Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0322/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Иргэдийн төлөөлөгч ******* ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000400 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** РД:******* ,******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эмээ өвөөгийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэн нуруунт тус газар нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн даланд хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******н мэдүүлсэн: “Гэртээ харих гээд явж байхад хэдэн хүмүүс ахын дүү эргээд хараач ямар урт үстэй үнэтэй янхан бэ гэж хэлээд намайг хөөсөн. Тэгэхээр айгаад зугтсан. Гэрээс хайч авч гарч ирээд хатгасан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Буруу зүйл хийснээ ухамсарлаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

                                                   

Эрүүгийн 2318000000400 дугаартай хэргээс:

 

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10 дахь тал// эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/, хохирогч мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,  гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн, 26 дахь тал/, гэрч  О.Бат-Ирээдүйн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,  Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 722 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, Дархан-Уул аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 110 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч*******н холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэн нуруун тус газар хайчаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн даланд хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7, 8-10 дахь тал/,

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 9 цагийн үед сэрээд өөрийн танил ах болохийн гэр рүү очиход ах гэртээ эхнэр хүүхдийн хамт байсан. Ингээд би тухайн үед ахын байшинг барилцаж байгаад өдрийн 11 цагийн үед ах бид хоёр дэлгүүр орох гээд явж байтал замд ахтай таарсан. Тухайн үед ах гартаа 500 граммын Хараа гэх нэртэй архитай явж байсан бөгөөд уг архийг нь , бид гурав хувааж уугаад ахын гэрт нь буцаж ирээд байшингийн ажлыг хийж байгаад өдрийн 14 цагийн үед ах руу найз нь залгаад миний төрсөн өдөр болж байна. Дөрвөн замын уулзвар руу гараад ир гэж хэлэхээр нь , бид гурав ахтай уулзахаар 4 замын уулзар руу алхаж байтал үл таних 20 орчим насны урт үстэй залуу гарч ирээд бид нарыг хэл амаар доромжилж байгаад цаашаа гудамж руу гүйгээд орчихсон. Ингээд тухайн үед ах уг залуугийн араас гүйгээд хашаа руу орсон. Ингээд  бид нар ахын араас очоод ахыг уг хашаанаас гаргах гээд түлхэж байтал миний араас бид нарыг хэл амаар доромжлоод байсан үл таних залуу хайчаар хатгасан. Уг залуу хашаанаас гарч яваад удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед гэртээ аав , эхнэр нарын хамт байхад манай найз болох******* гэрт ирсэн. Би*******тай гэрээс нь очиж аваад уулзсанаа тэмдэглээд 1 шил 750 граммын Ауриг гэх нэртэй архи, хоёр шил хоёр литрийн Нийслэл гэх пивотой хувааж уусан. Ууж дуусаад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед тоотод гэрт ирээд дахин нэг шил 750 граммын Ауриг гэх нэртэй архи болон хоёр литрийн хоёр пиво авч уусан. Бид гурав уг архи болон пивыг өдрийн 14 цагийн үед ууж дуусгаад би гэртээ орж унтаад******* гэр рүүгээ явахаар болсон. Намайг унтаж байтал 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай найз******* манай гэрт буцаж орж ирэхээр нь би гайхаад босоод хартал манай гэрийн үүдэнд , , гэх ах нар орж ирсэн байхаар нь би гэрээс гарч очоод юу болсон юм бэ ах нараа гэж хэлтэл ах над руу дайраад танай найз чинь бид нарыг басаад байна гэж хэлээд зогсож байтал******* гэрт байсан цэнхэр өнгийн хайчийг баруун гартаа барьчихсан гэрээс гарч ирээд ахын нуруу хэсэгт нэг удаа хатгасан. Тухайн үед ахын нуруу хэсгээс цус гараад байсан болохоор манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 18-ны 23 цагийн үед гэртээ хадам аав, нөхрийн хамт байхад******* орж ирээд манай нөхөр гэрээс авч гараад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед гэрт орж ирсэн. Тэгээд******* , , нар гэрт дахин 1 шил Ауриг гэх архи болон хоёр литрийн хоёр ширхэг Нийслэл нэртэй пиво хувааж уугаад 14 цагийн үед дуусгаад гэрт орж ирж унтаад******* манай гэрээс гараад явсан. тасраад хашааны хаалганы дэргэд унтсан байсан.******* гарч яваад удалгүй буцаад гэрт гүйж орж ирсэн бөгөөд араас нь дөрвөн эрэгтэй хүн хашаа дотор орж ирээд орилоод эхэлсэн. Тэгтэл босоод гэрээс гараад уг ах нар дээр очиход манай нөхөрт хандан уг хүмүүс танай найз чинь бид нарыг басаад доромжлоод байна гэж хэлээд зогсож байтал******* гэр дотор байсан цэнхэр өнгийн бариултай хайчийг гартаа барьж гарч ирээд гэх нэртэй ахын ар нуруу хэсэг рүү нэг утаа хатгасан. Тухайн үед гэх ахын нуруу хэсгээс нэлээн цус гарсан бөгөөд******* манай хашааг даваад зугтчихсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед гэртээ байхад манай танил дүү болох манайд ирсэн. Ингээд бид хоёр байшингаа барьж байгаад өдрийн 11 багийн үед бид хоёр хамт дэлгүүр явахаар болсон. Дэлгүүр рү явж байхадтэй таарсан. Тухайн үед гартаа нэг шил 500 граммын Хараа нэртэй архи барьчихсан зогсож байсан бөгөөд уг архийг бид гурав хувааж ууж дуусгаад манай гэрт буцаж очоод байшингаа барьж байхад 14 цагийн үед манай найз болох миний утас руу залгаад та нар дөрвөн зам руу гараад ир гэж хэлээд нь , бид гурав гэрээс гараад алхаж байтал таараад хоорондоо ойр зуурын юм яриад зогсож байтал үл таних 20 орчим насны урт үстэй залуу гарч ирээд хөөе залуучуудаа гал байна уу гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь миний дургүй хүрээд уг үл таних залуу руу дөхөөд очтол надаас зугтаад цаашаа гудамж руу гүйгээд явахаар нь би араас нь дагаад очтол бор өнгийн төмөр хашааны хаалгатай айл руу яваад орсон. Би уг айлын хашаа руу яваад ортол гэх дүү гэрээс гарч ирээд юу болсон бэ ахаа гэж асуухаар нь миний дургүй хүрээд сая гэр рүү чинь орсон залуу танай найз уу гэж хэлээд зогсож байтал миний араас , хоёр орж ирсэн. намайг уг айлын хашаанаас гаргах гээд тэврээд явж байтал бид нарыг хэл амаар доромжлоод байсан залуу гэрээс баруун гартаа цэнхэр өнгийн бариултай хайч барьчихсан гарч ирээдын нуруу хэсэг рүү хайчаар нэг удаа хатгасан. Уг залууыг хайчаар хатгачхаад шууд хашаанаас гарч зугтаасан. Тухайн үедын нуруу хэсгээс маш их цус гараад байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирээдыг эмнэлэг хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн :“...Би 2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад Дрейвэнгийн дэлгүүр орж нэг шил 500 граммын Хараа архи аваад найзийн гэр рүү явж байхдаа болон хоёртой таарч бид гурав уг архийг хувааж уусан. Тэгээд гэрт очиж байшинг нь барилцаж байтал 14 цагийн үедийн утас руу залгаад дөрвөн замын уулзвар руу гараад ир  гэж хэлэхээр нь , бид гурав дөрвөн замын уулзвар руу явж байгаадтай таарч юм яриад зогсож байтал үл таних 20 орчим насны урт үстэй залуу гарч ирээд залуучуудаа гал байна уу халтар залуучуудаа гэж хэлээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгтэл уг залуу руу дөхөөд очсон. Тэгсэн тэр залуу гудамж руу гүйгээд очсон чинь араас нь дагаад гудамж руу гүйгээд орсон. Ингээд бид хоёрийн араас гүйгээд явсан. салаад өөр тийшээ явсан. руу яваад очиход бор өнгийн төмөр хаалгатай айлын хашаа дотор орчихсон хүнтэй хэрүүл хийгээд зогсож байхаар нь хашаа руу нь яваад ортол зүс таних гэх дүүгийн гэр байсан. Ингээдийг өргөөд хашаанаас гарах гэтэл гэр дотроос бид нарыг хэл амаар доромжлоод байсан залуу баруун гартаа цэнхэр өнгийн бариултай хайч барьчихсан гарч ирээдын ар нуруу хэсэг рүү нэг удаа хатгаад уг хайчийг хашаан дотор хаяад хашаа даваад зугтаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 722 дугаартай: “... биед зүүн даланд хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь  хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж байгаа цайвар ногоон өнгийн фудволк нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж байгаа цайвар өнгийн XL өмсгөлтэй фудволкны ар тал зүүн дал тушаа үүссэн 3,5см урттай 3мм өргөнтэй зүүнээс баруун чиглэлтэй гэмтэл нь нэг удаагийн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж байгаа цайвар ногоон өнгийн фудволконд үүссэн зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хайчаар үүсгэгдсэн байж болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №69/22 дугаартай: “... овогтой******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл болно. овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир албадан эмчилгээ шаардлагагүй. овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл тул хэрэг хариуцах чадвартай болно.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

Р.Мөнхдалайн мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...ын гэрээс өөрийгөө хамгаалах зорилгоор цэнхэр өнгийн бариултай хайч баруун гартаа бариад гэрээс нь гартал тухайн үед үл таних 3 эрэгтэй доороо хийгээд зодож байсан. Ингээд би тухайн хүмүүсийгаас салгах гээд очтол үл таних залуу намайг ална гэж хэлээд дайраад байхаар нь би сандарсандаа уг залууг хайчаар хатгачихсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн “хүнд” зэрэгт учрах үедээ амь насанд аюултай гэмтэл хамаарах бөгөөд насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд учирсан зүүн даланд хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч*******н согтуурсан үедээ хохирогчыг хайчаар хатгаж эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. 

Шүүгдэгч******* нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултайг ухамсарлаж, түүнийг хүсэж гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хайч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж хүндрүүлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний төлбөрт 12,913,500 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд хүсэлт гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Р.Мөнхдалайн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч*******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******г 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай хайч 1 ширхэг, цамц 1 ширхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайч, 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Мөнхдайлайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                                             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД

 

          ШҮҮГЧ                                      Б.ГЭРШИХБӨРТЭ