| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 171/2017/0079/э |
| Дугаар | 2017\ШЦТ\62 |
| Огноо | 2017-02-15 |
| Зүйл хэсэг | 098.1., 099.1., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2017\ШЦТ\62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0079/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, Хохирогч *******,*******, Шүүгдэгч *******өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Чинбаатар, Шүүгдэгч*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч*******, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000569 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******, 1983 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын******* тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай. Монгол Улсын иргэн, *******, 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, эх, эхнэр, дүү, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч*******нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 7 дугаар гудамжины задгайд оршин суух хамтран амьдрагч ******* зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч******* нь өөрийн эх *******өмөөрч түүний хамтран амьдрагч******* маргалдаж улмаар харилцан зодолдож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний төрсөн эх******* нь 2010 оноос хойш ******* нэг гэрт хамтран амьдарч байсан. Миний хувьд би өөрөө гэр бүлтэй тусдаа амьдралтай. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байсан санагдаж байна. Намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү ******* над руу залгаад *******ах ээж, бид хоёрыг зодоод байна гээд уйлаад залгасан. Түүний дараа манай ээж дахин над руу залгаад гэрт хүрээд ирэх боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би найз *******хамтаар ээжийн гэрт яваад очиход манай ээж, дүү хоёр хоёулаа гэртээ байхгүй, ******* ах гэрт ганцаараа байж байсан. Тэгэхээр нь би түүнээс -******* ахаа юу болсон юм бэ? гэж асуухад тэрээр надад хандаж - чи намайг зодох гэж ирээ юу гэж хэлээд сууж байснаа босож ирээд намайг хоёр гараараа миний хоолойг боосон. Тэгэхээр нь би түүнийг зүгээр бай, тавь гэж хэлэхэд тэрээр миний нүүрлүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би түүнтэй хамт орон дээр унаад харилцан зодолдсон. Тэгээд бид хоёр зодолдож байхад манай найз ******* бид хоёрыг салгасан. Түүний дараа ******* ах гэрт байсан хутга бариад намайг алаад хаяна гээд дайраад байсан. Тэгээд*******, ******* ахын барьж байсан хутыг газар хаяуулсан санагдаж байна. Тэгсэн чинь ******* ах гэрээс ганцаараа гараад учир зүггүй намайг гараад ир зодолдоё гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад түүнтэй уулзаад - та яагаад байгаа юм бэ гэхэд тэрээр намайг нүүрүү минь гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би түүнтэй дахин харилцан зодолдоод байж байхад манай найз ******* бид хоёрыг салгасан. Тэгээд *******,******* ахыг та одоо яв гэхэд тэрээр над руу чулуу бариад дайраад байсан. Тэгсэн чинь ******* түүнийг гудамжны үзүүр хүртэл авч яваад цааш нь ганцааранг нь явуулсан. Миний хувьд ******* ахтай харилцан зодолдож түүний биед хүндэвтэр гэмтэл учируулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016.10.13-ний өдөр найз ******* бид 2 ******* гэрт 1 шил Хараа нэртэй 0,75 граммтай архи 2-уулахнаа уусан. Тэгээд ******* эхнэртэй хамт 15 цагийн үед ДС-ын 5-р баг Оүшин бааранд ороод хамтран амьдрагч******* дуудаад дөрвүүлээ ямар ч байсан нэг нэг шил пиво ууцгаасан тэгээд салцгаагаад ******* бид 2 Нарантолгой дахь гэртээ ирсэн чинь гэрт ******* охин ******* байсан. Би яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна би бааранд орохдоо согтчихсон байсан ер нь зарим зүйлийг орон гаран санаад байна ямар ч байсан гэрт ирээд хэрэлдээд байсан. Тэгээд би шүүгээтэй толь цохиж байсан бас ******* үсдэж байсанаа санаж байна. *******, ******* 2 гараад явсан чинь нэг их удаагүй байхаа би сайн санахгүй байна ******* 1 залуутай орж ирж байсан би бас яг энэ тэр гэж сайн санахгүй, ухаан санаа орж гараад байна орж ирээд орон дээр цохиод тэгээд нэг харсан чинь найз нь зуухны хажууд хараад зогсож байсан. Тэгээд гадаа гаргаад бас амбаарын урд боогоод ямар ч байсан дээрээс цохиод байсан. Тэгээд хэсэгтээ дүүнгэтчихсэн байсан босоод ирсэн чинь ******* байхгүй байсан. Тэгээд би шууд цагдаа руу ирсэн гэх мэдүүлэг, ******* хохирогчоор мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...****** хүү ******* орж ирээд шууд намайг зодож нүдээд эхэлсэн. Нэг найзынхаа хамт ирсэн байсан. Тэр нь хараад зогсож байсан. Тэгээд намайг нэг мэдэхэд орон дээр хэвтүүлчихсэн дээрээс балбаад байсан, тэгснээ нэг мэдэхэд гадаа гарчихсан намайг газар унагаад боож байсан. Тэгээд нэг мэдэхэд ******* яваад өгчих шиг болохоор нь би босоод цагдаа руу ирсэн. Эмч нар нүд чинь унжиж сохор болох магадлалтай тул эхний ээлжинд яаралтай нүдний ухархайн хагалгаанд ор гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 925 000 төгрөгийн зардалтай хагалгаанд орсон түүнээс гадна шинжилгээ, эм, эмчилгээний гэх мэтчилэн бодит зардал нь 342 000 төгрөг болж байгаа. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29/, Хохирогч******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой ******* караокед байна гэхээр нь очсон. Намайг очиход найз ******* найз ******* болон түүний эхнэр тэр гурав пиво уугаад сууж байсан. Би очоод ******* аваад явах гэтэл тэр 3 дахиад пиво авч ууя гээд байхаар нь маргааш ажилтай гээд арай гэж авч гарсан. Тэгээд гэртээ ирэхэд охин ******* кимчитэй ногоотой шөл хийчихсэн байхаар нь ******* халаагаад аягалж өгсөн чинь энэ хоолыг чинь өндөгтэй иддэг гээд байхаар нь ******* дэлгүүрлүү явуулсан чинь дэлгүүрт өндөг байгаагүй. Тэгээд охин ирээд өндөг алга гэсэн чинь сэтгэл байвал хаанаас ч гэсэн олдог байхгүй юу гэж уурласан. Тэгээд аргалаад оронд оруулаад хэвтэж байтал тамхи нэхсэн би байхгүй маргааш өглөө болъё цаг 23 цаг өнгөрчихлөө гэсэн чинь уурлаад миний нуруу руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зүгээр байлдаа гэхэд ******* уурлаж босч ирээд миний баруун шанаа руу гараа атгаж байгаад цохиж унагасан. Тэгтэл охин та болиоч гээд босоод ирсэн чинь чи юу гээд байгаа юм бэ гээд Хуланг үсдээд чирээд хувцасны шкаф мөргүүлээд орон дээр аваачиж багалзуурдаж боохоор нь би арай хийж салгасан. Тэгтэл босч ирээд миний толгой руу гараа атгаж байгаад хүчтэй цохисон чинь би уначихсан. Намайг унасан чинь ******* ахиж гүйж ирээд та болиоч гэсэн чинь ахиж үсдэхээр нь би охиноо салгаж авах гээд ноцолдож байсан чинь тэр 2 зуухны урд руу уначихсан. Тэгээд намайг салгахад охин уйлаад гараад явсан. Би *******тайвшир гээд суулгасан чинь босч ирээд толь цохиж унагаад хоолны ширээ цохиж унагаад хоол гэрээр нэг цацчихсан. Тэгтэл телевизор хагалах гэхээр нь би арай гэж болиулсан. Гэтэл хутга авах гэж хоолны шкаф руу ухасхийгээд алаад өгье өшөө дуудах хүн байвал дууд гэж орилхоор нь би жоохон тайвшруулаад тамхи олоод ирье гэж худлаа хэлээд зугтаачихсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30/, Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 10 дугаар сарын эхээр байхаа яг хэдний өдрийг санахгүй байна. Ээж бид 2 гэртээ байж байтал орой 22 цаг өнгөрч байх үед манай ээжийн хамтран амьдрагч ******* согтуу гаднаас орж ирсэн. Би хоол унд хийж өгсөн ээж хувцас хунарыг нь сольсон. Тэгээд ******* өндөг аваад ир гэхээр нь би дэлгүүр гарсан чинь өндөг байхгүй болохоор нь гэрт орж ирээд байхгүй банйа гэж хэлсэн чинь ******* яахаараа өндөг байдаггүй юм гээд уурласан. Би гэрлээ унтраагаад бид нар хэвтэцгээсэн. Тэгсэн ******* ээжийг элдэв үгээр доромжлоод тамхи нэхээд байсан. Тэгээд ээжийн хөнжлийг татаж чангаагаад янз бүр болоод байсан тэгсэн чинь ээж -чи яах гээд байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь ******* ах босож ирээд ээжийг цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би босож ирээд ******* ахаа та яагаад байгаа юм бэ болиоч гэсэн чинь эргэж хараад намайг үсдээд чи муу юу гээд байгаа юм гээд газар унагаад гэрийн хойгуур шүүгээний урдуур чирээд шүүгээ мөргүүлсэн. Намайг орон дээр унагаасан тэгээд бас хоолой боосон тэр үед ээж ирээд салгасан чинь ээжийг ахиад цохисон. Тэгэхээр нь би болиочээ гэсэн чинь эргэн хараад намайг үсдээд зуухны тэнд унагаасан. Тэгээд би уйлаад гарч гүйгээд буцаж орж ирээд гар утсаа авах үед*******гэрийн эд зүйл авч шидлээд дуудах хүмүүс байвал дууд пизда минь гээд байхаар нь би гараад ах руугаа залгаад*******ах бид хоёрыг зодоод байна гэсэн чинь ах за гээд утсаа тасалчихсан гэх мэдүүлэг /хых-ийн 23-24/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ******* дүү залгаад ярьсан чинь ******* яагаад уйлаад байгаа юм юу болсон гээд -за очлоо наанаа байж бай гэж хэлсэн. Тэгээд утсаа тасдаад ******* ах уучихаад ээж, дүү хоёрт агсан согтуу тавиад байна гэнээ 2-лаа оччихоод ирье гээд гарсан. ...гэрт яваад ортол гэр нь замбараагүй болчихсон тольтой шкаф дээрх эд зүйлс нь газраар хөглөрчихсөн******* ах согтуу орон дээр сууж байсан. Тэгтэл******* та ганцаараа юу хийж байгаа юм ээж, дүү 2 хаана байна гээд******* өмнө яваад очсон чинь******* ах******* заамдаад орлуу татаж унагаад******* нүүрлүү зүүн гараараа цохисон чинь зөрүүлээд Улаанхүү ******* бас л нүүрлүү нь цохисон. Тэгээд би******* салгаад авсан чинь ******* миний ээж, дүү 2 хаана байна чи миний гэрт агсан тавьдаг хэн бэ гэсэн чинь ******* би яаж мэддэгийн пизда минь гэсэн чинь******* та намайг энэ гэрт байдаг байхад хэзээ ингэж агсан тавьдаг байсан юм, яагаад намайг байхгүйд агсан согтуу тавиад байгаа юм гээд байсан. ...гараад ир 2-лаа үзчихье гэсэн чинь ******* араас нь гараад гэрийнхээ арын зам дээр зодолдоод байсан.******* унагаагаад дээр нь гараад гараараа цохиод байсан. Тэр үед *******босч ирээд чам шиг гөлөгийг би хангалттай ална шүү чи муу ямар том гөлөг вэ гээд л элдвээр хэлээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.10.21-ний өдрийн 1114 дүгээр дүгнэлт: 1.*******биед тархи доргилттой гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.16-ны өдрийн 1427 дугаар дүгнэлт: "1.******* биед зүүн хацар шанаа, 2 нүдний зовхи, хамарт хаван, цус хуралттай, зүүн хацар яс хугарсан, зүүн гайморын хөндийн өмнөд хана цөмөрсөн хугаралтай, хамар яс хугаралтай зэрэг гэмтлүүд учирсан. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно" гэжээ /1-р хх-ийн 72-73/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.01.06-ны өдрийн 85 дугаар дүгнэлт: "1.******* биед баруун талын ухархайн доод хана гайморын хөндий рүү цөмөрсөн, зүүн талд гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал , хамрын таславчийн мурийлт, зүүн хацар шанаа, 2 нүдний зовхи, хамарт цус хуралт, дух, баруун дал, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.*******биед зүүн талд гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин баруун талын ухархайн доод хана гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар шанаа, 2 нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээж, зүүн мөр, бугалганд цус хуралт, дух баруун тал, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрхи гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2016.10.13-ны өдөр үүссэн байх боломжтой байна. 5.Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016.10.14-ний өдрийн 1097 дугаар дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. ШШҮХ-н ШЭШГ-н бүрэлдэхүүнтэй 2016.11.16-ны өдрийн 1427 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /1-р хх-ийн 103-104/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 62/ зэрэг болно. Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 7 дугаар гудамжны задгай байх гэртээ хамтран амьдрагч ******* зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч *******нь өөрийн эх ******* өмөөрч түүний хамтран амьдрагч ******* маргалдаж улмаар харилцан зодолдож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэг, шүүгдэгч******* мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хохирогч *******, ******* нар нь шүүх хуралдаанд хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгч*******,*******нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. Хохирогч ******* нь шүүгдэгч ******* шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч *******ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч ******* хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Шүүгдэгч ******* бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч *******согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Х******* эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *******1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жил 6 сарын хорхи ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, *******, шүүгдэгч А.*******нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, шүүгдэгч ******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ