Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2019/01466/и |
Дугаар | 183/ШШ2019/02102 |
Огноо | 2019-10-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2019/02102
2019 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2019/02102 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж ТБАГУТҮГ гэх/-т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 908.006.935 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Учралбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэцогт, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт /ШТЭҮД:0380/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЖТБАГУТҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч И ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь Жгаас 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2013/05 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 620.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй Бетон зуурмаг үйлдвэрлэл төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд *******гийн өмчлөлийн *******,*******ны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 37.660.963 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 35.959.248 төгрөг, нийт 73.620.211 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1225 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд Ж
гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 582.339.037 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 34.498.380 төгрөг, зээлийн алданги 291.169.519 төгрөг, нотариатын зардал 20000 төгрөг, нийт 908.006.935 төгрөгийг хариуцагч И ХХК-иас гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох иргэн *******гийн өмчлөлийн *******,*******ны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Хариуцагч И ХХК нь 2013 оны 10 дугаар сард авсан 620.000.000 төгрөгийн зээлээс гадна 2014 онд 585.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн үлдэгдэл 401.585.964 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гаргуулсан, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэж байгаа. Уг сүүлд авсан зээлийн үлдэгдэл 401.585.964 төгрөгөөс нийт 4 удаагийн гүйлгээгээр төлсөн 118.063.500 төгрөгийг хасч уг зээлийн үлдэгдэл 283.522.464 төгрөг болж буурсан байгаа. Энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээгүй байгаа тул төлбөрийн үлдэгдэл 401.585.964 төгрөг гэж харагдаж байгаа юм. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөхдөө чухам аль зээлийн төлбөр төлж байгаа тухайгаа гүйлгээний утга хэсэгт тэмдэглэлгүйгээр шилжүүлсэн байна. Гэвч 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ИХХК-ийн нягтлан манай санхүүгийн албатай ирж тооцоо нийлсэн байдаг. Тооцоо нийлээд нийт 4 удаагийн гүйлгээгээр 118.063.500 төгрөгийг 2014 оны шүүхийн шийдвэр гаргуулсан зээлд төлсөн байна гэж үзсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэцогт шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн сангийн захирал *******тэй 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дугаар 2015/05 тоот зээлийн гэрээгээр ИХХК Бетон зуурмагны үйлдвэрлэл төслийн зориулалтаар 620.000.000 төгрөгийн зээлийг жилийн 3.3 хувийн хүүтэй авахаар харилцан тохиролцож байгуулсан юм. Жгийн төрийн сан дахь 900037019 тоот дансанд зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 122.106.550 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 86.725.646 төгрөг, нийт 208.832.196 төгрөгийг төлж барагдуулан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч Ж нь үндсэн зээлийн төлбөрт 582.339.037 төгрөг, зээлийн хүү 34.498.380 төгрөг, зээлийн алданги 291.169.519 төгрөг, нотариатын зардал 20000 төгрөг, нийт 908.006.935 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайхаас төлбөр төлөх асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгч байгууллагад албан ёсоор хандахад нэхэмжлэгч талаас хамгийн сүүлд санхүүгийн тооцоогоо ирүүлсэн. Энэхүү тооцоогоор зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 505.408.999 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн эргэн төлөлтийн мэдээллийг гаргаж өгсөн. Гэтэл одоо үндсэн зээлийн үлдэгдэл 582.339.037 төгрөг гээд нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Бид 620.000.000 төгрөгийн зээлийг аваад зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулж, *******,*******ны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрийг өргөтгөсөн. Энэ хугацаанд зээл үр дүнтэй зарцуулагдаж одоог хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Нэхэмжлэгч их хэмжээний алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон учир зөвшөөрөхгүй байна. Үндсэн төлбөр хэд болоод байгаа юм, тэр дүнгээс алданги тооцох ёстой. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 766.916.473 төгрөгийн тооцоотой гэсэн баримт гаргаж өгчихөөд одоо тэр тооцоогоо буруу гаргасан гээд байна. Манай төлсөн төлбөрийг шийдвэр гүйцэтгэлтэй дээр байгаа 401.000.000 төгрөгийн төлбөрөөс хассан гэдэг нь худлаа. Одоо хүртэл шийдвэр гүйцэтгэл дээр 401.000.000 төгрөгийн үлдэгдэл өртэй гээд ажиллагаа явагдаж байгаа. Манай төлсөн 118.000.000 төгрөгийн төлбөр бол энэ 620.000.000 төгрөгийн зээлтэй холбоотой төлбөрүүд юм. И ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бөгөөд зээлийн гэрээний гүйцэтгэлийн талаар манай санхүүгийн ажилтнууд Жгийн зээл хариуцсан ажилтнуудтай биечлэн уулзаж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн талаар удаа дараа тооцоо нийлж байсан. Зээлийн барьцаа хөрөнгө болох иргэн *******гийн өмчлөлийн *******,*******ны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгээгүй учир үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй юм гэв.
Шүүх хуралдаанаар ыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ТБАГУТҮГ нь хариуцагч И ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 908.006.935 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 746.990.024 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 161.016.911 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн шаардлагыг .
Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч И ХХК нь 620.000.000 төгрөгийг жилийн 3.3 хувийн хүүтэй, 5 жил буюу 60 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд *******,*******ны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрийг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Харин зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаж бичгээр байгуулагдсан боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус юм.
Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг сунгаагүй байна.
Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч И ХХК зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөр 37.660.963 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 35.959.248 төгрөг, нийт 73.620.211 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн тооцооны баримт зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр хариуцагч талаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 7.353.500 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 710.000 төгрөг, нийт 118.063.500 төгрөг төлсөн, энэ нь уг зээлийн төлбөрөөс хасагдах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн тооцооны баримт, нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн албаны дарга *******, зээлийн тооцоолол хариуцсан эдийн засагч ******* нарын тайлбар зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байх тул хариуцагчийг зээлийн төлбөрт нийт 73.620.211 төгрөг төлсөн гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж ТБАГУТҮГ-аас 2019 оны 09 дугаар сарын 01-ний өдөр И ХХК-ийн 2013 онд авсан Их модун-1 зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 505.408.299 төрөг, хүү 8.804.025 төгрөг, алданги 252.704.150 төгрөг, нийт 766.916.473 зээлийн үлдэгдэлтэй гэсэн эргэн төлөлтийн мэдээний баримт нь 2017-2019 онд 4 удаагийн төлөлтөөр Их модун-2 зээлд төлсөн 118.063.500 төгрөгийг Их модун-1 зээлээс хассан тооцооллын алдаатай баримт байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00220 дугаар шүүгчийн захирамжаар Жгийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл төлбөр 401.585.964 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И ХХК хүлээн зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сард 100.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 100.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр, тохиролцсон хугацаанд төлбөр орж ирсэн тохиолдолд зээлийн гэрээг цуцлахгүйгээр, нэхэмжлэл гаргасан төлбөрийн үлдэгдэл болох 191.585.964 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс зээлийн үндсэн графикт оруулж, графикийн дагуу төлж дуусгахаар тохиролцсон байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч И ХХК-ийн төлсөн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 100.000.000 төгрөгийн төлбөрүүд нь дээрх шүүгчийн захирамжид заасан төлбөр төлөх хугацаатай тохирч байгаа, зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх зорилгоор төлсөн төлбөрүүд байх тул уг төлбөрүүд нь 2014 онд авсан 385.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт төлөгдсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч И ХХК-иас төлсөн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 7.353.500 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 710.000 төгрөгийн төлбөрүүд нь зээлийн төлөлт гэсэн утгатайгаар төлөгдсөн тул шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 385.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт суутган тооцсоныг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч И ХХК нь нь үндсэн зээл, хүү, алдангийг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алдангийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэлд 0.1 хувийн алданги тооцно гэж тохирсон тул нэхэмжлэгч гэрээний дагуу алданги шаардах эрхтэй.
Хариуцагч И нь гэрээний хугацаа дууссан 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн алданги тооцсон 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй 211 хоног болсон байх тул алданги 130.152.607 /үндсэн зээл 582.339.037+зээлийн хүү 24.498.380=616.837.417х0.1=616.837 төгрөг х211 хоног=130.152.607/ төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч И-иас үндсэн зээлийн үлдэгдэл 582.339.037 төгрөг, зээлийн үндсэн хүү 34.498.380 төгрөг, алданги 130.152.607 төгрөг, нийт 746.990.024 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 161.016.911 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ЖТБАГУТҮГ-ын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Учир нь талууд зээлийн барьцааны гэрээ байгулж, *******,*******ны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрийг зээлийн барьцаанд бариулсан байх боловч зээлийн барьцааны гэрээний 7.6-т зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж хүчин төгөлдөр болгосон болох нь холбогдох баримтаар тогтоогдохгүй, энэ тухай барьцааны гэрээнд тэмдэглэгдээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус бөгөөд хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 3.892.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И-иас 746.990.024 /долоон зуун дөчин зургаан сая есөн зуун ерэн мянга хорин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 161.016.911 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ЖТБАГУТҮГ-ын барьцаа хөрөнгө болох *******,*******ны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЖТБАГУТҮГ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 7.1.1, 56 56.2, 60 60.1 дэх хариуцагч И-иас 3.892.900 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР