Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 244

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг Бэлчир, Бойнгийн тохойд оршин суух, эмэгтэй, одоо хувиараа мал малладаг Онолт овогт *******ийн *******ын /*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг Жаргалант 1 дүгээр хэсэг, 214 тоотод оршин суух, эрэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Луугар овогт *******гийн *******т /*******/ холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь П.*******тай 2004 онд танилцан хамтран амьдарч байгаад 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин Т.Энхжин, 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Мөнхзул нар төрсөн. Бид хоёр таарч тохирохгүй, архи дарснаас болж хэрүүл хийж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Миний хувьд 2014 онд гэр бүлтэй болж бидний дундаас хүү, охин хоёр төрсөн одоо хамтран амьдарч байгаа. Том охин надтай хамт харин бага охин маань аавтайгаа хамт амьдардаг. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй гэх.

 

Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Н.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Би ч бас 2016 онд гэр бүлтэй болж бидний дундаас хоёр хүүхэдтэй болсон. Бид хоёрыг салах үед манай бага охиныг миний ээж 4 нас хүртэл нь харж байгаад нас барсан. Одоо эхнэр бид хоёрын асрамжинд байдаг. Бид хоёр аль аль нь гэр бүлтэй болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Н.*******ын нэхэмжлэлтэй П.*******т холбогдогох Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь 2004 онд танилцан 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 02 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа, тодорхойлолт өгөх нэгдсэн маягт-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2005 оны 06 дугаар сарын 01-ний охин Т.Энхжин, 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Мөнхзул нар төрсөн, зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2012 онд тус тусдаа амьдарч аль аль нь гэр бүл, хүүхдүүдтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь:

нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин Т.Энхжин, 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Мөнхзул нар төрсөн. Бид хоёр таарч тохирохгүй, архи дарснаас болж хэрүүл хийж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Миний хувьд 2014 онд гэр бүлтэй болж бидний дундаас хүү, охин хоёр төрсөн одоо хамтран амьдарч байгаа. Том охин надтай хамт харин бага охин маань аавтайгаа хамт амьдардаг. ...Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй гэх, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд Н.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Би ч бас 2016 онд гэр бүлтэй болж бидний дундаас хоёр хүүхэдтэй болсон. Бид хоёрыг салах үед манай бага охиныг миний ээж 4 нас хүртэл нь харж байгаад нас барсан. Одоо эхнэр бид хоёрын асрамжинд байдаг. Бид хоёр аль аль нь гэр бүлтэй болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй...гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд П.*******, Н.******* нарын гэрлэлтийг цуцалж, зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхэд... тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, П.*******аас 70.200 төгрөг гаргуулан Н.*******д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т тус тус зааснаар *******гийн *******, *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, П.*******аас 70.200 төгрөг гаргуулан Н.*******д олгосугай.

3.Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Уянгад даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.СОЁЛМАА