Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

     - шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

     - улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нансалмаа,

  - хохирогч Э.Золбаяр, Ц.Ням-Очир,

  - шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

  - шүүгдэгч С.Алтанцэцэг нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэрээтэрийн Алтанцэцэгт холбогдох эрүүгийн 201519000236 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүүгийн хамтаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булаг 19-935Б тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Боржигон овогт Сэрээтэрийн Алтанцэцэг /РД:НР96061002/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, “сургуульдаа ашиглаад өгье, ах дадлагадаа нөүтбүүк хэрэглэх шаардлагатай байна, ахын найзад нөүтбүүк хэрэгтэй болоод байна, нөүтбүүк ашигласны төлбөрийг нь өгнө, олимпиад, англи хэлний болон илтгэлийн тэмцээнд орох гэж байгаа тул нөүтбүүк хэрэгтэй байна, гар утас хямдхан захиалаад өгье, модем өгнө, компьютер хэрэглүүлсний 1 хоногийн төлбөрт 30-50 мянган төгрөгийн хөлс өгнө” гэх нэрийдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

1. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 12 сард Х.Түмэн-Өлзийгийн өмчлөлийн хагас мэргэжлийн видео камерыг залилан авч 700,000 төгрөгийн,

2. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Драгон автовокзал дээрээс 2015 оны 01 сарын 15-наас 2015 оны 2 сарын хооронд Э.Золбаярын өмчлөлийн Наsее i-3 маркийн нөүтбүүкийг залилан авч 700,000 төгрөгийн,

3. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт “жолооны курсэд суух, тавилга захиалах гээд мөнгө дутсан” гэх нэрийдлээр Э.Золбаяраас бэлнээр 330.000 төгрөгийг залилан авч,

4.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах Оюутны хотхоноос 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Өнөр-Эрдэний өмчлөлийн dell i-5 маркийн нөүтбүүкийг залилан авч, 1 сая төгрөгийн,

5. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах Оюутны хотхоноос 2015 оны 1 сард “Бээжингээс хямдхан пүүз захиалж өгье” гэх нэрийдлээр Д.Өнөр- Эрдэнээс бэлнээр 160,000 төгрөгийг залилан авч, 160,000 төгрөгийн

6. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах Оюутны хотхоноос 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр В.Номинзулын өмчлөлийн Toshiba i-3 маркийн нөүтбүүкийг тус тус залилан авч, 700,000 төгрөгийн,

7. Улаанбаатар хотын ХААН банкаар дамжуулан Н.Бадрахаас 100,000 төгрөгийг тус тус залилж аван, 100,000 төгрөгийн,

8. Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багт 2015 оны 01 дүгээр сарын 14- ний өдөр Б.Буянбатын өмчлөлийн dell i-5 маркийн нөүтбүүкийг авч 1 сая төгрөгийн,

9. Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 2015 оны 01 дүгээр сарын 18-ны үеэр 17 настай Э.Солонгын өмчлөлийн dell i-3 маркийн нөүтбүүкийг авч 950.000 төгрөгийн,

10. Төв аймгийн Зуунмод сумын ХААН банкаар дамжуулан 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Сарангэрэлээс “Бээжингээс хямдхан гутал, куртик захиалж өгье” гэх нэрийдлээр бэлнээр 100,000 төгрөгийг,

11. 2015 оны 02 сард Н.Равданд “I рhone-5 маркийн гар утас 2 ширхэгийг захиалж өгье” гэх нэрийдлээр Улаанбаатар хотын Багануур дүүргийн болон Төв аймгийн Баянжаргалан сумын ХААН банкаар дамжуулан С.Балжиннямаас 400,000 төгрөгийг,

Прокурорын болон шүүхийн шатанд байхдаа

12. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “3 хоног хэрэглэчихээд буцааж өгөхдөө Телемаксийн модем өгнө” гэх нэрийдлээр А.Пүрэвжаргалын өмчлөлийн Линово маркийн нөүтбүүкийг залилан мэхэлж аван 480,000 төгрөгийн,

13. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Г.Сампилноровын өмчлөлийн Самсунг маркийн нөүтбүүкийг “3 хоног хэрэглэчихээд 3 сарын эрхтэй модем авч өгнө” гэх нэрийдлээр залилан мэхэлж аван 250,000 төгрөгийн,

14. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-886 тоотоос 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн З.Оюундарийн өмчлөлийн нөүтбүүкийг “тайлан гаргахад нөүтбүүк хэрэг болоод байна нэг хоног хэрэглэчихээд өгье” гэх нэрийдлээр авч 450,000 төгрөгийн,

15. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 154 дүгээр цэцэрлэг дээр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн дүү С.Сод- Эрдэнийг хүргэж өгөхөөр очоод ангийн багш Ж.Энхзулын өмчлөлийн Тошиба маркийн нөүтбүүкийг шинэ жилийн арга хэмжээнд хэрэглэх дуу зохилгож өгнө гэх нэрийдлээр залилан мэхэлж аван 600,000 төгрөгийн,

16. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 154 дүгээр цэцэрлэг дээр 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цэцэрлэгийн аргазүйч Болормаагийн Асер маркийн нөүтбүүкийг багш Ж.Энхзулаар дамжуулан залилан мэхэлж аван, 700,000 төгрөгийн,

17. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах оюутны дотуур байрнаас 2015 оны 12 дугаар сарын 05-ны орой Ш.Сүрэнпагамын өмчлөлийн Асер маркийн нөүтбүүкийг нь “нөүтбүүк байвал түр хэрэглүүлээч” гэж хэлэн авч, 850,000 төгрөгийн,

18. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэди худалдааны төвийн 3 давхарт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Я.Энхчимэгийн өмчлөлийн Сони Ваио маркийн I3 үзүүлэлттэй нөүтбүүкийг нь Ш.Сүрэнпагамаар дамжуулан “модем өгнө, 50000 төгрөгийн хөлс өгнө” гэж хуурч мэхлэн авч, 450.000 төгрөгийн,

19.  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутагт байрлах Барилгын «гге - дотуур байрнаас 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр О.Гаваабалжирын РеН маркийн нөүтбүүкийг Ш.Сүрэнпагамаар дамжуулан 1 хоног хэрэглээд Ье гзж хуурч мэхлэн авч, 1300,000 төгрөгийн,

20. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-799Б тоотоос 2015 оны 11 дүгээр сарын 17-ны үеэр Э.Баяндолгорын өмчлөлийн Самсунг Селерон маркийн нөүтбүүкийг нь 2 хоног хэрэглэчихээд өгье гэж хэлэн  хуурч мэхлэн авч, 950,000 төгрөгийн,

21. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжим бүжгийн коллеж дотор 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.Ууганжаргалын Делл маркийн нөүтбүүкийг шалгалтанд бэлтгэхэд хэрэглээд өгье гэж хуурч мэхлэн авч, 800,000 төгрөгийн,

22. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжим бүжгийн коллеж дотор 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.Чанцалдуламд англи хэлний тэмцээнд оролцоход хэрэглээд өгье гэж хэлэн улмаар Д.Чанцалдуламаар дамжуулан Т.Батчулууны өмчлөлийн Самсунг маркийн нөүтбүүкийг хуурч мэхлэн авч, 400,000 төгрөгийн,

23. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.Чанцалдуламаар дамжуулан түүний  найз Ц.Очир-Аянгын Асер маркийн нөүтбүүкийг хуурч мэхлэн авч, 550,000 төгрөгийн,

24. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 7 дугаар байранд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Л.Хишигмаагийн Асер маркийн нөүтбүүкийг түүний найз А.Нанзаддоржоор дамжуулан “манай найз тэмцээнд орж байгаа юмаа чамд 30,000 төгрөг өгнө гэсэн” гэж хуурч мэхлэн авч, 780,000 төгрөгийн,

25. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн автобусны буудал дээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дүүрэнбаяраар дамжуулан Ц.Ням-Очирын Делл кор-айЗ маркийн хар өнгийн нөүтбүүкийг нэг хоног хэрэглээд мөнгө өгнө гэсэн гэж хуурч мэхлэн авч, 500,000 төгрөгийн,

26. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгой гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н.Ганпүрэвийн Делл маркийн саарал өнгийн нөүтбүүкийг түүний найз Ц.Ням-Очироор дамжуулан “50,000 төгрөг модем өгье” гэж хуурч мэхлэн авч, 450,000 төгрөгийн хохирол буюу нийт 26 удаагийн үйлдлээр 23 иргэнийг залилан мэхэлж, эд хөрөнгийг нь авч нийт 14,400,000 төгрөгийн хохир, ол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Алтанцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Э.Золбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би С.Алтанцэцэгийг 9 дүгээр ангиасаа хойш мэдэх болсон. 2014 оны 01 дүгээр сард С.Алтанцэцэгийн ажлын газрын хүнд 2 нөтбүүк хэрэгтэй болчихлоо гэхээр надад 2 нөтбүүк байхгүй, миний нөтбүүкийг ав гээд би төв аймгийн автобусаар Улаанбаатар руу С.Алтанцэцэгт дайсан. Үүний дараа бид хоёр үерхээд С.Алтанцэцэг манайд байх болсон. С.Алтанцэцэг манайд байхдаа ах Өндөрширээт суманд дадлага хийж байгаа юм нөтбүүк хэрэг болоод байна гэхээр би дүүгийнхээ нөтбүүкийг өгсөн. Манай дүү Буянбат Баянцагаан сум руу явах гэсэн чинь мөнгөний хэрэг болчихлоо гэхэд С.Алтанцэцэг манай ахтай хамт дадлага хийж байгаа хүүхдэд нөтбүүк хэрэг болоод байна. Би чамд Баянцагаан явах замын зардлын чинь мөнгийг өгье гээд Буянбатын нөтбүүкийг өөрөөс нь авсан. Эрээн дээр тавилга саатчихаад мөнгөний хэрэг болоод байна гээд надаас 100000 төгрөг авсан. Ийм байдлаар С.Алтанцэцэг намайг залилан мэхэлж 1 сая гаран төгрөгийн хохирол төлбөр учруулсан гэх мэдүүлэг,

- Хохирогч Э.Золбаярын нөүтбүүкний эд зүйлсийн үнэлгээ /1-р хх-92 тал/,

 

Хохирогч Ц.Ням-Очир шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би С.Алтанцэцэгт нөтбүүкээ 2016 оны 05 дугаар сарын эхээр өгсөн. Тухайн үед би С.Алтанцэцэгтэй гэрээсээ утсаар ярьж гараад кино үйлдвэрийн автобусны буудал дээр нөтбүүкээ өгсөн. Найзынхаа нөтбүүкийг хүмүүнлэгийн их сургуулийн 1 дүгээр байрны үүдний коридорт өгсөн. Ганпүрэв нөтбүүкээ өөрөө өсгөн. С.Алтанцэцэг надаас нөтбүүк авахдаа өөрийгөө МУИС-д сурдаг гээд багийн ажил хийх гээд хурд сайтай нөтбүүк хэрэгтэй байна гэж хэлээд надаас авсан. Миний нөтбүүк dell, манай найзынх aeser. Би С.Алтанцэцэгээс нөтбүүкээ нэхэхэд эмээгийн бие муудаад хөдөө явчихсан гэхээр нь би 7 хоног хүлээсэн. Түүний дараа дахин утсаар холбогдоход ажил явдал гарчихлаа гэсэн. Тэгээд 7 хоног хүлээгээд би С.Алтанцэцэгийг намайг залилчихлаа гэж бодоод цагдаад өргөдөл гаргаад сар гаран болсон. Би сар гаран хугацаанд дадлагат гараад Төв аймгийн Бүрэн суманд ирж байцаалт өгсөн. Би хохирол төлбөрт С.Алтанцэцэгээс 500000 төгрөг нэхэмжил байна гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-164 тал/,

 

Хохирогч Х.Түмэн-Өлзий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2013 оны 12 сард манай найз Алтанцэцэг гэх охин надаас урлагийн үзлэгийн бичлэг хийх гэсэн юм гээд миний хагас мэргэжлийн дижитал камерыг гуйж аваад би хоёр хоногийн дараа авчирч өгнө гэж хэлээд авсан.Тэгээд би хоёр хоногийн дараа утсаар Алтанцэцэгрүү залгаж камераа авъя гэж хэлэхэд би авсан бичлэгээ хуулж амжаагүй байна бичлэгээ хуулчихаад өгнө гэж хэлээд утсаа салгасан.Тэгээд түүнээс хойш холбогдож чадахгүй байж байгаад 2013 оны 12 сарын сүүлээр шинэ жилийн өмнө мөн утсаар залгаж камераа авъя гэж хэлэхэд би камерийг чинь эвдэлчихсэн эгчдээ өгөөд засварт өгүүлчихсэн байгаа засаж дуусхаар нь аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би түүнээс хойш 7 хоногийн дараа залгаж асуухад засварт байгаа янзалж болохгүй байна тэгж байгаад засвараас аваад би өөрөө яръя гэж хэлээд утсаа салгасан.Тэгээд түүнээс хойш 2014 оны 03 сард манай сургууль дээр богино хэмжээний кино наадам болох гээд камер хэрэгтэй болоод Алтанцэцэг рүү утсаар залгаж камераа авъя гэж хэлэхэд засаж болохгүй байгаа дурангий нь эвдэлчихсэн гэж хэлхээр нь би өөрөө янзалчихъя камераа авъя гэж хэлэхэд сургууль дээр ирээд авчих гэж хэлээд утсаа салгасан.Тэгээд би маргааш нь Алтанцэцэгийн өөрийнх нь сурдаг Чингис СОСЭ их сургууль дээр очиход хичээл тарчихсан утасруу нь залгахаар утсаа авахгүй байсан... Тэгээд би цагдаагийн байгууллагт хандаж хохирлоо гаргуулж авсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-13-14, 207 тал/,

- Хохирогч Х.Түмэн-Өлзийгийн нөүтбүүкний эд зүйлсийн үнэлгээ /1-р хх-95 тал/,

 

Хохирогч Б.Буянбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Алтанцэцэг надад хандаж чи надад нөүтбүүкээ 7 хоног хэрлүүлээч гэж гуйхаар нь би яах гэж байгаа талаар асуухад ах дадлагаар хөдөө 7 хоног явах гэж байгаа юм тэгээд нөүтбүүкээ хэрэглүүлбэл 1 зуун мянган төгрөг хөлсөнд нь өгнө гээд над руу утсаар яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би таньдаг юм чинь гэж бодоод Алтанцэцэгт нөүтбүүкээ өгөөд явуулсан... Тэгээд түүнээс хойш 7 хоногийн дараа би утсаар Алтанцэцэг рүү залгаж нөүтбүүкээ авъя гэж хэлэхэд 7 хоногийн дараа өгье ахын ажил амжихгүй байна гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа нөүтбүүкээ авъя гэхэд ах ирж яваад Төв аймгийн Лүн суманд машин нь эвдэрсэн гэж хэлээд би өөрөө сэлбэг аваачиж өгөөд нөүтбүүкийг чинь аваад ирнэ гэж хэлээд утсаа хаагаад 7 хоног алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-17-19, 212 тал/,

- Хохирогч Б.Буянбатын нөүтбүүкний эд зүйлсийн үнэлгээ /1-р хх-97 тал/,

 

Хохирогч Б.Сарангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд 2015 оны 02 сарын 03-ны өдөр Алтанцэцэг Улаанбаатарт байхдаа надруу утсаар залгаж манай ээж Бээжин рүү гэрийн тавилганд явсан та гутал захихгүй юм уу Улаанбаатарт 150-160 мянган төгрөгөөр зарагддаг гутал Бээжинд 50-60 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэж манай ээж хэлж байна гэхээр нь би охин Солонго руу Улаанбаатар хот руу утсаар залгаж ээж нь гутал захих гэж байна чи юм захих уу гэж асуухад жижиг куртик захъя гэж хэлсэн. Тэгээд байж байхад Алтанцэцэг надруу залгаад та 2015 оны 02 сарын 05-нд манай ээж тавилга авчихаад мөнгө нь хүрдэггүй гэнэ та гутал, куртик захих мөнгөө ээжрүү шилжүүлэх боломж байна уу гэж асуухаар нь би тэгье гэж хэлээд Алтанцэцэгийн ээж Лхамсүрэнгийн дансруу бэлнээр 1 зуун мянган төгрөг шилжүүлсэн. Алтанцэцэг өөрөө надад ээжийн данс гээд мессежээр дансны дугаар өгсөн. Би мөнгө шилжүүлэхдээ Лхамсүрэн гэдэг хүний данср уу 1 зуун мянган төгрөг хийсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Алтанцэцэг рүү утсаар залгаж захисан гутал юу болж байна вэ гэж асуухад цагаан сараас өмнө амжихгүй гэнэ. 2015 оны 02 сарын 28-нд бараа нь ирэх болсон гэж хэлсэн. Түүнээс хойш би бэр болж байгаа гээд цагаан сараар манайд ирээд байхад нь гэрт нь очъё гэж бодоод танай ээж аавтай танилцъя гэж хэлэхэд манай аавын талын хамаатан нас барсан байгаа манайх цагаан сар хийхгүй байгаа хэлж байсан. Тэгээд дараа нь манай охин надад хандаж ээжээ Алтанцэцэг бид нарыг хуурч мэхэлсэн байна гэж хэлсэн. Тэгхээр нь би Алтанцэцэгийн ээж Лхамсүрэнгийн утасны дугаарыг Алтанцэцэгээс өөрөөс нь аваад Улаанбаатар хотод очиж Лхамсүрэнтэй уулзаад охин чинь худлаа хэлээд мөнгө авсан талаар нь хэлэхэд ээж нь 2015 оны 04 сарын 16-ны өдөр мөнгийг чинь цалин буухаар өгнө гэж хэлээд цаасан дээр гарын үсэг зураад надад өгсөн би түүнийг нь цагдаад өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-21-22, 208 тал/,

 

Хохирогч Э.Солонго мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд Алтанцэцэг надад манай ахын найз нь манай ахтай хамт хөдөө ажлаар явж байгаа юм тэгээд нэг нөүтбүүк хэрэглүүлээч гээд гуйгаад байх юм чи надад 7 хоногийн хугацаатай нөүтбүүкээ өгчих би ахыхаа найзап өгөх гэсэн юм гэж гуйгаад миний нөүтбүүкийг авсан. Нөүтбүүк авахдаа би чамд 7 хоног хэрэглэсний хөлс 250.000 төгрөг өгнө гэж хэлээд авсан.. Тэгээд 7 хоноод нөүтбүүкээ авъя гэхэд нь унаа нь эвдэрчихсэн хөдөө байгаа би одоо аавтайгаа хамт хөдөө байгаа эмээ тэтгэврийн зээл авч мөнгийг чинь өнгө тэгээд нөүтбүүкийг чинь ах хөдөөнөөс ирэхээр би аваад өгнө гэж хэлсэн... Тэгээд энэ байдлаар залгах болгонд мөнгө нэмж өгнө, ах ирээгүй байна гэх мэтээр хойшлуулаад одоог болтол нөүтбүүктэй чинь өгнө гэсэн гэж хэлээд хойшлуулсан. Тэгээд энэ байдлаар залгах болгонд мөнгө нэмж өгнө, ах ирээгүй байна гэх мэтээр хойшлуулаад одоог болтол нөүтбүүкээ авч чадаагүй байгаа тэгээд авч чадахгүй болохоороо Буянбат, Бадрах гэх хоёр ахтайгаа хамт Алтанцэцэгийн гэрийг хамаатны хүнээр нь заалгуулаад Улаанбаатар хотод Дэнжийн мянгад гэрч очиход эгч нь 2 дүүтэйгээ байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-25 тал/,

- Хохирогч Э.Солонгын нөүтбүүкний эд зүйлийн үнэлгээ /1-р хх-85 тал/,

 

Хохирогч Н.Бадрах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...хойно нь хөдөөнөөс утсаар залгаж нөгөө утсаа авсан уу гэж асуухад нөгөө хүн нь утасаа өгдөггүй янз бүрийн шалтаг тоочоод утас өгөхгүй хойшлуулаад худлаа хэлээд байна гэхээр нь би тэр хүнийхээ утасны дугаарыг надад олоод өг би ярьж үзье гэж хэлээд дүүгээсээ 89830395 гэсэн дугаар аваад нөгөө хүнрүү нь залгаад би чамд мөнгө өгч гар утас захиалсан Равдангийн ах нь байна чи яагаад утсаа өгөхгүй байгаа юм бэ гэж утсаар ярихад би ажилтай хөдөөгүүр явж байгаад ирлээ гэж хэлээд би бас өөр хүнээс авч байгаа юм одоо захиалсан утсыг нь авч өгөх гэтэл 100 мянган төгрөг дутаад байна та тэр 100 мянган төгрөг өгч туслаач би найдвартай авч өгнө гэж хэлээд мөнгөө энэ дансруу хийчих гэж хэлээд мессежээр миний 89440107 дугаарлуу 5026904455 гэсэн Б.Жавхлан гэх хүний данс өгсөн. Би тэр даруйд нь ХААН банкнаас өөрийнхөө нэр дээрээс 100 мянган төгрөг тэр дансруу нь хийсэн. Тэгээд тэр өдөртөө нөгөө утаснаасаа миний 89440107 гэсэн дугаарлуу маргааш Тэнгис кинотеатрын үүдэнд 10 цагт би ээжтэйгээ утсыг чинь аваад очно та хоцорвоо гэж хэлсэн.Тэгээд би маргааш нь Тэнгис кинотеатр дээр 10 цагт очоод мессеж бичиж дугаарлуу нь залгахад утсаа салгасан байсан. Тэгээд би хөдөө гэрлүүгээ ажил гараад явсан түүнээс хойш ярьж чадаагүй одоог болтол мөнгөө авч чадаагүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1-р хх-27, 210 тал/,

 

Хохирогч Д.Өнөр-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 02 сарын 12-ний өдөр манай найз залуу Гантулгын найз болох Золбаяр гэх залуугийн найз охин Алтанцэцэг надруу утсаар залгаж найз нь тэмцээнд орох гэсэн юм чи надад нөүтбүүкээ хэдэн өдөр хэрэглүүлээч гэж гуйхаар нь би маргааш ирээд ав гэж хэлсэн.Би Алтанцэцэгийг манай найз залуугийн найз охин нь болохоор нь намайг залилна гэж бодоогүй итгээд өгчихсөн юм.Тэгээд маргааш нь Алтанцэцэг над дээр ирээд миний нөүтбүүкийг найз нь шинийн 2-нд авчирч өгнө гэж хэлээд аваад явсан.Тэгээд түүнээс хойш холбогдолгүй байж байгаад цагаан сарын шинийн 2-нд Алтанцэцэгрүү залгаад нөүтбүүкээ авъя гэж хэлэхэд Өлзийт хороололд найзындаа үлдээсэн байгаа би өөрөө эмээгийндээ байна маргааш аваад очъё гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ирэхгүй болхоор нь дахиад залгахад манай найз аваад Өвөрхангай аймагруу аваад явчихаж би ахтайгаа араас нь явж авчирна гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш 7 хоног өнгөрөөд би залгахад өөрөө утсаа авчихаад би Алтанцэцэгийн эгч нь байна Алтанцэцэг ахтайгаа хамт Сайншанд явсан Өвөрхангайгаар орчихоод ирнэ гэсэн гэж хэлэхээр нь би танай дүү миний нөүтбүүкийг авчихаад өгөхгүй байна цагдаад өгнө гэхэд өг өг гэж хэлж байсан. Би Алтанцэцэгийг тэр үед дуугаар нь таньсан. Дараа нь эгчтэй нь ярьхад өөр хоолойтой хүн байсан. Тэгээд би 2015 оны 03 сард ээжтэй утсаар холбогдож дээрхи асуудлын талаар хэлэхэд ээж нь юу ч мэдэхгүй байсан. Тэгээд ээж нь би мөнгөтэй болоод төлнө гэж хэлж байсан. Мөн урьд нь 2015 оны 01 сард Алтанцэцэг надад манай ах Бээжингээс оригналь пүүзэн гутал авчирдаг би захиалаад өгье гэж хэлээд эхний ээлжинд 160 мянган төгрөг Золбаярын дансруу хийчих гээд би Золбаярын дансанд 160 мянган төгрөг хийсэн. Золбаяр авч Алтанцэцэгт өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-29, 209 тал/,

- Хохирогч Д.Өнөр-Эрдэнийн нөүтбүүкний эд зүйлсийн үнэлгээ /1-р хх-103 тал/,

 

Хохирогч В.Номинзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2015 оны 02 сарын 17-ны өдөр манай сургуулийн дотуур байрны нэг байранд байдаг Золбаяр гэх хүүхэд надаас нөүтбүүкээ түр хэрэглүүлээч найз охин Алтанцэцэг нь дүүргийн англи хэлний олимпиадад орж байгаа тул 7 хоног хэрэглэчихээд өгье гэж хэлээд гуйгаад авсан. Би нэг байрны хүүхэд учраас итгээд өгчихсөн юм. Тэгээд 14 хоногийн дараа Золбаяраас нөүтбүүкээ авъя гэж хэлэхэд манай найз охин удахгүй авчраад өгнө гэсэн Тэгээд түүнээс хэд хоногийн дараа дахиад Золбаяраас асуухад манай найз охин Алтанцэцэгтэй цуг тэмцээнд орсон хүүхэд нь гэрлүүгээ аваад явчихсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд байж байтал Золбаярын найз Алтанцэцэг надруу залгаад манай ахын машин Сайншандад суучихаад би ахынхаа машиныг янзлах сэлбэгийг аваад явж байна би эндээс Өвөрхангай аймаг явж чиний нөүтбүүкийг авчирч өгнө, надтай хамт тэмцээнд оролцсон хүүхэд чиний нөүтбүүкийг Өвөрхангай аймаг руу гэрлүүгээ аваад явчихсан гэж хэлээд чи надад хэд хоногийн хугацаа өгчих би удахгүй өөрөө авчирч өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш утас руу нь залгахад утсаа огт авахгүй байхаар нь би Золбаяртай уулзаад Алтанцэцэг утсаа авахгүй байна хаана байгаа юм нөүтбүүкээ авах гэсэн юм гэж хэлэхэд Алтанцэцэг миний утсыг бас авахгүй байна ар гэрт нь ажил явдал гарсан юм шиг байна лээ би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн.Түүнээс хойш би хамт амьдардаг Золбаярын хамаатны хүүхдээс Алтанцэцэгийг өөр хүмүүсийн нөүтбүүкийг залилаад аваад явчихсан талаар мэдсэн. Тэгээд түүний дараа Золбаярын ээж нь Төв аймгаас ирээд нөүтбүүк залилуулсан хүүхдүүдийн хамтаар явж Алтанцэцэг болон түүний ээж Лхамсүрэнтэй уулзаад Алтанцэцэгийн ээж болон Алтанцэцэгээр хохирлоо барагдуулж өгнө гэсэн бичиг бичээд гарын үсэг утасны дугаараа бичиж өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл нөүтбүүкээ авч чадаагүй байгаа. Миний нөүтбүүк Тошиба i-3 маркийн хар өнгөтэй, хавтсандаа ягаан өнгийн хамгаалалттай 2014 оны 08 сард 680 мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Би Золбаярт өгөхдөө өөрийн нэмж худалдаж авсан байсан доргионы хамгаалалтай цүнхтэй, хавтасны хамгаалалт, apple брендийн маус, падьтай өгсөн. Би цүнхээ 45 мянган төгрөгөөр худалдаж авсан. Маусаа 17 мянган төгрөгөөр, хавтасны хамгаалалтыг 10 мянган төгрөгөөр, падийг 5 мянган төгрөгөөр худалдаж авсан. Одоо 680 мянган төгрөгөөр нэтбүүкээ үнэлнэ, дээрээс нь нэмж авсан дагалдах хэрэгслийн үнэ 77 мянган төгрөг бүгд нийт 757 мянган төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-31, 211, 3-р хх-231 тал/,

- Хохирогч В.Номинзулын нөүтбүүкний эд зүйлсийн үнэлгээ /1-р хх-88 тал/,

 

Хохирогч С.Балжинням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Равдан гэх хүүхдийн ээж нь байгаа юм.Манай хүүхэд 2015 оны 02 сарын сүүлээр хөдөө амралтаараа очоод Алтанцэцэг гэх охиноос гар утас авах гэж байгаа талаараа надад хэлээд би тухайн үед мөнгөгүй байсан учир би Багануур дүүрэгт байх хам аатан дүү Отгонжаргалаас 200 мянган төгрөг гуйж Алтанцэцэг гэх хүний өгсөн данс руу нь шилжүүлсэн.Түүнээс хойш хэд хоногийн дараа манай хүү Равдан нөгөө утас маань ирсэн гэнэ одоо 200 мянган төгрөг өгөөч гэхээр нь би хүүгийнхээ өгсөн данс руу 200 мянган төгрөг шилжүүлсэн.Одоо дансны дугаарыг санахгүй байна.Тэгээд хэд хоногийн дараа хүүгээсээ нөгөө гар утсаа авсан уу гэж асуухад нөгөө эгч гар утсыг минь өгөхгүй байгаа өшөө зөндөө хүмүүсийг залилаад одоо цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн.Би одоо 400 мянган төгрөгөө дээрх Алтанцэцэг гэх хүнээс нэхэмжилж байна.Би Отгонжаргал гэх дүүдээ зээлсэн 200 мянган төгрөгөө өгсөн.Одоо бид хоёрын дунд өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-36 тал/,

 

     Хохирогч А.Пүрэвжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Надтай арван жилийн 76 дугаар сургуульд нэг ангид сурж байсан Лхагвабатын төрсөн дүү болох Алтанцэцэг нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр надтай фэйсбүүкээр холбогдоод би операторын ажил хийдэг юм, ажлын тайлан тооцоо гаргах гээд нөүтбүүкний хэрэг болоод байна, та надад 3 хоногийн хугацаатай нөүтбүүкээ хэрэглүүлээ ч, би нөүтбүүкийг чинь хэрэглүүлчээд танд буцааж өгөхдөө Телимаксын модем авч өгье гэсэн юм. Тэгээд Алтанцэцэг тэр өдрийнхөө 16 цаг 30 минутын үед манай СХД-ийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 166-22 тоотод байрлах гэрт ирээд надаас, миний эзэмшилийн Линова маркын хар өнгийн нөүтбүүкийг аваад явсан юм. Тэгээд 3 хоногийн дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би Алтанцэцэгтэй утсаар холбогдоод нөүтбүүкээ авъя гэхэд, би ажлаа хийж амжсангүй, дахиад хэд хоног хэрэглүүлээч гэсэн юм. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Алтанцэцэг надруу утсаар залгаад, таны нөүтбүүк дэлгэц нь цайгаад эвдэрчихсэн, би засуулах гээд засварт өгчихсөн гэж хэлсэн юм. Тэгээд би 2015 оны 08 дугаар сарын 05-ны Алтанцэцэгийн эгч Лхагвабаттай утсаар холбогдоод дүү чинь миний нөүтбүүкийг өгөхгүй байна, өгөх тал дээр нь анхаараад өгөөч гэсэн чинь, Лхагвабат за гэсэн юм. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Алтанцэцэг надтай утсаар яриад би таны нөүтбүүкийг ломбарданд тавьчихсан юм, би Төв аймагт ирчихсэн байна, Улаанбаатар хот орохоороо аваад өгье гэсэн юм. Тэрнээс хойш нэг дэх, тав дахь өдөр өгнө гээд хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрэгсэн юм....” гэх мэдүүлэг /1-р хх 226, 3-р хх-230 тал/,

 

     Хохирогч Г.Сампилноров мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед миний танил Долгоржав гэх охин надруу утсаар залгаад, чи нөүтбүүкээ манай нэг дүү охинд 3 хоног хэрэглүүлээч, манай дүү нөүтбүүкийг чинь хэрэглчихээд чамд 3 сарын эрхтэй модем авч өгье гэж байна гэсэн юм. Тэгээд би 3 хоног хэрэглээд 3 сарын эрхтэй модем авч өгнө гэсэн болохоор би зөвшөөрсөн юм. Тэгээд одоо удахгүй манай дүү очиж авна гэсэн юм. Тэгээд удалгүй 94387556 дугаарын гар утсаар залгаад би нөүтбүүкийг чинь авах хүн байна, би танай гэрийн чинь ойролцоо ирчихсэн байна гэсэн юм. Тэгээд би гарч очиход 17-18 насны нэг охин байсан юм. Тэгээд би уг охинд өөрийн Самсунг маркийн нөүтбүүкээ өгч явуулсан юм. Тэгээд 3 хоног өнгөрөөд нөгөө 94387556 дугаарлуу залгахад нөгөө охинтой утсаар ярихад би ажлаа хийж дуусаагүй байна ганц хоёр хоног хэрэглүүлчих гэсэн юм. Тэгээд хоёр хоногийн дараа нөгөө охинруу дахин утсаар залгахад уучлаарай би нөүтбүүкийг чинь ломбарданд тавьчихсан би нэгдэх өдөр авч өгье гэсэн юм тэрнээс хойш маргааш авч өгье гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрэгсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх 228, 3-р хх-234 тал/,

-  Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хөрөнгө үнэлсэн тухай” албан бичиг, гэрэл  зургийн үзүүлэлт  /1-р хх-246-250 тал/,

 

Хохирогч З.Оюундарь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Алтанцэцэг гэх эмэгтэй хүүхэд намайг ажил дээрээ байхад надруу залгаад надад зөөврийн компьютер байвал өгөөч ажлын тайлан гаргах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би заза тэг тэг манайд ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд тэр орой нь манай гэрт буюу ЧД-ийн 12 хороо Булгийн 18-886 тоотод ирж аваад явсан. Авч явахдаа маргааш авчирч өгнө гэж хэлсэн юм . Тэгээд маргааш нь зөөврийн компьютерээ авахаар залгахад утас нь холбогдохгүй байсан юм... Тэгээд би өөрийгөө Алтанцэцэг гэх охинд залилуулсан гэдгээ мэдсэн. Тэрнээс хойш ярихаар утсаа унтраагаад холбогдохоороо өгнө ш дээ, ямар ууртай юм бэ, соёл заагаад өгчихмөөр гичии вэ, үхлээ юу гээд уурлаад хэл амаар доромжлоод байсан....” гэх мэдүүлэг /2-р хх 31 тал/,

- Хохирогч З.Оюундарийн нөүтбүүкний эд зүйлийн үнэлгээ /2-р хх-29 тал/,

 

Хохирогч Ж.Энхзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 сарын 02-ны өдөр намайг ажлын байран дээр байхад манай бэлтгэл б бүлгийн хүүхэд Сод-Эрдэнийн төрсөн эгч Алтанцэцэг нь Шинэ жилийн өглөөлөг үйл ажиллагаанд ая дуу болон бүжиг арга хэмжээг зохион байгууллахад тус нэмэр болъё надад эхний ээлжинд надад зөөврийн компьютер хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө зөөврийн компьютерыг өгч явуулсан юм. Тэгсэн маргааш буюу 2015 оны 12 сарын 03-ны өдөр дахин ирээд таны зөөврийн компьютерын багтаамж жаахан хүрэлцэхгүй байна өөр багтаамж сайтай зөөврийн компьютер, болон плаш диск хэрэгтэй байна гэхээр нь би Арга зүйч Болормаагын зөөврийн компьютерыг Болормаагаас гуйж аваад дахин өгч явуулсан ЮМ. Ингээд 2-3 хоногийн дараа залгаад асуутал Төв аймаг руу явуулсан байгаа ая зохиодог хүн нь аваад явсан байна гэхээр нь хурдан авмаар байна гэтэл за өгнөө гээд өнгөрсөний маргааш нь ээж гэх эмэгтэй нь над руу залгаад Манай охин өөрийн чинь зөөврийн компьютерыг ломбарданд тавьсан юм шиг байнаа гэхээр нь би гайхаад сураглатал ломбарданд тавьсан байсан. Ингээд цагдаагийн байгуууллагад хандсан...Алтанцэцэг миний хохиролыг бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг /2-р хх 67, 195, 3-р хх-232 тал/,

- Эрүүгийн 201525031748 дугаартай хэргийн эд зүйлийн үнэлгээ – хохирогч Ж.Энхзул /2-р хх-63 тал/,

 

Хохирогч Х.Болормаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2015 оны 12 сарын 03-ны өдөр манай цэцэрлэгийн багш Энхзул надад манай цэцэрлэгийн хүүхдийн эгч нь шинэ жилийн үйл ажиллагаанд дуу, бүжгийн ая бичиж өгнө гэнэ таны нөүтбүүкийг хэрэглээд өгтье миний нөүтбүүкний багтаамж нь хүрэхгүй байна гэнэ гэхээр нь би Acer i3 маркийн нөүтбүүкээ өгөөд явуулсан. Би нэг хоногийн дараа Энхзул багшаас нөүтбүүкээ авъя гэж хэлэхэд маргааш өдөр нь Алтанцэцэг гэх эмэгтэй өөрөө над дээр ирж уулзаад программ бичих хүн маань эзгүй яваад байна маргааш өглөө 07 цагт яг авчирч өгнө гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь ирээгүй алга болохоор нь цагдаад өргөдөл өгсөн. Гомдол санал байхгүй. Чингэлтэй дүүргийн цагдаагаас миний нөүтбүүкийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх 183-184 тал/,

  • Эрүүгийн 201525031748 дугаартай хэргийн эд зүйлийн үнэлгээ – хохирогч Х.Болормаа  /2-р хх-63 тал/,

 

Хохирогч Ш.Сүрэнпагам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баянхошуу орно гэж хэлээд сүүлдээ яриа хөөрөө нийлээд сүүлдээ гайгүй охин шиг санагдаад яриад зогсож байтал нөгөө охины утас дуугараад утсаараа яриад байсан. Тэгсэнээ утсаа таслаад “найзаа чамд нөүтбүүк байвал түр өгөөч , найз нь маргааш хэрэглэчихээд буцаагаад өгье, найз нь Зайсангийн хурд хороололын цэвэр усны газар утасны оператаор хийдэг, өдрөөр МУБИС-ийн Орос, Англи хэлний ангид сурдаг, удаахгүй өгнө гэж хэлсэн. Би байгаа байгаа гэж хэлээд нөгөө охиноо дагуулаад БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байх оюутны дотуур байрандаа авч ирээд өөрийнхөө хар өнгийн АСЕR брэндийн нөүтөө өгөөд явуулсан. Энэ охин өөрийгөө Алтанцэцэг гэж хэлсэн нөүт олдох уу, олоод өгөөчээ, олоод өгвөл шагналд нь модем өгнө өдрийн 50000 төгрөгөөр түрээслэнэ” гэж хэлээд гуйгаад байхаар нь би дээрх дотуур байрныхаа Гаваабаатар гэж хүүхдийн Т0SНIВА I5-тай нөүтийн гуйж аваад 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дотуур байрныхаа 1 давхарт байх кофе шопт ирчихсэн байна гэхээр нь гаргаад өгчихсөн. Маргаш нь 07-ны өдөр ахин залгаад мөн л нөт олоод өгөөч гэхээр нь олдохгүй байнаа, гялс олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь манай ичнээ ангийн Энхчимэг гээд эгчийн woiua маркийy нөтийн энэ эгчээс гуйж аваад Тэди төвийн нэг давхараас аваад Тэнгэс дээр Алтанцэцэгтэй уулзаад өгчихсөн. Маргааш нөгөөдөр нь өгсөн нөтүүдээ буцааr авъя гээд залгахад маргааш нөгөөдөр өгнө гэсээр байгаад өдий хүргэсэн Алтанцэцэг нь энэ бүхнээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх 100, 102, 194, 3-р хх-233 тал/,

  • эд зүйлийн үнэлгээ – хохирогч Ш.Сүрэнпагам /2-р хх-104 тал/,

 

Хохирогч Я.Энхчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд надтай хамт нэг ангид сурдаг Сүрэнпагам та зөөврийн компьютераа 2 өдөр хэрэглүүлж болох уу? гэж асуухад би тэг Тэди худалдааны төвийн 3 давхарт ирээд ав гэж хэлсэн. Тэгээд Алтанцэцэг гэдэг охинтой хамт ирж миний нөүтбүүкийг ирж авсан. Тэгээд Сүрэнпагамас 3 хоногийн дараа авах гэхэд надаас авсан Алтанцэцэг утас нь холбогдохгүй алга болчихлоо гэж хэлсэн. Тэр хүүхэд алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандсан юм... тэр ломбарднаас нь Сүрэнпагам өөрийнхөө мөнгөөр авч надад миний зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн...С.Алтанцэцэг нь Сүрэнпагамд миний компьютерийг барьцаанд тавьсан төлбөрөө өгөх ёстой болов уу мөн миний компьютер дээр байсан бүх шалгалтын материал алга болж би шалгалтууд дээрээ унаж дахин кредитны мөнгө төлж шалгалтуудаа нөхөн өгсөн түүний төлбөр 42.000 төгрөгийг нэхэмжлэнэ..” гэх мэдүүлэг /2-р хх 128-129, 3-р хх-228 тал/,

  • эд зүйлийн үнэлгээ – хохирогч Я.Энхчимэг /2-р хх-126 тал/,

 

     Хохирогч О.Гаваабалжир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод барилгын коллежийн байрандаа байхад манай байрны найз Сүрэнпагам гэх охин манай өрөөнд орж ирээд нөүтбүүкээ 1 хоног хэрэглүүлээч манай найз хичээлээ хийх гэсэн юм чамд 20 мянган төгрөг хөлсөнд нь өгье гэж хэлээд би нөүтбүүкээ Сүрэнпагамд өгөөд явуулсан. Тэгээд маргааш өдөр нь болоод Сүрэнпагамаас нөүтбүүкээ авъя гэтэл хичээлээ хийж дуусаагүй байна гэнээ гэж хэлээд тэгээд маргааш нь би дахиад Сүрэнпагамаас нэхэхэд нөгөө найз маань эмээ нь нас бараад Төв аймаг явчихсан гэнээ гэж хэлээд би хэд хоногийн дараа Сүрэнпагамаас нөгөө охины гар утсыг авч залгаад чи хэзээ ирэх гэж байгаа юм бэ нөүтбүүкээ авмаар байна гэхэд ажил явдал гарчихаад байна удахгүй очно Төв аймагт явж байна гэхээр нь би дүн гарах гээд байна хичээлээ хийж чадахгүй байна гэж хэлэхэд санаа зоволтгүй би очиж байгаад кредит цагий чинь мөнгийг төлчихнө гэж хэлээд утсаа тасалаад дахиж залгахаар авахгүй байсан. Тэгээд энэ талаар Сүрэнпагамад хэлээд цагдаад мэдэгдэж шалгуулсан. Би нөүтбүүкээ Сүрэнпагамаар ломбарданд тавьсан байсныг авахуулсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх 186, 3-р хх-235 тал/,

  • Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-187 тал/,

 

     Хохирогч Э.Баяндолгор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Алтанцэцэг гэх охин миний утас руу залгаад би хурд ХХК-нд операторын ажил хийдэг юм нөүтбүүк 2 өдөр хэрэглүүлээчээ гэж гуйхаар нь би зөвшөөрч гэрээс ирээд ав гэж хэлээд манай гэрт ирээд миний самсунг селерон маркийн нөүтбүүкийг иж бүрнээр аваад 2 хоног хэрэглээд өгнө гэж хэлээд аваад явсан... Тэгээд маргааш өдөр нь залгаад нөүтбүүк яасан бэ гэж асуухад тэмцээн хойшилчихлоо 2 өдөрийн дараа өгье гэж хэлсэн. Тэгээд 2 өдрийн дараа өгье гэж хэлсэн. Тэгээд 2 өдрийн дараа асуухад эгч маань дипломоо бичих гээд Налайх аваад явчихсан юмаа би таниас айгаад хэлж чадахгүй байсан юм гэж хэлээд 2 хоногийн дараа яасан бэ ирж байна уу гэж асуухад би авч очиж байгаад автобусны сандалд цохиод эвдэлчихлээ гэж хэлээд асахгүй байна засуулаад өгье гэж хэлсэн. 2 цагийн дараа яасан бэ гэж асуухад эвдэрчихсэн байна гэнэ хардыг нь солихоос нааш ажиллахгүй юм шиг байна би эгчдээ хэлчихлээ шинийг авч өгье гэж байна гэж хэлээд хойшлуулж байгаад өгөхгүй байсан....” гэх мэдүүлэг /2-р хх 189-190, 3-р хх-229 тал/,

  • Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-191 тал/,

 

Хохирогч Ц.Очир-Аянга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай багийн найз Чанцалдулам над руу утсаар яриад нөүтбүүкээ хэрэглүүлээч нэг хүнд хэрэглүүлэх гэсэн юм маргааш өглөө өгчихнө гэж хэлсэн тэгэхээр нь би хүрч ирээд авчих гээд би ажил дээр очоод Чанцалдуламын найз гэх Алтанцэцэг гэдэг охинд өөрийн нөүтбүүкээ цэнэглэгчтэй нь хамт өгсөн, тэр охин миний нөүтбүүкийг шалгаж аваад би чиний нөүтбүүкийг маргааш, авчираад өгчихнө гэж хэлсэн тэгэхээр нь итгээд өгөөд явуулчихсан юм. Тэгсэн чинь маргааш нь надад өгөөгүй, нөгөөдөр нь манай найз Чанцалдулам над руу яриад Алтанцэцэгийн өвөө нь өнгөрчихсөн гэнээ, Төв аймаг  явж байна гэнэ бүтэнсайнд өгчихнө гэж байна гэж хэлсэн тэгсэн бүтэнсайнд өгөөгүй 1 дэх өдрийн өглөө над руу яриад би хөдөө нөүтбүүкийг чинь аваад явсан чинь хаард нь шатчихлаа янзлуулж байна маргааш 1 цагийн үед янзлаад дуусахаар нь аваачиж өгнө гэсэн тэрнээс хойш хойшлуулсаар байгаад одоог хүрсэн” гэх мэдүүлэг /3-р хх 143 тал/,

  • Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-163 тал/,

 

     Хохирогч Г.Ууганжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 04-ний орой манай ангийн хүүхэд болох Бдоь-Эрдэнэ фэйсбүүкийн ангийн групп-д нөүтбүүк түрээслэнэ гэсэн юм бичсэн байсан тэгээд би Бодь-Эрдэнээс асуухад -манай найзад нөүтбүүк хэрэгтэй, шалгалтанд бэлдэх гэж байгаа юм, өдрийн 50,000 төгрөгөөр түрээслье гэсэн тэгэхэд нь би зөвшөөрч маргааш нь сургууль дээр 11 цагт Бодь-Эрдэнэтэй уулзахад Алтанцэцэг хамт байсан ба Алтанцэцэг надад өөрөө би Тоефлд бэлдэж байгаа юм, тэгээд нөүтбүүкийг чинь хэрэглэе, нөгөөдөр буцааж өгнө тэгэхдээ би 50,000 төгрөгтэй хамт буцаагаад өгье гэсэн тэгээд би өөрийн нөүтбүүкээ өгөөд явуулсан. 2 хоногийн дараа Алтанцэцэг надруу яриад би өнөөдөр нөүтбүүкийг чинь өгч чадахгүй болчихлоо, тэмцээнд орж байна аа гэсэн маргааш 100,000 төгрөг болгоод өгье гэсэн тэгээд үүнээс хойш хойшлуулсаар байгаад би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /3-р хх 145 тал/,

  • Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-163 тал/,

 

     Хохирогч Д.Хишигмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад зөөврийн компьютероо өгөөч, манай найз тэмцээнд орж байгаа гэнэ. 1 хоног хэрэглээд өгнө гэсэн. Зөөврийн компьютер оо хэрэглүүлэх юм бол чамд 30.000 төгрөг өгнө гэсэн гэж ярихаар нь зөвшөөрөөд өөрийн Acer i3 загварын саарал өнгийн гадартай зөөврийн компьютерыг Нанзаддоржид өгсөн... Нанзаддоржоос зөөврийн компьютерээ асуухад би Сэрээтэрийн Алтанцэцэг гэдэг охинд залилуулчихлаа. Тэр охин надад худлаа хэлээд олдохгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх 149-150 тал/,

  • Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-166 тал/,

 

     Хохирогч Н.Ганпүрэв мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Алтанцэцэг миний 88221968 дугаарын утасруу залгаад зөөврийн компьютерээ өгөөч тэмцээнд орох гэсэн юм. Ням-Очир та хоёрын нөүтбүүкийг хэрэглэчихээд та хоёрт 50,000 төгрөг, модем өгнө гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн Делл ай 3 маркийн нөүтбүүкээ Алтанцэцэгт сансарын колонкийн тэр хавьд байдаг Эрдэнэ толгой хавьд өгсөн. Түүнээс хойш би Алтанцэцэгээс нөүтбүүкээ авч чадаагүй байж байгаад цагдаад хандаж цагдаагаас би өөрийн нөүтбүүкийг авсан...” гэх мэдүүлэг /3-р хх 238-239 тал/,

  • Эд зүйлийн үнэлгээ-Н.Ганпүрэв /3-р хх-165 тал/,

 

     Хохирогч Т.Батчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Чанцалдулам надаас хэд хоног нөүтбүүкээ хэрэглүүлээч гэж гуйхаар нь би нөүтбүүкээ өгчихөөд хэзээ буцааж өгөх вэ гэж асуухад 7 хоног хэрэглэчихээд буцааж өгнө гээд авсан. Тэгээд 7 хоногийн дараа буцааж өгсөн. Тэр үед надад нөүтбүүк чинь ажиллахгүй байна гэж хэлээд өгсөн компьютер оо буцааж авсанаас хойш би өөрөө форматлаад цөөхөн удаа ашигласан ...” гэх мэдүүлэг /3-р хх 236-237 тал/,

  • Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-163 тал/,

 

  • Иргэний нэхэмжлэгч Т.Амарсанаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ : “...2015 оны 12 сарын 02-ны өдөр би Тэлмэн Жав-2 ХХК-ны ажлын байран дээрээ байж байсан чинь 21-22 орчим насны С.Алтанцэцэг гэх эмэгтэй орж ирээд энэ нөүтбүүкийг тавих гэсэн юм гээд үзүүлсэн. Тухайн үед би хэнийх вэ гэтэл манай эгчийх байгаа юм гээд утсаа гаргаж ирээд нууц дугаарыг нь асуугаад нууц дугаарыг нь хийгээд нээж өгсөн. Ингээд би хэдэн төгрөгөөр тавих вэ гэтэл 400.000 төгрөг гэхээр нь би ийм үнэ ханшаар наадхад чинь зээл олгохгүй гэтэл эгчээсээ асууя гээд утсаар ярьж байснаа 350.000 гэсэн юмуу 350.000 гэж хэлэхээр нь би за тэгьө гээд зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд би гэрээгээ бичин дуусаад 350,000 төгрөг хүлээлгэн өгөөд явуулсан юм...” гэх  мэдүүлэг /2-р хх-69 тал/,

 

     Иргэний нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ : “...2015 оны 12 сарын 04-ний өдөр миний гар утас руу 88-тай дугаараас нэг эмэгтэй залгаад Алтанцэцэг гэдэг хүний нэр дээр 2 нөүтбүүк тавьсан байна уу байвал зарж болохгүй шүү гэхээр нь би падаанаа үзэж байгаад мэдэхгүй бол мэдэхгүй байнаа. 1 дэх өдер мэдээдхэе нэг хүнээс 2 ш нөүтбүүк авмааргүй юма гээд өнгөрсөн. Угаасаа манайх нэг хүнээс олон юм авдаггүй тэгээд нэг дэх өдөр үзтэл нэг 1 ширхэг нөүтбүүк байсан эргээд тэр 88-тай утас руу залгасан ямар учиртай юм бэ гэтэл өөдөөс уурлаад загнаад байсан. Учрыг нь асуутал буруу замаар тавьсан нөүтбүүк гэдгийг мэдсэн юм...” гэх  мэдүүлэг /2-р хх-71 тал/,

 

  • Иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ : “... уг эмэгтэй 2016 оны 05 сарын 13-ны өдөр манай ломбарднаас 200.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж аваад одоо г хүртэл нэг ч төгрөг өгөөгүй хугацаагаа ч сунгуулаагүй явсан...” гэх  мэдүүлэг /3-р хх-152-153 тал/,

 

  • Иргэний нэхэмжлэгч Н.Нямбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ : “...2016 оны 05 сарын 12-ны өдөр Алтанцэцэг гэдэг эмэгтэй иргэний үнэмлэхээрээ 100.000 төгрөийг 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэйгээр манай ломбарднаас зээлж авсан, авахдаа делл селерон загварын хар өнгийн зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт барьцаанд тавьсан...” гэх  мэдүүлэг /3-р хх-155-156 тал/,

 

Гэрч Ц.Гантулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Алтанцэцэг гэх хүн надаас мөнгө нөүтбүүк аваагүй манай найз охин Өнөр-Эрдэнээс нөүтбүүк мөнгө залилж авсан байсан, тухайн үед би найз охиноо төлөөлөн оролцож байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-37 тал/,

 

Гэрч О.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 02 сарын сүүлээр байх манай эгч Балжинням надруу утсаар залгаад Равдан хүнээс гар утас авах гэсэн юм гэнээ 200 мянган төгрөг өгөөч гэж гуйхаар нь би тухайн үед өгсөн дансны дугаар луу нь 200 мянган төгрөг шилжүүлсэн, одоо дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Мөнгөө шилжүүлээд Равдангаас асуухад болчихсон баярлалаа гэж утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-38 тал/,

 

Гэрч Б.Болорсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... би ломбардны бичиг баримтаа  шүүж үзэхэд С.Алтанцэцэг гэх хүн 2014 оны 12  сарын 14-нд Асер брэндийн нөүтбүүк цүнх, цэнэглэгчтэй нь 50.000 төгрөгийн барьцаанд тавиад 2015 оны 01 сарын 30-ны өдөр хугацаа нь дуусаад ирж авсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-40 тал/,

 

Гэрч Ц.Хашчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “....би Нахиа ломбардны байранд өмнө нь "Хаштэлмэн" нэртэй ломбард ажиллуулж байгаад 2015 оны 04 сарын 23-нд ажиллуулахаа больсон. 2015 оны 03 сарын дундуур 20 орчим насны жижиг биетэй хоёр гарын хуруунууд нь нэгдүгээр үеэрээ муруйсан шар царайтай охин Dell i3 маркийн нөүтбүүк тавихаар орж ирээд байрны төлбөр, сургуулийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэж хэлээд 160 мянган төгрөгөнд тавьсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа дахин нөгөө охин орж ирж дахин нэг Dell i5 маркийн нөүтбүүк авч ирээд 250-300 орчим мянган төгрөгөнд тавиад өмнөх нөүтбүүкийнхээ хугацааг сунгуулаад явсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа урд тавьсан нөүтбүүкийг тавьсан мөнгө дээрээ дахин мөнгө нэмж авъя гэхээр нь би өгөөгүй. Гэтэл гарч яваад 1 цаг орчмын дараа манай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг "Хүслэн жамц" нэртэй ломбардны залууг дагуулж орж ирээд 2 нөүтбүүк тавьсан мөнгөө хүүтэй нь өгөөд аваад явсан, одоо санахад Лхагвабат гэсэн эрэгтэй хүний нэртэй үнэмлэх үзүүлээд тавьсан өөрийнхөө үнэмлэхийг орхисон гээд гуйгаад байхаар нь авсан юм... 2 удаа ирэхдээ хоёуланд нь ганцаараа ирсэн..” гэх мэдүүлэг, /1-р хх 41-42 тал/,

 

Гэрч В.Оюунсувд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ломбарданд 2015 оны 02 сарын 10-ны үед Сэрээтэр овогтой Алтанцэцэг гэх хүн Dell i5 маркын нөүтбүүк 450 мянган төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-43 тал/,

 

Гэрч Б.Лхамсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Цагдаагийн байгууллагаас над руу утсаар залгаж мэдэгдсэн. Би түүнээс хойш мэдэх болсон. 2015 оны 02 сараас эхэлж хичээлдээ явахгүй байгаа юм билээ. Уг нь бол өглөө хичээлдээ явна гээд гардаг юм би хичээлдээ явдаг гэж бодоод байсан чинь сүүлдээ явахгүй байгааг нь өөрөө мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-44-46, 2-р хх-196-197 тал/,

 

Гэрч С.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Наsее маркийн 1 ширхэг нөүтбүүкийг 100.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай тавиад эргэж ирж авалгүй зарагдсан байна. Би зарагдсан эд зүйлийнхээ падааныг шүүж үзэхэд С.Алтанцэцэг гэх хүний регистертэй тохирсон падан гарч ирсэн түүнийг өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-47-48 тал/,

 

Гэрч С.Лхагвабат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2014 оны 12 сарын 14-ний өдөр намайг сургуульд дээрээ байж байхад манай дүү Алтанцэцэг над руу утсаар залгаад Хүнсний 1 дүгээр дэлгүүр дээр хүээд ир гэж дуудсан юм. Тэгээд би Хүнсний 1 дүгээр дэлгүүр дээр хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд би Хүнсний 1 дүгээр дэлгүүр дээр яваад очиход Алтанцэцэг гартаа хар өнгийн цүнхтэй нөүтбүүк барьчихсан үүнийг ломбарданд тавих гэсэн бичиг баримтаа өгөөч гэж гуйсан. Тэгээд би Алтанцэцэгт бичиг баримтаа өгөөд хамтдаа Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хойд талд замын баруун талд байрлах нэртэй...” гэх мэдүүлэг /1-р хх-49-50 тал/,

 

Гэрч Н.Равдан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... манай ээж Багануурт байдаг хамаатны Отгонжаргал гэх эгч рүү утсаар яриад 200.000 төгрөгийг Алтанцэцэгийн өөрийн өгсөн данс руу шилжүүлсэн... 2015 оны 02 сарын сүүлээр Алтанцэцэг над руу залгаж утас чинь ирчихлээ одоо үлдсэн 200.000 төгрөө өгөөд гар утсаа ав гэж хэлэхээр нь би 200.000 төгрөгөө ээжид хэлээд Алтанцэцэгийн өгсөн дансны дугаар луу ээжээр явуулуулсан. Түүнээс хойш утсыг чинь 2-оос 3 хоногийн дараа аваад өгнө гэж хэлсэн тэгээд гар утсаа авахгүй утас нь холбогдохгүй 6-7 хоног алаг болсон ...” гэх мэдүүлэг /1-р хх-51 тал/,

 

Гэрч Д.Баасан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2014 оны 05 сард манай ач хүү Түмэн-Өлзий надад би Алтанцэцэг гэж охинд мэргэжлийн камераа өгчихөөд авч чадахгүй байна яах вэ гэж надад хэлсэн.... намайг Улаанбаатар хотод хүрээд ир мөнгийг нь өгье гэж дуудахаар нь би Улаанбаатар хотод яваад очиход цалин буугаагүй байна дараа 7 хоногт ир би тань руу утсаар ярина гэх мэтээр удаа дараа намайг хуурч одоог болтол камер, мөнгө алийг ч олж авч чадаагүй байгаа ....” гэх мэдүүлэг /1-р хх-52 тал/,

 

 Гэрч Б.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... 2015 оны 01 сард манай хүү Буянбат надад хандаж миний нөүтбүүкийг Золбаярын найз охин Алтанцэцэг түр хэрэглээд өгье гэж хэлээд авсан гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш 20-иод хоног өнгөрсөний дараа би Буянбатаас миний хүү нөүтбүүкээ яасан юм бэ нөгөө хүүхдээсээ аваагүй юм уу гэж асуухад нөгөө хүүхэд маань миний нөүтбүүкийш өгөхгүй байна асуухаар худлаа хэлээд утсаа унтраагаад алга болоод байх юм Золбаярт хэлж нөүтбүүкээ олж авна гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-53 тал/,

Гэрч Б.Жавхлан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... 2015 оны 03 сарын 21-ний өдөр Алтанцэцэг манайд ирээд миний иргэний үнэмлэхийг утасны дугаар авах гэсэн миний үнэмлэх байдаггүй үнэмлэхээ өгөөч гэж гуйж аваад тэр өдөртөө 21 цагийн үед надад авчирч өгсөн ....” гэх мэдүүлэг /1-р хх-54 тал/,

 

Гэрч Б.Намжилсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Алтанцэцэг надаас миний Асер маркийн нөүтбүүкийг цүнхтэй нь хамт хичээлдээ хэрэглчихээд өгнө гэж гуйж авсан юм. Би энэ үед амралтаа аваад хөдөө гэрлүүгээ яваад 2015 оны 01 сарын сүүлээр ирж Алтанцэцэгээс нөүтбүүкээ авъя гэхэд надад авчирч өгсөн гэх...” гэх мэдүүлэг /1-р хх-55 тал/,

 

Гэрч М.Сэрээтэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Миний охин Алтанцэцэг 2015 оны 06 сарын 19-ний өдөр гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй байна. Утас нь холбогдохгүй хаа байгаа нь мэдэгдэхгүй байна. Би Лхамсүрэнгийн хамт гэрийнхээ ойр хавиар яваад олоогүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-56 тал/,

 

Гэрч Ш.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...тэгээд намайг дагуулаад манай ойролцоо байдаг ломбарданд дагуулж очоод 2 ширхэг делл  i5 маркийн 1 ширхэг  делл i3 маркийн нөүтбүүк үзүүлсэн. Би үзээд нийлээд 400 мянгаар авахаар болоод 350 мянган төгрөг ломбарданд нь төлж аваад өөрт нь 50 мянган төгрөг өгөөд явуулсан. Тухайн үед тэр охин ломбардны бичиг баримтаа надад үзүүлж байсан одоо нэрийг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг /1-р хх-57 тал/,

 

Гэрч Б.Саранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Би гэгээ гэдэг ломбардны нягтлан руу ярьж энэ талаар асуухад хар дэвтэр дээр 2015 оны 01 сарын 16-ны өдөр Сэрээтэр овогтой Лхагвабат гэх хүний нэр дээр Toshiba i3 нөүтбүүк тавьсан байна. Хугацаа нь хэтэрсэн аваагүй учир зарагдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-58 тал/,

 

Гэрч Л.Долгоржав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... 2015 оны 08 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед Алтанцэцэг надтай фэйсбүүкээр холбогдоод миний утасны дугаарыг аваад над руу залгаад танд нөүтбүүк байвал хэрэглүүлээч ажлаа хийчээд өгье гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би чи хаана ажиллаж байгаа юм бэ гэхэд би хурд хороололд ажиллаж байгаа. Нөүтбүүкэн дээр ажлынхаа юмыг хийх гэсэн юм гэхээр нь би миний нөүтбүүк эвдэрчихсэн байгаа гэхэд Алтанцэцэг намайг танидаг хүнээсээ олоод өгчих би хэрэглэчихээд нөүтбүүк нь буцааж өгөхдөө 3 сарын эрхтэй модем авч өгье гэсэн юм. Тэгээд маргааш нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр найз Сампилноров руу би утсаар яриад нөүтбүүкээ 2-3 хоног манай дүүд хэрэглүүлээч, хэрэглэчихээд буцааж өгөхдөө 3 сарын эрхтэй модем авч өгье гэхэд Сампилноров зөвшөөрөөд, би Сампилноровын гэхийнх нь хаягийн асуугаад Алтанцэцэгт зааж явуулсан юм... Тэгээд 4-5 хоногийн дараа Сампилноров надруу залгаад нөгөө охин чинь миний нөүтбүүкийг өгөхгүй утсаа авахгүй байна гэхээр нь би Алтанцэцэгтэй утсаар холбогдоход надад мөнгөний хэрэг гараад ломбарданд тавьчихсан нэг дэх өдөр аваад өгье гэсэн юм. Тэгээд Алтанцэцэг маргааш нөгөөдөр гэж хойшлуулаад авч өгөөгүй, сүүлдээ би хүний нөүтбүүкийг өгөөч гэхэд Алтанцэцэг өөдөөс уурлаад би өөрийгөө мэдэж байна би боломжгүй байна гээд уурлаад байсан юм. ....” гэх мэдүүлэг /1-р хх-229-230 тал/,

 

Гэрч Ш.Сүрэнпагам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...би тэмцээнд орох гээд компьютер хэрэгтэй байна чи надад өгч байгаач гээд миний компьютер авч явсан. Чамд дахиад 2 компьютер олдох уу би өдөрт 20.000 төгрөгөөр түрээслээд 2 өдөр болоод өгнө гэж гуйгаад байсан учраас би Энхчимэг, Гаваабалжир 2-н компьютерийг авч өгсөн юм.  ..” гэх мэдүүлэг /2-р хх-130-131 тал/,

 

Гэрч Б.Бодь-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...С.Алтанцэцэг надруу утсаар яриад би Солонгос улс руу явах гээд шалгалт өгөх гэж байгаа юм, шалгалтанд бэлдэхэд нөүтбүүк хэрэгтэй байна, тэр хүүхдэд чинь 100,000 төгрөг чамд 200,000 төгрөг өгье гэсэн ба би ангийнхнаасаа асууя гэж хэлсэн. Тэгээд би ангийнхаа фэйсбүүк группд нөүтбүүк хөлсийг нь өгөөд хэрэглэнэ гэж зар тавьсэн тэгсэн чинь Ууганжаргал хэрэглүүлэхээр болж маргааш нь яг он сар өдрийг нь мэдэхгүй байна өглөө 9 цагт манай сургууль дээр ирээд тэгээд Ууганжаргалтай уулзаад нөүтбүүкийг нь авсан. Нөүтбүүкийг нь авахдаа Алтанцэцэг Ууганжаргал нөүтбүүкийн чинь үзүүлэлт өндөр үү, би Тоефлд бэлдэх гэж байгаа юм гэж хэлээд нь аваад      явсан....” гэх мэдүүлэг /3-р хх 146 тал/,

 

Гэрч Т.Нямцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 05 сарын 05-ны өдөр манайхаар үйлчлүүлэгч Асер брэндийн Аа3 үзүүлэлттэй нөүтбүүкийг 150.000 төгрөгөнд барьцаалсан байна. Би тухайн үед байгаагүй. Манай ажилтан авсан. Уг нөүтбүүкний хугацаа 2016 оны 05 сарын 12-ны өдөр дуусч 2016 оны 05 сарын 28-ны өдөр манай ажилтан зарсан байна...” гэх мэдүүлэг /3-р хх 157 тал/,

 

Гэрч Д.Чанцалдулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би намайг сургууль дээрээ очиход манай найз Бодь-Эрдэнэ нэг танихгүй охинтой сууж байсан тэгээд намайг энэ охинд нөүтбүүк олоод өгчихөөч би ажилтай болчихлоо гээд яваад өгсөн юм тэгсэн тэр охиныг Алтанцэцэг гэдэг байсан Алтанэцэцэг би жил бүр болдог илтгэлийн тэмцээнд орох гэж байгаа юм шагналын сан өндөр нөүтбүүк олоод өгчих олоод өгвөл 150,000 төгрөг, модем өгнө гэсэн тэгэхээр нь би сургуулынхаа Батчулуун гэдэг багшийн нөүтбүүкийг гуйж аваад Алтанцэцэгт өгсөн, тэгтэл тэр өдрөө Алтанцэцэг надруу залгаад энэ нөүтбүүк ажиллахгүй байна гэхээр нь би найз Очир-аянгаруу залгаад нөүтбүүкийг нь гуйж Алтанцэцэг Очир-Аянгаас очиж нөүтбүүкийг авах болоод тэгээд Алтанцэцэг Очир-Аянгын нөүтбүүкийг авсан. Батчулуун гэж багшийн нь нөүтбүүк ажиллахгүй байсан тул буцааж өгсөн. Түүнээс хойш Алтанцэцэгрүү залгаад нөүтбүүкээ авъя гэхээр маргааш өгнө маргааш өгнө гэж хойшлуулаад байхаар нь сүүлдээ аргаа бараад цагдаад өгнө гэсэн чинь Алтанцэцэг уучлаарай би уг үнэндээ ломбарданд тавьчихсан гэж хэлсэн тэгээд Алтанцэцэгийн тухай цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаа нар Алтанцэцэгтийн ломбарданд тавьсөн нөүтбүүкүүдийг олж Очир-Аянгын нөүтбүүкийг буцааж өгсөн гэсэн....” гэх мэдүүлэг /3-р хх 240 тал/,

 

Гэрч А.Нанзаддорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 05 дугаар сарын 10-дын үеэр Ням-Очир надруу яриад нөүтбүүк олдох уу нөүтбүүк хэрэгтэй байна хүүхдэд хэрэглүүдээд мөнгө авна гэхээр нь би ангийнхаа Хишигмаагын нөүтбүүкийг гуйгаад Ням-Очирт өгсөн юм Хишигмаагын нөүтбүүкийг авахдаа илтгэлд хэрэглүүлээд мөнгө өгнө гэж хэлсэн тэгээд Ням-Очир Алтанцэцэг гэж охинд өгсөн. Тэгээд Хишигмаагын нөүтбүүкийг буцааж өгөх болсон чинь нөгөө Алтанцэцэг нь ажил явдал гарсан өгнө гэж хэлээд байснаа ломбарданд тавьчихсан гэж байсан тэгээд Алтанцэцэгийн тухай Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд цагдаагаас Алтанцэцэгийн хүмүүсийн нөүтбүүкийг аваад тавьсан ломбардуудад очиж хураан авахад Хишигмаагын саарал өнгийн Асер Ай 3 нөүтбүүк олдож Хишигмаа нөүтбүүкээ эргүүлэн авсан...” гэх мэдүүлэг /3-р хх 241 тал/,

  Бусад баримт сэлт

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-5-6 тал/,

-“Баялаг равжих” ломбардны бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-7 тал/,

- Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-79-81 тал/,

- “Тэлмэн жав-2” ХХК-ий барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ №0001502 /2-р хх-60 тал/,

- SKY барьцаат зээлийн үйлчилгээ №6011054 тоот баримт /2-р хх-60 тал/,

-  Лаки Койн ХХК ломбардны №00001265 тоот баримт /2- р хх-101 тал/,

- Баялаг Аривжих ирээдүй ХХК ломбардны №0007885 тоот баримт /2-р хх-164 тал/,

 - Очир бумбат хорол ХХК, Барьцаат зээлийн гэрээ №100373 тоот баримт /3-р хх-22 тал/,

- Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-129 тал/,

- “Цахим алт” ломбард барьцаат зээлийн гэрээ №9990 тоот баримт / 3-р хх-130 тал/,

- Эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-131 тал/,

- Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-132 тал/,

- “Мөнх анирын од” ХХК барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ №001935 тоот баримт /3-р хх-134 тал/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3-р хх-136 тал/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3-р хх-138 тал/,

- “Энүн” ломбард барьцаат зээлийн гэрээ №22 /3-р хх-140 тал/,

- “Баянхүдэр” ХХК барьцаат зээлийн гэрээ /3-р хх-141 тал/,

- Хохирогч Х.Түмэн-Өлзийд Хохирлын мөнгө хүлээлгэн өгч хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-8 тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл - хохирогч Ж.Энхзул, Х.Болормаа /2-р хх-65 тал/,

- Хохирогч В.Номинзулын хохирол гомдолгүй гэх тодорхойлолт / 1-р хх-89 тал/,

- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл- Ц.Очир-Аянга /3-р хх-133 тал/,

  • Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл- Г.Ууганжаргал /3-р хх-135 тал/,
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл – Д.Хишигмаа /3-р хх-137 тал/,
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл –Н.Ганпүрэв /3-р хх-139 тал/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-9-11 тал/

- Мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2-р хх-192 тал/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх -193 тал/,

- Иргэний нэхэмжлэгч Ж.Отгонсүрэнгийн хүсэлт /3-р хх-46 тал/,

- Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 281 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3253 тоот  тодорхойлолтууд- С.Алтанцэцэг /1-р хх-79, 2-р хх-37 тал/,

- Орхон их сургуулийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 180 тоот тодорхойлолт /1-р хх-81 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 796 тоот тодорхойлолт-хохирогч Э.Солонго /1-р хх-83 тал/,

- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 671 тоот тодорхойлолт – хохирогч В.Номинзул /1-р хх-86 тал/

- Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 614 тоот тодорхойлолт-хохирогч Э.Золбаяр /1-р хх-90 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 707  тоот тодорхойлолт-хохирогч Х.Түмэн-Өлзий /1-р хх-93 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 544  тоот тодорхойлолт-хохирогч Б.Буянбат /1-р хх-96 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 544  тоот тодорхойлолт-хохирогч Б.Буянбат /1-р хх-96 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 795  тоот тодорхойлолт-хохирогч Б.Сарангэрэл /1-р хх-98 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 933  тоот тодорхойлолт-хохирогч Н.Равдан /1-р хх-101 тал/,

- Төрийн банкны Зуунмод тооцооны төвийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 148 тоот албан бичиг /1-р хх-105 тал/,

- Хаан банкны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15/207, 15/208 дугаар тоот албан бичиг /1-р хх-106, 108-115 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 581 тоот албан бичиг /1-р хх-116 тал/,

- Төв аймгийн Цагдаагийн газрын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 45/02-1216 тоот албан бичиг /1-р хх-117 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 97 тоот албан бичиг / 1-р хх-118 тал/,

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батбаатарын “Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах” тогтоол /1-р хх-173 тал/,

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5/211 тоот албан бичиг /1-р хх-174-176 тал/,

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/362 тоот албан бичиг /1-р хх-177-180 тал/,

- Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Раднаабазарын “Эрүүгийн хэрэг үүсгэх” тогтоол /1-р хх-214 тал/,

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батбаатарын “Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах” тогтоол /1-р хх-217 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот “Эрүүгийн хэргийг нэгтгэх” тогтоол /1-р хх-218 тал/,

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батбаатарын хэргийг харъялалын дагуу шилжүүлэх санал /2-р хх-8 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5/538 тоот албан бичиг /2-р хх-9-10 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/4246 тоот албан бичиг /2-р хх-11 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5/346 дугаар тогтоол /2-р хх-12-13 тал/,

- Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Раднаабазарын эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /2-р хх-20 тал/,

- Төв аймгий Прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар тогтоол /2-р хх-21 тал/,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/944 тоот албан бичиг /2-р хх-51 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/4958 тоот албан бичиг /2-р хх-52 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/402 дугаар тогтоол /2-р хх 53-54 тал/,

 - Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Раднаабазарын эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /2-р хх-55 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоол /2-р хх-56 тал/,

- Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Раднаабазарын “Эрүүгийн хэргийг нэгтгэх” тогтоол /2-р хх-84 тал/,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/48 тоот албан бичиг /2-р хх-86 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5/261 тоот албан бичиг /2-р хх-87 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5/18 дугаар тогтоол /2-р хх 88-89 тал/,

- Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Ч.Жавзанпагмын “Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /2-р хх-90 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2-р хх-91 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 5/347 тоот албан бичиг /2-р хх-116 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 5/23 дугаар тогтоол /2-р хх 117-118 тал/,

- Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Нямбаяр “Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах” тогтоол /2-р хх-120 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2-р хх-121 тал/,

- Мобиком корпораци ХХК-ий 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хх18/6246 тоот албан бичиг /2-р хх-141-163 тал/,

- Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/56 тоот албан бичиг / 2-р хх-166 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/214 тоот албан бичиг /2-р хх-167 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/16 дугаар тогтоол /2-р хх 168 тал/,

- Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч И.Мөнхсонорын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /2-р хх-115 тал/,

- Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Мөнхзулын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /2-р хх-116 тал/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /3-р хх-117 тал/,

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар “Мөрдөн байцаагчийн саналыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол /3-р хх-176 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 5/225 дугаар тогтоол /3-р хх 214-215 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаар “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /3-р хх-216 тал/,

 

-шүүгдэгч С.Алтанцэцэгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "...ял шийтгэлгүй... " гэх лавлагаа /1-р хх-82, 244, 2-р хх-107, 3-р хх-174 тал/,

 

- Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 34а дугаартай “Сэжигтнээр баривчлах” захирамж /1-р хх-69 тал/,

- Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 34б дугаартай “Сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” захирамж /1-р хх-69 тал/,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 380 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн” захирамж /1-р хх-159-161 тал/,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34д дугаар захирамж /1-р хх-199 тал/,

 - Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 34в дугаар захирамж /2-р хх-175 тал/,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14г дугаар “Хорьж мөрдөх хугацаа сунгах тухай” захирамж /2-р хх-178  тал/,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9г-2 дугаар “Хорьж мөрдөх 2 дугаар хугацаа сунгах тухай” захирамж /2-р хх-181  тал/,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдри.

 

`йн 9д дугаар “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамж /2-р хх-220  тал/,

- Тахарын Ерөнхий газар, Аравдугаар тойрог, Нийслэлийн тахарын албаны 2016 оны 06 дугаар сарын15-ны өдрийн 1/527 тоот албан бичиг /3-р хх-83  тал/,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 81д дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамж /3-р хх-99  тал/,

 

-шүүгдэгч С.Алтанцэцэгийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр, / 1-р хх-73-74 тал/, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахин сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1-р хх-75 тал/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр /1-р хх-236 тал/, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр /2-р хх- 36 тал/, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр /3-р хх-162 тал/,

2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар /1-р хх-77-78, 213 тал/,  2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар /1-р хх-213 тал/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар /1-р хх-238 тал/, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар /2-р хх-35 тал/, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар /2-р хх-135-136 тал/, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар /2-р хх-198-199 тал/, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар /3-р хх-243-244 тал/, тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судласан болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Боржигон овогт Сэрээтэрийн Алтанцэцэг нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар "сургуульдаа ашиглаад өгье, ах дадлагадаа нөүтбүүк хэрэглэх шаардлагатай байна, ахын найзад нөүтбүүк хэрэгтэй болоод байна, нөүтбүүк ашигласны төлбөрийг нь өгнө, олимпиад болон илтгэлийн тэмцээнд орох гэж байгаа тул нөүтбүүк хэрэгтэй байна, гар утас хямдхан захиалаад өгье" гэх зэрэг нэрийдлээр 2013 оны 12 сард Х.Түмэн-Өлзийгийн өмчлөлийн хагас мэргэжлийн видео камерыг авч 700.000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 2015 оны 02 сарын хооронд  Э.Золбаярын өмчлөлийн Наsее i-3 маркийн нөүтбүүкийг авч 700.000 төгрөгийг, "жолооны курсэд суух, тавилга захиалах гээд мөнгө дутсан" гэх нэрийдлээр бэлнээр 330.000 төгрөгийг авч, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Өнөр-Эрдэний өмчлөлийн Dell i-5 маркийн нөүтбүүкийг авч 1 сая төгрөгийг, мөн 2015 оны 1 сард "Бээжингээс хямдхан пүүз захиалж өгье" гэх нэрийдлээр бэлнээр 160.000 төгрөгийг, 2015 оны 02 сарын 17-ны өдөр В.Номинзулын өмчлөлийн toshiba i-3 маркийн нөүтбүүкийг авч 700.000 төгрөгийг, Хаан банкаар дамжуулан Н.Бадрахаас 100.000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б.Буянбатын өмчлөлийн Dell i-5 маркийн нөүтбүүкийг авч 1 сая төгрөгийг, 2015 оны 01 сарын 18-ны үеэр 17 настай Э.Солонгын өмчлөлийн Dell i-3 маркийн нөүтбүүкийг авч 950.000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Сарангэрэлээс "Бээжингээс хямдхан гутал, куртик захиалж өгье" гэх нэрийдлээр бэлнээр 100.000 төгрөгийг, 2015 оны 02 сард Н.Равданд "I рhоnе5 маркийн гар утас 2 ширхэгийг захиалж өгье" гэх нэрийдлээр С.Балжиннямаас 400,000 төгрөгийг, Н.Бадрахаас 100.000 төгрөгийг,

 

Прокурорын болон шүүхийн шатанд байхдаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр "3 хоног хэрэглэчихээд буцааж өгөхдөө Телемаксийн модем өгнө" гэх нэрийдлээр А.Пүрэвжаргалын өмчлөлийн Линово маркийн нөүтбүүкийг залилан мэхэлж аван 480,000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Г.Сампилноровын   өмчлөлийн Самсунг маркийн нөүтбүүкийг "3” хоног хэрэглэчихээд 3 сарын эрхтэй модем авч өгнө" гэх нэрийдлээр залилан мэхэлж аван 250.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-886 тоотоос 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн З.Оюундарийн өмчлөлийн нөүтбүүкийг   "тайлан   гаргахад   нөүтбүүк  хэрэг   болоод   байна   нэг  хоног хэрэглэчихээд өгье" гэх нэрийдлээр авч 450.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 154 дүгээр цэцэрлэг дээр өөрийн дүү С.Сод-Эрдэнийг хүргэж өгөхөөр очоод ангийн багш Ж.Энхзулын өмчлөлийн Тошиба маркийн нөүтбүүкийг шинэ жилийн арга хэмжээнд хэрэглэх дуу зохилгож өгнө гэх нэрийдлээр залилан мэхэлж аван 600.000 төгрөгийг, мөн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр уг цэцэрлэгийн арга зүйч Х.Болормаагийн Асер маркийн нөүтбүүкийг багш Ж.Энхзулаар дамжуулан залилан мэхэлж аван, 700.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 05-ны орой Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах оюутны дотуур байрнаас Ш.Сүрэнпагамын өмчлөлийн Асер маркийн нөүтбүүкийг нь "нөүтбүүк байвал түр хэрэглүүлээч" гэж хэлэн авч, 850.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэди  худалдааны төвийн 3 давхарт Я.Энхчимэгийн өмчлөлийн Сони Ваио маркийн 13 үзүүлэлттэй нөүтбүүкийг нь Ш.Сүрэнпагамаар дамжуулан "модем өгнө, 50000 төгрөгийн хөлс өгнө" гэж хуурч мэхлэн авч, 450.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутагт байрлах Барилгын коллежийн дотуур байрнаас О.Гаваабалжирын өмчлөлийн Dell маркийн нөүтбүүкийг Ш.Сүрэнпагамаар дамжуулан 1 хоног хэрэглээд өгье гэж хуурч мэхлэн авч, 1.300.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны үеэр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-799Б тоотоос Э.Баяндолгорын   өмчлөлийн Самсунг Селерон маркийн нөүтбүүкийг нь 2 хоног хэрэглэчихээд өгье гэж хэлэн хуурч мэхлэн авч, 950.000 төгрөгийг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-799 Б тоотоос 2015 оны 11 дүгээр сарын 17-ны үеэр Э.Баяндолгорын  өмчлөлийн Самсунг Селерон маркийн нөүтбүүкийг нь 2 хоног хэрэглэчихээд өгье гэж хэлэн хуурч мэхлэн авч, 950.000 төгрөгийг, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжим бүжгийн коллеж дотор 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.Ууганжаргалын Делл маркийн нөүтбүүкийг шалгалтанд бэлтгэхэд хэрэглээд өгье гэж хуурч мэхлэн авч, 800.000 төгрөгийг, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөгжим бүжгийн коллеж дотор 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.Чанцалдуламд англи хэлний тэмцээнд оролцоход хэрэглээд өгье гэж хэлэн улмаар Д.Чанцалдуламаар дамжуулан Т.Батчулууны өмчлөлийн Самсунг маркийн нөүтбүүкийг хуурч мэхлэн авч, 400.000 төгрөгийг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.Чанцалдуламаар дамжуулан түүний найз Ц.Очир-Аянгын Асер маркийн нөүтбүүкийг хуурч мэхлэн авч, 550.000 төгрөгийг, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 7 дугаар байранд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Д.Хишигмаагийн Асер маркийн нөүтбүүкийг түүний найз А.Нанзаддоржоор дамжуулан “манай найз тэмцээнд орж байгаа юмаа чамд 30.000 төгрөг өгнө гэсэн” гэж хуурч мэхлэн авч, 780.000 төгрөгийг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн автобусны буудал дээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дүүрэнбаяраар дамжуулан Ц.Ням-Очирын Делл кор-айЗ маркийн хар өнгийн нөүтбүүкийг нэг хоног хэрэглээд мөнгө өгнө гэсэн гэж хуурч мэхлэн авч, 500,000 төгрөгийг, 26. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгой гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н.Ганпүрэвийн Делл маркийн саарал өнгийн нөүтбүүкийг түүний найз Ц.Ням-Очироор дамжуулан “50,000 төгрөг модем өгье” гэж хуурч мэхлэн авч, 450,000 төгрөгийн хохирол буюу нийт 26 удаагийн үйлдлээр 23 иргэнийг залилан мэхэлж, эд хөрөнгийг нь авч нийт 14,400,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Э.Золбаяр, Ц.Ням-Очир нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Х.Түмэн-Өлзий, Д.Өнөр-Эрдэнэ, В.Номинзул, Н.Бадрах, Б.Буянбат, Э.Солонго, Б.Сарангэрэл, Н.Равдан, С.Балжинням, А.Пүрэвжаргал, Г.Сампилноров, З.Оюундарь, Ж.Энхзул, Х.Болормаа, Ш.Сүрэнпагам, Я.Энхчимэг, О.Гаваабалжир, Э.Баяндолгор, Г.Ууганжаргал, Т.Батчулуун, Ц.Очир-Аянга, Д.Хишигмаа, Н.Ганпүрэв, иргэний нэхэмжлэгч Т.Амарсанаа, Ж.Отгонсүрэн, Д.Баянжаргал, Н.Нямбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Гантулга, О.Отгонжаргал, Б.Болорсайхан, Ц.Хашчулуун, В.Оюунсувд, Б.Лхамсүрэн, С.Даваасүрэн, С.Лхагвабат, Н.Равдан, Д.Баасан, Б.Сарантуяа, Б.Жавхлан, Б.Намжилсүрэн, М.Сэрээтэр, Ш.Батмөнх, Б.Саранчимэг, Л.Долгоржав, Б.Бодь-Эрдэнэ, Т.Нямцэцэг, Д.Чанцалдулам, А.Нанзаддорж, шүүгдэгч С.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүд болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Баялаг равжих” ломбардны бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, “Тэлмэн жав-2” ХХК-ий барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ №0001502, SKY барьцаат зээлийн үйлчилгээ №6011054 тоот баримт, Лаки Койн ХХК ломбардны №00001265 тоот баримт, Баялаг Аривжих ирээдүй ХХК ломбардны №0007885 тоот баримт, Очир бумбат хорол ХХК, Барьцаат зээлийн гэрээ №100373 тоот баримт, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, “Цахим алт” ломбард барьцаат зээлийн гэрээ №9990 тоот баримт, Эд зүйлд үзлэг хийж хураан авч, Д.Чанцалдуламд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, “Мөнх анирын од” ХХК барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ №001935 тоот баримт, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, “Энүн” ломбард барьцаат зээлийн гэрээ №22, “Баянхүдэр” ХХК барьцаат зээлийн гэрээ, Хохирогч Х.Түмэн-Өлзийд Хохирлын мөнгө хүлээлгэн өгч хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ж.Энхзул, Х.Болормаа нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч В.Номинзулын хохирол гомдолгүй гэх тодорхойлолт хохирогч Ц.Очир-Аянгад эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Г.Ууганжаргалд эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Д.Хишигмаад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Н.Ганпүрэвт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, Мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэргээр тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч С.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1. дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч С.Алтанцэцэг нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтрийн хуулбар, С.Алтанцэцэг гэх Солилцох хуудас, шүүгдэгчийн хувийн байдал зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Алтанцэцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь өөрт ноогдох эд хөрөнгөгүй болох нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 581 тоотод “.. Лавлагаа авах хүсэлт ирүүлсэн Сэрээтэрийн Алтанцэцэг /НР96061002/-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бүртгэл тус хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолтоор тогтоогддог бөгөөд шүүгдэгч С.Алтанцэцэг нь ам бүл 6 буюу эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамтаар амьдардаг өөрт ноогдох хөрөнгөгүй  байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа “шүүгдэгч С.Алтанцэцэгийн прокурор, шүүхийн шатанд байхдаа үйлдсэнээс өмнөх 11 үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдах үндэслэлтэй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж уг 11 үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах нь үндэслэлгүй болно.

 

Учир нь шүүгдэгч С.Алтанцэцэгийн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 12 сард Х.Түмэн-Өлзийгийн өмчлөлийн хагас мэргэжлийн видео камерыг залилан авч 700,000 төгрөгийн, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Драгон автовокзал дээрээс 2015 оны 01 сарын 15-наас 2015 оны 2 сарын хооронд Э.Золбаярын өмчлөлийн Наsее i-3 маркийн нөүтбүүкийг залилан авч 700,000 төгрөгийн, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт “жолооны курсэд суух, тавилга захиалах гээд мөнгө дутсан” гэх нэрийдлээр Э.Золбаяраас бэлнээр 330.000 төгрөгийг залилан авч, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах Оюутны хотхоноос 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Өнөр-Эрдэний өмчлөлийн dell i-5 маркийн нөүтбүүкийг залилан авч, 1 сая төгрөгийн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах Оюутны хотхоноос 2015 оны 1 сард “Бээжингээс хямдхан пүүз захиалж өгье” гэх нэрийдлээр Д.Өнөр- Эрдэнээс бэлнээр 160,000 төгрөгийг залилан авч, 160,000 төгрөгийн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах Оюутны хотхоноос 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр В.Номинзулын өмчлөлийн Toshiba i-3 маркийн нөүтбүүкийг тус тус залилан авч, 700,000 төгрөгийн, Улаанбаатар хотын ХААН банкаар дамжуулан Н.Бадрахаас 100,000 төгрөгийг тус тус залилж аван, 100,000 төгрөгийн, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багт 2015 оны 01 дүгээр сарын 14- ний өдөр Б.Буянбатын өмчлөлийн dell i-5 маркийн нөүтбүүкийг авч 1 сая төгрөгийн, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 2015 оны 01 дүгээр сарын 18-ны үеэр 17 настай Э.Солонгын өмчлөлийн dell i-3 маркийн нөүтбүүкийг авч 950.000 төгрөгийн, Төв аймгийн Зуунмод сумын ХААН банкаар дамжуулан 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Сарангэрэлээс “Бээжингээс хямдхан гутал, куртик захиалж өгье” гэх нэрийдлээр бэлнээр 100,000 төгрөгийг, 2015 оны 02 сард Н.Равданд “I рhone-5 маркийн гар утас 2 ширхэгийг захиалж өгье” гэх нэрийдлээр Улаанбаатар хотын Багануур дүүргийн болон Төв аймгийн Баянжаргалан сумын ХААН банкаар дамжуулан С.Балжиннямаас 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 2015 оны 7 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх боловч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Алтанцэцэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар давтан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар давтан үйлдлээр залилан мэхэлсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Х.Түмэн-Өлзий, В.Номинзул, Г.Сампилноров, Ж.Энхзул, Х.Болормаа, Я.Энхчимэг, О.Гаваабалжир, Г.Ууганжаргал, Т.Батчулуун, Ц.Очир-Аянга, Д.Хишигмаа, Н.Ганпүрэв нар нь өөрт учирсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд бэлэн мөнгөөр болон биет байдлаар буцаан авсан байна.

 

Шүүгдэгч С.Алтанцэцэгээс хохирогч нарт хохирлыг гаргуулахдаа хохирогч тус бүрийн нөүтбүүкийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын үнийг дүнг тус тус  үндэслэж дараах байдлаар гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Үүнд: хохирогч Э.Золбаяр нь шүүгдэгч С.Алтанцэцэгт бэлнээр 330.000 төгрөг Hasee i3 маркийн нөүтбүүкний үнэ болох 800.000 төгрөг, нийт 1.1300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас Hasee i3 маркийн нөүтбүүкний үнэ болох 700.000 төгрөг, бэлэн 330.000 төгрөг, нийт 1.030.000 төгрөгийг,

хохирогч Н.Бадрах нь 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 100.000 төгрөгийг,

хохирогч Б.Буянбат нь dell i5 маркийн нөүтбүүкний үнэ болох 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 1.000.000 төгрөгийг,

хохирогч Э.Солонго нь dell i3 маркийн нөүтбүүкний үнэ болох 950.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 950.000 төгрөгийг,

хохирогч Б.Сарангэрэл нь 100.000 төгрөг, унааны зардалд 76.000 төгрөг, нийт 176.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 100.000 төгрөгийг,

хохирогч Д.Өнөр-Эрдэнэ нь dell i5 маркийн нөүтбүүкний үнэ болох 1.000.000 төгрөг, оригналт пүүзэн гуталны үнэ болох 160.000 төгрөг, нийт 1.160.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 1.000.000 төгрөгийг

хохирогч А.Пүрэвжаргал нь Линово маркийн нөүтбүүкний үнэ болох 800.000 төгрөг, унааны зардалд 10.000 төгрөг, үнэлгээний хөлсний 15.000 төгрөг, нийт 825.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас Линово маркийн нөүтбүүкний үнэ болох 480.000 төгрөг, унааны зардалд 10.000 төгрөг, үнэлгээний хөлсний 15.000 төгрөг нийт 505.000 төгрөгийг,

хохирогч Г.Сампилноров нь Самсунг маркийн нөүтбүүкний үнэ болох 650.000 төгрөг, унааны зардал 2.000 төгрөг, нийт 652.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас Самсунг маркийн нөүтбүүкний үнэ болох 250.000 төгрөг, замын зардал 2.000 төгрөг, нийт 252.000 төгрөгийг,

хохирогч З.Оюундарь нь dell маркийн нөүтбүүкний үнэ болох 750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас dell маркийн нөүтбүүкний үнэ болох 450.000 төгрөгийг,

хохирогч Ш.Сүрэнпагам нь Acer маркийн нөүтбүүкний үнэ болох 850.000 төгрөг, хохирогч О.Гаваабалжирын dell i5 маркийн нөүтбүүк, mouse, цэнэглэгчийг,  хохирогч Я.Энхчимэгийн нөүтбүүк зэргийг ломбардны барьцаанаас чөлөөлсөний төлбөрт 800.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хохирогч О.Гаваабалжирын dell i5 маркийн нөүтбүүк, mouse, цэнэглэгч зэргийг  403.200 төгрөг төлж авсан болох нь Лайк Койн ХХК ломбардны №00001265 баримт /2-р хх-101 тал/-аар тогтоогдож байна. Харин хохирогч Я.Энхчимэгийн нөүтбүүкийг 60.000 төгрөгөөр худалдаж авсан болох нь хохирогч Я.Энхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Ш.Сүрэнпагам миний нөүтбүүкийг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байдаг ломбарднаас очиж 60.000 төгрөг төлж авсан...”  гэх, гэрч Б.Болорсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би ломбардны бичиг баримтаа  шүүж үзэхэд С.Алтанцэцэг гэх хүн 2014 оны 12  сарын 14-нд Асер брэндийн нөүтбүүк цүнх, цэнэглэгчтэй нь 50.000 төгрөгийн барьцаанд тавиад 2015 оны 01 сарын 30-ны өдөр хугацаа нь дуусаад ирж авсан байна...” гэх мэдүүлгээр давхар тогтоогдож байна. Иймд хохирогч Ш.Сүрэнпагамд Acer маркийн нөүтбүүкний үнэ болох 850.000 төгрөг, хохирогч О.Гаваабалжирын dell i5 маркийн нөүтбүүк, mouse, цэнэглэгч зэргийн үнэ болох 403.200 төгрөг, хохирогч Я.Энхчимэгийн Sony Vaio маркийн нөүтбүүкний үнэ болох 60.000 төгрөг, унааны зардалд 170.000 төгрөг нийт 1.483.200 төгрөгийг,

хохирогч Э.Баяндолгор нь Самсунг селерон маркийн нөүтбүүкний үнэ болох 970.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 950.000 төгрөгийг,

хохирогч Ц.Ням-Очир нь dell i3 маркийн нөүтбүүкний үнэ болох 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 500.000 төгрөгийг

иргэний нэхэмжлэгч Т.Амарсанаа нь 385.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 385.000 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн нь 378.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 378.000 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргал нь 360.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 360.000 төгрөгийг,

 иргэний нэхэмжлэгч Н.Нямбаяр нь 100.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 100.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд

Хохирогч Я.Энхчимэг нь “компьютер дээр байсан бүх шалгалтын материал алга болж би шалгалтууд дээрээ унаж дахин кредитны мөнгө төлж шалгалтуудаа нөхөн өгсөн” түүний төлбөр болох 42.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогч Б.Сарангэрэл нь унааны зардалд 76.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогч Э.Солонго нь нэгжний 20.000 төгрөг, таксины 30.000 төгрөгийн, нийт 50.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогч Д.Өнөр-Эрдэнэ нь оригналь пүүзний үнэ болох 160.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогч Ш.Сүрэнпагам нь нөүтбүүк ашиглуулсаны төлбөрт 50.000 төгрөг, модем нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогч Г.Ууганжаргал нь нөүтбүүк хэрэглүүлсэний хөлсөнд 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогч Э.Золбаяр нь “...хохирогч Д.Өнөр-Эрдэний dell i5 маркийн төгрөгийн оронд dell i3 маркийн нөүтбүүкийг өөрийн мөнгөөр төлсөн. Үүнийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна..” гэх хүсэлт тус тус гаргасан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Я.Энхчимэг, Б.Сарангэрэл, Э.Золбаяр, Э.Солонго, Ш.Сүрэнпагам, Д.Өнөр-Эрдэнэ нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “Асер” маркийн нөүтбүүкийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хохирогч Э.Баяндолгороос хууль ёсны эзэмшигч, хохирогч Ш.Сүрэнпагамд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдан ирсэн “Урансайханы цэгц” ХХК гэсэн бичиглэлтэй баруун дээд буландаа Барьцаат зээлийн гэрээ №2670 гэж улаан өнгийн тамга дарсан бичиглэлтэй ломбардны бичиг 1 ширхэг, зүүн дээд буландаа Барьцаат үйлчилгээний тасалбар “Баялаг Равжих ирээдүй” ХХК гэсэн бичиглэлтэй, баруун дээд буландаа 0003922 гэсэн цифрийг улаан өнгөөр бичсэн бичиглэлтэй ломбардны бичиг 1 ширхэг, зүүн дээр буландаа Падааны дугаар 32909 гэсэн бичиглэлтэй Овог Сэрээтэр, нэр Лхагвабат, НР94033006 гэсэн регистрийн дугаар тэмдэглэсэн ломбардны бүртгэлийн хуулбар 1 ширхэгийг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Алтанцэцэг нь 167 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Сэрээтэрийн Алтанцэцэгийг давтан үйлдлээр итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 / гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Алтанцэцэгт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1. дэх хэсэгт зааснаар ялтан С.Алтанцэцэгт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, ялтан С.Алтанцэцэгт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3 дахь хэсэгт зааснаар С.Алтанцэцэг нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногуудлах болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Алтанцэцэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

7. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгээс хохирогч Э.Золбаярт 1.030.000 төгрөгийг, хохирогч Н.Бадрахад 100.000 төгрөгийг, хохирогч Б.Буянбатад 1.000.000 төгрөгийг, хохирогч Э.Солонгод 950.000 төгрөгийг, хохирогч Б.Сарангэрэлд 100.000 төгрөгийг, хохирогч А.Пүрэвжаргалд 505.000 төгрөгийг, хохирогч Г.Сампилноровт 270.000 төгрөгийг, хохирогч З.Оюундарьт 450.000 төгрөгийг, хохирогч Ш.Сүрэнпагамд 1.483.200 төгрөгийг, Э.Баяндолгорт 950.000 төгрөгийг, Ц.Ням-Очирт 500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Амарсанаад 385.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Отгонсүрэнд 378.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалд 360.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Нямбаярт 100.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгох,

Хохирогч Э.Золбаяр нь dell i3 маркийн нөүтбүүк төлсөн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Б.Сарангэрэл нь унааны зардалд 76.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Я.Энхчимэг нь сургалтын кредитний төлбөр болох 42.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, Хохирогч Э.Солонго нь нэгжний 20.000 төгрөг, таксины 30.000 төгрөгийн, нийт 50.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Д.Өнөр-Эрдэнэ нь оригналь пүүзний үнэ болох 160.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Ш.Сүрэнпагам нь нөүтбүүк ашиглуулсаны төлбөрт 50.000 төгрөг, модем нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Г.Ууганжаргал нь нөүтбүүк хэрэглүүлсэний хөлсөнд 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг,

Хохирогч Х.Түмэн-Өлзий, В.Номинзул, Г.Сампилноров, Ж.Энхзул, Х.Болормаа, Я.Энхчимэг, О.Гаваабалжир, Г.Ууганжаргал, Т.Батчулуун, Ц.Очир-Аянга, Д.Хишигмаа, Н.Ганпүрэв нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо биет болон мөнгөн дүнгээр нь хүлээн авсан болохыг тус тус дурьдсугай.

 

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдан ирсэн “Урансайханы цэгц” ХХК гэсэн бичиглэлтэй баруун дээд буландаа Барьцаат зээлийн гэрээ №2670 гэж улаан өнгийн тамга дарсан бичиглэлтэй ломбардны бичиг 1 ширхэг, зүүн дээд буландаа Барьцаат үйлчилгээний тасалбар “Баялаг Равжих ирээдүй” ХХК гэсэн бичиглэлтэй, баруун дээд буландаа 0003922 гэсэн цифрийг улаан өнгөөр бичсэн бичиглэлтэй ломбардны бичиг 1 ширхэг, зүүн дээр буландаа Падааны дугаар 32909 гэсэн бичиглэлтэй Овог Сэрээтэр, нэр Лхагвабат, НР94033006 гэсэн регистрийн дугаар тэмдэглэсэн ломбардны бүртгэлийн хуулбар 1 ширхэгийг зэргийг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Алтанцэцэгийн иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, С.Алтанцэцэг нь 167 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн хохирогч Ш.Сүрэнпагамын эзэмшлийн “Асер” маркийн нөүтбүүкийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан С.Алтанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА