Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 865

 

                                                                 МАГАДЛАЛ

 

2018.04.06                                                     Дугаар 865                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Р.Лийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00246 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Лийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К б”  ХХК, “М к”  ХХК нарт холбогдох,

 

“М к”  ХХК болон “К б”  ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, ? хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах, иргэн Р.Лийн өмчлөлийн ? тоот автозогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагч “К б”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: К б ХХК нь М К ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 09 дүгээр сарын   02-ны өдөр 07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа М К ХХК нь ?, Б, В, Г байрны зоорийн давхарын автозогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, К б ХХК нь захиалагч Р.Л миний хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж зхэлсэн автозогсоолыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн харилцаанд огт хамааралгүй иргэн миний эд хөрөнгийг надад огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна. Иймд иргэн Р.Л миний бие К б ХХК болон М К" ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн зэрьцааны гэрээ-ний миний өмчлөлийн автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд: Иргэн Р.Л миний бие 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр М К ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, Зайсангийн гудамж, ? хотхоны ? байрны зоорийн давхарын ? тоот автозогсоолыг захиалан, гэрээний үүргээ биелүүлж,, төлбөрийг бүрэн төлсөн. Ингээд М к ХХК-иас автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны емчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч М к ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

М к ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол Захиалагчийн өмчлөлд шижүүлнэ гэж заасныг зөрчиж, иргэн миний хөрөнгө оруулалтаар бий болсон автозогсоолыг захиалагч Р.Л миний нэр дээр шилжүүлэлгүй, 90%-ийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг 2010 оны 05 дугаар сард өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 09 дугаар сарын 02-ны өдөр К б ХХК-тай Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн автозогсоолыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана, мөн хулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ гэж заасныг болон Иргэний хууль-ийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин К б ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, 23.4-т "... эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг...” эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтанд дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ" гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэн миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд М к ХХК болон К б ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, ? хотхоны ? байрны зоорийн давхарт байрлах, иргэн Р.Л миний өмчлөлийн ? тоот автозогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М к”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай 80А тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь ? хотхоны ? байрны ? тоот орон сууцыг, мөн байрны зоорийн давхарт байрлах ? тоот 1 ширхэг автозогсоолын хамт захиалан бариулсан. Ийнхүү гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 2010 оны 03 дугаар сард бүрэн төлж дууссан бөгөөд тухайн үеэс эхлэн орон сууцандаа амьдарч автозогсоолоо ашиглаж байгаа болно. Нэгэнт тухайн автозогсоол нь Р.Лийн өмч хөрөнгөөр бий болсон тул түүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, Зайсангийн тойруу ? хотхоны ? байрны зоорийн давхарт байрлах ? тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэснийг манай компанийн зүгээс хүндэтгэлтэй хандаж байгаа болно. Тус компани Хан-Уул дүүрэг, ? дүгээр хороо, Зайсангийн гудамж, ? хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд М к ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани К б ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч.орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15,0 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27,0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг. Ийнхүү төлөлт хийхдээ зээлийн төлберт тооцон эд хөрөнгө шилжүүлэх замаар мөн төгрөгөөр болон валютаар зээлийн өр төлбөрийг хангалттай төлжээ. М к ХХК нь К б 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээ, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө биет байдлаар бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, Х т хотхоны ? тоот ? өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Үүнээс хойш буюу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т/07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 205 автомашины зогсоолыг нэг бүрчлэн 90 хувийн гүйцэтгэлтэйгээр барьцаалж, зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан болно. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө зээлийн барьцааны гэрээ байгуулагдаагүй байдаг бөгөөд ИХ-ийн 154 дүгээр зүйлийн 154,4-т зааснаар 2010 оны 05 дугаар сард 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ М к ХХК-ийн нэр дээр гарч түүний дараа зээлийн барьцаанд барьцаалсан байна. Мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот Зээлийн барьцааны гэрээ-гээр Ф ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд М к ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо Зайсангийн ? тоотод байрлах ? м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ? тоотод байрлах ? м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн эзэмших эрхтэй нийт 3,5 га газрын хамт К б ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан бөгөөд ? хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг зээлийн барьцаанаас банк бүрэн чөлөөлсөн байдаг. Ийнхүү дээрх орон сууцыг К б ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2829 тоот Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт явуулсан албан бичгээр Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээл болон хүүг 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэж зээлийн барьцааг чөлөөлснөөр иргэн Р.Лийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргасан байдаг. Гэтэл үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд ? байрны ? тоот зогсоолыг, К б шаардлагаар иргэн Р.Лид мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. Ингэж барьцаалахдаа тус компани нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасан барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана гэснийг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх.." гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн. Харин К б ХХК нь зээлийн барьцаанд орон сууцнуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн орон сууц, автозогсоолыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 09 дүгээр сард орон сууц болон автозогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Р.Л нь тэдний нэгэн адил гэрээний дагуу 2010 оны 05 дугаар сараас эхлэн орон сууцандаа амьдарч, зогсоолоо ашиглаж, ашиглалтын төлбөрөө төлж байсан. Иймд нэхэмжлэгчийн М к ХХК-ийн К б 2010 оны 10 дугаар сарын 02-ний өдөр байгуулсан Т07/41 тоот зээлийн барьцааны гэрээний ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, ? хотхоны ? байрны зоорийн давхарт байрлах ? тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “К б”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: К б ХХК нь М компанитай 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр T07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 америк долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн М компанитай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн T07/141 тоот Барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: Зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины граж, 3 өрөө орон сууц, гражийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон М компанийн бараа. Түүнчлэн 2010 оны 05 дугаар сарны 13-ны өдөр М компанийн өмчлөлд 44А, Б, В, Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44А, Б, В, Г дүгээр байрны 1-205 тоот авто зогсоолыг тоот тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. К бны М ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. К бны хувьд T07/141 тоот Барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 28 -т заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм. Нэхэмжлэгч Р.Л нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг М компани нь К бтай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн маргаж буй автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр М ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 18 дугаар зүйлийн 18.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Тухайлбал, Ү-? тоот улсын бүртгэлийн дугаартай, ? тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, ? хороо ?, Б, В, Г байрны ? тоот авто зогсоол. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т ...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ...-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. К б нь Х хотхоны ? байрны ? тоот автозогсоолыг зээлийн барыдаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь М компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн М компани дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, бусад баримтад тус барилгын захиалагчаар М компани, гүйцэтгэгч компаниар В компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох М ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон. Дээрх автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна. Харин иргэн Р.Л нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 тоот захирамжаар тус автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаас харахад М ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44А, Б, В, Г байрны 98 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К б нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох М ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин иргэн Р.Л нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир К б нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, мөн хуулийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44А, Б, В, Г байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгыг газар дээр нь очиж шалгасан байдаг. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар М к ХХК болон К б ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ? хотхоны ? дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Р.Лийн өмчлөлийн ? тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 98 тоот авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг М ХХК болон К б ХХК-д тус тус даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Лийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 175 000 төгрөг, хариуцагч К б ХХК-иас 175 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Лид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “К б”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий ? тоот автозогсоол нь 2007 онд биет байдлын хувьд нэгэнт бий болсон хөрөнгө учир талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байхад шүүгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр зүйлчилсэн нь буруу байна. Д.Ө болон М к ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үүсэх тусгай зохицуулалттай. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх хуулийн зохицуулалт нь ийнхүү тусгай зохицуулалттай учир үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүснэ гэж тайлбарлаж, хуулийг хэрэглэх нь буруу юм. Харин Р.Л нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир К б нь тухайн үед зохих ёсны этгээдэд мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Ийнхүү нэхэмжлэгч нь 2016 оноос өмчлөх эрхтэй болсон байх тул К бны зүгээс сүүлд эрх нь үүссэн өмчлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй. Түүнчлэн шүүх хариуцагч "М" ХХК-ийг буруутгахдаа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-тыг зөрчсөн гэжээ. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т "барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх" гэж заасан. Хуулийн уг зохицуулалтаас харахад гуравдагч этгээдэд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх тухай зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэгэнт бий болсон үр дагавар буюу барьцааны гэрээ байгуу лагдаж. барьцааны эрх үүссэний дараа хийгдэх үүргийг уг хуулийн заалтаар зохицуулсан болохоос барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө мэдэгдэж, зөвшөөрөл авах тухай зохицуулаагүй юм.

Нэхэмжлэгчийн хувьд барьцааны эрхээс хойно өмчлөх эрх нь үүссэн байх тул К бны хувьд барьцааны гэрээг байгуулах үед мэдэгдэх шаардлага байгаагүй бөгөөд мэдэгдэх боломжгүй байсан. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13.1 дэх зохицуулалтыг шүүхийн зүгээс буруу тайлбарлан хэрэглэсэн байна.   Учир нь дээрх зохицуулалтад байгаа гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх хэмээх ойлголтод Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар түрээслэх болон хязгаарлагдмал эрхийг хамааруулахаар байна. Мөн хязгаарлагдмал эрх хэмээх ойлголтод Иргэний хуулийн 150-153 дугаар зүйлд заасан эрхүүдийг ойлгодог. Харин нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэг хязгаарлагдал эрх, түрээсийн эрхийг хэрэгжүүлж байгаагүй, тус эрхүүдийг олж авсан этгээд биш юм. Мөн шүүхийн хувьд хязгаарлагдмал эрх болон өмчлөх эрхийг адилтган авч үзэж хуулийг тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд томоохон алдаа болсон. Иймээс К бны хувьд хязгаарлагдмал эрхийг хэрэгжүүлээгүй, эрхгүй этгээдэд мэдэгдэх шаардлага байгаагүй. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх зохицуулалт нь барьцааны гэрээнд заавал тусгах хуулийн шаардлага биш юм. Гэтэл шүүхийн зүгээс дээрх зохицуулаттыг хэрэглэхдээ барьцааны гэрээнд тусгах шаардлага гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдан, тайлбарласан нь буруу байна.

Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ гэж заасан. Хариуцагч К бны зүгээс 2007 он болон 2010 онд зээлийн барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үнэлгээ хийсэн тухай баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин уг нотлох баримтуудыг шинжлэн судалсан атлаа К бийг уг хуулийн дагуу газар дээр нь очиж, үнэлгээ өгөөгүй гэж ямар үндэслэлээр буруутгаж байгаа нь тун ойлгомжгүй байна. Хариуцагч К б нь хуулийн эдгээр заалтыг биелүүлсэн бөгөөд зөрчил гаргаагүй талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байхад шүүх банкийг буруутгаж байгаа нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтад тулгуурлаж хуулийг хэрэглээгүйгээс хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Мөн Улсын Дээд Шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1-т "Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заалтыг тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн хэлцэл болгон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хамаарахгүй бөгөөд хориглосон, шаардсан хэм хэмжээг зөрчсөн нөхцөлд нь хамаарахаар зохицуулагдсан байна. Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 болон 23.4 дэх заалтууд нь энэ агуулгад хамаарахгүй байхад шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 болон 23.4 дэх заалтуудтай хамт хэрэглэсэн нь буруу болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Р.Л нь хариуцагч “К б”  ХХК, “М к”  ХХК нарт холбогдуулан “М к”  ХХК болон “К б”  ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, ? хотхоны ? байрны зоорийн давхарт байрлах, иргэн Р.Лийн өмчлөлийн ? тоот авто зогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Р.Л нь хариуцагч “М к”  ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, ? хотхоны ? байр, ? тоотыг ? тоот зогсоолын хамт худалдан авахаар тохиролцон гэрээний зүйлийн үнийг төлсөн, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч “М к”  ХХК хүлээн зөвшөөрснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 тоот захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагч нар 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулсан, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулан, барьцааны зүйлийн хаягийг тодруулсан байна.

Дээрх өөрчлөлт оруулсан гэрээнд нэхэмжлэгч Р.Лийн үнийг нь төлж худалдан авсан ? тоот авто зогсоол барьцааны зүйлээр бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгч тухайн автозогсоолын үнийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд, хариуцагч “М к”  ХХК нь нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө буюу 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр авто зогсоолыг зээлийн барьцаанд барьцаалсан байсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлд заасан авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөх үр дагавар үүсэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “К б”  ХХК, “М к”  ХХК нарт холбогдох, “М к”  ХХК болон “К б”  ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, ? хотхоны ? дугаар байрны зоорийн давхарт байрлах, Р.Лийн өмчлөлийн 98 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай Р.Лийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “К б”  ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 351 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД

                          ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ