| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/01683/И |
| Дугаар | 102/ШШ2020/01491 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2020/01491
| 2020 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2020/01491 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, оршин суух, одоо БНСУ-ын Кмуж, И дүүрэг, Ж 8 тоотод түр оршин сууж байгаа, регистр ТИ79081465, Хатигин овогт Н-ийн Э төлөөлж Р.Оюуны гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, Б овогт Г-ын Б-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагч Г.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь 2006 онд Г.Б-тэй танилцаж, 2007 онд гэр бүлээ батлуулсан. Хамт амьдарч байхдаа 2008 оны 6-р сарын 4-нд охин Б.Ү, 2012 оны 10-р сарын 29-нд охин Б.Е нар төрсөн. 2016 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд талууд тус тусдаа амьдралтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд хоёр охиныг эх Н.Э-ийн асрамжинд үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар тохиролцсон. Гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Э-тай 2007 онд гэр бүлээ батлуулж, хамтран амьдрах хугацаанд 2 охинтой болсон. 2016 оноос бид хоёр тусдаа амьдарсан. Одоо тус тусдаа гэр бүлтэй болсон. Бид хоёрын дунд хайр сэтгэлийн холбоогүй болсон. Хоёр хүүхдээ эхийнх нь асрамжинд үлдээж байна. Бид хоёрын хамтран өмчилдөг байрыг миний нэр дээр үлдээж байгаа. Гэр бүл цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Энь Г.Б-т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Н.Э, Г.Б нар нь 2007 оны 08-р сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамт амьдрах хугацаандаа 2008 оны 6-р сарын 4-нд охин Б.Ү, 2012 оны 10-р сарын 29-нд охин Б.Е нарыг төрүүлж /хх 18-20/ өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оноос тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хамт амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигч 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээхээр тохирсон байх ба хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүй байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 04-р сарын 16-ны өдөр дуусгавар болгожээ.
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г-ын Б, Н-ийн Э нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 6-р сарын 4-нд төрсөн охин Б.Ү, 2012 оны 10-р сарын 29-нд төрсөн охин Б.Е нарыг эх Н.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА