Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

 

 

      

 2022        12            27                                      2022/ШЦТ/

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                  

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Л.Б,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Н.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лгийн Д нарт холбогдох эрүүгийн 2238000000672 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж. Б нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумаас 60 км зайд орших Сэвсүүлийн гол гэх газар ажиллаж байсан ажилчидтай “шаварт суусан тээврийн хэрэгслийг татаж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.Д нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумаас 60 км зайд орших Сэвсүүлийн гол гэх газар ажиллаж байсан ажилчидтай “шаварт суусан тээврийн хэрэгслийг татаж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, ажилчид амардаг 2 гэрийг 24-44 ХӨВ улсын дугаартай 390945 маркийн тээврийн хэрэгслээр мөргөж бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгах, гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000672 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Сэвсүүлийн гол гэх газарт ажиллаж байсан ажилчидтай “шаварт суусан тээврийн хэрэгслийг татаж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж Л.Бын дух хэсэг рүү цохиж, улмаар түүний эрүүл мэндэд духанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.Д нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Сэвсүүлийн гол гэх газарт ажиллаж байсан ажилчидтай “шаварт суусан тээврийн хэрэгслийг татаж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж ажилчид амардаг 2 гэрийг 390945 загварын 24-44 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж, гэрийн хана, модон ор зэрэг эд зүйлийг устгаж гэмтээн 430.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бийн өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Л.Дгийн өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Бын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 04-05-ны шилжих шөнө ах нар орж ирээд “та нар унтаж байх ёстой юм уу” гээд биднийг сэрээсэн. Бид нарын машин асахгүй байсан чинь “нэг дараад асах ёстой шүү дээ” гэсэн. Намайг зүгээр унтаж байхад орж ирээд миний рүү рүү гараараа цохисон.  500.000 төгрөгөө төлөх юм бол гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Дашнямын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Сэвсүүлийн гол гэх газарт *** ХХК-ийн гүүрний ажил явагдаж байх хугацаанд  ажилчдыг амарч байх үед шөнө хоёр залуу гаднаас гэрт орж ирээд та нар унтаж байдаг юм уу гээд ажилчдын гэрт танхайрч эхэлсэн манай ажилтан Б, Ёндонсамбуу нарыг цохиж хамар, духнаас нь цус гаргасан гэрт танхайрч байгаад гэрээс гараад 24-44 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д тээврийн хэрэгслээ асааж ажилчдын гэрийг тээврийн хэрэгслийн урд хэсгээрээ дайрч гэрийн нэг хана, нэг ор дайрсан, мөн ухарч байхдаа гал тогооны гэрийг дайрч нэг хана эвдэж сүйтгэсэн... Зам засварын ажил явагдаж байгаа талаар тэмдэг тэмдэглэгээ байршуулсан байсан. Уг Ханх сумын хүн тээврийн машинууд бүгд ажил явагдаж байгаа талаар мэдэж байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гарам андуурч гарсан гэж бодож байна...2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс уг гүүрний засварын ажил эхэлсэн явагдаж байсан... Шөнө 04 цаг өнгөрч байхад бид нарыг унтаж байхад гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай үл таних 2 залуу орж ирээд махлаг бүдүүн /Б/ нь “машин живлээ шдээ пиздануудаа гарч татаж өг” гэсээр орж ирсэн. Үүдний орон дээр хэвтэж байсан Л.Б хариуд нь “яасан юм” гэж асуухад Л.Быг шууд зодоод унасан, би босоод харахад тэр үл таних 2 залуу хоёулаа л цохиж байсан, гэхдээ Л.Быг эхэлж хэн нь цохисныг нь бол хараагүй. Бид нарыг босоод очиж салгах гэхэд тэр хоёр гэрээс гарчихсан. Бид нар гэр дотроо байж байтал машин асаж байгаа чимээ сонсогдсон, нэг нь машинаараа дайр гэж нөгөөдөхдөө хэлж байсан. Гэр лүү машинаараа хоёр удаа мөргөсөн. Бид нар гарахад Д гэх хүн 24-44 ХӨВ улсын дугаартай машинаасаа бууж ирж байсан, харин Б нь гэрийн үүдэнд “машинаараа дайр дайр” гээд л зогсож байсан. Л.Д нь бид нарын байрлаж байсан гэрийг хоёр удаа мөргөөд ухрах үедээ гал тогооны гэрийг бас мөргөсөн. Тэгээд тэр хоёр цаана суусан машин луугаа яваад өгсөн. Харин бид нар ковшоо асаах гээд байж байсан. Д, Б нар өөрсдөө машинаа татах гээд хүчрэлгүй буцаад 2 дахь удаагаа ирсэн юм. Тэгэхэд нь бид нар ковшоо асаагаад очиж машиныг нь татаж гаргаж өгсөн юм. Тиймээс Б, Д нар нь хэрүүл маргаан, зодооныг эхэлж ирээд үүсгэсэн. Бид нартай тусламж гуйсан байдлаар харьцаагүй, бид нар ч туслахаас татгалзсан зүйл бол байгаагүй...Манай *** ХХК-д тухайн асуудлаас болж 2 гэрийн 1, 1 ширхэг хана, нэг модон ор эвдэрсэн юм. Үүнээс 1 ширхэг ханыг нь Д засаж өгсөн. Одоо бол үнэлгээгээр тогтоогдсон модон орны мөнгө 230.000 төгрөг, нэг хананы мөнгө 100.000 төгрөг гээд нийтдээ 330.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг / хх-ийн 21-23, 142 тал/,

Хохирогч Л.Бын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Сэвсүүлийн гол гэх газарт *** ХХК-ийн гүүрний ажил хийгдээд амарч байхад миний амарч байсан гэр рүү хоёр залуу согтуу орж ирээд босооч та нар унтаж байдаг юм уу гээд манай ажилтан Төмөрбаатар ахын хөнжлийг хоёр гурав татаж аваад тэгээд Төмөрбаатар ах болиоч гэсэн. Тэгтэл миний хөнжлийг хоёр гурав татсан би мөн зүгээр байгаач гэж хэлэхэд миний нүүр хэсэг рүү хоёулаа гараараа 3 удаа ээлжилж цохисон. Яагаад байгаа юм бэ? гээд нүүр нүдгүй цохиж миний дух, нүүр хэсэгт гэмтэл учруулсан би дух, хамраас гарсан цусаа арчиж байхад 24-44 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай хоёр гэрийг дайрч хохирол учруулсан. Ийм л зүйл болсон...Ажилчдын нэг гэр гал тогооны нэг гэр байсан юм. Тэгтэл 24-44 хөв улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д, Б хоёр дайрч гэр нураасан...Зодуулсны дараа тэр хоёр хүний нэрийг мэдэж авсан юм намайг зодсоныхоо дараа буюу 3 хоногийн дараа Д нь яриад тохироод учраа олъё гээд байсан намайг дансаа өгчих гээд 500.000 төгрөг хийсэн...Хоёулаа л ээлжилж цохиод байсан... Б гэдэг залуу нь эхэлж миний дух руу нэг удаа өшиглөсөн. Дараа Д, Б хоёр нийлээд дух нүүр ам руу өшиглөөд байсан... Тухайн шөнөдөө 2 удаа ирсэн. Эхлээд шөнө 3-4 цагийн үед ирсэн, дараа нь 6-7 цагийн орчимд ирсэн. Ж.Б нь орж ирээд “пизда нараа босооч, та нар ингээд шөнө унтаж байдаг юм уу, та нар зам дээрээ зогсоод замаа зааж өгөөд байж байх ёстой” гэж хэлж байсан, бид нар хариуд нь “байж бай, машинаа одоохон асаалаа, машин асах гэж уддаг” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн байдлаар өөдөөс нь сөргөөцөлдөж, хэрэлдэж маргалдаагүй. Тэр Ж.Б л дарангуйлагч шиг эхэлж орж ирэнгүүтээ загнаж, зандарч харьцсан. Эхлээд орж ирэхдээ тусламж гуйсан аястай харьцаагүй, шууд л дарамталсан байдлаар харьцсан юм...Тухайн үед Ж.Б нь Ддээ хандаж “машинаараа дайр дайр” гэж хэлсэн. Тэр үед Д нь машиныхаа жолоочийн суудал дээр сууж байгаад гэр рүү ирж хоёр удаа мөргөсөн юм. Мөргөхдөө миний хэвтэж байсан талын орыг мөргөж, дөрвөн хөлийг нь хугалсан юм...” гэх  мэдүүлэг /хх-ийн 27-29, 31, 139 тал/,

Гэрч Х.***ын өгсөн: “...Би яг хэдний өдөр болсон асуудлын сайн санахгүй байна. Би Мөрөн сумаас Ханх сум руу явах гээд хүн тээврийн машин байхаар суугаад явсан. Тэгтэл замд цуг явсан машин голд суусан юм. Тэгээд тусламж дуудах гээд голын цаана байсан айл руу явсан. Тэгээд жолооч гарч ирээд машинаа хөдөлгөх гээд ухрааж байгаад монгол гэрийг хальт мөргөсөн. Би өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 тал/,

Хохирогч Л.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаартай: “...Л.Бын биед духанд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Л.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  /хх-ийн 51 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-922/4881 дугаартай: “...Үнэлэгдэж буй 5 ханатай гэрийн хана болон модон орны нийт зах зээлийн үнэ цэнийг одоогийн байдлаар 1.230.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 64-66 тал/,

            Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ-922/4998 дугаартай: “...Үнэлэгдэж буй 2 ширхэг хананы нийт зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 200.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 69-71 тал/,

            Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Би дүгнэлтийг гаргасан. Надад дүгнэлттэй холбоотойгоор нэмж ярих зүйл байхгүй...Бын биед үүссэн сорви нь зулгаралтын биш шархны сорви байсан. Тийм учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шархан дээр их багын хэмжээ яригдахгүй. Хөхрөлт, няцралт, зулгаралтан дээр их багын хэмжээ буюу талбайн хэмжээ яригдана...” гэх мэдүүлэг /хх-ийн 154 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 04 цагийн үед Ханх сумын 3 дугаар багийн Сэвсүүлийн гол гэх газарт миний машин усанд суучихсан юм. Машин дотор 3 настай хүүхэд явж байсан болохоор яаралтай уснаас гарах хэрэгтэй байсан тул тусламж гуйхаар ойрхон байсан *** ХХК-ний ажилчдын байрлах гэрт очсон. Очоод тусламж гуйхад Л.Б гэх залуу “машин асахгүй, аккумлятор байхгүй, татаж өгөхгүй” гэхээр нь би буцаад машин луугаа очсон. Цуг явж байсан машинаараа татаж үзэх гэхэд хүчрэхгүй байхаар нь Л.Дгийн 24-44 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр буюу Л.Д машинаа жолоодож хажууд нь би суугаад буцаад *** ХХК-ний ажилчдын байрлах гэр рүү очсон. Тэгсэн чинь Л.Б гэх залуу гарч ирсэн. Түүнийг эхлээд Л.Д гараараа нүүр хавьцаа цохисон. Дараа нь би гараараа түүний нүүр рүү алгадсан /маажчихсан/. Тэгээд Бид хоёр яваад өгсөн. Харин өглөө нь эвлэрцгээгээд нэг залуу нь машиныг маань татаж өгөөд салсан...Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн 04-45 ХӨА улсын дугаартай УАЗ маркийн машинтайгаа явж байсан, миний машин дотор Ханх сум орохоор явж байсан зорчигч буюу гэр бүлийн хоёр хүн бага насны хүүхэдтэйгээ хамт явж байсан. Энэ гурав хүн бол миний усанд суучихсан машин дотор суугаад үлдсэн байсан, хэрэг болсон гэх газарт очоогүй. Харин би Д ахын машин дотор суугаад Д ах болон түүний машинд сууж явсан Эрдэнэбаатар, Отгоо нарын хамт бид 4 тэр зам ангийн гэр дээр очсон юм. Эрдэнэбаатарт бол тухайн үйл явдлын талаар харсан зүйл байхгүй, машин дотор унтаад л явж байсан, хэзээ хойно нь сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 80, 163 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Дгийн яллагдагчаар өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар ярьсан. Би 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 04 цагийн үед машин татуулахаар тусламж гуйхаар *** ХХК-ний ажилчдын байрлах гэрт очсон. Гэр рүү нь ороод тусламж гуйхад тэдгээр залуучууд хөдөлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь машиндаа суугаад гэр рүү нь гэрэл тусгаж, тулж зогсох гэж байхад усанд норсон тоормос маань муу бариад нэг гэрийг мөргөөд, ухрахдаа гал тогооных нь гэрийг мөргөчихсөн юм. Би санамсаргүй хоёр гэрийн нэг, нэг хана л мөргөсөн...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.... Миний тээврийн хэрэгсэл дотор надтай хамт Б.Эрдэнэбаатар Х.*** нар цуг явж байсан. Харин Бийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хоёр болох Пүрэвээ, Нямсүрэн нар бага насны хүүхэдтэйгээ явж байсан. Тэр хоёр Бийн усанд суучихсан тээврийн хэрэгсэл дотор үлдсэн байсан. Харин Б, Эрдэнэбаатар, *** бид 4 миний машинтай зам ангийн гэр дээр очсон. Б бид хоёр гэр лүү нь явж орсон, харин Эрдэнэбаатар, *** хоёр сэрэнгэ машин дотор маань суугаад үлдсэн. Гадаа болсон явдлыг л харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81, 165 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ХӨА:1001246 дугаартай: “...39094 маркийн авто машины үнийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 19.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх автомашин, техникийн үнэлгээ /хх-ийн 158 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч  нар  нь  гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Дашням, Л.Б нарын мэдүүлэг, гэрч Х.***ын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-922/4881 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-66 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ-922/4998 дугаартай дүгнэлт, шинжээч М.Батмөнхийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ХӨА:1001246 дугаартай автомашин, техникийн үнэлгээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Б, Л.Д нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын Сэвсүүлийн гол гэх газар ажиллаж байсан ажилчидтай “шаварт суусан тээврийн хэрэгслийг татаж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.Д нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын Сэвсүүлийн гол гэх газар ажиллаж байсан ажилчидтай “шаварт суусан тээврийн хэрэгслийг татаж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, ажилчид амардаг 2 гэрийг 24-44 ХӨВ улсын дугаартай 390945 загварын тээврийн хэрэгслээр мөргөж бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн  нь тус тус нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.Бийн үйлдэлтэй,

тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр *** ХХК-ийн эд хөрөнгийг устгасан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Дгийн үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.Бийн үйлдэл идэвхтэй, хохирогч Л.Бын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр,

Шүүгдэгч Л.Дгийн үйлдэл идэвхтэй, *** ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар устгасан энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийсэн санаатай үйлдэл хийсэн, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн байна.

Шүүгдэгч Ж.Бийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Л.Дгийн гэм буруутай үйлдэл нь бусдын бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Бын биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Л.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас *** ХХК-нд 430.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б нь “шүүгдэгч Ж.Б, Л.Д нар нь надад 1.000.000 төгрөгийг өгөхөөр тохирч Л.Д нь 500.000 төгрөгийг өгсөн. Харин Ж.Б нь 500.000 төгрөгөө өгөөгүй байх тул Ж.Боос 500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.Б нь 500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ж.Боос 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Дд олгох нь зүйтэй байна.

Хохирогч  Г.Дашням нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 430.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Л.Д нь 100.000 төгрөгийн үнэлгээтэй гэрийн ханыг засч  өгсөн, үлдэгдэл 330.000 төгрөгийг хохирогч Г.Дашням нь нэхэмжилсэн,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д нь 330.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Л.Дгээс 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дашнямд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Ж.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.Дг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

Шүүгдэгч Л.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б, Л.Д нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

шүүгдэгч Л.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт тогтоогдоогүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ж.Б, Л.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 210 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.Б, Л.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгч Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарыг 1 сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б, Л.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч **** овогт Жийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн,

              шүүгдэгч **** овогт Лгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Шүүгдэгч Жийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

              Шүүгдэгч Лгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  тус бүр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг, шүүгдэгч Л.Дд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор тус тус төлөхөөр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Л.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б, Л.Д нарт 1 /нэг/ сарын хугацаагаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

              6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.Б, Л.Д нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              7.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Л.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Дгаас 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дашнямд, шүүгдэгч Ж.Боос 500.000 /таван зуу мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бт тус тус олгосугай.

              9. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б, Л.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН