Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/401

 

 

 

 

 

 

 

 


  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г С.Гд холбогдох эрүүгийн ___дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

                                        Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах блокны үйлдвэрийн хашааны гадна 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн М.Нг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь баруун доод 6 дугаар шүдний булгарал, буйлд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт: 

Шүүгдэгч С.Г:

...Би ах нартайгаа нийлээд блок хийдэг юм. Тэр өдөр блокоо хот руу зараад том машин ирж ачиж байсан юм. Манай сайн найз бид хоёр ажилладаг юм. Манай найз доороос блок шидэж байх үед нэг блок хагарсан гараад ирэхээр нь тоглоод битгий хагалаад бай гээд хэлсэн чинь манай найз битгий шаагаад бай өөрөө хагалчихаад гэж хэлээд хоорондоо маазраад май гэж хэлээд байж байсан чинь яг тухайн үед хашааны гадна талаар цэнхэр портер машин явж таараад нөгөө цэнхэр портер буцаж ирээд намайг дуудсан. Тэгээд харсан чинь арван жилдээ зүс таних хүн дуудаад хөөе эргүү бацаан минь гар хуруу чинь хаана яваад байгаа юм бэ? гэхээр нь миний гар хуруу яачихаад байгаа юм гэж хэлээд муудсан. Манай найз Бямбацогт гарч ирээд явуулах гэсэн боловч явахгүй хэрэлдээд байгаад байсан. Тэгэхээр нь би одоо хөгшөөн явчих гэсэн чинь чи одоо хөгшин авгай авчихаад надтай чацуу болчихсон уу мал бацаан гээд байхаар нь би буцаж гараад  тухайн үедээ уурлаад гурав алагдсан. Тэгээд төд удалгүй сумын цагдааг дагуулчихсан ирсэн. Одоо надаас 5.000.000 төгрөг нэхээд байгаа... гэж мэдүүлдэг.

 

Үйл баримт:

Эрүүгийн ___дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч С.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах блокны үйлдвэрийн хашааны гадна 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэн М.Нг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь баруун доод 6 дугаар шүдний булгарал, буйлд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

хохирогч М.Нн ...Батсүмбэр сумын Мандал 1-р багт байх Энхжаргалын блокны хашааны гадаа өөрийн 75-25 ТӨА дугаартай машин дотор сууж байхад болкны үйлдвэрийн хашаан дотор том хуруу гаргасан би яаж байгаан бол гэж бодоод чи яаж байгаан юм гэсэн чинь яасан ч яадагийн гэхээр нь яагаад байгаа юм вэ ? ахын дүү дүү гээд дахиад асуутал чамтай ах дүү байснаа санахгүй юм байна шүү гээд хүрч ирээд миний машины хаалгыг онгойлгож байгаад миний хоёр шанаа руу 8 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл тэнд байсан Бовор, Томоо гэдэг хоёр залуу ирж салгасан. Тэгээд сумын эмнэлэгт үзүүлж цагдаад гомдол гаргасан С.Гд зодуулсны улмаас эрүүний араа шүд унаж баруун нүд хавдаж хөхөрсөн 2 талын шанааны яс толгой өвдөж байгаа хотод эмнэлгийн нарийн шинжилгээ өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

гэрч А.Саруул-Эрдэнийн ...Би тэр өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг сумын төвд байх Энхжаргал ахын блокны цехийн хашаанд ачааны машин дээр С.Г, Энхжаргал, Сэргэлэн, Бовор бид нар блок ачаад байж байтал Н өөрйин портер маркын 75-25 ТӨА дугаартай ачааны машинтай тэр хашааны урдуур өнгөрөөд явж байгаа харагдсан. Тэр үед С.Г Н руу гараа гозоолгоод дунд хуруу гаргасан Н дээш явчихаад машинтайгаа буцаж ирээд блокны хашааны гадаа ирээд зогссон. Тэгтэл С.Г хашаан дээгүүр давж гараад машиных нь хаалгыг онгойлгож тэр хоёр юм ярьж байгаад С.Г Нн шанаа орчим нь хэд хэд цохичхоод эргээд явхад нь Н, С.Гд хандаж чи манай үеийн хүүхэнтэй суучхаад томроод байгаа юм уу гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Тэгтэл С.Г буцаж очоод Нг дахиад хэд хэд цохихоор нь би тэнд байсан Бовор гэх залуутай нийлж Г Нгаас салгаж авсан. Тэр үед Нгийн амнаас цус гоожиж эхэлсэн тэгээд шүд яачихав гээд Н надад ангааж харуулхад баруун талын эрүүнийх нь арааны нэг шүд нь дотгошоогоо далийчихсан буйл болон шүднээс нь цус гарч байсан. Тэгээд Нг явуулчхаад эргээд блокны хашаанд ортол С.Г та энийг яагаад байгаан гээд надад ууралсан. Би С.Гд хүмүүс зодолдож байхад салгахгүй яах юм гэтэл С.Г над руу улам уурлаж дайрхад Энхжаргал ах Г болиулсан өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч Б.Бямбацогтын ...тэр машинтай хүн хашааны хажуу ирээд С.Г дуудаж С.Г хашаа давж гараад уулзаж байгаад С.Г буцаад хашаа орох гэж байтал хойноос нь хөгшин авгай авчихаад чи надтай чацуу боллоо гээд орилход нь би Н байна гэж танисан. Тэгтэл С.Г буцаж очоод Нг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би гүйж очиж салгаж авсан тийм зүйл болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

шүүгдэгч С.Ган-Эрдэнийн сэжигтнээр өгсөн ...Би 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг буюу сумын төвд Энхжаргал ахын блокны хашаанд том машин дээр блок ачаад зогсож байхад ойролцоо байх хашааны буланд нэг цэнхэр өнгийн машин зогсож байгаа харагдсан. Тэгээд тэр машинтай хүн над дээр ирээд намайг дуудхад нь хаана яваад байгаа юм мангар бацаан минь гэж хэлхээр нь би, чамтай харьцсан хүн алга байна чи зүгээр зайл гэтэл Н одоо чи намайг чи гэдэг болсон уу цагтаа чи намайг ахаа гээд гүйдэг байсан биздээ хөгшин авгай аваад надаас ах болсон уу гэж хэлхээр миний уур хүрээд зүүн гараараа Нг машин дотороо сууж байхад нь хоёр удаа баруун хацар орчим нь алгадсан тэгтэл цуг блок ачиж байсан Томоо буюу Саруул- эрдэнэ, Бямбацогт нар хашаанаас гарч ирж Н бид хоёрыг салгасан тэр үед Н өөрийн найз Ганбаяр гэх цагдаа руу залгаад бацаанд зодуулалаа гэж хэлээд гараад очиход Н байсан Н надад хандаж чиний наад гар хуруу чинь нөгөөдөх нь сумын цагдаад өргөдөл гарга гээд байсан өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1000 дугаартай ...М.Нгийн биед баруун доод 6-р шүдний булгарал, буйлд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.51.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 5%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

яллагдагч С.Ган-Эрдэнийн ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч С.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Г:

...Гэм буруу дээр маргаагүй. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч С.Г гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.Г дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Шүүгдэгч С.Ган-Эрдэнийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч С.Г хохирогч М.Нг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч С.Ган-Эрдэнийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Нн эрүүл мэндэд баруун доод 6-р шүдний булгарал, буйлд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Н нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардал баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

  Эрүүгийн хариуцлага:  

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Л.Наранхүү:

   ...Шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч С.Г:

  ...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг гаргадаг.

 

  Шүүх шүүгдэгч С.Гд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г эрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэх арга хэмжээ авч,

 оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал:

Эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

    36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Г Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Г Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г Г эрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Батсүмбэр сумаас гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.

 

   4. Г Г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

    6. Эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, Г С.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

   7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

    9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН