Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/395

 

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

  

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,

Улсын яллагчаар М.Одгэрэл,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.ГЖ.Гд холбогдох эрүүгийн ____дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч  Ж.Г нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг 55 минутын орчимд, Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р баг, Хөшигтийн хөндийн хурдны замын төлбөр хураах постон дээр Тоёота приус маркийн 1775 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, тус постны 3 дугаар замын бетоныг мөргөж, зорчигч болох Б.Д, Р.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10 дугаар хуудас/,

Хохирогч Б.Дгийн ...Би 2023 оны 8 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын Бөхөг гэх нэртэй газарлуу Гөнтөр Тоёота Присү маркийн 17-75 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Очироо, Ц, Энхжин нарын хамт Төв аймгийн шинэ нисэхийн хурдны замаар Төв аймаг талруугаа явж байтал би арын суудалд суугаад явж байтал хүүе гэхийн завдалгүй мөнгө хураадаг постны бетоныг мөргөөд машин онходлсон. Тэгээд 103 ирээд эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогч Р.Цгийн ...Би 2023 оны 8 дугаар сарын 17-ний өдөр Д, Очироо, зээ Энхжин нарын хамт манай хүү Ж.Г Тоёота Приүс маркийн 17-75Төв дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод бид нар Төв аймгийн шинэ нисэхийн цаана байрлах гэрлүүгээ харих гээд шинэ нисэхийн хурдны замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй би уд талын суудалд суугаад явж байтал хурд сааруулагчин дээгүүр гараад юу болсоныг мэдэхгүй машин онхолдчихсон. Тэгээд машинаасаа буугаад түргэн ирээд явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Очирбатын ...2023 оны 8 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Бөхөг гэх нэртэй газарлуу очих гээд эхнэр Д, Ц, тэгээд нэг жоохон охин нарын хамт Гантер Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод бид нар шинэ нисэхийн хурдны ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад би тухайн үед хойно сууж байсан тэгээд гэрэл гарахаар нь хартал мөнгө хураадаг пост ирж байхаар нь поструу нилээн хурдтай орж байндаа гэж бодох хооронд мөнгө хураадаг постны бетоныг мөргөөд онхолдчихсон. Тэгээд машинаас буугаад бусад зорчигчидоо гаргаад түргэн дуудаад эмнэлэг явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Ганцолмонгийн ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн ...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох Хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Жамсран овогтой Ж.Г нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р баг хөшигтийн хөндийн хурдны замын төлбөр хураах постон дээр 2023 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 22 цаг 55 минутын орчимд Тоёота Приүс маркийн 17-75 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 3-р замын постны бетоныг мөргөж онхолдож жолооч зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Р.Ц, Б.Д нар нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.196.000 /хоёр сая нэг зуун ерэн төгрөг гарсныг яллагдагч Ж.Гөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч В.Бямбаноровын ...Ж.Г нь 1975 оны 4 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн. Эцэг эхээс 8 уулаа айлийн 2 дах хүүхэд байгаа юм. Гагнуурчин мэргэжилтэй. Бид 2 1999 оноос хойш тусдаа гарсан 25 жил амьдарч байгаа. Одоо ам бүл 4 үүлээ эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. 1 хүүхэд тусдаа гарсан. Бүрэн дунд боловсролтой. Орбитын цэргийн ангид алба хаасан. Зан аашийн хувьд даруухан, хэрүүл уруул хийдэггүй, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, хүүхдүүддээ ачлалтай сайн аав аавын үүргийг сайн гүйцэтгэдэг, ажилсаг, малаа сайн маллаж өсгөдөг хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10442 дугаартай ...Б.Д-н биед баруун шуу яс, баруун шилбэний шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

Шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10551 дугаартай ...Р.Цгийн биед өвчүү яс, баруун 1,2,3,4,5,6,7-р хавирга, зүүн 2,3,4-р хавирганы хугарлууд, зүүн эгэм, цээж, хэвлийд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10541 дугаартай ...Ж.Очирбатын биед зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10549 дугаартай ...Г.Энхжингийн биед зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10543 дугаартай ...Ж..Ж.Гийн биед гэмтэл тогтоогдсонгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 954 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 88 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Гийн яллагдагчаар өгсөн ...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

                                                                                                      

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Ж.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Р.Ц, Б.Д нар нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 118-119 дүгээр хуудас/ гэж хүсэлтүүдийг гаргасан,

мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.196.000 төгрөгийг нэхэмжилсэн тул үүнийг шүүгдэгч Ж.Гөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн ____дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.ГЖ.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.  

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.ГЖ.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Ж.ГЖ.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.ГЖ.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.ГЖ.Гд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

 5. Эрүүгийн ____дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.ГЖ.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.Гөөс 2.196.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.ГЖ.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.ГЖ.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН