| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/0469/И |
| Дугаар | 183/ШШ2020/01111 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2020/01111
2020 оны 04 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2020/01111 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н ш ш г г холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Х б” ХХК,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК болон Б.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32.308.085.871 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/013 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00098 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
“Э” ХХК болон иргэн Б.Э нарын зүгээс дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болсон шийдвэр, магадлал, тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон гэж үзэн, 2019 оны 9 дүгээр сард Улсын дээд шүүхэд хүсэлтээ гаргасан ба энэхүү хүсэлтийн хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/Ш32019/10 дугаар “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн ба энэхүү шүүгчийн захирамж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байна.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 137 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18290684/0 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол гаргаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 1133801, Токиогийн гудамж, 89 тоот хаягт байрлах, 8192.67 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22040243 дугаартай, сургуулийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн өдрийн 18290684/02 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 1133441, Энхтайван өргөн чөлөө-27, 4462.9 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22040246 дугаартай, орон сууцны зориулалттай 7 давхар үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, нэгж талбарын 133011/0097, 186453114645 дугаартай 9008 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 18290684/03 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол гаргаж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 3002/0002 нэгж талбарын дугаартай, 1155 м.кв талбайтай, Г-0229664 дугаартай, банкны зориулалттай газрыг, 18290684/04 тоот тогтоол гаргаж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъан гүний гудамж, нэгж талбарын 6001/0058 дугаартай, 600 м.кв талбайтай, Г-0328426 дугаартай үйлчилгээ, орон сууцны зориулалттай газрыг тус тус битүүмжлээд байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэл дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах ёстой бөгөөд тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсаар байтал шийдвэр гүйцэтгэгч нь дээрх шүүгчийн захирамжийг үл хайхран шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж эд хөрөнгүүдийг битүүмжилсэн, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа эд хөрөнгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/013 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00098 дугаар тогтоолуудад зааснаас хэтрүүлэн барьцаалсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн.
Энэ талаар хариуцагч нарын зүгээс Н ш ш г г хандаж гомдол гаргасан бөгөөд тус газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/100 дугаар хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18290684/01, 18290684/02 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/03, 18290684/04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 137 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “...шийдвэр гүйцэтгэгчийн хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно” гэж заасныг зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн биеэр Дархан-Уул аймагт очиж, Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, Үйлдвэр гудамж, 202 тоотод байрлах, Э цементийн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг битүүмжилж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөрчсөн байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхээс шийдвэрлээгүй байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00098 дугаар тогтоолоор “Э” ХХК, Б.Э нараас 32.308.067.817 төгрөг гаргуулан “Х б” ХХК-д олгохоор шийдвэрлэж, гүйцэтгэх баримт бичигт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18290684 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2018/09530 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШТ2019/00058 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай “Э” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхээр тогтоол гарсан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2020/008 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газартай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд зааснаар шүүх харьяалан шийдвэрлэхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Э” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах тухай 2019 оны 9 дүгээр сард гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх шийдвэрлээгүй байгаа гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н ш ш г г холбогдох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/ дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай гомдлыг хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00098 дугаар тогтоолоор “...хариуцагч Э ХХК, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 32.146.859.669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х б ХХК-д олгож, хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дараах барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай. Үүнд: Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 27 тоот хаягт байрлах 4462.9 м.кв талбайтай 7 давхар орон сууцны барилга /улсын бүртгэлийн дугаар Ү-2204024626, гэрчилгээний дугаар 000066658/, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 3011/0097 тоот нэгж талбарын 9008 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар /гэрчилгээний дугаар 0229601/, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 3002/0002 нэгж талбарын 1155 м.кв талбайтай банкны үйлчилгээний зориулалттай газар /гэрчилгээний дугаар 0229664/, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар /гэрчилгээний дугаар 0328426/, Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг үйлдвэрийн районд байрлах Э цементийн үйлдвэрийн зориулалттай байгууламжууд, тоног төхөөрөмжийн хамт /улсын бүртгэлийн дугаар Ү-2003006601, гэрчилгээний дугаар 00006495/, Дархан Уул аймгийн Дархан сумын 080100360 нэгж талбарын 141954,06 м.кв талбайтай цементийн үйлдвэрийн зориулалттай газар /гэрчилгээний дугаар 0153759/, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол токиогийн гудамж 89 хаягт орших 8192,67 м.кв талбайтай сургуулийн зориулалттай барилга /улсын бүртгэлийн дугаар Ү-2204024376, гэрчилгээний дугаар 000066348/, Баянзүрх дүүрэг 3010/0071 тоот нэгж талбарын 26,853 м.кв талбай /гэрчилгээний дугаар 0228420/,” гэж шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18290684 дүгээр тогтоолоор “...Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 98 дугаар тогтоолтой, 565 тоот гүйцэтгэх хуудсыг хянаад төлбөр төлөгч Э ХХК, Б.Э нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсүгэй” гэжээ.
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2019/109 дүгээр захирамжаар, мөн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2020/008 дүгээр захирамжаар “...хариуцагч Э ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00098 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газартай холбоотойгоор тайлбарласан байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00098 дугаар тогтоолын дагуу явагдаж байгаа Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газартай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд “Э” ХХК-иас 2019 оны 9 дүгээр сард Улсын Дээд шүүхэд гаргасан “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00098 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах” тухай хүсэлт нь хянан шийдвэрлэгдээгүй болох нь зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3-т “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2019/10900 дүгээр захирамжаар, мөн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2020/00871 дүгээр захирамжаар “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00098 дугаар тогтоолын дагуу явагдаж байгаа Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газартай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр, түүнчлэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/04 дүгээр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай газрыг битүүмжилсэн нь хууль зөрчсөн байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/04 дүгээр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй болно.
2. Нэхэмжлэгчийн “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18290684/01 дүгээр болон 18290684/02 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/03 дүгээр тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох” тухай гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18290684/01 дүгээр болон 18290684/02 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/03 дүгээр тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолоор “Эд хөрөнгө битүүмжилсэн” шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбоотой гомдлыг гаргаж шийдвэрлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байна гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Хавтаст хэрэгт авагдсан “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/1000 дугаар Хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/305 дугаар Хариу мэдэгдэх хуудас”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар шийдвэрлэсэн гэж үзэхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/04 дүгээр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18290684/01 дүгээр болон 18290684/02 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/03 дүгээр тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох” тухай гомдлыг хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлйин 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/04 дүгээр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Н ш ш г г холбогдох, “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18290684/01 дүгээр болон 18290684/02 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18290684/03 дүгээр тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18290684/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох” тухай “Э” ХХК-ийн гомдлын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛ