Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2020/00002/И |
Дугаар | 138/ШШ2020/00354 |
Огноо | 2020-03-20 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2020/00354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг 52А-гийн ******* тоотод оршин суух, ЖЯ82080319 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* , т холбогдох
тус газрын биеийн ын арга зүйч, хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 3 019 *******2 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2019 оны ******* дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймгийн ******* , т биеийн ын арга зүйч, хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтнээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Анх ажилд ороход манай байгууллага дээр аймгийн захиргаанаас шалгалт ирсэн байсан. Тухайн үед дөнгөж ажилд орсон байсан тул шалгалтын комиссоос надад ажлаа шинэлэг байдлаар хийх, тайлан мэдээг үнэн бодитоор гаргах, цаг хугацаанд нь өгөхийг зөвлөсөн. Тэгээд би байгууллагынхаа даргатай ярилцсан боловч даргын зүгээс надад зөвлөмж, туслалцаа үзүүлээгүй тул өөр аймгийн мэргэжил нэгт хүмүүстэй ярилцан, тэднээс суралцаж судалсан. Ахлах дасгалжуулагч тай хамтран төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж ажилласан. Мэргэжилтэн нь биднийг зөвхөн өөрсдийн хийсэн ажлын тайланг ирүүлсэн байна, аймгийн хэмжээний ажлын тайланг нэгтгэж өгөх ёстой гэж хэлсэн учир бүх багш нараа дайчилж ажилласан. Манай байгууллагын ажилчид, багш нар миний өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй байсан тул тайлан мэдээ маань цагтаа гарч чадаагүй. Тэгээд тайлан мэдээгээ хугацаа хэтрүүлж гаргасан гэсэн үндэслэлээр цалинг минь бууруулсан. Гэхдээ надад цалин бууруулах тухай тушаалыг гардуулж өгөөгүй. Харин хурал дээр нягтлан бодогч бид хоёрт арга хэмжээ авч байгаа гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын цалингаас тодорхой хэмжээгээр хасагдсан байсан. ...Би ээлжийн амралтаа 2019 оны 11 дүгээр сарын *******-ны өдрөөс эдлэн ******* дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ороход Чиний ажлаас халагдах тушаал чинь 2019 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөр гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би амралтын өдрөөр ажлаас халсан тушаал гаргаж болдог юм уу гэхэд дарга ******* дугаар сарын 02-ны өдөр болгож өөрчилсөн. Ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаагаа асуухад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газраас манай ажлыг шалган зөвлөхөөр ирсэн шалгалтаар намайг тайлан мэдээгээ муу хийж шалгалтад унахад хүргэсэн гэж хэлсэн. Тухайн үед гэдэг хүнээр ахлуулсан шалган туслах баг ирж манай байгууллагын ажлыг шалгаж тэр өдрөө шалгалтын дүнг танилцуулсан. Уг хурал дээр намайг ажил муу хийлээ, хал гэж огт хэлээгүй. Харин ажил сайжирч байгаа талаар хэлж байсан. Би , гэх хүмүүстэй уулзаж, шалгалтаар хэрхэн үнэлэгдсэнтэй танилцья гэхэд хуулийн хэлтсээс зөвшөөрөл авсны дараагаар танилцуулна гэсэн. нь би чамайг ажлаас хал гэж хэлээгүй, энэ шалгалтаас болж нэг мэргэжилтэн хохирох ёсгүй гэж хэлсэн. нь шалгалтын дүн ийм хурдан гарахгүй, одоогоор гараагүй байгаа гэж хэлсэн. Гэтэл намайг ажлаас халсан үндэслэлийг шалгалтаас болж, шалгалтанд унагаасан гэж тайлбарласан. 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тухайн шалгалтын дүн манай байгууллага дээр ирээгүй байсан. ...Шүүхэд өгсөн хурлын тэмдэглэлийг сүүлд нөхөж бичсэн байна. Хурал дээр яригдсан зүйлийг бичээгүй атлаа яриагүй зүйлийг нэмж бичсэн байна. Намайг халсан хурал дээр манай байгууллагын нэг ч хүн дуугараагүй. ...Намайг ямар ч үндэслэлгүй халсан учир хуучин ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан бүх хугацааны олговор 3 019 *******2 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.******* нь хэт нэг талыг барьсан, өөрийгөө өмгөөлсөн тайлбарыг гаргаж байна. Би өөрийн тайлбарыг батлах нотлох баримтуудыг бичгээр гаргаж өгсөн. Аймгийн төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ажилтан Соёлмаа гэх хүн *******ыг тайлан мэдээгээ цаг хугацаанд нь өгөхгүй байна, арга хэмжээ авч ажлаас нь хал гэж удаа дараа хэлж байсан. Мөн гэх мэргэжилтэн *******ад арга хэмжээ ав гэж манай нарийн бичгийн ажилтанд удаа дараа хэлсэн байдаг. Б.******* нь ажлаас халагдах болсон үндэслэлээ зөвхөн аймгийн засаг даргын тамгын газраас хийгдсэн шалгалтын дүнгээс болсон гэж ярьж байна. Ер нь Б.******* нь ажиллах хугацаандаа ажлаа зохих журмын дагуу хийдэггүй, ажилдаа ирдэггүй, багаар ажиллах чадваргүй, хамт олны гаргасан шийдвэрийг дагадаггүй дураараа аашилдаг, ёс зүйн алдаа гаргадаг байсан. Бид алдаа зөрчил гаргах болгонд нь хамт олны хурал хийж олон удаа сануулсан. Энэ талаарх хурлын тэмдэглэлүүдийг шүүхэд гаргаж өгсөн. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/14 тоот тушаалаар цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.******* нь аймгийн Засаг даргын 2019 оны А/78 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын дагуу сар, улирал, хагас жилийн тайлан, мэдээг өгөх хугацааг хэтрүүлж, аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсээс өгсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн учир дээрх сахилгын арга хэмжээг авсан. ...Манайх 4-5 мэдээ л гаргаж явуулдаг. 5-6 дасгалжуулагч багш нар сумдаа хуваан хариуцаж мэдээгээ нэгтгэдэг. Дээрх багш нараа хариуцан ажиллуулаад өөрөө ажлын цагтаа ажилладаг бол ямар ч асуудал гарахгүй. Өөрөө ажлаа хийдэггүй болохоор хариуцсан хүмүүстээ шаардлага тавьж чаддаггүй. Иймд Б.*******ын өмнө нь авч байсан сануулга, сахилгын шийтгэл, шалгалтын дүнг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Б.******* нь аймгийн засаг даргын тамгын газраас хийсэн шалгалтын дүнг гараагүй гэж буруу яриад байна. Тухайн шалгалтыг хийгээд үнэлгээг шууд танилцуулж анхаарах асуудлыг хэлж өгдөг. ...Б.*******ын үндсэн ажил нь биеийн ын арга зүйч, нэмэлтээр хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтнээр ажилладаг. Мөн хүний нөөцтэй холбоотой асуудлаа ч хариуцан ажилладаг байсан. Б.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* , т холбогдуулан тус газрын биеийн ын арга зүйч, хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 3 019 *******2 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, дээрх нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Хариуцагч Дорнод аймгийн ******* , нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалздаг.
Нэхэмжлэгч Б.******* нь Дорнод аймгийн ******* , газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар тус газрын биеийн ын арга зүйч, хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтнээр томилогдон улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус газрын даргын 2019 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Дээрх үйл баримтын талаар, Дорнод аймгийн ******* , газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаал, 2019 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаар тушаал, ажил олгогч ажилтан нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ тус тус хэрэгт авагджээ. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажил мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гараагүй, ...хөдөлмөрийн дотоод журмын 3.4-д заасныг баримталсан боловч ямар зөрчлийг хэзээ гаргасныг тодорхой бичээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал хуулзүйн үндэслэлгүй гарсан... гэж тайлбарладаг.
Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...Б.******* нь удаа дараалан зөрчил гаргаж байсан учир хамт олны хурлаар хэлэлцэн сануулж байсан, сахилгын арга хэмжээ тооцсон, алдаа зөрчлөө засаагүй учир ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан, хууль журмын дагуу үндэслэлтэй халсан... гэж маргадаг.
Дорнод аймгийн ******* , газрын даргын 2019 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалт, байгууллагын дотоод журмын 3.4 дэх заалтуудыг үндэслэн Б.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ажил олгогч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй. Гэхдээ ажилтны гаргасан сахилгын зөрчлийг үндэслэн ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой тусгасан байна.
Хариуцагч нь ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг баримталжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******ыг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд дурдсан ажил үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй гэж тайлбарлаж байгаа ч мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг нотлох салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрийг шүүхэд ирүүлээгүй бөгөөд дээрх үндэслэлээ нотолж чадаагүй болно.
Мөн хариуцагч тал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... гэсэн үндэслэлийг баримтлан ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг.
Дорнод аймгийн ******* , газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.4-д Дотоод журам, гэрээг удаа дараа зөрчсөн тохиолдолд гэрээнд заасан үндэслэлээр ажлаас халах, хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт тавих эрхтэй гэж заасан байна.
Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн бичмэл баримтуудыг судлан үзвэл:
Дорнод аймгийн ******* , газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/14 тоот тушаалаар Б.******* нь аймгийн Засаг даргын 2019 оны А/78 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын дагуу сар, улирал, хагас жилийн тайлан, мэдээг өгөх хугацааг хэтрүүлж, аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсээс өгсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн тул цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.
Харин Дорнод аймгийн ******* , газрын 2019 оны 2 дугаар сарын 25, 2019 оны 10 дугаар сарын 29, 2019 оны 11 дүгээр сарын 01, 2019 оны ******* дугаар сарын 02-ны өдрүүдийн хамт олны хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд Б.*******ын ажил үүрэгтэй холбоотой асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэж байсан талаар бичсэн боловч Б.******* нь хэзээ, ямар зөрчил гаргасан нь тодорхой харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, Б.*******ын гаргасан гэх зөрчил бүр баримтаар тогтоогдсон байх шаардлагыг хангахгүй байна.
Дорнод аймгийн ******* , газрын даргын 2019 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаар тушаалд ч Б.******* хэзээ, ямар зөрчлүүд гаргасан талаар дурдаагүй, тушаалын үндэслэл тодорхойгүй байна.
Иймд Б.******* хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Дорнод аймгийн ******* , газрын нийтийн биеийн ын арга зүйч, хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан бүх хугацааны буюу 2019 оны ******* дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 3 019 *******2 төгрөг нэхэмжилсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тодорхойлжээ.
Иймд 2019 оны ******* дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй байна.
Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт болох нэхэмжлэгчийн цалин хөлсний цэсийг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тодорхойлов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг. Нэхэмжлэгч нь ямар нэгэн нэмэгдэл авдаггүй байх тул хоолны үнийн хөнгөлөлтийг оруулахгүйгээр үндсэн цалин 595 591 төгрөгийг үндэслэхээр шийдвэрлэлээ.
Мөн Б.******* нь 2019 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа эдэлсэн байх тул 2019 оны 8, 9, 10 дугаар сарын дундаж цалингаас бодох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн 2019 оны 8, 9, 10 дугаар сарын дундаж цалингаас /3 сарын цалин 1 786 773 төгрөгийг ажлын 66 хоногт хувааж/ нэг өдрийн цалингийн хэмжээг гаргасан ба нэг өдрийн цалин 27 072 төгрөг гарч байна. Үүнийг 2019 оны ******* дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 75 хоногоор үржүүлвэл нийт 2 030 400 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу Б.*******ын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт ******* *******ыг Дорнод аймгийн ******* , газрын нийтийн биеийн ын арга зүйч, хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, *******8 дугаар зүйлийн *******8.1.5-д зааснаар Дорнод аймгийн ******* , газраас ажилгүй байсан хугацааны олговор 2 030 400 /хоёр сая гучин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 988 722 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ад олгох 2 030 400 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Дорнод аймгийн ******* , т үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Дорнод аймгийн ******* , газраас улсын тэмдэгтийн хураамжид 47 436 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах хугацаанд шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ