| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01033/и |
| Дугаар | 183/ШШ2019/02690 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2019/02690
| 2019 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2019/02690 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоот хаягт оршин суух, овогт ын А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоот хаягт оршин суух, овогт /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтооолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Г., хариуцагч Д., хариуцагчийн өмгөөлөг З. л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт Дорждангийн , овогт ын А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 08 сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.г эх Г.Аийн асрамжид үлдээж, хүү Д.г өөрийн асрамжиндаа үлдээх талаар гаргасан хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 08 сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.г 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, эцэг Д.гээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар Хан-Уул дүүргийн 3 хороо, Үйлдвэрийн баруун бүс, ажилчны гудамж 10/1 байр тоот ,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгчөөр Г.Аийг тогтоосугай.
5.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Д.гээс 898 842 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ат олгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 603 339 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс улсын тэмдгийн хураамжид 603 339 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ат олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 407 600 төгрөгийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн банк дахь 108801436907 тоот дансанд төлөхийг үүрэг болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ