Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 790

 

МАГАДЛАЛ

 

2018.03.28                                                     Дугаар 790                               Улаанбаатар хот

 

 

 

 

“С С Э Т к” ХХК-ийн нэхэМжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхиМд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00210 дугаар шийдвэртэй,

 

НэхэМжлэгч “С С Э Т к” ХХК-ийн нэхэМжлэлтэй,

Хариуцагч М холбогдох,

 

2 172 634 аМ доллар буюу 3 876 218 902 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ? дугаар хороо, Л.Э гудаМж ? тоотод байрлах Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв бүхий ? хувийн гүйцэтгэлтэй барилга, Мөн хаягт байршилтай Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв талбай бүхий барилгуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

НэхэМжлэгчийн итгэМжлэгдсэн төлөөлөгчийн гоМдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

НэхэМжлэгчийн итгэМжлэгдсэн төлөөлөгч: Н.М,

Хариуцагчийн итгэМжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Гуравдагч этгээд: “С Д Б” ХХК-ийн төлөөлөгч Ч.С,

Гуравдагч этгээдийн өМгөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

НэхэМжлэгч шүүхэд гаргасан нэхэМжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2004 онд А б ХК-иас аккредитив гаргасны дагуу С корпораци аккредитив хүлээн авагчийн хувиар оролцож аккредитив нээгч Т П ХХК-ийн худалдан авч буй бараа бүтээгдэхүүний үнийг санхүүжүүлсэн юМ. 200? оны 04 сарын 29-ний өдөр ? банк ХК, С корпораци, ТП ХХК нарын хоорондох төлбөр тооцооны гэрээ, 200? оны 04 сарын 29-ний өдөр ? банк ХК, С корпораци, ТП ХХК нарын хоорондох барьцааны гэрээ тус тус байгуулагдаж ? банк ХК-иас С корпорацид төлөх төлбөрийн үлдэгдэлийг харилцан тооцож төлөх хуваарийг тохиролцсон. 2006 оны 08 сарын 03-ны өдөр С корпораци, ? банк ХК-ийн хооронд барьцааны гэрээ байгуулагдаж үлдэгдэл төлбөрийг 24090?6.17 аМ долларын хэМжээнд байгааг баталгаажуулж дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд төлбөрийг барагдуулахаар тус банкны 3 үл хөдлөх хөрөнгө, 2 ашигт МалтМалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан. ? банк ХК-иас 2008 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэл төлбөрийг барагдуулж ирсэн бөгөөд 2172634.48 аМ долларын үлдэгдэлтэй байгаа төлбөр төлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч 2009 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар Мэдэгдэж байсан боловч төлбөр хийгдэхгүй өнөөдрийг хүрлээ. Төлбөр авагчийн зүгээс ? банк ХК болон ? банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа хандсан боловч өнөөдрийг болтол төлөгдөөгүй. Тэгээд банкы эрх хүлээн авагч тоМилогдож 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг цуцалсан байдаг юМ. Энэ талаараа тухайн үед бидэнд Мэдэгдээгүй, бид барьцааны гэрээг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Ингээд нэхэМжлэлийн дараалалд өөрсдийн нэхэМжлэлийг оруулсан. ХараМсалтай нь сүүлээр бичигдсэн, төлөх төлбөр хүрэхгүй гэсэн хариу өгч ? банкны эрх хүлээн авах ажиллагааг Мнаас дуусгавар болгосон байдаг. Ингэхдээ Манай барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ? дугаар хороо, ?гудаМж 96-1 тоотод байрлах Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв бүхий 8? хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Мөн хаягт байршилтай Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв талбай бүхий барилгыг 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн актив хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу М хүлээгээд авчихсан байдаг. Мөн ? банкны эрх хүлээн авагч барьцааны бас нэг хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ? дугаар хороо,? дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-111 тоотод байрлах Ү-? дугаартай 1?90,7? М.кв талбай бүхий барилгыг М шилжүүлчихсэн байдаг юМ. ИйМд уг төлбөрийг М хариуцана гэж үзэж байгаа.

Харин хоёр лицензийн тухайд захиргааны шүүхийн шийдвэр гарч барьцаанд тавих ёсгүй байсан гэж үзсэн байдаг. Бид нэхэМжлэлийг анх шүүхэд 2014 оны 0? сард гаргасан бөгөөд уг хугацаанд хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ Маргаантай асуудлаар 2008 онд ? банкны удирдлагуудад холбогдуулж эрүүгийн хэрэг шалгагдаж байсан бөгөөд 2013 онд хэрэгсэхгүй болсон тогтоол гарч, иргэний журМаар нэхэМжлэх эрхтэйг зааж өгсөн. Ингээд бид шүүхэд хандсан байдаг учир хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа гэж үзнэ. Бид Солонгосын худалдааны даатгалын К ш коМпанид эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй. Уг нэхээд байгаа Мөнгийг огт аваагүй. Хэрэв энэ Мөнгийг К ш коМпаниас авчихаад дахин Мнаас нэхээд байгаа үйлдэл нь бичгийн хэлбэрээр тогтоогдох юМ бол Манайх нэхэМжлэлийн шаардлагаас татгалзахад бэлэн байна. Харин ч Манайх шаардах эрхийг худалдааны даатгалын байгууллага болох К ш коМпанид шилжүүлж байсан боловч энэ эрхээ буцаан авсан. ИйМд хариуцагчаас аккердитивын гэрээний үлдэгдэл төлбөрт 2 172 634 аМ.доллар буюу 3 876 218 902 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Уг 2 172 634 аМ.долларыг анх шүүхэд нэхэМжлэл гаргах үеийн ханш буюу 2014 оны 0? дугаар сарын 01-ний өдрийн ханш болох 1784 төгрөгөөр тооцсон байгаа. ИйМд хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах, төлөхгүй бол барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ? дугаар хороо, ? гудаМж ? тоотод байрлах Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв бүхий 8? хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Мөн хаягт байршилтай Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв талбай бүхий барилгуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж хоёр дахь шаардлагаа тодруулж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: М 201? оны 04 сарын 06-ны өдрийн ? дугаар тушаалаар банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцож, энэ тухай Өнөөдөр сонины 201? оны 04 сарын 08-ны өдрийн №083 /?477/ дугаарт нийтэлсэн. Ингэснээр Мны хуулиар хүлээсэн үүрэг оролцоо дээрх ажиллагааг хийснээр дуусгавар болсон. Төв банкны болон Банкны тухай хуулиар Монгол банкны хүлээсэн үүрэг, оролцоо бол харилцагч, хадгалаМж эзэМшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангах хүрээнд өмнө дурдсан, хуульд заасан ажиллагааг явуулсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тул ? банк ХК-ийн хүлээх үүргийг хүлээх, эрх залгамжлах хууль зүйн үндэслэлгүй болно. М нь ? банк ХК дахь банкны эрх хүлээн авагчтай 2014 оны 06 сарын 11-ний өдөр байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу С Д Б ХХК-иас гаргуулах зээлийн авлагыг шаардах эрхийг л хүлээж авсан. ИйМд ? банк ХК болон С С энд Т корпорацийн хооронд 2006 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан 2 172 634,48 аМ.доллар буюу 3 876 218 902 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд М оролцоогүй ба Банкны тухай хуулийн ?.1-д зааснаар банкны дотоод хэрэгт М оролцдоггүй, гэрээний тал биш байх тул гэрээний үүргийг хариуцахгүй. Мөн Банкны тухай хуулийн ? дугаар зүйлийн ?.2 дахь хэсэгт Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй гэж заасан тул М ? банкны өмнөөс үүрэг хүлээхгүй. Түүнчлэн ? банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилогдон бүрэн эрхт төлөөлөгчийн 2009 оны 01 дүгээр сарын 0?-ны өдрийн 04 дугаартай тушаалаар 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг 1996 оны Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.1, 36.2.3-т зааснаар банкинд хохиролтой хийгдсэн хэлцэл гэж үзэн гэрээг цуцлан, хүчингүй болгосон байгаа. Энэ тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй, энэ талаар нэхэМжлэгч гомдол гаргаагүй. Энэ талаараа тухайн үед С С Э Т корпорацид мэдэгдсэн. Үүний дагуу Солонгосын худалдааны даатгалын байгууллага болох К ш компаниас хариу ирсэн байдаг юМ байна лээ. Дараа нь 2013 онд хохирол нөхөн барагдуулах зорилгоор нөхөн төлбөрийг төлсөн гэсэн К ш коМпаниас ирүүлсэн албан тоот байна. Үүний дараа Мөн 2013 ондоо ? банкны эрх хүлээн авагч З танаа гээд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн төлсөн, экспортлогч нь ? банкны эсрэг гаргах бүх шаардлагаа өөр дээрээ авчихсан байгаа бид үүнтэй холбоотой асуудлыг шийднэ гэсэн албан бичиг ирсэн байна. Харин өнөөдөр уг 2 000 000 аМ.долларыг Кэй шюр коМпанийн өМнөөс нэхэМжлэх эрх байхгүй, энэ тухай бариМтгүй. Бид авлага шаардах эрхтэй болохоос биш өр төлөх үүрэг хүлээхгүй. Тэгээд ч барьцааны гэрээ цуцлагдсан байхад 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээний дагуу төлбөр нэхэж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гээд байгааг ойлгохгүй байна. ИйМд нэхэМжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С Д Б ХХК, түүний өМгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай коМпани ? банктай 2004 оны 0? сарын 2?-ны өдөр №06040023 тоот зээлийн гэрээ, №06040023 тоот барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-?, Ү-?, Ү-? дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулж, 2004 оны 12 сарын 02-ны өдөр 06040023-А тоот нэМэлт гэрээ, дээрх гэрээнүүдийн салшгүй хэсэг болгож 2006 оны 06 сарын 07-ны өдрийн №004 тоот хаМтран ажиллах гэрээг тус тус байгуулсан. Энэхүү №004 тоот хаМтран ажиллах гэрээний зорилгыг талууд тус гэрээний 1.1-д тодорхойлж, хугацааг гэрээний 1.2-т энэхүү гэрээний хугацааг өМнө нь коМпанитай байгуулсан 2004 оны 0? сарын 2?-ны өдрийн 06040023 дугаартай зээлийн гэрээ, 06040023 дугаартай барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчинтэй байна гэжээ. Мөн гэрээний 2 дахь хэсэгт зааснаар ? банк ХК нь, 2.1 КоМпаний улсын бүртгэлийн ?, ?, тоот дугаарт бүртгэгдсэн, 00?1640, 00017?043 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн авах, 2.3 Энэхүү гэрээний 2.1-д дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн коМпанитай хаМтран борлуулах ажлыг гүйцэтгэж, үл хөдлөх хөрөнгийг борлуулсны орлогоос 1.1-д заасан зээлийн гэрээний үүргийг хангуулах, 2.4 Үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулсны орлого нь 1.1-д заасан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн үнийн дүнгээс давсан тохиолдолд илүү гарсан орлогыг коМпанид шилжүүлэн өгнө, 2.? Үл хөдлөх хөрөнгө борлогдоогүй тохиолдолд талууд зээлийн өрөндөө тооцох авах үнийн талаар харилцан тохиролцоно. 2.6 КоМпани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ барьцаа хөрөнгөө борлуулж төлөхөөс өөр хэлбэрээр биелүүлсэн тохиолдолд банк 2.1-д заасан хөрөнгийг буцаан шилжүүлэн өгнө гэж, С Д БХХК нь, 3.4 барьцаа хөрөнгө борлогдоогүйн улМаас талууд үл хөдлөх хөрөнгийг банкны өМчлөлд бүр Мөсөн шилжүүлэхээр тохиролцсон тохиолдолд 3.3-т заасан үүргээс чөлөөлөгдөнө, 3.? Энэ гэрээний 2.1-д дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг банктай хаМтран борлуулах ажлыг гүйцэтгэж, сонирхсон иргэд, байгууллагад чөлөөтэй үзүүлэх бололцоо, нөхцөлөөр хангана, 3.6 Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ барьцаа хөрөнгийг борлуулсны орлогоос төлснөөс өөр хэлбэрээр бүрэн биелүүлсэн тохиолдолд өөрийн үл хөдлөх хөрөнгүүдээ банкнаас буцаан шилжүүлэн авах эрх үүснэ гэжээ. Гэтэл Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 11 сарын 2?-ны өдрийн №32?1 тоот албан бичгээр барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг ? банк ХК нь С Д БХХК-д Мэдэгдэхгүйгээр С корпорацитай 2006 оны 08 сарын 03-ны өдөр барьцааны гэрээг байгуулж барьцаанд тавьсаныг, С корпораци нь ? банктай холбогдуулж   2 172 634,48 аМ.доллар буюу 3 876 218 902 төгрөг гаргуулж, үүргийн биелэлтийг ? банк болон С корпорацийн хооронд 2006 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг тус шүүхэд хянагдаж байгаа Мны нэхэМжлэлтэй хариуцагч С Д БХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мэдсэн бөгөөд энэхүү хэрэг нь одоо тус шүүхэд түдгэлзсэн байгаа. ? банк ХК, С Д БХХК-тай гэрээ байгуулсаныг Мэдсээр байж, нуун дарагдуулж С корпорацитай 2006 оны 08 сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг байгуулсан нь илт хууль бус, хэлцэл байна. Хэрэв энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл Иргэний хуулийн ?6 дугаар зүйлийн ?6.1.8-д зааснаар барьцааны гэрээг байгуулахдаа ? банк зохих этгээдийн зөвшөөрлийг буюу С Д БХХК-ийн зөвшөөрлийг аваагүйг нуун дарагдуулж С Д БХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн өМч Мэт харагдуулж С С Энд Т корпорацийн барьцаанд тавьсан байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг харуулж байна. Энэ барьцааны гэрээнээс болж үүсээд байгаа бас нэг асуудал бол Манай коМпани болон М нарын хоорондын 1 063 000 000 төгрөгийг өр зээлийн авлага гацаанд орчихоод байгаа юМ. Бид тухайн үедээ зээлийн өр төлбөрийг төлье гээд ? банктай эвлэрлийн гэрээ байгуулсан боловч шүүх гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гээд батлаагүй байдаг юМ байна лээ. Одоо бид энэ өр төлбөрийн асуудлаа өөрсдийн үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ? дугаар хороо, ? гудаМж 96-1 тоотод байрлах Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв бүхий 8? хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Мөн хаягт байршилтай  Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв талбай бүхий барилгаар шийдэх болоМж байна гэж харж байгаа. Гэтэл бидний энэ үл хөдлөх эд хөрөнгүүдээс нэхэМжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байгааг зөвшөөрөхгүй байгаа. Мөн нэхэМжлэгч С Си энд Ти корпорацийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх дууссан гэж харагдаж байна. ИйМд нэхэМжлэлийн хоёр дахь шаардлага буюу барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1, 17? дугаар зүйлийн 17?.1 дэх хэсэгт заасныг бариМтлан М холбогдох 2 172 634 аМ.доллар буюу  3 876 218 902 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ? дугаар хороо, ? гудаМж 96-1 тоотод байрлах Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв бүхий 8? хувийн гүйцэтгэлтэй барилга, Мөн хаягт байршилтай Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв талбай бүхий барилгуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай С Си энд Ти корпорацийн нэхэМжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэМдэгтийн хурааМжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, ?6 дугаар зүйлийн ?6.1 дэх хэсэгт зааснаар нэхэМжлэгч С Си энд Ти корпорациас тэМдэгтийн хурааМжид төлсөн 19 ?39 0?0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

НэхэМжлэгчийн итгэМжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журМаар гаргасан гоМдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт К ш коМпаниас нэхэМжлэгчид 2 797 196,48 аМ.долларын барааны үнийг төлсөн гэх санхүүгийн яМар ч бариМт байхгүй байхад төлбөрийг төлсөн хэМээн дүгнэсэн нь үндэслэлгүй, Кэй шюр коМпаниас ? банк дахь эрх хүлээн авагчийн багийн гишүүн Ч.Зт явуулсан гэх нотлох бариМтын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй бариМтыг үндэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жураМ зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Мөн шүүх нэхэМжлэгчийг 2006 оны 01 дүгээр сарын 0?-ны өдөр шаардах эрхээ Кэй шюр коМпанид шилжүүлсэн атлаа ? банктай 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан гэж буруутгасан, нэхэМжилж байгаа Мөнгөн дүн тооцоололын хувьд ойлгоМжгүй хэМээн тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй болжээ. С Си энд Ти корпораци С бараа бүтээгдэхүүн хувьцаат коМпани, нөгөөтэйгүүр ? банкны шаардлага, талуудын харилцан тохиролцсоны дагуу шаардах эрх шилжүүлэх үеийн төлбөр 2 797 196,48 аМ.доллар нь Т П ХХК-ийн банкинд барьцаалагдсан хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан, шилжүүлсэн зэргээс шалтгаалж аккредитивын гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдэл буурсаар барьцааны гэрээ байгуулах үед 2 409 0?6,17 аМ.доллар, 2008 онд нэхэМжлэлийн шаардлагад дурдагдсан 2 172 634 аМ.доллар болсныг нэхэМжлэгч талаас шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд тайлбарласан атал нэхэМжлэлийн шаардлагын тооцоолол ойлгоМжгүй гэж үзсэн эргэлзээтэй төдийгүй шүүх үнэхээр ойлгохгүй нөхцөлд нэхэМжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. НэхэМжлэгчийг Кэй шюр коМпанийн өМнөөс нэхэМжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн Мөртлөө хууль хэрэглээний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6? дугаар 6?.1.?-т заасны дагуу хэргийг шийдвэрлэх болоМжтой эсэхэд дүтнэлт өгөөгүй байдлыг ч дээд шатны шүүхээр хянуулахыг хүсэж байна. ИйМд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жураМ зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн шаардлагад шүүхийн шийдвэр нийцээгүй байна.

НэхэМжлэгч “С Си Энд Ти” корпораци нь хариуцагч М, “? банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагч нарт холбогдуулан 2 172 634 аМ.доллар буюу 3 876 218 902 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ? дугаар хороо, ?гудаМж 96-1 тоотод байрлах Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв бүхий 8? хувийн гүйцэтгэлтэй барилга, Мөн хаягт байршилтай Ү-? дугаарт бүртгэлтэй ? М.кв талбай бүхий барилгуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэМжилснийг хариуцагч М эс зөвшөөрч Маргажээ.

Хэрэгт авагдсан бариМтуудаас үзвэл дээрх 2 хариуцагчид холбогдуулан шүүх иргэний хэрэг үүсгэсэн боловч “? банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагчид нэхэМжлэлийг гардуулаагүй, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, М холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүгчийн захираМжид заажээ. / хэргийн 11, 138 дугаар хуудас /

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх захираМж гарахаас өМнө нэхэМжлэгч нь “? банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагчаас татгалзах хүсэлт гаргасан бариМт хэрэгт авагдаагүй байна.

Харин шүүх хуралдаанд нэхэМжлэгчийн итгэМжлэгдсэн төлөөлөгч нь “...”? банк” ХК-ийн эрх хүлээн авагч Мнаас нийт 3 876 218 902 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү...”, бид нар яагаад хариуцагчаас арга буюу татгалзсан юМ бэ гэвэл хариуцагчийн эрх зүйн байдал нь тодорхойгүй, татан буугдсан гэсэн Ерөнхийлөгчийн тушаал нотлох бариМтаар ирээд байдаг, улсын бүртгэлийн газраас татан буугдсан эсэх нь тодорхойлогдохгүй албан бичиг ирээд байсан юМ, тийМээс Манайхаас дүгнэхдээ өМчлөх эрхээ хэдийгээр аваагүй байгаа боловч хөрөнгөө эзэМшилдээ шилжүүлээд авчихсан байна гэж дүгнээд Мийг хариуцагч байх нь зүйтэй гэж үзсэн байдаг, ...Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаанаас харах юМ бол “? банк” ХК нь өнөөдрийн байдлаар татан буугдаагүй байна гэсэн хариу ирсэн, ...Мнаас татан буулгах ажиллагаа явуулдаг бөгөөд Мийг хаМтран хариуцагчаар татсан, ...харин “? банк” ХК байхгүй гэсэн хариу өгдөг учир дан ганц Мийг хариуцагчаар татсан, ...хөрөнгө нь М шилжсэн байна, тийМээс Мийг хариуцагчаар татсан...” гэсэн нь шүүх хуралдааны тэМдэглэлд бичигдсэн байна. / хэргийн 2 дугаар боть 196, 199, 212, 220 дахь тал /

Дээрх тэМдэглэлээс үзвэл нэхэМжлэгч нь хариуцагч “? банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагчаас татгалзсан эсхүл хариуцагчийг тухайн Маар солих хүсэлт гаргаж байгаа эсэхийг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

Хэрэв нэхэМжлэгч нь шүүх хуралдаанаас өМнө хариуцагчид холбогдуулсан нэхэМжлэлээсээ татгалзсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар, шүүх хуралдааны явцад татгалзвал Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.? дахь хэсэг, хариуцагчийг солих хүсэлт гаргасан бол Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар нэхэМжлэгчийн татгалзал, хүсэлтийг шийдвэрлэх учиртай юМ.

Шүүх дээрх байдлыг тодруулан шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жураМ зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жураМ зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх, залруулан зөвтгөх болоМжгүй, хэргийн үйл бариМт болон түүнд холбогдох нотлох бариМтад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин     шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.?, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ?9 дүгээр зүйлийн ?9.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гоМдол гаргахдаа нэхэМжлэгчийн итгэМжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэМдэгтийн хурааМж 19 ?39 0?0 төгрөгийг шүүгчийн захираМжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар Магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж Магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журМаар гоМдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд Магадлалыг гардуулснаар гоМдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                                                  С.ЭНХТӨР

 

                                                              М.НАРАНЦЭЦЭГ