Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 05

 

                                                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би ОАПГ-ын ХП Л.О-ийн ОАОБГ-ын ГХУХАБ Б.Э-т холбогдуулан гаргасан АОБГ-ын ГХУХАБ-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0131422 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

ОАПГ-ын ХП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:ОАПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 .1.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу ОАОБГ-ын ГХХУАБ Б.Э нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн холбогдогч О.О-ыг төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторын эрхлэгч О.О нь төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан гэх үйлдэлд Онцгой байдлын газрын ГХХУАБ Б.Э нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байх үндэслэлтэй байна.

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл:

1.Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:

1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;

1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;

1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан ба эрх бүхий албан тушаалтны 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 0131422 дугаартай шийтгэлийн хуудаст шийтгэл оногдуулсан үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалтыг бүрэн бичээгүй зөрчлийн холбогдогч О.О-т шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шийтгэлийн хуудаст шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт...” тусгана гэж заасныг зөрчсөн байна.

2.Эрх бүхий албан тушаалтан Б.Э нь 3өрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн гэж үзэж үндэслэлтэй байна. Зөрчлийн холбогдогч О.О нь Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед тогтоосон хорио цээрийн дэглэм зөрчиж QR код уншуулаагүй зөрчил үйлдсэн буюу Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил үйлдсэн байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ОАОБ-ын ГХХУАБ Б.Э-ын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0131422 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч ОАОБГ-ын ГХУХАБ Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ОАОБГ-ын ГХУХАБ, хошууч Б.Э би дэлхий дахинд болон улс орны хэмжээнд тархан дэлгэрч байгаа Ковид-19 цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр гаргасан Засгийн газрын бодпого, хөтөлбөр, Улсын Онцгой комиссын шийдвэрүүд, Орхон аймгийн Засаг даргын захирамжуудыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.С-тэй хамтран төр захиргааны байгууллагууд хяналт шалгалтыг 2021 оны 02 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулан ажилласан.

Ажиллах хугацаанд Аймгийн Засаг даргын захиргааны 2, 3, 4 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдын ажлын цаг ашиглалт, QR кодны хэрэглээ, бүртгэл хөтлөлт, амны хаалт зүүж байгаад хяналт тавьж ажиллахад аймгийн Мал эмнэлэгийн газрын лабраторийн тасгийн эрхлэгч О.О нь QR код уншуулаагүй, амны хаалтны хэрэглээ хангалтгүй, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулаагүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах” үндэслэлээр шийтгэл оногдуулсаныг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хянуулахад Цар тахал өвчний үед хорио цээр тогтоосон дэглэм зөрчсөн үед Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалт “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн заалтын дагуу шийдвэрлэх байсныг буруу шийдвэрлэсэн гэж дүгнэсэн.

ОАОБГ-ын ГХУХАБ, хошууч Б.Э би аймгийн Прокурорын газрын ХП Л.О-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар дүгнэлттэй танилцаад Цар тахал өвчний үед хорио цээр тогтоосон дэглэм зөрчсөн үед Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалт “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн заалтын дагуу шийдвэрлэх байсныг №0131422 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дахь заалтаар шийдвэрлэсэн нь үнэн болно. Иймд №0131422 тоот шийтгэлийн хуудсаар шийдвэрлэсэн шийтгэлийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэжээ.

Гуравдагч этгээд О.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “О.О миний бие нь аймгийн Мал эмнэлэгийн газар мал эмнэлэгийн лабораторийн эрхлэгчээр ажилладаг. Мал эмнэлэгийн лаборатори нь төрийн захиргааны III байранд байрладаг. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай Прокурорын газрын прокурор Л.О-ийн дүгнэлттэй танилцлаа. Тухайн өдөр 2021 оны 02 сарын 24-ний өдөр ажилдаа 07 цаг 55 минутад ирсэн. Ирэхдээ жижүүрт биеийн халуунаа үзүүлж орсон. Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлттэй санал нэг байна. Тухайн өдөр төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх үйл ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргаагүй болно. ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ОАПГ-ын ХП Л.О нь “ОАОБГ-ын ГХУХАБ-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0131422 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тайлбараа ирүүлсэн байна.

Иймд хариуцагч ОАПГ-ын хяналтын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0131422 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОАПГ-ын ХП Л.О-ийн ОАОБГ-ын ГХУХАБ Б.Э-т холбогдуулан гаргасан АОБГ-ын ГХУХАБ-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0131422 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2021/0005/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ОАОБГ-ын ГХУХАБ-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0131422 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөныг дурдсугай.

 4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА