Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/398

 

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

  

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,

Улсын яллагчаар Ц.Сонинмөнх,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгчГ Ж.Гд холбогдох эрүүгийн ______дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч  Ж.Г нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багт оршин суух өөрийн гэртээ иргэн Б.Цгийн дух хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Цгийн ...Би Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг Урьхан зоогийн газарт жолооч ажилтай 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед Урьхан зоогийн газрын ар талд амьдардаг Ж.Г гэдэг хүний гэрт би нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч ороод Ж.Гтай хувааж уугаад сууж байсан чинь гаднаас манай байгууллагын Гүйцэтгэх захирал Угтахбаяр орж ирээд намайг та наад архиа боль явъя гэж хэлээд намайг дагуулаад гарсан чинь Ж.Г бид хоёрын араас гарч ирээд Угтахбаярыг чамайг ална гээд хутга бариад далайсан Угтахбаяр хутганаас нь бултаад Гантулгыг дэгээдэж унагасан чинь Ж.Г босч ирээд дахиад Угтахбаярыг ална гээд хутгаараа далайсан би салгах санаатай дундуур нь ороод Гантулгыг түлхсэн чинь Ж.Г миний духыг хутгаар зүссэн... гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Цгийн согтуурлын зэрэг шалгасан гэрэл зураг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч И.Угтахбаярын ...Би Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг Урьхан зоогийн газарт Гүйцэтгэх захиралаар ажилдаг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед манай ажилтан Б.Ц Урьхан зоогийн газрын ар талд байдаг Ж.Г гэдэг айлын гэрт ороод архи уугаад сууж байхаар нь би Гантулгын гэрт ороод Б.Ц ахыг авч явахаар та нар наад архиа боль Б.Ц ахыг явъя гэж хэлээд Б.Ц ахыг дагуулаад гэрээс гарсан чинь Ж.Г над руу чамайг ална шүү гээд хутга барьж гэрээсээ гарч ирээд над руу хутгаа далайхаар нь би хутганаас нь бултаж Гантулгыг хавсарч унагасан тэгсэн чинь Ж.Г босч ирээд дахиад хутгаараа намайг ална гээд далайсан чинь Б.Ц ах салгах гэж бид хоёрын дундуур ороод духандаа хутгаар зүсүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Гантулгын сэжигтнээр өгсөн ...Би 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр найз Б.Цгийн хамт манай гэрт Хараа нэртэй 0.75 мл-н архи хуваагаад ууж байсан. Тэр үед 21 цагийн үед манай гэрт Угтахбаяр орж ирээд та хоёр яагаад архи уугаад байгаа юм бэ? гэж загнасан, тэгхээр нь би, чи бид хоёр уг нь төрөл садангийн хүмүүс юм байна лээ гэсэн чинь тэр ямар хамаатай юм гэж хэлээд баруун хөлөөрөө миний зүүн талын ташаа хэсэг рүү нэг удаа өшиглөх үед би газарт унасан, газарт хэвтэж байх үед миний зүүн өвдөг рүү дахиж нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Би зугтаах санаатай зүүн тийш хөрвөөх үед баруун хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би зайгаа авах үед нь ширээн дээр байсан хутгыг баруун гараараа аваад Угтахбаярыг айлгах санаатай далайхад Б.Ц салгах санаатай миний баруун гарыг дээш нь цохиж өөрийнх нь дух хэсэг зүсэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 524 дугаартай ...Б.Цгийн биед духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлинй хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварл алдалтад нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Гантулын яллагдагчаар өгсөн ...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа прокурорын яллагдагчаар татаж байгаа дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

                                                                                                      

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Ж.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ц нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 47 дугаар хуудас/ гэж хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ж.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн ______дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгчГ Ж.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Гантулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ажлын хэсэг 20 см, бариул хэсэг 14 см нийт 34 см урттай төмөр иштэй 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ШүүгдэгчГ Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. ШүүгдэгчГ Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчГ Ж.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. ШүүгдэгчГ Ж.Гд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

 5. Эрүүгийн ______дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгчГ Ж.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 20 см, бариул хэсэг 14 см нийт 34 см урттай төмөр иштэй хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчГ Ж.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчГ Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН