Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1393

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/01393

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч Төв аймаг, Зуун мод 1 дүгээр баг, “Номт сэрүүн дэнж”-ийн 1 дүгээр байрны 32 тоотод оршин суух Их т овогт С Аын нэхэмжлэлтэй

 

      Хариуцагч Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 17 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 41 дүгээр байрны 112 тоотод ошин суух Бовогт Ба Д

 

       Хариуцагч Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 106 дугаар байрны 23 тоотод оршин суух Боржигон овогт Лувсанцэндийн О нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 122.400.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Л.О, хариуцагч Л.Оийн өмгөөлөгч н.А, хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч С.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надаас 2019 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлэн Л.О мөнгө зээлээч гэж утсаар болон фэйсбүүк чатаар удаа дараа, өдөр болгон шахуу холбогдсон.

Би Л.Отэй ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид хамт сурч төгсөөд мөн “Хадгаламж”, “Төрийн” банкинд 2011 оноос хойш хамт ажиллаж байсан.

Хариуцагч Л.О, нөхөр Ж.Пүрэвдашийн хамт төслийн зээл 300 гаруй сая төгрөг “Хаан” банкнаас авна, зээлийн шийдвэр гарсан түүгээрээ нөхөр Ж.Пүрэвдашийн хүнтэй нийлж ажиллуулж байгаа хувийн шүдний эмнэлэгийг 100 хувь өөрийн болгоно. 145.000.000 төгрөг зээлээч, орой буцааж өгнө гэсэн. Миний бие өөрт тийм их хэмжээний мөнгө байхгүй боломжгүй гэдэг хариу өгсөн.

Ингээд гуйгаад байхаар нь банкнаас 80.000.000 төгрөг зээлж аваад, Л.О, Д.Д нартай “Зээлийн гэрээ” байгуулж, 4 хоногийн хугацаатай, өдрийн 1.5 хувийн хүүг Л.О өөрөө санал болгож, барьцаанд түүний хамаатны эгч Д.Дын эзэмшлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 75-А дугаар байрны 801 тоот хаягт байрлах 112.09 метр квадрат талбайтай, 000470694 дугаарын гэрчилгээтэй, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061973 дугаарт бүртгэгдсэн, 4 өрөө байрыг барьцаалсан.

Би энэ байрыг эгч Б.Дтай нь утсаар яриад гэрт нь очиж үзээд, найдвартай юм хийж байгаа биз дээ гэж лавлаж асуусан.

Гэтэл Л.О би эгчийнхээ амьдардаг байрыг барьцаанд тавьж байгаа юм чинь найдвартай байлгүй яахав дээ гэж хэлсэн.

Ингээд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Л.Оийн “Төрийн” банкны 3100-0016-5329 дугаартай дансанд мөнгийг шилжүүлсэн боловч Б.Дтай “Барьцааны гэрээ” байгуулж чадаагүй.

Иймээс хариуцагч нараас үндсэн зээл 80.000.000 төгрөг, хүү 4.800.000 төгрөг, алданги 42.400.000 төгрөг нийт 122.400.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, гэжээ.

 

      Хариуцагч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      С.Аоос 80.000.000 төгрөгийг авсан. Б.Д энэ мөнгийг аваагүй. Үндсэн зээлийн хүүг зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 4 хоногийн хугацаатай зээлсэн. Өнөөдрийн байдлаар хүүд 5.000.000 төгрөг төлсөн гэжээ.

 

Хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Л.О зээлийн гэрээний дагуух 80.000.000 төгрөгийг аваагүй. Мөн нэхэмжлэгчтэй “Барьцааны гэрээ” байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         

      Нэхэмжлэгч С.А, хариуцагч Л.О, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 122.400.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

           

     Хариуцагч Л.О зээл авснаа хүлээн зөвшөөрч, төлөх талаар маргаагүй бөгөөд хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн мөнгийг аваагүй, “Барьцааны гэрээ” Улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл болохгүй гэж маргаж байна.

    

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

      Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 80.000.000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, өдрийн 1.5 хувийн хүүтэй, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр “Зээлийн гэрээ” байгуулсан болох нь гэрээ, дансны хуулга, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

         

      Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна гэж дүгнэлээ.        

         

      Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

        

     Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх ба хариуцагч нар 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй бөгөөд зээлийн хүүд 5.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй болохоо илэрхийлж, гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.

        

     Иймээс талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанчлан нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй.

                 

        Хэрэгт авагдсан гэрээгээр харуцагч нар:

        -Үндсэн зээл 80.000.000 төгрөг

        -Нэг хоногийн хүү 80.000.000х1.5%=1.200.000 төгрөг           

        -Дөрвөн хоногийн хүү 1.200.000 /нэг хоногийн хүү/ х 4 /хоног/ =4.800.000 төгрөг

Үүнээс: Хариуцагч нар хүүд 5.000.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүлээн авсан талаар маргаагүй тул 5.000.000-4.800.000=200.000 төгрөг /үлдсэн/

        Үндсэн зээл 80.000.000 төгрөг-200.000 төгрөг=79.800.000 төгрөг /үндсэн зээл/                

        -79.800.000 төгрөг х 0.5%=39.900.000 төгрөг /алданги/

  1. =119.700.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 122.400.000-119.700.000=2.700.000 төгрөг,

 

        Түүнчлэн нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан хариуцагч Б.Дын Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 75-А байрны 801 тоот, 112.09. метр квадрат талбайтай, 4 өрөө, Эрхийн улсын Ү-2205061973 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “барьцааны гэрээг бичгээр байгуулна”,

 

      156.2 дахь хэсэгт“үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”,  

 

      166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт “ипотек улсын бүртгэлд  бүртгүүлснээр үүснэ” гэж зааснаар хуульд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй, талуудын хооронд бичгээр “Барьцааны гэрээ” байгуулагдаагүйг нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбараараа хүлээн зөвшөөрсөн тул дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 998.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 119.700.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 756.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.