Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1347

 

 

      2023        10           31                                         2023/ШЦТ/1347

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.А д холбогдох 2306 00000 2900 дугаар хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б.А , Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байх О зочид буудалд Г.Т-ыг эхнэртэйгээ хардаж, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, биед баруун дээд 1, 2-р шүдний уналт, буйланд цус хуралт, баруун доод 1, 2-р шүдний хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, баруун хацар, шанаанд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

                               

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагийн үед багийн найзууд болох Ариунцэцэг, Хатнаа танихгүй 2 хүн нартай уулзаж байгаад салаад харих гээд ганцаараа явж байтал миний 85110642 дугаарын утснаас Үнэнцэцэг залгаад уулзъя гэж ярьсан. Согтуу байсан учраас яг тодорхой санахгүй байна. Тэгээд Сансарын тунелийн дээд талын караоед уулзаад бид хоёр нарны зам дагуу О нэртэй буудалд Үнэнцэцэг пиво ууж үлдээд би унтсан. Тэгээд сэрэхэд шатан дээр дотуур хувцастайгаа чирүүлээд явж байсан, миний 3 шүд унасан намайг буудалд байхад хүн цохисон байх...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

 

Гэрч Ц. Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 19 цагийн үед 10 жилийн ангийхантайгаа уулзаад караокед байж байтал манай нөхөр Б.А ороод ирсэн тул би зөрөөд гарсан. Миний ардаас 20 орчим минутын дараа 2 эмэгтэй найз маань гарч ирсэн. Тэгээд бид гурав Камел гэх бааранд ороод миний бага дүүгийн найз Хатнаагийн утас руу залгаад хүүхдүүдээ асуухад би гадуур явж байна гээд утсаа салгасан, тэгээд Т залгахад харих гээд явж байна гээд бид 2 уулзаад ярилцаж байгаад баарлуу ороод буцаж гарч ирээд миний хамт явж байсан нөгөө 2 найзыг маань явья гэхэд баарандаа үлдсэн, тэгээд бид 2 тэндээс гараад таксидаад О нэртэй буудалд ороод 207 тоотод байж байтал манай ангийн залуу Б.Баянхүү, О.Оргилболд, Б.Нямлхагва манай нөхрийн хамт орж ирээд Т миний нөхөр Б.А гараараа нүүрлүү нь 2-3 удаа цохиод тэр хэд бөөндөө чирээд гарсан.Тэрнээс хойш 20 минут орчмын дараа гарч очход зодоон болсон Т шүд унасан байсан гэх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12210 дугаар: “... Т.Т биед баруун дээд 1,2-р шүдний уналт, буйланд цус хуралт, баруун доод 1,2-р шүдний хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, баруун хацар, шанаанд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 1,2-р шүдний уналт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тухайн үед манай эхнэртэй холбоотой байсан болохоор халдсан. Өмнө нь би сануулж байсан. Би Г.Төгөлдөртэй өмнө утсаар ярьж сануулж байсан 2023 оны 01 дүгээр сард гэтэл холбоотой хэвээр байсан болохоор би өөрийгөө барьж дийлээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 56, 57, 58 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

            Оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байх О зочид буудалд Г.Т-ыг эхнэртэйгээ хардаж, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, биед баруун дээд 1, 2-р шүдний уналт, буйланд цус хуралт, баруун доод 1, 2-р шүдний хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, баруун хацар, шанаанд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), гэрч Ц.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12210 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

                                            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Г.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол, саналгүй, бид тохиролцсон” гэжээ.

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12210 дугаар дүгнэлтээр хохирогчид “баруун дээд 1,2-р шүдний уналт, буйланд цус хуралт, баруун доод 1,2-р шүдний хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, баруун хацар, шанаанд зулгаралт, цээжинд цус хуралт” гэмтэл учирсан байх тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.А уг саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар    

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                         

1. Шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                                                    

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ