Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00857

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х овогт  Г.Э, Ө овогт П. Б нарын гэрлэлтийг цуцалсугай

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г-Э овогтой Г-г эх П.Б асрамжинд үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн хооронд байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр

Нэг. Хүүхдийн асрамж, тэтгэлэг, зардлын талаар

1.1. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Г эх П.Б асрамжид үлдээхээр,

1.2. Охин Г.Гэгээг 7 хоног бүрийн Ням гаригийн өдрийн 12 цагаас эхлэн Лхагва гаригийн өглөө цэцэрлэг, сургуульд суралцах хүртэл хугацаанд эцэг Г.Г-Э уулзаж, өөрийн асрамжинд байлгахаар,

1.3. Охин Г.Г өвдсөн бол эцэг Г.Г-Эгэрээний 1.2-д заасан охиноо өөрийн асрамжиндаа байлгах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйг зөвшөөрч,

1.4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38, 45 дугаар зүйлийг үндэслэн охин Г.Г сар бүр нэг сая төгрөгийн тэтгэлгийг эцэг Г.Г-Э төлөхөөр, тэтгэлгийг сар бүрийн 03-ны өдөр эх П.Б Голомт банк дахь 0000000000 тоот дансанд төлөхөөр,

1.5. Эх П.Б хүүхдүүдийн тэтгэлгийг охин Г.Г хэрэгцээнд зарцуулахаар,

1.6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэн эцэг Г.Г, эх П.Б нар охин Г.Г Ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацааны сургуулийг харилцан тохиролцож шийдвэрлэхээр, сургуулийн төлбөрийг 100 хувь эцэг Г.Г-Э төлөхөөр,

1.7. Эх П.Б сургалтын төлбөрийг нэхэмжлэхдээ эцэг Г.Г-Эбиечлэн уулзах, эсвэл утас болон электрон шуудан гэх мэт харилцааны аль ч хэлбэрээр сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг эцэг Г.Г-Э хүргүүлж мэдэгдэхээр,

Хоёр. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар

2.1. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер Гарден хотхон, 407 дугаар байр, 1001 тоот орон сууцанд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд тасралтгүй охин Г.Г, эх П.Б нарыг амьдруулж, тэднийг орон байраар хангуулах эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар эцэг Г.Г-Эсаад болохгүй байхыг зөвшөөрч,

 

2.2. Охин Г.Гг орон байраар хангах зорилгоор 200,000,000 / хоёр зуун сая/ төгрөгийн үнийн дүнтэй орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дуусахаас өмнө эцэг Г.Г-Э худалдан авч, охин Г.Г,эх П.Б нарт өгөхөөр,

2.3. Дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эцэг Г.Г-Э, эх П.Б, охин Г.Г нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлэхээр,

2.4. Охин Г.Гэгээг 18 нас хүрэхэд эцэг Г.Г-Э, эх П.Б нар уг орон сууцны өмчлөх эрхээсээ татгалзаж, өмчлөх эрхийг охин Г.Г нэр дээр шилжүүлэн гэрчилгээг олгохоор,

2.5. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер Гарден хотхон, 000 дугаар байр, 0000 тоот орон сууц нь эцэг Г.Г-Э хуваарьт хөрөнгө ба уг орон сууцны хөрөнгийн талаар эх П.Б маргахгүй байхыг зөвшөөрч,

2.6. Энэ гэрээний 2.2-т тохиролцсон 200,000,000 / хоёр зуун/ сая төгрөгийн үнийн дүнтэй орон сууц болох хөрөнгийн талаар эцэг Г.Ган-Эрдэнэ маргахгүй байхыг зөвшөөрч,

2.7. RAV-4 маркийн,  автомашиныг эх П.Б өмчлөлд үлдээхээр,

2.8. Талууд гэр бүлийн эд хөрөнгийн талаар ямар нэгэн нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргахгүй ба гэр бүлийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт эд хөрөнгийн талаар дахин маргахгүй байхаар... гэж харилцан тохиролцож эвлэрсэн, эвлэрлийн гэрээг баталсугай.

       4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                 Ц.ОЮУНБИЛЭГ