Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/02787

 

 

2019 оны 12 сарын 17 өдөр

       Дугаар 183/ШШ2019/02787

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, тоот хаягт оршин суух, А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Б /РД:/-д холбогдох, 

 

2004 оны 06 сарын 19-ны өдөр төрсөн охин Э.ыг асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2011 оны 04 сарын 10-ны өдөр төрсөн охин Э.д хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгох гэж шаардлагаа ихэсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.А, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул нар оролцов,

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2004 оны 06 сарын 19-ны өдөр төрсөн охин Э. асрамжийг өөрчилж, эх У.Аийн асрамжид үлдээсүгэй.   

 

2. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь  хэсэгт  зааснаар 2011 оны 04 сарын 10-ны өдөр төрсөн охин Э.д 2019 оны 06 сараас мөн оны 10 сар хүртэл хугацааны тэтгэлгийг хууль заасан хэмжээгээр  нөхөн гаргуулж, цаашид 2004 оны 06 сарын 19-ны өдөр төрсөн охин Э., 2011 оны 04 сарын 10-ны өдөр төрсөн охин Э. нарыг 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, эцэг Ж.Бгөөр  тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Аийн төлсөн 2191201126013 нэхэмжлэхийн дугаартай, 51 280 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.МӨНХЦЭЦЭГ