Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0132

 

 

 

М Ж ГХОХХК-ийн

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.АдъяАүрэн

Давж заалдах гомдол гаргАан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар

Нэхэмжлэгч: М Ж ГХОХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: “М Ж ХХК нь ашигт малтмал ашиглах MV-******/хуучнаар ***А/ тоот тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заАан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1798 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, М Ж ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-******/хуучнаар ***А/ тоот тусгай зөвшөөрлийг хуульд заАан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 4 жил 2  хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг даалгах”  

Давж заалдах гомдол гаргАан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 883 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0574/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М Ж ГХОХХК-иА Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “М Ж ХХК нь ашигт малтмал ашиглах MV-******/хуучнаар ***А/ тоот тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заАан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1798 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, М Ж ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-******/хуучнаар ***А/ тоот тусгай зөвшөөрлийг хуульд заАан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 4 жил 2  хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 833 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 56 дугаар зүйлийн 56.8-д заАныг тус тус баримтлан М Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заАан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, ашигт малтмал ашиглах MV-****** /хуучнаар ***А/ дугаар тусгай зөвшөөрлийг хуульд заАан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй 4 жил 2 хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гаргАан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Монгол Улсын Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн сайдын 1997 оны А/55 тоот тушаалыг үндэслэн Архангай аймгийн ***** сумын нутаг орших Ш ц ө ч орд ашиглах тусгай зөвшөөрлийг 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг А ХХК-д анх олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд "2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэж заасны дагуу А ХХК-д 1997 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанд Ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Геологи, уул уурхайн кадастрын албаны 1997 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэсэн тухай 249 дугаар тодорхойлолт гаргаж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж хавсралт олгосон байна.

А ХХК-иас 1998 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/21 тоотоор ирүүлсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын даргын 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29 тоот тушаалын 1.1-т заасны дагуу тус компанид ХААҮЯ-наас 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгогдсон ашигт малтмал ашиглах П-1* тоот лицензийг Монгол-Чехийн хамтарсан М Ж ХХК-ийн нэр доор сольж лицензийн гэрчилгээ олгох эрх олгосны дагуу 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн П-1* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байна. М Ж ХХК-ийн ашигт малтмалын лицензээ шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадАтрын албаны даргын 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 203 дугаар шийдвэрээр Архангай аймгийн ***** сумын нутагт Ш нэртэй 86.29 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ***А дугаартай лицензийг М ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

М Ж ХХК-ийн зүгээс М ХХК-тай 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ш-ын ордыг хамтран ашиглах гэрээ болон худалдааны гэрээ, бусад гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, ашигт малтмалын ашиглалтын ***А, хайгуулын 24**Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн шийдвэр, 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 144 дүгээр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус захирамжийн дагуу ирсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудАны дагуу Геологи, уул уурхайн кадастрын газрын /хуучин нэрээр/ даргын 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" 333 дугаар шийдвэрээр Архангай аймгийн ***** сумын нутагт Ш нэртэй 86.29 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ***А дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, дахин MV-****** дугаартай гэрчилгээ, хавсралтыг анхны хугацаагаар нь тооцож олгосон байна.

3.2. Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй, 6/56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэг: "56.8. Энэ хуулийн 56.1-д заАан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно." гэж нэмсэн. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө..." гэж, 6.2-д "...Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй..." гэж хуульчилсан тул хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн боломжгүй болно.

Энэ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасан ба М Ж ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй, үйл ажиллагаа тасалдаагүй тул 2 компанийн гэрээтэй холбоотой асуудлаар 2004 онд шүүхийн маргаантай байсан гэх 4 жил 2 хоногийн хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж тооцож, хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн боломжгүй болно.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд чиг үүргийг хэрэгжүүлнэ..." "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь тусгай гэж, 11.1.15-д "...ашигт малтмалын хайгуулын болон зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх..." гэж заасан. ашиглалтын Тус чиг үүргийг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ...” гэж заасны дагуу тус чиг үүргийг Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Иймд анхан шатны шүүх дээрх хуулийн заалт болон хэргийг нөхцөл байдлыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дэх заалтад заАны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   2. Нэхэмжлэгч М Ж ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан М Ж ХХК нь ашигт малтмал ашиглах MV-******/хуучнаар ***А/ тоот тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1798 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, М Ж ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-******/хуучнаар ***А/ тоот тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 4 жил 2  хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           3. Маргааны үйл баримтын тухайд,

           3.1. Анх Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн сайдын 1997 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн Архангай аймгийн ***** сумын нутагт орших Ш-ын орд ашиглах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А ХХК-д олгосон.

            3.2. А ХХК-иас 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр тушаалын 1.1-т зааснаар тус компанид олгогдсон ашигт малтмал ашиглах П-1* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол-Чехийн хамтарсан М Ж ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

            3.3. М Ж ГХОХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийн дагуу Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 203 дугаар шийдвэрээр ашиглалтын ***А дугаартай тусгай зөвшөөрлийг М ХХК-д шилжүүлсэн.

            3.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаар шийдвэрээр М Ж ГХОХХК-ийн захирал Л.Б, М ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, М Ж ГХОХХК-ийн ашигт малтмал ашиглах ***А, хайгуулын 24**Х дугаар лицензүүдийг эзэмших эрхийг сэргээхийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт үүрэг болгож шийдвэрлэсэн нь  Нийслэлийн давж заалдах шатны Иргэний хэргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 247 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 405 дугаар тогтоолоор хэвээр үлдэж хүчин төгөлдөр болсон байна.

3.6. Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан, MV-****** /хуучнаар ***А/ дугаар тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 4 жил 2 хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийлгэх” хүсэлт гаргасан.

3.7. Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1748 тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар цуцлагдаагүй, үйл ажиллагаа тасалдаагүй тул шүүхийн маргаантай байсан хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж тооцох үндэслэлгүй” гэж тайлбарлан хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

4. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн шүүхийн маргаантай байсан 4 жил 2 хоногийг нөхөн тооцох нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн ач холбогдолтой байхаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заАан хуулийн зорилгод нийцэхээр байна...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

5. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 20, 20 жилээр сунгуулах”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаА 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 28.2-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 28.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангАан эсэхийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 27.1.7-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах талаар зохицуулсан.

6. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно”, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гэж тус тус заАан нь төрийн захиргааны байгууллагаас тухайн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор байна.

7. Тодруулбал, нэхэмжлэгч М Ж ГХОХХК /хуучнаар МЖИ ХХК/, М ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрлөө шилжүүлсэнтэй холбогдуулан иргэний журмаар үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн 4 жил 2 хоногийн хугацааг нөхөн тооцох эрх хариуцагчид олгогдоогүй тул татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэхгүй.

8.  Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1748 дугаар албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заАнаар цуцлагдаагүй, үйл ажиллагаа тАалдаагүй тул шүүхийн маргаантай байсан хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж тооцох үндэслэлгүй” гэх хариу өгсөн нь хуульд нийцсэн байх тул  нэхэмжлэгч М Ж ГХОХХК-ийн MV-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 4 жил 2 хоногийн хугацаагаар нөхөн тооцохыг хариуцагчид даалгах боломжгүй.

9. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…М Ж ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй, үйл ажиллагаа тАалдаагүй тул 2 компанийн гэрээтэй холбоотой Ауудлаар 2004 онд шүүхийн маргаантай байсан гэх 4 жил 2 хоногийн хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж тооцож, хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн боломжгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

10. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд “М Ж ГХОХХК-иА ашигт малтмал ашиглах MV-******/хуучнаар ***А/ дугаартай тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлийг шүүхийн шийдвэрт дурдаагүй, түүнд дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

11. Шүүх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ даалгах нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь гаргАан байдалд болон эрх зүйн харилцаа байгааг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх талаар дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэхэмжлэгчийн эрх сэргэх бодит нөхцөл байдал үүсэхээргүй байх тул шийдвэрт нөлөөлөхүйц зөрчилд хамаарахгүй учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй.

 12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд “...4 жил 2 хоногийн хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж тооцохгүй байгааг хууль бусад тооцуулах, нэмж тооцохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа энэ тохиолдолд “... 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй.

13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М Ж ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 883 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М Ж ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргАан “М Ж ХХК нь ашигт малтмал ашиглах MV-******/хуучнаар ***А/ тоот тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1798 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, М Ж ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-******/хуучнаар ***А/ тоот тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 4 жил 2  хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заАныг үндэслэн хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 

    ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН