| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0550/З |
| Дугаар | 221/МА2026/0125 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0125
“Хб” ХХК дахь Банкны эрх хүлээн
авагч, “Мэф” ХХК
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч:Шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Б
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “Зз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бг, гуравдагч этгээд “Оог” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Хб” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, “Мэф” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: “Зз” ХХК, “Оог” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/78 дугаар “Шийдвэр хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн MV-****74, MV-****75, MV-****82, MV-****83, MV-****64, MV-****89, MV-****90, MV-****36 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Мэф” ХХК-д буцаан шилжүүлж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 849 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “Хб” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тж, Б.Б, нэхэмжлэгч “Мэф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бх, гуравдагч этгээд “Зз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бг, З.Бс, З.Бсийн өмгөөлөгч О.Бз, гуравдагч этгээд “Оог” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Л.Хб,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0550/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 849 дүгээр шийдвэрээр:
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10, 51 дүгээр зүйлийн 51.7, 52 дугаар зүйлийн 52.1, 52.1.1 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хб” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон “Мэф” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” А/78 дугаар тушаалыг хүчингүй болгож, ашигт малтмал ашиглалтын MV-****74, MV-****75, MV-****82, MV-****83, MV-****64, MV-****89, MV-****90, MV-****36 дугаар тусгай зөвшөөрлүүдийг “Мэф” ХХК-д буцаан шилжүүлж системд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Гуравдагч этгээд “Зз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ:
2.1.1. “Зз” ХХК-ийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийн тухай
Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013.09.11-ний өдрийн 1711 дүгээр захирамжаар "Оог" ХХК нь өөрийн эзэмшлийн MV-****72 /одоогийн MV-****36/ дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр төлбөр төлж барагдуулсанд тооцохоор харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа.
2013.09.11-ний өдрийн 1711 дүгээр Захирамжийг үндэслэн Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2014.10.21-ний өдрийн 1/24181 дүгээр албан бичгээр, 2015.08.05-ны өдрийн 1/26117 дүгээр албан бичгээр MV-****72 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнд тавьсан бүх хоригийг цуцалсан бөгөөд MV-****72 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Зз" ХХК-д 2015 оны 09 сард шилжүүлсэн байдаг.
"Зз" ХХК-д тусгай зөвшөөрөл нь барьцаанд байгаа талаар мөн "Оог" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд тооцон Хбинд шилжүүлэх гэж байгаа талаар аль ч байгууллага мэдэгдээгүй. "Зз" ХХК тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн баримтыг АМГТГ-т бүртгүүлж явахдаа 2023.11.21-ний өдөр санаандгүй олж мэдсэнээр 2023.11.27-ны өдөр Банкны төлбөр барагдуулах газарт гомдол гаргасан байдаг.
Мөн 2023.11.24-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт "Зз" ХХК-ийн MV-****36 тусгай зөвшөөрөл нь барьцаанд байгаа эсэх талаар дэлгэрэнгүй лавлагаа хүссэн албан тоот явуулсан боловч ямар ч хариу өгөөгүй.
2023.02.13-ны өдөр "Хб" ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Эт MV-****36 тусгай зөвшөөрөл нь Хбны барьцаанд бүртгэлтэй байгаа гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүгчийн 2013.09.11-ний өдрийн 1711 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг 2023.03.02-ны өдөр СБДИХАШШ-ийн шүүгч хянаад ".... ашигт малтмалын MV-****72 дугаартай тусгай зөвшөөрөл нь хүсэлтэд дурдсанчлан 2009 оны 012, 033 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах барьцаа хөрөнгө эсэх нь илэрхийлэгдэхгүй байна" гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхисон.
"Зз" ХХК нь Хадгаламж, Зоос, Абуудаас зээл аваагүй, эдгээр банкуудтай Зээл болон Барьцааны гэрээ хийгээгүй, тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэх хүсэлт гаргаагүй, хамааралгүй байсаар байхад "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Этийн хүсэлтийг үндэслэн "Зз" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн байдаг.
2.1.2. Шүүхийн шийдвэрүүдийн тухай
А Збуудын шүүхийн шийдвэрүүд дээр тусгай зөвшөөрлүүдийг үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулахаар шүүхийн шийдвэрүүд гарсан байдаг бөгөөд Шүүхийн гүйцэтгэх хуудсуудад энэ тухай тодорхой дурдсан байдаг
2012.01.25-ны өдрийн 182 дугаар СБД-ийн шүүхийн Захирамж, 2012.01.25-ны өдрийн 182 дугаар СБД-ийн шүүхийн Захирамж, 2012.01.26-ны өдрийн 202 дугаар СБД-ийн шүүхийн Захирамж, 2012.01.26-ны өдрийн 203 дугаар СБД-ийн шүүхийн Захирамж, 2012.02.01-ны өдрийн 231 дугаар СБД-ийн шүүхийн Захирамж, 2012.02.02-ны өдрийн 239 дугаар СБД-ийн шүүхийн Захирамжаар Зб БЭХА- 4. 2012.01.31-ны өдрийн 218 дугаар СБД-ийн шүүхийн Захирамжаар Аб БЭХА-д "Оог" ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Барьцааны ООГ/ 155 тоот гэрээний дагуу барьцаалсан "Оог" ХХК-ийн эзэмшлийн, ашигт малтмалын ашиглалтын 15273А, 15274A, 15275A, 15282А, 15283А, 5464А, хайгуулын 15276Х, 15277X, 15278X, 15279X, 15280X, 15281X, 1528х тоот тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай." гэж Шийдвэр гүйцэтгэлд хийгдэх үйлдлийг тодорхой дурдаж даалгасан байна.
Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын албан тоотод "... Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын тодорхойлолтыг зайлшгүй хавсаргана.", "Иймд тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан бичиг баримтуудыг бүрэн хавсарган ирүүлсэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтойг үүгээр мэдэгдэж байна." гэсэн нь Нэгдүгээрт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байсаар байтал “-Шүүх болон шүүхийн шийдвэр манайд хамааралгүй бид өөрийн хуулиа л барьж шилжүүлнэ" гэсэн төрийн байгууллагуудын эрх мэдлийн хязгаараа мэдэхээ байсан, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлах зүйл байж болдог гэдгийн тод жишээ энэ хэрэгт илэрхий харагдаж байна. Хоёрдугаарт Татварын хууль болон, Сангийн сайдын 2019-12-31-ийн №302 тоот тушаалын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл татвар төлснөөр шилжих зохицуулалттай.
2.1.3. Эрх борлуулсны, шилжүүлсний Татвар огт төлөөгүй тухай:
"Зз" ХХК-ийн тусгай зөвшөөрөл дээр ямар ч татварын нэхэмжлэл үүсгэгдээгүй, төлөлт ч хийгдээгүй. Тэгтэл "Оог" ХХК-ийн татварт хамтатгаад АМГТГ-т тодорхойлолт хүргүүлсэн байгаа нь маш ноцтой.
Татвар дээр "Оог" ХХК-ийн өмнөөс татварын тайланд засвар оруулж, "Оог" ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл үүсгүүлж, эрх шилжүүлсний татвар төлсөн мэт тодорхойлолт гаргуулж, хуулийг ноцтой зөрчсөн.
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дарга нь 2024 оны 01-р сарын 18-ны өдөр №01/71 дугаар бүхий тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсний дагуу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10.1.2, 18.7.1, 18.7.2, 20.2.1, Сангийн сайдын 302 тушаалын Ашигт малтмал, Цацраг идэвхт ашигт малтмал газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журмын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, 52.2, 49 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангасан тул манай компанийн тусгай зөвшөөрлүүдийг бусдад шилжүүлэх гол үндэслэл болсон. Банкны төлбөр барагдуулах газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Том татвар төлөгчийн газруудад удаа дараа гомдол гаргасан боловч М. Этийн нөлөөлөлд гүн автсан нь илт байсан.
3.1. Улсын төсвийн орлого хяналтын газраас 2015 оны 04 сарын 22-ны өдөр 1/338 албан тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж "Оог ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашиглалтын лицензийн шилжилт хөдөлгөөнийг түр түдгэлзүүлсэн" байдаг. "Оог" ХХК нь 2013-2024 онуудад татварын тайлангаар нийт 613,195,009.71 төгрөгийн татварын өртэй, 7,736,927.97 төгрөгийн авлагатай. Гэвч татварын өр төлбөртэй байхад Татварын байгууллагаас шилжилт хөдөлгөөн хийх эрхийг 2023 оны 12 сард сэргээсэн ноцтой асуудал үүссэн.
3.2. Татварын Ерөнхий Газрын том татвар төлөгчийн газраас "Оог" ХХК-ыг хариуцсан байцаагч 2023 оны 12-р сарын 26-ний өдөр "Оог" ХХК-ын ерөнхий нягтлан бодогч Н.Бг надад 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн №ООГ23/22 тоот албан бичгийн талаар мэдэгдсэн байдаг. Уг албан бичгийг "Оог" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Бб нь хууль бусаар олж авсан компаний тамгатай албан бланк ашиглаж хуурамч бичиг баримт явуулсан байдаг. Тус 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн №ООГ23/22 тоот хуурамч албан бичгийн агууллага нь "Оог" ХХК нь 2018 оны байдлаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 289,630,000.00 төгрөг илүү төлсөн татвараа 2017 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварт тооцуулах хүсэлт байсан. Уг №ООГ23/22 тоот хуурамч албан бичгийн зорилго нь Татварын ерөнхий газрын 2015-04-22-ний өдрийн №1/338 тоот албан хүсэлтээр Ашигт малтмалын газрын геологи уул уурхай кадастрын хэлтэс шилжилт хөдөлгөөнд хязгаарлалттай байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг чөлөөлөх зорилготой байсан.
3.3. Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газар нь "Оог" ХХК-ийн өмнөөс 2023 оны 12-р сарын 15-ны өдөр Татварын удирдлагын системд №3231201804398 дугаартай, 296,457,983.97 төгрөгийн дүнтэй урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэсэн. Энэ үйлдэл нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1, 30.3, 30.4, 30.7, 30.10, 30.11, 30.12, 30.13 дэх хэсгүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 12-р зүйлийн 12.1 дэх хэсгийг Татварын байгууллага нь ноцтой зөрчсөн.
3.4. "МЭФ" ХХК-ийн эцсийн өмчлөгч М.Эт нь Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газар-с "Оог" ХХК-ийн өмнөөс 2023 оны 12-р сарын 15-ны өдөр Татварын удирдлагын системд №3231201804398 дугаартай, 296,457,983.97 төгрөгийн дүнтэй урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэлийг хүлээн авч төлбөрийг төлсөн. Төлбөр төлсөн баримт дээр М.Этийн утасны дугаар бичигдсэн байна./
3.5. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, 30.10.2, Сангийн сайдын тушаал 2019 оны 12-р сарын 31-ийн өдрийн №302 тоот тушаалын хавсралт-1 болох Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал, мөн тушаалын хавсралт-2 болох Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдох журам, "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 2023 оны 09-р сарын 11-ний өдөр №385 дугаар албан бичигт дурдсанаар "Оог" ХХК-иас авах авлагыг барагдуулах дүн нь 148,534,984,060.22 төгрөг буюу дээр дурдсан хууль, журмын дагуу эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг М.Эт нь 148,534,984,060.22 төгрөг гэж үзэж байсан бол Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.1-д зааснаар 14,534,498,406.02 төгрөгний татвар төлөх тооцоо гарах байсан. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газрын албан тушаалтнууд нь "МЭФ" ХХК-ийн эцсийн өмчлөгч М.Эт-д давуу байдал олгож онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бий болгон, тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин шилжүүлэхэд онцгой хувь нэмэр болж, Эрүүгийн хуулийн 22.12-р зүйл, 23.4-р зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 12-р зүйлийн 12.1, 14-р зүйлийн 14.1, 14.2, 14.3 дэх хэсэг дэх хуулийн заалтыг зөрчсөн.
3.6. М.Эт нь "Оог" ХХК-ийн өмнөөс 2023 оны 12-р сарын 15-ны өдөр Татварын удирдлагын системд №3231201804398 дугаартай 296,457,983.97 төгрөгийн дүнтэй урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэлийн хүлээн авч төлбөрийг төлсөн гэх баримт нь Цахим татварын системд өнөөдрийн байдлаар "хүчингүй" болгосон төлөвтэй байгаа. /мөн л татварын байгууллагаас хэн нэг албан хаагч системд засвар оруулсан байна/ Тиймээс дээрх төлбөр Улсын төсөвт орсон эсэх нь эргэлзээтэй байгаа.
3.7. "Оог" ХХК болон "Зз" ХХК-ууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлийн 49.4. Аж ахуй нэгжийн орлогын албан тухай хуулийн 30- р зүйл, Сангийн сайдын 2019 оны 12-р сарын 31-ны өдрийн №302 дугаар тушаалын 2-р хавсралтын 1.1, 1.2-дэх хуульд заасны дагуу Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газар, Ашигт малтмал, газрын тосны газруудад тусгай зөвшөөрөл шилжүүлэх ямар нэгэн хүсэлт, өргөдөл, маягт бөглөөгүй бөгөөд бидний өмнөөс "МЭФ" ХХК-ийн эцсийн өмчлөгч М.Эт нь бусадтай нийлж дээрх үйлдлийг хууль бусаар хийсэн болно.
3.8. Мөн Том татвар төлөгчийн газар нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээг "МЭФ" ХХК-аар үнэлгээг тогтоолгож татварт төлөх дүнг тодорхойлсон. "МЭФ" ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Эт үнэлгээ гаргаж гарын үсэг зурсан. "Оог" ХХК болон "Зз" ХХК АМТХуулийн 56.1.10-д тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд нь энэ хуулийн 49.4.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй бөгөөд үнэлгээ хийгээгүй болно
"Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газар" нь 2023-12- 19-ний өдөр №01/1536 дугаар албан бичгээр "МЭФ" ХХК-д "Зөвлөмж хүргүүлсэн тухай" албан бичиг нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1, 30.2, 30.3, 30.4, 30.7, 30.10, 30.11, 30.12, 30.13 дэх хэсгүүд. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 12-р зүйлийн 12.1 дэх хэсгийг "Татварын ерөнхий газар", "Том татвар төлөгчийн газар" нь ноцтой зөрчсөн.
Дээрх хууль бус үйлдлийн тухай "Оог" ХХК-ийн хууль ёсны өв залгамжлагч, "Зөв Зуг" ХХК-уудын зүгээс 2023-11-30-ны өдөр №23/07. 2023-12-01- ний өдөр, 2023-12-02-ны өдөр №23/03, 2023-12-04-ний өдөр, 2024-01-02-ны өдөр Na24/001. 2024-01-03-ны өдөр №24/003, 2024-01-03-ны өдөр №24/01. 2024-03-14-ны өдөр, 2024-04-24-ний өдрүүдэд явуулсан албан хүсэлт, тайлбар, мэдээлэл өгөх тухай албан бичгээр тус тус "Татварын ерөнхий газар", "Том татвар төлөгчийн газар". "Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэн" нарт хандсан боловч манай хандсан албан хүсэлт, тайлбар, мэдээллүүдийг үл ойшоож "Оог" ХХК, "Зз" ХХК-уудын АМАТЗ-ийг шилжүүлэхдээ холбогдуулан шилжилт хөдөлгөөнд хязгаарлалттай байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хязгаарлалтыг чөлөөлөх хууль бус үйлдлийг хийсэн байдаг.
Энэ талаар “Оог” ХХК-ийн хууль ёсны өв залгамжлагч Ж.Ом, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар 2024 оны 08 сарын 09-ны өдөр гомдол гаргасан байдаг бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж жил гаруй шалгагдаж байснаа Энэхүү Захиргааны хэрэг маргаан анхан шатны шүүхээр хэлэлцэх өдөр давхцаад гэнэт л "гэмт хэргүй шинжгүй" болоод хаах тогтоол гаргасан байдаг.
Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх татварын байгууллагын асуудлаар Оог ХХК-ийн хууль ёсны өв залгамжлагч Ж.Ом, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь нэхэмжлэл гаргасан байсныг М. Бз шүүгч Иргэний шүүх дээр Хб ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлтэй Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 03 Тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байгаа шалтгаанаар түр түдгэлзүүлсэн байтлаа тус тогтоолд шууд хамаарал бүхий А/78 тушаалтай хэргийг хэлэлцүүлсэн нь логик дарааллын хувьд ч, шүүх хоорондын шийдвэр уялдаа холбооны хувьд ч алдаатай болсон.
2.1.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагaap худалдана. 159.2. Барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна гэж заасан байгаа нь хөрөнгийн үнэлгээг тогтоох шаардлагыг хуульчилсан.
Гэтэл тусгай зөвшөөрлүүдийг тус бүр нь хэдэн төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлсэн эсэх нь тодорхой бус байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2. Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна 65 дугаар зүйлийн 65.1. Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-аар худалдан борлуулна гэж заасан байдаг.
"Оог" ХХК-ийн бүх тусгай зөвшөөрлүүдийг мөн "Зз" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Хб" ХХК дахь банкны эрх хүлээн авагч М. Этийн өөрийн өмчлөлийн компанид шилжүүлж өгөхдөө тусгай зөвшөөрөл бүрийн үнэ цэнийг тогтоогоогүй, Олон овоот
ХХК болон "Зз" ХХК өөрийн тусгай зөвшөөрлөө шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад хүчээр мөн татваргүй шилжүүлсэн нь ноцтой асуудал болсон.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үргэлжлэл гэж тодорхойлогддог энэ ч утгаараа Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Иргэний хуулийг баримтлах байсаар байхад хуулийг бас л буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Үнэхээр би буруу ойлгоод Ашигт малтмалын тухай хуулийг барих байлаа гэж үзэхэд Нэгдүгээрт хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхгүй байх эрх мэдэл нь Ашигт малтмал болон түүний холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн гэж үзэх болж байна уу? Хоёрдугаарт Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно гэж заасан байхад тусгай зөвшөөрлийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шилжүүлсэн үйл баримт байсаар байхад нэг талыг хэтэрхий барьж асуудлыг дүгнэлгүй Ашигт малтмалын тухай хуулийг барьж "МЭФ" ХХК-д тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн нь зөв гэж дүгнэсэн нь өөрөө хэтэрхий алдаатай шийдвэр болсон гэж үзэхээр байна. 2024.08.07-нд тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсний араас 2024.08.09-ны өдөр Шүүхээс "шилжүүлчихсэн юм бол" гэсэн өнцгөөс нь хандан Шүүхийн шийдвэр бараг л нөхөж гаргаж байгаа нь Шүүхийг ямар ч үнэ цэнгүй болгож байгаа биш гэж үү?
"Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, "МЭФ" ХХК-ийн эцсийн өмчлөгч М.Эт нь "Оог" ХХК болон гуравдагч этгээд "Зз" ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдлийн тухай 2024 оны 08-р сарын 24-ний өдөр Хууль Зүй, Дотоод хэргийн сайд О.Аг-д гомдол гаргаж хандсан. Хууль Зүй, Дотоод хэргийн яам нь 2024 оны 08-р сарын 26-ны өдөр №7/472 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.НБ-т манай өргөдлийг шилжүүлсэн.
Улмаар 2024 оны 09-р сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263-р зүйл 263.2, 271-р зүйлийн 271.3.1, 271.3.2, 271.3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №03 тоот тогтоолоор Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны 10-р сарын 16- ны өдрийн №2/3829 дүгээр, 2024 оны 07-р сарын 31-ний өдрийн №2/3466 дугаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан "тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай" албан бичгүүдийг хүчингүйд тооцсон байдаг бөгөөд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвтгөж явуулахыг Банкны төлбөр барагдуулах газарт даалгасан байдаг.
Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн №03 тоот тогтоол гарсны дараа 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажлын хэсэг болон Монгол банк, Хбны төлөөлөгчид, Банкны төлбөр барагдуулах газрын хариуцсан алба хаагч нар оролцсон уулзалт зохион байгуулж Хурлын тэмдэглэл хөтөлсөн байдаг. Энэхүү 01/02 тоот Хурлын тэмдэглэл дээр Банкны төлбөр барагдуулах газрын Дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга, хошууч Б.Бс ярихдаа "...би өөрийн буруугаа хүлээж байгаа, одоо би зүгээр ганцаараа хариуцлага хүлээмээргүй байна. Ямар ямар дарга нар үүрэг чиглэл өгч байсан талаар хамтдаа хууль хяналтын байгууллагаар шалгуулмаар байна" гэсэн байдаг.
Хууль бус, буруутай үйлдлийг гүйцэтгэсэн алба хаагч өөрийн буруугаа хүлээж, хамтран оролцсон, нөлөөлсөн этгээдүүдийн хамт хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа илэрхийлсээр байхад шалгаж үнэнийг тогтоох байгууллага нь үүрэгт ажлаа хийхгүй, шалгаж тогтоох байтугай Гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг хааж байгаад үнэндээ гомдолтой байна. Шударга үнэн ажлаа хийдэг хүн энэ улс оронд хуруу дарам цөөн байгаа нь эргээд хэн дээр ч шударга бус үйл явдал тохиолдож болох маш хорон үр дагавартай.
2.1.5. "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн А, Збуудаас авсан итгэмжлэлээр тэдгээрийн өмнөөс хөрөнгө захиран зарцуулсан үйлдэл нь хүчин төгөлдөр бус тухайд
А болон Збнаас "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Этд олгосон итгэмжлэлд: "Төлбөр төлөгч "Оог" ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, иргэнтэй харилцах, тэдгээрээс төлбөр төлөхийг шаардах, нэхэмжлэх; Төрийн байгууллагуудад хандах, тэдгээртэй харилцах, шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн харилцаанд төлөөлөх эрхтэй." гэжээ
Итгэмжлэлийг "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Этт олгосон ч уг итгэмжлэлд Монгол банк, Збнаас олгосон итгэмжлэлүүд дээр М.Этийг хөрөнгө захиран зарцуулах, өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авах талаар ганц ч үг байхгүй. Хб ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Эт нь өөрийн хамаарал бүхий "МЭФ" ХХК дээр А, Збны өр төлбөрийг шилжүүлж авах хүсэлт гаргах эрхгүй этгээд байсаар байтал Банкны төлбөр барагдуулах газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Том татвар төлөгчийн газрууд түүний хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
2.1.6. "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хүсэлтийг үндэслэн Тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хууль зөрчин төлбөрт суутган шилжүүлсэн тухай
"Оог" ХХК-ийн эзэмшлийн 7 ширхэг тусгай зөвшөөрөл, гуравдагч этгээд "Зз" ХХК-ийн эзэмшлийн 1 ширхэг нийт 8 ширхэг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.15, 52-р зүйлийн 52.2 дэх хуулийн заалтууд болон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016-06-28-ний өдрийн №001/XT2016/00853 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын "Эрх шилжүүлэх тухай" 2023 оны 10-р сарын 16- ны өдрийн №2/3829, 2024 оны 7-р сарын 31-ний өдрийн №2/3466 бичгийг тус тус үндэслэн "Оог" ХХК, "ЗЗ" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг хянаж үзээд /Манай Компани Өргөдөл Гаргаагүй, манай компани болон "ЗЗ" ХХК-ийн өмнөөс хуурамч албан тоот үйлдсэн байдаг/ Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08-р сарын 07-ны өдрийн N№335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэрүүд, 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 426 дугаар шийдвэрүүдээр "МЭФ" ХХК-д шилжүүлсэн.
Аб, Зб, Хбинд төлбөр төлөхөөр гарсан шүүхийн шийдвэрүүд болон тэдгээрийн гүйцэтгэх хуудаснуудад үүргийн гүйцэтгэлд ашиглалтын 15273A. 15274A. 15275A. 15282A. 15283A, 5464А, хайгуулын 15276ХX. 15277X. 15278X. 15279X. 15280X. 15281X. 1528Х тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг шүүхээс баталгаажуулж дээрх тусгай зөвшөөрлүүдийг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан байх боловч ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх шийдвэрийг гаргуулахдаа "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Эт нь санаатайгаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар нийт 19 гүйцэтгэх хуудаснаас зөвхөн 1 шүүхийн шийдвэрийг дурдсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг төлбөр төлөгчтэй хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгүүд байвал гүйцэтгэх хуудасны бичигдсэн дарааллаар төлбөрийг хангах хуулийн зохицуулалттай байсаар байтал Хбны хамгийн сүүлд буюу 2016 оны гарсан шүүхийн шийдвэрийг 2012, 2013 онуудад гарсан шүүхийн шийдвэрүүдээс өмнө хангуулж шийдвэрлүүлсэн.
"Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, "Хб" ХХК- ийн эцсийн өмчлөгч, "Маук" ХХК-ийн эцсийн өмчлөгч, "МЭФ" ХХК-ийн эцсийн өмчлөгч ба "См" ХХК-тай хамаарал бүхий этгээд болох М.Эт нь "Оог" ХХК болон "Зз" ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хэсэг бүлэг этгээдтэй нийлж хувьдаа завших, бусдад давуу байдал тогтоох, их хэмжээний албан татвар төлөхөөс зайлсхийх, ашиг хонжоо олох зорилгоор хуулиар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж үлэмж их хэмжээний хохирлыг "Оог" ХХК-д болон гуравдагч этгээд "Зз" ХХК, цаашлаад хувийн хэвшлийн болон Улсын төр захиргааны байгууллагуудад их хэмжээний хохирол учруулсаар байна.
"Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, "Хб" ХХК- ийн эцсийн өмчлөгч, "Маук" ХХК-ийн эцсийн өмчлөгч, "МЭФ" ХХК-ийн эцсийн өмчлөгч ба "См" ХХК-тай хамаарал бүхий этгээд болох М.Эт нь "Оог" ХХК болон "Зз" ХХК-ийн бүх хөрөнгүүдийг хууль бусаар авахын тулд дараах хууль, журам, шийдвэр, захирамж зөрчсөн болно. Төрийн нэрийг барьж хууль бусаар олж авсан хөрөнгийг хэрхэн өөрийн болгож болдгийг харуулсан баримтуудыг дурдья. Үүнд:
6.1.Төлбөр авагч нар төлбөрөө барагдуулах зорилгоор "МЭФ" ХХК-д тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн гэдэг. Гэвч "МЭФ" ХХК-тай төлбөр барагдуулах эсвэл зээл, барьцааны гэрээ гэх мэт аль ч гэрээг үйлдээгүй, ямар ч үүрэг хариуцлага хүлээлгэлгүй шууд шилжүүлсэн байгаа нь маш Но-цтой.
6.2. Монгол банкны оролцоотой компанид шилжүүлэх гэж байна гэж Монгол банкны нэрийг барьж тусгай зөвшөөрлүүдийг өөрийн мэдэлд шилжүүлж авсан байна.
6.3. "МЭФ" ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээллээс харахад 51 хувийг См ХХК, 49 хувийн Маук ХХК хувьцааг эзэмшиж байна. Харин эцсийн өмчлөгч нь М.Эт, Д.Мс нар байна.
6.4. "Маук" ХХК-ийн энгийн хувьцааны 90 хувийг "Хб" ХХК, 10 хувийг "Мб" тус тус эзэмшдэг. "МЭФ" ХХК-д хамаарах Монгол банкны хувь оролцоо өчүүхэн төдий буюу "Маук" ХХК-ийн 10 хувийг л эзэмшиж байсан. Энэ нь Компаний тухай хуулийн 6-р зүйлийн 6.3. Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой компани Дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэж хуульчилсан байдаг. Мөн "Мб" нь хувийн өмчит хуулийн этгээдийн хувьцаа эзэмших, ашиг орлого олох зэргийг хуулиар хориглосон байгааг зөрчсөн.
6.5. Ихэд сонин үйл явдал өрнөсөн нь 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр "МЭФ" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орж Мб бүр мөсөн хасагдсан байсан талаар Нэхэмжлэгчид зориудаар нуун дарагдуулж шүүхийг төөрөгдөлд оруулсан байна. Энэ Төрийн оролцоотой компани бус зүгээр нэг ХХК ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч болж шүүхээр баталгаажсан луйвар юм.
6.6. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 06-р сарын 28-ны өдрийн №001/XT2016/00853 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 153-р зүйлийн 153.1, 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52-р зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрхтэйг дурдсугай гэж заасан буюу хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна гэж тодорхой заасан бөгөөд М.Эт нь шүүхийн шийдвэрүүд болон хуулийг үл хүндэтгэн хууль бус үйлдэл хийж "Оог" ХХК болон "Зз" ХХК- ийн хөрөнгүүдийг шилжүүлэн авах үйлдлийг улайран хийсэн байдаг.
6.7. Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдөл гаргахдаа санаатайгаар өргөдлийн маягтыг буруу бөглөсөн байна. Шилжүүлэгч талын бөглөх маягт дээр "Хб" ХХК-ийг заасан байх бөгөөд "МЭФ" ХХК-ийн тамга даран М. Эт гарын үсэг зурсан байтлаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэн хүлээн авч буй тал гэдэг дээр мөн л М.Эт гарын үсгээ зурсан байна.
6.8. Эртнээс төлөвлөж, ярьж, үгсэн хуйвилдаж байсан нь илт. Тусгай зөвшөөрлүүдийг "МЭФ" ХХК-ийн нэр дээр шилжүүлж авч чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан байна. Үүний тод жишээ бол 2023 оны 09 сарын 06-ны өдөр "МЭФ" ХХК нь "ГП" ХХК-тай байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-ээр нотлогдоно. Гэрээний Нийтлэг үндэслэл заалтад МѴ-****36 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ордын эзэмшигч нь "МЭФ" ХХК гэж тодорхойлсон. Мөн олборлолтын үйл ажиллагааг яаравчлан эхлэх зорилгоор ордыг ил далд аргаар ашиглах төсөл, тайлан боловсруулж эхэлсэн байсан байна.
2.1.7. "Зз" ХХК-ийн харуул хамгаалалт, өмч хөрөнгөд халдсан, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус олборлолт явуулж байгаа тухай
"Зз" ХХК-ийн бэлэн бүтээгдэхүүний агуулахад хадгалагдаж байсан их хэмжээний жоншний овоолгуудыг ор сураггүй хулгайлж зөөсөн. Тус овоолгуудын өөрийн өртөг үнэ нь л гэхэд 25 тэрбум төгрөгийн өртгөөр хийгдсэн байсан овоолгууд.
Гэтэл 2024 оны 11 сарын 02-ны өдөр нь "МЭФ" ХХК нь тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсныг далимдуулан 2024 оны 10 сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас битүүмжилсэн, хураан авсан байсан тусгай зөвшөөрлүүд, уурхайн газрын бусад хөрөнгүүдэд халдаж, "Зз" ХХК-ийн харуул хамгаалалтын ажилчдыг хөөж явуулан эзэн суусан. Олборлолтын ажил эхлүүлж өнөөдрийг хүртэл өндөр агууламжтай жоншийг олборлон гаргаж борлуулж байгаа ба далд уурхайн ам нээсэн далд уурхайн олборлолтыг ч эхлүүлсэн явж байна.
2.1.8.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0849 дугаар шийдвэр нь хавтас хэрэгт авагдсан "Оог" ХХК болон "Зз" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар авсныг нотолсон баримт, бичгүүдийг үндэслээгүй байна.” гэжээ.
2.2.Гуравдагч этгээд “Оог” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ:
2.2.1. Үндсэн хуулиар олгогдсон заяагдмал эрхийн тухай
Үндсэн хуулиа уландаа гишгэж, Өвлөх заяагдмал эрхэд дур зоргоороо халдсан. Үндсэн хуулиар олгогдсон "Өвлөх, өвлүүлэх" заяагдмал эрхийг хясан боогдуулснаас үүдэн 2022-2025 оны хооронд "Оог" ХХК-ийг хууль ёсоор төлөөлөх этгээд байхгүй байсан.
Хувьцаа эзэмшигч нас барсан шалтгаанаар 2022 оны 03 сард түдгэлзүүлсэн байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шийдвэр гүйцэтгэлийн зарим алба хаагчтай "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Эт нь үгсэн хуйвалдаж, хууль зөрчин, "Оог" ХХК-ийг хууль ёсоор төлөөлөх этгээд байхгүйг далимдуулан "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Эт нь 2023 оны 09-р сарын 11-ний өдөр №385 дугаар албан бичгээр ШШГЕГ-ын харьяа Банкны төлбөр барагдуулах газар-т "Хб" ХХК, "Зоосбанк" ХХК, "Абанк" ХХК нарын "Оог" ХХК-иас авах авлагыг барагдуулах ажлын хүрээнд "Оог" ХХК-ын эзэмшлийн MV-****74, MV-****75, MV-****82, MV-****83, MV-****64, MV-****89, MV-****90 дугаар бүхий 7 ширхэг тусгай зөвшөөрөл, гуравдагч этгээд "Зз" ХХК-ийн эзэмшлийн MV-****36 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "МЭФ" ХХК-д шууд шилжүүлэхээр хүсэлтийг гаргасан.
Мөн тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хангах гэж "Оог" ХХК-ын өмнөөс тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэн Татварын газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт "МЭФ" ХХК-ийн ажилтан Б.Бб нь 2023 оны 11, 12 саруудад өгсөн байдаг.
Үүнийг өв хүлээн авагч Ж.Омын зүгээс 2023 оны 11 сараас хойш бүх холбогдогч байгууллагууд руу мэдэгдэл, хүсэлт, гомдол, тайлбарууд бичээд бичээд зогсоож дийлээгүй. Гомдол гаргаж явахдаа Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчийн амнаас сонссон үг нь "манайд Иргэний хууль хамаагүй. Ашигт малтмалын тухай хууль л хамаатай.", "Ирүүлж буй бичиг баримтын үнэн зөвийг манайх шалгаж тогтоодог байгууллага биш" гэсэн хариу авч байсан удаатай. Холбогдох төрийн захиргааны байгууллагууд нь цааш харчихсан учир хандаад ямар ч нэмэр олохгүй 2024 оны 01 сард шүүхэд хандсан.
Ингэж явах хооронд 2024 оны 08 сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлүүдийг "МЭФ" ХХК-д шилжүүлээд өгчихсөн. Иргэний хуулийн холбогдох заалтуудаар Жамъянсүрэнгийн Ом нь өөрийн төрүүлсэн ээж Г.Агийн "Оог" ХХК, "с" ХХК-ийн үнэт цаас, хувьцаа эзэмших эрхийг өвлөж авах хүсэлтийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсад суугаа Элчин сайдын яамны Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчид 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. 2024 оны 09 сарын 26-ны өдөр Г.Агийн төрсөн хүү Ж.Ом нь Үндсэн хуулиар олгогдсон өвлөх заяагдмалд эрхээ эдлэн өвлөх эрхийн гэрчилгээгээ гардан авсан.
Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн №03 тоот тогтоол гарснаар 2024 оны 09 сарын 27-ны өдөр Ж.Омыг "Эрх залгамжлагч"-аар тогтоосон ба үүний дараа хэд хэдэн удаа хүсэлт өгч өчнөөн хугацаа алдан байж 2025 оны 05 сарын 01-ны өдөр "Оог" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, "Оог" ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд 2025 оны 05 сарын 01-ны өдөр бий болсон.
2.2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг барьцаалах харилцааг, 52 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх харилцааг тус тус үндэслэсэн тухай Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй,.....", 52 дугаар зүйлийн 52.1-д "Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах баримт бичгийг хавсаргана...." тус тус хуулийн заалтуудыг үндэслэл болгосон байна.
Үндэслэл болгоод байгаа хуулийн заалт дээр Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болон биелүүлэхээргүй бол гэж тодорхой дурдсан байхад шүүх дээр эвлэрч төлбөр төлөхөөр гарсан шүүхийн шийдвэрүүдтэй хольж тайлбарлаад Шүүхийн шийдвэрүүдийг үндэслэл болгоод байгаа юм уу гэхээр Барьцааны гэрээг үндэслэл болгоод шилжүүлсэн гээд хольж хутгах нь Нэхэмжлэгч талд л ашигтай гэхээс Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах ажиллагааг явуулах гээд байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хэн альд нь ч хохиролтой. /ШШГ байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй./ Зээл, барьцааны гэрээнүүдийг нь шүүхээс аль хэдийнээ дүгнээд Шүүхийн шийдвэрүүд гарсан байгааг ойлгохгүй байна гэж баймааргүй юм.
Төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд гэрээнүүдийн харилцааг шүүхээр дүгнүүлэн шүүхийн шийдвэрүүд төлбөр төлөхөөр гарсан байдаг ба Шийдвэр гүйцэтгэх хуудас бичүүлж Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдах байтал Шүүхийн шийдвэрүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээгүүр, давсан эрх мэдлээр асуудалд хандах нь эргээд Шүүхээс гарсан шийдвэр ямар ч утга учиргүй байсан мэт харагдаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын системд барьцаалагч нь банк бүртгэлтэй хэвээрээ байх боловч, Шүүхийн шийдвэрүүд гарсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тухайн тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бүртгэлд бүртгэж Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах учиртай.
Шүүхийн шийдвэрүүд дээр үүргийн гүйцэтгэлд барьцааны зүйл болох тусгай зөвшөөрлүүдийг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар тодорхой заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг гагцхүү дуудлага худалдаанд оруулна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хэд хэдэн төлбөр авагч хөрөнгийг төлбөрт суутган авах тухай санал гаргасан, эсхүл нэг гүйцэтгэх баримт бичигт заасан хэд хэдэн төлбөр авагч байгаа тохиолдолд хөрөнгийг энэ хуулийн Тавдугаар бүлэгт заасны дагуу худалдан борлуулж, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана" гэж заасан ажиллагааг буюу төлбөрт суутгасан хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг огт явуулаагүй, мөн "Оог" ХХК- ийн шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөрийн үүргийг хангуулаагүй орхигдуулж, хөрөнгийн эрхийг хууль бусаар суутган шилжүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах ёстой байтал Банкны төлбөр барагдуулах газрын Дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга, хошууч Б.Бс болон дээд шатны хэд хэдэн албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 2/3829, 2024 оны 07 сарын 31-ний өдрийн 2/3466 дугаар албан тоотуудыг үндэслэн "Оог" ХХК-ны Ашигт малтмал ашиглалтын MV-****74, MV-****75, MV- ****82, MV-****83, MV-****64, MV-****89, MV-****90, "Зз" ХХК-ийн эзэмшлийн Ашигт малтмал ашиглалтын MV-****36 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 335, 336, 337, 338, 340, 341, 339 дугаар шийдвэр, 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 426 дугаар шийдвэрүүдээр "МЭФ" ХХК-руу шилжүүлсэн нь бүлэг этгээдүүдийн хуйвалдаан, албан тушаалаар далимдуулсан дээрэм болж асар их хэмжээний хохирол учруулаад байна.
Эртнээс буюу 2023 онд аль жилийн өмнөөс Төр захиргааны байгууллагуудтай угсэн хуйвалдаж, шийдсэн байсан асуудал гэдэг нь 2 дугаар хавтаст хэргийн 146 дугаар хуудаст Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн гэрээ гэрчилнэ. 2023 оны 09 сард бусадтай аль хэдийнээ тусгай зөвшөөрлийн эзэмшигч гэж өөрийгөө тодорхойлж гэрээ байгуулсан байна лээ.
2.2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь заалтыг үндэслэл болгосон тухай
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т "Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно" гэж заасан хуулийн заалтыг үндэслэл болгосон байна.
3.1. 2025 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар аливаа Шүүх дээр энэ хэргийн маргааны зүйл бүхий тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох маргаан явагдаж байгаагүй. "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн үндэслэл болгоод байгаа шүүхийн маргааны Нэхэмжлэлийн шаардлага нь Тусгай зөвшөөрөл бус Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн Тогтоолыг хүчингүй болгуулахаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаан.
Тус Иргэний хэрэгт нэхэмжлэгч "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 03 тоот Тогтоолын хэрэгжилтийг ИХШХШТХуулийн 69 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгон хэрэгжүүлэхгүй байхыг даалгах арга хэмжээ авхуулахаар хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийг шүүхээс 2025 оны 08 сарын 01-ны өдөр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
2025 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Шүүх хурал болж "хууль зөрчөөгүй байна" гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
3.2. Мөн А/78 тушаалын хэрэгжилтийг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байсныг хангаагүй бөгөөд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаснаа өөрөө эргүүлэн татсан.
3.3. 2023.12 сард "Зз" ХХК-ийн нэхэмжлэлтэй "MV-****36 тусгай зөвшөөрөлтэй холбогдох иргэний хэрэг, 2024.01.12-нд Ж.Омын нэхэмжлэлтэй "Оог ХХК-ийн 7 ширхэг тусгай зөвшөөрөлтэй холбогдох иргэний хэргүүд үүссэн байсан. Дээрх үндэслэл болгоод байгаа заалтыг Ашигт малтмал, газрын тосны газар, "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, "МЭФ" ХХК нар хэн аль нь ч өөрсдөө хэрэгжүүлээгүй. Шүүхээр маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэх хурал эхлэхээс өмнө буюу 2024.08.07-нд тусгай зөвшөөрлүүдийг өөрийн мэдэлд аль хэдийнээ шилжүүлээд авсан байсан. Энэ үйл баримтуудыг шүүхээс авч хэлэлцээгүй байна,
Тусгай зөвшөөрөлтэй холбоотой Ж.Омын нэхэмжлэлтэй Иргэний хэрэг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар дөнгөж 2025 оны 04 сарын 21-ны өдөр хэрэгсэхгүй болсон байдаг. Гэтэл маргаан бүхий тусгай зөвшөөрлүүд нь 49.10 дахь заалтаа аньж алгасаад аль хэдийнээ 2024.08.07-ны өдөр "МЭФ" ХХК дээр шилжиж бүртгэгдээд, ашиглагдаад эхэлсэн байдаг.
Хэрэгждэггүй гэж Нэхэмжлэгчийн хэлээд байдаг Ашигт малтмалын тухай хуулийн 49.10 дахь заалт нь утгаараа Нэхэмжлэгчийн дур хүслээр хэрэгждэггүй эсвэл гэнэт хэрэгждэг болоод удаж байна. Нэхэмжлэгчийн шүүх дээр "АМТХуулийн 49.10 дахь заалт хэрэгждэггүй шүү дээ" гэж хэлж байсан үг угтаа "Оог" ХХК, "ЗЗ" ХХК нар дээр 2024 онд утгаараа хэрэгжээгүй хуулийн заалт болж тусгай зөвшөөрлүүд "МЭФ" ХХК-д шилжигдсэн байсныг нэхэмжлэгч мэдхийн дээдээр мэдэж байсан болохоор л тэгж хэлсэн байдаг нь үнэхээр онигоотой гэх үү? харамсалтай гэж хэлэх үү? хэлэх үг ч олдохгүй байна.
2.2.4. Оролцоог хангаагүй, сонсох ажиллагааг зохион байгуулаагүй үндэслэлийн тухай
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газар нь 2024 оны 09-р сарын 27-ны өдрийн №2/4794 тоот "Эрх шилжүүлэх тухай", 2024 оны ( 10-р сарын 18-ны өдрийн №3/5184 тоот "Эрх шилжүүлэх тухай", 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 2-3/3829 тоот "Эрх шилжүүлэх тухай" албан бичгүүдийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүргүүлсэн хууль ёсны шаардлагуудыг Ашигт малтмал, газрын тосны газар нь эс үйлдэхүйгээр, шударга эзэмшигчийг хясан боогдуулах замаар, "МЭФ" ХХК-д хууль бус олборлолт, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг аль болох урт хугацаанд олгох замаар тусгай зөвшөөрлүүдийг буцаан сэргээн бүтгэхгүй байсан.
Банкны төлбөр барагдуулах газраас шийдвэр гүйцэтгэгч нар хэд хэдэн удаа Ашигт малтмал, газрын тосны газар очиж тэмдэглэл үйлдэж, шаардлага тавьсан байдаг. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг үл тоомсорлон Шийдвэр гүйцэтгэх ажилагаанд саад учруулж "Оог" ХХК-ийн эзэмшилд MV-****74, MV-****75, MV-****82, MV-****83, MV-****64, MV-****89, MV-****90 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, гуравдагч этгээд "Зз" ХХК-ийн MV-****36 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг буцаан шилжүүлэхгүй, илт хууль зөрчсөн үйлдлүүдээ засахгүй, хууль биелүүлж ажиллахгүй, асуудлыг 10 сарын хугацаанд шийдэхгүй уяж, эс үйлдэхүйгээр даамжруулсан. "МЭФ" ХХК д давуу байдал олгож үйлчилсэн.
2025 оны 05 сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрлүүдийг "Оог" ХХК, "ЗЗ" ХХК-ийн нарын нэр дээр сэргээн бүртгэсэн ч тусгай зөвшөөрөлтэй талбайд бид нарыг нэвтрүүлээгүй. Маргаан, мөргөлдөөн үүсгүүлэх зорилгоор бид нарт өдөөн хатгалаг явуулж, талбайг чөлөөлж өгөөгүй, олборлолтоо ч зогсоогоогүй өнөөдрийг хүртэл "МЭФ" ХХК тусгай зөвшөөрөлтэй талбайд ажилласаар л байна, олборлосоор л байна. Шүүхэд маргаан бүхий талбайд үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргаж байсан боловч мөн хүлээж аваагүй./
Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд "МЭФ" ХХК-ийн нэр дээр байсныг далимдуулан "Минерал эксплорейши фандинг" ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн, хураасан байсан талбайд хүч хэрэглэн дайрч, хууль бус олборлолт явуулж байна. Тусгай зөвшөөрлүүд "МЭФ" ХХК-ийн нэр дээр шилжээд жил гаруй болж байх хугацаанд "Оог" ХХК-ийн өр төлбөрөөс 1 ч төгрөг хасагдаагүй, төлбөр авагч нарын төлбөр ч 1 ч төгрөгөөр барагдаж, төлөгдөөгүй байна. "МЭФ" ХХК-аас ямарваа нэг төлбөр төлөгдсөн эсэх талаар Мб болон БТБГ-аас тодруулсан боловч БТБГ ямарч төлбөр хийгдээгүй гэсэн хариу өгсөн ба Мб хариу өгөөгүй нь "МЭФ" ХХК нь ямар ч төлөлт хийгээгүйн нотолгоо.
2.2.5. Анхан шатны шүүх рүү хэргийг буцаах, түр түдгэлзүүлэх үндэслэлүүд
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Бз нь хэргийг түр түдгэлзүүлэх хэд хэдэн үндэслэл байсаар байтал хэргийг шийдвэрлэсэн.
5.1. Анх 2024 оны 08 сарын 07-ны өдөр "МЭФ" ХХК- д тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх нэг том үндэслэл нь болсон Татвар төлбөртэй холбоотой асуудлаар Ж.Ом нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд тус хэргийг "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Иргэний хэрэг буюу 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл түдгэлзүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл "МЭФ" ХХК-д тусгай зөвшөөрлүүд хууль бусаар шилжсэн нотолгоо болж чадах тус маргаан шүүхээр хянагдаж дуусаагүй М.Бз шүүгч дээр хэрэг нь байгаа бөгөөд М.Бз шүүгч тус хэргийг түр түдгэлзүүлсэн.
5.2. "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 03 тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр 2025 оны 10 сарын 29-ны өдөр Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгаа. Үүнийг "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч давж заалдах гомдол гаргасан шатандаа явж байгаа.
Энэ хэрэгт чухал ач холбогдол, хамаарал бүхий 2 үйл баримтыг авч хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
2.2.6. Татварын байгууллагын үйлдлийг чухалчлан хамаатуулж байгаа нь Татвар дээр "Оог" ХХК-ийн өмнөөс татварын тайланд засвар оруулж, "Оог" ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл үүсгүүлж, эрх шилжүүлсний татвар төлсөн мэт тодорхойлолт гаргуулж, хуулийг ноцтой зөрчсөн дараах үйлдлүүдийг хийсэн байдаг.
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дарга нь 2024 оны 01- р сарын 18-ны өдөр №01/71 дугаар бүхий тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсний дагуу тус газраас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №10/1009 дүгээр албан бичгээр "Оог" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг төлбөр авагчид шилжүүлэхтэй холбоотойгоор сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн. Дээрх сонсголоор Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10.1.2, 18.7.1, 18.7.2, 20.2.1, Сангийн сайдын 302 тушаалын Ашигт малтмал, Цацраг идэвхт ашигт малтмал газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журмын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, 52.2, 49 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангасан тул Ж.Омын өвлөн авч буй компанийн тусгай зөвшөөрлүүдийг баримтуудын бүрдэл хангагдаж, бусдад шилжүүлэхэд бэлэн болсон байгааг олж мэдсэн. Банкны төлбөр барагдуулах газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Том татвар төлөгчийн газруудад удаа дараа гомдол гаргасан боловч М.Этийн нөлөөлөлд гүн автсан нь илт байсан.
6.1.1. Улсын төсвийн орлого хяналтын газраас 2015 оны 04 сарын 22-ны өдөр 1/338 албан тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж "Оог” ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашиглалтын лицензийн шилжилт хөдөлгөөнийг түр түдгэлзүүлсэн" байдаг. "Оог" ХХК нь 2013-2024 онуудад татварын тайлангаар нийт 613,195,009.71 төгрөгний татварын өртэй, 7,736,927.97 төгрөгний авлагатай. Гэвч татварын өр төлбөртэй байхад Татварын байгууллагаас шилжилт хөдөлгөөн хийх эрхийг 2023 оны 12 сард сэргээсэн ноцтой асуудал үүссэн.
6.1.2. Татварын Ерөнхий Газрын том татвар төлөгчийн газраас "Оог" ХХК-ыг хариуцсан байцаагч 2023 оны 12-р сарын 26-ний өдөр "Оог" ХХК-ын ерөнхий нягтлан бодогч Н.Бг-руу 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн №ООГ23/22 тоот албан бичгийн талаар мэдэгдсэн байдаг. Уг албан бичгийг "Оог" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Бб нь хууль бусаар олж авсан компаний тамгатай албан бланк ашиглаж хуурамч бичиг баримт явуулсан байдаг.
Тус 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн №ООГ23/22 тоот хуурамч албан бичгийн агуулаг нь "Оог" ХХК нь 2018 оны байдлаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 289,630,000.00 төгрөг илүү төлсөн татвараа 2017 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварт тооцуулах хүсэлт байсан.
Уг №ООГ23/22 тоот хуурамч албан бичгийн зорилго нь Татварын ерөнхий газрын 2015-04-22-ний өдрийн №1/338 тоот албан хүсэлтээр Ашигт малтмалын газрын геологи уул уурхай кадастрын хэлтэс шилжилт хөдөлгөөнд хязгаарлалттай байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг чөлөөлөх зорилготой байсан.
6.1.3. Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газар нь "Оог" ХХК-ийн өмнөөс 2023 оны 12-р сарын 15-ны өдөр Татварын удирдлагын системд №3231201804398 дугаартай, 296,457,983.97 төгрөгийн дүнтэй урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэсэн. Энэ үйлдэл нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1, 30.3, 30.4, 30.7, 30.10, 30.11, 30.12, 30.13 дэх хэсгүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 12-р зүйлийн 12.1 дэх хэсгийг Татварын байгууллага нь ноцтой зөрчсөн.
6.1.4. "МЭФ" ХХК-ийн эцсийн өмчлөгч М.Эт нь Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газар-с "Оог" ХХК-ийн өмнөөс 2023 оны 12-р сарын 15-ны өдөр Татварын удирдлагын системд №3231201804398 дугаартай, 296,457,983.97 төгрөгийн дүнтэй урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэлийг хүлээн авч төлбөрийг төлсөн. Төлбөр төлсөн баримт дээр М.Этийн утасны дугаар бичигдсэн байна./
6.1.5. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, 30.10.2, Сангийн сайдын тушаал 2019 оны 12-р сарын 31-ийн өдрийн №302 тоот тушаалын хавсралт-1 болох Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал, мөн тушаалын хавсралт-2 болох Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдох журам, "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 2023 оны 09-р сарын 11-ний өдөр №385 дугаар албан бичигт дурдсанаар "Оог" ХХК-иас авах авлагыг барагдуулах дүн нь 148,534,984,060.22 төгрөг буюу дээр дурдсан хууль, журмын дагуу эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг М.Эт нь 148,534,984,060.22 төгрөг гэж үзэж байсан бол Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.1-д зааснаар 14,534,498,406.02 төгрөгний татвар төлөх тооцоо гарах байсан. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газрын албан тушаалтнууд нь "МЭФ" ХХК-ийн эцсийн өмчлөгч М.Эт-д давуу байдал олгож онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бий болгон, тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин шилжүүлэхэд онцгой хувь нэмэр болж, Эрүүгийн хуулийн 22.12-р зүйл, 23.4-р зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 12-р зүйлийн 12.1, 14-р зүйлийн 14.1, 14.2, 14.3 дэх хэсэг дэх хуулийн заалтыг зөрчсөн.
6.1.6. М.Эт нь "Оог" ХХК-ийн өмнөөс 2023 оны 12-р сарын 15- ны өдөр Татварын удирдлагын системд №3231201804398 дугаартай 296,457,983.97 төгрөгийн дүнтэй урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэлийн хүлээн авч төлбөрийг төлсөн гэх баримт нь Цахим татварын системд өнөөдрийн байдлаар "хүчингүй" болгосон төлөвтэй байгаа. /мөн л татварын байгууллагаас хэн нэг албан хаагч системд засвар оруулсан байна/ Тиймээс дээрх төлбөр Улсын төсөвт орсон эсэх нь эргэлзээтэй байгаа.
6.1.7. "Оог" ХХК болон "Зз" ХХК-ууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлийн 49.4, Аж ахуй нэгжийн орлогын албан тухай хуулийн 30-р зүйл, Сангийн сайдын 2019 оны 12-р сарын 31-ны өдрийн №302 дугаар тушаалын 2-р хавсралтын 1.1, 1.2-дэх хуульд заасны дагуу Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газар, Ашигт малтмал, газрын тосны газруудад тусгай зөвшөөрөл шилжүүлэх ямар нэгэн хүсэлт, өргөдөл, маягт бөглөөгүй бөгөөд бидний өмнөөс "МЭФ" ХХК-ийн эцсийн өмчлөгч М.Эт нь бусадтай нийлж дээрх үйлдлийг хууль бусаар хийсэн болно.
6.1.8. Мөн Том татвар төлөгчийн газар нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээг "МЭФ" ХХК-аар үнэлгээг тогтоолгож татварт төлөх дүнг тодорхойлсон. "МЭФ" ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Эт үнэлгээ гаргаж гарын үсэг зурсан.
"Оог" ХХК болон "Зз" ХХК АМТХуулийн 56.1.10-д тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд нь энэ хуулийн 49.4.8. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй бөгөөд үнэлгээ хийгээгүй болно
"Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газар" нь 2023- 12-19-ний өдөр №01/1536 дугаар албан бичгээр "МЭФ" ХХК-д "Зөвлөмж хүргүүлсэн тухай" албан бичиг нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1. 30.2. 30.3, 30.4, 30.7, 30.10, 30.11, 30.12, 30.13 дэх хэсгүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 12-р зүйлийн 12.1 дэх хэсгийг. "Татварын ерөнхий газар", "Том татвар төлөгчийн газар" нь ноцтой зөрчсөн.
6.1.9. Мөн гуравдагч этгээд "Зз" ХХК-ийн тусгай зөвшөөрөл дээр ямар ч татварын нэхэмжлэл үүсгэгдээгүй, төлөлт ч хийгдээгүй. Тэгтэл "Оог" ХХК-ийн татварт хамтатгаад АМГТГ-т тодорхойлолт хүргүүлсэн байгаа нь маш ноцтой.
2.2.7. Шүүхийг төөрөгдөлд оруулах замаар санаатайгаар мэдээлэл нуун дарагдуулж, өөрсдийгөө Монгол банкны охин компани гэж итгүүлсэн тухай
"МЭФ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь тус хэргийн шүүх хурлаас 2 хон хоногийн өмнө өөрчлөгдсөн байсан байна. Монгол банкны оролцоотой, Төрийн оролцоотой гэж өөрсдийгөө итгүүлсэн атлаа Монгол банкны оролцоо хамаарал байхгүй болсныг санаатайгаар шүүхээс нуусан нь цаанаа хувийн компанидаа шүүхийн шийдвэр гаргуулах шүүхийн шийдвэрээр халхавчлан бамбай болгон ашиглах замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй дээрмийн үйлдлээ зөвтгөх санаатай үйлдэл хийсэн байх магадлалтай гэж харахаар байна.
2.2.8. Авлигатай тэмцэх газарт хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай
2024 оны 08 сарын 09-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандан АМГТГ, Том татвар төлөгчийн газар, Банкны төлбөр барагдуулах газар, "Хб" ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Эт болон түүний хамаарал бүхий этгээд, хуурамч бичиг баримт үйлдсэн Б.Бб нарт холбогдуулан гомдол гаргасан байдаг. Жил тойрч гомдол маань яаж байгаа нь мэдэгдэхгүй хариу өгөхгүй явсаар байгаад хачирхалтай нь яг энэ хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдэх ёстой байсан өдөр нь буюу 2025 оны 11 сарын 20-ны өдөр Прокуророос миний гомдлыг "гэмт хэргийн шинжгүй" үндэслэл зааж хаасан байсан нь маш их хардлага түрүүлхээр байна. /АТГ-д гомдол гаргасан, хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгуулж байгаа талаар шүүхэд удаа дараа хэлж байсан./
Тус тогтоолд Нийслэлийн Ерөнхий Прокурорт гомдол гаргаж, 2025 оны 12 сарын 18-ны өдөр хэргийг сэргээж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан талаар хариу авсан. Ингээд нэхэмжлэгч нарын үйлдэж байгаа хууль бус үйлдлүүдийг нэг бүрчлэн дурдаад байвал хэдэн боть ном ч бичиж болохоор их материалууд цугларсан байгаа. Уурхайн газраас олборлолт эхлүүлээд жил болж байгаа их хэмжээний бүтээгдэхүүний мөнгө нь хаашаа, хэрхэн шингэж, урсаж байгааг удахгүй тогтоох бизээ.
Иймд Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс гарсан Шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0849 дугаартай Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү, тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нараас Ашигт малтмал газрын тосны газрын дарга, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ:
1.1.Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/78 дугаар “Шийдвэр хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах,
1.2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн MV-****74, MV-****75, MV-****82, MV-****83, MV-****64, MV-****89, MV-****90, MV-****36 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Мэф” ХХК-д буцаан шилжүүлж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах,
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”,
Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж,
107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 107.4-т “Үндэслэх хэсэгт...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заажээ.
3.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1139 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 689 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 853 дугаар тогтоолоор[1] “...Зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч “Оог” ХХК-аас 45,491,354,932 төгрөгийг гаргуулан “Хб” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.
5.Уг хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу “Оог” ХХК-ний барьцааны зүйл болох ашигт малтмалын 44 ширхэг ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөс ...хүчин төгөлдөр байгаа 8 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Хб” ХХК дах банкны эрх хүлээн авагчийн охин компани болох “Маук” ХХК-ийн эзэмшлийн “МЭФ” ХХК-д шилжүүлэхийг даалган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас Ашигт малтмал, газрын тосны газарт явуулсан 2023 оны 2/3829 дүгээр, 2024 оны 2/3406 дугаар албан бичгүүдийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дугаар шийдвэр[2], 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр[3] “...”Оог” ХХК, “Зз” ХХК-ийн эзэмшиж буй Өмнөговь аймгийн Мо сумын нутаг дахь ...тусгай зөвшөөрлүүдийг “Мэф” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр” шийдвэрлэжээ.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоолоор дээрх барьцаа хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ.
7.Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны “Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай” 3 дугаар тогтоолоор[4] “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Оог” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Г.А нас барсан, хуулийн этгээдийн эзэмшилд бүртгэлтэй ашигт малтмалын 7 ширхэг тусгай зөвшөөрөл, гуравдагч этгээд “Зз” ХХК-ийн эзэмшлийн 1 ширхэг тусгай зөвшөөрлийг Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 2/3829 дүгээр, 2024 оны 2/3406 дугаар албан бичгээр “Хб” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэрлэн заасан “Монгол актив удирдлагын корпораци” ХХК-ийн эзэмшлийн “Мэф” ХХК-д шилжүүлжээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 54, 55, 63, 65, 73, 78 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг тус тус зөрчсөн байна. Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны 2/3829 дүгээр, 2024 оны 2/3406 дугаар албан бичгийг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.
8.Улмаар дээрх Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 3 дугаар тогтоолыг үндэслэн маргаан бүхий 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” А/78 дугаар тушаал гарсан байна.
Маргаан бүхий А/78 дугаар тушаалаар[5] “...“Оог” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-****74, MV-****75, MV-****82, MV-****83, MV-****64, MV-****89, MV-****90 дугаар, “Зз” ХХК-ийн MV-****36 дугаар тусгай зөвшөөрлүүдийг “Мэф” ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэр, Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
9.Харин маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар “Хб” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 9257 дугаар шийдвэрээр[6] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, энэхүү маргааныг шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
10.Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2025 оны А/78 дугаар тушаал гарах үндэслэл болсон дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 3 дугаар тогтоолтой холбоотой маргааныг иргэний шүүхээр хянан шийдвэрлэж, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй эсэх талаарх хэргийн оролцогчдын хүсэлтийн талаар дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.
11.Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд “...“2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Авлигатай тэмцэх газарт хандан Ашигт малтмал газрын тосны газар, Том татвар төлөгчийн газар, Банкны төлбөр барагдуулах газар, “Хб” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Эт болон түүний хамаарал бүхий этгээд хуурамч бичиг баримт үйлдсэн Б.Бб нарт холбогдуулан гомдол гаргасан байдаг. 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Прокуророос миний гомдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэл зааж хаасан байсан. Тус тогтоолд Нийслэлийн Ерөнхий Прокурорт гомдол гаргаж 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийг сэргээж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан талаар хариу авсан” гэх тайлбар гаргаж байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх уг асуудалтай холбоотой эрүүгийн хэргийн баримт материалыг гаргуулж, тухайн захиргааны хэрэг маргаанд хамааралтай эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.
12.Түүнчлэн гуравдагч этгээд “Зз” ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгч “Хб” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, “Мэф” ХХК нарын хүсэлтээр Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 339 дүгээр шийдвэрээр “...”Зз” ХХК-ийн эзэмшиж буй Өмнөговь аймгийн Мо сумын нутаг дахь А-1 нэртэй 1773.74 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-****36 дугаартай тусгай зөвшөөрлийг “Мэф” ХХК-д шилжүүлсэн үйлдэлд анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй байна.
13.Тодруулбал, анхан шатны шүүх “...Иймд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 335, 336, 337, 338, 339, 340, 341 дугаар, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 426 дугаар шийдвэрүүдээр маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг “Мэф” ХХК-д шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 51, 52 дугаар зүйлийг үндэслэл болгосон байх хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т заасан “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэх заалтыг анхаарч үзээгүй байна.
14.Хэдийгээр маргаан бүхий акт болох 2025 оны А/78 дугаар тушаал гарах үед Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20045 дугаар захирамжаар иргэний хэрэг үүссэн, тухайн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж дуусаагүй, үргэлжилж байсныг тогтоосон байгаа хэдий ч түүнээс өмнөх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 335, 336, 337, 338, 339, 340, 341 дугаар, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 426 дугаар шийдвэрүүдийг үндэслэл бүхий гарсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.
15.Түүнээс гадна, “Оог” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Тусгай зөвшөөрлүүд "МЭФ" ХХК-ийн нэр дээр шилжээд жил гаруй болж байх хугацаанд "Оог" ХХК-ийн өр төлбөрөөс 1 ч төгрөг хасагдаагүй, төлбөр авагч нарын төлбөр ч 1 ч төгрөгөөр барагдаж, төлөгдөөгүй байна. "МЭФ" ХХК-аас ямарваа нэг төлбөр төлөгдсөн эсэх талаар Мб болон Банкны төлбөр барагдуулах газраас тодруулсан боловч ямар ч төлбөр хийгдээгүй гэсэн хариу өгсөн ба Мб хариу өгөөгүй. “МЭФ" ХХК нь М.Этийн хувийн компани бөгөөд “Хб” ХХК-ын банкны эрх хүлээн авагчийн нэрийг барьж төлбөр төлөгч компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг М.Эт нь өөрийн хувийн компанийн нэр дээр шилжүүлэн авах хууль бус үйл ажиллагаа явуулж байна” гэжээ.
16.Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[7] "МЭФ" ХХК-ийн үүсгэн байгуулагч “Маук”, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд “Маук” 49 хувийн, “См” ХХК 51 хувийн эзэмшигчээр бүртгэлтэй бөгөөд эцсийн өмчлөгчөөр “Маук”, “См” ХХК, Хб, М.Эт, Д.Мснар бүртгэгджээ.
17.Иймд төлбөр төлөгч “Оог” ХХК, “Зз” ХХК нарын ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хэрхэн ямар баримт бичгийн үндсэн дээр нэхэмжлэгч "МЭФ" ХХК-д шилжүүлэн бүртгэсэн, шилжүүлэн бүртгэх үндэслэл бүрдсэн байсан эсэх, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаж байгаа тохиолдолд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулан, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
18.Дээрхээс дүгнэхэд, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй, маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, холбогдох хуулийг бодит нөхцөл байдалд зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй, захиргааны хэргийг бодитой, нэг мөр шийдвэрлэж чадаагүйн улмаас нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
19.Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.
20.Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мбаас “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар томилолтын удирдамжийн дагуу 2026 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрийн хооронд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад ...албан томилолтоор ажиллахаар болсон” тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч тус өдрийн шүүх хуралдааны товыг талуудад 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу томилолт олгосон цаг хугацаанаас өмнө мэдэгдсэн байгаа энэ тохиолдолд хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг солих боломжтой байсан байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлт нь Татварын ерөнхий хуульд заасан “хүндэтгэх үзэх шалтгаан”-д хамаарахгүй байх тул хүсэлтийг хүлээж авалгүй хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангаж, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.Б
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] https://shuukh.mn/single_case/1353?daterange=2016-01-01%20-%202026-01-29&id=3&court_cat=1&bb=1
[2] Хэргийн 1-р хавтас 95-101 дэх тал
[3] Хэргийн 1-р хавтас 102 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 104-105 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 109 дэх тал
[6] Хэргийн 4-р хавтас 202-209 дэх тал
[7] Хэргийн 3-р хавтас 80-81 дэх тал