| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0187/Э/001/2023/0024 |
| Дугаар | 2023/ШЦТ/368 |
| Огноо | 2023-10-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0187/Э/001/2023/0024
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирлж,
Шүүх хуралдааны нарийн бичгийнар Д.Баярсүрэн,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Хохирогч *******,
Хохирогч нарын өмгөөлөгч М.Гансүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:***/,******* оны2 дугаар сарын7-ны өдөр сумандсөн, настай,, боловсролтой,, мэргэжилтэй, ажилтай, ам бүл, эхнэр хүүхдүүдийн хамт сумын дугаар багийн-37 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч*******ийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн урд талын авто зам дээр *** ДААын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн6 дугаар бүлгийн6.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч *** мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ****: Энэ гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гарцаар гарч яваа явган зорчигч *** хараагүй. Гэм буруугийн зүйлчлэлд маргаах байхгүй, эмчилгээний зардлын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бэлэн мөнгө 5,400,000 төгрөг, бэлэн бусаар 2 сая гаруй гэхээр нийт 8,000,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Хохирогч ***: Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Оргил худалдааны төвийн урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байгаад машинд мөргүүлсэн. Одоо миний биеийн байдал маш хүнд байна. Биеийн бүх яс янгиж, өвдөөд хэцүү байгаа. Удаан сууж, явж чадахгүй болсон. Шүүгдэгч******* 2022 оны 07 сараас хойш надтай огт яриагүй. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Маш их гомдолтой байгаа тул хохирол төлбөрт эмчилгээний зардал 7,871,000 төгрөг, намайг асрах хугацаанд охин Мөнхтуя хэвийн ажиллаж байсан бол 6 сарын хугацаанд олох байсан орлого болон ажлын байрны түрээсийн зардал 7.200.000 төгрөг, нийт5,071,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрэгт авагдсан:
2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн: Зам тээврийн осол болсон гэх газар нь аймаг, сум 8 дугаар баг Оргил худалдааны төвийн урд зам байх ба******* нь явган зорчигч мөргүүлсэн гэх газрыг заасан. Уг зам дээр тормос гишгэсэн мөр байхгүй байна. Уг газар нь явган хүний гарц байх бөгөөд осол болсон гэх цэгийг А цэг гэж тэмдэглэлд тусгав... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 8-10/,
2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №01391 дугаартай: жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад шүүгдэгч******* нь 0,00 хувийн үзүүлэлт илэрсэн гэх тэмдэглэл /хх-ийн5/,
2022 оны 04 дүгээр сарын4-ний өдрийн: хуудас жолооны үнэмлэхний лавлагаа, *** ДААын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгийн тогтоол /хх-ийн6/,
2022 оны 04 дүгээр сарын4-ний өдрийн: хуудас эмчилгээний зардлын товьёог,2 хуудас эмчилгээний зардалтай холбоотой баримт, ахуй хэрэглээний зардлын товьёог, 6 хуудас ахуйн хэрэглээний баримт, хоолны баримтын товьёог хуудас 5 хуудас хоол хүнсний талаарх баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн9-70/,
2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 73-77/,
Гэрч **** өгсөн: ...аюулгүйн тойргоор эргээд *** худалдааны төв рүү орж хүнсний ойр зуурын зүйл авах гээд явж байсан юм. Будда таун талаас гарцаар гарч байсан хар өнгийн күртиктэй 60 гаран насны хөгшин хүн ганцаараа явж байсан бөгөөд манай машиныг хараад цаашаагаа даялаад явах шиг болсон. Тэгсэн манай нөхөр тоормос дарсан чинь мөргөчихсөн. Би тухайн үед жолоочийн эсрэг талын урд суудалд сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 88/,
Гэрч *** өгсөн: Манай ээж *** худалдааны төв рүү хүнсний зүйл авах гээд явсан. Тэгээд9 цагийн үед *** гэсэн дугаарын утаснаас залгаад ээж нь машинд мөргүүлээд эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 90/,
*** оны *** дугаар сарын0-ны өдрийн *** дугаартай: *** маркийн **** ДААын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011ыг хангаж оролцсон байна. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй гэх шинжээчийн дүгнэлт гэрэл зураг /хх-ийн 98-103/,
*** оны ****дугаар сарын ***-ны өдрийн №6 дугаартай: *** нь ****ДААын дугаартай цагаан өнгийн **** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Монголын замын хөдөлгөөний дүрмийн6.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолоочийн хариуцлагагүй үйлдэл болох гарцаар гарч буй явган зорчигчийг өнгөрүүлээгүй буюу6.1 заалтыг зөрчсөнөөс болсон байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн12/,
Дархан-Уул шүүхийн шинжилгээний албаны *** оны *** дугаар сарын1-ний өдрийн *** дугаартай: *** биед 2 талын суудал яс, зүүн талын умдаг яс, ууцны ясны баруун хэсгийн ахар сүүлний-2-р нугаламын түвшингийн хугарал, гуя аарцаг орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. **** биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн22/,
*** оны *** дугаар сарын ***-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн23-124/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын1-ний өдрийн 230 дугаартай: *** биед баруун сүүжний тогооны урд баганын зөрүүгүй, зүүн умдаг ясны их биеийн зөрүүтэй, 2 талын суудал ясны зөрүүтэй, ууцны-р нугалмын зөрүүгүй хугарлууд, дух, зүүн гуя, умдаг, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр ямар ч байрлалд үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүссэн нь Нэгдсэн эмнэлгийн 2350 тоот өвчний түүх болон багажийн шинжилгээгээр тогтоогдож байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүү мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. **** биед учирсан дээрх аарцаг ясны хугарлууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заасан хугарлуудын ангилалд орохгүй байгаа тул хүнд зэргийн гэмтэлд хамаарахгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн62-164/,
*** оны 04 дүгээр сарын1-ний өдрийн Капитал зууч ХХК-ийн: будаг, туслах материалын зардал 20,000 төгрөг, будаг засварын ажлын хөлсний зардал 230,000 төгрөг нийт 250,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн77/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн06 дугаартай: Хохирогч ****биед баруун сүүжний тогооны урд баганын зөрүүгүй далд хугарал, зүүн умдаг ясны доод салааны зерүүтэй, 2 талын суудал ясны зөрүүтэй, ууцны-р нугалмын зөрүүгүй далд хугарал, дух, зүүн гуя, умдаг, зүүн өвдөгний цус хуралт, духны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно. *** биед учирсан баруун сүүжний тогооны урд баганын зөрүүгүй далд хугарал, зүүн умдаг ясны доод салааны зөрүүтэй, 2 талын суудал ясны зөрүүтэй, ууцны-р нугалмын зөрүүгүй далд хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, дух, зүүн гуя, умдаг, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. ШША-ны шинжээчийн *** оны ** дугаар сарын1-ний өдрийн93 тоот дүгнэлт үндэслэлгүй, ШШҮХ-н бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын1-ний 230 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 24-30/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай: Хохирогч *** биед урьд гаргасан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй бага аарцгийн хөндийн голомтлог цусан хураа, хэвлийн хөндийг нээж, цусан хурааг авсан мэс ажилбар /2022.06.17/ тогтоогдлоо. Хохирогч *** нь 2022 оны 06 дугаар сарын7-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бага аарцгийн хөндийд үүссэн архаг цусан хурааг авах зорилгоор хэвлийн хөндийн мэс ажилбар хийлгэсэн байна. Дээрх цусан хураа нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн06 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дэх хэсэгт тогтоогдсон гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Дээрх бага аарцгийн хөндийн цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн34-140/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *** яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь *** оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн урд талын авто зам дээр *** ДААын дугаартай “****r” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монголын замын хөдөлгөөний дүрмийн6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч *** биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлуулсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Иргэний нэхэмжлэлээс ЭМД-ын сангаас төлөгдсөн 230,000 төгрөгийг хасч үлдэх хэсгийг шүүгдэгч *** гаргуулж хохирогч *** олгуулах саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.1-д зааснаар хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой. Замын зардал, эм тариа эмчилгээний мөнгө болох 7,871,428 төгрөг, хохирогчийн охин Мөнхтуяа нь ***г осолд орсон үеэс хойш асарч байсан тул энэ олох байсан орлого 7.200.000 төгрөг нийт5,071,428 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирогч ****нь одоо настай, ослын улмаас биед доргилт үүсэж, олон тооны яс хугарч хагалгаанд орсон зэрэг нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзнэ үү. Шүүх хохирол төлбөрийн хэмжээг тогтоохдоо нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хэлэлцэхгүй орхиж өгнө үү. Тухайн баримтыг нягтлан иргэний журмаар нэхэмжлэл гаргах болно. Гэмтлийн улмаас үүссэн хор уршиг арилаагүй байгаа. Хор уршиг арилаагүй, хохирогчийг энэ удаан хугацаанд эмчилгээнээс болж сэтгэл санааны хохиролд орж байна. Уг хэргээ шийдвэрлүүлсний дараа цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид эмчилгээний зардал болох 5,700,000 төгрөг өгсөн. Хохирогчийн сүүлд гаргаж өгсөн эмчилгээний зардлын зарим баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүгдэгчийн гаргаж өгсөн эмийн баримтууд нэг бүрчлэн уншиж, тухайн эмийг ямар өвчний үед хэрэглэх талаарх тайлбарлаж, эдгээр эмүүд нь осол гэмтлийн улмаас үүссэн өвчинд зарцуулагдсан уу? эсвэл ердийн өвчний улмаас хийлгэсэн эмчилгээнд зарцуулагдсан уу? гэдгийг тогтоох боломжгүй. Иймд шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хохирол төлбөрийг гаргуулж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Мөн хохирогчийн охин болох *** олох ёстой байсан орлого гэж 7,200,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, өмгөөлөгчийн зардлыг гаргах үндэслэл байхгүй байна. Шүүхээс шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн урд талын авто зам дээр ***ДААын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн6.1 дүгээр зүйлд заасан ”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч *** мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас *** эрүүл мэндэд баруун сүүжний тогооны урд баганын зөрүүгүй далд хугарал, зүүн умдаг ясны доод салааны зерүүтэй, 2 талын суудал ясны зөрүүтэй, ууцны-р нугалмын зөрүүгүй далд хугарал, дух, зүүн гуя, умдаг, зүүн өвдөгний цус хуралт, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, бага аарцгийн хөндийн голомтлог цусан хураа бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг тогтоохоор удаа дараа шинжээчийн дүгнэлт гарсан ба *** биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэх шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын1-ний өдрийн93 дугаартай дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын1-ний өдрийн 230 дугаартай, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн06 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ****н үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч ***нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 6,527,178 төгрөг, бусад зардал,197,450 төгрөг, охин *** олох байсан орлого 7,200,000 төгрөг, нийт5,071,428 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгчээ.
3 дугаар хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан Сэмжид сувилалд хэвтэн эмчлүүлсэн зардал 601,000 төгрөгөөс 230,000 төгрөг нь ЭМД-аас төлөгдсөн, өмгөөллийн зардал,000,000 төгрөг, охин *** олох байсан орлого 7,200,000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *** 6,641,428 төгрөг гаргуулан хохирогч *** олгож, хохирогчийн 8,430,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч нь сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч **** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хх-ийн98/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаандын яллагчаас шүүгдэгчид 8 сарын хугацаагаар нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгчын яллагчийн ялыг саналыг дэмжиж байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа цаг алдалгүй хохирогчийг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу,000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч **** хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлогын хэмжээ, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш0 сарын хугацаанд сар бүр00.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл,.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу,000.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар **** оногдуулсан.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш0 /арав/ сарын хугацаанд сар бүр00.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **** 6,641,428 төгрөг гаргуулан хохирогч **** олгож, хохирогчийн 8,430,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч нь сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,ын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР