Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 16 өдөр                   Дугаар102/ШШ2020/00261              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг,  дугаар хороо,  дүгээр байрны  тоотод оршин суух Б овогт Да Эгийн нэхэмжлэлтэй

      

       Хариуцагч Баянгол дүүрэг,  дугаар хороо, -8, ”” зочид буудлын  дугаар давхарт байрлах, “АПГ” ХХК-д холбогдох гэрээнээс учирсан хохирол 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагчийн төлөөлөгч Д.Амарсанаа, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундармаа нар оролцов.                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэл болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

         2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий 21 дүгээр байранд дахин төлөвлөлт хийгдэхээр болж “АПГ” ХХК тус барилгад ажиллахаар болсон.

        Тус компани оршин суугчидтай уулзан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулсан.

        Ингээд хариуцагч барилгын суурийг ухах гэхэд тэнд байсан түргэн үйлчилгээний цэгийг нурах хэрэгтэй болсон тул түүний эзнийг хайж эхэлснээр бүх асуудал бий болсон.

        Би тэр хүнийг нь хамт хайлцаад, түргэн үйлчилгээний цэгийн эзэнийг олж уулзаад, харилцан ярилцаж, газрыг нь 100.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болоход хариуд нь барьцаа хөрөнгө шаардсан.

        Миний алдаа гэвэл эд нарын дунд сайн хүн болж компани барилгаа хурдан барих юм бол хурдан шинэ байранд орно гэж бодсоны үндсэн дээр эхнэрийн хамт зээлээр авсан орон сууцаа хариуцагчийн өмнөөс түргэн үйлчилгээний цэгийн хүнд гэрээ байгуулан, барьцаа хөрөнгө болгож өгсөн.

        Гэтэл энэ компани барилгаа барьсан ч юм байхгүй, н.Чулуунцэцэг гэх хүн барьцаа хөрөнгөө авна гэж намайг хүнд байдалд оруулсан.

       Энэ байдал их удаан үргэлжлэн, би олон удаа барьцаа хөрөнгийг минь чөлөөлж, тухайн хүнийг хохиролгүй болгож өгөөч гэж хариуцагчтай уулзсан боловч нэмэлт гэрээнд зааснаар шүүхээр шийдвэрлэх маргаан гарвал 44 метр квадрат орон сууж гаргаж өгнө гэж надад хэлсэн. 

        Тус нэмэлт гэрээнд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Амарсанаа гарын үсэг зурсан.

         Гэвч өнөөдөр хариуцагч газартай болж, н.Чулуунцэцэг байр, мөнгөтэй болсон байхад байраа барьцаанд тавьсан би дунд нь хохирч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд байдалд хүрсэн.

         Энэ дахин төлөвлөлтөнд орсон байр миний эцгийн байр бөгөөд саяхан бурхан болсон.

       Өнөөдрийг хүртэл тус компанид учирсан хохирлын талаар хэлэх бүрт баригдсан орон сууцнаас авч болох уу гэж хариулдаг.

       Гэтэл төлөвлөлтийн барилгыг нураагаагүй байхад яаж шинэ байр авах билээ.

       Нэгэнт гурван шатны шүүхийн шийдвэр гарч барьцаанд тавьсан миний байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алдсан учраас хариуцагч компаниас нэмэлт гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

       Хариуцагчийн төлөөлөгч Д.Амарсанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Миний хувьд тус компанийн захирлын ажлыг гүйцэтгэж байгаад чөлөөлөгдсөн.      

       Энэ талаарх баримтаа шүүхэд өгсөн. Гэтэл намайг чөлөөлсөн тушаал гарсан боловч компанийн нэг хувьцаа эзэмшигч гарын үсэг зураагүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэж, би шүүхэд ирж нэхэмжлэл гардаж авч, шүүх хуралдаанд оролцохоос өөр аргагүй байдал хүрээд байна.

       Д.Эгийн зүгээс компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн талаар компанийн удирдлагуудад хэлэхэд чамайг компанийн захирлын ажлаас чөлөөлсөн учраас компанийг төлөөлж ямар нэгэн үйлдэл хийх эрхгүй шүү гэж хэлсэн.

      Би энэ хугацаанд дараагийнхаа гүйцэтгэх захирал томилохгүй яасан юм бэ? гэж асуухад компани 2 удаа Улсын бүртгэлийн газарт хандахад толгой компанийн хувьцаа эзэмшигч байхгүй, ажлаас чөлөөлөх тушаалд гарын үсэг зураагүй учраас компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, сольж чадахгүй байна гэж хэлсэн. Нэхэмжлэлд яригдаад байгаа дахин төлөвлөлтийн барилгыг барих гэж их асуудал үүссэж удаашруулсаар өнөөдрийг хүрч байна.

       Нэхэмжлэгч Д.Э компани дээр ирж олон удаа уулзаж байсан үнэн.

       Хамгийн сүүлд 9 дүгээр сард ирж уулзсан. Компанийн удирдлагатай уулзахад надаар орчуулга хийлгэдэг байсан. Яригдаад байгаа нэмэлт гэрээг би нэхэмжлэгчтэй байгуулж, гарын үсгээ зурсан.  

      Д.Э гуайг хохирсоныг ойлгож, мэдэж байгаа. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч “АПГ” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.

      

        Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

    

          Анх нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “АФГ проперти” ХХК-тай “Хамтран ажиллах хоёр талт гэрээ” байгуулж, “А” тал “АФГ проперти” ХХК Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрыг барилгажуулах төсөл хэрэгжүүлэх, “Б” тал газар дээр байрлах Э овогтой Мөнхбаясгалангийн 000010879 гэрчилгээний дугаартай Ү-2205023635-Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 36 метр квадрат талбайтай, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц мөн өөрийн өмчлөлийн 000018535 дугаартай, Ү-2205018888-Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 24 метр квадрат талбайтай, ашиглалтын шаардлагаг хангахгүй орон сууц мөн өөрийн өмчлөлийн 000013783 дугаартай, Ү-2205018508-Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 25 метр квадрат талбайтай, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, Э.Мөнхбаясгалангийн өмчлөлийн  0000...дугаартай, Ү-22050118437- Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 42 квадрат метр талбайтай, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг “А” талын өмчлөлд шилжүүлэх, барилгажих, төсөл хэрэгжсэнээр “Б” тал энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан орон сууцны талбайг шилжүүлэн авахаар тохиролцжээ.

 

      Ингээд гэрээ хэрэгжих явцад “АФГ проперти” ХХК оноосон нэрээ өөрчлөн, “АПГ” ХХК болгосон байна.

 

      Үүний дараа нэхэмжлэгч Д.Э, хариуцагч “АПГ” ХХК -тай 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 170901/01 дугаартай “Хамтран ажиллах хоёр талт гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ” байгуулж, “А” тал буюу хариуцагч гэрээнд заасан төсөл хэрэгжиж дууссанаар “Б” тал буюу нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үйлчилгээний зориулалттай талбайгаас гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан талбайг хасаж тооцохоор, хариуцагч, нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн 6 дугаар хороолол, 6 дугаар хороо, Их тойруу гудамжны 39-А-01 тоот, Эрхийн бүртгэлийн Ү-2202-0243-38, гэрчилгээний 0004-6355-1 дугаартай Наранчулуун овогтой Энхтуяагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Г.Чулуунцэцэгт барьцаалсан барьцаалбарын гэрээг чөлөөлөх асуудлыг зөвшилцөж, маргаан гарвал “А” тал 41.33 метр квадрат талбайтай байр гаргаж хамтдаа асуудлыг шийдэхээр байгуулсан байна.

 

       Уг гэрээнүүд талуудын хэрэгцээ шаардлагыг хангасан, хүсэл зоригийг илэрхийлсэн, хамтран ажиллах шинжийг агуулсан, гэрээний агуулга, гол нөхцөлөө тохирсоноос харахад, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

     Иймээс хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг нь хамтын ажиллагаа байдаг тул түүнийг хэрхэн явуулах талаар талууд тохиролцож, хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар гэрээндээ тусгасан тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээг гэж дүгнэв.

 

      Хуульд зааснаар хамтран ажиллах гэрээнд аливаа шийдвэрийг олонхийн саналаар гаргахаар заасан байдаг бөгөөд энэ нь зохигчдын тэгш эрхийн баталгаа болох ба хариуцагч гэрэээний дагуу ажлаа эхлүүлж, тодорхой цаг хугацааны дараа нэхэмжлэгчид гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэх үүрэгтэй байсан талаар зохигчид маргахгүй байна.

 

       Өөрөөр хэлбэл, гэрээ хэрэгжих явцад хамтын үйл ажиллагаа явуулснаар зохигчдын гэрээний зорилго биелэгдэх байсан нь Н.Энхтуяагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Г.Чулуунцэцэгтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэрээгээр нотлогдож байна.

 

      Гэвч зохигчдын тайлбараас үзэхэд, хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй, тухайн талбайд барилгажилтын үйл ажиллагаа эхлээгүй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүссэнээр маргаан гарч, уг гэрээнд дурдагдсан нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо нэмэлтээр байгуулсан гэрээнд зааснаар хохирлоо нэхэмжилж байгаа гэх тайлбараар гэрээг цуцлаж, хохирлоо шаардаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

       Иймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба талуудын хооронд байгуулсан хамтын үйл ажиллагааны зорилго биелэгдэх боломжгүй болсон, хариуцагч, нэхэмжлэгчийн шаардсан байрны үнэлгээг үгүйсгэж маргахгүй байх тул хариуцагчаас 50.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

      Мөн хариуцагчийн төлөөлөгч би энэ компанийн удирдлага буюу захирал байхаа больсон. Намайг чөлөөлсөн тушаалыг баримтаар шүүхэд гаргаж өгсөн гэж маргаж байгаа хэдий ч хавтас хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11/58 дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээр “АПГ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн мэдээлэлд Дамдиндорж овогтой Амарсанаа, Монгол улсын иргэн, ХБ84040474 регистрийн дугаартай, гүйцэтгэх захирлын албан тушаалтай, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр томилогдсоноор бүртгэгдсэн бөгөөд уг мэдээлэлд өөрчлөлт ороогүй болох нь тогтоогдож байгаа тул түүнийг хариуцагч “АПГ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзнэ.

 

     Түүнчлэн Г.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “АПГ” ХХК, Н.Энхтуяа нарт холбогдох иргэний хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2012 оны 4 дүгээр сарын 03-ны бдрийн 404213 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-нээс харахад, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу 50.000.000 төгрөгийн хохирол гаргуулах нөхцөлийг бүрдүүлсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороолол, 6 дугаар хороо, Их тойруу гудамжны 39-А-01 тоот, Эрхийн бүртгэлийн Ү-2202-0243-38, гэрчилгээний 0004-6355-1 дугаартай орон сууцны өмчлөгч нь Дарьсүрэн овогтой Э,  Наранчулуун овогтой Энхтуяа нар болох нь нотлогдож байна.

               

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.