| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2020/00418/И |
| Дугаар | 138/ШШ2020/00635 |
| Огноо | 2020-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2020/00635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.тэй 2004 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2005 онд Дорнод аймгийн суманд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид хоёр хүүхдийн эцэг, эх болсон ба 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр том хүү , 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү нар төрсөн. Бидний амьдралын эхний жилүүд хэрүүлгүй байсан боловч Х. архи их уудаг байсан. Сүүлийн жилүүдэд архи ихээр ууж, хардалд нь улам ихэссээр зоддог болсон. Энэ байдлаас болж бид хамт амьдрах аргагүй болж харилцан ярилцаад салахаар шийдсэн. Бид тусдаа амьдраад жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд хоёр хүүхдээ би өөрийн асрамжид авсан. Х. дахиж архи уухгүй, үр хүүхдээ бодъё гэдэг үгийг 15 жил хэлсэн бөгөөд би 15 жил тэвчиж амьдарсан. Тиймээс архины хамааралтай энэ хүнтэй хамт амьдармааргүй байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, Х.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2002 онд Л.*******тай танилцан хамт амьдарсан бөгөөд 2004 онд хүү , 2010 онд хүү нар төрсөн. Эрхэлсэн ажилгүй байсан учраас архи уудаг байсан нь үнэн. *******г зодож байгаагүй, харин хэл ам хийдэг байсан. 2017-2019 онд Л.******* анагаах ухааны Энэрэл дээд сургуульд сувилагч болохоор 2 жилийн хугацаанд суралцсан. Энэ хугацаанд би 2 хүүгийн хамт Улаанбаатар хотод амьдарсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа халагдсан болохоор архи ууж гэртээ очиход эхнэр уурлаж хэрүүл болоод явна гээд гараад явсан. Маргааш нь намайг байхгүйд хоёр хүүхдээ аваад явсан байсан. Би уулзаж уучлалт гуйх гэсэн боловч боломж олдоогүй. Бид тусдаа амьдраад 9 сар болж байна. Цаашид архи уухгүй, хоёр хүү маань амьдрах орон байргүй, ээжийн хамт айлд амьдарч байгаа болохоор би хүүхдүүдээ орхиж явахгүй. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна. Хэрэв гэрлэлтээ цуцлуулахаар бол би нэг хүүхдээ өөрөө авах хүсэлтэй байна. Би суманд байранд амьдардаг. Эхнэр маань одоо ажилтай байгаа хэдий ч өөрийн гэсэн байр орон байхгүй. Хоёр хүүхдийг минь дагуулаад ахынхаа гэрт амьдарч байгаа гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Х.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Л.*******, Х. нар нь гэрлэлтээ 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6 дугаарт бүртгүүлж, 2002 оноос 2019 он хүртэл хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү , 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, 0339027 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Өргөдөл гаргагч Л.******* нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2019 оны 5 сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Л.******* нь 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Х. эс зөвшөөрч маргадаг.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Гэрлэгчдийн тусдаа амьдрах хугацаанд хүү , нар нь эх Л.*******гийн хамт амьдарч байсан, 15 настай хүү , 10 настай хүү нар нь ээжтэйгээ хамт байна гэсэн саналыг шүүхэд гаргасан, хариуцагч Х. архины хамааралтай гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү нарыг эх Л.*******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү нарыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Х.т үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Х. нар нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт гийн , ******* овог *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү нарыг эх Л.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү өд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.ээс сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
4. Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209 379 /70200+70200+68979/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.ээс улсын тэмдэгтийн хураамжид 209 379 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ