| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03365/и |
| Дугаар | 183/ШШ2020/00269 |
| Огноо | 2020-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2020/00269
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, оршин суух, . Б.Х /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо тоот хаягт оршин суух, Ж. А /РД:/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов, ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 1 дүгээр сард Ж.Атай танилцаж, 2015 оны 8 дугаар сараас хамтран амьдарч 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охин А.А-, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү А.А- нар мэндэлсэн. Миний нөхөр Ж.А нь надтай муудалцаж, маргалдах бүртээ ална гэж хутга барина айлган сүрдүүлдэг учир цаашид түүнтэй амьдрахаас айж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаар иргэний шүүхэд хандаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, насан хүрээгүй А.А-, хүү А.А- нарыг миний асрамжид үлдээж, эцэг Ж.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.А нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн хүүхдийн асрамжийн тал дээр маргаан байхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь Ж.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т заасны дагуу гэрлэгчдийн хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч Ж.А нар нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 13 дугаарт бүртгүүлсэн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-5/
Гэрлэгчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд, гэрлэгчид хамтын амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх ба гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан Б.Х, Ж.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй охин А.А-, хүү А.А- нарын асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хүүхдийн өссөн болон дассан орчин, амьдралын бусад нөхцөл байдал зэргийг харгалзан 2016 оны 08 дугаар сарын 25-нд төрсөн охин А.А-, 2018 оны 03 дугаар сарын 29-нд төрсөн хүү А.А- нарыг эх Б.Хгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Иймээс эцэг Ж.Ааас хуульд заасан хэмжээгээр охин А.А-, хүү А.А- нарт сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А /РД:/, Х /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 25-нд төрсөн охин А.А-, 2018 оны 03 дугаар сарын 29-нд төрсөн хүү А.А нарыг эх Б.Хгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 25-нд төрсөн охин А.А-, 2018 оны 03 дугаар сарын 29-нд төрсөн хүү А.А- нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Ааас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ааас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
|
| |||
| |