Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0458

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0458

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, тендерийн үнэлгээний хороо нар,

Гуравдагч этгээд: АФ ХХК, М ХХК нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх инплант, протез, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах нээттэй тендер №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 28, 29, 30, 31 дүгээр багцуудад сонгон шалгаруулалт хийсэн үнэлгээний хорооны шийдвэр, Үнэлгээний хорооны №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 29, 31 дүгээр багцад М ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, 28, 30 дугаар багцад АФ ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын М ХХК, АФ ХХК-иудтай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон тэдгээртэй байгуулсан гэрээнүүд, А ХХК-ийг 2019 оны Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх инплант, протез, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах нээттэй тендер №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 28, 29, 30, 31 дүгээр багцын шалгаруулалтаас шаардлага хангаагүй гэж үзэн хассан шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н Д.Э, өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б Р.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, гуравдагч этгээд АФ ХХК-ийн өмгөөлөгч П.*******, гуравдагч этгээд М ХХК-ийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А ХХК нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зарласан 2019 оны тусламж үйлчилгээнд хамаарах шаардагдах имплант, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендерийн 28, 29 ,30 31 дүгээр багцын сонгон шалгаруулалтад оролцсон. Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тендерийг нээж үнэлгээ хийсэн. Энэ өдөр тендерийн үнэлгээний хороо үнэлгээгээ явуулахдаа хууль бус бүрэлдэхүүнтэй явуулсан гэж үзэж байна. Тухайлбал захиалагчийн шийдвэрээр байгуулсан үнэлгээний хорооноос нэг бүхий Эрүүл мэндийн даатгалын төлөөлөгч н.Э хөндлөнгийн иргэдийн төлөөлж орох этгээд нар нь оролцоогүй. Энэ талаар мэдэгдсэн эсэх баримт байхгүй. Ийм бүрэлдэхүүнтэй явуулсан. Мөн 03 дугаар сарын 01-ний өдөр хийсэн үнэлгээний хорооны шийдвэрт гарын үсгүүд нь зөрүүтэй байгаа. 03 дугаар сарын 01-ний өдрийн протоколоос харвал АФ ХХК-ийн талаар огт үнэлгээ хийгээгүй.

Харин М ХХК-ийн дээжийг чанарын новигат, программ санал болгосон гэж үнэлээд гуравдагч этгээд нарыг 28, 29 ,30 31 дүгээр багцуудад шалгаруулсан байдаг. А ХХК-ийг дээж дутуу, дангаар санал болгосон, гэсэн байдлаар дүгнэлт хийж ирүүлээд шаардлага хангуулан ирүүлээгүй гэж хассан байгаа. Ийнхүү хуулийн дагуу үнэлгээ хийж, протокол хийж татгалзсаны дараа 03 дугаар сарын 06-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв 196 дугаар албан бичгээр тендерээс татгалзсан хязгаарлалтад тендер шалгаруулах болсон тухай албан бичгийг А ХХК-д ирүүлээд дахин үнэлгээ хийсэн. Эдгээр үнэлгээнүүдийг хийхдээ тендерийн баримт бичиг, тендер шалгаруулах, журам бичгийн дагуу үнэлгээ хийгээгүй зөвхөн протокол үйлдсэн.

Ингээд маргааш нь буюу 03 дугаар сарын 07-ны өдөр тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, дүгнэлт гарсан. Яагаад тендерийг олон дахин үнэлээд олон дахин үнэлэхдээ зөвхөн А ХХК-ийг үнэлсэн бэ гэдэг нь ойлгомжгүй. 03 дугаар сарын 07-ны өдрийн тендерийн үнэлгээний хороо нь мөн гишүүдийг дутуу оролцуулсан. Тендерт үнэлгээ хийхдээ үнэлгээний хорооны гишүүд зохих заалт тус бүрээр үнэлгээ хийхээр загварчилсан загварыг Сангийн яамны сайдаас баталсан байдаг. Үүний дагуу үнэлгээ хийгдээгүй. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд холбогдох ямар ч үнэлгээний дүгнэлт байхгүй.

Анхны шийдвэрийг эс зөвшөөрөөд Сангийн яаманд 03 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан. 03 дугаар сарын 14-ний өдөр Тендерийн үнэлгээний хороо дахин А ХХК-ийн тендерийг хянаж шаардлага нийцсэн эсэх тогтоосон дүгнэлт хийсэн. Гэхдээ энэ нь Р.Г, н.Б, н.Э гээд 3 хүний дүгнэлт байдаг. Мөн энд протокол байхгүй. Тендерийн баримт бичигт заасны дагуу үнэлгээ байхгүй. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сангийн яаманд А ХХК гомдол гаргасны хариуг албан бичгээр өгсөн. Энэ албан бичгээр Тендерийн үнэлгээ буруу хийгдсэн, 29,30,31 дүгээр багцыг хуульд нийцүүлэн хийлгэхийг даалгасан. Сангийн яам нь гомдлын хариуг гаргаж, шийдвэрлэсэн байхад 03 дугаар сарын 25-ны өдөр тендерийн хорооны 5 гишүүн үнэлгээ хийсэн. Өөрөөр хэлбэл энэ нь 75 хувийн ирцдээ хүрээгүй үнэлгээ хийсэн. Сангийн яам дахин үнэлгээ хий гэсэн байхад үнэлгээндээ Сангийн яамыг буруутгасан, бүх үндэслэлээ бичээгүй нь бидний сургамж юм.

А ХХК-ийн гэрээ итгэмжлэл, бүхнийг гаргаж ирье, гэрээг нь орчуулгатай нь тулгаж үзье гэсэн юм ярьж байгаад үнэлгээг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хийсэн байдаг. Үүний дараа Р.Г нь ганцаараа 03 дугаар сарын 27-ны өдөр 335 тоот албан бичгээр үнэлгээ хийгээд дахин 10 гаруй үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байдаг. Ингээд Р.Г нь үнэлгээ ганцаараа үнэлгээ хийсний дараа тухайн дүгнэлтийг Сангийн яаманд гомдол гаргасан. Энэ хугацаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний төвд даатгалын үндэсний зөвлөлөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн 364 дүгээр албан бичгээр Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хандан тендерт шалгаруулж байгаа байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоосон нийлүүлэх бараа, эмнэлгийн хэрэгслийн босго үнээс хэтрүүлсэн байна. 16 нэр төрлийн үнийн дээд хязгаараас давсан байгаа учир үүнийгээ харна уу, Үнэлгээний хороонд оролцох байсан хүмүүсийг нь оролцуулаагүй байна. Үүнийгээ засаж, зөвтгө гэсэн зөвлөмж хүргүүлсэн байна. Гэтэл 04 дүгээр сарын 03-ны өдөр Р.Г нь дахин 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээ хийжээ.

Тухайн дүгнэлтэд А ХХК нь хэдийгээр хамгийн бага үнийн санал ирүүлсэн боловч дээрх зөрчлүүд байна гээд дахиад унагаасан. Сангийн яамнаас 04 дүгээр сарын 11-ний өдөр Гэмтэл согог судлал үндэсний төвд тендерийг үргэлжлүүлэх гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүн дотроо танай үнэлгээ үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гарсан тул манайх шүүхэд гомдол гаргасан. Мөн 04 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас албан бичгээр зөвлөмж хүргүүлэхдээ Үнэлгээний хороо нь тус газраас хүн томилсон хүнийг оруулаагүй, даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хэмжээг хэтрүүлсэн үнэ бүхий тендерт оролцогчийн шалгаруулсан, даатгуулагчаас илүү төлбөр төлөгдөх нөхцөл байдал бүрдүүлсэн, ажлын хэсгээ магадлуулаагүй, олон улсаас татсан бүтээгдэхүүн чанарын үнэлгээг бодитой хийгээгүй гэсэн дүгнэлт гаргасан ба үүнийгээ засахгүй бол санхүүжүүлэхгүй гэсэн бичиг хүргүүлсэн байдаг.

Хариуцагч нь огт засаагүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй. 04 дүгээр сарын 17-ны өдөр М ХХК болон АФ ХХК-ийг шалгаруулсан байдаг. Иймд хууль бус бүрэлдэхүүнтэй, ирц нь хүрээгүй тодорхойгүй шалтгаанаар дахин үнэлгээ хийж, үнэлгээг хийхдээ зохих эрх бүхий этгээдээс гаргасан журмыг мөрдөхгүйгээр амаар дүгнэлт хийгээд явсан. Мөн тендер нь цахимаар явуулах ёстой байсан боловч АФ ХХК-ийг бичгээр гаргуулаагүй. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичгээр гаргуулъя гэсэн боловч өмнөх шүүгч нь гаргуулахгүй гэж шийдсэн бөгөөд одоо болтол гаргаж өгөөгүй. Цахим хэлбэрээр гаргасныг нь хариуцагч талаас хэвлээд шүүхэд гаргаж өгсөн. Иймд адил шаардлага, нөхцөл тавьсан атлаа цахимаар өгөхийн хажуугаар бичээр гаргаж өгөх ёстой байхад шалгаруулсан нь хууль бус үйл ажиллагаа юм.

А ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хуурамч бичиг баримт үйлдэж ирүүлсэн гэж хар жагсаалтад оруулах ажиллагаа хийж эхэлсэн буюу Сангийн яаманд гомдол гаргасан. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ үйлдвэрлэгчтэй хийсэн гэрээний орчуулга нь хуурамч гээд юм яригддаг. Аливаа бичиг баримтыг орчуулж байгаа мэргэжлийн орчуулагч нь өөрийн хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг хариуцах ёстой. Ийм учир хөндлөнгийн орчуулагчаар орчуулга хийлгэ гэсэн. Үүний дагуу орчуулга хийгдсэн ба энэ нь алдаатай байгаа бол орчуулагч хариуцлага хүлээх ёстой болохоос нэхэмжлэгч байгууллага нь алдаатай хууль бус үйлдэл хийсэн гэсэн үг биш. Үүнийг А ХХК-д хамаатуулж хар жагсаалтад оруулахаар болсон. А ХХК нь удаа дараагийн үнэлгээ дүгнэлтүүд нь огт үндэслэлгүй байсан.

Тухайлбал портезуудын дээжийг дангаар нь ирүүлсэн гэж байна. Техникийн тодорхойлолтод заасан суурь тоног төхөөрөмж ирүүлээгүй гэсэн үндэслэл гаргаж байгаа. Тендерийн баримт бичигт суурь, тоног төхөөрөмжийг ирүүлэх шаардаагүй. Хэрэв биднээс шаардсан бол авч ирж болох байсан. Энэ суурь тоног төхөөрөмж нь бэлэн байсан. Ирүүлсэн бар код техникийн шаардлага болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 18.2 хүснэгтэд нийцээгүй гэж байгаа. ирүүлэх шаардлатай хавтаст хэрэгт байгаа үүнийг хүргүүлсэн байгаа. 18.2 дугаарт заасан суурь болон дагалдах хэрэгслийн жагсаалт катологи, сертификат, зэргийг ирүүлэх шаардлага тогтоосон ба үүнийг нь ирүүлсэн. Барааны дээж хүргүүлсэн, имплант, код техникийн тодорхойлолт, импортын лиценз зэргийг А ХХК нь хавсаргаж өгсөн байна. Үүний дараа эмнэлгийн хэрэгсэл, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, хэлээр нэвтрүүлсэн хяналт шалгалт хийсэн баримт, улсын стандартын чанарын баталгааг ирүүлээгүй. Энэхүү улсын байцаагчийн дүгнэлт гэдэг нь гадаадаас оруулсан бараа бүтээгдэхүүн байхгүй. Иймд улсын байцаагч нь дүгнэлт хийх боломжгүй юм.

Мэргэжлийн хяналтын байцаагчийн мэдэгдэл хэлээр нэвтрүүлсэн баримт ирүүлэхийг шаардаагүй. Гадаадад үйлдвэрлэсэн бараанд хамаарахгүй. Энэхүү баримтуудыг мөн адил гуравдагч этгээдүүд нь ирүүлээгүй байдаг. Үүний дараагийн дүгнэлт нь өвдөг, төвхний хиймэл үеийн процесс хэрэгжүүлж байсан туршлага, гэрээнд хэрэгжүүлэх чадавхын талаар нотлох баримт ирүүлээгүй гэсэн.

А ХХК нь өвдөг, төвхний хиймэл үеийн процесс хэрэгжүүлэх, ханган нийлүүлэх туршлага байсан. Гэрээ ирүүлээгүй гэсэн байсан. Энэ гэрээ нь хэрэгжиж дуусаагүй, гэрээг дүгнэх хугацаа болоогүй байсан. Түүнээс биш эмнэлгийн туршлага нийлүүлдэг туршлага хангалттай буюу 20 гаран жилийн туршлагатай байгууллага юм. Тэгэхэд ийм зүйлүүдээр шалтаглаж чадавхгүй гэж үзсэн. Өөрийн нийлүүлж байгаа портез түүний тусгах багаж төхөөрөмжийг бэлдэж угсрах, гэрээний дагуу нийлүүлэх өөрийн компанийн бэлдсэн мэргэшсэн техникчийн тодорхойлолт ирүүлээгүй гэсэн. Тендерийн бичиг баримтад бүгдийг нь хавсаргаж явуулсан. Үүнийгээ өөрсдөө няцааж тайлбарлах байх. Хамгийн гол үүрэг гүйцэтгэх үндсэн болон туслах суурь багаж нь шаардлага хангаагүй гэж үзсэн. Энэхүү суурь тусгах багажийг тендерт, техникийн хөгжүүлэлт баримт бичиг зургийг нь ирүүлсэн. Яг биечлэн ирүүлэхийг шаардаагүй ба шаардсан бол авчрах боломжтой байсан. Үйлдвэрлэгчийн гэрээг орчуулгын шаардлага хангаагүй, огноо зөрүүтэй гэсэн. Үүнийг өмнө тайлбарласан.

Энэ бол орчуулагчийн алдаа байсан бөгөөд санаатай, зориудаар хийсэн зүйл байхгүй. Гэрээний эх хувийг баримт бичигт хүргүүлсэн. Хариуцагч тал үүнийг тодруулах боломжтой байсан. Дистрибьютерийн итгэмжлэл гэснийг шаардлагын дагуу маягт 04-ийг ашиглан ирүүлээгүй гэдэг. Энэ бол хэлбэрийн төдий зөрүүтэй зүйл байсан. Үүнийг үндэслэж хамгийн бага үнийн дүн санал болгосон тендерт оролцогчийг шаардлага хангаагүй гэж хассан. Итгэмжлэлийн агуулгыг бүрэн тусгасан байхад хэлбэрийн төдий, ноцтой биш, жижигхэн бичилтийн алдааг шаардлага хангаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Агуулгын үсгийн фондын зөрүүтэй гэсэн. Гэрээ нь эх хувиараа хэрэгт авагдсан. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэгч байгууллагыг тендерээс хассан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна.

Нэхэмжлэгчийн хууль ёсны шиг сонирхол байгаа гэдгийг шүүхэд тайлбарлаж өгье. Мэтгэлцээн болон нотлох баримт шинжлэн судлах явцад А ХХК-ийн чадавхыг үнэлэх шатанд хассан шийдвэр хууль бус байсан. Тухайлбал гэрээний орчуулга хуурамч гэдэг үндэслэл байгаа. Үндсэн гэрээ нь эх хувиараа байхад орчуулгыг үндэслэж байгаа нь илт хууль бус байсан юм. Үнэхээр орчуулга нь алдаатай байсныг мэдсэн бол тодруулах ёстой байсан. Ямар шинээр баримт гаргаж өгөх гэж байгаа бишдээ. Тендерийн үнэлгээний бичиг баримт ирүүлээгүй гэдэг нь шалтаг төдийн юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан босго үнийн дотор ирүүлсэн. А ХХК-ийн санал болгож байгаа бүтээгдэхүүн олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн портез байсан. Нарийн яривал гуравдагч этгээдүүдийн ирүүлсэн портез бол Америк дахь шүүхээр орсон. Хүний эрүүл мэндэд хортой.

Хэлээд байгаа шаардлага хангаагүй гээд байгаа нь гэрчилгээ болон танилцуулах мэдээллийг ирүүл гэсэн. Эд нарын яриад байгаа суурь багаж, дагалдах хэрэгслийн жагсаалтыг ирүүлсэн байсан. Үүнийг биеэр авч ирж өгөөгүй гэж хассан байгаа. Шаардсан бол манайх авч ирэх боломжтой байсан. Тодорхойгүй шалтгаанаар үнэлгээний хороо хууль бус үнэлгээ явуулсан. Хэний албан бичигт хариу өгөөд байгаа нь тодорхойгүй, шүүхийн өмнө ч гэсэн нотолж чадаагүй. Зөвхөн манай байгууллагад үнэлгээ хийсэн. Үүнийг анхаарч үзнэ үү.

Урьдчилан шийдвэрлэх журам ажиллагааны талаар яраад хэрэггүй байх. Захиалагчид гомдол гаргаагүй гэж байсан. Яг хуулиа харвал захиалагчийн өөрийн үйл ажиллагаанд өөрт нь гомдол гаргах ойлголт байгаа.

Нэхэмжлэгчийг тендерийн хяналтын шатанд хасагдсан тул үнэлгээний шатанд маргах эрхгүй гэж яриад байна. Манайх бага үнэтэй байсан. Эднийх илүү үнэтэй байсан гэж маргаагүй. Үнэхээр ийм шалтгаанаар хасах гэж байгаа бол гуравдагч этгээд нар бас хасагдах байсан гэдэг байдлаар маргаж байгаа. Бид нар гэхдээ шударга байдал адил тэгш байдлын тухай ярьж байгаа учир энэ тухай ярьж байгаа юм. Тендерт оролцоод шударга бус байдлаар хасагдсан тохиолдолд манайх бүхэлд нь маргах эрхтэй гэж хэлмээр байна.

Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх эсэхийг шүүхээс анхаарч үзнэ үү гэж бас хэлмээр байна. Яагаад гэвэл орчуулгад шинжээч томилсон нь үндэслэлгүй байсан. Хэрвээ үнэхээр орчуулгад шинжээч томилж байгаа тохиолдолд манайх гуравдагч этгээдүүдийн орчуулгад шинжээч томилуулъя гэхэд хангаагүй. Гэхдээ бидэнд шүүхийг шүүх эрх байхгүй. Нэгийнхэн орчуулгыг нь дүгнээд нөгөөхийг нь дүгнээгүй гэж л хэлж байгаа юм.

н.******* мөн иргэдийн төлөөлөгч н.Орхон гэдэг хүнийг нэг ч удаа оруулаагүй. Шүүхийн өмнө худал ярьж байна. Эрүүл мэндийн даатгалын газар манай хүнийг оруулахгүй байна. Зөрчлөө зас гээд байхад оруулаагүй. Үүнийг анхаарч үзнэ үү. Маргаан бүхий актуудыг хууль бус байсныг тогтоож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үнэлгээний хороо нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан байдаг. Үнэлгээний хороо байгуулагдсан цагаасаа эхлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнтэй уялдуулан гаргасан 2014 оны Монгол улсын сангийн сайдын тушаал түүний хавсралтад тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлээгүй. Анхнаасаа хууль бус бүрэлдэхүүнтэй томилогдоод, хуралдаануудаа хууль бус хийсэн. Тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаа гэдэг нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа гэж үзэж болно.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг журам хангагдах ёстой байсан. Анхнаасаа үнэлгээний хороо нь байгуулагдаад ийм журмуудаа хангаагүй. Нотлох баримт шинжлэн судлахад нилээн юм яригдах байх. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн хуралдаад үнэлгээний хорооны гишүүн бус хүнийг оролцуулаад нөгөө хүн нь үнэлгээ хийсэн байдаг. Үүнээс авхуулаад үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус байна гэдэг дүгнэлт гаргасан. Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тодорхой зөрчлүүдийг арилган дахин үнэлгээ хийлгэхийг даалгасан.

Энэ нь хамгийн сайн үнэлэгдсэн байгууллагыг дахин үнэлээд, гэрээг байгуулах ажиллагааг ойлгоно гэж заасан. Гэтэл үнэлгээний хороо нь дахиж үнэлгээ явуулахдаа зөвхөн А ХХК-ийн өгсөн баримт нь ямар алдаатай байна. Үүнийг яаж унагаах уу гэдэг байдлаар хуралдсан болохоос биш тендерт материал ирүүлсэн бусад байгууллагуудын материалыг дахиж хянаагүй. Уг нь дахин хянах үүрэгтэй байсан. Дахин тендер шалгаруулалт явуул гэж Сангийн яам үзсэн байхад зөвхөн нэг компанийг ямар асуудал байна гэдэг талаар хуралдсан нь ашиг сонирхлын зөрчилдөөн үүссэн байна гэж үзэхээр байна.

Сангийн яамны сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын хавсралтад үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдаагүй. Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахаар болсон тохиолдолд нэн дариу энэ мэдүүлгийг гаргаж өгөх ёстой. Үүнд 3 жилийн хугацаанд захиалагчтай хөдөлмөрийн гэрээнд оролцоогүй гэх мэт шаардлагуудыг тусгасан байх ёстой. Энэ баримтуудыг шаардсан боловч өөр юм олдсонгүй гээд нэг нотлох баримт ирүүлсэн. Уг нотлох баримт нь хавтаст хэрэг байгаа. Тухайн албан ёсны мэдүүлэг авагдаагүй тул энэ нь байгуулагдсан цагаасаа хойш Үнэлгээний хороо нь эрх зүйн бүрэн чадамжтай байгаагүй гэсэн дүгнэлт гарж байна.

Иймд анхнаасаа үнэлгээний хороо нь эрх зүйн чадамжгүй, үнэлгээ хийх боломжгүй, мэргэшсэн биш мөн үнэлгээний хороонд гишүүнээр ажиллах боломжтой гэх мэт үндсэн шалгууруудыг хангасан эсэх нь тодорхойгүй үнэлгээний хороо үнэлгээ хийсэн, уг шийдвэр нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байх, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт, хуулийн хүрээнд хийгдсэн байх гэх зэрэг нь нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдох байх.

Нэг зүйлд харамсаж байна. Монгол улсын урдаа барьдаг Гэмтэл согог судлалын төв түүний тендерийн хорооны үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөж ажилладаггүй гэдэг нь харагдлаа. Анх удаа Тендерийн маргаанд орж байгаа биш ордог. Үнэлгээний хороо нь хуралдаан хэлбэрээр явуулаад, хуралдааны тэмдэглэл нь шийдвэр байх ёстой. Сая дурдагдаж байна.

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ороогүй хүн хуралдаан ороод явсныг техникийн алдаа гэж байна. Энэ бол үнэлгээний хороонд байж боломгүй алдаа. Хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа маш хариуцлагатай хандах ёстой. Хариуцлагагүйгээс болоод өнөөдөр тодорхой байгууллагуудын эрх ашиг хөндөгдөөд явж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан. Гэтэл хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 885.600 төгрөг шилжүүлсэн баримт гарсан. Иймд шинжээчийн дүгнэлт нь нотолгооны чадвараа алдсан гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн нөлөөнд орсон байх боломжтой.

Мөн Сангийн яамнаас гаргасан журам байгаа. Үнэлгээний хорооны дарга ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх бэ гэдэг байдлаар заасан байгаа. Хуралдааны тов мэдэгдэх ёстой, тэмдэглэл хянах үүрэгтэй. Хэрэгт авагдсан материалаар харахад тов мэдэгдсэн зүйл алга. Үнэлгээний хорооны гишүүнээр оролцоход татгалзах зүйлгээ гэдэг мэдүүлэг заавал хавтаст хэрэгт авагдсан байх ёстой. Үүнээс үнэлгээний хорооны гишүүн нь тендерт оролцогч аливаа нэгэн этгээдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг нотолж байгаа баримт юм. Авлигатай тэмцэх газар авагдсан нь чухал биш. Шүүхээс нотлох баримтыг хангалттай цуглуулсан, хангалттай боломж олгосон. Шүүх ажиллгаа маш сайн хийсэн. Гэтэл хариуцагч нь тухайн мэдүүлэг нь байгаа гэхдээ Авлигатай тэмцэх газарт өгсөн гэдэг. Авлигатай тэмцэх газар та нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг бүртгэж байгаа бол энэ тендерт та нар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг бүртгэхгүй. Энэ хүн ямар нэгэн байдлаар хамаарал бүхий эсэх талаар бүрдүүлж авч байгаа болохоос биш 28,29,30,31 дүгээр багцад заасан үйл ажиллагаанд тендерт оролцогчидтой хөдөлмөрийн харилцаанд орсон эсэх талаар тодорхойлдог үйл баримт юм. Байхгүй байгааг бодоход хийгдээгүй гэж ойлгож байна. Энэ үнэлгээний хороо нь анхнаасаа эрх зүйн чадамжтай юу гэдгийг анхаарах хэрэгтэй.

н.Жавхлан гэдэг хүний мэргэшүүлсэн гэрчилгээ нь 2019 оны 01 дүгээр сард олгогдсон. Гэтэл Үнэлгээний хороо байгуулсан үйл баримт нь 2018 оны 12 дугаар сард байдаг. Иймд Үнэлгээний хороонд яагаад мэргэшээгүй хүн оруулсан гэдэг асуудал гарч ирж байгаа. Мэргэшээгүй хүн Үнэлгээний хороонд орж болохгүй. Хариуцагч хэлж байна. Манайх бүгдээрээ мэргэшсэн хүмүүс учир үнэлсэн гэж хэлсэн. Хамгийн гол нь бичиг баримтад дээр унаад байна. Цаашдаа энэ бол анхааруулга болж шүүхээс жишиг тогтох ёстой. Хэдэн хүмүүс сууж байгаад хууль зүйн бүрдэл хангаагүй байж үнэлгээ хийсэн ба гол нь энэ нь цаанаа маш олон байгууллагуудын эрх ашиг хөндөгдөж байгаа.

Мөн Н.Галбадрах гэдэг хүнийг оруулсан байгаа. Бүүр сонгон шалгаруулалт хийгээд явсан байдаг. Эдний материал маш сайн байна гээд шалгаруулалт хийгээд явсан байгаа. Явсаар байгаад энэ хүн нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал болсон байсан. Энэ бол шалгаж үзэх ёстой асуудал.

Хуралдаан зохион байгуулах холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй. Техникийн алдаа гарсан гээд байж болохгүй хүн. Үнэлгээний хорооны даргаар томилогдоод цалингийн нэмэгдэл аваад явж байгаа хүн гэж ойлгож байгаа. Иймд үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Хяналтын шатанд оруулаагүй учир үнэлгээний шатанд оруулаагүй. Хуульд ийм заалт байхгүй. Тендерийн бичиг баримтад 2 үе шаттай гэсэн зүйл байхгүй. Анхнаасаа орох ёстой байсан. Үнэхээр тодорхой байсан юм бол үүнийгээ тодруулаагүй нь захиалагчийн буруу. Дүгнэлт гээд албан бичиг яваад байгаа. Гэтэл Сангийн яаманд захиалагч хандах ёстой. Үнэлгээний хороо бие даасан дүгнэлт гаргах чадамжтай биш. Нэг удаагийн байгууллага. Захиалагчид албан тоот ирэх болгонд үнэлгээний хороо дүгнэлт гаргаад байсан юм уу. Тэгээд дүгнэлтээ хаашаа гаргаад байсан юм бэ? Манайх рүү дандаа үнэлгээний хороо гэж ирдэг. Сангийн яам үнэлгээний хороо руу дүгнэлт явуулсан бол энэ яамны ч буруу. Эцэст нь хэлэхэд Сангийн яамнаас ч тэр энэ асуудал болохгүй байна. Үүнийгээ шалга гээд буцаагаад явуулсан. Үнэлгээний хороо ч гэсэн зөвхөн А ХХК-д төвлөрөөд хийсэн. Уг нь дахин шалгаруулалт явуул гэсэн. Бүгдийг нь шалгаад үнэлгээ хийх ёстой байсан боловч зөвхөн эднийх болохгүй байна гэдэг байдлаар хувийн ашиг сонирхол орсон байх бүрэн магадлалтай гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Тэгэхээр тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоох бүрэн үндэслэлтэй байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тендерийн хорооны гишүүнчлэлийн тухай ярьж байна. Тендерийн хороо нь хууль ёсны дагуу байгуулагдсан. Тендерийн хорооны гишүүдийг А3 тусгай сертификаттай гишүүд ордог тул хууль зүйн үндэслэлтэй.

Хоёрдугаарт эрх бүхий биш гэж байна. Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан гэж байдаг. Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бид нар өгдөг. Иймд хууль ёсных гэж үзэж байгаа. Сангийн яам нь А ХХК-ийн бүх гишүүд сертификатыг өг гэсний дагуу өгсөн. Үүнийг Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан нэхэмжлэгч талын гомдлын дагуу шалгаад шийдвэр гаргасан.

Дараагийн асуудал нь Сангийн яамны эхний гаргасан асуудлыг ярьж байх шиг байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тендерийн хорооны гаргасан шийдвэр бол Сангийн яамны хянаж үзээд гаргасан шийдвэр. Энэ бол Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан тендерийн шалгаруулах журмын дагуу үнэлсэн үнэлгээ юм.

Нэхэмжлэгч тал үнэлээгүй гэж яриад байна. Сангийн яамнаас дахин шалгаруулалт хийхийг зөвлөсөн. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан зүйл заалтаараа хийгээд хариу өг гэсэн. Үүний дагуу 9 зүйл заалтын дагуу хийсэн ба үүнийг зөв байна гэдэг шийдвэр гаргасан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоо өөрсдөө буруу гаргасан тогтоол. 2020 онд тогтоолоо гаргахдаа урд гаргасан алдаагаа зассан. Өмнөх тогтоолдоо үндсэн босго үнээс 5 хувиас хэтрүүлэхгүй байх гэж Тендерийн тухай хуульдаа заасан байдаг. Тогтоолоо гаргахдаа хэтрүүлэхүй байх гэдэг тогтоолын заалт байхгүй. Хууль журам хоёрын хууль нь илүү хүчинтэй. Дараа нь тогтоолдоо 3 хувиар хэтрүүлж болно гэсэн тул хэн ч гомдол гаргаагүй. Энэ нь айхтар асуудал биш гэж үзэж байгаа.

Бусад хязгаарлагдмал тендер зарласан гэж байна. Хязгаарлагдмал тендер ерөөсөө зарлаагүй. Хууль ёсны дагуу үнэлээд Сангийн яам дүгнэлт хийгээд дахин хийлгэхийг даалгасан процесс болсон.

Тендерийн бичиг баримт гэж яриад байна. Шүүгчээ таны урд байгаа тендерийн бичиг баримт бол тендерийн бичиг баримт биш. Энэ бол техникийн хавсарсан тодорхойлолт юм. Энэ бол цахим тендер учир дискээр ирсэн.

Сангийн яамнаас дахин тендерийн шалгаруулалт хий гэдэг заавар өгөөгүй. Тендер 2 үе шаттай гэдэг нь нээлттэй, хязгаарлагдмал гэж байдаг 2 байдаг юм үүнийг зөвөөр ойлгоорой.

Бичиг баримт дүгнэлтүүдийг манайд өгсөнгүй гэж байна. Хуулиараа бол тендертэй холбоотой гомдлоо эхлээд захиалагч байгууллагад гаргаад, захиалагч байгууллага нь гомдолтой танилцаад дараа нь Сангийн яаманд гомдол гаргах ёстой. Танайх Сангийн яаманд гомдол өгөөд байсан. Сангийн яамнаас зөрүүлээд манайд ирүүлээд байсан тул ийм овоорсон их бичиг баримт болсон. Өөрсдөө үүнийг сайн ойлгоорой.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт гэдэг нь бусад бичиг баримттай нийцээгүй бол зөвхөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд байгаа бүх зүйл заалтыг хүчин төгөлдөр гэж үздэг юм. Тэгээд Сангийн яаманд гаргасан гомдлын дараа гарсан шийдвэр юм шүү. Үүнийг зөв ойлгоорой. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Бүх нөхцөлийг бүрэн зэрэг хангах ёстой гэдэг үгийг сайн ойлгох ёстой. Зэрэг хангаагүй, дээж ирүүлнэ гэж шаардсан тохиолдолд авч ирнэ гэж хэлж байна. Дутуу ирүүлсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Суурь багажийн дээжийг ирүүлэх ёстой гэж тодорхой заасан. Өөрсдөө хүссэн тохиолдолд нэмэлт багаж төхөөрөмжийг ирүүлэх гэж заасан. Гэтэл эхний нэг жишээгээр л хангаагүй байж маргаад байна.

Ганцаараа үнэлгээ хийсэн гэсэн. Тендерийн хороонд ганцаараа үнэлгээ хийх эрхтэй гишүүн байхгүй. Тийм учир баг хороогоороо хуралдсан үнэлгээг буюу тендерийн хорооны гишүүдийн төлөөлөн гар үсэг зурсныг ганцаараа хийсэн гэж ойлгож болохгүй. Үнэлгээний хорооны гишүүдийг хуралд оролцуулаагүй гэдэг. Тийм асуудал огт байхгүй. Үүнийг юугаар батлаад байгаа юм бэ? Хууль бус бүрэлдэхүүн гэж хэлж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Бүх мэдээлэл авагдаж зөвшөөрөгдсөн тохиолдолд тендерийн үнэлгээний хорооны гишүүн болдог ба татгалзах эрх нь бас байдаг. Дээрх асуудлуудыг хэтэрхий тулгаж хууль бус гэж үзэж болохгүй. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зарласан тендерт эрүүл мэндийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тендерийн материалаа ирүүлсэн байдаг. Эхний ээлжид үнэлгээний хороо нь хянан үзсэний дараа шаардлага нийцсэн тендерт үнэлгээ хийнэ гэсэн хуулийн заалттай. Энэ журмын дагуу А ХХК-аас ирүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзээд үнэлээгүй. Харин гуравдагч этгээд нар шаардлага бүрэн хангаад үнэлгээ хийгдээд шалгарсан.

Гэтэл нэхэмжлэгчээс гаргаад байгаа гол нэхэмжлэлийн агуулгаа тендерийн бичиг баримтаа шаардлага хангуулж өгөөгүй үйл ажиллагаагаа тендерийн бичиг баримтаа үнэлэх үйл ажиллагаатай холиод байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт .Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан байна.

Тендерийн үнэлгээний хороо нь нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр гарсан байдаг. Шийдвэр гаргахдаа Тендерийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалтад зааснаар олонхоороо шийдвэр гаргана гэсний хүрээнд шийдвэр гаргасан. 62 хувьтайгаар олонхоороо гэж дүгнэлтээ гаргасан байдаг. Үүнийг үндэслэл хууль журмын дагуу гаргасан гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг яриад байна. Нэгдүгээрт нэхэмжлэл гаргаж өгсөн байдаг. 900.000 орчим төгрөгийг гаргаж өг гэсэн албан бичгийг өгсөн. А ХХК-ийн өгсөн баримт нь орчуулга нь үнэн зөв байх нь тодорхойгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүнийг Монгол улсын мэргэшсэн орчуулагчдын холбооны шинжээчийг томилохдоо Шүүгчийн захирамжид заасан нэрээр заасан байдаг. Шүүгчийн захирамжид н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг дүгнэлтийг гаргуулъя гэсэн.

Мөн нэхэмжлэлийн шаардлага нь юу вэ? ямар эрх ашиг хөндөгдсөн талаар асуулаа. Хууль бус юуг тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй. Үнэхээр шалгараагүй гэх юм гуравдагч этгээд нарын талаар бол яригдахгүй. Зөвхөн манай байгууллага яагаад шалгарсангүй вэ гэдэг асуудлыг тавих юм бол тухайн А ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн гэх зүйл яригдана. Гэтэл гуравдагч этгээд нарыг шалгаруулсан гэдгээр ямар эрх ашиг нь хөндөгдөөд байна. Та нар зөвхөн нэхэмжлэлийнхээ хүрээнд асуултаа тавиа, нотлох баримтынхаа хүрээнд шинжлэн судлаалаа гээд олон удаа асууж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол тодорхойгүй байна. Тендер нь хэрэгжээд дууссан үүнтэй нэхэмжлэгч маргахгүй гэдгээ хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хэлмээр байна. гэв.

Гуравдагч этгээд М ХХК-ийн өмгөөлөгч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа захиргааны байгууллагын ямар үйл ажиллагаанаас шалтгаалан эрх нь зөрчигдөөд байгаа талаар дурдаж, үүнийгээ нотлох ёстой. Гэтэл хэрэг маргаан үүснээс хойш нэхэмжлэгч өөрсдийн ямар эрх ашиг зөрчигдсөн гэдгээсээ илүү гуравдагч этгээд нар тендерт шалгарсан гэдэг байдлаар тайлбар өгөөд байна. Өнөөдөр бид 03 дугаар сарын 27-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны захиргааны акттай маргаж байгаа гэж ойлгож байна. Түүнээс 03 дугаар сарын 01-ний өдөр болсон захиргааны акт нь 03 дугаар сарын 25-ны өдрийн Сангийн яамтай холбоотой шийдвэртэй маргаагүй. Уг захиргааны акт нэгэнт хэрэгжээд дууссан.

Тендер тодорхой үе шаттай явагддаг. Хуульд заасны дагуу ерөнхий нөхцөл техникийн чадавх, буюу тендерийг хянах шат гэх мэт. Хянаж байх явцад шаардлага хангаагүй гэдэг байдлаар хянах шатнаас хасагдсан. Хаслаа гэж хариуцагчаас захиргааны акт гарсан. Үүнийг хуульд заасан чиг үүргийнхээ дагуу Сангийн яамнаас хянасан. Сангийн яамнаас үүнийг хянаад хариуцагчийн үйл ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэсэн байна цаашдаа тендерийн үнэлэх шатаа явуулж болно гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч үнэлгээний шатанд ороогүй. Учир нь 6 шаардлагыг хангаагүй байна. Энэ нь тендерт оролцох зөвлөгөө, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэм хэмжээний актуудад заасныг хангаагүй. Нэхэмжлэгч өөрсдөө энэ талаар ярдаггүй, Ийм учир гээд няцааж, нотолдоггүй. Хамгийн энгийн жишээ нь захиалагч байгууллагатай өмнө хийж гүйцэтгэх гэрээний тодорхойлолт шаардлагатай гэдгийг зөрчсөн гэж байгаа. Нэгдүгээр эмнэлэгт нийлүүлж байсан 20 гаруй жилийн туршлагатай гэж байна. Тендерийн баримт бичигт захиалагч байгууллагатай гэрээний талаар гээд шаардлага тавьсан байхад хангаагүй байдаг.

Мөн хавтаст хэрэгт авагдсан, шинжээчээр нотлогдсон баримт байгаа нь 2 талын баталгаат гэрээг орчуулсан байх шаардлагатай гэдгийг зөрчсөн. Үүнд хэргийн оролцогчдын зүгээс хүсэлт гарган шинжээч томилсон. Ингээд шинжээчийн дүгнэлтээр илт худал орчуулга байна гэдэг нь нотлогддог. Хариуцагчаас захиргааны акт гаргасан ба тодорхой 6 үндэслэлийг заадаг. Сая ч гэсэн өөрсдөө манайх 2 дугаар эмнэлэгтэй гэсэн.

Хуульд заасны дагуу үйл ажиллагаа нь явагдсан. Тендерийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгасан. Тэрнээс биш оруулж ирээд үнэлгээний үе шат нь ороогүй. Зөвхөн хянах үе шатанд орсон. Тийм учир өнөөдөр тендерийн хяналт шалгалтаас хасагдсан үйл баримттай холбогдуулж шүүх хуралдаан явах болов уу гэж бодож байна. Ийм учир хариуцагчийн гаргасан акт нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч анхнаасаа захиргааны актаас хамаарч нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь яаж хөндөгдөөд байсан талаараа тайлбарласангүй. Хариуцагчийн захиргааны акт нь 6 үндэслэлээр хасагдсан байдаг. Танай байгууллага нь хянах шатнаас хасагдсан.. Үүнд л ярих ёстой. Маргааны үйл баримт хасагдсан талаараа л явах ёстой. Хүснэгтийг ингэж үнэлэх гэдэг зэрэг нь ач холбогдолгүй байсан. Хариуцагчаас гарсан 6 үндэслэл байгаа. Зарим нь бүүр шүүхээс шинжээч томилоод дүгнэсэн. Энэ талаар хэн байсан дахиад орчуулагч томилсон гэсэн зүйл авагдаагүй. Нотлох баримт шинжлэн судалж байхад он сар өдөр зөрүүтэй гэдэг нь тодорхой нотлогдсон.

Захиалагч байгууллагатай өмнө хийж гүйцэтгэж байсан гэрээний тодорхойлолт гэж заасныг хангаагүй гэдэг нь тодорхой буюу нэхэмжлэгч талаас 2 дугаар эмнэлэгтэй хийж байсан гэрээ байгаа гэж хэлсэн. Нэхэмжлэгч байгууллагаас ямар нэгэн гомдол гаргаагүй.

Хууль бус ажиллагааны талаар яриад байна. н.Галбадрах н.Лхагвасүрэн гээд яриад байна. Эдгээр хүмүүс нь байсан ч гэсэн хариуцагчийн гаргасан 6 үндэслэл байгаа. Эдгээр үндэслэлүүд нь зөвтгөхгүй шүүдээ. Эдгээр 6 үндэслэлээ няцааж ярьсан бол дээр байх байсан. Техникийн болон бичиг үсгийн алдаа яригдаад байх шиг байна. хууль ёсны гэж үзэж байна. Тэр нь найруулга, бичиг үсгийн алдаа нь зөвтгөсөн ч гэсэн 6 үндэслэл хэвээрээ л байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг хяналтын шатнаас хассан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь жил гарангын хугацаанд нэхэмжлэгч нэг ч удаа энэ 6 үндэслэлээ няцаасангүй. Ямар нэгэн байдлаар үгүйсгэсэнгүй. Иймд хариуцагчийн хийсэн үйл ажиллагааг хууль ёсны гэж үзэж байна. Мөн бодит байдалд нийцсэн гэж хэлмээр байна.

Шинжээчийн дүгнэлтийн тухай яриад байна. Төлбөр төлөх тухай над руу бас ярьж байсан. Шинжээчийн дүгнэлт ирсэн гэсэн. Энэ маргаан ингэж удаан сунжирсан нь энэ зардлыг хэн төлөх нь тодорхойгүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар сүүлд орж ирсэн. Удаад байсан шалтгаан нь мөнгө төлөх этгээд нь олдоогүй. Шинжээч нь төлбөрөө төлсний дараа дүгнэлтээ ав гэж байсан. Манайх төлөх боломжгүй байсан. Сүүлд нь захиргааны актыг түдгэлзүүлсэн байсан тул хариуцагч нь төлсөн. Үүнд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөн байхгүй. Шүүгчийн туслах ажилтантай хариуцлага тооцно гэж юм яриад байна. Над руу ч гэсэн ярьж байсан. Төлбөрөө төлөө хэрэг маргаан удаад байна гээд ярьж байсан.Тэрнээс биш хариуцагч нь санаачилгаараа төлсөн зүйл байхгүй. Ямар нэгэн шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй учир нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрсдөө 6 үндэслэлээ няцааж чадаагүй учир хариуцагчийн захиргааны акт нь хууль ёсных гэж үзэж байна. Эрх нь зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тэрнээс биш хариуцагчийн үйл ажиллагаа буруутгасан хэрэг маргаан яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд АФ ХХК-ийн өмгөөлөгч П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч тал нь өөрчилсөн. Хууль бус байлгахыг тогтоолно гэж өөрчилсөн. Хууль бус байсныг тогтоохын тулд заавал ашиг сонирхлын асуудал байх ёстой. Хууль бус байсныг тогтоосноор нэхэмжлэгч талын ямар эрх ашиг нь сэргэх вэ. Гэтэл энэ тендер нь явагдаад дууссан. Анх нэхэмжлэл гаргаж байхдаа хяналтын шатнаас буцаасан учир хэрэв тэр нь буруу байсан бол дахиж тендер зарлуулаад үнэлүүлэх боломжтой байсан. Гэтэл тендер дууссан ба тендерийн 28, 29, 30, 31 дүгээр багцуудыг хүчингүй болгох үр дагавартай байсан. Одоо нэгэнт тендер дууссан учир боломжгүй болсон.

Иймд тухайн багцуудыг хууль бус байсныг тогтоох гэж байгаа. Эд нар нь бие даасан захиргааны актууд юм. Энэ актуудад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаагүй. Хяналтын шатны 6 үндэслэлээр хасагдсан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсан. Багцуудтай холбоотой шийдвэрийг хууль бус байсныг тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хяналтын шатнаас хасагдсан бол захиалагчид 5 хоногийн дотор гомдол гаргадаг. Түүний дараа түдгэлзэж байгаад тендер дахин эхлүүлэх талаар шийдвэр гарна. Мөн хуульд заасан 5 хоногийн дотор гомдол гаргасан зүйл нь байдаггүй. Үүнийг анх шүүхээс бүрдүүлбэр хангуулахдаа хуулийн дагуу захиалагчдаа гомдол гаргасан эсэх талаар нэхсэн байдаг. Үүнээс харахад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн зохих ёсоор яваагүй.

Нэхэмжлэгч Сангийн яамнаас даалгасан гэж хэлж байна. Хуулиараа бол 27 дугаар зүйлд заасан шаардлагыг ханаагүй тохиолдолд үнэлгээ хийх хориотой. Энэ үнэлгээний комисс нь хяналт хийгээд 6 үндэслэлээр үнэлгээ хийх боломжгүй байсан. Нотлох баримт шинжлэх судлах явцад хариуцагч хэлэх байх.

Илт худал мэдээлэл ирүүлсэн.Орчуулгын алдаа биш, гэрээн дээр байхгүй он сарын тавьсан байдаг. Гэрээнд байхгүй өгүүлбэрийг бичсэн байдаг. Энэ бол орчуулгын алдаа бол биш. Хэрэв орчуулгын алдаа байсан бол орчуулагчтайгаа хохирлын тухай яригдах тусдаа харилцаа болно. Энэ тендерийн баримт бичигт үнэн зөв байхыг тендерт оролцогч өөрөө хариуцдаг.

Маргаан бүхий захиргааны акт нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын тушаалаар хуулийн дагуу явагдсан. Энэ тушаалын хууль зүйн үндэслэл нь Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг юм. Тухайн заалтыг гаргах болсон шалтгаан нь тендерийн бичиг баримтын шаардлага хангаагүй 6 үндэслэл байгаа. Асуулт хариултын шатанд тодорхой яригдсан. Хэрэгжилтийн талаар тодорхойлолт байхгүй. Мөн техникийн мэргэжилтний гэрчилгээ гэсэн шаардлага хангасан баримт бас байхгүй. Мөн чанарын хяналтын Гаалийн ерөнхий газар шалгадаг бичиг баримт байдаг. Тухай бичиг баримт нь бас байхгүй. Худал мэдээлэл байгаа бол гэж хуулийн заалт байгаа. Орчуулгатай холбоогүй байгаагүй он сарын тавьсан байгаа. Ялангуяа гэрээний он сар, үйлчлэх хугацаа зэрэг заалт их чухал. Энэ 4-өөс ядаж нэгийг л хангаагүй бол 27.4-ийг хэрэглээд үнэлэгдэг.

Шинжээчийн дүгнэлтийн хувьд яах аргагүй манайх руу утасдаж байсан. Би хариуцагчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан юм. Тийм учир хариуцагч нь төлөх байлгүй дээ гэж байсан. Ийм учир маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь зөв байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх инплант, протез, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах нээттэй тендер №ГССҮТ/******* дугаартай тендерийг зарлаж, 28, 29, 30, 31 дүгээр багцуудад А ХХК АФ ХХК, М ХХК, Э ХХК-иуд санал ирүүлжээ.

Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тендер оролцогчдын ирүүлсэн дээж болон тендерийн баримтыг хянан үзсэн хуралдаанаас1 нэхэмжлэгчийг техникийн тодорхойлолтод заасан суурь багаж, тоног төхөөрөмжийг ирүүлээгүй, ирүүлсэн дээж бар код, сери дугаар нь тендерийн баримт бичгийн техникийн шаардлага болон ТОӨЗ-ны 18.2, 19, ТШӨХ-ын 19.3/б/-д нийцээгүй гэж үзэн гэрээ байгуулахаас татгалзаж, Уг тендерийн 28, 30 дугаар багцад АФ ХХК, 29, 31 дүгээр багцад М ХХК-нд гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/1630 тоот албан бичгээр2 ТОӨЗ-ны 18.2, ТШӨХ-ын 19.3/б/-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гээд, 28,29,30,31 дүгээр багцуудын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу мэдэгджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэжээ.

Улмаар Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр3 Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/1630 тоот албан бичгийн дагуу тендерийн баримт бичгийн үнэлгээг дахин хийсэн боловч уг албан бичигт дурьдсан хүрээнд бус зөвхөн нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн баримт бичигт үнэлгээ хийж, нийт 9 үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс уг шийдвэрт мөн гомдол гаргасны дагуу Сангийн Яамны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 6-1/2135 тоот албан бичгээр4 тендерийн үнэлгээний хорооны 3 шалгуур үндэслэлгүй, 6 шалгуур үндэслэлтэй гэсэн хариуг хүргүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д үнэлгээний хороо гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг хэлнэ гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна, 47.9-д үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна гэж тус тус заажээ.

Мөн Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар баталсан үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана, 4.2 Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 451/А дугаар тушаалаар5 үнэлгээний хороог нэр бүхий 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Гэтэл Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Сангийн яамны 6-1/1630 тоот албан бичгийн дагуу тендерийн баримт бичгийн дагуу үнэлгээг дахин хийсэн хуралдаанд 5 гишүүн оролцсон болох нь хуралдааны тэмдэглэл, хуралдаанд оролцсон гишүүдийн хэлсэн санал, тэмдэглэлд гарын үсэг зурсан байдал зэргээр нотлогдож байна.

Дээрхээс дүгнэвэл Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар баталсан үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэй байх шаардлагад нийцээгүй байна.

Учир нь тухайн журмаар хуралдаан хүчин төгөлдөр байх ирцийг нарийвчлан зохицуулсан бөгөөд уг хуралдаанд оролцвол зохих 9 гишүүний 5 гишүүн оролцсон нь нийт ирцийн 55.5 хувийн бүрдүүлж байгаа нь хуралдаан хүчин төгөлдөр байх шаардлагад нийцэхгүй байх тул түүнээс гарсан шийдвэр мөн адил хүчин төгөлдөр бус байна.

Нэгэнт хүчин төгөлдөр бус хуралдаанаас гарсан шийдвэр өөрөө эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул тухайн хуралдаанаар хэлэлцсэн нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг шаардлагад нийцсэн эсэхэд үнэлгээ хийсэн хариуцагчийн үнэлгээнд /дүгнэлт/ тус шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг шаардлагад нийцсэн эсэхэд нарийвчилсан үнэлгээ5-д /хүснэгтээр/ тендерийн үнэлгээний хорооны 7 гишүүн гарын үсэг зурсан хэдий ч энэ нь тухайн хуралдаанд дээрх гишүүд оролцсон гэдгийг нотлохгүй.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар баталсан үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана гэж тус тус заасан бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд 5 гишүүн гарын үсэг зурсан, хуралдаанд 5 гишүүн санал хэлсэн зэргээс дүгнэхэд тухайн хуралдаанд тендерийн үнэлгээний хорооны 5 гишүүн оролцсон гэж үзэхээр байна.

Мөн тухайн хуралдааны тэмдэглэлд гишүүдийн ирц, хуралдаан эхэлсэн, дууссан цаг, хуралдаан болсон газрын талаар тэмдэглэгээ хийгдээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн А ХХК-ийг 2019 оны Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх инплант, протез, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах нээттэй тендер №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 28,29,30,31 дүгээр багцын шалгаруулалтаас шаардлага хангаагүй гэж үзэн хассан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр хуралдаанд 7 гишүүн оролцсон нь ирцийн хувьд шаардлагад нийцсэн, уг хуралдаанаас 28, 30 дугаар багцад АФ ХХК, 29, 31 дүгээр багцад М ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан ба уг нэхэмжлэлийн шаардлага хангагдснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх инплант, протез, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах нээттэй тендер №ГССҮТ/******* дугаартай тендер бүрэн хэрэгжиж дууссан болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-1/541 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.

Мөн шүүхийн шийдвэр нь өөрөө биелэгдэх боломжтой байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгчийн Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх инплант, протез, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах нээттэй тендер №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 28,29,30,31 дүгээр багцуудад сонгон шалгаруулалт хийсэн үнэлгээний хорооны шийдвэр, Үнэлгээний хорооны №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 29,31 дүгээр багцад М ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, 28,30 дугаар багцад ******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын М ХХК, ******* ХХК-иудтай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон тэдгээртэй байгуулсан гэрээнүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх нэхэмжлэлийн шаардлагууд хангагдснаар нэхэмжлэгчийн тухайн тендерт оролцох, баримт материалаа хянуулах зэрэг эрх нь сэргэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх инплант, протез, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах нээттэй тендер №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 28,29,30,31 дүгээр багцуудад сонгон шалгаруулалт хийсэн үнэлгээний хорооны шийдвэр, Үнэлгээний хорооны №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 29,31 дүгээр багцад М ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, 28,30 дугаар багцад ******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын М ХХК, А ХХК-иудтай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон тэдгээртэй байгуулсан гэрээнүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2019/4156 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд АФ ХХК-ийн өмгөөлөгч П.О нарын гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилж, шинжээчийн зардлыг хариуцагчаас төлсөн бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй тул шинжээчийн зардлыг хувиарлах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47,9, 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг тус тус баримтлан А ХХК-ийн нэхэмжлэлтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох хэргийн А ХХК-ийг 2019 оны Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх инплант, протез, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах нээттэй тендер №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 28, 29, 30, 31 дүгээр багцын шалгаруулалтаас шаардлага хангаагүй гэж үзэн хассан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх инплант, протез, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах нээттэй тендер №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 28, 29, 30, 31 дүгээр багцуудад сонгон шалгаруулалт хийсэн үнэлгээний хорооны шийдвэр, Үнэлгээний хорооны №ГССҮТ/******* дугаартай тендер шалгаруулалтын 29, 31 дүгээр багцад М ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, 28, 30 дугаар багцад ******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын М ХХК, А ХХК-иудтай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон тэдгээртэй байгуулсан гэрээнүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан хариуцагчаас төлсөн шинжээчийн зардал болох нийт 885,600,000 /найман зуун наян таван мянга зургаан зуу/ төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ