Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/321

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0325/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* ,******* ,******* , тэдгээрийн өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** ,******* овогт************** , овогт нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318001380423 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

              1.Монгол Улсын иргэн,******* овогт************** РД: , суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан холбооны техникч мэргэжилтэй, ажилтай, , эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

             

              2.Монгол Улсын иргэн,*******т овогт************** РД: , суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, археологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.  

 

              3.Монгол Улсын иргэн, овогт РД: , суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ХХК-д кранист ажилтай, , эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* ,******* ,******* нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн байгууллагын алба хаагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдсан,  

Шүүгдэгч******* ,******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед багийн нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын алба хаагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы мэдүүлсэн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ийн мэдүүлсэн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын мэдүүлсэн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318001380423  дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 7-8, 9 дэх тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 10-11, 12-13, 14, 15 дахь тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай. “... BOBLOV гэх бичвэртэй хар өнгийн энгэрийн камерын бичлэгт үзлэгээр хураан авсан 14:10 минут, 01:33 секунтын 2 хэсэг бичлэг, ногоон өнгийн хантааз зэргийг эд мөрийн баримтаар тооцов.” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

******* мөрдөн байцаалтад 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор, 2023 оны 04 дүэгэр сарын 25-ны өдөр гэрчээр тус тус мэдүүлсэн: “...Би гаар 4 жил ажиллаж байна. цолтой. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр явган эргүүлийн чиглэлд хэсгийн байцаагч хамт Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед сургуулийн А байрны орчмоор хяналтын шалгалт хийгээд явж байхад хажуугийн модон дотор 3 залуу ил задгай бие засаад байсан. Ил задгай бие засах нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 төгрөгөөр торгох шийтгэлтэй байдаг болохоор тухайн зөрчлийг таслан зогсоох зорилгоор бид хоёр очиход тухайн  гурван залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Олон нийтийн газар бие засаж болохгүй наад үйлдлээ таслан зогсоо гэдгийг хэлээд тэдгээр иргэдийн нэр, хаягийг тогтоох зорилгоор регистрийн дугаарыг нь асуухад дунд нь зогсож байсан залуу регистрийн дугаараа дутуу хэлсэн. Тэр үед наад талд нь буюу миний хажууд  зогсож байсан******* шүлсээ хаяад цагдаагийн алба хаагчийг үл хүндэтгэсэн байдалтай Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үргэлжлүүлээд байсан. Тэр үед нь шүлсээ хаяхаа боль гэж шаардлага тавиад гартаа барьж байсан цүнхээрээ түүний зүүн гуя орчим хүрсэн чинь цаана зогсож байсан регистрийн дугаараа хэлэхгүй эсэргүүцсэн байдалтай байсан. Бид нар цуварсан байдалтай байсан ба би хамгийн баруун талд нь зогсооод дунд нь зогсож байсан*******той харьцаж байхад дундуур орж ирээд саад болоод хэл амаараа эсэргүүцээд байснаа шууд миний баруун нүдний доор нэг удаа гараараа цохиод ахиад нүүр хэсэгт нэг удаа нийт 2 удаа цохисон. Маш хурдан өөрийгөө хамгаалах завдалгүй хоёр удаа цохисон. шууд намайг тэврээд авсан. Би зөрүүлж тэврээд биеийн хүч хэрэглэж газарт унагаад дээрээс нь дараад нэг гарыг нь нурууных нь ард гаргаж бугуйн гав зүүж байх үед******* миний дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь*******ыг бас татаж унагаадтой холбож бугуйн гав гарт нь зүүсэн. Миний ард ,*******тай ноцолдоод байсан. Яг хэн нь хаанаас нь яаж барьсан болонийг хэн нь цохисон болохыг хараагүй. Би ,******* хоёрыг дараад бугуйн гав хэрэглээд хөдөлгөөнийг нь хязгаарласан байсан болохоор нэмэлт хүч дуудах боломж гараад гар станцаар жижүүртэй холбогдож цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцээд байна гэж нэмэлт хүч дуудсан. Энэ үед өндийж ирээд миний цээж, мөр орчим руу нэг удаа гараараа цохиж миний биед халдаад байсан болохоор түүнийг өндийлгөхгүй доош дарсан байдалтай байсан.******* хажуудийг босго гээд орилж хашхирсан байдалтай байсан. Тэгээд нэмэлтээр цагдаагийн газраас алба хаагчид ирж******* , ,******* гурвыг аваад явсан. цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд хүч хэрэглэж цохисон үйлдлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн албаны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд биеийн хүч хэрэглэж түүнийг газарт унагаж гарт нь нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гавыг зүүх үед түүний эрүүл мэндэд гэмтэл учирсан байсан. Тийм учраас цагдаагийн газар дээр ирсний дараа манай алба хаагчид Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт үзүүлж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байсан. Мөн миний баруун нүдний доор, хацар орчим зулгараад гэмтсэн болохоор би өөрөө эмнэлэгт үзүүлсэн. бас цохиулсан болохоор эмнэлэгт үзүүлсэн.ийг санаатай цохиогүй. анх эсэргүүцэн намайг цохисны дараа түүнд хамгийн анх бугуйн гав хэрэглэсэн. Сүүлд******* намайг араас цохихоор нь би түүнийг татаж унагаадтой холбож бугуйн гав зүүсэн. ,******* нарыг цохиж зодсон асуудал байхгүй.******* нь худлаа мэдүүлэг өгсөн байна.*******од бол би бугуйн гав хэрэглэснээс хойш хүрээгүй.ийг өшиглөсөн асуудал байхгүй.ийн хувьд согтуу байсан болохоор цагдаа ирсэн чинь босохгүй худлаа хэвтээд байсан. хамгийн анх намайг гараараа хоёр удаа цохиж миний биед халдах үедээ гэмтэл учруулсан.*******ын хувьд миний араас дагз хэсэг рүү цохисон. Гэхдээ ямар нэгэн гэмтэл учруулаагүй.*******ыг намайг цохихоор нь татаж унагажтой гарыг нь холбож бугуйн гав зүүсэн асуудал байгаа. Түүнд гав зүүх гэж биеийн хүч хэрэглэж зууралдаж дарах үед тухайн гэмтлүүд учирсан байж магадгүй. Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэлд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. ... бид хоёр зөрчил гаргасан гурван иргэнд хууль ёсны шаардлага тавьсан. ...Би албанаас тавьж өгсөн энгэрийн камерыг асааж явсан. Миний энгэрийн камерт тэр гурван эрэгтэйтэй анх уулзаж шаардлага тавих үеийн бичлэг байна. Гэхдээ шаардлага эсэргүүцээд биеийн хүч хэрэглэх үед бичлэг нь тасалдсан байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-22, 31-32 дахь тал/,

 

******* мөрдөн байцаалтад 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр тус тус мэдүүлсэн: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хамт Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдийн орой 20 цагийн үед сургуулийн А байрны хажуугийн модтой хашаан дотор 3 иргэн бие засаад Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдэж байсан. Энэ үйлдлийг таслан зогсоох зорилгоор бид хоёр очиж тухайн газарт бие засаж болохгүй талаар шаардлага тавьсан. Ингээд тэр ил задгай бие засаж байсан гурван иргэнийг хэн болохыг тогтоож шалгах зорилгоор регистрийн дугаар, бичиг баримтыг асуухад бичиг баримт байхгүй гэсэн. Бичиг баримт байхгүй бол регистрийн дугаараа хэлчих гэсэн чинь нэг нь хагас дутуу регистрийн дугаараа хэлсэн чинь нэг нь регистрийн дугаар байхгүй гэсэн. Тэгснээ нэг залуу нь хууль тайлбарлаж өгч байтал миний өөдөөс хараад нүдэн дээр шүлсээ хаясан. Өөрөөр хэлсэн Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үргэлжлүүлэн үйлдсэн. Тэгэхээр нь та нарыг тус бүр 10,000 төгрөгөөр торгоно гэхэд тэр шүлсээ хаясан залуу чадахгүй гэсэн. Тэгэхээр нь тэр гурвыг би та нар газар дээр нь шийдвэрлүүлж чадахгүй юм бол төв цагдаагийн газар дээр очиж шийдвэрлэнэ, дагаад яв гэхэд тэр гурав за гээд зүгээр явсан. түрүүлээд араас нь нүд нь гэмтсэн залуу буюу дагаад яваад түүний араас нүд нь гэмтсэн залуутай хамт гавласан байсан залуу буюу******* явсан. Би тэд нарын араас миний шүлсээ хаяад байсан залуу буюу******* явсан. Тэд нарын шээж байсан модны хажуугаас 3-4 метрийн зайтай төмөр хашаа байсан бөгөөд төмөр хашааны хажууд очоод нүд нь гэмтсэн Чизориг гэх залууын баруун шанаа орчим гараараа нэг удаа цохингуут тэр залууг тэврээд авахаар нь би салгах гээд араас нь гүйх үйлдэл хийхэд миний хантаазнаас ард байсан******* татахаар нь би эргэж харахад миний толгой хэсэг рүү нэг удаа мөргөөд баруун гараараа миний зүүн хацар руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн залууд Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч хэрэглэж модонд шахаж байгаад газарт хэвтүүлж дээр нь дарж миний биед халдсан үйлдлийг нь хязгаарлаж дарж суусан.ыг цохих үед тухайн залууг тэвэрч авч байсан ба намайг одоо нэрийг нь мэддэг болсон******* гэх залуугийн хөдөлгөөний хязгаарлачхаад харахадийн гарыг ард нь гавлах гээд үйлдэл хийхэдийн хамт байсан******* гээд залуу саад болоод дундуур ороод зууралдаад байхаар нь тэр хоёрыг хооронд нь холбоод гарыг гавласан. Гавласны дарааыг доороос нь гараараа цохиод******* боль гээд байсан. Тийм болохоорийн дээр нь дарж хөдөлгөөнийг нь хязгаарлаж суусан. Тэгээд******* , нарын хөдөлгөөнийг хязгаарласан болохоор станцаар жижүүртэй холбогдож цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцээд байна гэж нэмэлт тусламж дуудсан. Ингээд хэсэг хугацааны дараа нэмэлтээр замын 2 цагдаа ирээд араас нь хэв журмын 2 цагдаа ирж зөрчил  гаргасан, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн гурван  хүнийг машинд суулгаж авч явсан.*******,******* нарыг машин руу явсны дараа нь газар нүдээ аньчхаад хэвтээд байсан болохоор тэр хооронд би газар унасан байсан цүн, саравчтай малгай, цацруулагч хантааз зэргийг цуглуулж авсан. Тэгээд нь нүд нь гэмтсэн байдалтай босож ирээд машинд суугаад явсан. Сүүлд миний энгэрт зүүдэг нэр нь бас тунд унасан байна гээд манай алба хаагч авчирч өгсөн.ыг нь гараараа цохиж биед нь халдсан үйлдлийг таслан зогсоохоор биеийн хүч хэрэглэх явцад*******ийн биед гэмтэл үүссэн. Шүлсээ хаяад байсан******* гэж залуу миний хантаазнаас татаж, эргэж харахад толгой руу мөргөөд гараараа зүүн хацар руу нэг удаа цохисон. Тэр цохилтоос болж зүүн хацарт гэмтэл учирсан. Миний хантаазыг бас тухайн хүн татахдаа гэмтээсэн. анх тэр хүмүүс дээр очихдоо энгэрийн камераа асааж очсон. Тэрнээс хойш камер нь байнга ажиллаж байгаа л гэж би ойлгож байсан. Бүх үйлдэл камерын бичлэг дээр тодорхой байгаа гэж ойлгож байсан. Гэтэл сүүлд нь бичлэгээ үзсэн чинь дундаа нэг тасарсан байсан. Яагаад тасарсан болохыг мэдэхгүй байна. Шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж эрх чөлөөнд халдсан асуудалд гомдолтой байна. ... бид хоёр хууль ёсны шаардлага тавьсан. Тэр гурван эрэгтэйн арай жижиг биетэй туранхай нь бол ямар нэгэн маргаан хийж бид хоёрын шаардлагыг эсэргүүцээгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-26, 34 дэх тал/,

 

******* мөрдөн байцаалтад 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...Тухайн орой ажилтай болоод бид нарыг буулгачхаад явсан. Би*******той*******ыг гэрт нь явган хүргэж өгөх гээд сургуулийн баруун талаар явж байгаад хашаанд байгаа мод руу орж бид нар бие зассан. Бие засаад байж байхад эргүүл хийж явсан цагдаа хүрээд ирсэн ба*******той хаана бие засаад байгаагаа мэдэж байна уу гэсэн зүйл яриад байж байсан.*******ыг регистрийн дугаараа хэл гээд******* хэлээд байсан. Махлаг жижиг биетэй цагдаа нь над дээр ирээд овог, нэр, регистрээ хэл гэхээр нь би хэлэхгүй, яахаараа хэлдэг юм гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч намайг гавлах гэхээр нь би гавлуулахгүй гэж эсэргүүцээд миний нэг гарыг нурууны ард өчөөд нөгөө гарыг өчих гээд татаад би гавлуулахгүй гээд урдаа нэг гараа татаад ноцолдож байсныг санаж байна. Түүнээс хойш яг юу болсон талаар санахгүй байгаа ба ямар ч байсан дагзны орчим өвдгөөрөө дарчихсан би нүүрээрээ газар шороон дээр дарагдчихсан, гар гавлаастай байсан. Тэгээд нэмэлтээр цагдаагийн машин ирээд бид гурвыг машинд суулгаад төв байр руу ирсэн. Би гавлуулахгүй гээд ноцолдож байх явцад миний гэмтэл учирсан. Надтай анх харьцаж намайг гавлах гэж барьж аваад газар унагаасан цагдаа миний биед учирсан гэмтлийг учруулсан. Намайг гавлуулахгүй гэсний төлөө гавлах гэж ноцолдож байх явцад би гэмтсэн. Би бичлэгийг нь хальт үзэхэд би газар унаад өндийж ирээд чи муу яагаад намайг өвдөглөдөг юм гэж хэлж байх явцад миний нүдэнд гэмтэл учирчихсан байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

******** мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр, 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...Би өөрийн найз болохтой 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед Сөүл ресторанд уулзаад хоол идчихээд*******ыг гэрээс нь аваад Нью йорк толгой дээр очиж машин дотроо нэг шил 1 литрийн архи уусан. Тухайн үед гэх найзыгаа машинтай нь хамт аваад явж байсан. Тэгээд тухайн архиа ууж дуусгаад Дархан-50 цогцолборын ойролцоо зогсож байгаад машин дотроо дахиад нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид нарыг Дархан-50 цогцолборын харалдаа буулгахаар нь*******ыг гэрт нь хүргэж өгөх санаатай явж байгаад замаараа хуучин хорооллын сургуулийн хичээлийн А байрны ард талын төмөр хашаан дотор байх улиас мод руу******* бид хоёр бие засаад зогсож байхад хоёр эргүүлийн цагдаа ирээд за юу болж байна гэж хэлэхээр нь за уучлаарай гэж бид нар уучлалт гуйсан. Тэгэхэд тэр цагдаа миний зүүн гарыг тохойгоор нь хойшоо нугалж дараад толгойгоор газар унагаад миний гаранд гав зүүчхээдийг гавлах гэхэд гавлуулахгүй гэхэдийг газар унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн. Тэгэхэд нь би та нар болиоч гэхэд миний толгойн баруун тал руу гараараа нэлээн олон удаа цохисон. Ер нь бол 7-8 удаа цохисон. Тэгэхэд тухайн үед ухаан алдаад уначихсан байхад наадах чинь зүгээр байгаа юм гээд байсан. Тэгээд*******ыг мөн гавлах гээд дараад байх шиг байсан. Намайг гавлах явцдаа хэл үгээр доромжлоод байсан. Миний хүзүүний хэсэгт олон тооны зулгаралтай, толгойн баруун зүүн талын шанаа хэсэгт цус хуралт, дээд уруул бага язарч хавдсан, зүүн чих цус хуралттай, хүзүү хөндүүртэй байна. Намайг гавласан цагдааг би зүс царайгаар нь хэлж мэдэхгүй байна. Би дунд зэргийн согтолттой байсан. Болсон асуудлыг бүгдийг нь санаж байна. Сүүлд бид нарыг эрүүлжүүлэх байранд хүргэж эрүүлжүүлэхэд би драгер багажаар шалгуулахад 1,21% гарсан санагдаж байна. Бид нар болохгүй газар бие зассан нь бид нарын буруу. Гэхдээ бид нарыг зодох ямар ч шаардлага байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38, 125 дахь тал/,

 

******* мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр, 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...найз*******ын төрсөн өдөр болоод 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Сөүл ресторанд уулзаад хоол идчихээд*******ыг гэрээс нь аваад Нью-йорк толгой дээр очиж гэх найзынхаа машинд 1 литрийн нэг шил архийг******* ,******* бид гурав хувааж уусан. Тэгээд бид нарыг Дархан-50 цогцолборын харалдаа буулгахаар нь*******ыг гэрт нь хүргэж өгөх санаатай явж байгаад замаараа хуучин хорооллын сургуулийн хичээлийн А байрны ард талын төмөр хашаан дотор байх улиас мод руу бид гурав орж гурвуулаа бие засаад зогсож байтал эрүүлийн цагдаа нар ирээд за юу болж байна гэж хэлэхээр нь бид нарын буруу за уучлаарай гэж уучлалт гуйсан. Тэгэхэд бид нарыг Цагдаагийн газар руу авч явна гэж хэлэхээр нь бид нар гэр гэр рүүгээ явж байгаа юм аа гэж хэлэхэд үгүй ээ тийм зүйл байхгүй. Та нарыг цагдаагийн газар руу авч явна гээд бид нарыг гавлах гэхэд бид нар гавлуулахгүй гээд эсэргүүцэл үзүүлээд өчүүлэхгүй гээд ноцолдсон. Тэгээд нэг мэдэхэд намайг гавлаад дээрээс дараад миний хөдөлгөөнийг хязгаарлачихсан байсан. Тэгээд би хэвтэж байгаад амьсгал давчдаад байхаар нь намайг босгооч ээ гэж хэлсэн. Тэгэхэд намайг найз******* та нар хүн аллаа гэж хэлээд миний дээр намайг хамгаалаад хэвтсэн. Тэгээд бид гурвыг цагдаагийн машинд суулгаад цагдаагийн газарт авчирсан. Миний баруун талын нүд цус хуралттай, хавдсан, зулгаралт үүссэн, толгойн дагз хэсэг боон хоёр чихний ар хэсгээр хаван үүссэн байна гэж Нэгдсэн эмнэлгийн эмч хэлсэн. Яаралтай хэвтэн эмчлүүлэхгүй бол тархины хаван их байна гэж хэлсэн. Маргааш миний томографын хариу гарна гэсэн. Нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авахад нүдний ухархай гайгүй байна. Харааны өөрчлөлт орсон байна гэж хэлсэн. Гэмтлийн эмчид хандаарай гэж хэлсэн. Тэгээд толгойн зургаа авхуулсан. Маргааш хариу нь гарна. Би цагдаатай зууралдаж ноцолдсоноо санахгүй байна. Ямар ч байсан би тухайн хоёр цагдааг бид нар  дээр ирэхээс өмнө бие, царай зүс маань эрүүл ямар нэгэн гэмтэлгүй байсан. Харин хоёр цагдаатай гавлуулахгүй гэж ноцолдож байх явцад миний дээрх гэмтлүүд учирсан. Би цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан үгүйгээ мэдэхгүй байна. Би тухайн үед өндөр зэргийн согтолттой байсан. Согтуурал шалгахад 1,54% гарсан. ...Би цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдаагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41-42, 133 дахь тал/,

 

*******ы мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 26, 06 дугаар сарын 19-ний өдөр тус тус гэрчээр, 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар тус тус  мэдүүлсэн: “...*******ын төрсөн өдөр болоод 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн үед******* , , бид нар ирээд гэрээс намайг аваад бид нар Нью-йорк толгой дээр очиж гэх найзынхаа машинд 1 литрийн архийг хувааж ууцгаасан. Тэгээд тухайн архиа ууж дуусаад Дархан-50 цогцолборын харалдаа буулгаад намайг гэрт хүргэж өгөх санаатай явж байгаад замаараа сургуулийн хичээлийн А байрны ард талын төмөр хашаан дотор байх мод руу бид гурав гурвуулаа орж бие засаад зогсож байхад эргүүлийн хоёр цагдаа ирээд за юу болж байна гэж хэлээд бид нар дээр ирж байсныг муухан санаж байна. Тэгээд яг юунаас яагаад цагдаагийн алба хаагч нартай маргаан үүсгэснийг санахгүй байна. Нэг мэдэхэд миний хоёр гарыг ар нуруунд минь өчөөд толгой дээр маань дэслэгч цолтой цагдаа өвдөглөчихсөн байсан. Тэгээд орилоод босох гэж оролдоод дийлээгүй. Миний хажууд манай хоёр найз бас орилоод байх шиг байсан. Би газраас толгойгоо өндийлгөж чадахгүй болохоор юу ч харагдахгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн машинд бид гурвыг суулгаад цагдаагийн газар дээр авчирсан. Тэгэхэд манай найзийн баруун нүд нь хавдаад цус гарсан байдалтай байсан. Миний доод уруул дотор талдаа бага зэрэг язарсан байна. Нуруугаар жаахан хөндүүрлээд байна. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Намайг дэслэгч цолтой цагдаа өчөөд газарт хэвтүүлчихсэн байсан. Би тухайн үед дунд зэргийн согтолтой байсан. Согтолтын зэрэг 0,50% гарсан. Дэслэгч цолтой цагдаагийн алба хаагч миний гарыг өчиж газар хэвтүүлж дарах үед тухайн гэмтлүүд учирсан гэж бодож байна. Тэрнээс өмнө надад ямар нэгэн гэмтэл байгаагүй. Сүүлдийн бие гэмтсэн болохыг мэдсэн. Машинд суулгах гэж байхад нүд нь гэмтчихсэн байсан санагдаж байна. Миний хувьд цагдаа нар ямар шаардлага тавьсан талаар мэдэхгүй. Нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн намайг газар хэвтүүлээд дээрээс дарж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46, 55, 141 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орой ойролцоогоор 20 цагийн орчим Хонгор-74 явган эргүүлийн чиглэлээс станцаарын сургуулийн хажууд цагдаагийн алба хаагчийн шаардлага  эсэргүүцээд байна гэсэн утга бүхий дуудлага ирсний дагуу эргүүлийн офицерын  сургуулийн А байрны спорт заалны хойд талын хашааны тийшээ яваад очиход манай Замын цагдаагийн тасгаас 3 залууг дэд ахлагч , дэслэгч нар нэг залууг нь гавласан байдалтай түрүүчээс нь машинд суулгаж байсан. Тэдгээр хүмүүсийг машинд суулгах явцад чанга дуугаар орилж хашхирсан. Машины тэнд очоод цагдаа нарыг хэл амаар доромжилсон байдалтай, нэлээн согтолттой, лалрын цагдаа нарыг ажилгүй болгоно гээд орилоод байсан. Тэгэхээр нь цагдаа дээр очиж учраа ол гээд машинд суулгаад Цагдаагийн газар дээр авчирсан. Нэг залуугийнх нь нүүрэнд шалбарсан гэмтэл учирсан байсан болохоор эмнэлэгт хүргэж өгөөд анхны тусламж үзүүлээд буцааж авчирсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай найз*******ын төрсөн өдөр байсан болохоор ,******* бид гурав миний машинтай найз*******ыг очиж аваад 1 литрийн архи уулан дээр хувааж уусан. Би машин жолоодож явсан болохоор архи уугаагүй. Ингээд нэг цаг орчим сууж байгаад би орой ажилтай байсан болохоор сургуулийн ойролцоо буулгачхаад явсан. Манай хэд ахиж архи уусан эсэхийг мэдэхгүй. Сүүлд найзуудтайгаа уулзахад сургуулийн тэнд харьж яваад модон дотор бие засаж байгаад эргүүлийн цагдаа нартай таараад асуудал үүссэн гэсэн. Би тухайн үед хамт байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2333 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгийн хантаазанд 90 мм, 100 мм, 190 мм, 190 мм, 70 мм хэмжээтэй шинээр татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралтууд байна. Ханзралууд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 458 дугаартай: “... биед баруун нүдний доор зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 86-87, 92-93 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 457 дугаартай: “... биед зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 456 дугаартай: “...*******ын биед дээд уруулын дотор салст, зүүн чамархай, баруун чихний ард зулгаралт, хүзүүний булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 455 дугаартай: “...*******ийн биед баруун дээд зовхинд язарсан шарх, дух, хөмсөг, зүүн нүдний доор хамар, баруун чихэнд зулгаралт, баруун нүдний алиманд цус хуралт, нүүрний баруун талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 454 дугаартай: “... *******ы биед доод уруулын дотор салст, зүүн гарын алга, бүсэлхийн зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******,*******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэдийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч******* ,******* , ******* , тэдний өмгөөлөгч С.Чинбат нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч******* ,******* , ******* нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энгэрийн камер 1 ширхэг, шар өнгийн хантааз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч нарт буцаан олгож, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** ,*******т овогт************** , овогт нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* ,******* нарт тус бүр 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* ,******* нарт оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* ,******* ,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* ,******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энгэрийн камер 1 ширхэг, шар өнгийн хантааз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч нарт буцаан олгосугай.    

                                             

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* ,******* нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР