Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00061

 

        

2020 оны 01 сарын 07 өдөр

       Дугаар 183/ШШ2020/00061

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хаягт оршин суух, Т. О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хаягт оршин суух, Б. Г /РД:/-д холбогдох, 

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов,

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.О миний бие нь А.Ш-тай үерхэж улмаар 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд охин Ш- Б төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос салж тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Оийн гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч А.Ш-ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т заасны дагуу гэрлэгчдийн хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2019 оны 11 сарын 06-ны өдөр дуусгавар болжээ.

 

А.Ш, Т.О нар гэр бүл болсныг 2009 оны 12 сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0004 дугаарт бүртгэгдсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, тэдний дундаас 2009 оны 11 сарын 05-ны өдөр охин Ш.Б төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-5-6/

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2014 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлгүй гэх тайлбар, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар хэн аль нь зөвшөөрсөн, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хуульд зааснаар эцэг, эх хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хүүхдүүдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагдах ба гэрлэлт цуцалсны үр дагавар болох хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шүүх шийдвэрлэх учиртай.

 

Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид үлдээхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчид тусдаа амьдарсан бүхий л хугацаанд охин Ш.Б эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хүүхдийн өссөн болон дассан орчин, амьдралын бусад нөхцөл байдал зэргийг харгалзан 2009 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин Ш.Бийг эх Т.Оийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Иймээс эцэг А.Ш-аас хуульд заасан хэмжээгээр охин Ш.Бт сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар . А.Ш , , Т. О нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин Ш.Бийг эх Т.Оийн асрамжид үлдээсүгэй.

 

          3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.2 дахь  хэсэгт  заасныг  баримтлан 2009 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин Ш.Бийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Ш сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

         4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ш-аас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.МӨНХЦЭЦЭГ