Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/991

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        10         03                                    2023/ШЦТ/991

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: С.Болорзул

Хохирогч: А.Л,  

Шүүгдэгч: Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1987 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хадатын амны задгай тоот хашааны гадна хохирогч А.Лтай хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож хохирогчийн биед нь хамар, дээд доод уруулд цус хуралт, уруулын дотор салстад шарх, дээд үүдэн 1 шүд /21-р шүд/ хөдөлсөн, баруун өвдөгт зулгарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч А.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед үл ялих шалтгаанаас болсон. Одоо гомдол санал байхгүй. Биеийн байдал хэвийн байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.    

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

            Хохирогч А.Лын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

            Хохирогч А.Лын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15, 20 дугаар хуудас/, 

 

            Гэрч А.Зын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

            Хохирогч А.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны  өдрийн №10987 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны  өдрийн №11046 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хадатын амны задгай тоот хашааны гадна хохирогч А.Лтай хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож хохирогчийн биед нь хамар, дээд доод уруулд цус хуралт, уруулын дотор салстад шарх, дээд үүдэн 1 шүд /21-р шүд/ хөдөлсөн, баруун өвдөгт зулгарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

            Хохирогч А.Лын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

            Хохирогч А.Лын "..2023 оны 08 сарын 30-ны орой 23 цагийн орчим би Сүхбаатар дүүргийн 20-р хороо Хадатын амны задгай тоот дахь гэрийнхээ гадаа Зтай уулзахаар болтол З нь манай багийн найз Баясгалантай хамт ирсэн, ирэхдээ тэр хоёр 2 литрийн хэмжээтэй пиво 1 ширхгийг авчраад З бид хоёр манай хашааны үүдэнд хувааж уусан, Баясгалан хамт байсан боловч уугаагүй, учир нь Баясгалан архи уудаггүй юм. Тэгээд ууж сууж байгаад Зын машин дотор суухаар болоод би арын суудал жолоочийн талын суудал дээр З, жолоочийн эсрэг талын урд суудал дээр Баясгалан сууж байгаад бид гурав юм ярьж байтал Баясгалан нь манай аавыг найрааны начин гэх

2 ...20 075 зэргээр муулахад нь би “чи миний аавыг муулдаг хэн бэ” гэж хэлээд би Баясгалангийн мөр рүү нь гарaapaa түлхээд бид машинаас бид хоёр буусан. Тэгтэл Баясгалан нь над руу дайраад шууд баруун гараараа 1 билүү 2 удаа /тодорхой сайн санахгүй байна/ миний уруул хэсэг рүү цохихоор нь би газарт унаад буцаж босож иртэл дахиад миний хамар руу баруун гараараа цохисон, хэдэн удаа цохисныг нь би санахгүй байна. Тэр үед би дахиад газар унасан бөгөөд би тухайн үед их согтсон, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан. Энэ үед З нь бид хоёрыг салгах гэж хичээсээр байсан бөгөөд арай гэж бид хоёрыг салгаад би шууд гэртээ орсон. Би Баясгаланг цохиж зодоогүй, эсэргүүцэл үзүүлж чадаагүй, хоорондоо зууралдсан үйл явдал болоогүй, харин хамгийн эхэнд Баясгалангийн мөр рүү түлхсэн. Өөр зүйл байхгүй. Уг гэмтлийг А үүсгэсэн бөгөөд энэ үйл явдалд надад гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч А.З: “...2023 оны 08 дугаар 30-ний өдөр би өөрийн найз болох А урд жолооны хажууд, Л хойно ганцаараа сууж байсан харин би жолоо дээр бид 3 юм яриад сууж байсан. Л анх уулзах үед нэлээн согтуу гарж ирсэн. Машинд бид 3 сууж байтал Л Аг үсдэж аваад нүүр лүү нь цохисон би яг юунаас болсон талаар сайн мэдээгүй. Тэр үед би тэр 2-ийг өөрийн машинаас буулгах үед хоорондоо ноцолдож байгаад Л газар унасан тэгэхээр нь би голоор нь ороод салгасан. Дараа нь Аг чи цаашаа машиндаа очиж суугаад одоо яв гээд явуулсан харин Лыг би гэрийнхэн гадаа байсан тул хашаа руу нь оруулж өгсөн. Тэгээд бид гурав гэр гэртээ харьцгаасан өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч А.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны өдрийн 11046 дугаартай дүгнэлтээр "...1. А.Лт хамар, дээд доод уруулд цус хуралт, уруулын дотор салстад шарх, дээд үүдэн 1 шүд /21-р шүд/ хөдөлсөн, баруун дугаар сарын 05-ны өвдөгт зулгарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлдлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн "..Тэгээд тэр хоёр юм яриад байж байсан ба би утсаа оролдоод сууж байтал Л намайг энэ баяжчихаж гэх зэргээр хэлээд намайг үгээр өдөөд байсан ба намайг багийн дууддаг хочоор дал Баясаа гэхээр нь гахайн боовоо гэх Лыг өөр нэг найзынхаа хочоор дуудтал Л намайг үсдэж авааж нүүр рүү 1-2 удаа гараараа цохихоор нь би түүнийг заамдаад түлхтэл миний гарыг дараад дахиж үсдэж байгаад нүүр рүү 1-2 удаа хальт шургэж өвдөгөөрөө өшиглөсөн ба тэр хооронд З машинаас буугаад Лыг авч гарсан ба энэ хооронд би машинаас гартал Л над руу дайраад байсан ба З түүнийг тавихад Л надтай ирээд зууралдсан ба хальт тавихад нь би гараараа Лын нүүр рүү нь 1 удаа цохисон ба энэ үед Л хальтраад доош унасан ба би түүнийг дахин нүүр рүү нь зүүн гараараа 1 удаа алгадахад З бид хоёрыг салгаж Лг цааш аваад явсан ба Л янз бүрээр манай аавыг архичин гэх зэргээр хараагаад байхаар нь хашаанд нь Лг оруулсан. Миний гар эвгүй болчихсон байхаар нь би гэмтэл дээр очоод үзүүлтэл баруун гарын чигчий ядам хурууны үеэрээ алган талдаа хугарсан байна гэж байсан..." гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А хохирогч А.Л нар хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар шүүгдэгчээс хохирогчийн биед халдсан болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийг зодсон үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч А.Лын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Агаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /хохирогчид төлөх төлбөргүй, хоорондоо эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Агийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Л нь “...Гомдол, саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй....” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Аг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Ад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Б.А танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй,  шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН