Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/02025

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/02025

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.А-д холбогдох

охин Б.Аийг эцэг  Т.Бтэй сард 15 удаа уулзуулах, мөн ээж Х.А нь 7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улс, хөдөө орон нутаг руу зорчих болон бусад хэлбэрээр хүүхдээ үлдээн эзгүй байх хугацаанд охиноо эцэг  Т.Бийн асрамжид үлдээж байх, охиноо эцгийн хувьд асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Х.Ад тус тус даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Агийн охин Б.Аийг өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун /ШТЭҮД:1837/, хариуцагч Х.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бямбасүрэн /ШТЭҮД:1637/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Аийг эх Х.Агийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Аийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг  Т.Б нь тэжээн тэтгэсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар охин Б.Аийг 3 нас хүртэл нь эцэг  Т.Бтэй сарын сүүлийн долоо хоногийн ням гариг бүрийн 12 цагаас 14 цаг хүртэл эх Х.Агийн гэрт уулзуулж байх, хүүхдийг 3 нас хүрсэн тохиолдолд сарын сүүлийн долоо хоногийн ням гариг бүрийн 12 цагаас 18 цаг хүртэл эцэг  Т.Бийнх нь гэрт уулзуулж байхаар тогтоож, ээж Х.А нь 7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улс, хөдөө орон нутаг руу зорчих болон бусад хэлбэрээр хүүхдээ үлдээн эзгүй байх хугацаанд охиноо эцэг  Т.Бийн асрамжид үлдээж байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Т.Бийг эцгийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь нь саад учруулахгүй байхыг хариуцагч Х.Ад даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Т.Бт, нэхэмжлэгч  Т.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг хариуцагч Х.Ад тус тус олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч  Т.Бээс 35.868 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР