| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/177 |
| Огноо | 2023-10-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайжав,
Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар /цахимаар/
Хохирогч Б.Б,
Хохирогч, шүүгдэгч Т.Г
Хохирогч, шүүгдэгч Ш.С
Шүүгдэгч С.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.С, С.Е нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын байцаалт:
1. ...
2. ...
3. ...
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр дээр хохирогч Ш.С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь ...баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, хамрын таслагчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, доод уруулын дотор салстын зулгаралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-шүүгдэгч Ш.С, С.Е нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр дээр хохирогч Т.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь "... тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн бугуйн шарх..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-шүүгдэгч С.Е нь хохирогч Б.Б-н биед халдаж эрүүл мэндэд нь "...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстын цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шүдний эмтрэл, зүүн чамархай, зүүн тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С согтуу орж ирсэн, нүд, ам нь хөх няц болсон орж ирсэн. Энэ хоёрын мэдүүлэг бүгд худлаа, түрүү түрүүчийн хүмүүсийн мэдүүлгийг уншсан, сайхан худлаа ярьж байна. С орж ирээд мөнгөний асуудал ярьсан, пизда энэ тэр гээд хаалга саваад ороод ирсэн, би чи архи уусан байна маргаашаас архиа гарахаар ярья гэсэн, гаръя пизда чамтай ярих юм байгаа гэхээр нь би яаж хүн амьтан байж байхад гэртээ бүгээд байх вэ гээд гадагшаа гарсан, гадаа гарч ирээд эдний 6-7 хүн байсан, бүчээд хүрээд ирсэн. Би Б-г гарч ирээд машины гэрлээ асаа гэсэн, гэрийн баруун хойно С намайг мөнгө төгрөг гэнгүүтээ эхлээд 1 шанаадсан чи түрүүлж цохилоо гэсэн дахиад 1 цохисон, 2 дахиа цохилоо дэндэж байна гэж би хэлсэн. Эд нар бүгд ярилцаж тохиролцоод орж ирсэн гэж би бодож байгаа, ер нь эвгүй зогсож байсан, нохой байсан, эдний немц овчорк нохой байсан тэрийг З бичсэн бичлэг нь байгаа. Нохойгоо ав л даа гээд, эдний хүн нь нохойгоо барьчихсан, танигдахаар дүрс байгаа. 2 цохихоор нь би биеэ хамгаалах гээд С-г цааш нь хүчтэй түлхэж унагасан. Тэгтэл эд нар манай гадаа бэлдээд тавьсан байсан прүүс модоор ар дагзруу цохиж унагаад дээрээс бүгд дэвссэн. Манай тогооч З нэг мэдэхэд миний тохойноос гэр рүү түшиж оруулаад гэрэл унтраагаад гаднаас нь түгжсэн, намайг дотроос нь түгжчих гэсэн, би гэртээ байж байгаад нуугддаг юм уу гэж байгаад тэгж онигоонд ороод яах вэ гэж бодоод хоймортоо гараад суусан. Гадаа Б орилоод байсан, та нар болиоч ээ, больё, гар хугалчихлаа гээд орилж байгаад энэ машин нь байна гээд машин цохиод байсан, машиныг нь цохиод хэрэггүй, Т.Г-г ольё, битгий цохь төлбөрт унана гэж байсан. Б орилоод аллаа энэ тэр гээд байхаар нь би гардаг юм уу, З бас гаднаас түгжчихсэн байгаа яадаг юм гээд байж байтал Т.Г хаана байна гээд гадуур бужигналдаад яваад байсан, би гэрийнхээ хойморт сууж байсан, гэтэл С.Е тотго өргөөд Т.Г нь энэ байна гээд хэлсэн, Б-г зодож байгаад хаясан юм шиг байна лээ. Дотроосоо би биеэ хамгаалах гээд гал тогоонд бол юмнууд байгаа тэгээд би 2 хүүхдээ бодоод зодуулъя хөдөө хээр юм тусламж ирэхгүй биз зодуулаад дуусъя, үхэхгүй нь тодорхой гэж бодсон гэтэл тав, зургуулаа хаалгаар батгахгүй шахам орж ирээд С.Е нь униар хатгаад намайг ална гээд ухаан алдтал зодсон. Би хоймортоо суугаад байж байсан Золоо тогооч аминд орсон, болиоч ээ, хүн аллаа гэж орж ирж аминд орсон. Гэтэл эдний нэг Казак нэрийг нь мэдэхгүй байна, Б-г цохисон гэсэн тэр залуу намайг 20-30 минут тамласан, босож ирэхээр өшиглөж унагаад, яз яз, сэт сэт цохисон Золоо болиулсан, эд нар нэг авах юм нь эмэгтэй хүнд гар хүрээгүй. З байсан тулдаа би амьд үлдсэн. Эдний ажилчин, бас нэг сахалтай дандаа ажлын хар гуталтай босож ирэхээр л цохиж унагаад байсан. Чамайг алчхаад явна гээд байсан. С надтай гэрт маргасан юм байхгүй, эд нар худлаа ярьж байна, 1 ч үнэн мэдүүлэг байхгүй. Би тухайн үед зодуулчхаад эмнэлэгт үзүүлээд байж байхад энэ 2 араас ороод ирсэн, би тэр үед та хоёр яагаач үгүй байж яах гэж орж ирсэн юм гээд уурласан. Би эмнэлэг дээр байж байгаад босож чадахгүй, арай гэж босох гээд эргэтэл С.Е хөхөрч инээгээд шоолоод байсан, би чамайг яах вэ, шүүх, цагдаа нь чамайг шийдэх байх гэсэн. Би шүүхийн байгууллагад итгэж байна. Тухайн үед би ажил ихтэй байсан, эмч нь хэвтчих гэхээр нь би хэвтэхгүй гэсэн, тэгвэл та энэ дээр үхсэн ч гомдолгүй гэсэн иймэрхүү юмнууд дээр гарын үсэг зур, тэрнээс нааш явуулахгүй гэхээр нь би аргагүйн эрхэнд хэвтсэн, хэвтэхээс ч өөр аргагүй байсан. Тухайн үед би өөрөө босч чадахгүй байсан, намайг асрагч авсан нь дээр гээд эхнэр намайг эмнэлэгт 3 хоног сахиж хэвтсэн. Тэрнээс хойш шүүхийн шинжээчид очсон намайг та ийм хүнд бэртэлтэй юм чинь би таныг наагуур нь хөнгөн энэ тэр гээд биччихэж магадгүй, та хот ороод тухтай үзүүлээд нэгэнт хэрэг хуучрахгүй юм чинь ингээд хүрээд ир гэж зөвлөхөөр нь би хот руу очиж шинжилгээ өгөхдөө өөрийгөө чулуу шиг биетэй юм байна гэж бодож байна. Энэ хүмүүс намайг маш их зодсон 30-40 минут зодсон, би ямар байдалтай очсон билээ бүх зураг байгаа. С согтуу орж ирсэн, нүд нь хөх няц, эмнэлэг дээр шүд нь яагаач үгүй орж ирсэн. Ер нь С.Е нь гол дүрийн эзэн. Гадаа гарч ирэхээр намайг гомо энэ тэр гээд урдуур хойгуур гүйж давхиад нэлээд доромжилсон. Би шүүх цагдаагийн байгууллага байгаа та нар хэрэгт орно гэж хэлж байсан. Ш.С гарч зугтаж яваад буцаад ороод ирсэн, би зугтчихвал хэрэгт орчихно чи ямар ч гомдолгүй эр хүн шиг салчих юм байгаа биз дээ гэсэн, би тухайн үед салахын түүс болоод тэгнэ гээд тиймэрхүү юм болсон. Тэр Казах нөхрийг би маш сайн тод санана. Тэр хууз сахалтай ажлын хувцастай нөхөр сая ч гэсэн нэрийг нь дурдаж байна тэр намайг 20-30 минут яг өмнө сууж байгаад зодоод, босож ирэхээр л цохиод байсан. С.Е бараг гэр орон цэвэрлэх гэж орж ирсэн юм шиг ярьж байна, маш худлаа ярьж байна. Хайруулын таваг, бараг гарт дайралдсан юм болгоноор цохисон. Б, З бид гурвын хувьд үгсэн хуйвалдах ямар ч боломж байгаагүй. Би тухайн үед цагдаагаас шууд эмнэлэг рүү шууд хэвтэх гээд очсон, гэтэл өглөө нь Б, З хоёр мэдүүлгээ өгчихлөө гээд дэн дунтай орж ирсэн. Эд нар бол үгсэн хуйвалдсан байна. Би тухайн үед сар гаран биеэ засаж барихдаа эхнэрийн байнгын тусламжтай байсан. Эмнэлгээр би зөндөө явсан, нэг л өвдөөд болж өгөхгүй болохоор нь үзүүлээд тодруулаад л яваад байсан. Харин би тулдаа, З байсан тулдаа би өнөөдөр ингээд зогсож байна, түүнээс биш бие муутай хүн бол тэгж аймар ажлын хар гутлаар дээрээс дэвсээд улайн, цайм нүүр рүү халз өшиглөөд эд нар ямар ч өрөвдөх сэтгэл байхгүй. машинд нь хүрвэл төлбөр гарна энэ тэр гэж яриад, машинаас доогуур амьтай юм байна гэдгийгээ би ойлгосон. Миний болон Золоогийн мэдүүлэг 100% үнэн, энэ хүмүүсийн мэдүүлэг худлаа, тухайн үед би мэдүүлгийг нь уншаад инээд хүрч байсан, өмгөөлөгчдөө хэлсэн за яах вэ гарын үсгээ зурчих гээд шүүх дээрээ учраас олно гээд би хохирогчоор явж байгаад яллагдагч болсон учраас өмгөөлөгч авсан байгаа, би зодуулчхаад яагаад яллагдагч болсноо гайхсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т.Г нь надтай гэрээ хийгээд миний ажлыг хаяад явсан, мөнгөний асуудалтай. Өс хонзон байхгүй, өр авлага байхгүй, надаас ажил гүйцэтгэнэ гээд 30 хувь урьдчилгаа авчхаад 5 хоногийн дараа ажил хаяад явсан. Миний ажлыг хаячхаад Энэтхэгүүдтэй ажил хийгээд явчихсан. ... дэлгүүр орохоор явж байх замд Т.Гын машин нь харагдсан, би ороод Т.Гтай уулзаад ийм асуудал болсон. ...Гэрээс гараад ярьж байгаад бид 2 түлхэлцсэн. Т.Г намайг эхэлж цохисон, том бөгжтэй гараараа миний шүд рүү цохиж унагасан, тухайн явдлыг хальт санаж байна. Гэрээс гараад гэрийнх нь ард гараад маргалдаж байгаад намайг овгор шорооны ард очъё гэж хэлээд байж байхад, миний шүд рүү цохиход нь би газарт хойш савж унасан, манараад хэсэг хугацааны дараа зүгээр болоод Т.Гыг хаана байна гэж бархирахад нэг нь гэрт байна гэхээр нь араас нь очсон. Т.Г гэр дотроо сүх бариад сууж байхаар нь сүхийг нь авч хаясан... С.Е Т.Гтай зодолдоогүй, Т.Г бид хоёр зодолдсон...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч С.Еын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Аавыг Т.Гын гэр рүү орох үед бид машинд байсан, гэр дотор хүмүүс чанга чанга яриа байсан би машинаас буугаад гадаа нь зогсож байсан. Гэрээс гарч ирэхдээ зодолдсон зүйл байгаагүй. Аав, Т.Г хоёр түлхэлцэж байгаад Т.Г ах аавыг түрүүлээд цохисон, аав арагшаа савж унасан, Б гэж байгаа ах өөр хүнтэй ирээд аавын нүүрэн дээр нь дэвссэн би тэгэхээр нь Т.Т.Г ахыг гэрийнх нь хаяаг нь дагуулаад дарж унасан, намайг Т.Гын 2 ажилтан ирээд 1 нь үснээс татсан, нөгөө нь намайг модоор цохисон. Гэтэл Г ахын 2 ажилтан ирээд нэг намхан бор ах намайг миний гуя руу модоор цохисон, Ж.Т ах ирээд модоор цохисон залууг надаас салгасан. Би модыг нь авах гэж байгаад эрхий хуруугаа цохиулсан, шөрмөс нь гэмтсэн. Би энэ Б ахтай зодолдсон. Би нүүр рүү нь цохиогүй, энэ ах бид хоёр харилцан зодолдсон, миний гэдэс энэ тэр рүү өшиглөсөн. Би энэ Б.Б гэх ахтай гадаа зодолдож байсан, зодоон дууссаны дараа аав, Т.Г ах хоёр учир явдлаа ярьж байсан тэр үед би орсон”. Т.Гыг зодсоноо хүлээн зөвшөөрөхгүй. Б.Бийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид 3 ажлаа тараад хоол идэж байсан, 2 хүн хойд талын гэрт байсан. Ажилчид байгаа гэж эд нар яриад байна, 1 өвгөн, 1 хөл нь гэмтсэн, хөл муутай мужаан байгаа. Тэр мужаан хөл нь гэмтсэн байгаа учраас эрт амарсан байсан, өвгөнийг би ажилд гаргаагүй. Тэр өдөр маш хүйтэн бетон булсан байсан, бетон авахад бэлдэж байсан, гадаа хүйтэн учраас бетон авагдаагүй. мужаан хөл муу эрт амарсан байсан. Эд нар машиныг нь таньж ирсэн гээд байгаа, тэр талбайд тэр машиныг би байнга унадаг. Би материалаа нааш цааш зөөдөг, С ч намайг харж байсан. Ш.С гаднаас орж ирэхдээ нилээд сүр дуулиантай, хараал, ерөөлөө уншаад 1 том залуутай орж ирсэн. Хэрүүл болоход би гараад маш хурдан цагдаагийн байгууллагаруу залгасан, манайд согтуу хүмүүс агсам тавиад байна гэсэн ойлголоо мэдээллийг хүлээж авлаа гэсэн. Машин дотор утсаар ярьж дуусаад гараад ирсэн, энэ 2 маргалдаад гараад ирсэн. Нэрнүүдийг нь би яг сайн цээжилж чадахгүй байна. Маргаж гарч ирээд нэлээд суурь дуулиантай ийшлэе энэ тэр гэдгээрээ ярилцаад гэрийн хойшоо явсан. Гэрлээ асаагаарай гэсэн, хойшоо нэлээд харанхуй байсан, би машиныг тойруулаад эдний машины урдуур гараад хойшоо гэрлээ асаасан, нэг харахад захирал газар унасан, эдний хүмүүс овоорсон байсан. Би гүйж очоод болиочээ та нар гэж хэлэхэд намайг огт тоогоогүй, би нэгийг нь татаж авсан, цохиогүй,1-ийг нь хаасан, тэр хооронд тогооч захирлыг аваад цаашаа маш хурдан явсан. Би ч яв гээд хориглоод үлдээсэн. Тэгэнгүүт бүгд надруу дайраад нохойгоо тавьсан, нохой нь миний өмднөөс зуугаад унагасан. Тал талаас нэлээд цохисон. Тогооч наад хүлээн аллаа гээд нэг мэдэхэд гарч ирсэн, мод прүүсээр зодсон. Энэ нөхрийг яагаад сайн таньж байна гэхээр алаад өг наадуулаа муу новшнуудыг гэж орилоод нэлээд зодсон, тогооч гарч ирээд боль гэсэн, би нэлээд зодуулаад намайг аллаа ш дээ, би та нарт ямар гэм хийсэн юм бэ, би та нарыг танихгүй ш дээ гэж орилсон. Би гуйсан, цагдаа дуудсан байгаа шүү ч гэж хэлж үзсэн. Огт тоогоогүй, зүгээр л гадаа гудамжинд нэг хэрэг хийчихсэн, аав, ээжийг нь зодсон хүнийг зодож байгаа юм шиг байдалтай надруу дайрсан, би та нарыг танихгүй ш дээ гэж би гуйсан. Энэ хүн тогооч холдуулангуут гүйж ирээд миний улаан нүүрлүү өшиглөсөн, би гараараа хаасан, гуталны нь урдуур миний шүд дайраад хуга цохисон. Гоо сайханд маш хүнд гэмтэл учруулсан. Би хойшоо гэрээ налаад хэвтсэн чинь С.Е нь энд байна энд байна, алаад өгье гээд бүгд гэрлүү гүйгээд орчихсон. Тэр хооронд би гялс машиндаа ороод дахиад цагдаад дуудлага өгсөн. Нөгөө хүмүүс чинь намайг зодчихлоо та нар хурдан ирэх боломж байна уу гэсэн машин гарсан, гэсэн би машиныг шууд асаагаад цагдаагийн урдаас тосч авч ирсэн. Энэ хэд зам дээр цагдаатай бүгд мөргөлдөцгөөсөн. Цагдаад үнэн учраа хэлсэн, тэгээд энд ирж гомдлоо гаргасан...С.Е, яагаад гэвэл энэ залуу над руу нохойгоо дайруулаад өөрөө гол рольд нь тоглож дайрсан. Хамгийн сайн харсан юм нь би босоод суутал над руу гүйж ирээд улаан нүүр лүү эгц өшиглөхөд би гараараа хаагаад шүдээ цөм цохиулсан... Эмэнд 300.000 төгрөг гарсан, манай эхнэр зүгээр бүртгэсэн байсан. Нааш цааш явсан зардал 500.000 төгрөг болсон хотоос нааш 3 удаа явсан, шүд янзлуулахад 3.000.000 төгрөг болно гэсэн, мөн 2 сарын ажилгүй байсан хугацааны цалин нэхмээр байна, ар гэр маань 2 сар хоол ундгүй хэцүү байсан, би өдрийн 150.000 төгрөгийн цалинтай, сарын 450.000 төгрөг байдаг, би ганцаараа гэр бүлээ хангалттай тэжээчихдэг юм, ер нь амардаггүй, амрах эрх надад байхгүй... Би давж заалдана, би анзаараагүйгээсээ болоод юмаа бүрдүүлж өгөөгүй юм байна. Би юмаа бүрдүүлж өгөөд дахин давж заалдах буюу дахиж шүүх хурал болохыг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэгэхээр Бийг машины гэрлийг асаа гэж хэлсэн. Б машины гэрэл асаагаад ирсэн. Би тэгэхээр нь Сд хүний олон хүнээ барихгүй шүү гэсэн чинь С баруун гараараа зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон...Би тэгэхээр нь зүүн гараа нүүр рүү нь түлхсэн. Гэр дотор байхад, С, Сий хүү нар нь намайг цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг, /хх 12-17 ху/,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би газар хэвтэн атийж эвхрэлдсэн байдалтай байж байгаад газраас дээш өндийн босож байхад нэг жижиг залуу миний нүүр рүү өшиглөсөн, намайг өшиглөсөн тэр залуу бол Сий хүү байсан...” гэсэн мэдүүлэг, /хх 21-23 ху/,
Хохирогч Ш.Сий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Г-тай мэндлээд мөнгөний асуудлын талаар ярихад, чамд хэлдэг юм аа хэлсэн гэж хэлээд манай эхнэр бол шуух гэл үү прокурорт ажилладаг гэж хэлээд мөнгөө чадвал олж аваарай гэж хэлэхээр нь хүний ажил балласан гэж хэлээд бид хоёр маргалдаж байхад гаднаас Т.Г-н ажилчид ажлаа тараад орж ирсэн байх, Т.Г-н үнэн төрхийг ярьсан болохоор Т.Г-н санаа нь зовсон уу яасан гэрээсээ гарч ярилцъя гэж хэлээд гэрээсээ намайг дагуулж гараад гэрийнхээ ард гараад маргалдаж байгаад намайг овгор шорооны ард очъё гэж хэлээд байж байхад, манай ажилчид болон Т.Г-н ажилчид ирсэн байсан чинь Т.Г миний шүд руу нэг удаа цохихоор нь би газарт хойш савж унахад, зүүн нүд рүү дээрээс өшиглөсөн. Манараад хэсэг хугацааны дараа зүгээр болоод Т.Г-н хаана байна гэж бархирахад нэг нь гэрт байна гэхээр нь гэрийн хаалгыг татсан чинь хаалга туг гээд онгойсон Т.Г гэрээ дотроос түгжсэн байсан байх, гэрт ороход Т.Г сүх барьсан сууж байхаар нь гуйж очин сүхийг нь гараас нь аван хаяад Т.Г-тай зодолдсон намайг Т.Г цохисон, би ч Т.Г-г цохисон...Ажилчдаас бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан...” гэсэн мэдүүлэг, /хх 26 ху/,
Гэрч Я.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Малгайтай цамцтай жижиг залуу Бийг үсдэж байгаад нүүр рүү нь өшиглөөд байсан...Харин Т.Гыг гэрт С, Сий хүү, хоёр өндөр залуу нар нь гарт барьсан зүйлээрээ цохиж зодож байсан. Сий хүү нь хайруулын тавгаар Т.Гыг цохиж, хөлөөрөө өшиглөж үсдэж байсан...” гэх мэдүүлэг, /хх 36-38 ху/,
Гэрч Ж.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С захирал Г гэх залууг тавьчих гэж байгаад болиод байж байсан нөгөө захиралтай муудсан Г нь захирлыг зүүн гараараа зангидаж байгаад баруун шанаа хэсэгт нь 2 удаа цохисон чинь захирлын хүү С.Ед захирлыг цохисон Г руу гуйж дээрээс нь дараад авсан...Т.Г нь захирал С болон С-ний хүү С.Етой муудаж маргалдан зодолдсон. Т.Г нь захирал Сийг хоёр удаа цохин, өөрийнхөө кемпийн гэрт гүйгээд орсон...Гэр дотор ороход Т.Г нь сүх барьсан байхад, С.Е нь Т.Гыг даран нааран дээр ойчсон чинь С нь Т.Гыг дээрээс нь цохихоор нь Сийг болиулан гэрээс гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 40-42 ху/,
Гэрч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай захирал болон захирлын хүү С.Етой л Г гэх залуугийн ажилчид нь зодолдож байсан тэрнээс бол нарийн зүйлүүдийг нь мэдэхгүй байна...Т.Г гэх хүнтэй захирал С муудаж маргалдан зодолдсон...С нь өөр хүнтэй муудаж маргалдаагүй байсан. Сий нүд нь хөхөрсөн байгаагүй. Т.Гтай муудсанаас болж Сий нүд хөхөрсөн...” гэсэн мэдүүлэг, /хх 52-53 ху/,
Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Гын кемп дээр очихоосоо өмнө нь Ш.С нь өөрийнхөө кемп дээр хүнтэй муудаж маргалдаагүй. Манай кемп дээр тухайн өдөр гаднаас хүн ирээгүй...Т.Гын кемп дээр очиж С муудаж ирэхдээ, зүүн талын нүд хөхөрсөн байсан. Тэгэхээс нүд нь зүгээр байсан. Мөн 2 шүд унасан...” гэсэн мэдүүлэг /хх 55 ху/,
Гэрч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Гтай дарга С муудаж маргалдаж байсан. Т.Гтай дарга С зодолдсон...” гэсэн мэдүүлэг, /хх 57-58 ху/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .. дугаартай “...Б.Бийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстын цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шүдний эмтрэл, зүүн чамархай, зүүн тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 63-64 ху/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай “...Ш.Сий биед баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, хамрын таславчийн мурийлт, зуун нүдний зовхины цус хуралт, хамар, доод уруулын дотор салстын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Учирсан баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд шүдний булгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Учирсан хамтын таслагчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, доод уруулын дотор салстын зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг журмын 2.6-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай “...Т.Гын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн бугуйн шарх гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 79-80 ху/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх- 08-09 ху/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
Шүүгдэгч Т.Т.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр дээр хохирогч Ш.С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь “... баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, хамрын таслагчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, доод уруулын дотор салстын зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан.
Шүүгдэгч Ш.С, С.С.Е нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр дээр хохирогч Т.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь “... тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн бугуйн шарх...” бүхий хөнгөн хохирол учруулсан.
Шүүгдэгч С.Е нь хохирогч Б.Бийн биед халдаж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстын цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шүдний эмтрэл, зүүн чамархай, зүүн тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдлоо.
Шүүгдэгч Ш.С, С.Е нарын бүлэглэн Т.Гыг зодсон үйлдлээс болж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Т.Гын Ш.Сийг цохисон үйлдлээс болж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч С.Еын хохирогч Б.Бийг зодсон үйлдлээс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
1.1 Шүүгдэгч Ш.С, С.Е нарын үйлдлийн тухайд:
Хохирогч Т.Гын эрүүл мэндэд учирсан “...биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн бугуйн шарх...” гэмтэл нь шүүгдэгч С.Е, Ш.С нарын бүлэглэн хохирогч Т.Гын биед халдаж нүүр рүү цохиж, зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох
-хохирогч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... С баруун гараараа зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон...Би тэгэхээр нь зүүн гараа нүүр рүү нь түлхсэн. Гэр дотор байхад, С, Сий хүү нар нь намайг цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг,
-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...С намайг мөнгө төгрөг гэнгүүтээ эхлээд 1 шанаадсан чи түрүүлж цохилоо гэсэн дахиад 1 цохисон, 2 дахиа цохилоо дэндэж байна гэж би хэлсэн... Тэгтэл эд нар манай гадаа бэлдээд тавьсан байсан прүүс модоор ар дагзруу цохиж унагаад дээрээс бүгд дэвссэн. ... С.Е нь униар хатгаад намайг ална гээд ухаан алдтал зодсон. ... Бийг цохисон гэсэн тэр залуу намайг 20-30 минут тамласан”, хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би газар хэвтэн атийж эвхрэлдсэн байталтай байж байгаад газраас дээш өндийн босож байхад нэг жижиг залуу миний нүүр рүү өшиглөсөн, намайг өшиглөсөн тэр залуу бол Сий хүү байсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Я.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Малгайтай цамцтай жижиг залуу Бийг үсдэж байгаад нүүр рүү нь өшиглөөд байсан...Харин Т.Гыг гэрт С, Сий хүү, хоёр өндөр залуу нар нь гарт барьсан зүйлээрээ цохиж зодож байсан. Сий хүү нь хайруулын тавгаар Т.Гыг цохиж, хөлөөрөө өшиглөж үсдэж байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би хойшоо газар налаад хэвтсэн чинь С.С.Е нь энд байна энд байн, алаад өгье гээд бүгд гэрлүү гүйгээд орчихсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Я.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Малгайтай цамцтай жижиг залуу Бийг үсдэж байгаад нүүр рүү нь өшиглөөд байсан...Харин Т.Гыг гэрт С, Сий хүү, хоёр өндөр залуу нар нь гарт барьсан зүйлээрээ цохиж зодож байсан. Сий хүү нь хайруулын тавгаар Т.Гыг цохиж, хөлөөрөө өшиглөж үсдэж байсан...” гэх мэдүүлэг /хх 36-38 ху/,
Гэрч Ж.Т-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С захирал Г гэх залууг тавьчих гэж байгаад болиод байж байсан нөгөө захиралтай муудсан Г нь захирлыг зүүн гараараа зангидаж байгаад баруун шанаа хэсэгт нь 2 удаа цохисон чинь захирлын хүү С.Ед захирлыг цохисон Г руу гуйж дээрээс нь дараад авсан... Т.Г нь захирал С болон Сий хүү С.Етой муудаж маргалдан зодолдсон. Т.Г нь захирал Сийг хоёр удаа цохин, өөрийнхөө кемпийн гэрт гүйгээд орсон...Гэр дотор ороход Т.Г нь сүх барьсан байхад, С.Е нь Т.Гыг даран нааран дээр ойчсон чинь С нь Т.Гыг дээрээс нь цохихоор нь Сийг болиулан гэрээс гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 40-42 ху/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Ш.Сий эрүүл мэндэд учирсан “...баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, доод уруулын дотор салстын зулгаралт...” гэмтэл нь шүүгдэгч Т.Т.Гын хохирогчийн нүүр рүү нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох
Хохирогч Ш.Сий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Гтай мэндлээд мөнгөний асуудлын талаар ярихад, чамд хэлдэг юм аа хэлсэн гэж хэлээд манай эхнэр бол шуух гэл үү прокурорт ажилладаг гэж хэлээд мөнгөө чадвал олж аваарай гэж хэлэхээр нь хүний ажил балласан гэж хэлээд бид хоёр маргалдаж байхад гаднаас Т.Гын ажилчид ажлаа тараад орж ирсэн байх, Т.Гын үнэн төрхийг ярьсан болохоор Т.Гын санаа нь зовсон уу яасан гэрээсээ гарч ярилцъя гэж хэлээд гэрээсээ намайг дагуулж гараад гэрийнхээ ард гараад маргалдаж байгаад намайг овгор шорооны ард очъё гэж хэлээд байж байхад, манай ажилчид болон Т.Гын ажилчид ирсэн байсан чинь Т.Г миний шүд руу нэг удаа цохихоор нь би газарт хойш савж унахад, зүүн нүд рүү дээрээс өшиглөсөн. Манараад хэсэг хугацааны дараа зүгээр болоод Т.Гын хаана байна гэж бархирахад нэг нь гэрт байна гэхээр нь гэрийн хаалгыг татсан чинь хаалга туг гээд онгойсон Т.Г гэрээ дотроос түгжсэн байсан байх, гэрт ороход Т.Г сүх барьсан сууж байхаар нь гуйж очин сүхийг нь гараас нь аван хаяад Т.Гтай зодолдсон намайг Т.Г цохисон, би ч Т.Гыг цохисон...” гэсэн мэдүүлэг, /хх 26 ху/,
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Шүүгдэгч Ш.Сий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэрээс гараад ярьж байгаад бид 2 түлхэлцсэн. Т.Г намайг эхэлж цохисон, том бөгжтэй гараараа миний шүд рүү цохиж унагасан, тухайн явдлыг хальт санаж байна. Гэрээс гараад гэрийнх нь ард гараад маргалдаж байгаад намайг овгор шорооны ард очъё гэж хэлээд байж байхад, миний шүд рүү цохиход нь би газарт хойш савж унасан, манараад хэсэг хугацааны дараа зүгээр болоод Т.Гыг хаана байна гэж бархирахад нэг нь гэрт байна гэхээр нь араас нь очсон. Т.Г гэр дотроо сүх бариад сууж байхаар нь сүхийг нь авч хаясан... Т.Т.Г бид хоёр зодолдсон...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч С.С.Еын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Аав, Т.Г хоёр түлхэлцэж байгаад Т.Т.Г ах аавыг түрүүлээд цохисон, аав арагшаа савж унасан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Т-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С захирал Г гэх залууг тавьчих гэж байгаад болиод байж байсан нөгөө захиралтай муудсан Г нь захирлыг зүүн гараараа зангидаж байгаад баруун шанаа хэсэгт нь 2 удаа цохисон чинь захирлын хүү С.Е захирлыг цохисон Г руу гүйж дээрээс нь дараад авсан... Т.Г нь захирал С болон Сий хүү С.Е-той муудаж маргалдан зодолдсон. Т.Г нь захирал Сийг хоёр удаа цохин, өөрийнхөө кемпийн гэрт гүйгээд орсон...Гэр дотор ороход Т.Г нь сүх барьсан байхад, С.Е нь Т.Гыг даран нааран дээр ойчсон чинь С нь Т.Гыг дээрээс нь цохихоор нь Сийг болиулан гэрээс гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 40-42 ху/,
Гэрч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Г гэх хүнтэй захирал С муудаж маргалдан зодолдсон...С нь өөр хүнтэй муудаж маргалдаагүй байсан. Сий нүд нь хөхөрсөн байгаагүй. Т.Г-тай муудсанаас болж Сий нүд хөхөрсөн...” гэсэн мэдүүлэг, /хх 52-53 ху/,
Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Гын кемп дээр очихоосоо өмнө нь Ш.С нь өөрийнхөө кемп дээр хүнтэй муудаж маргалдаагүй. Манай кемп дээр тухайн өдөр гаднаас хүн ирээгүй...Т.Г-ын кемп дээр очиж С муудаж ирэхдээ, зүүн талын нүд хөхөрсөн байсан. Тэгэхээс нүд нь зүгээр байсан. Мөн 2 шүд унасан...” гэсэн мэдүүлэг /хх 55 ху/,
Гэрч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Гтай дарга С муудаж маргалдаж байсан. Т.Гтай дарга С зодолдсон...” гэсэн мэдүүлэг, /хх 57-58 ху/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай “...Ш.Сий биед баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, хамрын таславчийн мурийлт, зуун нүдний зовхины цус хуралт, хамар, доод уруулын дотор салстын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Учирсан баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд шүдний булгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Учирсан хамтын таслагчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, доод уруулын дотор салстын зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг журмын 2.6-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Б.Бийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстын цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шүдний эмтрэл, зүүн чамархай, зүүн тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл нь шүүгдэгч С.С.Еын хохирогчийн нүүр рүү нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би газар хэвтэн атийж эвхрэлдсэн байталтай байж байгаад газраас дээш өндийн босож байхад нэг жижиг залуу миний нүүр рүү өшиглөсөн, намайг өшиглөсөн тэр залуу бол Сий хүү байсан...” гэсэн мэдүүлэг, /хх 21-23 ху/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Намайг С.Е зодсон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Еын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ Б ахтай зодолдсон. Би нүүр рүү нь цохиогүй, энэ ах бид хоёр харилцан зодолдсон, миний гэдэс энэ тэр рүү өшиглөсөн. Би энэ Б.Б гэх ахтай гадаа зодолдож байсан...Б.Бийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Я.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Малгайтай цамцтай жижиг залуу Бийг үсдэж байгаад нүүр рүү нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, /хх 36-38 ху/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .. дугаартай “...Б.Бийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстын цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шүдний эмтрэл, зүүн чамархай, зүүн тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 63-64 ху/ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ш.С, С.Е нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр дээр хохирогч Т.Т.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь "... тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн бугуйн шарх..." бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Т.Т.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр дээр хохирогч Ш.Стэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь ...баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, хамрын таслагчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, доод уруулын дотор салстын зулгаралт..." бүхий хөнгөн хохирол учруулсан,
-шүүгдэгч С.Е нь хохирогч Б.Бийн биед халдаж эрүүл мэндэд нь "...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстын цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шүдний эмтрэл, зүүн чамархай, зүүн тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” хэмээн энэ зүйлчлэлд хамаарах гэмт хэргийн шинжийг заасан байх ба шүүгдэгч Ш.С, С.С.Е нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаараа энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч Т.Г, С.Е нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус тусдаа үйлдэгдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангасан, хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Е нь хохирогч Т.Г болон Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” хэмээн зүйлчилж ирүүлсэн нь зөв байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч нарын үйлдэл нь үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан бие биедээ халдаж гэмтэл учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч хохирогч нар нь хоорондоо зүй бус харьцаж, төрөл садан, болон дарга, ажилтнаа өмгөөлж хамгаалах байдал гаргаснаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.С, С.С.Е нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
1. Хохирогч Т.Гын нэхэмжилсэн 17.842.840 төгрөгөөс эмчилгээний зардал 1.389.720 төгрөг, хаалганы үнэ 320.000 төгрөг, нийт 1.709.720 төгрөгийн шүүгдэгч Ш.С, С.Е нараас тэнцүү хуваан шүүгдэгч тус бүрээс 854.860 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Гт олгож, үлдэгдэл 14.133.120 төгрөгийн нэхэмжлэлээс шатахууны зардлыг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохоор хуульчилсан хэдий ч уг хохирогчийн өмгөөлөгчийн зардал нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож, санхүүжүүлэх журамд зааснаар “...зөвхөн насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гаргахаар...” зохицуулсан.
Тиймээс хохирогч Т.Г нь төлбөрийн чадваргүй гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд сайн дурын үндсэн дээр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгч хөлсөлж, түүнийхээ үр дүнд төлсөн хөлсийг буруутай этгээдээс гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шатахууны болон үйл ажиллагааны хохирол гэх 14.133.120 төгрөгийн тухайд:
Тус шатахууны баримт болон үйл ажиллагааны хохирол гэх зардлууд нь бүгд ..ХХК буюу хуулийн этгээдийн нэр дээр бичигдэж гарсан зардлууд байх бөгөөд уг хэрэгт хохирогч Т.Г буюу иргэний хувьд тогтоогдсон, хуулийн этгээд тогтоогдоогүй.
Мөн хохирогч Т.Г нь ..ХХК-ний захирал гэх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд захирлаар ямар хүн бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй субьектийн нэрийг тодорхой заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл ..ХХК-ний ерөнхий захирал гэх Б.Х нь хохирогч Т.Гыг төсөл хариуцсан захирлаар томилсон гэх боловч Б.Х нь тус компаний ерөнхий захирал мөн эсэх нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдээгүй, тодорхойгүй байна.
Иймээс ..ХХК-ний нэр дээр бичигдсэн 14.133.120 төгрөгийн шатахууны болон үйл ажиллагааны зардлын хохирол нь энэ хэрэгт хамааралтайгаар учирсан эсэх нь тодорхойгүй байх тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Уг хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
2. Хохирогч Ш.Сий хохиролд нэхэмжилсэн 7.706.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Гаас гаргуулж Ш.Сд олгох нь зүйтэй байна.
3. Шүүгдэгч С.С.Еоос энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Б нь өөрт учирсан хохиролд замын зардалд 800.000 төгрөг, шүд янзлуулахад 3.000.000 төгрөг, 2 сарын цалин 9.000.000 төгрөг, нийт 12.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэгт хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Б.Э-н зүгээс “...Т.Гыг цагаатгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн.
Учир нь: Шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хохирогч Ш.Сий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон тул түүнийг цагаатгах хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Мөн цагаатгах үндэслэлээ тайлбарлахдаа аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэснээс өөрөөр ямар нэгэн үндэслэл бүхий тайлбарыг тодорхой гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй банйа.
Иймд шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын зүгээс “...Т.Гыг цагаатгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Т.Г нь аргагүй хамгаалалт хийж хохирогч Ш.Сий эрүүл мэндэд хохирол учруулсан гэж тайлбарлаж байх боловч хохирогч Ш.Стэй маргалдаж түлхэлцэж байх үедээ буюу хохирогчийн довтолгоо үргэлжилж байх үед бус харин довтолгоо хийгдээгүй байхад түүний нүүрэн тус газарт цохисон гэх үйл баримт гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул түүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй бөгөөд түүний үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх өөр бусад нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Б.Э-н зүгээс өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг харгалзан үзэж өгнө үү гэсэн саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Ш.С, С.Е нарын үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шүүх хянаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэх үндсэн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэг нь Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үндсэн шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг нь Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндсэн шинжүүдийг тус тус хангасан байхыг шаарддаг.
Гэвч хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу санхүүгийн асуудлын улмаас маргалдаж, харилцан зодолдон бие биенийхээ эрүүл мэндэд санаатайгаар довтолж хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан үздэг.
Тийм учраас шүүгдэгч Ш.С, С.Е нарын үйлдэлд өөр төрлийн гэмт хэргийн шинж, сэдэлт, санаа зорилго агуулагдаагүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалалтай холбогдуулан ямар нэгэн санал, хүсэлтийг оролцогч нар хүсэлт гаргаагүй болно.
Мөн Прокуророос 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулсан, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч нарт 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гардуулан өгсөн байна.
Гэвч энэ хугацаанд хэргийн оролцогч нарын зүгээс өөрсдийн эрх ашгийг хамгаалуулахаар прокурорын шийдвэрийг хууль бус гэж үзсэн тохиолдолд дээд шатны прокурор, эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч, шүүгдэгч Ш.С, С.Е нарын өмгөөлөгч Б.Манлайжав нь шүүх хуралдаанд “...хохирогч, шүүгдэгч Ш.С, шүүгдэгч С.Е нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн 27, 30-31, 43-46-т авагдсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцуулахгүй байх...” агуулга бүхий хүсэлтийг гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ш.С, С.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.С, С.Е, Т.Г нь тэдний хоорондын зүй бус харилцаа хандлага, үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг” тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй тул эдгээр нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Шүүгдэгч Ш.С, С.Е, Т.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн санал, өмгөөлөгч нарын хүсэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еыг 1.500.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Сийг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Е, ШС нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Т овогт Т-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еыг 1.500.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Сийг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С, С.Е, Т.Г, нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497.1, 505.1, 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Гын нэхэмжилсэн 17.842.840 төгрөгөөр эмчилгээний зардалд 1.389.720 төгрөг, хаалганы үнэ 320.000 төгрөг, нийт 1.709.720 төгрөгийг шүүгдэгч Ш.С, С.Е нараас тэнцүү хуваан тус бүрээс 854.860 төгрөгийг гаргуулж хохирогч ..Гт олгож, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 14.133.120 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
-Хохирогч Ш.Сий нэхэмжилсэн 7.706.000 төгрөгийг шүүгдэгч Т.Гаас гаргуулж хохирогч Ш.Сд олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Сиди-г хэргийн хамт хадгалж, хохирогч Б.Б нь өөрт учирсан хохирлоо, хохирогч Т.Гын хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.Г, Ш.С, С.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР