Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/802

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.*******-Эрдэнэ,

шүүгдэгч Б.*******-*******, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******, Б.*******-******* нарт холбогдох эрүүгийн 23050**************01*******2******* дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 20-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 2022/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,*******00,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, овогт ийн ******* (Регистрийн дугаар: ),

Улсын иргэн, 199 оны 0 дугаар сарын 1*******-нд - аймгийн суманд төрсөн, 3******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “ ” ХХК-д худалдааны менежер ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байрны 35 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн *******-******* (Регистрийн дугаар: ТА901*******5*******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 0******* дүгээр сарын 1*******-нөөс *******-нд шилжих шөнө ******* дүүргийн дугаар хороо, ******* дугаар байрны 1 дүгээр орцны -9 дүгээр давхарт Б.*******-*******той үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүнийг газарт унагаан, толгой, нүүрэн тус газарт нь цохиж, зодсоны улмаас Б.*******-*******ын эрүүл мэндэд баруун нүдний зовхи, эрүү, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, дух, дагзны хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.*******-******* нь 2023 оны 0******* дүгээр сарын 1*******-нөөс *******-нд шилжих шөнө ******* дүүргийн дугаар хороо, ******* дугаар байрны 1 дүгээр орцны -9 дүгээр давхарт Н.*******тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүнийг шатны уруу түлхсэн үйлдлийн улмаас Н.*******ийн эрүүл мэндэд баруун сарвууны 1 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, зүүн хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: “...Бид хоёр аль аль нь уусан байсан, хэн хэн нь хөнгөн зан гаргасан байна. Нэгэнт дээд доод давхарт амьдарч байгаа хөрш тул уучлалт гуйсан. Цаашдаа эр хүмүүсийн маргааныг тайвнаар шийдвэрлэнэ гэж бодож байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй. Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй, гэм буруу дээр маргах зүйлгүй” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******-******* мэдүүлэхдээ: “...Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манайх ам бүл *******, гэр бүлээ тэжээж авч явж байгаа нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 0******* дүгээр сарын 1*******-ний өдөр 19 цагийн үед 10 дугаар хорооллын Irish гэх нэртэй пабд манай найзын төрсөн өдөр болоод би тэнд найзуудын хамт 2 шил архи хувааж уучхаад гэр рүүгээ 20 цагийн үед явсан. ...22 цаг 30 минутын үед ...орцонд сууж байхад манай доод давхраас нэг хүн хаалгаа их чанга хаагаад гарч ирж байсан. Тэгээд тухайн хүн нь манай байрны давхраас 9 давхар руу гардаг шатны голд ирээд тамхи татаад зогсож байгаад над руу харангуутаа чи зайлаач пизда минь гээд байсан. Тэгэхээр нь тухайн хүнд би орцондоо сууж болохгүй юу гээд хэлсэн чинь тухайн хүн нь чиний орц гэж юу байдаг юм гээд надтай маргалдаад байсан. Тэгээд би тухайн хүн дээр явж очоод, чи яагаад байгаа юм гээд хэлсэн чинь тухайн хүн нь миний хувцаснаас барьж байгаад давхар хамж газарт унагааж байгаад дээрээс миний толгой болон бие хэсэг рүү цохиод байсан. Би тухайн хүнээс зайгаа барьж байгаад тухайн шатны хажуу талд байдаг хогийн савны хажуу талд очоод, чи одоо больчих гээд хэлсэн чинь үл таних залуу миний хувцаснаас дахиж барьж байгаад давхар руу шатаар доош намайг чирч буулгаад давхарт намайг дахиад зодоод байсан. ...миний зүүн нүдний доод хэсэгт зулгарсан, зүүн хөлийн шагайн хэсэгт зулгарсан байсан. Тэгээд миний баруун гарын сарвууны хэсэг хөхрөөд улайсан байсан. ...намайг зодсон гэх газарт хяналтын камерын бичлэг байхгүй. Тухайн залуу согтуу байсан. ...бид хоёроос өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),

Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 0******* дүгээр сарын 1*******-ний өдөр ******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны ******* тоотод манай төрсөн дүү болох Оргүлын бэр гуйлт болсон юм. Манай гэрт бэр гуйх найр болж байгаад ...21 цагийн үед тараад явцгаасан. ...00 цагийн үед өөрийн дүү болох Оргүлтэй фэйсбүүк чатаар хоорондоо ярилцаж байгаад би тамхи татах гээд гэрээсээ гарсан. ... давхраас 9 давхар руу гардаг шатан дээр явж байхад манай байрны орцонд үл таних согтуу залуу байсан. Тухайн залуу нь надад чи жаахан чимээгүй яриач пизда минь гээд хэлэхэд нь тухайн залууд би орцондоо яаж ярихаа чамаар заалгахгүй шүү, пизда минь гээд хэлсэн чинь тухайн залуу нь миний урдаас 9 давхрын шатнаас доош уруудаад над руу ирсэн. Тухайн залуу нь над дээр хүрч ирээд шууд ямар ч үгийн зөрөө байхгүй, давхрын шатнаас доош түлхэхэд нь би гартаа утсаа барьсан байдалтай давхрын шатнаас эргээд давхрын коридор хүртэл унасан. Би давхарт унасан байдалтай байж байгаад эргэж босоод тухайн үл таних залуу руу шатаар дээш өгсөөд эргэж очоод тухайн залуутай заамдалцаад байж байгаад үл таних залуугийн хөл нь тээгэлдээд бид хоёр хамт давхар руу шатаар унасан. ...манай ах болох Бат-*******лт нь намайг барьж аваад тухайн үл таних залуугаас салгаад чи гэртээ ор гэж хэлээд намайг гэр рүү оруулсан. ...Би хамгийн эхэнд шатнаас унахдаа өөрийн баруун гараараа тулж шатнаас унасан юм. Тэгэхэд миний баруун гар эвгүй болсон байсан. Тэгээд би эргэж очоод тухайн залууг зүүн гараараа заамдсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаалга тогшоод би очоод онгойлгоход манай нөхөр болох *******-*******ын нүүр болон 2 нүд нь улаан болчихсон, нэг хөл нь доголоод байсан. Тэгэхээр нь би нөхөртөө чи яав аа гээд асуутал манай нөхөр надад би доод давхрын эхнэр, нөхөр хоёрт зодуулчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-30 дугаар хуудас),

Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр би Бугат-112 авто эргүүлийн чиглэлд жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Ганцогтын хамт үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 01 цагийн үед манай нөхөр зодуулчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ******* дүүргийн дугаар хороо, ******* дугаар байрны 1 дүгээр орцонд дуудлага мэдээлэл ирэхэд би жолооч цагдаагийн хамт тухайн дуудлага мэдээлэл дээр явж очоод уг дуудлага мэдээлэл өгсөн хүн рүү залгаад гэрт нь явж ороод дуудлага өгсөн иргэнтэй уулзаж юу болсон талаар тодруулахад цагаан өнгийн цамцтай залуу нь надад хэлэхдээ би 9 давхарт утсаар яриад сууж байхад давхраас үл таних залуу гарч ирээд намайг архичин гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тухайн үл таних залуутай маргалдаад тухайн үл таних залуу нь намайг зодсон гэх тайлбар надад гаргаж өгсөн. Тэгээд би тухайн айлаас гараад давхар руу буугаад явж байхдаа тухайн маргалдсан гэх залуугийн гэрийн хаалгыг цохиж үзэхэд хаалгаа тайлахгүй байхаар нь би тэмдэглэл үйлдэн дараачийн дуудлага мэдээлэл рүү явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-2******* дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 0******* дүгээр сарын 20-ны өдрийн 5226 дугаартай “...Б.*******-*******ын биед баруун нүдний зовхи, эрүү, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, дух, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 3-39 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 0******* дүгээр сарын 21-ний өдрийн 527 дугаартай “...Н.*******ийн биед баруун сарвууны 1 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, зүүн хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5- дугаар хуудас),

Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би тухайн үед дүүтэйгээ ярьсан байдалтай гэрээсээ гараад давхраас 9 давхар руу гардаг шатан дээр явж байхад манай байрны орцонд үл таних согтуу залуу байсан. Тэгээд тухайн залуу нь надад чи жаахан чимээгүй яриач пизда минь гээд хэлэхэд нь тухайн залууд би орцондоо яаж ярихаа чамаар заалгахгүй шүү пизда минь гэж хэлсэн чинь тухайн залуу нь миний урдаас 9 давхрын шатнаас доош уруудаад над руу ирсэн. Тэгээд тухайн залуу нь над дээр хүрч ирээд намайг шууд ямар ч үгийн зөрөө байхгүй шууд давхрын шатнаас доош түлхэхэд нь би гартаа утсаа барьсан байдалтай давхрын шатнаас эргээд давхрын коридор хүртэл унасан. Тэгээд би давхарт унасан байдалтай байж байгаад эргэж босоод тухайн үл таних залуу руу шатаар дээш өгсөж очоод тухайн залуутай заамдалцаад байж байгаад тухайн үл таних залуугийн хөлтэй нь тээгэлдээд бид хоёр хамт давхар руу шатаар унасан. ...Би хамгийн эхэнд шатнаас унахдаа өөрийн баруун гараараа тулж шатнаас унасан юм, тэгэхэд миний баруун гар эвгүй болсон байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-70 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хөдөөнөөс ирж байгаа ахыгаа байрны орцонд хүлээгээд сууж байя гэж бодоод гэрээс гараад орцонд сууж байсан. Тэгээд орцонд сууж байхад манай доод давхраас нэг хүн хаалгаа их чанга хаагаад гарч ирж байсан. Тэгээд тухайн хүн нь манай байрны давхраас 9 давхар руу гардаг шатны голд ирээд тамхи татаад зогсож байгаад над руу харангуутаа чи зайлаач пизда минь гээд байсан. Тэгэхээр нь би тухайн хүнд би орцондоо сууж болохгүй юу гээд хэлсэн чинь тухайн хүн нь чиний орц гэж юу байдаг юм гээд надтай маргалдаад байсан. Тэгээд би тухайн хүн дээр явж очоод чи яагаад байгаа юм гээд хэлсэн чинь тухайн хүн нь миний хувцаснаас барьж байгаад давхар хамж газарт унагааж байгаад дээрээс миний толгой болон бие хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би тухайн хүнээс зайгаа барьж байгаад шатны хажуу талд байдаг хогийн савны хажууд очоод чи одоо больчих гээд хэлсэн чинь тухайн үл таних залуу нь миний хувцаснаас дахиж барьж байгаад давхар руу шатаар доош намайг чирч буулгаад дахиад зодоод байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-1 дүгээр хуудас),

Шүүгдэгч Н.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 93-9, 11-125 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 126 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.*******-*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 10******* дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 105 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгч Б.*******-*******ын өмгөөлөгч Г.Цолмон шүүх хуралдаанд шинжээч эмч Б.Ганзоригийг оролцуулах талаар хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд шинжээч эмч нь ээлжийн амралтаа авч, гадаад улсад зорчсон тухай холбогдох газраас шүүхэд мэдэгдсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон шүүх хуралдаанд шинжээч эмч Б.Ганзоригийг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.*******-Эрдэнэ, шүүгдэгч Б.*******-*******, түүний өмгөөлөгч Г.Цолмон нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 0******* дүгээр сарын 1*******-нөөс *******-нд шилжих шөнө ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хорооллын ******* дугаар байрны 1 дүгээр орцны -9 дүгээр давхарт Б.*******-*******той үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүнийг газарт унагаан, толгой, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, эрүү, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, дух, дагзны хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.*******-******* нь 2023 оны 0******* дүгээр сарын 1*******-нөөс *******-нд шилжих шөнө ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хорооллын ******* дугаар байрны 1 дүгээр орцны -9 дүгээр давхарт Н.*******тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүнийг шатны уруу түлхсэн үйлдлийн улмаас Н.*******ийн эрүүл мэндэд баруун сарвууны 1 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, зүүн хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт шүүгдэгч, хохирогч Н.*******, Б.*******-*******, гэрч Д.а, О. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 527, 5226 дугаартай дүгнэлтүүд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.*******-*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.*******ийн гэм буруутай үйлдэл болох цохисноос, хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Б.*******-*******ын гэм буруутай үйлдэл болох шатны уруу түлхэж унагааснаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******, Б.*******-******* нар өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******-*******ын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Н.*******ийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******, Б.*******-******* нарыг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас Н.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.*******-*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүх хуралдаанд Н.*******, Б.*******-******* нар “...нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул тэдгээрийг бие биедээ төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Н.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.*******-******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******-*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн, шүүгдэгч Б.*******-*******ын өмгөөлөгч Г.Цолмон “...Б.*******-*******д оногдуулах ялын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн, шүүгдэгч Н.*******ийн өмгөөлөгч Д.*******-Эрдэнэ “...торгох ялын хэмжээг багасгаж, *******50,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******-*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.*******, Б.*******-******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.*******, Б.*******-******* нарын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.*******, Б.*******-******* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 36.6, 36.7, 36., 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, *******, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт ийн *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 00 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг журамлан шүүгдэгч Н.*******, Б.*******-******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Б.*******-******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.*******, Б.*******-******* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, Б.*******-******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НЯМДАВАА