Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүхбаатар,

хохирогч, иргэний хариуцагч Ч.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Ц.Жигмэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэнбалын Жигмэддоржид холбогдох эрүүгийн 201619000818 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1972 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Чулуутын амины орон сууц 5-120 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Дамбажав овогт Цэдэнбалын Жигмэддорж /РД:НИ72021811/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Цэдэнбалын Жигмэддорж нь 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Мянган хурга гэх газарт орших шороон замд иргэн Ч.Ганзоригийн эзэмшлийн 44- 89 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн 2-р бүлгийн 2.3.6 хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, улмаар иргэн Б.Энхболдын амь нас хохирч, иргэн Ч.Ганзоригийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, тээврийн хэрэгсэлд нь 10,573,000 төгрөгийн хохирол, иргэн Д.Сүрэнжавын бие махбодид хөнгөн гэмтлийг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Жигмэддорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Төв аймгийн Баянцогт руу явж байгаад осол гаргасан. Энэ ослын улмаас найз минь нас барсан учир их харамсаж байна. Энэ осол миний буруугаас болж гарсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг бол үнэхээр харамсалтай зүйл болсон. Эхнэр 3 хүүхэд нь өнчирсөн байгаа үнэхээр харамсаж байна. Миний дүү бол эрүүл саруул хүн байсан. Шүүгдэгч оршуулгын зардалд 15.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Амьд сэрүүн байсан бол үр хүүхэд ах дүү нартаа их тус дэмтэй хүн байх байсан хүний амыг 15.000.000 саяаар үнлэлтээ нь биш. Амь хохирогчийн 3 хүүхдийг цаашид харж хандах байх гэж бодож байна. Энэ хүн шүүхийн өмнө харж хандаж явах талаараа хэлэх байх. Заавал хорих ял оногдуулах албагүй гэж бодож байна гэв.

 

Хохирогч, иргэний хариуцагч Ч.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар 4-лээ явж байсан. Адуу мал тарлах гэр эргэх ажилтай явцгаасан. Эрт явсан болохоор тэндээ хонох санаагүй явсан. Жигмэддорж бол эрүүл шахуу явж байсан би арын суудал дээр согтуу унтаж явсан. Тэгээд осол гарсан нь харамсалтай зүйл болсон. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Сүрэнжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Жигмэддорж ах бид хоёр бол нэг айлын 2 охинтой нь суусан базууд юм. Би 2016 оны 11 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Жигмэддорж, Ганзориг, Энхболд нарын хамт Төв аймгийн Баянцогт сум орж айлын унага тамга дээр очсон юм. Жигмэддорж ахыг Жийгээ, Энхболдыг Болдоо, Ганзоригийг Зоригоо гэж дууддаг юм. Тэд нар айлд өдрөөс орой 21 цаг хүртэл архи ууж, хоол унд идсэн. Бид нар анх Баянцогт сумын хөдөө Гуна биргиад дээр унага тамгалаад орой 16-17 цагийн үед сумын төв орж бас нэг алаг гүүг тамгалсан. Тэгээд орой 21:30 цагийн үед Гуна биргиадруу явж Болдоог, эхнэрийх нь хамт буулгасан. Тухайн үед би жолоо барьж яваад гэрийг олохгүй төөрч очсон юм. Гэхдээ айхтар төөрөөгүй байсан. Тэгээд Гуна биргиад дээрээс Жигмэддорж ах би жолоо бариад Баянчандмань сум орьё, засмал орохоор чи өөрөө жолоо барь гэж хэлээд автомашин жолоодсон. Тухайн Тоёота Ландкрузер-80 маркийн 44-98 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ганзоригийн эзэмшилийн автомашин бөгөөд Ганзориг, Энхболд нар хойд талын суудал дээр унтаж явсан. Жигмэддорж ах жолоо бариад надтай хоорондоо одоо хаана явж байна гээд намайг зам мэдэж байна уу гэж асуугаад нэлээд явсан. Би тэгээд хэсэг унтаад нэг сэрэх үед Жигмэддорж ах ээ гэж хэлээд машинаа хоёр тийш нь мушгих шиг болсон. Тэгээд нэг мэдсэн ухаан орох үед Ганзориг ах бид нарын нэрийг хэлээд дуудаад байсан. Жигмэддорж ахын толгой нь тэр чигтээ цус болоод хөдөлж чадахгүй байсан. Ганзориг ах Болдоо үхчихсэн дуугарахгүй байна шдээ гээд орилоод байсан. Тухайн үед Жигмэддорж ах даараад байна гэхээр нь зэрлэг зулгаагаад шатаах гэхэд шатаж өгөхгүй байсан, түүнээс хойш юу болсоныг санахгүй байна нэг сэрэхэд Баянчандмань сумын эмнэлэг дээр сэрсэн. Өөр зүйл болоогүй.... гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43-р тал/,

 

Гэрч Р.Оюунбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн хэрэг гарах үөд Англи улсын Лондон хотод сургалтаар явж байсан бөгөөд нөхөр Энхболдыг нас барсан талаар мэдээг аваад 2016.11.07-ны өглөө ирсэн. Ар гэрийхэн нь бид нар ярилцаж байгаад уг хэрэгт бид нарыг төлөөлж талийгаачийн төрсөн ах Сүхбаатар нь оролцоно. Талийгаачийн ажил явдалын дараа Ганзориг уулзий гэж дуудсаных нь дагуу би талийгаачийн эгч Цэрэндэжид, эгч Мөнхцэцэг, хүргэн ах Түвшинбаяр, дүү Хадбаатар нарын хамт Улаанбаатар хотын гэмтэлийн эмнэлэгт очиж уулзах үед Тухайн осол болох үед тээврийн хэрэгсэлийг талийгаач барьж яваагүй юм, тухайн үед Жигмэддорж барьж явсан юм, бид нар айсандаа талийгаачийг барьж явсан гээд хэлчихсэн юм, тухайн үед талийгаач бид хоёр хойд суудал дээр унтаж явсан. Сүрэнжав жолоо барьж яваад төөрсөн тул Жигмэддорж зам мэддэгээрээ хар зам оруулж өгье гэж хэлээд сүүлд жолоогоо барьсан юм, уучилаарай гэж яриж байсан. Ганзориг, Жигмэддорж нар бол талийгаачтай гэр бүлийн найзууд байгаа юм. Сүрэнжав гэх залууг бол мэдэхгүй, өөр мэдэх зүйл алга байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р тал/,

 

Гэрч С.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 12 цагийн Төв аймгийн Баянцогт 3-р баг сумын төв дээр сургуулийн хажуу талын дэлгүүрийн гадна явж байсан чинь Ц.Жигмэддорж надтай тааралдсан. Ц.Жигмэддорж нь гартаа цаас барьчихсан сургууль орно гээд явж байсан. Ц.Жигмэддорж надтай тааралдаад би орой Баянцогт сумын 1-р багт Болдбаатар гэдэг айлд очно гэж хэлэхээр нь чи орой явахаар бол хэлээрэй би унаагүй ирсэн чамд дайгдаж явна шүү гэж хэлсэн. Үдээс хойш 16 цагийн үед би Ц.Жигмэддоржтой утасаар яриад явах болж байгаа юм уу гэж асуутал арай болоогүй байна орой гарахдаа чамайг замаараа дайраад аваад гаръя гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн найз Юмсүрэн гээд найзынхаа гэрт очоод хүлээж байтал 20 цагийн үед Ц.Жигмэддорж ирсэн. Би Ц.Жигмэддоржийн машинд нь суухад Болдбаатар, өөр танихгүй 3 залуу байсан. Бид нар Баянцогт сумын 1-р баг руу хөдлөөд эхлээд Болдбаатарыг гэрийнх нь гадаа буулгаад дараа нь манай гэрийн гадна намайг буулгаад Ц.Жигмэддорж нь нөгөө 3 залуутай хамт явсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49-р тал/,

 

Гэрч С.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний 14 цагийн үед малаа услачихаад гэртээ ирэхэд Жигмэддорж найз нартайгаа манай гэрт дөрөвүүлээ ирчихсэн байсан. Манай гэрт гал түлээд шинэ тамга авсан гээд тэр тамгаараа адуугаа тамгалах гэж ирсэн байсан. Бид нар гэрийн зууханд тамгаа халааж эхэлсэн. Гадаа хашаанд адуугаа хашиж байгаад саарал даага, хул шүдлэн, хонгор шүдлэн нийт 3 адуу тамгалсан. Манай найз Жигмэддорж адуугаа тамгалсан юм чинь яаж зүгээр байхав гээд нэг шил 0,75 граммын охь нэртэй нэг шил архи гаргаж ирсэн мөн тамга дүрэх айраг гээд 3 литр айраг оруулж ирсэн. Гэрээс адуу хашсан хашаа хүртэл халсан тамгаа авж явсан боловч хол болохоор хөрчихөөд байсан болохоор адуугаа удаан тамгалсан. Адуугаа тамгалж дуусчихаад тамгаа айргандаа дүрээд тамганы айргаа ууж байгаад архиа задлаад ууцгаасан. Хоол хийж идээд сумын төв рүү Жигмэддоржийн нэг гүү нь айлд байгаа тэрийг хээлтэй байна уу үгүй байна уу  гэдгийг үзэх гэж явна гээд намайг очоод үзээд өг гээд намайг дагуулаад явсан. Сумын төв ороод Баатар гэдэг айлынд очсон чинь адуугаа тамгална гээд хашчихсан байсан. Баатарын адууг бид нар бас тамгалаад орой болсон. Миний төрсөн охин сумын төв айлаас хичээлдээ явдаг болохоор охинтойгоо орж уулзчихаад бид нар буцаад намайг хүргэж өгөхөөр манай гэр рүү явахаар болсон. Замаараа 10 жилд манай нөгеө ангид байсан Ганчимэгийг авч явна гэсэн болохоор авч явна гээд Жигмэддорж хэлээд Ганчимэгийн найзын гэрээс Ганчимэгийг аваад Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1-р баг руу явсан. Намайг эхлээд манай гэрийн гадна буулгасан. Тэгээд би тэр хэдээс салаад үлдсэн дахиж уулзаагүй.... гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53-р тал/,

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №569 тоот акт

       1. Ц.Жигмиддоржийн биед хүзүүний 2, 6, 7-р нугаламын хугарал, сээрний 4, 5-р нугаламын хугарал, баруун нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, хэвлийн баруун зүүн хэсэгт зулгаралт, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарана.

       4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 56 тал/,

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №571 тоот акт

1. Д.Сүрэнжавын биед баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун чамархай хэсэгт зулгаралт, зүүн гуяанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй.

5. Өвчний түүх нь байгаагүй...гэх дүгнэлт /хх-ийн 58 тал/,

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №570 тоот акт

1. Ч.Ганзоригийн биед баруун уушгинд няцралт хаван, баруун 3, 11, 12-р, зүүн 9-р хавирганы хугарал тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 60 тал/,

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №158 тоот акт

            1. Талийгаачийн биед толгой ясны хугарал, баруун шууны хугарал, элэгний гадаргууд цус хуралт толгой нүүр язарсан шарх, зулгаралт, цус хуралт, хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчилэлээр үүсгэгдсэн болно.

            3. Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэх гэмтэл болно.

            4. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

            5. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.

            6. Дээрх амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт /хх-ийн 62-63 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Даваасүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №9752 тоот дүгнэлт

  1. Б.Энхболдын гэх шингэн цус Oαβ/I/ бүлгийн харъялалтай байна гэх дүгнэлт /хх-ийн 64 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №9751 тоот дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн Банзрагч Энхболд 44 н/эр 2016-11-05 гэж хаягласан цусанд 3,7 промилли спиртийн агуууламж илэрсэн...гэх дүгнэлт /хх-ийн 65 тал/,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Я.Гантуяагийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №208 тоот дүгнэлт

  1. Д.Сүрэнжавын цусанд этилийн спирт илрээгүй.
  2. Д.Сүрэнжав нь АВО системээр Oαβ/I/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт /хх-67 тал/,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Я.Гантуяагийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №207 тоот дүгнэлт

  1. Ц.Жигмэддоржийн цусанд этилийн спирт илрээгүй.
  2. Ц.Жигмэддорж нь АВО системээр Вα III бүлгийн цустай байна... гэх дүгнэлт /хх-68 тал/,

 

 Төв аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Даваадоржийн 2016 оны 12 дугаар саырн 02-ны өдрийн №00000140 дугаар дүгнэлт:

1. Тоёота Ландкруйзер-80 маркийн 44-98 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Жигмэддорж нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн ЗХД-ийн 2-р бүлгийн 2,3 б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

  2. Тоёота Ландкруйзер-80 маркийн 44-98 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Жигмэддорж нь хэдэн км/цагийн хурдтай явсаныг тогтоох боломжгүй байна.

  3. Тоёота Ландкруйзер-80 маркийн 44-98 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Жигмэддорж нь МУ-ын ЗХД-ийн 9,2 :2,3б-д заасан заалтуудыг зөрчсөнөөс Зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.

 4. Хавтаст хэрэгт авагдсан материал болон фото зургаас Осол болоход замын болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-70 тал/,

 

Бусад баримт:

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-22-р тал/,

- Яаралтай тусламжийн хуудас- Ц.Жигмэддорж /хх-24 тал/,

- Яаралтай тусламжийн хуудас- Д.Сүрэнжав /хх-25 тал/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-32-33 тал/,

- Б.Энхболдын нас барсны гэрчилгээ /хх-46 тал/,

- Б.Энхболд, Р.Оюунбат нарын гэрлэсний гэрчилгээ /хх-47 тал/,

- Э.Буяннэмэх, Э.Цэцээхэн, Э.Номунгүн нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-47 тал/,

- Итгэлт Эстимэйт ХХК-ий Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-72-73 тал/,

- Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-100 тал/,

- Ж.Дагвадоржийн төрсний гэрчилгээний хуулбар, Ц.Жигмэддорж, Ц.Уранцэцэг нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх-101 тал/,

- Ж.Сүхбатын иргэний үнэмлэхний хуулбар /хх-102 тал/,

- үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-119 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 274 тоот лавлагаа /хх-123-126 тал/,

- Ц.Жигмэддоржийн өвчний түүх /хх-128-141 тал/,

- Д.Сүрэнжавын өвчний түүх /хх-143-150 тал/,

- Ч.Ганзоригийн өвчний түүх /хх-152-159 тал/,

- Нийт зардлын жагсаалт /хх-173-190 тал/,

 

-шүүгдэгч Ц.Жигмэддоржийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-99-р тал /,

- шүүгдэгч Ц.Жигмэддоржийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-86-88-р тал/, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-89-90 тал/, 2017 оны 01 сарын 09-ний өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-172 тал/, тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.Жигмэддорж нь 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Мянган хурга гэх газарт орших шороон замд иргэн Ч.Ганзоригийн эзэмшлийн 44- 89 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн 2-р бүлгийн 2.3.6 хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, улмаар иргэн Б.Энхболдын амь нас хохирч, иргэн Ч.Ганзоригийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, тээврийн хэрэгсэлд нь 10,573,000 төгрөгийн хохирол, иргэн Д.Сүрэнжавын бие махбодид хөнгөн гэмтлийг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Энэ хэрэг бол үнэхээр харамсалтай зүйл болсон. Эхнэр 3 хүүхэд нь өнчирсөн байгаа үнэхээр харамсаж байна. Миний дүү бол эрүүл саруул хүн байсан. Шүүгдэгч оршуулгын зардалд 15.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Амьд сэрүүн байсан бол үр хүүхэд ах дүү нартаа их тус дэмтэй хүн байх байсан хүний амыг 15.000.000 саяаар үнлэлтээ нь биш. Амь хохирогчийн 3 хүүхдийг цаашид харж хандах байх гэж бодож байна. Энэ хүн шүүхийн өмнө харж хандаж явах талаараа хэлэх байх. Заавал хорих ял оногдуулах албагүй гэж бодож байна гэх мэдүүлэг, Хохирогч, иргэний хариуцагч Ч.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Бид нар 4-лээ явж байсан. Адуу мал тарлах гэр эргэх ажилтай явцгаасан. Эрт явсан болохоор тэндээ хонох санаагүй явсан. Жигмэддорж бол эрүүл шахуу явж байсан би арын суудал дээр согтуу унтаж явсан. Тэгээд осол гарсан нь харамсалтай зүйл болсон. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Д.Сүрэнжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхсэн ...Жигмэддорж ах бид хоёр бол нэг айлын 2 охинтой нь суусан базууд юм. Би 2016 оны 11 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Жигмэддорж, Ганзориг, Энхболд нарын хамт Төв аймгийн Баянцогт сум орж айлын унага тамга дээр очсон юм. Жигмэддорж ахыг Жийгээ, Энхболдыг Болдоо, Ганзоригийг Зоригоо гэж дууддаг юм. Тэд нар айлд өдрөөс орой 21 цаг хүртэл архи ууж, хоол унд идсэн. Бид нар анх Баянцогт сумын хөдөө Гуна биргиад дээр унага тамгалаад орой 16-17 цагийн үед сумын төв орж бас нэг алаг гүүг тамгалсан. Тэгээд орой 21:30 цагийн үед Гуна биргиадруу явж Болдоог, эхнэрийх нь хамт буулгасан. Тухайн үед би жолоо барьж яваад гэрийг олохгүй төөрч очсон юм. Гэхдээ айхтар төөрөөгүй байсан. Тэгээд Гуна биргиад дээрээс Жигмэддорж ах би жолоо бариад Баянчандмань сум орьё, засмал орохоор чи өөрөө жолоо барь гэж хэлээд автомашин жолоодсон. Тухайн Тоёота Ландкрузер-80 маркийн 44-98 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ганзоригийн эзэмшилийн автомашин бөгөөд Ганзориг, Энхболд нар хойд талын суудал дээр унтаж явсан. Жигмэддорж ах жолоо бариад надтай хоорондоо одоо хаана явж байна гээд намайг зам мэдэж байна уу гэж асуугаад нэлээд явсан. Би тэгээд хэсэг унтаад нэг сэрэх үед Жигмэддорж ах ээ гэж хэлээд машинаа хоёр тийш нь мушгих шиг болсон. Тэгээд нэг мэдсэн ухаан орох үед Ганзориг ах бид нарын нэрийг хэлээд дуудаад байсан. Жигмэддорж ахын толгой нь тэр чигтээ цус болоод хөдөлж чадахгүй байсан. Ганзориг ах Болдоо үхчихсэн дуугарахгүй байна шдээ гээд орилоод байсан. Тухайн үед Жигмэддорж ах даараад байна гэхээр нь зэрлэг зулгаагаад шатаах гэхэд шатаж өгөхгүй байсан, түүнээс хойш юу болсоныг санахгүй байна нэг сэрэхэд Баянчандмань сумын эмнэлэг дээр сэрсэн. Өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг, Гэрч Р.Оюунбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн хэрэг гарах үөд Англи улсын Лондон хотод сургалтаар явж байсан бөгөөд нөхөр Энхболдыг нас барсан талаар мэдээг аваад 2016.11.07-ны өглөө ирсэн... гэх мэдүүлэг, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №569 тоот акт дүгнэлт, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №571 тоот акт дүгнэлт, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №570 тоот акт дүгнэлт, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №158 тоот акт дүгнэлт, Төв аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Даваадоржийн 2016 оны 12 дугаар саырн 02-ны өдрийн №00000140 дугаар дүгнэлт болон шүүгдэгч Ц.Жигмэддоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Жигмэддоржийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Жигмэддоржид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, хэдийгээр хүний амь нас хохирсон гэм хорыг арилгах боломжгүй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол, санал гаргаагүй байдал, шүүгдэгч Ц.Жигмэддоржийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

           

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүхбаатарт 10 сая төгрөг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүхбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ Амь хохирогчийн 3 хүүхдийг цаашид харж хандах байх, одоо бол нэхэмжлэх зүйл байхгүй байна. Цаашдаа талийгчийн 3 хүүхдийг туслаж дэмжээд, анхаарч явах байх гэж бодож байна гэж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

  

Иргэний нэхэмжлэгч Д.Сүрэнжав шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие нь Жигмэддоржоос нэхэмжлэх гомдол санал байхгүй. Ховд аймгийн Мөст суманд эгч Нэмэхбаярын бие нь муу тул 2017 оны 02 сарын 06-ны орой явж 2017 оны 03 сарын 10-нд ирэх тул 2017 оны 02 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө гэх хүсэлт ирүүлсэн байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Эрдэнэбилэгийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12-р хороо чулуутын 4-р гудамжны 44 тоотод байрлах 2 хүний өмчлөлийн хувийн сууцны зориулалттай 64 метр квадрат орон сууцны битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Жигмэддорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Ц.Жигмэддоржийн В, С, Е  ангилалын №071338 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дамбажав овогт Цэдэнбалын Жигмэддоржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсний улмаас нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний биед хүндэвтэр, нэг хүний биед хөнгөн зэргийн гэмтэл, бусдын эд хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ц.Жигмэддоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Жигмэддоржид оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Жигмэддоржийн тээврийн хэрэгсэл жолоодох 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Жигмэддоржид оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/  жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Жигмэддоржид тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Жигмэддорж нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Жигмэддоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

9. Ялтан Ц.Жигмэддорж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөр төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

11. Ялтан Ц.Жигмэддоржийн В, С, Е ангилалын №071338 тоот жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12-р хороо чулуутын 4-р гудамжны 44 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 64 метр квадрат орон сууцны битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Жигмэддоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА