| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/00611/и |
| Дугаар | 142/ШШ2020/00652 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2020/00652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Т.Э /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, П.О /Регистрийн дугаар: /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Э, шүүх хуралдааны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э миний бие нь П.О-тай 1997 онд гэр бүл болсон. Бидний дундаас 1998 онд О.М, 2004 онд охин О.Анар төрсөн. Хүү маань насанд хүрч, өрх тусгаарлан амьдрах болсон. П.О болон бидний харилцаа 2008 оноос эхлэн муудаж 2010 оноос тус тусдаа амьдрах болсон. Одоо бидний хувьд цаашид хамтран амьдрах боломжгүй, хамтран амьдрагчтай болсон учир гэрлэлтээ цуцлуулж, охин О.Ариунзаяаг өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Хариуцагч П.Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Оминий бие нь Т.Эн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд, хүү О.М нь насанд хүрсэн, тусдаа амьдрах болсон. Охин О.Ань ээжийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч П.О-д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд, хариуцагч Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Т.Э, П.Онар нь 1997 онд танилцаж, 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд хамтран амьдрах хугацаандаа 1998 онд хүү О.М, 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин О.А-ыг төрүүлсэн болох нь гэрлэгчдийн гэрлэсний болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна.
Хоорондын таарамжгүй харилцаанаас болж гэрлэгчид 2010 оноос хойш тусдаа амьдарч, өөр хүнтэй хамтын амьдралтай болсон байх бөгөөд, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй байгаа зэргийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хүү О.М нь насанд хүрсэн байх ба, охин О.Ань төрсөн цагаасаа эхлэн эхийн хамт амьдарч байх ба, хүүхдийн санал, өсөж торних орчин нөхцөл, хүүхдийн насны байдал, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байгаа зэргийг харгалзан охин О.А-г эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.3-д заасныг баримтлан Т.Э, П.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин О.А-г эх Т.Эн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Эн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.О-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Эд олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр үчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд янан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.7,120 дугаар зүлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөд зохигч,гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй,зохигчид хуульд заасн хугацааны дотор шийдвэрийг гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу толоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН