Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс:171/2017/0084/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Хохирогч М.Дуламсүрэн, Шүүгдэгч Ц.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т гэмт хэрэгт Харваач овогт Цэдэвсүрэнгийн Төмөрбаатарт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201709000071 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Орхон сум, Энхтал 2-р баг, 96-р зөрлөгт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Харваач овогт Цэдэвсүрэнгийн Төмөрбаатар /регистрийн дугаар:ЙЕ72091318/, Шүүгдэгч Ц.Төмөрбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтран амьдрагч иргэн М.Дуламсүрэнгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд: Шүүгдэгч Ц.Төмөрбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.01.22-ны өдөр би гэртээ эхнэрийн хамт байсан. Тэгтэл манай эхнэрийн утас руу нэг залуу залгаад байхаар нь би эхнэрийгээ хардаж, эхнэртэйгээ маргалдсан. Манай эхнэр эхлээд надад гар хүрсэн. Тэгэхээр нь би зөрүүлж эхнэрээ цохисон. Би эхнэрийнхээ нүүр болон нуруу хэсэг руу нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг, D:\Eruu-2017\Шийтгэх цагаатгах тогтоол\Ц.Төмөрбаатар -99.1.docx “...би 2017 оны 01 дүгээр сарын 33-ны өдөр гэр бүлийнхээ хүтэй ялих шалихгүй зүйлээс болж бид хоорондоо маргалдаж М.Дуламсүрэнгийн эрх чөлөөнд нь халдаж, хөлөөрөө өшиглөж, гараараа нүүрэн тус газар нь цохиж зодсон. Миний гол буруу хий хоосон хардалт, сэрдэлтээс хоорондоо маргалдаж М.Дуламсүрэнг цохиж зоддог юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин Дуламсүрэнгийн эрх чөлөөнд халдахгүй байж чадна. Хэрэв би энэ үйлдлээ дахин гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ....” гэх мэдүүлэг \хавтаст хэргийн 24-25\, Хохирогч М.Дуламсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөртэйгээ ямар хоол хийх талаар яриад сууж байтал тэр залуу миний утас руу дохисон. Тэгтэл нөхөр маань миний утсыг аваад утсаар ярихад тэр залуу “манай нөхрийг ална” гэж хэлсэн. Тэгж хэлснээс болж манай нөхөр уурласан. Манай нөхөр миний нүүр руу цохиж, хөл руу өшиглөсөн. Үдээс хойш болж байхад дахин миний нуруу руу цохисон. Би тэр хүнтэй огт утсаар ярьдагггүй. Тэр залуу миний утас руу байнгын дохидог байсан. Би тэр залууг зүс танина, манай дүүтэй холбоотой хүн юм шиг байсан. Тэр залуу сүүлийн 10 гаруй жил над руу залгаж байна. Би нөхөртэйгээ эвлэрсэн...” гэх мэдүүлэг, “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байхад манай хамтран амьдрагч Ц.Төмөрбаатар нь миний эрх чөлөөнд халдаж намайг өшиглөж, гараараа нүүрэн тус гака цохиж зодсон. Бид 2010 оноос хойш нэг гэрт орсон. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Харин бидний дундаас 1 хүү төрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/, “...1.М.Дуламсүрэнгийн биед тархи доргилт, баруун бөөрний доргилт, нүүр, бүсэлхий орчим, зүүн гуя, шилбэ, баруун гуя, өвдөг, сарвуун дахь зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.М.Дуламсүрэнгийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдэгрэлтээс шалтгаална...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16/, Ял шийтгэлийг шалгах хуудас \ хавтаст хэргийн 37\ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно. Шүүгдэгч .Төмөрбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтран амьдрагч иргэн М.Дуламсүрэнг бусадтай хардаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Ц.Төмөрбаатарын урьд нь Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн байх боловч түүний ялтай байх хугацаа Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар дуусгавар болсон байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Ц.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй хэдий ч хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч М.Дуламсүрэнтэй эвлэрсэн, гэм хорыг арилгасан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.Төмөрбаатар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.