Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2020/00574

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.тай 2009 онд танилцаж 2012 оноос хамт амьдарсан. Бид хоёр 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүүтэй болж аз жаргалтай амьдардаг байсан. Удалгүй маргалдаж, муудалцах болсон. Нэг удаа нөхөр маань архи уусан үедээ хоолойг минь боосон учраас би айж тусдаа амьдрах болсон. Бид тусдаа амьдраад 6 жил болж байна. Цаашад хамт амьдрах боломжгүй тул хүү ыг миний асрамжид үлдээж, эцэг Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.Хишишжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.*******тэй 2009 онд танилцаад 2012 оноос эхлэн хамт амьдарсан. Бидний дундаас 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү төрсөн. Бид 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Хүү ыг ээжийнх нь асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.

Э.*******, Б. нар нь 2009 онд танилцан гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр 2014 он хүртэл хамт амьдарсан байх бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0000883350 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү ыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Б. хүлээн зөвшөөрч байх тул хүү ыг эх Э.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү ыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Б.д үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү ыг эх Э.*******ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2зааснаар 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103795 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 103795 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ