Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2017\ШЦТ\58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:171/2017/0045/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, Насанд хүрээгүй хохирогч *******, *******, Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч *******, *******, *******, Насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Г.Энхцэцэг, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар *******яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000658 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******, 1994 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын *******тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арбатын гудамжинд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй *******, *******,******* нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, насанд хүрээгүй хохирогч ******* биед хөнгөн гэмтэл учруулан Samsung S4 маркийн гар утас, Honor гэсэн бичигтэй гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллоос ******* ахын аав мал худалдан авсан гээд ******* ах бид хоёр морьтой Сэлэнгэ аймгийн Номгон сум руу хүргэж өгөх гээд тууж явсан. Тэгээд тууж яваад орой болчихоор нь 3 үхрээ Гурван шар гэдэг газар байдаг******* ахын таньдаг ахын хашаанд хонуулахаар болоод тнэд хашаанд оруулсан. Гурван шараас яаж алхах вэ гээд ******* ахын машинтай нь дуудсан. Тэгээд ******* ах машинтайгаа ирэхдээ *******цуг ирсэн. *******, *******, ******* ах нарын картанд цалин нь орчихлоо гээд тэд нар нэг газар суухаар болсон. Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй ээ” би харьлаа гэж хэлсэн чинь зүгээрээ зүгээр ахын дүү дагаад яв гэж хэлсэн. Тэгээд бид нар хуучин Дарханд ирээд*******ах дүүгээ дуудаад машинаа өгөөд явуулсан. Тэгээд бид нар хуучин Дарханд “Смайл” гэдэг караоке бааранд орсон. Тэгээд бид нар пиво захиалж ууж байгаад дуусгаад дахиад тэд нар нэмж пиво уусан. ...тэгээд би баарнаас гараад тамхи асааж татангаа хашааны буланд шээгээд зогсож байтал РС тоглоомын газраас юмуу булан тойроод 3 хүүхэд гүйлдээд гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр 3 хүүхдийг миний хажууд ирэхэд нь “хөөш наар ир” гэж хэлсэн. Тэгээд тэр 3 хүүхэд зогсохоор нь “нааш ир” гэж дуудсан. Тэгсэн тэр 3 хүүхэд хүрээд ирсэн. Тэр 3 хүүхэд надад “ахаа араас хүүхэд хөөгөөд” гэж хэлсэн. Тэгсэн нэг хүүхэд нь хашааны тэнд очоод суухаар нь би нүүр лүү нэг цохисон. Тэгсэн тэр хүүхдийн хамарнаас нь цус гарсан. Тэгээд би тэр хүүхдийг шилэн хүзүүнээс нь бариад цаашаагаа харанхуй булан луу дагуулаад явсан. Тэгээд би тэр хамар луу нь цохисон бандийг “Утсаа гаргаад ир” гэж хэлсэн. Тэгсэн тэр бандитай цуг явж байсан 2 хүүхдийг би “Та хүрээд ир” гэж хэлсэн. Тэгсэн тэр 2 банди “Ахаа манай найзыг явуулчихаач дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Явмаар байгаа бол утсаа гаргаад ир” гэж хэлсэн. Тэгсэн хамар луугаа цохиулсан банди “Ахаа байгаа нь энэ утас” гээд нэг гар утас гаргаж ирсэн. Тэгэхээр нь би өвөр лүү хий гэж хэлсэн чинь тэр банди миний өвөр лүү хийсэн. Тэгээд би нөгөө 2 бандийг нь дуудсан чинь хүрээд ирэхээр нь би тэр 2 бандийн нэг өндөр бандийг бариж аваад “Чи одоо утсаа гаргаж ир” гэсэн чинь тэр банди эхлээд утас байхгүй гэж байсан. Тэгэхээр нь би одоо утсаа гаргаад ир. Танай 2 найз чинь утсаа өгчихлөө” гэж хэлсэн. Тэгсэн тэр банди “Агаа надад утас байхгүй Нокиа байгаа” гэж хэлэхээр нь би тэр бандийн шилэн хүзүүнээс нь барьж аваад гуя руу нь 2-3 удаа өшиглөөд авсан юм. ...Би тэр 3 хүүхдүүдийн 2 хүүхдээс нь 2 гар утас авсан юм. Нэг гар утас нь Samsung маркийн гар утас нөгөө гар утас нь Ноnог гэсэн нэртэй гар утас байсан. ...Би тэр хүүхдүүдээс “гар утсаа гаргаад ир. Утсаа гаргаж ирэхгүй бол бүлчихнэ шүү” гэж айлгаж сүрдүүлсэн юм. Тэр үед надад ямар нэгэн хутга шөвөг гэх зүйл байгаагүй юм. Би насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх чөлөөнд нь халдаж гар утсыг нь дээрэмдэж авснаа хүлээн зөвшөөрч байна. Би тэр үед согтуурах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ийм болчимгүй үйлдэл гаргасан байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/, Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед найзууд болох *******, *******, *******, *******нарын хамт Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Ди Ди Эм” гэдэг нэртэй РС тоглоомын газраас гараад хөөцөлдөж тоглоод замын цаашаа гараад буцаад зам хөндлөн гараад Смайл гэдэг баарны хажууд хашаа налаад сууж байтал нэг ах байшингийн буланд шээж байснаа над дээр хүрч ирээд хүзүүний ороолтноос бариад надад “Та нар ямар том үгтэй бацаанууд вэ” гэж хэлээд миний хамар луу цохиод авсан. Тэгсэн миний хамарнаас цус гарсан чинь намайг босгоод байж байтал манай 2 найз *******, *******2 ирсэн. *******“ахаа та яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь Дөлгөөнийг нааш ир гэж дуудаад барьж аваад газар унагааж биений цээжин хэсэг рүү нь цохиод байсан. Дараа нь тэр ах ******* “нааш ир” гэж хэлсэн чинь *******яваад очсон *******барьж аваад газар унагааж цохиод байсан. ...Намын байрны хашаа руу дагуулж оруулаад миний ороолтоор бид 3-н толгойг нийлүүлж ороосон. Тэгсэнээ тэр ах “Та 3 утсаа гаргаад ир” гэж хэлэхээр нь бид 3 эхлээд утас байхгүй ээ" гэж хэлсэн. Тэгсэн тэр ах “Битгий худлаа яриад бай. Та 3-д гурвууланд чинь утас байгаа. Би мэдэж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* гар утасаа гаргаж ирж тэр ахад “Май ахаа энэ миний утас” гэж хэлсэн. Тэгсэн тэр ах “чи сим картаа ав” гэж хэлсэн. Тэгсэн ******* утасныхаа сим картыг аваад “Май ахаа” гэж хэлээд өгсөн чинь тэр ах “Энгэр лүү хий” гэж хэлсэн. ...******* бид 2-т хандаж “та 2 одоо утасаа гаргаж ир” гэж хэлэхээр нь “Ахаа бид 2-т гар утас байхгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгсэн тэр ах “Битгий худлаа яриад бай” гэж хэлээд ******* бид 2-ын хөл рүү өвдөглөөд байсан. Би тэгэхээр нь******* өгчихсөн байсан гар утсаа аваад тэр ахад “Май ахаа миний утас” гээд өгсөн. Тэгсэн тэр ах намайг утаснаасаа сим картаа ав гэхээр нь би утасныхаа сим картыг аваад “май” гээд тэр ахад өгөхөд тэр ах “Өвөр рүү хий” гэж хэлсэн. Тэгсэн тэр ах ******* миний ороолтоор ганцааранг нь ороогоод “Чи одоо гар утасаа гаргаж ирээ” гэж хэлсэн. Тэгсэн *******“Ахаа наад хүүхэд чинь утас байхгүй ш дээ. Та одоо тавьчих тэгэх үү” гэж хэлсэн чинь тэр ах “Чи юу гээд хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд ******* толгой руу нь цохиод зүүн хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн *******“Уучлаарай ахаа” гэж хэлсэн чинь тэр ах *******бид 2-т “Одоо та 2 яв. Би энийг ийшээ авч яваад аллаа” гэж хэлсэн. ...тэр ах ******* 500 төгрөгийг аваад “надад энэ “Бадрах-Луу” дэлгүүр рүү ороод нэг парламент тамхи аваад ир” гэж хэлээд Дөлгөөнөөгөөс авсан 500 төгрөгийг өгсөн. Би тэгээд тэр 500 төгрөгийг аваад дэлгүүр орсон. Би тэгээд дэлгүүр орж хэдэн хүмүүс байхаар нь “Ахаа бид нарыг нэг ах дээрэмдээд байна. Очоод туслаад өгөөч” гэж хэлсэн. ...цаанаас манай найзууд болох *******, ******* гэдэг 2 найз гарч ирсэн. Тэгсэн чинь тэр ах тэр 2-ыг “Хөөе нааш ир” гэж дуудсан. Тэгээд манай 2 найз РС тоглоомын газар ажиллуулж байсан ахыг дагуулаад гарч ирсэн. Тэр ах бас тэнд байсан найзуудыгаа дагуулаад гарч ирсэн. Тэгсэн чинь РС тоглоомын газар ажиллуулж байсан ах бид нарын гар утсыг авсан ахыг газар унагасан чинь тэр ах босож ирээд зугтаасан. ...Бид нарын гар утсыг дээрэмдсэн ах ганцаараа явж байсан. Тэр ах архи уучихсан согтуу байсан. Миний хамар луу тэр ах цохисоноос болж миний хамар битүүрч, зүүн талаараа цууралт өгсөн гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэгсэн нэг согтуу ах байшингийн буланд шээж байснаа бид нар дээр хүрч ирээд “Та нар ямар том үгтэй бацаанууд вэ” гэж хэлээд сууж байсан Базарсадыг заамдаж аваад хамар луу цохиод авсан. Тэгсэн тэр ах******* хавсарч газар унагаасан. Тэгэхээр нь ******* бид 2 “Ахаа та болиочээ” гэж хэлсэн. Тэгсэн тэр ах “Та 2 яасан олон үгтэй банди вэ” гэж хэлээд бид 2-ыг барьж аваад ******* босгоод ******* хавсарч унагаасан. *******дээрээс нь цохиод байхаар нь би “Ахаа та яагаад байгаа юм бэ. Яагаад манай 2 найзыг цохиод байгаа юм бэ" гэж хэлсэн чинь тэр ах ******* барьж байснаа тавиад намайг “чи нааш ир” гэж хэлээд намайг заамдаж аваад харанхуй булан луу чирч очоод “Чи яасан олон үгтэй юм бэ. Дуугүй зогсож чадахгүй байна уу” гэж хэлээд толгой руу цохиод байсан. Тэгсэнээ гэнэт “Утсаа гаргаад ир” гэж бид 3 руу хандаж хэлсэн. Би тэгэхээр нь “Ахаа бид нарт утас байхгүй ш дээ” гэж хэлсэн чинь тэр ах “Битгий худлаа шаагаад байгаарай. Утсаа гаргаж ирэхгүй бол бүлчинэ. Миний хутга ард байгаа шүү. Утсаа гаргаж ирэхгүй бол бүлчихнэ шүү” гээд байсан. Би тэгэхээр нь “ахаа утас байхгүй ш дээ. Бид нарыг явуулчихаач дээ” гэж хэлсэн чинь тэр ах “Битгий худлаа шаагаад бай. Та нарт утас байхгүй байна гэж юу байдаг юм” гээд байсан. Тэгсэн*******өөртөө байсан гар утсаа гаргаад тэр ахад өгсөн. Тэгсэн тэр ах “Миний өвөрт хий" гэхээр нь Дөлгөөнөө тэр ахын дээлийнх нь өвөрт хийсэн. Тэгсэн тэр ах “та 3 нэг айлын хүүхдүүд биш биз дээ” гэж асуухаар нь бид 3 “биш” гэж хэлсэн. Тэгсэн чинь “тэгвэл та 3-т гурвууланд нь утас байх ёстой” гээд манай найз Базарсад, бид 2-ыг Базарсадын хүзүүний ороолтоор толгой хүзүүгээр нь холбоод барьчихаад “Та 2 одоо утсаа гаргаад ир” гэж хэлээд өвдөгөөрөө өвдөглөж гараараа цохиод байсан. Тэгсэн Базарсад бид 2 “Ахаа бид 2-т утас байхгүй ш дээ” гэж хэлээд уйлсан чинь тэр ах утсаа гаргаад ир гээд нэхээд байсан. Тэр ах “утасаа гаргаж ирэхгүй бол та нарыг харанхуй руу оруулж байгаад хутгаа гаргаж ирээд бүлчихнэ шүү” гээд байсан. ...Бид нарын гар утсыг дээрэмдсэн тэр ах ганцаараа явж байсан. Тэр ах архи уучихсан согтуу байсан. Шар өнгийн монгол дээл өмсчихсөн, хар өнгийн ноосон малгайтай байсан. Тэр ах надаас гар утас аваагүй ээ. Надад тухайн үед гар утас байгаагүй. Харин надаас гар утсаа гаргаад ир гээд нэхэж байхдаа миний зүүн хөлийн гуя руу зөндөө өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/, Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед найзууд болох*******, *******,*******, ******* нарын хамт Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байдаг “"Ди Ди Эм” гэдэг нэртэй РС тоглоомын газраас гараад хөөцөлдөж тоглож байгаад*******, ******* 2 цаашаагаа яваад өгсөн. Тэгээд *******,******* бид нар замын цаашаа гараад буцаад зам хөндлөн гараад Смайл гэдэг баарны хажууд ирээд ядраад зогсож байгаад Базарсад хашааны хажуу очоод суусан. Тэгсэн нэг согтуу ах байшингийн буланд шээж байснаа бид нар дээр хүрч ирээд “Та нар ямар том үгтэй бацаанууд вэ” гэж хэлээд сууж байсан Базарсадыг заамдаж аваад хамар луу цохиод авсан. Тэгсэн тэр ах******* заамдсан чигээрээ харанхуй булан руу чирээд явсан. Тэгэхээр нь ******* бид 2 араас нь очсон. Тэгсэн тэр ах “Та нар энэ найздаа хайртай юу” гээд юм ярьж байснаа гэнэт “Утсаа гаргаад ир” гэж бид 3 руу хандаж хэлсэн. Би тэгэхээр нь “Ахаа бид нарт утас байхгүй ш дээ” гэж хэлсэн чинь тэр ах “Битгий худлаа шаагаад байгаарай. Утсаа гаргаж ирэхгүй бол бүлчинэ шүү. Миний ард хутга байгаа шүүт гээд байсан. Би тэгэхээр нь “Ахаа утас байхгүй ш дээ. Бид нарыг явуулчихаач дээ” гэж хэлсэн чинь тэр ах “Битгий худлаа шаагаад бай. Та нарт утас байхгүй байна гэж юу байдаг юм” гээд байсан. Би тэгэхээр нь айгаад өөрт байсан гар утсаа гаргаад тэр ахад өгсөн. Тэгсэн тэр ах надад “Миний өвөрт хий” гэхээр нь би тэр ахын дээлийнх нь өвөрт хийсэн. Тэгсэн тэр ах “та 3 нэг айлын хүүхдүүд биш биз дээ” гэж асуухаар нь бид 3 “биш” гэж хэлсэн. Тэгсэн чинь “тэгвэл та 3-т гурвууланд нь утас байх ёстой” гээд намайг зүгээр орхиод манай найз *******, ******* 2-ы******* хүзүүний ороолтоор нь толгой хүзүүгээр нь холбож барьчихаад “Та 2 одоо утсаа гаргаад ир” гэж хэлээд өвдөгөөрөө өвдөглөж гараараа тэр 2-ыг цохиод байсан. Тэр 2 цохих үед нь гараараа хаагаад бултаад байсан. Тэгсэн *******, ******* 2 “Ахаа бид 2-т утас байхгүй ш дээ" гэж хэлээд уйлсан чинь тэр ах манай 2 найзаас утсаа гаргаад ир гээд нэхээд байсан. Тэр ах “утсаа гаргаж ирэхгүй бол та нарыг харанхуй руу оруулж байгаад хутгаа гаргаж ирээд бүлчихнэ шүү” гээд байсан. Би тэгээд тэр ахад “Ахаа та яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр ах “хуцаад бай” гэж хэлээд намайг заамдаж аваад хавсарч газар унагаасан. Тэгээд миний куртикны товчны дэгээ нь тасарч кармаа урагдсан юм. ...Тэгээд тэр ах *******, ******* 2-ыг хашааны харанхуй буланд аваачаад утсаа гаргаад ир гээд нэхсэн чинь ******* өөрийнхөө гар утсыг гаргаад өгсөн чинь өвөр лүү хий гээд тэгээд Базарсад өвөр лүү нь хийсэн. ...Тэгээд бид 3-ыг ээлжлэн хавсарч унагаад байж байснаа “Та нарт мөнгө байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь *******“Ахаа надад таксины 500 төгрөг байна энийг авчих” гэж хэлсэн чинь тэр ах “Би чиний таксины мөнгийг авахгүй ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Надад бас 500 төгрөг байгаа. Бид 2-ын мөнгийг нийлүүлээд авчихаач” гэж хэлсэн. Тэгсэн тэр ах надаас 500 төгрөгийг аваад энэ “Бадрах-Луу” дэлгүүр лүү ороод нэг ширхэг парламент тамхи аваад ир” гэж хэлээд надаас авсан 500 төгрөгийг ******* өгсөн. ...******* бид 2-оос авсан гар утсаа гаргаж ирээд “Энэ ямар маркийн утас юм бэ? хэдэн төгрөг болдог юм” гээд асуугаад байсан. Тэгэхээр нь ******* бид 2 “Ахаа наадах чинь хямдхан утас байгаа юм аа” гэж хэлсэн. ...РС тоглоомын газраас манай найзууд болох *******,*******гэдэг 2 найз гарч ирсэн. Тэгсэн чинь тэр ах тэр 2-ыг “Хөөе нааш ир” гэж дуудсан. Тэгсэн чинь тэр 2 ойртож ирээд “Яах гэж байгаа юм” гэж асуусан. Тэгсэн тэр ах “Нааш ир” гэж чанга хашгирсан чинь манай 2 найз *******, ******* 2 цаашаа гүйгээд РС тоглоомын газар орсон. Тэгээд манай 2 найз РС тоглоомын газар ажиллуулж байсан ахыг дагуулаад гарч ирсэн. Тэр ах бас тэнд байсан найзуудыгаа дагуулаад гарч ирсэн. Тэгсэн чинь РС тоглоомын газар ажиллуулж байсан ах тэр бид нарын гар утсыг авсан ахыг газар унагасан чинь тэр ах босож ирээд зугтаасан. ...Бид нарын гар утсыг дээрэмдсэн ах ганцаараа явж байсан. Тэр ах архи уучихсан согтуу байсан. Тэр миний гар утсыг авсан ах миний гар утсыг авахдаа миний толгой руу 3 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хүү******* нь үл таних хүнд гар утсаа дээрэмдүүлж мөн зодуулан биедээ хөнгөн гэмтэл авсан. Би хүү ******* эмнэлэгт үзүүлж хамарны зургийг нь авхуулсан. Хамар нь зүүн талаараа хугарч, мурийсан, зүүн суваг нь бага зэрэг нарийссан гэмтэлтэй байсан. Тэгээд би хүүгийнхээ хамарт нэгдсэн эмнэлэг дээр шарлага хийлгэж дусаалга дусаах эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал эрүүл мэндийн даатгалаар үнэгүй үзүүлж эмчлүүлсэн. Гэм хорын хохиролд 148 000 төгрөг авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хэрэгт миний хүү *******өмсөж явсан куртикны товчны дээд талын дэгээ нь тасарч урагдсан байна. Мөн баруун талын энгэрийн кармаа урагдсан бас куртикны арын хормой хэсэгт нь урагдаж гэмтсэн байна лээ. Миний хүү ******* гар утсыг айлган сүрдүүлж дээрэмдэж авсан үл таних залуу миний хүү ******* толгой тархи руу нь 3 удаа цохисон гэж байна лээ. Толгойг нь бариачид 3 удаа бариулсан. Мөн шүүх эмнэлгээр орж гэмтлийн дүгнэлт гаргуулсан. Гэм хорын хохиролд 13 000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 4 хүүхэдтэй, ганц эрэгтэй хүүхэдтэй, би хүүхдээ хүнээр зодуулах гэж гаргаагүй, сайн хүн болоосой гэж боддог. Гай газар дороос гарч ирдэг шүү, архи уугаад хэтэрсэн байгаа байдал чиний үйлдлээс харагддаг, хүний ганц хүүг өвчтэй зовлонтой болгосон бол яана. Бид хоёр таньд сайн байх талаас нь хандсан шүү. Энэ байдлыг минь ойлгоорой дахиад миний хүүхдэд битгий үзэгдээрэй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл алгаа гэх мэдүүлэг, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: Харих гээд ****** олж ирэхээр дахиад баарнаас гарч явсан юм. Тэгсэн ******* тэр хавьд байхгүй би хайгаад олоогүй юм. Тэгээд би буцаад бааранд орж ирээд байж байтал ******* араас ******* дагуулчихсан баар луу орж ирсэн. Тэгсэн ******* “Энэ хүүхдүүдийн гар утасыг дээрэмдсэн гэнээ” гэчихсэн орж ирсэн. Тэгсэн******* “Юу ч ойлгоогүй байж чи яагаад хүүхэд загнаад байгаа юм” гээд тэгээд ******* бид нар Э******* дагуулаад гарсан. Тэгсэн тэр баарны ойролцоо хүмүүс *******“Энэ ах гар утас дээрэмдэж авсан” гээд ******* заагаад байсан.*******бид нартай явж байхдаа шар өнгийн монгол дээл, хар өнгийн ноосон малгай өмсчихсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 15 дугаар сургуулийн хажуугаар явж байтал 2 хүүхэд гүйж ирээд “Цагдаа ахаа нэг согтуу ах бид 2-н гар утсыг зодож байгаад авчихлаа. Одоо энүүхэн энд явж байгаа” гэж хэлэхээр нь бид 2 тэр хоёр хүүхдийн заасан газар луу нь гүйж очиход 3 залуу байсан. Тэр 3 залуугийн 2 нь дээлтэй залуу, нэг нь хар куртиктэй 3 залуу байсан. Тэгсэн тэр 2 хүүхэд “Энэ дээлтэй ах бид нарыг цохиж зодож байгаад бид 2-н гар утасыг авчихсан” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхдийн өөрөө зааж өгсөн дээлтэй залуугийн биед нь үзлэг хийхэд биеэс нь гар утас гарч ирээгүй юм. ...Тэгээд ******* бид 2 баар луу орох гээд үүдэнд нь очиж явтал тэр баарны хашааны хажууд хашаан дотор байсан овоолсон цасан дотор 2 ширхэг гар утас байсан. Тэгээд би жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж тэр цасан дотор байсан гар утаснуудыг үзүүлж хэргийн газрын үзлэгийг хийлгэж гар утсыг хураан авч хүүхдүүдэд үзүүлэхэд гар утсаа дээрэмдүүлсэн гэх *******,*******гэх 2 хүүхэд “бид хоёрын гар утас мөн байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 51/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн : 21 цагийн үед РС тоглоомын газар тоглож байдаг зүс таних нэг хүүхэд сандарч гүйж орж ирээд “*******ахаа та гялс гараад ирээч. Манай 2 найзыг нэг дээлтэй хүн цохиж зодоод хамар ам руу нь цохиод цус гаргаад утсыг нь авчихсан гэнээ” гэж хэлсэн. Би тэгэхээр нь РС тоглоомын газраа онгорхой орхиод тэр хүүхдийг дагуулаад зааж өгсөн газар луу нь гүйсэн юм. Тэгсэн тэнд нэг дээлтэй согтуу залуу 2-3 хүүхдийг жагсаагаад зогсоочихсон юм яриад байж байхаар нь би гүйж очоод тэр дээлтэй залууг барьж аваад хавсарч газар унагаасан юм. Тэгсэн тэр залуу босож ирээд намайг түлхээд цаашаагаа гүйгээд явсан. Тэгсэн тэнд байсан нэг банди “Ахаа бид нарын гар утсыг энэ дээлтэй ах авчихсан юм” гэж хэлэхээр нь би тэр дээлтэй залуугийн араас нь гүйгээд бариж аваад дахин хавсарч газар унагаад тэр дээлтэй залуугаас “Чи тэр хүүхдүүдийн гар утсыг нь гаргаад өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу “Би гар утас аваагүй ээ” гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ...******* 4-5 банди нар хормойноос нь татчихсан зогсож байсан. Би тэгэхээр нь “Хөөе та нар больцгоо” гэж хэлээд тэр банди нар дээр яваад очтол Эрдэнэбаяр надтай зөрөөд баар луу орсон. Би тэгээд тэр банди нарт “Ахын дүү нар яасан юу болов. Яагаад манай найзыг хоргоогоод байгаа юм” гэж тэд нараас асуусан. Тэгсэн тэр банди нар “Танай найз чинь бид нарын гар утсыг дээрэмдчихсэн” гэж хэлсэн. ...тэр банди нар “Тэр шар дээлтэй ах авсан” гэж*******заагаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.28-ны өдрийн №1273 дүгнэлт: "******* биед хамар ясны хугарал зөөлөн эдийн няцралттай шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх-ийн 64/, “Капитал зууч” ХХК-ийн 2016.11.24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: "*******, v нарын эзэмшлийн “Samsung” маркийн хар өнгийн гар утас (хуучин) 1ш, “Ноnог” нэртэй цагаан өнгийн гар утас (хуучин) 1ш зэрэг эд зүйлээ бусдад дээрэмдүүлсэн тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар Samsung S4 маркийн гар утас 80 000 төгрөг, Honor нэртэй гар утас 60 000 төгрөгийн үнэтэй байна" гэжээ /хх-ийн 18/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/, ******* мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17-18, 29-30/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25, 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/ зэрэг болно. Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арбатын гудамжинд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч v, *******, ******* нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, насанд хүрээгүй хохирогч ******* бие махбодид хөнгөн гэмтэл учруулан Samsung S4 маркийн гар утас, насанд хүрээгүй хохирогч******* Honor гэсэн бичигтэй гар утсыг дээрэмдэж 140 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, дээрх гэрч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч *******нь шүүхийн шатанд хохирогч нарт нийт 180 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь: Өмгөөллийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд төр хариуцах байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар шүүгдэгч ******* 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ