Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0468

 

2019 оны 08 сарын 02 өдөр

 

Дугаар 128/ШШ2019/0469

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж хийсэн хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор ,

Хариуцагч: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э,

Прокурорын дүгнэлт: ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э*******ийн ******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч Д******* ХХК-ийн Э диско клубын гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах

Шүүх хуралдаанд: Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Н*******, хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н******* би, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э******* Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-01/68 дугаартай Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дугээр хороо, В чуулгын байранд үйл ажиллагаа явуулж байгаа Д******* ХХК-ий Э диско клубын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар Э диско клубын хоол үйлдвэрлэлийн явцад хөргөгчинд болсон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан талаар эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн холбогдогч Ц.*******ээс авсан мэдүүлэг зэрэгт тусгагдсан байна.

Эрх бүхий албан тушаалтан дээрх шалгалтаар илэрсэн зөрчилд Д******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6,17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь хоол үйлдвэрлэлийн явцад хөргөгчид болсон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй буюу Хоолны газрын нийтлэг журам-ын 4,3-т Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шинж чанар, хадгалалтын нөхцөлийг харгалзан шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, агуулахад хадгална гэснийг;

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалт үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1,19-4.1.21- д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ /4.1.20 эрүүл ахуйн зохистой дадал" гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг/ гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна. гэж заасан байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын Ахлах байцаагч Л.Э*******ийн ******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч Д******* ХХК-ий Э диско кпубын гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байх тул прокурорын дүгнэлт бичив.

... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зааж өгсөн байдаг бөгөөд энэ хуулийн 6.10-д Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хамаарах зөрчлийг хамаарна гэж заасан. Тэрнээс биш Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хамаарах зөрчил хариуцагчийн хэлсэн чиглэлээр хуульд байхгүй байгаа гэв.

 

Хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э******* би, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н*******ын гаргасан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-01/68 дугаартай Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, В чуулгын байранд үйл ажиллагаа явуулдаг Дуган хад ХХК-ийн Э диско клубын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл. Эрүүл ахуйн тухай хууль зөрчих 6.17.9 дэх (Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.) заалтын дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н******* нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасны дагуу Дуган хад жуулчин ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг.заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай гэж үзсэнд ТАЙЛБАР гаргах нь;

1. Дуган хад жуулчин ХХК-ийн Э диско кпубын хөргөгчинд болсон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчил нь Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.3.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлага гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг; ойлгоно, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дугаар тушаалаар батлагдсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм-ийн Зургаа. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, тээвэрлэх үеийн эрүүл ахуйн шаардлага-ын 6.1.7. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эхэлж орсон нь эхэлж гарах зарчмын дагуу, хамгийн доод хэсэгт түүхий, дунд хэсэгт, хагас боловсруулсан, хамгийн дээд хэсэг бэлэн бүтээгдэхүүнийг байрлуулах байдлаар лангуу хөргөгч, хөлдөөгчид хэт чигжиж ачааллыг хэтрүүлэхгүйгээр өрнө. гэж заасныг зөрчсөнд холбогдох арга хэмжээг авсан.

Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн хувьд Монгол улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1.Эрүүл ахуй гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхцөл, шаардлагыг; ойлгоно гэж заасныг баримтлан ажилладаг учир тухайн заалт нь хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна.

2. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дах заалт Үйл ажиллагаандаа зохистой дадал нэвтрүүлээгүй буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21 -д заасан дараах зохистой дадлыг нэвтруүлнз.74.1,20.эрүүл ахуйн зохистой дадал гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг;/ гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Холбогдогчоос авсан мэдүүлэг болон эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд болсон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл. Эрүүл ахуйн тухай хууль зөрчих 6.17.9 дэх заалтын дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна заалтыг баримтлан холбогдох арга хэмжээ авсан болно.

4. Болсон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэх зөрчил нь 1 заалт учраас Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэсэн заалтыг хэрэглэх шаардлагагүй байна.

... Хамт хяналт шалгалт хийгээд аль зөрчил нь давуу байгаагаас шалтгаалж шийтгэл оногдуулдаг. Ноцтой тохиолдолд аль аль нь арга хэмжээ авах боломжтой. Мэргэжлийн хяналтын байгууллага нь 20 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагаа явуулах чиглэлийг заасан байгаа. Тэгэхээр өөрсдийн чиглэлийн дагуу Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Эрүүл ахуйн тухай хуулиа удирдлага болгоно. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь хүнсний үйлдвэрлэл, хоол, худалдаа гэсэн эрх зүйн актуудыг мөрдөж ажилладаг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э******* нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, В чуулгийн 1 давхарт байрлах Д******* ХХК/*******/-ийн Э диско клубын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангуулахаар хуулиар хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалтаар 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хянаад холбогдогчийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бичжээ[1].

Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан хоол үйлдвэрлэлийн явцад хөргөгчинд болсон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй буюу Хоолны газрын нийтлэг журам-ын 4.3-т Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шинж чанар, хадгалалтын нөхцөлийг харгалзан шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, агуулахад хадгална, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалт үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зааж өгсөн байдаг бөгөөд энэ хуулийн 6.10-д Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хамаарах зөрчлийг хамаарна гэж заасан. Түүнээс биш Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хамаарах зөрчил нь хариуцагчийн хэлсэнчлэн хамт хяналт шалгалт хийгээд аль зөрчил нь давуу байгаагаас шалтгаалж шийтгэл оногдуулдаг. Ноцтой тохиолдолд аль аль нь арга хэмжээ авах боломжтой гэсэн чиглэл хуульд байхгүй гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй байх бөгөөд харин хариуцагчийн .

Учир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 02-01/68 дугаар хяналт шалгалтын удирдамжийн[2] 5 дахь хэсгийн 5.2-т хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч болон Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг томилсон байх ба үүнд хариуцагч Л.Э******* ба түүний шүүх хуралдаанд Д******* ХХК-ийн Э диско клубд хийсэн хяналт шалгалтад Хүнсний аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагчтай хамт явсан гэж тайлбарласан Хүнсний аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч О.О******* нар дурдагдсан/томилогдсон/ байх бөгөөд мөн хяналт шалгалтын удирдамжийн 7 дугаар хэсэгт Хүнсний чанар, стандартын хяналт, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Нийгмийн хамгааллын хяналт-ын чиглэлээр тус тус хяналт шалгалт хийх чиглэл, хамрах хүрээ, хяналтын хуудсыг тодорхой зааж өгчээ.

Түүнчлэн Д******* ХХК холбогдогчтой ******* дугаартай хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалд авагдсан Холбогдогчоос авсан мэдүүлэг, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэл, фото зураг зэрэг баримтуудаас үзхэд Д******* ХХК-ийн Э диско клуб нь хөргөгчинд болсон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж, эрүүл ахуйн шаардлага хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн тухай зөрчлөө холбогдогч Д******* ХХК-ийн менежер Ц.******* хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр тайлбар гаргаж[3], холбогдох баримтуудад гарын үсэг зурсан байна.

Дээрхээс үзвэл холбогдох хууль тогтоомжууд болон Засгийн газрын тогтоол, сайдын тушаал, бусад стандарт, журмуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 02-01/68 дугаар удирдамжийн дагуу болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах гэж зааснаар зөрчилд шийтгэл ногдуулах эрх хэмжээ нь зөвхөн эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э******* нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд зөрчил илрүүлж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсыг[4] үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н*******ын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н*******ын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА