| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/123 |
| Огноо | 2023-10-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, Ж.Дорждэрэм, Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цд холбогдох 2216000170080 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “ТЖ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ... тоотод оршин суудаг, ... регистрийн дугаартай, Т овогтой Б.Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т ургийн овогт Б.Ц нь тендерийн ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан улмаар иргэн Н.Баас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр Г.Ун Хаан банк ХХК-ийн эзэмшлийн ... дугаартай дансаар, Б.ЦБын Хаан банк ХХК-ийн эзэмшлийн ... дугаартай дансаар, өөрийн эзэмшлийн Хаан банк ХХК-ийн эзэмшлийн ... дугаартай дансаар 26,000,000 төгрөг шилжүүлэн авсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ: Хоёр зүйл байна. Нэг нь таван удаагийн гүйлгээ гэж байгаа. Гүйлгээ нь зөрүүтэй гурав болоод байна. Хохирогч Н.Б нь Н.Бтай холбоогүй гээд анхны мэдүүлэг, хоёр дахь мэдүүлэг нь холбоотой гээд зөрүүтэй мэдүүлэг байдаг. И.Ш, Н.Б нар мөн адил үгсэж тохиролцож эхний мэдүүлэг дээрээ мэдэхгүй танихгүй гэдэг. Дараагийн мэдүүлэг дээрээ таньдаг ажил ярьдаг. Эд нар бодит болсон үйл явдлуудыг ярихгүй байгаа. Уг асуудал нь хамгийн эхэлж мөнгө өгсөн хүн нь би байдаг. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Н.Бтай И.Шгийн гэрийн гадаа анх танилцахдаа 9,000,000 төгрөг Н.Бт би өгсөн байдаг. Тэр 9,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг И.Шгийн дансаар тухайн үедээ шилжүүлээд өгсөн байдаг. И.Ш бэлнээр гаргаж өгсөн. Би өөрөө бэлнээр 3,000,000 төгрөг өгсөн байдаг. Үүнийг нотлуулах гээд хүсэлт гаргаад нотлуулж чадсангүй. Тэр талаар нь асууж өгөхгүй юм байна. Цагдаагийн хурандаа хүн учраас асууж чадахгүй байна гэдэг асуудлыг цагдаагийн байгууллагынхан тавих юм. Миний хувьд бодит хохирсон хүн нь би өөрөө байдаг. Тэгсэн эргээд нөгөө зээлсэн мөнгөө аваад байна гэдэг асуудал яваад байсан чинь тэр нь залилан болж хувирдаг. Хоёрдугаарт ял эдэлж байсан асуудал нь болохоор Н.Б гэдэг хүнтэй хийгдсэн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой. Энэ хүмүүс мөнгөө өгсөн бол би өмнө нь ял эдлэхгүй байх байсан. Энэ хүмүүсээс болж хуучин би ял эдэлчихсэн. Үүний цаана И.Ш хурандаа нь бүх зүйлийг нь зохион байгуулаад цаанаас нь одоо чи гомдол гарга одоо чи гарга гэдэг юм уу иймэрхүү байдлаар удирдаж хийлгээд байгаа юм уу гэсэн хардалт байгаа юм. Тэр үйл ажиллагаа нь харагдаад байгаа юм. Удаа дараа нэг биш удаа. Ганц Н.Б гэдэг хүнээр гомдол гаргах биш. Цагдаа, прокурорын байгууллагаар өөрсдийн танил тал нутаг ус гэсэн байдлаар харьцаа холбоо байгаа гэдэг нь тогтоогдоно. Би тэгж харддаг. Энэ нь болохоор тухайн хэрэгт холбоотой зайлшгүй шаардлагатай авах материалуудыг гаргаж авдаггүй. Жишээ нь Н.Бын анх танилцаад 9,000,000 төгрөг аваад дансандаа хийсэн гэсэн мэдүүлэг өгөхөөр 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн дансанд мөнгөө хийсэн байдаг. Тэр мөнгийг яасан юм асуугаад асуудлыг шийдээд өгөөч гэхээр асуудаггүй, хаягдуулдаг. Эрх зүйн байдлыг дордуулах бол удаа дараа байнгын чи ял эдэлж байгаа залилан гэдэг байдлаар явуулдаг. Мөн тендерийн ажил авч өгнө гэсэн асуудал яригдаад яваад байдаг. Н.Б өөрөө барилгын компанитай юм уу. Барилгын компанитай байж би тендерийн ажил авч өгч таарна. Манай өөрийн авах гэж байгаа, оролцож байгаа тендертэй ашиг хуваалцах гэдэг асуудлыг дан ганц Н.Бын үгээр нотлох баримтад тулгуурлаж залилсан гээд яваад байдаг. Иймэрхүү ойлгомжгүй асуудлууд байдаг. Хоорондоо мөнгө шилжүүлсэн асуудал байдаг. Итгэл эвдэн гэж ярьж байна он, сараар нь хөөх юм бол 10 дугаар сарын 24-нд би Н.Бт эхэлж мөнгө зээлүүлсэн байдаг. Дараа нь Н.Б нь Н.Б гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулаад мөнгөө өг гэдэг асуудлаар надад хандсан. Тэрний дагуу би 10 дугаар сарын 31-нд мөнгө өгсөн байдаг. Би Н.Б гэдэг хүнийг танихгүй. Би хорин хэдэн жил бизнес хийж байна. Танихгүй хүн рүү холбогдоод хүүгүйгээр гэрээ байгуулаад мөнгө өгөх хэмжээний бизнес эрхлэгч биш байх гэж бодож байна. Ашиг орлого, хувийн тохироо байх ёстой. Тийм зүйл байхгүй. Тэгээд хоорондоо нэгнээ танихаа больдог. Н.Б гээд ганц харьцаж байсан мөнгөний асуудлыг шийдэж өгнө гэсэн хүн нь Н.Б гэдэг хүнийг танихгүй гээд суугаад байдаг. Түүнтэй холбоотой наашаа цаашаа шилжүүлж байсан мөнгөний асуудал яригдаад байгаа. Өмнөх хэрэг дээр ч гэсэн тендер гээд оруулсан. Ямар ч хамаа байхгүй зүйл дээр л тендер гэж оруулаад залилсан хүн болгож хувийн байдлыг дордуулаад яваад байдаг. Үүнээс болж гэр бүл, ажил болон манай компанид ажиллаж байгаа хорин хэдэн хүний ар гэр гээд тавь жаран хүн байж байна. Манай дүү үүнийг араас гүйсээр байгаад өнгөрсөн хавар хорт хавдар гэж оношлогдоод химийн эмчилгээнд орсон байж байна. Бүгд зохион байгуулалттай л явууллаа. Би хорин хэдэн настай бизнест анх орсон. Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагаар шалгагдаж явсан зүйл байдаггүй. Уг нь бизнесийн түвшинд хүнтэй мөнгө цаасны асуудал удаа дараа янз янзын юм зөндөө л байдаг. Миний найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүс бүгд намайг мэднэ. Гэтэл иймэрхүү зүйл дээр хүнийг унагаад залилангаар нь тунхаглаад давхардуулж хэргийг нь гаргаж ирээд нэг гэрээний хоёр тал байсан зүйлийг хоёр тусад нь салгаад үнэхээр харамсалтай байна. Хэлэх үг ч алга. Тэгээд өөрсдөө болохоор шүүх, цагдаа, прокурорын байгууллагаар дарамталж байж надаас мөнгө аваад байгаа юм уу. Тэгэхгүй болохоор гомдол саналтай гээд яваад байдаг юм уу. Надад иймэрхүү гомдолтой асуудлууд байгаа. Өөр зүйл байхгүй гэв.
Тэрээр улсын яллагчийн асуултад хариулахдаа: Н.Б нь анх 2019 онд уулзахдаа компани дээрээ барилгын зөвшөөрлийн эрх авах гэсэн юм гэж уулзсан асуудал байхгүй, иймэрхүү яриа огт болоогүй. Харин Н.Быг И.Ш гэж хүн танилцуулсан. Ямар утгатай танилцуулсан бэ гэхээр тухайн үед Ховдын Хөшөөтийн ажлын асуудал яригдаж байсан. Пүрэвдорж гишүүнтэй нутаг, Говь-Алтайгаас Н.Б гэдэг хүн ойроос очиж Хөшөөтийн уурхайн асуудлыг биечлэн хөөцөлдөнө гэдэг асуудал тавьж байсан. Анх тэгж танилцсан. ...И.Ш гэдэг хурандаатай тодорхой хэмжээний хамтран ажиллах гэрээтэй, хамтарч ажиллаж байсан байхгүй юу. Нэгдүгээрт цагдаагийн байгууллагын хурандаа хүн, хоёрдугаарт албаны ажил хийж байгаа. Улсын ажил хийж байгаа хүн баталгаатай гэдэг утгаараа л анх уулзсан хүндээ итгэж мөнгө өгсөн гэв.
Өмгөөлөгч Л.Мөнхсайханы асуултад хариулахдаа: И.Шг хүсэхээр нь 9,000,000 төгрөгийг Н.Бт зээлсэн. 3,000,000 төгрөг бэлнээр нь өгсөн. 6,000,000 төгрөгийг эхнэр Уянгын данснаас И.Шгийн данс руу орой 09 цаг 40 минутын үед хийлгэсэн. Тэрийг Н.Б аваагүй гээд надаас авсан. Шилжүүлгийн баримтын дагуу иргэний журмаар И.Шгээс нэхэмжилж авахаар болж байна. Н.Бт 3,000,000 төгрөгийг тухайн үеэс өнөөдрийг хүртэл шүүхээр явсан алданги гэж өгсөн. Өмгөөлөгч хөлсөлсөн учраас өмгөөлөгчийн зардал гэж 2,000,000 төгрөг авсан. Анхнаасаа л энэ хоорондын мөнгөний шилжүүлгийн асуудал. Залилан гэхээр арай өөр асуудал байх байлгүй.
... 53,000,000 төгрөгийн зээлийн тухайд И.Ш хурандаа яриад Н.Б чам руу ярина. Мөнгө ярьж байна. Тэр мөнгийг нь өгөөдөх гэдэг асуудал ярьсан. Н.Б над руу яриад би өөрөө Говь-Алтайд байна. Хотод Н.Б гэж хүн байгаа. Энэ хүнд мөнгөө өгчих гэдэг асуудал тавьсан. 19-н үйлчилгээний төв дээр Н.Б эхнэртэйгээ цуг ирж авч байсан. Гэрээний эх хувийг нь уржигдар очиж авсан. Н.Б Н.Бын зуучлалаар 53,000,000 төгрөг зээлж байсан. Би Н.Б гэдэг хүнийг танихгүй. Нэг удаа уулзаад мөнгө өгсөн гэв.
Өмгөөлөгч Р.Пүрэвлхамын асуултад хариулахдаа: 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 19,000,000 төгрөгийг Н.Бт өгсөн. Анх өгсөн 9,000,000 төгрөг гээд нийт 27,000,000 төгрөг болж байна. Бид нарын анх ярилцаж тохиролцсон Ховдын ажил дээрээс дараа нь асуудлыг шийднэ гэдэг байдлаар явж байсан. Тэгэхээр 19,000,000 төгрөг Н.Баас надад төлөгдөх ёстой. Миний зүгээс шилжүүлж өгч байсан мөнгөн дээрээ нэг баримжаатай л явж байгаа юм. Н.Б тэдэн төгрөг илүү авчихсан шүү ч гэдэг юм уу тиймэрхүү багцаатай л явж байсан. Тэрнээс биш дор дор нь бүртгээд явдаггүй. Чи өглөө, би өглөө ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар явдаг. 7,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг Н.Бгийн мөнгөнөөс төлөгдсөн мөнгө гэж байсан. 19,000,000 төгрөгийг надаас хэрэгтэй байна явуулаач гэдэг асуудал тавиад авч байсан. Тэгээд энэ бүгдийг нэгтгээд Н.Б 26,000,000 төгрөг гэж гаргаж тавилаа шүү дээ. Тэр нь 6,000,000 төгрөг болж байна. Үүнд энэ 19,000,000 төгрөг ороогүй. Тооцоо нийлэхэд мэдэхгүй санахгүй байна гэж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр юм байна. ...Би барилгын ажил хийдэг, хорь гаран жил авч өгч ийм ажил дээр явж байгаа хүн. Миний ойлгосноор Н.Б гэдэг хүн нь барилгын компанитай. Барилгын компани дээр нь мөнгө хэрэг болсон. Тэр хүний ажлыг хийдэг хүн нь Н.Б. Хүүхдүүдтэй нь найзууд. Н.Б гэдэг хүний хоёр хүүхэд нь улсын орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн байгаа. /Н.Б л анх иргэдийн хурлын төлөөлөгч гэж хэлж байсан/ Тийм учраас тэнд ажлыг гүйцэтгэх хүн нь Н.Б байхгүй юу. Би өөрөө барилгын ажил хийдэг хүн зовлонг нь ойлгосон. Мөнгө нь улсаас ороод ирэх юм чинь чадах зүйл байвал тусалъя гэдэг байдлаар хандаж байсан. Би өөрөө тавин хэдэн сая төгрөг өгчхөөд улайм цайм нэхээд шүүх цагдаа болоогүй. Тухайн үеийн байдалд хүлээцтэй хандаж байсан. Хоёр шалтгаан байсан. Нэг нь барилгын ажил нь угаасаа ийм байдаг гэдгийг ойлгож байгаа. Нөгөө тал нь болохоор Ховд дээр дараагийн том ажлын асуудал яригдаж байсан учраас арай ч нэг иймэрхүү асуудал явагдчихгүй гэдэг байр суурьтай байсан юм. Дээрээс нь нэг баталж байгаа ганц хүн нь болохоор И.Ш гэдэг хүн 1, 2 жилийн өмнө танилцчихсан байсан. ...Н.Бтай өчигдөр уулзахад энэ талаар яриагүй. Тэр хохирсон гээд байгаа 26,000,000 төгрөг дээр голлож яригдсан. Би яагаад цагдаа хуулийн байгууллагаар ингээд дарамт шахалт үзүүлж ийм байдалд оруулж байгаа юм бэ гэдэг байдлаар яригдсан. Түүнээс биш би чамаас авлагатай талаас ярьж маргаан хийхийг хүссэнгүй. Яагаад гэхээр тэртээ тэргүй надад баримт нь байгаа. И.Шгээс, Н.Баас, Н.Б нараас эрүүгийн хэргээс биш иргэний журмаар аль аль талаас нь нэхэмжлээд авна. Гол нь энэ хүмүүс яагаад маргаантай болгоод эрүүгийн хэрэг болгоод яваад байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй энэ талаар л ярилцсан. Тухайн үед ажил хийж байх үед бие бие рүүгээ тийм ч мөнгө хэрэг боллоо, ийм материал дутлаа ийм материалыг явуулаад өгөөч гэдэг асуудал удаа дараа байсан. Сэрүүн сайхан Алтай компанийг хариуцаж барилгын ажлыг нь хийж байсан. Төгрөг сумын ажлыг нь Н.Б явуулж байсан. Тэр утгаараа хэн хэндээ орж ирсэн боломж дээрээ туслалцаад явдаг. Тэр тендертэй холбоотой янз янзын юм яриад байдаг. Цагдаа дээр анх байцаагдаад явж байхад байцаагч нь, дарга нь бүгд Н.Бын хүмүүс. Бүгд хоорондоо холбоотой. Миний дэргэд Чингэлтэй дүүрэг дээр залилангийн асуудлаар шалгагдаж байна, чи татах уу, би татах уу гээд байнгын л иймэрхүү юм явагдаж байсан. Би тэр Барсаа даргад нь хэлсэн. Хэрвээ тийм юм байгаа бол хамаагүй хот руу шилжүүлээд өг. Нэг талд нь бүгдийг нь нэгтгэе гэсэн. Хүнийг яаж доромжилж болох уу, яаж доош нь хийх үү, яаж залилан болгох уу гэж тэр талаас нь бүрэлдэхүүнээрээ ажилласан. Прокурор, цагдаагийн байгууллага нь ч тэр бүгд чи залилагч тийм учраас ингэнэ ийм л байх ёстой гэсэн тийм байр сууриас хандаад байгаа юм. Миний үгийг сонсоод өгөөч гэдэг асуудлыг би хоригдож байхдаа ч гэсэн удаа дараа хэлсэн. Прокурорын даргад нь ч хэлсэн хүлээж авдаггүй юм билээ. Тэгээд аргаа бараад орон нутаг болохгүй юм байна харьяаллын дагуу хот руу шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Би сайн дураар шилжүүлэх гээд байгаа юм биш болохгүй болоод зөв шийдвэр гарчих юм болов уу гэдэг үүднээс шилжүүлэх гээд байсан. Шүүхийн ажил хүндрүүлэх гэсэн зүйл байхгүй. Мөнгөний тухайд дансаараа байгаа учраас ярилцаагүй. Тэр асуудлыг би эргээд Н.Баас иргэний журмаар нэхэмжлээд авчих боломжтой гэв
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Б.Ц нь тендерийн ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан улмаар иргэн Н.Баас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 26,000,000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн байна. ...Улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад хохирогчийн мэдүүлэг нэг ч удаа олон утгыг илэрхийлж гуйвсан тохиолдол байхгүй. Хохирогч энд сууж байгаа шүүгдэгч Б.Цийг гэмт хэрэг үйлдээд байгаа гэм буруутай талаар нь шууд зааж хэлсэн мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Шүүгдэгчийн ярьж байгааг тоохгүй байна гээд өмгөөлөгч нараас нь яриад байна. Энэ шүүгдэгч чинь өөрөө өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхээ нотлон тогтоох үүрэгтэй хүн биш. Энэ хүн гэм буруугүй талаараа юу гэж ч ярьж болно. Мөнгө шилжүүлсэн асуудлын талаар яриад байгаа энэ дээр 2 талын аль нь ч маргадаггүй юм. Мөнгө шилжүүлсэн авсан өгсөн асуудал дансных хуулгаас харагдаж байдаг. Тэр цахим хэрэгсэл ашигласан гэдгийг юу гэж үзээд байгаа юм бэ гээд байна. Мөнгийг шилжүүлж авч байгаа байдал нь бэлэн өгч аваагүй. Мөнгөө интернэт банк юм уу, мобайл банк ашиглаад шилжүүлж байгаа дансны хуулгад нь байж байгаа. Энэ нөхцөл байдал чинь цахим хэрэгсэл ашиглаад явж байгаа гүйлгээнүүд юм. ...Тэгэхээр заавал тусад нь шалгаад энэ чинь юу юм бэ гэж үзээд байх шаардлагагүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдог тогтоогдсон байдаг. И.Шд шүүгдэгч Б.Ц 6,000,000 төгрөг өгсөн гээд 6,000,000 төгрөг орсон гүйлгээ байдаг боловч И.Шгээс Н.Бт 6,000,000 төгрөгийг өгчихсөн гэсэн гүйлгээ нотлох баримт байдаггүй. Мөн Н.Б, Б.Ц нарын хооронд хийгдсэн 53,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байдаг. Энэ асуудлаас болоод шүүгдэгч Б.Ц нь ял аваад 3 шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан байдаг. Тийм болохоор гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх зүйл Монгол Улсад байхгүй. Энэ нөхцөл байдлаас болоод энэ хүн ял аваад явчхаж байгаа юм. Гэрч Н.Б юу гэж мэдүүлээд байдаг юм бэ гэхээр 53,000,000 төгрөгийг нь хоёроос гурав хувааж эхнэрийнх нь данс руу шилжүүлээд төлж байсан гэдэг мэдүүлгийг өгсөн. Гэтэл нотлох баримтаа гаргаж ирж чадаагүй гэдэг зүйлийг шүүгдэгч талаас ярьж байна. Үнэхээр тийм бол та нар өөрсдөө тэр төлөөгүй юм гэдэг банкны хуулгыг гаргаад ирэхгүй яасан юм. Нотлох баримт бүрдүүлэх чинь зөвхөн мөрдөгч, прокурор, хохирогчийн асуудал биш. Мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн нотлох баримтыг мөрдөгч тогтоол гаргаад хавтаст хэрэгт авах боломжтой байдаг. ...Энэ нөхцөл дээр зөвхөн тендер авч өгнө, ажиллана, ашгаа хуваана гэдэг байдлаар тендерээ авсан боловч Н.Быг оролцуулаагүй хуурсан байна гэдэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдсон байгаа. Хохирогч болон гэрч нарыг энэ шүүх хуралдаанд оролцоогүй болохоор шүүгдэгч талаас юу гэж ч ярьсан болно гэж бодоод байх шиг байна. Хавтаст хэрэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг байж байдаг. Энэ мэдүүлгүүдийг хохирогч, гэрч орж ирээгүй юм чинь худлаа ярьж байгаа юм гэж дүгнэх боломж байхгүй. Зээлийн гэрээг нь харахаар тэр гэрээн дээр нь Н.Б зуучиллаа, эсвэл Н.Б батлан даана, буцааж төлүүлнэ гэсэн үг үсэг нэг ч байдаггүй юм. Энэ зөвхөн Б.Ц, Н.Б гэсэн хоёр хүний хооронд энэ гэрээ хийгдсэн. Шүүгдэгч Н.Б руу 19,000,000 төгрөг шилжүүлсэн, дахиад 10,000,000 төгрөг шилжүүлсэн 27,000,000 төгрөгийн авлагатай гэж яриад байгаа боловч хохирогчийн өгч байгаа мэдүүлгээр хохирогч тодорхой цаг хугацаатай нь яриад байгаа. Тэр нь дансны хуулгаар байгаад байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.Ц надаас 19,000,000 төгрөг авсан. Тэгээд үүнээс 10,000,000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. 9,000,000 төгрөг нь өгөгдөөгүй. Мөн бараа материалын үнэ гээд 7,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Хохирогч Н.Б болон Б.ЦБ нарын дансны гүйлгээг харахаар 5 удаагийн гүйлгээ байдаг. Энэ удаагийн гүйлгээнээсээ зөвхөн нөгөө хохирч байгаа мөнгөн дүн нь 26,000,000 төгрөг гэж хохирогчийн мэдүүлэг болон авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдоогүй гээд байна. Энэ дээр юу гэж байгаа бэ гэхээр гэмт хэргийг хэн үйлдсэн, хэзээ, ямар цаг хугацаанд үйлдсэн юм, хаана үйлдсэн юм, хэдэн төгрөгийн хохирол байгаа юм, ямар сэдэл, зорилготой байсан юм бэ гэдэг зүйл бүгд нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхгүй нотлох баримт гэж байхгүй. Эдгээр нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон нотлох баримтууд бүрэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэсэн, няцаасан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй эргэлзээ төрүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй гэмт үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай байна. Шүүгдэгч Б.Цийн үйлдсэн гэмт хэргийн учруулсан хохирол 26,000,000 төгрөг нь төлөгдөөгүй байна. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хохирогч Н.Бын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч талаас 11,000,000 төгрөгийн хохирлыг төлөгдсөн гэсэн баримт гаргаж өгсөн учраас 11,000,000 төгрөгийг 26,000,000 төгрөгөөс хасаад 15,000,000 төгрөгийн хохирлыг төлөгдөөгүй байна гэж үзэж байна. Хүний өмчлөх эрхэд халдаж тендерийн ажил авч өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 26,000,000 төгрөгийн хохирол учруулан хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. ...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 15,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Цоос гаргуулан хохирогч Н.Бт олгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийн талаар тогтоогдвол зохих бүх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлшгүй нотлогдсон байх ёстой гэдэг дээр бодитой тогтоох үүрэг нь прокурорын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүрэг нь байхгүй юу. Өөрөөр хэлбэл яллаад байгаа, чамайг яллая гээд байгаа юм нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байхыг өөрөө хянаж нягталж авчрах ёстой байтал яагаад энэ 4 дэх удаагийн улсын яллагчаар орж ирж байгаа энэ хүн цагаатгах нотлох баримтыг яллах нотлох баримт гэж хэлээд байгаа юм бэ. Яагаад тогтоогдоогүй юмыг тогтоогдчихсон байна гэж хэлээд байгаа юм бэ. Энэ дээр улсын яллагчид хариуцлага тооцох ямар хуулийн заалт байдаг юм, байхгүй болохоор ингээд байгаа юм уу. Өөрөөр хэлбэл цахим хэрэгсэл ашиглан гэж байгаа. Дансаар шилжүүлчихээр цахим хэрэгсэл ашиглачихсан гэнэ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн тайлбар нь байж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 23-ны 538 дугаар тогтоол дээр байгаа. Залилах гэмт хэрэг нь хуурч гэж байгаа юм. Эсвэл хохирогч нь хэн байх ёсны талаар тайлбарласан. Ингэж зохиож яллаж болох юм уу эрхэм шүүгч ээ. Улсын яллагчийг энэ хүнийг яллахаасаа татгалзах юм бол дээд байгууллага яллахаас татгалзах эрхгүй гэж оруулдаг юм уу. Улсын яллагч дүгнэлтээ өөрийн дотоод итгэл дээрээ тулгуурлаад хэлэх ёстой. Цагаатгах нотлох баримт, шүүгдэгч болон улсын яллагчийн маргахгүй байгаа үйл баримтыг тогтоосон зүгээр гүйлгээ хийгдсэнийг хэлсэн баримтыг, энэ хүнийг хийгээгүй үйлдлийг, нэхэмжлээгүй зүйлийг яагаад Н.Бгаас аваагүй юм гээд яагаад яллах нотлох баримт гэж үзээд байгаа юм. Өмгөөлөгч худлаа хүн гүтгэвэл бид нарыг маргааш дуудна. Улсын яллагчийг тэгдэг юм уу. Цагаатгах нотлох баримтыг нотлох баримт гээд шүүх хуралдаан дээр хэлээд бүрэн тогтоогдсон байна гээд байгаа хүнийг яадаг юм. Би хэлэх ч үг олдохгүй байна. Би өнөөдөр 30 хэдэн жил хуулийн байгууллагад ажилласан. Тэр дотроосоо 11 жил нэр төртэй прокурор байсан. Н.Б, Б.Ц хоёрын хооронд хийгдсэн зээлийн гэрээн дээр Н.Б гэсэн нэг ч өгүүлбэр алга гэж байна. Уучлаарай энэ мэдүүлгүүд нь тогтвортой биш байна гээд өмгөөлөгч Ж.Дорждэрэм хэлээд байхад тогтвортой байна гээд байна. Хамгийн сүүлд өөрөө гарын үсгээ зураад хурууны хээгээ дарж өгөөд явсан баримт дээр тооцоогоо нийлээд үзсэн чинь И.Шгээр дамжуулж авсан гэдэг 6,000,000 төгрөгийг би аваагүй учраас тэрийг авъя гэж бичсэн. Тэгэхээр хүн нь 26,000,000 төгрөг биш 6,000,000 төгрөг авъя. 3,000,000 төгрөг нь өөр хэрэгт саатуулагдсан байснаас болоод тооцоо удсан тул алданги авъя гэж бичээд явсан. Би авах ёсгүй юм байна гээд байхад улсын яллагч яагаад өгөх ёстой гэж яллаад байдаг юм. Улсын яллагч дотор нь ороод үзчихсэн юм уу. Хохирогч бид 2 нийлээд тооцоо нийлсэн. 2,000,000 төгрөгөөр өмгөөлөгч авсны хөлс гээд байхад яагаад хохирол гээд байгаа юм. Өөрөө гүйлгээг нь бүгдийг нь шинжлэн судлуулахгүй маш олон гүйлгээ байна гэсэн. Дундаас нь сугалж аваад Н.Бын авлагатай гэж үзсэн таван гүйлгээг шинжлэн судлуулаад яллах нотолгоо гэж байна. Тэгвэл Уянгын данснаас И.Шгийн данс руу 6,000,000 төгрөг орсон гэдгийг шүүгдэгч хэлээд байхад яагаад шалгадаггүй юм. Тэрийг нь өчигдөр Н.Б бичээд өгчихсөн. И.Ш рүү 6,000,000 төгрөг хийсэн гэж хэлчхээд намайг хуураад байгаа юм байна гэж бодоод гомдлоо өгсөн чинь хэрэг дотор И.Шгийн данс руу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр танилцсан өдрөө 6,000,000 төгрөг орсон юм байна. Тэрийг би мэдэлгүй цагдаад өгсөн байна. И.Шгээс аваагүй учраас чамд шилжүүлж байсан мөнгөнөөс 6,000,000 төгрөгөө авъя. Чи тэр мөнгөө И.Шгээс аваарай гэдэг. Би авахгүй гэснийг яагаад хохирол гээд байгаа юм. Би анхны хурал дээр хэлсэн. Улсын яллагчаа та энэ гүйлгээний учрыг олоод өгөөрэй гэсэн. Дараагийн хүн ч олж ирээгүй. Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг буцаасан захирамж байдаг. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэргийг буцаах тухай 22/ШЗ/156 дугаартай. Энэ дээр юу гэж бичсэн гэхээр Д.Сарантуяа шүүгч даргалж байхдаа энэ гэмт хэрэг ямар гэмт хэрэг үйлдэгдсэн юм бэ гэдэг нь тодорхойгүй байна тогтоогдоогүй байна гэж буцаагаад явуулсан. Тэгвэл хуурч мэхлэх, бодит байдлыг зохиомлоор бий болгох санаа зорилго нь аль үйлдлээрээ байгаа юм бэ?, аль үйлдлээрээ зохиомол байдал үүсгэчихсэн юм. Тендерт орно гэж хэлсэн гэж байна. Энэ чинь тендерт ороод байсан компани байна. Өөрөө шинжлэн судалсан. 10 тендерт орсон компани том л компани гэж бодож байна. Хөшөөтийн уурхайн тендерт орно гэчхээд ороогүй хуураад 7,000,000 төгрөг авчихсан гээд байна. Энэ хүн амласан тендер болгондоо орох чадал байхгүй. Тендерийг хороо өөрөө шалгаруулдаг. Тэнд орох гэж материалаа бүрдүүлээд өгч байсан гэдгийг бүрдүүлж өгч байсан материалыг хэрэгт авсан юм уу. ТЖ компани Хөшөөтийн уурхайн тендерт орсон ороогүй эсэхийг нотлох баримтыг прокурор хэрэгт авчраагүй. Тендерийн хорооноос нь авчраагүй. ТЖ компани огт орохгүй материалаа бүрдүүлж өгөөгүй байж орно гэж хэлсэн бол худлаа байхгүй. Тэгвэл оролцсон эсэх нь хэрэгт байхгүй байна. Оролцоод ялагдсан уу, ялсан уу эсэх талаар тодруулаагүй, ороогүй гээд байна. Ороод ялагдсаныг нь тэгвэл гаргаад ир. Огт орохоор завдаагүй байж Н.Быг ашиг хуваая гэж хэлсэн гэж байна. Шүүгдэгч гэм буруугаа нотлох үүрэггүй учраас шүүгдэгчийн мэдүүлгийг огт үнэлэхгүй гэж байна. Уучлаарай шүүгдэгчийн мэдүүлэг чинь зээлийн гэрээ, Н.Бын хүсэлтээр хөндлөнгийн баримтаар нотлогдоод байвал нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Тэрийг нь үнэлэхгүйгээр яаж шүүх хэргийг шийдэх юм. Шүүгдэгчийн ярьж байгаа нь Уянгын мэдүүлгээр хохирогчийн мэдүүлгээр Б.ЦБын мэдүүлгээр Н.Бгийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Б.ЦБын мэдүүлэг, Н.Бгийн мэдүүлэг, И.Шгийн худлаа үнэн хэлсэн хоёр мэдүүлгээр гүйлгээнүүд дээр нь Уянгын 6,000,000 төгрөг шилжүүлсэн нь батлагдаад байхад улсын яллагч үнэлэх ёстой. Тэгэхээр шүүгдэгч юу гэж ч ярьж болно гэж байна. Уучлаарай шүүгдэгч юу гэж ч ярьж болдоггүй байхгүй юу. Шүүх хуралдааны танхим дотор хүн гүтгэх эрх байхгүй. Тэгэхээр энэ учир дутагдалтай байна. Би 10 сард гайгүй яваад байгаа 12 жил болсон хэрэг цагаадлаа, 7 жил болсон хэрэг цагаадлаа. Энэ хэрэг ч өнөөдөр цагаадна. Монголын шүүх өнөөдөр бодит үнэнийг зоригтой тогтоодог болчихсон байна. Тийм учраас би итгэлтэй байна энэ хэрэг цагаадна. Та бүхэн санаа зоволтгүй. Монголын шүүх өнөөдөр шударга шийднэ. Түрүүний дурдсан захирамжаас гадна 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахиад шүүгчийн захирамж гарсан. Энэ хүнийг дахиад гэмт хэрэг хийх гээд цагдан хорьё гээд улсын яллагч аваад ирсэн чинь дахиж гэмт хэрэг үйлдэх гээд байгаа гэдгийг яаж тогтоосон юм гэж буцаасан. Би цахимаар орсон, улсын яллагч энэ хүнийг хааш нь хийх вэ гэж гайхаад байсан. Тэгэхээр би авчирсан газар руугаа өгөөд явуул, 461-д хоригдож байсан тэр рүү явуул гэсэн. Шүүгч тэгж шийдсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч нь хэргээс оргон зайлаагүй юм байна. Өөр хэрэг үйлдэх гээд байгаа гэдгийг улсын яллагч тогтоогоогүй байж хүнийг хорих гэж яриад байгаа юм байна гэж хэлээд улсын яллагчийг онигоонд оруулаад буцаасан. Говь-Алтай аймгийн прокурор Ц.Батзаяад хэргийг хэрэгсэхгүй болгооч гэж 9 дүгээр сарын 16-нд сайн сэтгэлийн үүднээс бичиж байсан юм. Шүүхээс хэрэг буцаж ирсний дараа хийсэн нэмэлт мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан ажиллагаанууд чинь И.Шгийн мэдүүлгээр Б.Цийн мэдүүлэг батлагдлаа. Н.Б, Н.Бгийн мэдүүлгээр Б.Цийн мэдүүлэг батлагдчихлаа. Тэгэхээр мөнгөн гүйлгээний асуудал чинь энэ хүний гэм буруутайг огт нотолж чадсангүй гэж бичиж байсан. Говь-Алтай аймгийн прокуророос хариу мэдэгдэх хуудас ирж байсан. Хүсэлтийг чинь шийдлээ энэ ажиллагаа дахиад хийе гэсэн. Н.Б гэдэг хүний бичсэн хүсэлтийг хэрэгт хавсаргасан. Би өөрийнхөө И.Шгээс аваагүй 6,000,000 төгрөг, гүйлгээ удсаны алданги 3,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийг авлаа одоо нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлт гэсэн. Санал хүсэлтгүй гэдгийг эрхэм шүүгч харгалзаж үзнэ үү. Иргэний харилцаан дээр та минь шударгаар шийдэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурор 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 64 дугаартай яллах дүгнэлт үйлджээ. Яллах дүгнэлт үйлдэхдээ юу гэж үзсэн бэ гэхээр хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг гэрч Г.У, Б.ЦБ, И.Ш, Н.Б нарын өгсөн мэдүүлэг, мөн дансны хуулгыг яллах талын нотлох баримт болгоод Б.Ц нь цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох зорилгоор Н.Быг 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 26,000,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн байдаг. Өмгөөлөгчийн хувьд дараах байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт буюу хавтаст хэрэгт авагдсан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн материалын хүрээнд тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Яллах талын нотлох баримт болгоод байгаа нотлох баримтыг өмгөөлөгч нар судлуулсан. Энэ өөрөө эсрэгээрээ цагаатгах талын нотлох баримт байна гэж үзэхээр байна. Нэгдүгээрт хохирогчийн удаа дараагийн өгсөн мэдүүлэг. Хохирогч гомдол, мэдээлэл гаргахдаа тодорхой дурддаг. Тэдэн сарын тэдний өдрийн тийм гүйлгээгээр тэдэн төгрөг шилжүүлсэн, ийм ийм тендерийн ажил авч өгнө гэж хууран мэхэлсэн гэдэг байдлаар гомдол мэдээлэлдээ дурддаг. Дараагийн өгсөн мэдүүлэгтээ юу гэдэг вэ гэхээр өгсөн мөнгөн гүйлгээнийх нь дүн нь зөрөөд эхэлдэг. Мөн дараа нь өгсөн мэдүүлэг дээрээ тендерийн ажил авч өгнө гэж хууран мэхэлсэн гэж анх гомдол мэдээлэл гаргаж байсан бол явцын дунд тендерийн ажил аваад ашгаа хуваана гэдэг байдлаар намайг хууран мэхэлсэн гэдэг. ...Прокурор хохирогчийн мэдүүлэг тогтвортой байна гээд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал 16 дугаар бүлэгт заасан мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой гээд байгаа юм. Хохирогч ямар зорилгоор хууран мэхэлсэн юм гэдэг энэ нөхцөл байдлыг тодорхой өөрөө дурдаж хэлдэггүй нөхцөл байдалд тааруулж мэдүүлгийг өгдөг. Прокурор хохирогчийг байхгүй үед хохирогч руу дайрсан мэдүүлэг, тайлбарыг хэлээд байна гэж байна. Гэтэл энэ хавтаст хэрэгт авагдсан энэ нотлох баримтын хүрээнд хохирогчийн удаа дараагийн өгсөн мэдүүлэг дээр үндэслэж ярьж байгаа юм. Хохирогч бас хохирлынхоо хэмжээг хэлээд байдаг. Сүүлд өгсөн хохирол тооцоо нийлсэн баримтад 6,000,000 төгрөгийн хохирол учирсан мэтээр тайлбарыг хэлж байна. Хохирогч 6,000,000 төгрөгийн хохирол учирсан гэхэд прокурор 26,000,000 төгрөг хохирол учирсан гэж дүгнэлт хийгээд байгаа нь өөрөө хэр нийцтэй байгаа юм бэ гэдэг асуудал. Хэргийн бодит байдлыг тогтоох, яллах, цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлэх чиг үүрэг прокурор, мөрдөгчид байдаг. Энэ үүргийг шүүгдэгчид холбогдуулж тайлбарлаж байсан. Та нар өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөхгүй яасан юм бэ гээд байна. Энэ үүрэг шүүгдэгчид олгогдоогүй. Энэ үүрэг өөрт чинь байгаа шүү. Яаж яллах, цагаатгах талын нотлох баримтыг тэгш мэтгэлцээний үндсэн дээр цуглуулсан юм бэ гэдэг асуудал. Түрүүн шинжлэн судлуулж байгаа нотлох баримтыг харах юм зөвхөн тэр хохирогчоос шилжүүлсэн таван гүйлгээг дурддаг. Б.Цоос болон бусад эхнэр, дүүгээс нь шилжүүлээд байгаа энэ дансны гүйлгээг яагаад дурдахгүй, ярихгүй байгаа юм. Тэгэхээр хохирогчийн өгч байгаа мэдүүлэг өөрөө тогтворгүй байдаг. Энэ мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа учраас хохирогчийн мэдүүлгийг үнэлэх боломж байхгүй гэж үзэж байна. Г.У, Б.ЦБ нарын мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож мэтгэлцдэг. Энэ Г.У, Б.ЦБ нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгоод Н.Быг залилаад байгаа гэсэн үйлдлийг нотолж байгаа мэдүүлэг биш. Эсрэгээрээ Н.Б, Б.Ц, И.Ш, Н.Б нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа хоорондын бизнесийн эрх зүйн харилцаа байсан гэдгийг нотолдог гэрчийн мэдүүлэг. Үүнийг яллах талын нотлох баримтаар оруулж ирдэг. Сүүлдээ аргаа бараад урьд нь залилангийн хэргээр шийтгэгдэж байсан гэдэг нотлох баримтыг яллах талын нотлох баримт болгож оруулж ирдэг. Урьд нь шийдэгдэж байсан хэрэг энэ шалгагдаж байгаа хэрэг дээр нотлох баримтаар үнэлэгдэх боломж байхгүй. Тийм хуулийн заалт ч байхгүй, зохицуулалт ч байхгүй. Энэ өөрөө хэр шударга ёсны зарчимд нийцэж байгаа юм бэ гэдэг асуудал яригдах ёстой. Н.Баас удаа дараа Б.Ц руу шилжүүлээд байгаа мөн, Б.Цоос Н.Б руу шилжүүлээд байгаа мөнгө. Тэр прокурорын яллах дүгнэлтэд дурдаад байгаа 2019 оны 12 дугаар сарын 22-ноос хойш гээд байгаа. 2019 оны 12 сараас өмнө Н.Бтай мөнгө өгөлцөж авалцаж байсан харилцаа байдаг. Энэ харилцаа өөрөө юу юм бэ. Тэр гүйлгээний утгыг асуухад барилгын материалын үнэ, зээл, зээл төлөв гээд хоорондоо удаа дараа мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ харилцааг юу гэж дүгнэж байгаа юм. Тэгэхээр прокурор яллах дүгнэлтдээ юу гэж дурддаг вэ гэхээр хийсвэр байдал дээр дүгнэлт хийж дурдаад байна. Урьд үүссэн итгэлцлийн харилцаан дээр үндэслээд залилчихлаа гэж дүгнэлт хийгээд байдаг. И.Ш, Н.Б, Н.Б, Б.Ц гээд энэ дөрвөн хүн дөрвүүлээ хамааралтай хүмүүс байсан. Хоорондоо бие биеийгээ танилцуулсан, хоорондоо бизнесийн харилцаатай ийм хүмүүс байсан. И.Ш өөрөө худлаа ярьдаг. И.Ш нь Н.Б, Н.Б гэдэг хүмүүсийг танилцуулдаг, гэтэл танихгүй гэдэг. Гэтэл Н.Б нь өөрөө И.Шг таньдаг болоод явчихдаг. Б.Цтой танилцуулсан гэдэг. Н.Б нь бүр ямар ч харилцаатай нь тодорхойгүй яаж танилцсаныг ч мэдэхгүй. Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу Б.Ц гэдэг хүнтэй утсаар ярьж танилцсан юм уу. Энэ өөрөө эргэлзээтэй. Үүнийг Н.Б гэдэг хүн хариулдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд удаа дараагийн дансны гүйлгээний хооронд үүссэн бизнесийн эрх зүйн харилцааг эрүүгийн хэрэгт хамаатуулж залилангийн гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байгаа нь хавтаст хэргийн материал цугларсан нотлох баримтынхаа хүрээнд нийцэхгүй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хэрхэн яаж нотлогдсон юм бэ. Хаана гэмт хэрэг үйлдэгдээд байгаа юм. Гэм буруугийн сэдэл санаа зорилго өөрөө юу байсан юм. Тендерийг авч өгнө гэсэн юм уу, эсхүл тендер авчхаад ашгаа хуваана гэсэн юм уу тогтоосон зүйл байхгүй. Урьд нь үйлдсэн яллагдагчаар татах тогтоол дээр тендер авч өгнө гэж бичиж байсан. Яллах дүгнэлт дээр болохоор хоёуланг нь оруулаад агуулгыг нь биччихсэн байдаг. Хохирогч энэ дээр зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Энэ хохирогчийн өгөөд байгаа зөрүүтэй мэдүүлэг хэрхэн яаж дүгнээд байгаа юм бэ. Хохирогч өнөөдөр өөрөө би 6,000,000 төгрөгөөр хохирчихсон байна гээд хүсэл зоригоо илэрхийлээд байхад прокурор чи 26,000,000 төгрөгөөр хохирчихсон байна шүү дээ гэдэг. Энэ дээр олон дансны хуулга дээр шинжээчийн дүгнэлт гараагүй. Урьд нь нэмэлт ажиллагаа хийлгэж байхад шинжээчийн дүгнэлт гаргуулж өгөөч гэж хэлж байсан. Бодит байдал дээр прокурор энэ олон гүйлгээний учрыг ч ойлгохгүй байгаа. Хэнд яаж хэзээ, хэдэн төгрөг буцааж яаж өгсөн юм ямар харилцаатай юм. 60,000,000 төгрөг гэдэг чинь бага хэмжээний мөнгө биш. 3, 4 хувааж хийсэн бол нэлээн их хэмжээний мөнгө 10, 20 сая төгрөгөөр Б.Цийн дансанд ороод ирсэн байх ёстой. Тэр Н.Бгийн 53,000,000 төгрөгийг 60,000,000 төгрөг болгож өгөөд байгаа гүйлгээ орж ирсэн юм уу. Үүнийг тогтоосон зүйл байхгүй. Тэгэхээр энэ нотолбол зохих байдал эргэлзээтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байдалтай байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байна. ...Энэ нөхцөл байдлыг харгалзан ашигтай байдлаар эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээ шүүх бүрэлдэхүүнд байгаа учраас үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтээ дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн гаргаж байгаа яллах дүгнэлттэй холбоотой зарим нэг зүйлийг тодруулаад хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Яллах дүгнэлт дээр 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс нийт 5 удаагийн үйлдлээр 26,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Тэрийгээ улсын яллагч юу гэж тайлбарладаг вэ гэхээр Б.Ц, Н.Б нарын хооронд 5 удаа наашаа цаашаа орсон гүйлгээ байдаг юм. Энэ гүйлгээг нь тооцоод харах юм бол 5 биш 6 удаа орсон байдаг. Яллах дүгнэлт дээр 5 гээд бичсэн юм бол аль нь 26,000,000 төгрөгийн гүйлгээнд тооцоод хохирол болж орж ирэх ёстой бэ, тэр нь ойлгомжгүй. Гэрч Н.Бгийн мэдүүлэг нь бусад баримтаар буюу дансны хуулгаар нотлогдоно гэж улсын яллагч хэлдэг. Цагаатгах бусад нотлох баримтыг ганцхан цагдаа, прокурорын байгууллага цуглуулдаг юм биш. Н.Б мөнгө төлөөгүй гэсэн баримт аваад ирээч гээд байх юм. Н.Б би энэ мөнгийг ийм дансаар ингэж шилжүүлсэн гэсэн баримт гаргаж чадахгүй байгаа нь өөрөө баримт. Бид нар Н.Б мөнгө төлөөгүй гээд ямар баримт авч ирэх юм. Бүх хүнийх нь дансны хуулга ороод ирлээ. Энэ хүн би өөрийнхөө дансаар хаа нэг удаа авч байсан. Тэгээд эхнэрийнхээ дансаар, дүүгийнхээ дансаар авсан гэдэг. Энэ дансаар Н.Б гэдэг хүн мөнгө төлсөн нэг ч баримт байхгүй байна. Энэ Н.Бгаас төлөгдчихсөн баримт гээд прокурор мөрдөн байцаалтын ажиллагаанд тогтоох ёстой. Ийм зүйл огт байхгүй. Н.Бгийн мөнгө төлөөгүй гэдгийг батлаагүй байж гэдэг сонин юм яриад байна. Гурван шатны шүүхээр гэм буруутайд тооцсон нь хаашаа ч арилахгүй үндэслэл гэж байна. Тэр гэм буруутайд тооцсон, өмнө нь ял шийтгэл авсан нь Н.Бгийн төлбөрөө төлөөгүйгээс болсон. Би гуравдагч этгээдийн өмнө буруутай болж дууссан юм гээд ярихаар Н.Быг хохироосонд ямар одоо хамааралтай байж болох юм. Н.Быг хохироосон үйл баримтад ямар холбоотой гэж үзэж оруулж ирээд байгаа юм. Энэ бол Б.Цийн хувийн байдлыг дордуулах гэсэн санаа зорилго гэдгийг хэлмээр байна. Хохирогч гэдэг хүн чинь хохирол төлбөртэй холбоотой асуудлаа өөрөө шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэмэгдүүлэх, хасах эрх нь нээлттэй байдаг. Тэгээд би энэ мөнгөө ингэж авсан юм тэгж авсан юм гээд хэлдэг. Хохирогч өөрөө би шүүх хуралдаанд орохгүй тооцоо нийлээд үзсэн чинь И.Ш рүү шилжүүлсэн гэдэг мөнгийг надад шилжүүлсэн гэж хэлээд хуурч мэхлээд худлаа яриад өгөөгүй юм байна гэж бодоод гомдол гаргасан гэдэг. Тэр хүний гомдоод байгаа нөхцөл байдал И.Шгээр дамжуулан өгөх ёстой байсан 6,000,000 төгрөг. 9,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг нь бэлнээр авсан гарын үсэг байхгүй болохоор энэ мөнгөө аваагүй гээд анхнаасаа ярьсан. Тэгэхээр 3,000,000 төгрөгийг залилсан гэж үзэх юм уу, залилаагүй гэж үзэх юм уу, 3,000,000 төгрөгийн үйл баримтыг яаж тогтоох юм. Энэ талаар хэрэгт байхгүй. Тэгэхээр энэ хүний 26,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг нь хасахаар 17,000,000 төгрөг үлдэнэ. Энэ хүн яагаад 17,000,000 төгрөг авахаас татгалзсан бэ гэхээр нотлох баримт дээр бичээтэй байгаа гэдгийг хэлье. 1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар талд Н.Бын өөрийнх нь депозит дансны хуулга дээр 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.Цоос 19,000,000 төгрөг аваад 5088122704 тоот данс буюу Мөнхнасан гэдэг хүнд 17,000,000 төгрөг шилжүүлээд өгчихсөн байдаг юм. Энэ хүн тооцоо нийлэхдээ юуг ойлгосон бэ гэхээр би мөнгө аваад Мөнхнасанд өгөх ёстой байсан мөнгөө өгсөн гэдгээ гэнэт ойлгосон гэж үзэж байгаа. Энэ чинь баримтаар нотлогдож байна. 1,000,000 төгрөгийг Н.Энхжаргал гэдэг хүн рүү шилжүүлээд, 1,000,000 төгрөгийг нь янз бүрийн байдлаар өөртөө авсан байдаг. Тэгэхээр 17,000,000 төгрөгийн асуудлыг авсан гэдгээ хохирогч нотолж байна гэж хэлмээр байна. Улсын яллагч 11,000,000 төгрөгийг авсан юм бол үлдэх 15,000,000 төгрөгийг нь гаргуулж өгнө үү гэж байна. Тэр 11,000,000 төгрөгт чинь ямар төлбөр орсон бэ гэхээр миний өмгөөлөгчид төлсөн 2,000,000 төгрөгийг тооцон орууллаа. Мөн миний энэ хугацаанд хийгдсэн зардалд тооцсон 3,000,000 төгрөгийг тооцон орууллаа гэсэн. Тэр хохиролд огт тооцоогүй. Тэгэхээр тэр өөрийнх нь яриад байгаа 5 удаагийн үйлдлийн 26,000,000 төгрөгийн 11,000,000 төгрөг төлөгдсөн юм биш. Энэ хүн 17,000,000 төгрөг авсан гэдгээ ойлгоод асуудлаа шийдчихсэн. Мэдээж Б.Цийн хувьд зүгээр ажил хөдөлмөр эрхлээд хүнтэй холбогдоод учир шалтгаанаа яриад наашаа цаашаа мөнгө өгөлцөж авалцаад гүйж яваад гэнэт хэрэгт холбогдчихоор энэ хүн чинь яах учраа олохгүй би энэ хүнд мөнгө өгчихсөн гээд байдаг. 19,000,000 төгрөг өгчхөөд буцаагаад авсан гэхээр тэр 19,000,000 төгрөг юм болов уу гээд учраа олохоо больсон. Тэгэхээр хоёр удаа Б.Ц гэдэг хүн Н.Бт 19,000,000 төгрөг өгсөн байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 24 тоот тогтоолд Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагаанд гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагааг зөвхөн нотлох баримтад үндэслэнэ гэж заасан. Шүүх эрүүгийн хэргийн хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын ажиллагаанд цугларсан бүхий л нотлох баримтыг бүхий шинжлэн судална. Энэ бүх нотлох баримт гэдэгт юу орох юм бэ гэхээр шууд болон шууд бус мөн дам, өөр бусад бүхий л нотлох баримтуудыг тооцсон байгаа. Энэ бүгдийг шинжлэн судалж байж энэ гэм буруугийн асуудлыг ийм нотлох баримтаар энэ баримтаар нотлогдсон гэж үзнэ гэж тайлбарласан байдаг. Үүнийг шалгаад үзэх юм бол энэ хүний гэм буруутайд тооцох ийм нөхцөл байдал ийм баримт байхгүй. Энд яллах дүгнэлтэд бичигдсэн шиг таван удаагийн үйлдэл байхгүй. Тэгэхээр яллах дүгнэлт чинь өөрөө буруу бичигдчихсэн байна. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтэд техникийн алдаа гаргах юм бол техникийн алдаа бүхий яллах дүгнэлтийг прокурорт буцаагаад дахин шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл нөхцөл байдал байгаа. Тэгэхээр эд нар техникийн алдаа гэж үзнэ гэх юм бол улсын яллагч нь өөрөө энийгээ амаараа шүүхийн хэлэлцүүлэгт гурван удаа байсан байна. Бид нар техникийн алдаа гаргаад ингэж бичсэн байна гэж ярих ёстой байтал 5 удаа хоорондоо мөнгө төгрөг өгөлцөж авалцсан учраас 5 удаа гэдэг зүйл яриад байна. Тэгэхээр 19,000,000 төгрөг, 18,400,000 төгрөг гээд бүх өгөлцөж авалцсан асуудлуудыг Н.Быг хохироосон энэ үйлдэлд яаж хамааруулж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл холбогдлыг гэм буруутайд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэм буруутайд тооцох нотлох баримтыг огт нотлоогүй байна гэдэг шүүгчийн гаргасан захирамжийн биелэлт чинь хангагдаагүй буцаж орж ирсэн байгаа учраас энэ үйлчлүүлэгчид маань холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цийг хохирогч Н.Бт тендерийн ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан улмаар иргэн Н.Баас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр Г.Ун Хаан банк ХХК-ийн эзэмшлийн ... дугаартай дансаар, Б.ЦБын Хаан банк ХХК-ийн эзэмшлийн ... дугаартай дансаар, өөрийн эзэмшлийн Хаан банк ХХК-ийн эзэмшлийн ... дугаартай дансаар 26,000,000 төгрөг шилжүүлэн авсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заажээ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд, мэтгэлцээн, тайлбаруудын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож ирүүлээгүй байна гэж үзлээ.
Учир нь яллах дүгнэлтэд 5 удаагийн үйлдлээр 26,000,000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан гэж үйл баримтыг дүгнэж бичсэн боловч үүнийг бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр нотлоогүй байна.
Тухайлбал хохирогч Н.Б нь 2021 оны 12 сарын 16-нд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо “Г.У Хаан банк ... тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 23-нд 7,000,000 төгрөг, өөрийн Хаан банкны ... тоот дансаар 2020 оны 04 дүгээр сарын 22-нд 10,000,000, төрсөн дүү Б.ЦБын Хаан банкны ... дансанд 2021 оны 08 дугаар сарын 17-нд 9,000,000 төгрөг шилжүүлж нийт 26,000,000 төгрөг залилж авсан...” талаар бичжээ. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд буюу банкны дансны гүйлгээний хуулгаар хохирогч Н.Б нь шүүгдэгч Б.Ц болон түүний эхнэр Г.У, ах Б.ЦБ нартай хэд хэдэн удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлж өгч, авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Ц болон Н.Б нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр Б.Ц нь Н.Бд 53,000,000 төгрөг зээлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ “... И.Ш нь намайг Н.Бтай танилцуулсан. Бид гурав 2019 оны 10 сарын 24-нд уулзаад би Н.Бт 2019 оны 10 сарын 24-ний өдөр 9 сая төгрөг зээлсэн 3 сая төгрөгийг бэлнээр өгөөд 6 сая төгрөгийг И.Шгийн дансанд эхнэр Уянгын данснаас тэр орой нь шилжүүлсэн... ...Н.Б нь Н.Бтай холбож улмаар 53 сая төгрөг зээлсэн. Энэ зээлсэн мөнгийг Н.Б Н.Б нар надад төлөөгүйгээс би шүүхээс ял авсан, одоо ч авах мөнгө байгаа, залилсан гээд байгаа 26 сая төгрөг ч хамааралтай...” гэжээ. Гэтэл Н.Б нь гэрчээр мэдүүлэхдээ “...Намайг манай хүү Н.Бтай холбож өгсөн. Н.Баар дамжуулж Б.Цтой уулзсан. 53 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Би тухайн 53 сая төгрөгийн зээлээ төлсөн байгаа. Төлөхдөө би Б.Цийн өөрийн данс руу бас эхнэр Уянгын данс руу нь шилжүүлдэг байсан. Гүйлгээний утга нь ажлын хөлс цалин гэдэг байдлаар хийж байсан. Би нийт 60 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа. Мөнгөө өгөхдөө 3-4 хувааж хийсэн...” гэжээ.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Бын хэдэн оны хэдэн сарын хэдэнд хэдэн төгрөгийг хэний дансанд шилжүүлсэн 5 үйлдэл нь залилах гэмт хэрэгт тооцоод 26,000,000 төгрөгний хохирол учруулсан, мөн шүүгдэгч Б.Ц, хохирогч Н.Б, гэрч Н.Б болон бусад хамаарал бүхий хүмүүс болох эхнэр Г.У, Б.ЦБ нарын хоорондын дансны гүйлгээнд дээрх 53,000,000 төгрөг төлөгдсөн эсэх, бусад мөнгө шилжүүлж өгч авсан нь ямар учир шалтгаантай болохыг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоогоогүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг мөрдөгч, прокурор шалгаж тогтоогоогүй байна гэж үзлээ.
Энэ нь хохирогч Н.Бын шүүхэд ирүүлсэн “...Хохирогч Н.Б, шүүгдэгч Б.Ц бид бизнесийн хамтын үйл ажиллагааны явцад үүссэн хоорондын тооцоог нийлж үзээд хохирогч нь Б.Цоос дараах үндэслэлээр 11,000,000 төгрөг авахаар байна гэж үзлээ. Үүнд 1. Шүүгдэгч Б.Ц энэ хэргийн гэрч И.Ш бид гурав Улаанбаатар хотод 2019 оны 10 дугаар сарын 24-нд анх уулзахад Б.Ц И.Шгийн данс руу шилжүүлэг хийлгэсэн 6,000,000 төгрөгийг би аваагүй учир авах, 2. Б.Ц өөр хэргийн учир саатуулагдсан шалтгаанаар хоорондын тооцоо нийлэх явцад удааширсны алданги 3,000,000 төгрөг авах, 3. Үл ойлголцлоос цагдаагийн байгууллагад хандаж өмгөөлөгч авсны хөлс 2,000,000 төгрөг авах, 4. Хохирогчийн хувьд дээр дурдсан мөнгийг бүрэн хүлээн авсан учир одоо нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй болно...” гэх гэх хүсэлтээр давхар батлагдаж байна.
2-рт: Улсын яллагч “шүүгдэгч Б.Ц нь тендерийн ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Н.Быг төөрөгдөлд оруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Энэ нөхцөл дээр зөвхөн тендер авч өгнө, ажиллана, ашгаа хуваана гэдэг байдлаар тендерээ авсан боловч Н.Быг оролцуулаагүй хуурсан байна гэдэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдсон байгаа...” гэжээ.
Гэтэл Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд хохирогч Н.Б нь тендер авч хэрэгжүүлэх аж ахуйн нэгжтэй эсэх, шүүгдэгч Б.Ц нь тендер авсан эсэх зэрэг ямар үндэслэлээр зохиомол байдлыг зориудаар бий болгоод байгааг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайханы шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Тендерийг хороо өөрөө шалгаруулдаг. Тэнд орох гэж материалаа бүрдүүлээд өгч байсан гэдгийг бүрдүүлж өгч байсан материалыг хэрэгт авсан юм уу. ТЖ компани Хөшөөтийн уурхайн тендерт орсон ороогүй эсэхийг нотлох баримтыг прокурор хэрэгт авчраагүй. ТЖ компани огт орохгүй материалаа бүрдүүлж өгөөгүй байж орно гэж хэлсэн бол худлаа байхгүй. Тэгвэл оролцсон эсэх нь хэрэгт байхгүй байна. Оролцоод ялагдсан уу, ялсан уу эсэх талаар тодруулаагүй, ороогүй гээд байна. Ороод ялагдсаныг нь тэгвэл гаргаад ир...” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ “...Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэсэн, няцаасан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй эргэлзээ төрүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч талаас 11,000,000 төгрөгийн хохирлыг төлөгдсөн гэсэн баримт гаргаж өгсөн учраас хасаад 15,000,000 төгрөгийн хохиролыг төлөгдөөгүй байна гэж үзэж шүүгдэгч Б.Цоос гаргуулан хохирогч Н.Бт олгуулах дүгнэлт гаргаж байна...” гэжээ.
Улсын яллагчийн шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь тухайлбал хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.Бгийн мэдүүлэг, гэрч И.Шгийн мэдүүлгүүд нь эргэлзээтэй, хэрэгт байгаа бусад нотлох баримтуудтай зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Цтой холбоотой мөнгө өгч авалцсан асуудалд хоорондоо холбоогүй талаар мэдүүлдэг ч бусад нотлох баримтуудаар буюу дансны гүйлгээний баримтууд , хохирогчийн хүсэлтийн дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичгээр гаргаж өгсөн хүсэлт, зээлийн гэрээ, шүүгдэгч Б.Цийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн яллах үндэслэл болгосон гэрч Г.Уянгын мэдүүлэг, гэрч Б.ЦБын мэдүүлгүүд нь дансанд гүйлгээ хийсэн эсэхийг тодруулсан мэдүүлэг бөгөөд энэ нь шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримт биш гэж үзлээ.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар эд зүйл өмч хөрөнгийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл уг хэрэгт тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Цийг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 63 хоног цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Б.Цд холбогдох 2216000170080 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Цийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 63 хоног цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч Б.Ц нь хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА