Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2020/00300

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 10*******/ШШ2020/00*******00

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 0******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 0******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн даргаар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2001 онд тай нэг гэрт орж амьдарсан. Бидний хамт амьдрах хугацаанд 2001 оны 5 сарын *******0-ны өдөр хүү , 2010 оны ******* сарын 21-ний өдөр , 2015 оны 01 сарын 2*******-ний өдөр хүү нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 201******* оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд ******* хүү минь эцэг ын асрамжид өсөн торниж байгаа. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 201******* оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй, , , гэх хүүхдүүд маанв миний асрамжид байдаг, хүүхдийн асрамжийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, эвлэрүүлэн зуучлагчаар орсон бид хоёрт цаашид эвлэрэх боломж байхгүй гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

1 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Л. холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч , хариуцагч нар 2000 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 200******* оны 12 сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2001 оны 5 сарын *******0-ны өдөр хүү , 2010 оны ******* сарын 21-ний өдөр , 2015 оны 01 сарын 2*******-ний өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, 1101000082 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 0125*******012 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 0*******9**************10 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон гэрлэгчдийн тайлбар зэргээр тогтоогджээ.

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй талаар хэн аль нь шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэх заалт, гэрлэгчид хэн аль нь хүүхдүүдийг эцэгийн асрамжид үлдээнэ гэж асрамжийн талаар тохиролцсон байх тул насанд хүрээгүй хүү , нарыг эцэг ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдүүдтэйгээ эх Ш.*******г байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж *******0.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******0.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны ******* сарын 21-ний өдөр төрсөн хүү , 2015 оны 01 сарын 2*******-ний өдөр төрсөн хүү нарыг эцэг ын асрамжид үлдээсүгэй.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нь Ш.*******г эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.******* улсын тэмдэгтийн хураамж *******0.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******0.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО