| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/01571/И |
| Дугаар | 2536 |
| Огноо | 2019-11-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2536
| 2019 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2019/02536 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух Дорж овогт З. С/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******ийн А /РД: -д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.С, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтансүх /ШТЭҮД:2061/, Б.Баатарсайхан /ШТЭҮД:1057/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорж овогт Зоригтбаатарын С, ******* А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү *******ийг эцэг Б.Агийн асрамжид үлдээсүгэй.
3. Хариуцагч Б.А хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч З.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Б.Атай 2012 онд танилцаж, 3 жилийн дараа дотносоод хамт амьдарч эхэлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү *******ийг төрүүлсөн. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бид хамт Солонгос руу ажиллахаар явж, очоод ажиллаж байх хугацаандаа хэрүүл маргаан хийж, хүний нутагт хоёр ч удаа гудамжинд хаягдаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 18-нд Солонгосоос ирээд би хүүхдээ харж, ажилласан мөнгөнөөс машин авч Б.А нь хувийн бизнес эрхлэхээр Да хүрээ захад машины ченж хийж эхэлсэн. Энэ хугацаанд бид хадмындаа Зайсанд байдаг байв. Өглөө гараад орой ирдэг. Ажил ихтэй тул ар гэрийн жижиг асуудлаар төвөг удахгүйг хичээн хүүгээ өсгөн хүмүүжүүлж, нөхрөө цэвэрхэн гэр, халуун хоолтой угтахыг хичээдэг байсан. Гэтэл зан харьцааны таарамжгүй байдал, хүнийн хүн гэж үзэхгүй, надтай ямар нэг асуудлыг ярилцахгүй, эцэг эхтэйгээ л шийддэг болсон. Улмаар зүгээр л нэг гэрийн боол, хүүхэд харагч, гэрээс гарах эрхгүй, найз нөхөдгүй хүн шиг л болсон. Ийм байдлын улмаас 2018 он гарч бид улам л хөндий харилцаатай болсон. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бид маргалдахад миний ээж, эгч нар луу залгаж “энэ нэг юмаа ирж ав, энэнтэй чинь хамт амьдарч чадахгүй, энийгээ аваад зайл” гэх мэтээр утсаар ярьсан. Харин надад “өмнө нь хэн байснаа санаарай, салах өргөдлөө өгөөд зайл” гэх мэтээр хэл амаар доромжилж, нилээн удаан хэрэлдэж маргалдсан. Ганц нэг цохиж, заамдаж авч байсан. Тэгээд энэ явдлаас болж би хүү *******ээ аваад өөрийн төрсөн гэр болох ******* руу явсан. Ингээд энэ явдлаас хойш өөрийн биеэр ярьж хэлж, хүн шиг уучлалт гуйгаагүй. Хүүтэйгээ ярья, ирье гэсэн зүйл байгаагүй. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш бид тусдаа амьдарч байна. Дүү нь өвчтэй бөгөөд аав нь яриад ирж хүүхэд хар гэсэн учир ээж маань намайг явуулсан. Тэгээд очсон боловч бид хоёрыг үл тоомсорлож, тоож байгаа зүйл байгаагүй. Тэгэхээр нь явах гэсэн чинь уурлаад чамаас сална гэж дайрсан. Тэгээд хэрүүл маргаан болж би дахин явсан. Тодорхой хугацаанд хамт амьдарч, итгэж, сэтгэлээ зориулж явсан түүнд асар их гомдож байна. Шүүхэд нэхэмжлэл өгөхөөс өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандахад эвлэрэхгүй, шууд сална гэсэн. Миний бие ч мөн адил салахаар шийдсэн тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Насанд хүрээгүй хүү *******ийг өөрийн асрамжид авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Б.А миний бие З.Стай 2014 онд танилцсан бөгөөд бид 2015 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Миний бие 2017 оны 10 дугаар сараас эхлэн хувиараа автомашины бизнес эрхэлж, мөн хоёр найзтайгаа хамтарч “Courageous Rider Tour desk” нэртэй аялал жуулчлалын компанид жуулчдад машинаар үйлчлэх ажил эрхэлдэг. З.Стай хамтран амьдарч эхэлснээс хойш гэр бүлээ тэжээх, аав, ээж, дүүдээ нэмэр болохын тулд залуу хүний хувьд хичээн ажиллаж байна. Нэхэмжлэлд дурдсан шиг миний эцэг, эх З.Сыг боол зарц шиг үзэж байсан удаа байхгүй, харин ч өөрийн төрсөн охин шигээ ханддаг байсан. Мөн бид хоёр 2017 оны 09 дүгээр сарын 13-ныөдөр БНСУ-д ажиллахаар явсан бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан БНСУ-д байх хугацаанд миний бие З.Сыг гадаа гудамжинд хаясан зүйл огт үндэслэлгүй бөгөөд хоорондын хэрүүл маргаанаа эцэслэхийн тулд түрээсэлж байсан байр луугаа түрүүлж алхаж явсан болно. Харин З.С миний араас орж ирсэн. Мөн миний бие амьдарч байх хугацаандаа архи дарс ууж, З.Сыг зодож зовоож байсан удаа байгаагүй. 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр миний хүү ******* нь төрсөн бөгөөд одоо 3 настай. Миний хүү ******* нь тархины даралт ихтэй учраас Улаанбаатар хотод хүүхдийн гавъяат эмч Баяраагийн байнгын хяналтанд байх шаардлагатай болсноос гадна хүүг сургуульд ортол буюу 6 нас хүртэл эмчилгээгээ тасалдуулж болохгүй гэж эмчийн зүгээс хэлсэн. Улаанбаатар хотод байх хугацаандаа хүү минь эмчилгээгээ тасралтгүй хийлгэж байсан тул эмчийн зүгээс биеийг нь сайжирч байна гэж хэлдэг байсан. Гэтэл одоо З.С хүүг Орхон аймаг руу авч явсанаас болоод хүүгийнхээ эмчилгээг хийлгэж чадахгүй байна. Энэ нөхцөл байдлаас болоод хүүгийн минь эрүүл мэндэд ямар нэгэн муу зүйл болох вий гэхээс эцэг хүний хувьд маш их санаа зовж байна. Өөрөөр хэлуэл гэрлэлт цуцлуулах асуудлаас илүү хүүгийн минь эрүүл мэнд надад чухал байгаа тул эвлэрэх асуудлыг дахин ярилцах хэрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл хэтэрхий худлаа байна. Бид 2014 оны 1 сард танилцсан. Миний багын найз З.Сын найзтай гэрлээд бид найзынхаа дэлгүүр дээр очиж туслангаа танилцаж байсан. Түүнээс хойш дотно нөхөрлөж байгаад нэг жилийн дараа хүүхэдтэй болсон. Анх амьдрахад үнэхээр сайхан байсан. Миний хүсэж байсан хүүхэд маань гарсан. Бид 2017 онд Солонгос руу хамт явсан. Бид Солонгост хоёр удаа ам мурийсан. Би хүний нутагт хаяж явсан зүйл байхгүй. Би түрээлж алхаад гэртээ ирсэн, араас З.С орж ирсэн. Солонгос улсаа ирээд хүүгээ сувилалд явуулсан байдаг. Одоо унаж байгаа машиныг аав, ээжээсээ мөнгө авч байж авсан. Ирсэнээс хойш надаас хөндийрсөн гэж байна. Өөрөө надаас эхэлж хөндийрсөн. Ерөнхийдөө хайр халамж гэж байгаагүй, мөнхийн утастайгаа зууралдаастай, утсаа кодлож, унтахдаа дэрэн доороо нуугаад унтдаг болсон. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би аавыгаа Манжуур луу гаргаж өгөөд Да хүрээ зах руу явсан. Миний баруун талын чих төрөлхийн сонсголгүй. Гэтэл З.С миний нөгөө талын чих рүү хоёр удаа алгадсанаас болж би чихээ эмчлүүлсэн. 2018 оны 2 сараас 3 сарын хооронд З.С хэд хэдэн удаа гарч явсан. Тэрэлж яваад ирнэ гэхээр нь яваад ирнэ гэсэн чинь хэдэн өдрөөр Зүүнхараа явсан байсан. Явж ирсэнээсээ хойш надаас хэрүүл маргаан гуйж байнга хэрэлддэг болсон. Би өөр хүнтэй болсон байна гэж бодсон. Одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа юм билээ. Иймд гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Харин миний хүү байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай тул хүүгээ өөрийн асрамжид авмаар байна. З.Саас ямар ч тэтгэлэг авахгүй. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч З.С, хариуцагч Б.А нар 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү ******* төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч З.С нь өөр хүнтэй хамт амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.
Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү ******* Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх насанд хүрээгүй байх тул шүүх хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх, хүүхдийн биеийн байдал зэргийг харгалзан эцэг Б.Агийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь хүү ******* нь төрөлхийн тархины даралттай төрсөн байх бөгөөд үүний улмаас хэл ярианы бэрхшээлтэй, хүний яриаг сайн ойлгодог боловч чөлөөтэй ярьж чаддаггүй, үеийн хүүхдүүдээс хөгжлийн хувьд хоцрогдолтой, эмчийн хяналтанд байж байнгын эмчилгээ, сувилгаа хийх шаардлагатай болох нь эмч Д.Баяраагийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Зохигчид хэн аль нь хүүхдийн хамт амьдрах орон сууцтай бөгөөд хэн аль нь ахуйн нөхцөл, бололцоо, хайр халамж, ёс суртахууны хувьд хүүхэд хүмүүжүүлэх боломжтой хэдий ч хариуцагч Б.А нь хувиараа хөдөлмөр эрхэлж, тогтмол орлого олж байгаа, хүү *******ийг цаашид байнгын эмчилгээнд хамруулах шаардлагатай, шинжээчээс нэхэмжлэгч, хариуцагч нараас авсан сэтгэл зүйн сорилын үр дүн болон ярилцлага, баримт бичгийн судалгаа, ахуйн нөхцөл бололцоо зэргийг үнэлээд хүү А.Цэнгүүгийг аав Б.Агийн асран хамгаалалд байлгахаар санал болгосон зэргийг харгалзан үзээд хүү *******ийг эцэг Б.Агийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.А нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.