| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2019/03770/И |
| Дугаар | 102/ШШ2020/00439 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2020/00439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тУ шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: БЛ
Нэхэмжлэгч: Д Э
Хариуцагч: Т У ХХК
2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан тогтоолыг хүчингүйд тооцуулах, Т У ХХК-ийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах, Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамжны 31 тоотод байрлах компанийн эзэмшлийн газар, хашаанд төмөр бетонон ханатай, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй 24 метр х 30 метр хэмжээтэй, 720 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, сендвичин барилга 15 метр х 30 метр хэмжээтэй 450 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулахыг Т-У ХХК-ийн өмчид бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.Б
хариуцагчийн төлөөлөгч Ж.Б
нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л, Д.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Б.Л, Д.Э нь хувийн худалдааны бизнес эрхлээд үр бүтээлтэй ажиллаж байна. Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард, үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж 31 тоотод байрлах Т У ХХК-ийн нийт 16279 ширхэг хувьцааг эзэмшдэг. Т У ХХК нь геологи, өрөмдөх, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай шаардлагын тухайд Т У ХХК-ийн хувьцааг нийт 6 иргэн эзэмшдэг ба 2008 оноос өнөөдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хууль бУаар явуулдаг ямар нэгэн байдлаар хурлын товыг мэдэгдээгүй. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болсон хуралд оролцуулахгүйгээр 2018 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцэн баталсан ба үйл ажиллагаа санхүүгийн байдлыг сайн байна гэж сайшаасан байна. Т У ХХК нь алдагдалтай ажлаад байхад яагаад маш сайн гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй. 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх дараалалд Т У ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Д.Шинэбаярын гүйцэтгэх захирлаас чөлөөлөх тухай саналыг хүргүүлэхэд, саналыг хурлын дараалалд оруулахгүйгээр орхигдуулсан. Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л нь өөрийн санхүүжилтээр тУ компанийн санхүүжилтээр тУ компанийн газар дээр нь 3 барилга барьсан. Үүнд: Төмөр бетонон дээвэртэй, тоосгон ханатай, 24м х 54м хэмжээтэй, 1296 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй, 24м х 30м хэмжээтэй, 720 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, сендвичин барилга, 15м х 30м хэмжээтэй 450 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, 2018 онд дээрх барьсан барилгуудын Т У ХХК-ийн хөрөнгөд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүлээж авдаггүй, 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх дараалалд оролцуулахыг шаардсан боловч хэлэлцүүлэхгүйгээр орхигдуулсан. Т У ХХК-ийн 2008 оноос 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах тухай шаардлагын тухайд Т У ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа танилцуулдаггүй, ямар учраас алдагдалтай ажилладаг талаар мэдээлэл авахыг хүсэхээр хүсэлтийг гүйцэтгэх захирал хүлээж авдаггүй , 2008 оноос 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг танилцуулах мөн аудитын шалгалт оруулах тухай шаардлага, хүсэлт гаргахаар авдаггүй, бидэнд хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа тул Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хураас гаргасан тогтоолыг хүчингүйд тооцуулах, Т У ХХК-ийн 2008 оноос 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулж өгөхийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Т-У ХХК ихэсгэсэн шаардлагадаа: Т У ХХК-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж 31 тоотод байрлах компанийн эзэмшлийн хашаанд төмөр бетонон дээвэртэй, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй, 24м х 30м хэмжээтэй, 720 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, сендвичин барилга, 15м х 30м хэмжээтэй 450 м.кв талбай бүхий нэг давхар агуулахыг тУ тУ Т У ХХК-ийн өмчид бүртгүүлэхийг даалгах тухай. 2018 онд дээрх барьсан барилгуудыг Т У ХХК-ийн хөрөнгөд бүртгүүлэхээр удаа дараа хүсэлтийг гаргасан боловч компанийн удирдлага хүлээж авдаггүй, ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авдаггүй. В.Л нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж 31 тоотод байрлах компанийн эзэмшлийн хашаанд төмөр бетонон дээвэртэй, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй, 24м х 30м хэмжээтэй, 720 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, сендвичин барилга, 15м х 30м хэмжээтэй 450 м.кв талбай бүхий нэг давхар агуулахыг тУ тУ Т У ХХК-ийн өмчлөлд бүртгүүлж өгнө үү.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд 2008-2019 онд үйл ажиллагаа явуулж байсан санхүүгийн тайлан, 2019 оны 4 сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Т У ХХК-ийн эзэмшил газар дээр Б.Л, Д.Э нар компанийн бизнесийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс өөрсдийн хөрөнгөөр 3 обьект барьсан. Барилгаа бариад Т У ХХК болон компанийн ТУЗ-д компанийн өмчлөлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан. Хүсэлтийг компани хүлээн авч шийддэггүй. Иймд энэ 3 обьектыг Т У ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гадна өмнө нь болсон хурлууд болон ТУЗ-ийн хурлууд байдаг. Эдгээр хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад 3 объектийг компанийн өмчид бүртгүүлэх саналыг оруулах, санал бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх, хувьцаа эзэмшигч ногдол ашгаа авах гэх зэрэг асуудлаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ч хүсэлтийг хүлээн авдаггүй, шууд олонхиороо асуудлыг шийдвэрлээд яваад байдаг. Иймд бидний эрх, ашиг сонирхол хөндөгдөөд байна, олонхиороо давуу байдлаараа шийддэг, хуралд оролцоход та нар байсан ч, байгаагүй ч шийднэ гэж ярьдаг энэ байдлаас болж шүүхэд хандах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Т У ХХК нь 2008-2019 оны хооронд байнгын алдагдалтай ажилласан. Бизнесийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, яагаад алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдэхээр хүсэлт тавьж, санхүүгийн тайлангаа үзүүлээч гэхэд үзүүлдэггүй. Сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр энэ асуудлыг хуралд тавьсан боловч санхүүгийн тайлан гэж ганц нүүр юм өгсөн. Санхүүгийн тайлан гэж ийм юмыг хэлэхгүй ээ гэдгээ хэлээд, хурлын даргалагчаа томилохоос өмнө үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлтийг үзье, төлөвлөгөө батлах асуудалд бид санал оруулах нь зүйтэй, компанийн хөрөнгөд 3 объектийг бүртгэх талаар хэлэлцэх хүсэлт тавьсан. Гэвч саналыг хүлээн аваагүй. Иймд бид энд байх шаардлагагүй гэж үзээд шийдвэрлэх байгууллага буюу шүүхэд хандах эрхтэй гээд албан ёсоор хүсэлтээ тавьж хурлаас гарсан. Иймд бид 2008-2019 оны Т У ХХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг үзэх хүсэлттэй байна. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 3 барилгыг Т У ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан тогтоолыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэж зарлахдаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тогтоол гаргаж, уг тогтоолд Б.Л, Д.Э нар гарын үсэг зурсан байдаг. Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хурал компанийн байранд 15 цагт эхэлсэн бөгөөд уг хуралд хувьцаа эзэмшигч Б.Л өөрийн биеэр хувьцаа эзэмшигч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох оролцож, ирцийн бүртгэлд гарын үсгээ зурсан байдаг. Гэвч энэ хоёр хүн хурал эхэлсний дараа хурлыг орхиж явсан. Хурлын ирц хангалттай бүрдсэн учраас хурлыг үргэлжлүүлэн хийж зохих шийдвэрүүдийг Компанийн тухай хууль, компанийн дүрмэнд заасны дагуу олохни хувьцаа эзэмшигчдийн санал 54,9 хувиар батлан гаргасан. Гүйцэтгэх захирал Д.Шинэбаярыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаа томилж баталсан ба энэ үед нэхэмжлэгч нар зөвшөөрсөн байдаг. 2019 онд нэхэмжлэгчдийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө болон хурлын эхэнд гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай ямар нэгэн санал гаргаагүй болно. Хэрэв гаргасан гэж байгаа бол үүнийгээ нотолсон баримтаа гаргавал зохино. Т У ХХК-ийн 43,12 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л, Д.Э нар 2007 онд тУ компанийн эзэмшил газрын 50 орчим хувьд ногдох хэсгийг дээрх дээрх гражийн барилгын хамт өөрсдийн эзэмшилд авч тУдаа бие даасан үйл ажиллагаа явуулах, компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байх хүсэлт гаргасныг бУад хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн. Энэ үеэс одоог хүртэл нэхэмжлэгч нар тУдаа үйл ажиллагаа явуулж олсон орлого, гарсан зардлаа өөрсдөө хариуцагч тайлан тооцоогоо тУдаа хийж ирсэн. Өөрөөр хэлбэл Т У ХХК-ийн тайлан тэнцэлд энэ хоёр хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй компанийн хөрөнгө газраас олсон орлого тУгагдаж байгаагүй юм. Тэд орлого зарлагаа өөрсдийн эзэмшлийн Уран ган ХХК-ийн тайлан тэнцэлд тУгадаг гэж ярьдаг. Ийнхүү тУдаа 10 гаруй жил болохдоо компанийн эзэмшил газар дээр ямар нэг зөвшөөрөлгүйгээр граж агуулахын зориулалттай 3 хэсэг барилга барьсан. Үүнээс хоёр барилга нь нийтийн эзэмшлийн газрын талбайд хэсэгчлэн орж баригдсан ба үүнийг буулгахыг шаардаж Нийслэлийн газрын албанаас 2 удаа мэдэгдэл хүргүүлж байсан. Түүнчлэн нэхэмжлэгч нар эдгээр барилгыг барьж ашигласны бүхий л орлогоо өөрсдөө авч байсан, өртөг зардлаа аль хэдий нь нөхсөн байх учиртай цаашид буюу ойрын 2 жилийн дотор эдгээр барилгыг буулгаж шинээр орчин үеийн шаардлага хангасан олон давхар барилга барихаар компанийн зүгээс төлөвлөж байна. Нэхэмжлэгч Б.Л, Д.Э нар өөрсдөө мөн хүсэлтээ гаргаж 2017 оноос эхлэн компаниа нэг удирдлага дор байлгах, энэ зорилгоор өөрсдийн мэдэлд шилжүүлэхээр тохиролцсон. Ингэж тохиролцсоны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралд 2018 оноос эхлэн Б.Л, Д.Э нар оролцох болсон. Гэвч өнөө хүртэл эзэмшилдээ авсан газар, барилгыг хувьдаа ашигласан хэвээр, орлого зардлаа компанийн тайлан тэнцэлд тУгуулахгүй байна. Компанийн зүгээс өөрийн хөрөнгө эзэмшил газар болон уг газар хөрөнгийг ашиглаж олсон орлогыг буцаан өгөхийг нэхэмжлэгч Б.Л, Д.Э нараас шаардсан сөрөг нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Т У ХХК-ийн 2008 оноос 2019 оны үйл ажиллагаа санхүүгийн тайланг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Б.Л, Д.Э нар компанийн 50 орчим хувийн газах, түүн дээрх барилга хөрөнгийг эзэмшиж ашигласнаас 2008 оноос 2016 онд олсон орлого зардал ашгаа компанид тайлагнасан нөхцөлд эдгээр хугацааны тайланг гаргаж өгөх боломжтой. 2017 оноос 2018 оны үйл ажиллагаа санхүүгийн тайланг нэхэмжлэгч Б.Л, Д.Э нарт хувьцаа эзэмшигчдийн хуралд ирэх үед тухай бүр гарган өгч байсан.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т У ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарлаж, компанийн ТУЗ-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тогтоол гаргасан. Тогтоолд Д.Э, Б.Л нар гарын үсэг зурж хэлэлцэх асуудлаа баталсан. Тогтоолын А-д, компанийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан, компанийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг батална гээд хэлэлцэх асуудлаа урьдчилан баталсан. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагт хурал эхэлсэн. Хурлын тэмдэглэл авагдсан. Уг хуралд хувьцаа эзэмшигч Б.Л өөрийн биеэр, Д.Эийн төлөөлөгч Г.Баттогтох нар оролцсон. Гэвч энэ хоёр хүн хурал эхэлсний дараа хурлыг орхиж явсан. Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг үргэлжлүүлэхээр болж, зохих шийдвэрийг 54,9 хувийн саналаар батлан гаргасан. Мөн хурлын даргалагчаа томилсон, баталсан. 2019 онд нэхэмжлэгч нарын зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө хурал дээр хэлэлцүүлэхээр ямар нэгэн санал гаргаагүй байсан. Гаргасан гэж байгаа бол үүнийг нотолсон баримт гаргах ёстой. Ийм нотлох баримт огт байхгүй. Т У ХХК-ийн 43,12 хувийн хувьцаа эзэмшигч нь Б.Л, Д.Э нар байдаг. ТУ компанийн эзэмшил газрын 50 орчим хувь болох 6800 м.кв ногдох хэсгийг нэхэмжлэгч нар өөрсдийн эзэмшилд авч тУдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Кадастрын зураг дээр байгаа. 6,800 м.кв газрыг эзэмшиж байгаа. Нэхэмжлэгч нар хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн зөвшөөрч, үүнээс хойш өнөөдрийг хүртэл тУдаа хашаа татаж, тУдаа үйл ажиллагаа явуулан, орлого олж, гарсан зардлаа хариуцаж тайлан тооцоогоо тУдаа хийж байсан. Олсон орлогоо компанид өгдөггүй, газрын төлбөрөө төлдөггүй ийм байдалтай явж байгаа. Гэтэл компанийн тайланд энэ 2 хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хөрөнгө тУгагдаад явж байгаа. Орлого, зарлагаа өөрсдийн эзэмшлийн Уран гар ХХК-ийн тайланд тУгасан гэж ярьдаг. ТУдаа 10 орчим жил болохдоо компанийн эзэмшил газар дээр зөвшөөрөлгүйгээр 3 барилга барьсан. Үүнээс 2 барилга нь нийтийн эзэмшлийн талбайд баригдсан. Үүнийг буулгах тухай мэдэгдлийг Нийслэлийн газрын албанаас удаа дараа ирүүлж байсан. Барилгыг буулгахгүй бол тухайн газрын хэмжээгээ нэмэгдүүлэхийг Т У ХХК-иас хүссэн хүсэлтүүд байдаг. Гэвч хүсэлтийг одоо болтол шийдээгүй. Иймд тухайн барилга нь нийтийн эзэмшлийн талбай руу орсон, Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн байдалтай явж байна. 2 жилийн дотор эдгээр барилгыг буулгаж, орчин үеийн шаардлага хангасан олон давхар барилга барихыг компанийн зүгээс баталсан байдаг. Нэхэмжлэгч нь 2017 оноос хойш өөрөө хүсэлтээ гаргаж өөрсдийн мэдэлд байгаа газар, барилгыг компанийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Тохиролцсоны дагуу 2018 оноос эхлэн Б.Л нар нь хувьцаа эзэмшигчдийн хуралдаа албан ёсоор оролцож, тайлан мэдээгээ сонсож явсан. Гэвч өнөөдрийг хүртэл барилгыг ашигласан орлого, зарлага нь компанийн төсөвт суудаггүй хэвээрээ байгаа. Иймд эхний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хоёрдугаарт, Т У ХХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах шаардлага гаргасан байсан. Б.Л нь 2008-2016 онд компанийн эзэмшил газар дээр барьсан барилгыг ашигласнаас олсон орлого, зарлагыг компанид тайлагнасан тохиолдолд эдгээр хугацааны тайланг гаргаж өгөх боломжтой. Компанийн дүрмийн 2 дахь хэсэгт Санхүүгийн тайланд дараахь зүйлийг заавал оруулна, баланс, мөнгөн гүйлгээний тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан зэрэг тодорхой асуудлаа дэлгэрэнгүй оруулсан. Үүний дагуу 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр санхүүгийн тайланг дэлгэрэнгүй хэлэлцэн батална. Дүрмийн дагуу компанийн санхүүгийн үйл ажиллагааны тайланг батлах гээд нягтлан бодогч тэмдэглэл үйлдэж, гүйцэтгэх захирал тайланг батлах гэсэн боловч өмнө нь батлаагүй асуудал хэлэлцэх санал тавьж, саналыг хүлээн зөвшөөрөөгүй учир хуралд суухгүй гээд 2 хувьцаа эзэмшигчид хурлыг орхиж гараад үлдсэн хувьцаа эзэмшигчид санхүүгийн тайлан хэлэлцэж, баталсан. Энэ нь өөрсдийнх нь эс үйлдэхүйгээс хамаарах асуудал юм. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд тайлбар хэлье. 3 ширхэг барилгыг компанийн өмчид бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Т У ХХК-ийн газар дээр баригдсан эдгээр барилгууд нь зөвшөөрөлгүй баригдсан барилгууд байдаг. Нэг сэндвичэн барилга нь Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын газраас гаргасан албан ёсны зөвшөөрөлгүй. Мөн нийтийн эзэмшлийн газар дээр баригдсан учир барилгаа буулга гэдэг хариу өгсөн. Тодорхой эрхийн зөрчилтэй байгаа учир Компанийн тухай хуулийн дагуу дотоод асуудлаа ТУЗ-өөр шийдэж, энэхүү барилгыг хамтран буулгаж, цаашид албан ёсны зөвшөөрөлтэй дараагийн том хэсгийг хамтарч, босгох боломжтой гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Иймд үүнийг заавал шүүхээр даалгуулж, ТУЗ-ийн эрх хэмжээнд халдах боломжгүй. Эдгээр барилгыг нийтэд нь чөлөөлж, дараагийн ажилд хамтарч явья гэсэн санал, төлөвлөгөөтэй байна. Эдгээр барилгаа албан ёсны зөвшөөрөлтэй гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй. Ямар нэгэн нотлох баримт байхгүй. Иймд эрхийн зөрчилтэй 3 барилгыг компанийн өмчлөлд авах боломжгүй. Компанийн өмчлөлд авах байсан ч хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөр шийдэх боломжтой. Компанийн тухай хууль болон компанийн дүрмийн 5.2-д бүх санал өгнө гэж заасан. Тухайн барилга эрхийн зөрчилгүй, зөвшөөрөлтэй байсан бол үнэлгээний асуудал яригдана. Үндсэн хөрөнгөд бүртгүүлэх юм уу ямар хөрөнгөд бүртгүүлэх болохоо тодорхойлох ёстой. Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчдийн саналаар асуудлаа шийдэхээс биш хувьцаа цөөн, олноос хамаарахгүй бөгөөд олонхиороо асуудлыг шийдээд байна, миний хүссэн шийдвэрийг гаргуулж өгөөч гэж шүүхээр шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Б.Л, Д.Э нар нь хариуцагч Т-У ХХК-д холбогдуулан Т У ХХК-ийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, хувьцаа эзэмшигч Б.Лгийн хөрөнгөөр Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамжны 31 тоотод байршилтай компанийн эзэмшлийн газарт баригдсан төмөр бетонон ханатай, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй 24 метр х 30 метр хэмжээтэй 720 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, 15 метр х 30 метр хэмжээтэй 450 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулахыг Т-У ХХК-ийн өмчид бүртгэхийг даалгах шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх санал хүргүүлснийг оруулаагүй, хувьцаа эзэмшигч Б.Лгийн хөрөнгөөр компанийн эзэмшил газарт баригдсан 3 агуулахыг компанийн хөрөнгөд бүртгүүлэх саналыг хүлээж аваагүй, хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэхийг шийдвэрлээгүй, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулдаггүй гэж тайлбарлаж байх ба хариуцагч 3 агуулахыг компанийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан, уг хөрөнгүүдийг компанийн хөрөнгөд бүртгүүлэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр санал гаргаагүй, тухайн хөрөнгүүдийг компанийн хөрөнгөд бүртгэх асуудлыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй, гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх саналыг хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө болон хурлын үеэр гаргаж байгаагүй гэж маргаж байна.
Т-У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутад хуралдуулахаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэсэн байх ба уг хурлаар компанийн үйл ажиллагааны ба санхүүгийн тайланг хэлэлцэн батлах, компанийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг батлах болон бУад асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Дээрх үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.3 дахь хэсэгт нийцсэн байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэхэмжлэгч Б.Л, Д.Э нар сонгогдож, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан байх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн бүртгэлд бүртгэгдэж, тухайн өдрийн хуралд оролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов. /ХХ-ийн 26-27, 129-132 дугаар тал/
Иймд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товыг мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан журмаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах эрхтэй бөгөөд энэхүү журмын дагуу нэхэмжлэгч нар нь компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх болон нэр заасан эд хөрөнгүүдийг компанийн хөрөнгөд бүртгүүлэх саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар хүсэлт гаргаагүй байна.
Харин дээрх саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлтээ хувьцаа эзэмшигч Б.Л 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурал дээр гаргасан боловч уг асуудлыг хэлэлцэх эсэх талаар хувьцаа эзэмшигчид саналаа хэлээгүй буюу тухайн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлээгүй байхад хурлыг орхиж гарсан үйл баримт тогтоогдов.
Хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар саналаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хүсэлтээ Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасан журмаар гаргах бөгөөд тухайн компани өөрийн онцлогтоо тохируулан Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаас бУад тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг нэмж оруулах журмыг компанийн дүрэмд зааж болохоор хуульчилсан. Энэхүү зохицуулалтаар Т-У ХХК нь Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаас өөр журмаар хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад хувьцаа эзэмшигч саналаа хэрхэн оруулах талаар дүрэмдээ тухайлан заагаагүй боловч хувьцаа эзэмшигч Б.Лгийн 3 агуулахыг компанийн хөрөнгөд бүртгүүлэх тухай 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр гаргасан хүсэлтийг хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга танилцуулсан байх ба хүсэлт нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаагаас нэмэлт мэдээлэл авах шаардлагаар хэлэлцээгүй орхижээ. Иймд хувьцаа эзэмшигч Б.Лгийн хөрөнгөөр компанийн эзэмшил газарт баригдсан 3 агуулахыг компанийн хөрөнгөд бүртгүүлэх саналыг хүлээж аваагүй, хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэхийг шийдвэрлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан тогтоолыг хүчингүйд тооцох, Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамжны 31 тоотод байрлах компанийн эзэмшлийн газар, хашаанд төмөр бетонон ханатай, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй 24 метр х 30 метр хэмжээтэй, 720 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, сендвичин барилга 15 метр х 30 метр хэмжээтэй 450 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулахыг Т-У ХХК-ийн өмчид бүртгэхийг даалгах үндэслэлгүй тул дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.
Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт Компани нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийх тухай мэдэгдэл гаргасан өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчийг энэ хуулийн 65.6-д заасан баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүрэгтэй гэж заасан нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал хийхтэй холбогдуулан компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчдийн зайлшгүй мэдэх шаардлагатай бУад мэдээлэл, бичиг баримтыг хувьцаа эзэмшигчид танилцуулах үүргийг зохицуулаагүй бөгөөд бУад үед хувьцаа эзэмшигч шаардлагатай бичиг баримттай танилцах эрхийг хязгаарлахгүй болно. Мөн энэ талаар компани дүрэмдээ зааж болно. Т-У ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 4-т Хувьцаа эзэмшигч компанийн үйл ажиллагааны байдал, санхүүгийн болон бУад бичиг баримт мэдээ тайлантай танилцах эрхтэй гэж заажээ. Иймд нэхэмжлэгч нар компанийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлантай өмнө нь танилцсан эсэхээс үл хамааран хэдийд ч танилцах эрхтэй тул Т У ХХК-ийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Т У ХХК-ийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах шаардлагыг хангаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Т У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамжны 31 тоотод байршилтай компанийн эзэмшлийн газарт баригдсан төмөр бетонон ханатай, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй 24 метр х 30 метр хэмжээтэй 720 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, 15 метр х 30 метр хэмжээтэй 450 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулахыг Т-У ХХК-ийн өмчид бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т-У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л, Д.Э нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА