Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 16

 

             Т.Б, Х.Д, Э.Б,

            А.Л, Б.А, У.Н, Б.Н, 

             Ж.Д, Б.Ч, Р.Г, О.Э, 

             Д.С, А.Ү, Ч.Н нарт  холбогдох 

             эрүүгийн хэргийн тухай

 

           

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                    Н.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Ц.Б, С.П,   Г.Э, Н.Э, Б.Э, Э.М,  М.А        

Шүүгдэгч                                                         Т.Б, Х.Д,   Д.С, А.Ү

Нарийн бичгийн дарга М.Э нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр  сарын 15-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Т.Б, Х.Д, Э.Б, А.Л, Б.А, У.Н, Б.Н, Ж.Д, Б.Ч, Р.Г, О.Э, Д.С, А.Ү, Ч.Н нарт холбогдох ,,,дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн, ,,,ны өдөр Архангай аймгийн ,,, суманд төрсөн, эрэгтэй 36 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114.1-т зааснаар 2 жил хорих ялаар, 2007 оны  05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан Х.Д,

 Монгол Улсын иргэн, 1,,,-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн ,,,,тоотод оршин суух , улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, А.Л, 

Монгол улсын иргэн, ,,,ны өдөр Архангай аймгийн ,,,суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5 аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хотын ,,, тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа  шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б.Ч,

 Монгол улсын иргэн, ,,,ны өдөр Архангай аймгийн ,,, суманд төрсөн, эрэгтэй 48 настай, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн сум дундын шүүхийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,1998 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар, 2001 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхийн 57 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 6 сар баривчлах ялаар, 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 200 цаг албадан ажил хийх ялаар, 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхийн  04 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261.1-т зааснаар 3 жил хорих ялаар, 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Т.Б, 

Монгол улсын иргэн, ,,,-ний өдөр Архангай аймгийн ,,,суманд төрсөн, эрэгтэй 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, 1 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,,тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1996 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 123.1-т зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261.2-т зааснаар 7 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр суллагдсан Д.С, 

Монгол улсын иргэн, ,,,-ний өдөр Архангай аймгийн ,, суманд төрсөн, эрэгтэй 53 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүд, ач нарын хамт Архангай аймгийн ,,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э.Б,

           Монгол улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй 53 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.Д, 

 Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй 22 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн ,,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, А.Ү, 

 Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй 24 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Архангай аймгийн ,,,багт оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.А, 

Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,  Архангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон,  Архангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Р.Г, 

 Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, тоотод оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дүгээр дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, У.Н, 

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, тоотод оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Архангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,  Архангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн, Б.Н, 

 Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ,,, тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, О.Э, 

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч.Н, 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:           

 

          1. Шүүгдэгч Х.Д, Н.О нар бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, Онгоцтой гэх газраас иргэн Л.Б-ийн 2 тооны хурдан удмын адууг хулгайлан 20.000.000 төгрөгийн,          

          2. Шүүгдэгч Х.Д, А.Ч нар бүлэглэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 01-57 тоотод оршин суух иргэн Б.Э-ийн амбаарт хууль бусаар нэвтэрч үхэр, хонины мах хулгайлан, 600.000 төгрөгийн,

          3. Шүүгдэгч Х.Д, Б.Т нар бүлэглэн машин механизм ашиглаж, Өвөрхангай аймгийн Хархорин сум Онгоцон ухаа гэх газраас 2013 оны 05 дугаар сарын 14-ны шөнө иргэн Ж.Н-ийн 2 тооны үхрийг хулгайлан, 2.600.000 төгрөгийн,

          4. Шүүгдэгч Х.Д, Б.Б, Б.Т, А.Ч, Б.Ч, Ш.А нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2013 оны 10 дугаар сарын 07-ны  шөнө Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Дэлэнгийн өвөр гэх газраас иргэн Н.П-ийн 5 тооны үхрийг хулгайлан, 4.000.000 төгрөгийн,

          5. Шүүгдэгч Х.Д, Д.С нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэрээс иргэн Ч.Ч-ын 6 тооны эр үхрийг хулгайлжан 6.000.000 төгрөгийн, иргэн Ч.Б-ийн 5 тооны эр үхрийг хулгайлан 5.200.000 төгрөгийн, иргэн Б.С-ы 1 тооны морийг хулгайлан 800.000 төгрөгийн, иргэн Ц.Г-ийн 2 тооны морийг хулгайлан 1.540.000 төгрөгийн,

          6. Шүүгдэгч Х.Д, А.Ү, Р.Г, Б.Ч, Д.С нар бүлэглэн, машин механизм ашиглаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хүрхрээ гэх газраас 2015 оны 10 дугаар сарын 20-ны үеэр иргэн И.М-ийн 1 тооны үнээг хулгайлан 450.000 төгрөгийн, иргэн И.Б-ийн 1 тооны эр үхрийг хулгайлан 600.000 төгрөгийн, 

          7. Шүүгдэгч А.Л,  Б.Б, Н.А, Ч.Н нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2012 оны 12 дугаар сарын 21-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Тахилт гэх газраас иргэн Ж.А-ийн 4 тооны үхрийг хулгайлан, 4.200.000 төгрөгийн,

          8. Шүүгдэгч А.Л, Б.Б, Ч.Б нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2012 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Яргайтын эрүү гэх газрын орчмоос иргэн Ц.С-ын 2 тооны гүүг хулгайлан 1.600.000 төгрөгийн, иргэн Д.Д-ын 1 тооны гүүг хулгайлан, 800.000 төгрөгийн,

          9. Шүүгдэгч А.Л, Б.Б, С.Ш нар бүлэглэн, машин механизм ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутгаас иргэн Ц.Т-ын 25 тооны адууг хулгайлан 17.050.000 төгрөгийн,

         10. Шүүгдэгч А.Л, Б.Б, Н.А, Ч.Г нар бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутгаас иргэн Т.Т-ын 2 тооны адууг хулгайлан 1.555.000 төгрөгийн,

          11. Шүүгдэгч А.Л, Б.Т, Н.А, Ч.Г нар бүлэглэн, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн иргэн С.С-ын 1 тооны хайнагийн шарыг  хулгайлан авч 1.600.000 төгрөгийн,

12. Шүүгдэгч  А.Л, П.Б, Н.А нар  бүлэглэн, машин механизм ашиглаж, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Цагаан чулуут” гэх газраас хохирогч Т.Ж-ийн 1 тооны адууг хулгайлан 835.000 төгрөгийн, 

13.  Шүүгдэгч А.Л, Б.Т, Н.А, Ч.Г нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн “Дунхын өвөлжөө” гэх газарт байх хохирогч Ц.Х-ын амбаарт  хууль бусаар нэвтэрч 15 кг өөхөн тос, Мустанг-5 маркийн мотоциклийн моторыг хулгайлан 218.000 төгрөгийн,

14.  Шүүгдэгч А.Л, Н.А, Ч.Н, П.Б, С.А нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2014 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн төв дээр байх иргэн С.Э-ийн байшинд хууль бусаар нэвтэрч 140 кг зөөхий, 40 кг хурууд ааруул, 20 кг хэвийн ааруулыг хулгайлан 930.000 төгрөгийн, 

15. Шүүгдэгч А.Л, Н.А, Ч.Н, П.Б, С.А нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2014 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн “Жаргалын ам” гэх газарт байх иргэн Б.А-ын амбаарт хууль бусаар нэвтэрч 140 л монгол архи,  70 кг ааруул, шинэ эрэгтэй 32 угалзтай монгол гутал 1 ширхэг, эмэгтэй хүний шинэвтэр буриад гутал 1 ширхгийг хулгайлан 1.456.000 төгрөгийн,  

16. Шүүгдэгч А.Л, Н.А, Ч.Н, П.Б, С.А нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2014 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн төв дээр байх иргэн П.Ц-ын амбаарт хууль бусаар нэвтэрч 20 кг шар тос, 20 кг элсэн чихэр, 40 литрийн төмөр бидон 1 ширхгийг хулгайлан  275.000 төгрөгийн, 

17. Шүүгдэгч  А.Л, Г.Д, Д.Б, С.А нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2014 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Жаргалант гэх газар оршин суух иргэн Д.Б-ын гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг,  усан манан хөөрөг 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, 18 л монгол архи, 15 кг зөөхий хулгайлан 4.177.500 төгрөгийн, 

        18. Шүүгдэгч Т.Б, Э.Б, Ж.Д нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг, Хар толгой гэх газраас иргэн Д.Д-ын 2 тооны морийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, иргэн Б.Т-ын 17 тооны адууг хулгайлан 8.100.000 төгрөгийн,

        19. Шүүгдэгч Т.Б нь  2014 оны 05 дугаар сарын 27-ны шөнө машин механизм ашиглаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Хуурай гэх газраас иргэн Ч.А-ын олон тооны буюу хээр азаргатай нийт 47 тооны адууг хулгайлан, 23.510.000 төгрөгийн,

        20. Шүүгдэгч Т.Б, С.Э, Н.П нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2014 оны 12 дугаар сарын 20-нд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр Ширдэгийн гол гэх газраас иргэн  П.Б-ийн 2 тооны үхрийг хулгайлан, 2.300.000 төгрөгийн,

          21. Шүүгдэгч Т.Б, Э.Б, С.Д нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Архангай аймгийн Цэнхэр сум Цэцэрлэг баг Хана гэх газраас иргэн Г.Ж-ын 3 тооны адууг хулгайлан, 2.250.000 төгрөгийн,

          22. Шүүгдэгч Т.Б, Д.С, С.Д нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2015 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сум Борт багийн нутаг дэвсгэр Анаг гэх газраас иргэн Д.О-ын 3 тооны үхрийг хулгайлж, 2.100.000 төгрөгийн,

          23. Шүүгдэгч Т.Б, Э.Б, С.Д нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2015 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Архангай аймгийн Хайрхан сум  Өгөөмөр багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.Б-ын 3 тооны үхрийг хулгайлан 1.850.000 төгрөгийн,

          24. Шүүгдэгч Т.Б,  Б.А, А.Ү, Д.С нар бүлэглэн, машин механизм ашиглаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 6 дугаар баг Пойл гэх газраас 2015 оны 10 дугаар сарын 29-ний шөнө иргэн Ё.О-ын 4 тооны адууг хулгайлан 2.496.000 төгрөгийн,

          25. Шүүгдэгч Т.Б, Б.А, А.Ү, Д.С нар бүлэглэн, машин механизм ашиглаж, Архангай аймгийн Батцэнгэл сум Баян-Уул баг, Баахан булаг гэх газраас 2015 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө иргэн Л.Б-ийн 2 тооны адууг хулгайлан 1.280.000 төгрөгийн,

            26. Шүүгдэгч Т.Б, Б.А, А.Ү, Д.С нар бүлэглэн, машин механизм хэрэглэж, Архангай аймгийн Батцэнгэл сум Баян-Уул багийн нутаг дэвсгэрээс 2015 оны 11 дүгээр сарын 27-30-ны үед иргэн С.А-ийн 4 тооны адууг хулгайлан, 3.380.000 төгрөгийн, 

27. Шүүгдэгч Д.С, С.О  нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2014 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Архангай аймгийн Батцэнгэл сум Баян-Уул багийн нутаг дэвсгэрээс иргэн Ц.Г-ийн 2 тооны морийг хулгайлан  1.600.000 төгрөгийн,

28. Шүүгдэгч Д.С, Э.Б, Б.Б нар бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Мааньт гэх газраас иргэн Л.Ж-ын 3 тооны үнээг хулгайлан 2.350.000 төгрөгийн,

29. Шүүгдэгч Д.С, Э.Б, Ж.О, Ж.Б нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2014 оны 10 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сум Идэр-Улаан багийн нутаг дэвсгэрээс иргэн Ө.С-ын 6 тооны үхрийг хулгайлан 5.200.000 төгрөгийн,

30. Шүүгдэгч Д.С нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Урт булаг гэх газраас иргэн Г.Д-ийн 1 тооны адууг хулгайлан 750.000 төгрөгийн,

31. Шүүгдэгч Д.С, Ч.Н нар бүлэглэн, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Булган уулын Зүүн суга гэх газраас иргэн М.Э-ийн 2 тооны үхрийг хулгайлан, 1.650.000 төгрөгийн,

32. Шүүгдэгч Д.С, Ч.Н нар бүлэглэн, 2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Д.Э-ийн 2 тооны адууг хулгайлан, 1.350.000 төгрөгийн,

33. Шүүгдэгч Д.С, Б.А, У.Н, О.Э нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2016 оны 08 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Сүрьеэгийн ам гэх газраас иргэн Ч.Б-ы эзэмшлийн хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль, гинж, цоож, мотоциклийн дугуй 1 ширхэг, гэрэл дохио 3 ширхэгийг хулгайлан, 1.775.000 төгрөгийн, иргэн Б.Н-ийн 20-71 арз улсын дугаартай, хөх өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан, 1.200.000 төгрөгийн,

34. Шүүгдэгч Э.Б нь 2010 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутгаас иргэн О.М-ийн 1 тооны үхрийг хулгайлан, 450.000 төгрөгийн,

35. Шүүгдэгч Э.Б нь 2010 оны 11 дүгээр сарын 17-20-ны үед Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн нутгаас иргэн Р.Ө-ын 1 тооны эр үхрийг хулгайлан, 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

36. Шүүгдэгч Э.Б нь 2010 оны 11 дүгээр сарын 20-30-ны үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутгаас иргэн Ч.Л-ын 1 тооны адууг хулгайлан, 250.000 төгрөгийн,

37. Шүүгдэгч Э.Б нь 2010 оны 11 дүгээр сарын эцэс 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутгаас иргэн Б.Б-ийн 1 тооны үхрийг хулгайлан, 250.000 төгрөгийн,

38. Шүүгдэгч Э.Б нь 2010 оны 11 дүгээр сарын эцэс 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутгаас иргэн Д.В-ийн 1 тооны адууг хулгайлан, 250.000 төгрөгийн,

39. Шүүгдэгч Э.Б нь 2010 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутгаас иргэн Ж.Б-н 1 тооны адууг хулгайлж, 250.000 төгрөгийн,

40. Шүүгдэгч Э.Б нь 2010 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутгаас иргэн С.Л-ийн 1 тооны адууг хулгайлан, 500.000 төгрөгийн, 

41. Шүүгдэгч Э.Б нь 2010 оны 11 дүгээр сарын 25-ны  шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-улаан багийн нутгаас иргэн М.М-ын 5 тооны адууг хулгайлан, 2.000.000 төгрөгийн,

42. Шүүгдэгч Э.Б, Т.Л, Г.А нар бүлэглэн, машин механизм ашиглаж, 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Б.Т-ын сүүний чиглэлийн үүлдрийн 3 тооны үхрийг хулгайлан, 8.400.000 төгрөгийн,

       43. Шүүгдэгч Э.Б, Т.Л, Г.А нар бүлэглэн  2009 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Булган аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Өндөр толгой гэх газарт байх иргэн Я.С-ын хаваржааны байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлан, 8.913.000 төгрөгийн,

         44. Шүүгдэгч Ж.Д, Б.Б, Ж.Г нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Өндөрийн өвөр гэх газраас иргэн Д.Э-ийн 1 тооны монголын эр үхрийг хулгайлан, 600.000 төгрөгийн, 

45. Шүүгдэгч А.Ү нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сум 4 дүгээр баг Бортолгойн 32-09 тоотод оршин суух иргэн С.Б-ын гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн хэрэглэлтэй эмээл хулгайлан 3.620.000 төгрөгийн,

46. Шүүгдэгч А.Ү нь Архангай аймгийн Эрдэнэбулган сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ё.О-ын Даюун маркийн мотоциклийг хулгайлан 1.200.000 төгрөгийн,

          47. Шүүгдэгч А.Ү нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар баг, Ойн ан, жуулчны 6-1 тоот хашааны гаднаас иргэн Д.Г-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.200.000 төгрөгийн, 

 

           48. Шүүгдэгч А.Ү нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлах Наадмын талбайн зүүн талаас иргэн А.Э-ийн өмчлөлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан 600.000 төгрөгийн,

  49. Шүүгдэгч А.Ү нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Гандангийн үүдэнд байх иргэн Н.Б-ын эзэмшлийн хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 800.000 төгрөгийн,

           50. Шүүгдэгч А.Ү нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрх” худалдааны төвийн хашааны гаднаас иргэн Э.М-ын эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.200.000 төгрөгийн,

           51. Шүүгдэгч А.Ү нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 34-01 тоот хашааны гаднаас иргэн Б.Б-ийн эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.650.000 төгрөгийн,

           52. Шүүгдэгч А.Ү, Б.Н нар бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрх” худалдааны төвийн хашаанаас иргэн Я.М-ын эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан, 1.500.000 төгрөгийн,

           53. Шүүгдэгч А.Ү, Б.Н нар бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутгаас иргэн Н.Д-ийн 1 тооны соёолон насны үрээг хулгайлж 500.000 төгрөгийн, иргэн А.И-ийн 1 тооны нас нийлсэн морийг хулгайлж 550.000 төгрөгийн, иргэн Н.С-ын 1 тооны нас нийлсэн морийг хулгайлж 550.000 төгрөгийн, 

           54. Шүүгдэгч А.Ү, Б.Н нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрх” худалдааны төвийн хашаанаас иргэн Л.Д-ийн эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 825.000 төгрөгийн,

           55. Шүүгдэгч А.Ү, Б.Н нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр төв”-ийн гаднаас иргэн Б.Э-ын эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 500.000 төгрөгийн, 

           56. Шүүгдэгч А.Үүрцайх, Б.Нямтулга нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн “Овооны эх” гэх газарт байрлах иргэн Ш.С-ын байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн хэрэглэлтэй эмээл, 5 ширхэг хурган дотортой дээлийг хулгайлан, 8.200.000 төгрөгийн,

           57. Шүүгдэгч А.Ү, Б.Н нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ эхлэл төв”-ийн гадна зогсоолд байсан иргэн Л.А-ын  Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.450.000 төгрөгийн,

    58. Шүүгдэгч А.Ү, Б.Н нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Элстэй гэх газраас иргэн Т.А-ийн 2 тооны адууг хулгайлан 1.300.000 төгрөгийн, 

 59. Шүүгдэгч А.Ү, Б.Н нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын дунд үеэр Архангай аймгийн Ихтамир сумын 2 дугаар багийн “Элстэй” гэх газраас иргэн Ц.Э-ы 3 тооны морийг хулгайлан, 7.450.000 төгрөгийн,

 60. Шүүгдэгч А.Ү, Б.Н нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 16-ны үеэр Архангай аймгийн Ихтамир сумын 2 дугаар багийн “Элстэй дулаан жалга” гэх газраас иргэн Ц.Э-ийн хээр, хонгор зүсмийн 2 тооны морийг хулгайлан, 10.500.000 төгрөгийн, 

           61. Шүүгдэгч Б.А, У.Н нар  бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 09-ний шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрээс иргэн П.Ц-ийн эзэмшлийн, Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 250.000 төгрөгийн, иргэн Ц.Д-ийн эзэмшлийн, Кэнбо бүргэд маркийн мотоциклийг хулгайлан, 300.000 төгрөгийн,

    62. Шүүгдэгч Б.А, Ч.Ө нар бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 11-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 2 дугаар гудамжнаас иргэн  З.З-ийн 1 тооны үхрийг хулгайлан, 780.000 төгрөгийн,

           63. Шүүгдэгч Б.А нь 2016 оны 07 дугаар сарын 22-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 58-01 тоот хашаанаас иргэн Г.Б-ийн эзэмшлийн, Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан 850.000 төгрөгийн,

           64. Шүүгдэгч Б.А, У.Н нар бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагаан нуурын 27 тоотод оршин суух иргэн Ш.Н-ын хашаан дотроос улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 300.000 төгрөгийн,

           65. Шүүгдэгч Б.А, У.Н нар бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагаан нуурын 27 тоотод байх иргэн Б.З-ийн гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлан, 1.170.000 төгрөгийн,

           66. Шүүгдэгч Б.А, У.Н нар бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 10-20 тоот хашаанаас иргэн Б.Э-ын эзэмшлийн, Сүпер Веню маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан 400.000 төгрөгийн,

    67. Шүүгдэгч Б.А, У.Н нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 34-03 тоот хашаанаас иргэн С.А-ын эзэмшлийн 17-42 АРЗ улсын дугаартай супер Вени маркийн мотоциклийг хулгайлан 350.000 төгрөгийн,

    68. Шүүгдэгч У.Н нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны шөнө машин механизм ашиглан,  Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас иргэн М.М-ийн 2 тооны адууг хулгайлан 1.600.000 төгрөгийн,

  69. Шүүгдэгч У.Н нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг  дэвсгэр Бор толгойн 35-13 тоотод оршин суух иргэн З.С-ийн гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Би Эс Би маркийн зурагт, удирдлагын хамт хулгайлан 400.000 төгрөгийн,

70. Шүүгдэгч У.Н нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 31-03 тоотод оршин суух иргэн М.Б-ын гэрээс хромон гутал хулгайлан 650.000 төгрөгийн,

71. Шүүгдэгч У.Н нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвөөс иргэн З.Ж-ийн эзэмшлийн, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.100.000 төгрөгийн,

   72. Шүүгдэгч У.Н нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Бор толгойн 35-07 тоотод оршин суух Батсайханы гэрт цэнэглэж байсан иргэн С.Э-ы эзэмшлийн Самсунг ноте-1 маркийн гар утсыг хулгайлан 200.000 төгрөгийн, 

   73. Шүүгдэгч У.Н нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн гудамжны 13-238 тоотод оршин суух иргэн М.М-ийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, Шарп брэндийн 32 инчийн Эл Си Ди зурагт, шөрмөсөн чулуун хөөрөг, 5 лан мөнгийг хулгайлан 550.000 төгрөгийн,

74. Шүүгдэгч У.Н нь  2016 оны 02 дугаар сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 34-17 тоотод оршин суух иргэн Я.Э-ийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч, эрэгтэй хүний хурган дээл, дээлийн мөнгөн товч 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, утасны батарей цэнэглэгч, торгон бүсийг хулгайлан 1.215.000 төгрөгийн,

75. Шүүгдэгч У.Н нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын төвийн ар талаас иргэн Д.О-ийн өмчлөлийн шар хээр зүсмийн азарга, халтар зүсмийн соёолон үрээг хулгайлан 1.280.000 төгрөгийн,

76.  Шүүгдэгч У.Н нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 35-03 тоот хашаанаас иргэн Т.Н-ийн эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг  хулгайлан 300.000 төгрөгийн,

77. Шүүгдэгч У.Н нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Архангай аймгийн Хайрхан сумын төвд Заводын хашааны гаднаас иргэн М.М-ийн эзэмшлийн супер Бенни маркийн мотоциклийг  хулгайлан 1.100.000 төгрөгийн, 

78. Шүүгдэгч У.Н нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 13-01 тоот хашаан дотроос иргэн Д.Ц-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклийг хулгайлан  250.000 төгрөгийн,

79. Шүүгдэгч У.Н нь 2016 оны 07 дугаар сарын 14-ний шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багт оршин суух Л.Б-ийн хашааны гаднаас иргэн Д.С-ийн эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг  хулгайлан, 300.000 төгрөгийн,

80. Шүүгдэгч У.Н нь 2016 оны 08 дугаар сард Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Цагаан сүмийн 01-05 тоот хашааны гаднаас иргэн Д.А-ы эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 900.000 төгрөгийн,

81. Шүүгдэгч Б.Н нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчим хорооллын 05-03 тоот хашаанаас иргэн Ж.Ю-ийн эзэмшлийн, улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан 1.500.000 төгрөгийн,

         82. Шүүгдэгч Б.Н нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ануд худалдааны төв”-ийн гаднаас иргэн Ц.Э-ын эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.350.000 төгрөгийн,

         83. Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 04-09 тоотод оршин суух иргэн Д.О-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 450.000 төгрөгийн,

          84. Шүүгдэгч Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрх худалдааны төв”-ийн хашаан дотроос иргэн Б.М-ын эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.200.000 төгрөгийн, 

          85. Шүүгдэгч Б.Н, Д.О нар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөт-Оюу эмийн сангийн 2 давхарт байрлах “Баялаг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан, 7.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Л, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2015 оны рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н,  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Г, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ү нарт холбогдох 21110464 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар: 

Шүүгдэгч Х.Д, Т.Б, Э.Б, А.Л, Б.А, У.Н, Б.Н, Ж.Д, Б.Ч, Р.Г, О.Э, Д.С, А.Ү, Ч.Н нарт холбогдох 21110464 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Х.Д, Т.Б, Д.С, А.Ү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр, шүүгдэгч Б.А, Ч.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Б, А.Л, У.Н, Б.Н, Ж.Д, Б.Ч, Р.Г, О.Э нарт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан морины эмээл гурван ширхэг, суран ногт нэг ширхэг, суран хазаар нэг ширхэг, сүх хоёр ширхэг, улбар шар өнгийн  бүс /дээлийн/ нэг ширхэг, хар өнгийн дээл нэг ширхэг, мяндсан бугуйл нэг ширхэг, төмөр лоом нэг ширхэг, G /Ж/ мобайлын цэнэглэгч карт 1 ширхэг, хутга ёс ширхэг, автомашины, хар өнгийн, куперийн хагархай нэг ширхэг, Иргэний нэхэмжлэлийг хангах, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх зорилгоор яллагдагч Б.Б хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 47-86 АРА улсын дугаартай хөх саарал өнгийн “Элентра” маркийн суудлын автомашиныг битүүмжилж, иргэн  С.Л-д, шүүгдэгч А.Л-ийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн 47-08 АРА улсын дугаартай “Аксент” маркийн суудлын автомашиныг битүүмжилж, Н.Г-д, яллагдагч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ашигласан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн 2012 онд Хятад улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилж иргэн Б.Б-д, яллагдагч Б.Б, Б.А нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад үйлдвэрлэсэн 1.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклыг тооцож битүүмжилсэн, яллагдагч А.Ч-ийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Кенво” маркийн улаан өнгийн 2013 онд үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоциклыг эд мөрийн баримтаар тооцон битүүмжилж  А.О-т, 000186441 дугаарын гэрчилгээтэй Улсын бүртгэлийн дугаар Г-0118003077, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг Наранбулаг 54 гудамжны14 тоот хаягт байршилтай 651307223 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 400метр кв-т газар Б.Б-ийн нэг хүний өмчтэй газрыг битүүмжилж Б.А-д, Ихтамир сум Хужирт хороолол 7-7 тоотод байрлах А.Л-ийн өмчлөлийн 28 метр кв-т талбайтай газар, хувийн байшинг хашааны хамт битүүмжилж /АГ:84022200/ А.Л-д хариуцуулсан, /АГ:89112657/, яллагдагч Б.Б,  А.Л нарын хохирогч Ц.Т-ын 25 адууг хулгайлахад ашигласан иргэн Д.А-ийн өмчлөлийн нийт 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны морийг битүүмжилж иргэний нэхэмжлэгч Д.А-д, иргэний хариуцагч Ш.А-ын  хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60-02 УБО улсын дугаартай 2.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн, улаан хүрэн өнгийн Аксент маркийн суудлын  автомашиныг битүүмжилж Ш.А-д, иргэний хариуцагч М.Б-ийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 2.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн 31-09 УБУ улсын дугаартай Х-Аксент маркийн суудлын автомашиныг битүүмжилж М.Б-д, шүүгдэгч Э.Б-ийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Планет-5 маркийн мотоциклийг битүүмжилж, шүүгдэгч Э.Б-д, яллагдагч Г.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий түүний өмчлөлийн 62-48 АРА улсын дугаартай Х-Портер маркийн авто машиныг битүүмжилж Н.Г-т, яллагдагч Д.С, Т.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Мустанг-5 маркийн тус бүрийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклыг битүүмжилж Н.Г-т, яллагдагч С.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 97-75 АРА улсын дугаартай Х-Портер маркийн авто машиныг битүүмжилж яллагдагч С.Д-д, шүүгдэгч Т.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий Пекон маркийн мотоциклийг битүүмжилж яллагдагч Т.Б-д, шүүгдэгч  Э.Б-ийн хувьд ногдох хөрөнгөөс 4 тооны адуу, 3 тооны үхэр, 1 тооны ямаа, 1 тооны хонийг битүүмжилж яллагдагч Э.Б-д, шүүгдэгч Ж.Д, яллагдагч Ж.Г, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилж иргэн Б.Ж-д тус тус итгэмжлэн хариуцуулсан болохыг дурдаж, энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд: 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ц би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Х.Д, Т.Б, Д.С, Э.Б, А.Л, А.Ү, У.Н, Б.А, Б.Н нар нь ганцаараа болон бүлэглэж, 2010-2018 оныг хүртэлх хугацаанд Архангай, Булган, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 81 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах болон бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Д нарт холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

1. Шүүгдэгч Х.Д, А.Ү, Б.Н, А.Л, Э.Б нарын үйлдлүүдийг тус тус бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байна. Учир нь шүүгдэгч нарын үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөх буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл буюу мал хулгайлах гэмт хэргээр зүйлчилсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Х.Д, А.Ү, Б.Н, А.Л, Э.Б нарын гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хууль буюу 2002 оны эрүүгийн хуулийн зохих зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, зүйлчлэх нь зүйтэй байна. 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед тусдаа бие даасан мал хулгайлах гэмт хэрэг байгаагүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т олон тооны мал хулгайлах гэж зохицуулсан ч хохирлын хэмжээнээс хамаарч аль тохирох зүйл заалтаар зүйлчилж, хуулийг хэрэглэж байсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь буруу юм. Мөн шүүгдэгч Т.Б-н 2002 оны Эрүүгийн хуулийн зүйлчлэлийн үед үйлдэгдсэн 9 удаагийн бусдын малыг хулгайлсан, шүүгдэгч Б.Ч, Р.Г нарын тус бүр 1 удаагийн үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар тус тус зүйлчилсэн байгааг анхаарах нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 

1. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэрэгт  оногдуулах ял шийтгэлийг ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйл болгож хуульчилсан бөгөөд хууль тогтоогч ийнхүү мал хулгайлах гэмт хэргийг тусад нь хуульчилсныг шинээр гэмт хэрэгт тооцсон гэж үзэхгүй юм. Учир нь “олон тооны мал хулгайлах” гэсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болон 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль алинд нь хуульчлагдсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч 145.3, 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр, 2015 оны Эрүүгийн хуульд олон тооны мал хулгайлсан үйлдэлд хохирлын хэмжээнээс  үл хамаарч 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хүндрүүлж өөрчилсөн байна. 

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Д, А.Ү, Б.Н, А.Л, Э.Б нарын үйлдлийг тэдгээрийн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, зүйлчлэх нь зүйтэй байна. 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед тусдаа бие даасан “мал хулгайлах” гэмт хэрэг байгаагүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь буруу гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. 

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдсэн цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хуучин хуулийн үйлчлэлд буцаан хэрэглэх явдал юм. 

Хуулийг буцаан хэрэглэх зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан билээ. 

Шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийн тухайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан журмыг баримталж, шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, тэдгээрийн эрх зүйн байдлыг бодитойгоор дээрдүүлсэн хуулийг хэрэглэж хэргийг зүйлчилсэн болно. 

Шүүгдэгч нарт шинэ болон хуучин Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хольж хэрэглэх нь хууль буцаан хэрэглэх ойлголтыг хэлбэрийн хувьд зөрчсөн мэт боловч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг бодитойгоор дээрдүүлж буй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдсан гэж үзэж байна. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон бусад заалтын тухайд шүүгчийн зүгээс шүүх хуралдааны шийдвэрийг уншиж сонсгох, шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах үед дурдаагүй нөхцөл байдлуудыг үндэслэл болгож захирамжид дурдсан байна гэж үзэж байгаа бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээр нотлогдоно. 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0047 дугаартай магадлалд дурдсан хохирол нөхөн төлөгдсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар нотолж, хохирлын тооцоо судалгааг хэрэгт хавсаргасан болно. /41-р хавтасны 115-123-р хуудас/

Иймд Х.Д нарын 14 хүнд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүх нь хавтаст хэрэгт авагдсан баримтанд тулгуурласан яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Энэ хэрэг нь олон жил шалгагдаж байгаа бөгөөд өдийг хүртэл шийдэгдээгүй байна. Энэ хэргийн удааширсан шалтгаан нөхцлийг ярих нь зүйтэй гэж би бодож байна. Шинэ Эрүүгийн хуулиар хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагаанаас оргосон асуудал нь хязгаарлагдмал болсон. Шүүгдэгч нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, уг оргосон хугацаандаа бусадтай бүлэглэн дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. Ийм нөхцөл байдлууд нилээдгүй  нөлөөлсөн. Дан ганц мөрдөн шалгах байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг асуудал тавих нь өрөөсгөл ойлголт юм. Тэгэхээр цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой гэж бодож байна. Үнэхээр цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал тогтоогдохгүй байна гэж үзвэл шүүхээс цагаатгах эрх нь байгаа. Мөн шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг шалгах эрх нь нээлттэй юм. Тэгэхээр энэ хавтаст хэрэг дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бол байгаа бөгөөд тэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр зөрчил нь өөрөө ноцтой зөрчил мөн үү гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Шүүгдэгч нарын хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан асуудал байхгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичсэн. Тэгэхээр хэргийг прокурорт буцаах санал гаргаж байгаа өмгөөлөгч нарын тайлбарыг би ойлгохгүй байна. Хэрвээ тухайн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзээд прокурорт буцаавал прокурорын зүгээс биелүүлэхээс өөр аргагүй бөгөөд Эрүүгийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4-т зааснаар зүйлчлэхээс өөр аргагүй. Яагаад гэхээр шүүгчийн захирамж заавал биелэгдэх ёстой. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын хувьд шүүх хуралдаан дээр дурдаагүй зүйлийг захирамж гаргахдаа оруулж ирсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг буцаасан захирамжийг дэмжиж байна. Анхан шатны шүүгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн асуудлыг анхааруулж буцаасан гэж ойлгож байгаа бөгөөд зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцаасан гэж ойлгохгүй байгаа. Гэхдээ хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж, зүйлчлэлийн асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан дутуу хийж гүйцэтгэсэн ажлуудад өмгөөлөгч нарын гаргасан удаа дараагийн хүсэлтүүд багтаж байгаа юм. Хохирол төлбөр болон зарим нэг үйлдлүүдийг нэмж шалгах шаардлагатай байна. Харин хэргийг буцааснаар тусгаарлах, хэрэгсэхгүй болгох боломжтойг нь засаж залруулах боломжтой юм. Мөн хохирлын тооцоог нягтлан шалгаад оруулж ирэх боломжтой гэж харагдаж байна. Иймд тус хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ч.Н-ын холбогдсон хэргийн зүйлчлэлийн асуудал дээр маргаан байдаггүй. Улсын яллагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл гэж үзэх үү гэдэг асуудлыг гаргаж байна. Хэрэв биш юм бол шүүхээс заавал хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Н-аас яллагдагчаар татсанаас хойш нэг ч удаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг аваагүй. Хамгийн анх Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэг дээр мэдүүлэг өгсөн. Тухайн үед тэрээр мэдүүлэг өгөхдөө “би Булган уулын баруун суганд н.Э-ийн хоёр тооны үхрийн хулгайлахдаа Б.Б-той хамт явсан юм, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад надаас мэдүүлэг аваагүй тул би мэдүүлэг өгөөгүй бөгөөд энийг би шалгуулмаар байна” гэж анхан шатны хэлэлцүүлэг дээр хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Н-ын мэдүүлэг өгөх эрхийг хангаж, үнэхээр Б.Б-той хамт явсан бол эдгээр хүмүүс нь хамтран хохирол төлбөрийг хариуцах асуудал үүснэ. Ч.Н тухайн хоёр тооны үхрийн хохирлыг Д.С-тай хамтран хариуцахаар болж байгаа бөгөөд нэг хүнд тус бүр 810.000 төгрөг ногдож байгаа юм. Хэрэв гурван хүн хохирлыг хариуцах тохиолдолд түүний төлөх мөнгө багасна. Ч.Н-д хохирол төлбөрийг аль болох бага төлөх тохиолдолд түүнд ашигтай юм. Тэгэхээр гэмт хэргийг хэн хэн үйлдсэн бэ гэдгийг нарийвчлан тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг буцаасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын хэлснээр тухайн шүүгчийн захирамж нь зарим шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэх магадлалтай юм. Шүүгчийн захирамжид тодорхой хүмүүсийн хэргүүд дээр буюу шүүгдэгч Х.Д, А.Л, Э.Б, А.Ү нарын холбогдсон хэргүүдэд нэр заасан байдаг. Энэ нь шүүгдэгч Т.Б-д хамааралгүй бөгөөд харин түүний зүйлчлэлийг анхаарах нь зүйтэй гэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа нь зарим хүмүүсийн эрх зүйн байдлыг хөндөж байна. Зарим хүмүүс нь зүйчлэл дээрээ маргахгүй бөгөөд уг хүмүүсийн холбогдох хэргиг тусгаарлаад шийдэх боломж нь шүүх болон мөрдөн байцаалтын шатанд ч байгаа юм. Т.Б-н хувьд хохирол төлбөрийн асуудал дуусч байгаа. Шүүх хуралдаан дээр хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол нэхэмжилж байгаа гэдэг боловч энэ талаар баримт байдаггүй. Саналын хувьд миний үйлчлүүлэгч Т.Б-н биеийн байдал муу байгаа бөгөөд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа юм. Т.Б нь цагдан хоригдсоноос хойш биеийн байдал нь муудаж байнга эмчийн хяналтанд байдаг болсон. Сая тэрээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гээд 13А маягт буюу өвчтөн илгээх хуудас олгосон байна. Иймд Т.Б-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Т.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 50-01 тоот хаягт байнга оршин суудаг бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, шүүхээс дуудсан цагт саадгүй ирдэг болно. Мөн тэрээр эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмнөх тайлбараа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанаас эхлээд хэргийг прокурорт буцаах саналтай байсан. Өмнөх тайлбараа дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүгч захирамжаа тайлбарлахдаа зүйлчлэлийн асуудлыг хуучин болон шинэ Эрүүгийн хуулиар зүйлчлээд нийт биечлэн эдлэх ялыг оногдуулахад хууль хэрэглээний хувьд алдаа гарах нөхцөл байдал үүсч байна. Тэр тусмаа Х.Д-ын талаар нэр зааж хэлж байсан бөгөөд шинэ Эрүүгийн хуулиар бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэж зүйлчилсэн нь буруу гэж үзэхээр байна. Яагаад буруу байна вэ гэхээр Х.Д-ыг малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2015 оны шинэ Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлээгүй байсан. Гэтэл түүнийг шинэ хуулиар зүйлчилж шийдвэрлэх нь буруу байна гэсэн. Гэхдээ анхан шатны шүүгч тайлбар хийж байхдаа хуучин Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар хүндрүүлэх талаар тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед үйлчилж байсан хуульд малын хулгайн гэмт хэрэг гэсэн бие даасан зүйлчлэл байгаагүй юм. Тэгэхээр шинэ болон хуучин хуулийг давхар бариад шийдэх гэхээр Х.Д-ын эрх зүйн байдал дордох гээд байна. Х.Д-ын холбогдсон үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт багтааж зүйлчлэх талаар тайлбарлаж байсан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Одоогийн байдлаар Х.Д-ын эрүүлийн мэндийн байдал тааруу байгаа. Х.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш цагдан хоригдож байгаа бөгөөд тэрээр нийт 4 жил гаруй хугацаанд цагдан хоригдож байна. Өмнө нь Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 8 сарын ялыг Х.Д нь эдэлж дуусгасан. Х.Д-ын биеэр маш их юм гарч байна. Дээрээс нь түүний даралт нь байнга өсдөг болсон бөгөөд байнгын даралтны эм ууж, эмчийн хяналтанд байдаг. Түүний хэргийн болон биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэхийг хүсч байна. Х.Д нь өөрт холбогдох үйлдлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Тэрээр өөрт холбогдох хэргийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн байгаа. Мөн тэрээр 2016 оноос хойш дахин эрүүгийн төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй юм. Иймд Х.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч Д.С нь нилээн их хугацаанд цагдан хоригдож байна. Тийм учраас Д.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг мөн адил өөрчилж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмнөх саналаа дэмжиж байна. Прокурорын хэлсэн шиг хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь өнөөдрийн хувьд боломжгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй асуудлууд уг хэрэг дээр маш их байгаа. Шүүгдэгчийн зүгээс мотоциклийг нь өгсөн гэдэг боловч хохирогчийн зүгээс гомдолтой гэдэг. Тухайн мотоциклийг холбогдох байцаагч нь хохирогчид өгсөн эсэхийг тогтоох шаардлагатай байна. Энэ мэт зөрчлүүдийн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх боломжгүй юм. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Гэхдээ шүүгчийн захирамжийг анхаарч үзэхийг хүсч байна. Шүүгдэгч нарын зүйлчлэлийн хувьд маш их эргэлзээтэй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлтээр буцаах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. А.Ү нь өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа. Түүний биеийн байдал муудаж байгаа бөгөөд дөрвөн шүд нь хөдөлчихсөн байгаа. Тиймээс түүнд хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.  А.Ү  нь цагдан хоригдохоосоо өмнө ажил хийж байсан бөгөөд цалин мөнгөө аваагүй. Түүний ар гэрийнх нь хүмүүс цалин мөнгийг нь  авах гэхээр өгөхгүй байгаа тул өөрөө тухайн мөнгөө авч 5 хүний хохирлыг төлөх хүсэлттэй байгаа гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Д, А.Л, Д.С, Э.Б, А.Ү, Б.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Бат-өлзийд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, 2015 оны  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөх буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл буюу “мал хулгайлах” гэмт хэргээр зүйлчилсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Х.Д, А.Л, Э.Б, Б.Н, А.Ү нарын гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж зүйлчлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. 

Шүүгдэгч нар Х.Д, А.Л, Д.С, Э.Б, А.Ү, Б.Н нар 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн ч тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед тусдаа бие даасан “мал хулгайлах” гэмт хэрэг байгаагүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т олон тооны мал хулгайлах гэж зохицуулсан ч хохирлын хэмжээнээс хамаарч аль тохирох зүйл заалтаар зүйлчилж хуулийг хэрэглэж байсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар  зүйлчлэх нь буруу гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна

Харин шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтаар зүйлчлүүлэхээр буцааж буй нь шүүгдэгчдийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгааг шүүх анхаараагүй нь буруу болжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т ...олон тооны мал хулгайлсан... гэж заасан ч  хохирлын хэмжээнээс шалтгаалан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4-т зааснаар хэргийг зүйлчлэхээр  зохицуулсан.

Шүүгдэгч Х.Д, Б.С, Э.Б, Б.Н, А.Л нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар их хэмжээний, онц их хэмжээний хохирол учирсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4-т заасны аль тохирох хэсгээр зүйлчлэгдэхээр байна.

Гэтэл 2015 оны Эрүүгийн хуульд 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /50.000.000/, түүнээс дээш хэмжээг их хэмжээ гэж ойлгоно гэж заасан бөгөөд их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээгээр тооцон зүйлчилж шийдвэрлэх нь зөв бөгөөд ингэж зүйлчлэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн аль тохирох хэсгээр зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр,  зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгчийн захирамжинд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлөгдсөн хохирлын тооцоог нэг бүрчлэн гаргаж яллах дүгнэлтийн хавсралтад хавсаргах ажиллагааг заавал гүйцэтгүүлэх шаардлагагүй, шүүх хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

  Түүнчлэн шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч Э.М-д эрүүгийн хэргийг нэгтгэсэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолыг танилцуулаагүй, шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч Б.Э-д шинжээчийн дүгнэлт болон шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй нь зөрчил хэдий ч энэ зөрчилтэй холбоотойгоор шүүгдэгчийн эрх ашиг  зөрчигдсөн, эрх зүйн байдал дордсон  гэж дүгнэх боломжгүй байхад энэ ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахаар байх ба хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй, цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх, цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал тогтоогдохгүй байна гэж үзвэл шүүхээс цагаатгах эрх нь байгаа, хавтаст хэрэг дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бол байгааг үгүйсгэхгүй, гэхдээ тэр зөрчил нь өөрөө ноцтой зөрчил мөн үү гэдгийг шүүхээс анхаарахыг хүсч байна гэж тайлбарлаж байгаа прокурорын тайлбар үндэслэлтэй болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт хэлэлцэж эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу шөнийн цагаас өмнө шүүх хуралдааныг дуусах боломжгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлууж, хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутад үргэлжлүүлэн хэлэлцсэн байхад энэ талаар тэмдэглэлд тусгаагүй, мөн шүүх хуралдаанд гэрч Н.Т, Ш.Д нарыг байлцуулсан талаар тэмдэглэлд тусгаагүй, шүүгчийн захирамжинд огноог 2020 оны 01 дүгээр сарын 23 гэж ташаа бичсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Д, Т.Б, Д.С, А.Ү нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг,  шүүгдэгч Э.Б, А.Л, У.Н, Б.Н, Ж.Д, Б.Ч, Р.Г, О.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.А, Ч.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ДАВААСҮРЭН

                                                                    ШҮҮГЧИД                Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                                                      Н.ЭНХМАА