Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 308

 

  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Буянтогтох, С.Оролмаа /и/ нарын бүрэлдэхүүнтэй,

   -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

   -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

   -иргэдийн төлөөлөгч Ц.Насанбат,

   -хохирогч Ц.Гантулга,

   -шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат,

   -шүүгдэгч Б.Төрмөнх нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овогт Батмөнхийн Төрмөнх холбогдох эрүүгийн 201619000198 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын харьяат, Төв аймгийн Зуунмод суманд 1978 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Архуст сумын Эрүүл мэндийн төвд галч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Төв аймгийн Архуст сумын 2 дугаар багийн Нарст Ухаагийн 01-06 тоотод оршин суух Гучид овогт Батмөнхийн Төрмөнх /РД:НД78091178/

 

     Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Төрмөнх нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой согтуугаар Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сумын Соёлын төвийн гадна буюу олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж хохирогч Ц.Бумнасанг хаанахын ямар амьтан нь ирчихээд дайраад байгаа юм бэ гэж заамдан авч, нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодооныг салгахаар ирсэн Ц.Гантулгын нүүрэн тус газар мөн гараараа цохиж, зэвсэг болох хутгаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Б.Төрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг

 

 

Хохирогч Ц.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Архуст сумын цэцэрлэгт галчийн ажлаа хийж байгаад 18 цагийн үед Соёлын төвд тоглолт үзэхээр явсан. Тоглолт үзэх гэж байхад манай дүү хөдөөнөөс бинзен авахаар ирж байна гэж над руу утасдахаар нь Соёлын төвд хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй Соёлын төвийн үүдэнд хүмүүс шуугилдаад байхаар нь гартал манай дүүтэй Б.Төрмөнх барьцалдчихсан, хамарнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь дүүгээ холдуулаад Б.Төрмөнх ахыг бас холдуулах гэтэл намайг бас цохихоор нь зөрүүлээд цохисон. Тухайн үед хүмүүс ирээд салгахаар нь дүүтэйгээ хамт тоглолт үзэхээр ороод хаалганы урд зогсож байтал Б.Төрмөнх нь ирээд намайг гадаа гараад ир гэхээр нь гадаа гараад Б.Төрмөнх ахыг “та согтуу байна, гэртээ очиж унтаж амар” гэж хэлээд зогсож байтал Б.Төрмөнх ах халаасаа 1-2 удаа ухах шиг болохоор нь тухайн үедээ юм бодоогүй байж байтал намайг хутгалчихсан, би ухаан алдсан байсан. Би Б.Төрмөнх ахын эхнэртэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Намайг буруугаар ойлгосон байна. Миний цээжин тус газарт хутганы мэсний шарх үүссэн, хамарны мөгөөрсөн ясны хугаралтай болсон. Б.Төрмөнх ахаас эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Хохирогч Ц.Бумнасан мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “.... Соёлын төв рүү орох гэтэл өөдөөс нэг согтуу ах гарч ирээд Соёлын төвийн хаалга таглаж зогсоод "дайрлаа чи, хаанахын ямар амьтан нь ирчихээд орох гээд байгаа юм бэ" гээд намайг заамдан авч мөргөх гэж оролдоод чадаагүй. Тэгээд баруун гараараа миний уруул руу цохихоор нь би зөрүүлээд цохитол хамарыг нь оночихсон. Тэр ах надтай зууралдаад тавихгүй байсан. Тэгтэл цаанаас Ц.Гантулга ах гарч ирээд бид хоёрыг салгаад намайг татаад автал цаанаас бас нэг ах гарч ирээд над руу томроод байсан ахыг аваад цааш явтал нөгөө согтуу ах салгасан хүнийхээ цаана зогсож байгаад ах Ц. Гантулгыг гараараа хамар руу нь цохьчихсон....гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Мандах-Оргил мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Тэр өдөр би хөдөө гэрээсээ 20 цагийн орчим сумын Соёлын төвд Цэргийн баярт зориулсан урлагийн тоглолт үзэх гээд ирсэн Соёлын төв дотор Ц.Гантулгатай тааралдаж, бид хоёр юм ярьж байгаад тамхилахаар гартал Соёлын төвийн үүдэнд Б.Төрмөнх, Ц.Гантулгын дүү Ц.Бумнасанг заамдчихсан зогсож байхад Ц.Гантулга дундуур нь орж салгасан чинь Б.Төрмөнх Ц.Гантулга руу зодолдох гээд дайраад байсан. Соёлын төвийн эрхлэгч Л.Насанжаргал ах тэр хоёрын голоор нь орж болиулсан. Тэгтэл Б.Төрмөнх нь Ц.Гантулгыг нүүр хэсэг рүү нь цохьтол Ц.Гантулга зөрүүлж цохиод салцгаагаад байж байтал Б.Төрмөнх яваад өгсөн. Тэгээд бид хэд Соёлын төв рүү ороод үүдний хаалган дээр юм үзээд байж байтал гэнэт Б.Төрмөнх гаднаас орж ирээд Ц.Гантулгыг дагуулж гарсан. Би араас нь гартал тэр хоёр учраа олох янзтай надаас ойролцоогоор 20 орчим метр зайтай зогсгоож байсан. Энэ үед Б.Төрмөнх баруун гараараа халаасаа ухаж Ц.Гантулгыг цохих шиг болсон. Тэгтэл Ц.Гантулга хойшоогоо хэд гишгээд ойчоод өгсөн. Би очтол Ц.Гантулга ухаан алдчихсан байхаар нь цамцыг сөхөөд үзтэл зүүн мөөмний дээд талд мэсний шарх байсан. Тэгэхээр нь  би машинаараа Ц.Бумнасан, Ц.Гантулга хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн. ...Б.Төрмөнх Ц.Гантулгыг хутгалчихаад наадах чинь зүгээр байна, зүгээр байна гэж хэлээд Соёлын төвийн уурын зуухны зүг явчихаад цагдаа ирсний дараад хүрээд ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Н.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Би гарч бие засаад буцаад орох гээд явж байхад Соёлын төвийн үүдэнд хүмүүс маргаж байсан. Яваад очиход Б.Төрмөнх, Ц.Гантулга хоёр маргалдаад Ц.Гантулга нь цаашаа ухараад явчихсан. Та нар юу болоод байгаа юм бэ, болиоч гэж хэлсэн чинь Ц.Гантулгыг хутгалсан байна гээд тэр хавьд байсан хүмүүс хэлж байсан би очиж үзээгүй, Б.Төрмөнх ч цаашаа явсан. Би тэгээд соёлын төв орсон, өөр ямар үйл явдал болсон талаар мэдэхгүй. Ц.Бумнасан Б.Төрмөнх нарыг хоорондоо маргалдахыг хараагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

Гэрч Л.Насанжаргал мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Соёлын төвийн гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь гарсан. Гэтэл Ц.Гантулга Б.Төрмөнх нар хоорондоо маргалдаад нэг нэгийгээ цохисон. Би Ц.Гантулгыг салгаад соёлын төвийн урдуур оруулаад цааш явуулсан, би буцаад Соёлын төв орж арга хэмжээгээ үргэлжлүүлсэн. Гантулгыг хутгалсан асуудлыг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 131 тоот:

  1. Ц.Гантулгын биед хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчинд мурийлт, цээжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь ир үзүүртэй ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 33/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 223 тоот:

  1. Ц.Бумнасангийн биед гэмтэл тогдоогдсонгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 29/

 

            БУСАД БАРИМТ СЭЛТ:

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 7-8/

-хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-56-57/,

-орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58/,

-шүүгдэгч Б.Төрмөнхийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /хх-45/,

     -шүүгдэгч Б.Төрмөнхийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр /хх-40-41/, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар /хх-43/ байцаасан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

   Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Төрмөнх нь  2016 оны 03 дугаар сарын 18-ны орой согтуугаар Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сумын Соёлын төвийн гадна буюу олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Ц.Бумнасанг цохьсон болох нь  .....Соёлын төв рүү орох гэтэл өөдөөс нэг согтуу ах гарч ирээд Соёлын төвийн хаалга таглаж зогсоод "дайрлаа чи, хаанахын ямар амьтан нь ирчихээд орох гээд байгаа юм бэ" гээд намайг заамдан авч мөргөх гэж оролдоод чадаагүй. Тэгээд баруун гараараа миний уруул руу цохихоор нь би зөрүүлээд цохитол хамарыг нь оночихсон. Тэр ах надтай зууралдаад тавихгүй байсан. Тэгтэл цаанаас Ц.Гантулга ах гарч ирээд бид хоёрыг салгаад намайг татаад автал цаанаас бас нэг ах гарч ирээд над руу томроод байсан ахыг аваад цааш явтал нөгөө согтуу ах салгасан хүнийхээ цаана зогсож байгаад ах Ц. Гантулгыг гараараа хамар руу нь цохьчихсон.....гэсэн мэдүүлэг, мөн зодооныг салгахаар ирсэн Ц.Гантулгын нүүрэн тус газар мөн гараараа цохьсон нь  хохирогч Ц.Гантулгын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн .....2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Архуст сумын цэцэрлэгт галчийн ажлаа хийж байгаад 18 цагийн үед Соёлын төвд тоглолт үзэхээр явсан. Тоглолт үзэх гэж байхад манай дүү хөдөөнөөс бинзен авахаар ирж байна гэж над руу утасдахаар нь Соёлын төвд хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй Соёлын төвийн үүдэнд хүмүүс шуугилдаад байхаар нь гартал манай дүүтэй Б.Төрмөнх барьцалдчихсан, хамарнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь дүүгээ холдуулаад Б.Төрмөнх ахыг бас холдуулах гэтэл намайг бас цохихоор нь зөрүүлээд цохисон. Тухайн үед хүмүүс ирээд салгахаар нь дүүтэйгээ хамт тоглолт үзэхээр ороод хаалганы урд зогсож байтал Б.Төрмөнх нь ирээд намайг гадаа гараад ир гэхээр нь гадаа гараад Б.Төрмөнх ахыг “та согтуу байна, гэртээ очиж унтаж амар” гэж хэлээд зогсож байтал Б.Төрмөнх ах халаасаа 1-2 удаа ухах шиг болохоор нь тухайн үедээ юм бодоогүй байж байтал намайг хутгалчихсан, би ухаан алдсан байсан. Би Б.Төрмөнх ахын эхнэртэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Намайг буруугаар ойлгосон байна. Миний цээжин тус газарт хутганы мэсний шарх үүссэн, хамарны мөгөөрсөн ясны хугаралтай болсон гэсэн....., мэдүүлэг,  гэрч Ц.Мандах-Оргилын мөрдөн байцаалтад мэдүүлсэн .....Тэр өдөр би хөдөө гэрээсээ 20 цагийн орчим сумын Соёлын төвд Цэргийн баярт зориулсан урлагийн тоглолт үзэх гээд ирсэн Соёлын төв дотор Ц.Гантулгатай тааралдаж, бид хоёр юм ярьж байгаад тамхилахаар гартал Соёлын төвийн үүдэнд Б.Төрмөнх, Ц.Гантулгын дүү Ц.Бумнасанг заамдчихсан зогсож байхад Ц.Гантулга дундуур нь орж салгасан чинь Б.Төрмөнх Ц.Гантулга руу зодолдох гээд дайраад байсан. Соёлын төвийн эрхлэгч Л.Насанжаргал ах тэр хоёрын голоор нь орж болиулсан. Тэгтэл Б.Төрмөнх нь Ц.Гантулгыг нүүр хэсэг рүү нь цохьтол Ц.Гантулга зөрүүлж цохиод салцгаагаад байж байтал Б.Төрмөнх яваад өгсөн. Тэгээд бид хэд Соёлын төв рүү ороод үүдний хаалган дээр юм үзээд байж байтал гэнэт Б.Төрмөнх гаднаас орж ирээд Ц.Гантулгыг дагуулж гарсан. Би араас нь гартал тэр хоёр учраа олох янзтай надаас ойролцоогоор 20 орчим метр зайтай зогсгоож байсан. Энэ үед Б.Төрмөнх баруун гараараа халаасаа ухаж Ц.Гантулгыг цохих шиг болсон. Тэгтэл Ц.Гантулга хойшоогоо хэд гишгээд ойчоод өгсөн. Би очтол Ц.Гантулга ухаан алдчихсан байхаар нь цамцыг сөхөөд үзтэл зүүн мөөмний дээд талд мэсний шарх байсан.... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Насанжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ......Соёлын төвийн гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь гарсан. Гэтэл Ц.Гантулга Б.Төрмөнх нар хоорондоо маргалдаад нэг нэгийгээ цохисон. Би Ц.Гантулгыг салгаад соёлын төвийн урдуур оруулаад цааш явуулсан, би буцаад Соёлын төв орж арга хэмжээгээ үргэлжлүүлсэн. Гантулгыг хутгалсан асуудлыг мэдэхгүй .....гэсэн мэдүүлэгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөн шүүгдэгч Б.Төрмөнх нь зодоон дууссаны дараа дахин үргэлжлүүлэн гэртээ очиж зэвсэг болох хутгыг авч ирэн хохирогч Ц.Гантулгын цээжин тус газарт нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-69/, /хх-ийн 9-11, 12-13/, хохирогч Ц.Бумнасан мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Ц.Мандах-Оргил мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Н.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19/,  гэрч М.Батбаатар мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч С.Цэнгэлмаа мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч Л.Насанжаргал байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23/, дуудлагаар үзсэн үзлэгийн талаархи мэдээлэл /хх-ийн 31-32/, 131 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, 152 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, хохирогч Ц.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Төрмөнхийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Б.Төрмөнхөд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, хохирогч Ц.Гантулга нь гомдол саналгүй, хохирол төлбөр байхгүй гэсэн  байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн шүүгдэгч Б.Төрмөнхийн хувийн байдал /бага насны 3 хүүхэдтэй/, үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан ял шийтгэл оногдуулж, эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

  Хохирлын талаар:

  Шүүгдэгч Б.Төрмөнх нь хохирогч Ц.Гантулгад 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.  

 

  Эд мөрийн баримт болон битүүмжилсэн зүйлийн талаар:

Энэ хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолоор эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдаж ирсэнийг устгах, мөн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Б.Төрмөнхийн эзэмшилийн Мустанг-5 маркийн номер дугааргүй битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон хууль ёсны эзэмшигч Б.Төрмөнхөд буцаан олгох, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Төрмөнх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                          

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Гучид овогт Батмөнхийн Төрмөнхийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмын ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төрмөнхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Төрмөнхөд оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолоор хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Б.Төрмөнхийн эзэмшилийн Мустанг-5 маркийн номер дугааргүй битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон хууль ёсны эзэмшигч Б.Төрмөнхөд буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Ялтан Б.Төрмөнхөд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Ялтан Б.Төрмөнх нь хохирогч Ц.Гантулгад хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Төрмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ж.МӨНХТУЯА

                    

                        ШҮҮГЧИД                                  Д.БУЯНТОГТОХ

                           

                                                                     С.ОРОЛМАА