| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-10-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч Улаанаа,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ************** холбогдох эрүүгийн 2133000320008 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1***** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *** настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* аймгийн ******* хүрэм боомтод байрлах “ сайхан ”ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт хот дүүрэг, * дугаар хороо, ** дугаар байр ** дугаар орц** тоотод оршин суух хаягтай, Д*** овогт Ч,О(РД:*******).
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь ******* аймаг дахь газрын сум дахь сум дундын хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд тус цагдаагийн хэлтсийн албан хаагч нарыг хуваарийн дагуу ээлжийн амралт эдэлж байх хугацаанд нэр бүхий зарим албан хаагчдын нэр тэдний авах ёсгүй буюу ажилгүй байсан хугацааны цалинг бодож өөрийн байгууллагын сан техникч 5048****** дугаартай Хаан банкны дансаар дамжуулан 37,006,72 төгрөгийг өөртөө авч албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Э****** нь ******* аймаг дахь газрын сум дахь сум дундын хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нэр бүхий албан хаагчдыг амралттай байх хугацаанд нь авах ёсгүй цалинг бодож, тус хэлтэст сантехникч ажилтай 5048******* дугаарын ХААН банкны дансаар дамжуулан 37,006,726 төгрөг өөртөө авч албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э******** өгсөн: “...Миний бие тухайн үед хийсэн үйл явдалдаа харамсаж явдаг. Энэ үйлдлийг хийсэндээ хүлээн зөвшөөрч байгаа. Бүрэн төлж барагдуулна. Өөр зүйлгүй. Гэм буруутай гэдгээ ойлгож байна. Төлөх асуудал дээр өмгөөлөгч аваагүй байсан тул хуулийн мэдлэг дутсан байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч П******* өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтээр 17,259,148 төгрөгийн хохирол тогтоогдсон байгаа. Яаралтай төлүүлэх арга хэмжээ авах саналтай байна. Дээрээс дарга нар яриад юу болж байна гэж байнга асуудаг тул тулгамдаж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
1.Гэрч Д****** өгсөн: “...Анх 2017 оны 03 дугаар сарын үед манай хэлтсийн нягтлан бодогч нь надтай уулзаад "Би банкны зээлтэй байгаа, өөрийнхөө дансаар дамжуулан цалингаа авах гэхээр банкнаас зээл татаад байна, тэгэхээр нь би өөрийнхөө цалинг таны данс руу шилжүүлээд мөнгөө гаргаж авч байя” гэж гуйсан юм. Тэгэхээр нь би Ч.Э****** гуйлтыг зөвшрөөч байсан юм. Түүнээс хойш Ч.****** нь зарим саруудад миний цалинг бодож олгохдоо өөрийнхөө цалинг хамт бодож оруулдаг, энэ үед нь миний дансанд ойролцоогоор 600,000-1,000,000 төгрөг ордог байсан Энэ мөнгөнөөс миний өөрийн цалин болох 250,000-280,000 орчим төгрөгийг үлдээгээд илүү гарсан мөнгийг нь ******* авдаг байсан юм. Ингэж миний данс руу *******ын цалин орсон үед нь миний Хаан банкны виза картыг авч мөнгөө бүхлээр нь гаргаад авчихдаг байсан юм. нь дээрх байдлаар 2017 оны 03 дугаар сараас 2021 оны 03 дугаар cap хүртэл хугацаанд дансаар дамжуулан цалингаа авдаг байсан юм.Гэтэл сая 2021 оны 06 дугаар сард ******* аймгийн сумын цагдаагийн хэлтсийн нягтлан бодогч гэх хүн манай ажил дээр ирж шалгалт хийж байгаад миний цалингийн дансны хуулгыг 2018 оны байдлаар гаргуулж авсан юм. Тэр үед л би ын миний дансаар дамжуулж авч байсан мөнгийг түүний өөрийнхөн цалин биш байсныг мэдсэн юм. нь миний цалинтай хамт өөрийнхөө цалин гээд хийдэг байсан. Тэгээд миний өөрийн цалинг дансанд үлдээгээд өөрийнхөө гэх мөнгийг гаргаад авчихдаг байсан юм. Тэрнээс биш надад ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй, миний дансанд үлдэж байгаа мөнгө нь миний өөрийн цалин байдаг байсан. Энэ асуудлыг би өөр хүнд ярьж байгаагүй. бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Миний санаж байгаагаар нь 2017 оноос эхлэн миний дансаар дамжуулан мөнгө авч байсан санагдаж байна. Миний дансны хуулгыг харвал яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн миний дансаар мөнгө яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн миний дансаар мөнгө авч байсан нь харагдана...” гэх мэдүүлэг/ хавтас 1, хуудас116-117/,
2.Гэрч гийн өгсөн: “... Би тухайн үед ******* аймгийн сум дахь Сум дундын хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан юм,тэгэхэд сум дахь Сум дундын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа нь манай хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа утсаар намайг 7 хоног ажиллуулахаар ярилцсан байсан...Би он сар өдрийг сайн хэлж мэдэхгүй байна.2021 оны 06 дугаар сарын ажлын 05 хоног буюу амралтын өдөртэйгөө нийлээд 07 хоног ажиллахаар явсан.Би сум дахь хэлтэст очоод 2021 оны эхний хагас жилийн байдлаар цалингийн баримт, харилцахын баримт,бараа материал, үндсэн хөрөнгө,шилэн данс зэргийг түүвэрчилж үзсэн.Мөн хэлтсийн дарга намайг дуудаж өрөөндөө уулзсан тэгэхдээ” алба хаагч нараас сантехникчийн дансаар мөнгө нэмж аваад байна, энэ асуудлыг сайтар анхаарч үзээрэй гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг/ хавтас 1, хуудас 119-120/,
3.Гэрч өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш тус тооцооны төвийн захирлын албан тушаалыг хашиж байгаа. Би хэдэн оноос хойш хамтран ажиллаж байгаа талаар тодорхой санахгүй байна. Намайг 2014 онд Хаан банкны салбарт ажиллаж байхад Ерөнхий газартай хамтран ажиллах гэрээтэй цагдаагийн албан хаагчдын цалинг Хаан банкаар тавьдаг байсан. Ерөнхий газрын хүрээнд гэрээг аймгийн цагдаагийн газруудтай нь байгуулдаг байсан. Тэгээд 2020 оноос хойш дэд гэрээг сумын сум дундын цагдаагийн хэлтэстэй байгуулж байсан.Энэ гэрээнд ажилчдад олгогдох цалингийн зээлийн хэмжээ, хугацаа тавигдах шаардлага гэх мэт зүйл заалтууд байдаг. сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ажилчдын цалинг гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн цагаас хойш нь манай банкаар олгож байгаа би хугацааг нь сайн санахгүй байна. Ерөнхий гэрээ манай тооцооны төв дээр байдаггүй зүгээр төв Хаанбанкнаас тэр байгууллагатай гэрээ байгууллаа гэсэн санамж бичиг ирдэг. Харин дэд гэрээ нь манай дээр байдаг бид өөрсдөө гэрээг боловсруулж байгуулдаг ба гэрээг өөрчлөлт орох тухай бүр шинэчлэн байгуулдаг юм. Тухайн байгууллагаас ажилчдын цалингийн жагсаалтыг бичгээр болон цахим хэлбэрээр тус байгууллагын нягтлан бодогч манай банкинд хүргүүлдэг юм. Үүний дагуу тооцооны төвийн ахлах ажилтан 2 хувь баримтыг хүлээн аваад банкны ажилтан тамга тэмдэг дарж, хүлээн авсан баримтаа 2 үйлдэж, нэг хувийг банк авч үлдээд нэг хувийг тухайн байгууллагын нягтлан бодогчид өгдөг.Тэгээд үүний дараа цаасаар ирсэн цалингийн жагсаалтыг файлаар ирсэн жагсаалттай тулгаж, ажилчдын цалинг хөрвүүлэх гүйлгээг хийдэг. Үүнд тооцооны төвийн захирал нь ахлах ажилтны өдрийн гүйлгээний баримтыг шалгахдаа байгууллагын жагсаалтаар ирсэн гүйлгээний нийлбэр дүн болон байгууллагын данснаас гарсан дүнтэй тулгалт хийх байдлаар шалгаж үздэг юм. Энэ талаар баримт үйлддэггүй. Энэхүү гүйлгээг борлуулалт үйлчилгээний ахлах ажилтан хийж гүйцэтгэдэг. Манай тооцооны төвийн борлуулалт хариуцсан ахлах ажилтнаар 2018-2021 онуудад , ,, нар ажиллаж байсан. Эдгээр хүмүүс нь хэдэн оны хэдээс хэдэн сард ажиллаж байсан талаар баримтаар тогтоогдоно. Тухайн байгуулагын ажилчдын цалингийн зөвхөн файлаар ирүүлсэн тохиолдолд гүйлгээ хийгдэх боломжгүй...” гэх мэдүүлэг/ хавтас 1, хуудас137-138/,
4.Гэрч гийн өгсөн: “...Би 2007 онд сумын Хаан банкны тооцооны төвд теллерээр ажилд ороод 2008 онд ахлан теллер, 2020 онын тус тооцооны төвдөө харилцааны менежерээр тус тус ажиллаж байна. Манай банк төр төсвийн байгууллагуудаас ирүүлж байгаа ажилчдын жагсаалтыг цаасаар аваад бид нар өөрсдөө excel программ дээр шивж бэлдэж оруулдаг байсан юм. Тэгээд 2017 оноос хойш байгууллагуудаас цалингийн жагсаалтаа майл хаягаар файл хэлбэрээр авдаг болсон юм тэгээд түүнийх нь дагуу цаасаар ирүүлсэн жагсаалттай тулган хөрвүүлэх гүйлгээг хийдэг байсан. Тэгэхээр цалингийн жагсаалтыг файлаар ирүүлж хөрвүүлдэг болсноос хойш л ийм үйлдэл гарсан байна л даа. Би ёстой сайн мэдэхгүй байна. Уг нь бол хүн тус бүрээр л тулгах ёстой л доо файлаар ирсэн жагсаалтыг хөлийн дүнг нь хараад хүн нэг бүрээр тулгалгүй л гүйлгээ хийсэн байна. Энд банкны ажилтны буруутай үйл ажиллагаа байна ажилдаа хайнга хандсан хяналт тавиагүй. Би *******ыг сумын цагдаагийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсны хувиар л танина тэрнээс өөрөөр ямар нэгэн харилцаа, хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг/ хавтас 1, хуудас 140-141/,
5.Гэрч өгсөн: “...Би 2015 онд МУИС-ийг төгсөөд Гурван шүтээн ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 04-08 дугаар сарын хооронд ******* аймгийн Аудитын газарт бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сард ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сараас хүүхэд асрах чөлөө авсан байгаа. сумын сум дундын цагдаагийн хэлтэс нь сард 2 удаа цалингаа тавьж олгодог бөгөөд урьдчилгаа цалинг төлбөрийн хүсэлт, цалин олгох жагсаалтын хамт байгууллагын 1,2 дугаар гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарсан баримттайгаар манай төрийн сангийн мэргэжилтэн дээр гүйлгээгээ шивүүлдэг юм. Харин төрийн сангийн мэргэжилтэн нь төлбөрийн хүсэлт дээр бичигдсэн нийт дүн, хөтөлбөр зориулалт, данс, байгууллагын нэрийг урьдчилгаа олгох хүснэгтийн нийт дүнтэй тулгаад баримтын бүрдлийн бүрэн байдлыг шалгаад тухайн өдрийн он сартай тамга тэмдэг дарж, гарын үсэг зурж төрийн сангийн программ шивж оруулдаг. Тэгж шивсэн баримтыг төлбөрийн анхан шатны баримтуудтай нь тулган баталгаажуулж, мөн программ дээр оруулсныг хянан баталгаажуулж төлбөрийн хүсэлтийн дагуу гүйлгээг баталж гаргана. Үүний дагуу тухайн байгууллагын ажилчдын цалинг олгох гэрээт банкны түр дансанд төрийн сангаас бүхэл дүнгээрээ ордог. Үүний дараа банкны теллер цагдаагийн хэлтсийн цалингийн жагсаалтын дагуу хүн тус бүр лүү нь олгох гүйлгээг хийдэг юм. ... хэлтсээс ажилчдын цалинг тавьж олгохдоо манай дээр хоёр төлбөр хүсэлт, хоёр гарт олгох жагсаалтын хамт ирүүлдэг юм. Тэгээд тухайн төлбөрийн хүсэлт дээр байгаа нэрс, мөнгөн дүнтэй нь тулган баталгаажуулаад гарын үсэг зурж, тамга дараад нэг хувийг нягтлан байгууллага дээрээ авч үлдээд нөгөө хувийг нь банкин дээр аваачиж өгч, үүний дагуу банк баримтыг үндэслэн хувь хүн тус бүр лүү гүйлгээг хийдэг. Тухайн банкны ажилтан цалингийн жагсаалт excel файлаар авч, очсоныг төрийн сан хянах ямар ч боломжгүй ер нь бол банкны ажилтан нь баталгаажуулж ирүүлсэн жагсаалтыг үндэслэн гүйлгээг хүн тус бүр дээр нь шилжүүлэх ёстой тэрнээс файлаар цалингийн жагсаалтыг өгөх ямар ч хуулийн заалт байхгүй юм. Тэгэхээр манай албанаас энэ үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй байгууллагын нягтлан банкны ажилтны хооронд үүссэн асуудал байна. Мөн дээрээс нь жил бүр ******* аймгийн Аудитын хяналт шалгалтаас аудит бүх байгууллагуудад хийгддэг бөгөөд цалин дээр гарт олгосон дүн, банкны хуулгатай бүр тулгаж шалгадаг тэгээд энэ зөрчил илэрч байгаагүй нь ойлгомжгүй байна...” гэх мэдүүлэг/ хавтас 1, хуудас 143-144/ тал
6.Гэрч ******* өгсөн: “... хэлтсийн нягтлан бодогч нь ажилчдын нэрсийн жагсаалтыг авах цалин, дансны дугаартай нь хамт жагсаалтаар гарын үсэг, тамга тэмдэгтэй ирүүлдэг юм. Тэгээд тухайн байгууллагын ажилчдын цалингийн хүснэгтийн excel файл дээр бэлдэж, төрийн сангаас мөнгө нь орж ирэхээр программ руугаа татаж хийдэг байсан санагдаж байна. Мөн жагсаалтаар ирүүлсэн нийт цалингийн дүн нь төрийн сангаас орж ирсэн мөнгөн дүнтэйгээ таарч байх ёстой юм... майл хаягаар жагсаалт ирж л байдаг харин би нэг их үндэслэл болгодоггүй баталгаажуулж, ирүүлсэн жагсаалтыг харж байгаад ажилчдын цалингийн гүйлгээг excel программ дээр гараараа шивж оруулаад үүний дараа программ руу татдаг байсан. ...Би Э******* гэж хүнийг мэдэхгүй ээ нягтлан бодогч гэдгээр нь зүс гадарлана. Ер нь бол утсаар яриад жагсаалтаа явуулчихсан шүү майлээр гэж хэлдэг байсан би за за гээд л баталгаажсан жагсаалтыг нь л үндэслэн гүйлгээг нь хийдэг байсан...” гэх мэдүүлэг/ хавтас1, хуудас146-147/,
7.Гэрч Д****** өгсөн: “...Манай хэлтсийн дарга, цагдаагийн ******* 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 42/3-537 дугаартай “Манай хэлтсийн санхүүгийн баримт бичгийн бүрдлийг шалгуулахад тус цагдаагийн газрын нягтлан бодогчийг томилж ирүүлэн, шалгалт хийлгэж, зөвлөгөө өгнө үү” гэх утга бүхий албан бичгий******** аймгийн газрын дарга, хурандаа ******** хүргүүлсэн юм. Уг албан бичгийг үндэслэн ******* аймгийн сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч З.Г****** томилогдон ирж 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд манай хэлтэс дээр ажиллаж, санхүүгийн баримтыг үзэж ...шалгахад дараах зөрчил илэрсэн юм. Үүнд: дэслэгч Ч.Э******* нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 13 алба хаагчийн нэр дээр, 24 удаагийн үйлдлээр 13,718,700 төгрөгийн цалинг үндэслэлгүйгээр нэмж, нэмсэн цалинг энгийн ажилтан Д.О******** Хаан банканд эзэмших дугаарын дансаар дамжуулан өөртөө авсан нь тогтоогдсон юм. ...******* нь байгууллагын алба хаагчдын цалинг бодож олгохдоо ээлжийн амралт авсан алба хаагчид болон ажилласан алба хаагчдын цалинг бодож хэлтсийн даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулсны үндсэн дээр төрийн сангийн ажилтнаар хянуулаад гэрээт банк дээр очиж цалингийн гүйлгээ хийлгэдэг юм байна лээ. Ингээд гэрээт банк дээр очиж цалингийн гүйлгээ хийх үедээ алба хаагчдын цалин тооцооллыг Excell программ дээр өөрчлөлт оруулан бичээд тухайн сард цалин авах ёсгүй, ээлжийн амралт авсан, ээлжийн амралт аваад шинээр ажилд орж байгаа хаагчдын нэр дээр цалин бодож, түүнийгээ банкны ажилтанд өгдөг юм байна лээ. Тэгээд банкны ажилтан нь нягтлан ******* итгэж, цагдаагийн хэлтсийн даргын гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг тулгаж үзэхгүйгээр түүний өгсөн Excell файлыг ашиглаж гүйлгээ хийдэг юм байна лээ. нь тухайн сард цалин авах ёсгүй буюу ээлжийн амралт авсан алба хаагчдын нэр дээр цалин бодож авахдаа тухайн албан хаагчийн өөрийнх нь цалингийн дансанд шилжүүлэхгүйгээр энгийн ажилтан дансыг бичээд тухайн энгийн ажилтны данс руу мөнгөн шилжүүлдэг юм байна лээ. Тэгээд т хэлж ойлгуулахдаа “Би банкны зээлтэй байгаа, өөрийнхөө дансаар цалингаа авах гэхээр зээл татаж аваад байна, иймд таны данс руу цалингаа шилжүүлээд таны картаар мөнгөө гаргаад авч байя” гэж хэлж ойлгуулсан байсан.
...******* аймгийн сум дундын хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч З. нь томилолтоор ажиллах хугацаандаа зөвхөн 2018 оны баримтыг нь үзэж шалгаад дээрх зөрчлийг илрүүлсэн учир би албаны шалгалтаараа дээрх ...үйлдлийг нь тодорхойлж бичсэн юм. ...Жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч нэр дээр 2018 оны 02 сарын 13-ны өдөр 999,365 төгрөг, хэсгийн төлөөлөгч /шилжсэн/ нэр дээр 2018 оны 03 сарын 15-нд 471,789 төгрөг, 03 сарын 28-нд 450,874 төгрөг, ахлах байцаагч, цагдаагийн хошууч /тэтгэвэрт гарсан/ нэр дээр 3 сарын 28-нд 107,634 төгрөг, 4 сарын 20-нд 1,052,858 төгрөг, сумын цагдаагийн /цагдаагийн байгууллагаас гарсан/ нэр дээр 2018 оны 4 сарын 10-нд 436,211 төгрөг, 04 сарын 20-н 464,249 төгрөг, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах нэр дээр 2018 оны 4 сарын 10-нд 411,335 төгрөг, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад нэр дээр 2018 оны 4 сарын 20-нд 877,732 төгрөг, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад /цагдаагийн байгууллагаас гарсан/ нэр дээр 2018 оны 5 сарын 15-ны өдөр 431,518 төгрөг, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Золбаярын /шилжсэн/ нэр дээр 2018 оны 05 сарын 15-ны өдөр 427,560 төгрөг, 05 сарын 24-нд 448,032 төгрөг, Эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч /шилжсэн/ нэр дээр 2018 оны 05 сарын 15-нд 583,772 төгрөг, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч н нэр дээр 2018 оны 6 сарын 26-ны өдөр 873,592 төгрөг, Д. өөр дээрээ 2018 оны 06 сарын 26-нд 200,000 төгрөг, 11 сарын 12-нд 463,002 төгрөг, Хэв журмын хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа /шилжсэн/ нэр дээр 2018 оны 07 сарын 05-нд 584,433 төгрөг, мөрдөгч, цагдаагийн дэслэгч нэр дээр 2018 оны 07 сарын 5-нд 466,604 төгрөг, Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч нэр дээр 2018 оны 07 сарын 19-нд 971,687 төгрөг, замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч нэр дээр 2018 оны 09 сарын 25-нд 1,079,160 төгрөг, 10 сарын 10-нд 523,004 төгрөг, ахлах байцаагч, цагдаагийн хошууч /сургуульд суралцаж байгаа/ нэр дээр 2018 оны 10 сарын 10-нд 522,697 төгрөгийг тус тус нэмж, нийт 13,718,700 төгрөгийг сантехникч Хаан банканд эзэмших 50***** дугаарын дансаар дамжуулан өөртөө авсан байсан...” гэх мэдүүлэг / хавтас 1, хуудас 110-113/
8.Гэрч Х.******* өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сард томилогдон ирээд байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцаад тэр үед ковид туссан байсан учраас бараг 05 дугаар сараас ажилдаа орсон юм. Тэгээд би санхүүгийн үйл ажиллагаа болон бусад ажлуудтай танилцаж эхэлсэн юм. Тэгэхэд санхүү дээр төвөөс ирсэн албан бичгийн хугацаа алдах, ер нь албан ажилдаа хайнга хандлага харагдсан юм. Би өдрийг сайн санахгүй байна. ****** ажилтай танилцахад цагдаагийн хэлтсийн санхүүгийн өмнөх оны баримтуудыг хадгаламжийн нэгж бүрдүүлэн архивт өгөөгүй байсан....Тэгээд ахлах нягтлан бодогч цалингийн зөрчилтэй асуудлууд байна ингэхдээ хүний ээлжийн амралт дээр илүү мөнгө бодож авсан байна. Тэгээд яг санхүүгийн баримтыг оны төгсгөл, баланс дээр ямар нэгэн зөрчилгүй байна. Энэ байдлыг яаж хийсний би сайн ойлгохгүй байна гэсэн утгатай илтгэх хуудсыг надад танилцуулсан юм. Тэгээд үүний дагуу албаны шалгалт явуулж, цагдаагийн газрын удирдлагад танилцуулсан, газрын даргын зөвлөлийн хурлаар Ч.Э******* явуулсан албаны шалгалтын материалтай танилцаж, ерөнхий газарт тухайн албан хаагчийг халах саналтай хүргүүлж шийдвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтас 1, хуудас149/,
9.Гэрч Б.******* өгсөн “...Би ТТ-11-5-7 шатлалаар сарын үндсэн цалин 600,000 орчим мянган төгрөг л байсан санагдаж байна. Тэгээд үүн дээр цол, удаан жил, гадуур албаны нэмэгдэл нийлээд 1,3-,1,4 сая төгрөг л авч байсан санагдаж байна. Одоо гар дээр 1,700,000 төгрөгийн цалин авч байгаа. Би энэ хугацаанд цалингаа ажлын үр дүнгээр нэмүүлж л байсан гэхдээ хэзээ, хэзээ гэдгээ санахгүй байна. Харин нэг удаа эд хөрөнгийн тооллогын комиссын гишүүн байж байгаад танилцуулга удсан гээд арга хэмжээ авхуулж байсан 20 хувиар хасуулж байсан өөрөөр надаас ямар нэгэн суутгал хасаж байсан асуудал бол байхгүй ээ. Би цалингаасаа гадна энэ мөнгийг аваагүй, энэ хэмжээний мөнгө миний дансанд ороогүй. Ч.Э******** надад цалин нэмж өөр хүний дансаар авч байсан талаар огт хэлээгүй...” гэх мэдүүлэг / хавтас 1, хуудас 151 /,
10.Гэрч Ч.П********** өгсөн: “...Э******* нь цалинтай холбоотой асуудлаар ямар нэгэн зүйл ярьж байгаагүй ...Миний цалин дээрх байдлаар нэмэгдэж, хасагдсан зүйл байхгүй, ер нь бол сар болгон тогтмол авдаг үндсэн цалингаа л авдаг байсан, ер нь бол миний дансанд 1,200,000 орчим төгрөгийн цалин ордог ба 686,000 төгрөгийг банкны зээлэнд төлөөд миний дансанд 400,000 гаруй төгрөг л үлддэг ш дээ. нь миний дансаар дамжуулж ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авч байгаагүй...” гэх мэдүүлэг / хавтас1, хуудас 156-157/,
11.Гэрч Ц.******** өгсөн “...Одоо бол ТТ-8-р цалинждаг. 2017-2018 оны үед бол гар дээр 1,100,000 орчим төгрөгийн цалин авдаг байсан, одоо бол 1,400,000 орчим төгрөгийн цалин авч байгаа. Миний цалин ямар нэгэн шалтгаангүйгээр буюу даргын тушаалгүйгээр хасагдаж, нэмэгдсэн зүйл байхгүй. Ажлын үзүүлэлтээс шалтгаалаад байгууллагын даргын тушаалаар цалингаа нэмүүлж, хасуулах тохиолдол байсан. ...Э***** нь миний дансыг ямар нэгэн байдлаар ашигласан, цалин нэмж, хассан, надаар дамжуулж мөнгө авсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг/ хавтас 1, хуудас 160-161/,
12.Гэрч Ч.Б***** өгсөн “...2018 оны 10 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ТТ-10 шатлалаар 1,200,000 төгрөгийн цалин авч байсан, харин 2020 оны 04-р сараас мөрдөгчөөр томилогдон ажиллахад ТТ-9 шатлалаар сарын 1,100,000 төгрөгийн цалин авч байсан санагдаж байна. Энэ хугацаанд миний цалин дээр илүү мөнгө бодож олгож байсан эсэхийг мэдэхгүй байна ямар ч байсан илүү бодож олгосон байна гээд суутгал авч байгаагүй. Мөн дутуу олгож байсныг бол мэдэхгүй заримдаа тогтмол буудаг цалингаас арай нэг дутуу бодогдсон юм байдаг л байсан тэгээд энэ талаар нягтлан бодогчоос асуухаар сарын ажлын хоног тэд бодогдсон байна гээд л тухайн үед нь тайлбарладаг байсан би тэрэнд ч нэг их ач холбогдол үзүүлээгүй юм...” гэх мэдүүлэг/ хавтас 1, хуудас 135/,
13.Гэрч Б.Э******* өгсөн: “...Эрх хэмжээний тухайд төсвийн шууд захирагчийн эрх эдэлж, аливаа гүйлгээнд 1 дүгээр гарын үсэг зурах, эрүү, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, алба хаагч нарт сахилгын арга хэмжээ тооцох зэрэг эрх хэмжээтэй байсан. ...цалин олгохын тулд нягтлан бодогч нь алба хаагч нарын цалин бодсон цалингийн хүснэгтийг авч ирээд надад танилцуулдаг, би ерөнхийдөө хүмүүсийнхээ нэрсийг хардаг, мөн алба хаагчийн цалин ямар үндэслэлээр нэмж, хасаж байгаа асуудлыг нарийвчлан асууж шалгасны үндсэн дээр гарын үсгээ зурдаг байсан юм. ...Би цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа ын энэ үйлдлийг ёстой мэдээгүй. Сүүлд намайг хэлтсийн даргын ажлаа өгсний дараа 5-6 сарын дараа миний ажлыг хүлээж авсан Алтанхуяг дарга над руу утсаар яриад “... чинь мөнгө төгрөг идэж уусан асуудал байгаа юм байна...” гэж хэлсэн юм. ...Алтанхуяг даргатай ярьж байгаад танай байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж ярьсан юм. ...Би цалингийн хүснэгт дээр гарын үсэг зурахдаа алба хаагч нэг бүрийг тулгаж үздэггүй, ерөнхийдөө тухайн сарын цалингийн хөл дүн болон цалин нэмж эсхүл хасаж олгож байгаа алба хаагчдын нэр, үндэслэлийг нарийвчлан шалгадаг байсан юм. ...******* аймгийн аудитын газраас жил бүр 1-2 дугаар сарын үед өмнөх оны санхүүгийн материалд аудит хийдэг байсан санагдаж байна. өөрөө санхүүгийн баримтаа аваад ******* аймагт очиж аудит шалгуулдаг, тэгээд ямар нэгэн зөрчилгүй дүгнэлт гардаг байсан. Гэхдээ ойр зуурын жижиг жижиг зөрчил гардаг байсан санагдаж байна. ...Миний хувьд яах ч арга байхгүй 1 дүгээр гарын үсэг зурж, хяналтаа тавьж байсан, цалин нэмж хасах асуудлыг нарийвчлан хараад явж байсан, тэрнээс биш хүн бүрийг нэг бүрчлэн тулгаж үзээгүй нь миний буруу болсон байна...” / хавтас 1, хуудас 179-180/,
14.Гэрч******** өгсөн: “...2017 онд ******* аймгийн Төрийн аудитын газрын шинжээч Ц.У****** /одоо ажлаас гарсан/ гэх хүн сумын цагдаагийн хэлтсийн санхүүгийн аудит хийсэн, 2018 онд Санхүүгийн тайлангийн аудит хийгдээгүй, Монгол улсын ерөнхий аудитын тушаалаар итгэл үзүүлсэн, ...2019 онд ...аудитор гэх хүн, 2020 онд ахлах аудитор , 2021 онд аудитор гэх хүмүүс тус тус санхүүгийн аудит хийсэн байна. ... хэлтсийн сар бүрийн цалингийн цэсийг тухайн сумын төрийн сангийн ажилтан хянаж баталгаажуулдаг юм. Төрийн сангаас гараад банкаар дамжиж ажилтан тус бүрийн данс руу хэрхэн шилжиж байгааг манай төрийн аудитын газраас хянах боломжгүй. Манай төрийн аудитын газраас санхүүгийн аудит хийхдээ тухайн цагдаагийн хэлтсийн сар бүрийн цалингийн цэсийг харж, нийт бодогдсон хөл дүн нь алба хаагч нарт цалин хэлбэрээр олгогдсон эсэхийг хянадаг, тэгэхээр энэ гэх алба хаагч нь алба хаагч нарын сар бүрийн цалинг бодохдоо үнэн зөвөөр бодож хэлтсийн дарга болон төрийн санчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байсан, харин цаашаа банкан дээр очиж гүйлгээ хийхдээ янз бүрийн аргаар будилуулсан байх магадлалтай тул тэр зөрчлийг манай аудит илрүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл манай аудитын газар бол зөвхөн дарга, төрийн санч нарын гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан цалингийн цэсийг нь харж шалгалтаа хийсэн гэсэн үг. ...Ер нь дарга, төрийн санч нараар гарын үсэг зуруулж баталгаажсан цалингийн цэсийн дагуу шивэлт хийж цалин олгох ёстой...” гэх мэдүүлэг / хавтас 7, хуудас 62-63/,
15.Дархан уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “ Пийк ом аудит” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтийн тайлан “...Мөрдөгчийн шинжээч томилсон тухай тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан боловч 2021 оны 10 дугаар сарын 27 манай компанийн захирал бид хоёр ковид-19 өвчнөөр өвдөж, түүнээс хойш хугацаанд шинжилгээ хийж чадахгүй жаахан удааширсан. Гэхдээ 2021 оны 12 дугаар сараас эхлэн шинжилгээний ажил эхэлсэн боловч ******* аймгийн сум хэлтсийн 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын санхүүн анхан шатны бүх баримтыг нэг бүрчлэн үзэж шинжилгээ хийсэн, мөн сум дахь арилжааны банкуудаас холбогдох баримт материалуудыг гаргуулан авч ажилласан учир хугацаа шаардсан ажил болсон байгаа. Дүгнэлтийн тухайд ******* аймгийн сумын хэлтсээс ирүүлсэн 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын 5 оны баримтад үндэслэн дүн шинжилгээ хийсэн байгаа.
1.Нягтлан бодогч ******* нь 2017, 2019 ,2020, 2021 онуудад өөрийн ээлжийн амралтыг бодохдоо ээлжийн амралтын хоногоо илүү бодож 2017 онд 773,280 төгрөг, 2019 онд 57,050 төгрөг, 2020 онд 641,295 төгрөг, 2021 онд 396,869 төргөг, нийт 1,868,493 төгрөгийг өөртөө илүү бодож өөрийн 5682017535 дугаартай Хаан банк, 5002785857 дугаартай Хас банкны дансуудаар дамжуулан авсан байсан. Улмаар илүү бодож авсан цалингаа буцаан төлөхдөө өөрийн авах ёстой цалингаа авахгүй, суутгал байдлаар төлсөн байсан. Ингхэдээ 2017 онд 12 дугаар сард 934,506, 2018 оны 12 дугаар сард 500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сард 71,036 1,020,032 төгрөг, 2020 оны 03 дугаар сард 34,872 төгрөг, нийт 2,056,446 төгрөгийг суутгаж төлсөн байна. Өөрөөр хэлбэл *******т нь өөртөө илүү бодож авсан 1,868,493 төгрөгийг 2,056,446 төгрөг болгож, нэмж төлсөн байсан. Гэхдээ энэ нь хэргийн бодит хохиролд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.
2.******* нь 2017 оны 01 сараас 2021 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд сум дахь цагдаагийн хэлтсийн нийт алба хаагчдын давхардсан тоогоор 250 удаа ээжлийн амралтыг бодсон байсан. Ингэхдээ ******* нь цалингийн хүснэгт гаргахдаа ээлжийн амралтаа авсан, тухайн сард ажиллагаагүй алба хаагчдад хуурамчаар цалин бодож, цалин авах юм шиг хүснэгт бэлтгэдэг байсан. Харин банкны шилжүүлэг хийхдээ тухайн ажилтанд бодсон хуурамч цалинг өөрийн болон Сантехникч О***** Хаан банк дахь 50******* дугаартай данс руу шилжүүлж өөртөө авсан байсан байна. Улмаар тухайн ээлжийн амралт эдэлсэн алба хаагч ажилдаа эргэн орж, ажилласан хугацааны үнэн зөв цалингаа авах үед нь цалингийн хүснэгт дээр тухайн алба хаагч цалин авах байдлаар бодож байгаа боловч буцаагаад хуурамч цалингийн суутгал хийж тухайн алба хаагч цалин авахгүй юм шиг хүснэгт гаргадаг. Тэгээд банкны шилжүүлэг хийхдээ тухайн алба хаагчийн авах ёстой үнэн зөв цалинг олгохдоо өөрийн авах ёстой албан ёсны цалингаасаа суутгал хийх байдлаар тухайн алба хаагчид цалинг нь олгодог байсан байна. Дээрх үйл баримт нь Ч.Э***** үйлдлийн арга болж байгаа юм. Энэ байдаар ******* нь нэр бүхий 6 алба хаагчид 7 удаагийн үйлдлээр 3,897,806 төгрөгийн цалинг хуурамчаар илүү нэмж бодсон, мөн нэр бүхий 3 алба хаагчид 5 удаагийн үйлдлээр 1,408,755 төгрөгийн хуурамч суутгал хийсэн, нэр бүхий 23 алба хаагчдад 34 удаагийн үйлдлээр буюу банкны шилжүүлгийн гүйлгээгээр 22,618,478 төгрөгийн цалинг гарт илүү буюу нөхөж олгосон байна. Мөн нэр бүхий 34 алба хаагч дээр банкны шилжүүлгийн 69 удаагийн гүйлгээгээр нийт 35,953,716 төгрөгийн цалинг дутуу гарт олгосон. Гэхдээ нь зарим алба хаагч дээр илүү цалин бодож, зарим алба хаагч дээр дутуу цалин бодож үүний зөрүү мөнгийг хооронд нь шилжүүлэх байдлаар хэн нэгэн алба хаагчийг хохироохгүйгээр цалинг нь олгож байсан юм. Сүүлдээ ******* нь цалин бодолттой холбоогүйгээр зөвхөн банкны шилжүүлгээр илүү эсхүл дутуу гүйлгээ хийж эхэлсэн байсан. ******* нь 23 удаагийн үйлдлээр банкны шилжүүлгийн гүйлгээгээр өөртөө 19,212,539 төгрөгийг гарт илүү, 12 удаагийн үйлдлээр өөрөөсөө 6,065,466 төгрөгийн цалинг гарт дутуу тус тус олгосон байсан. Мөн сантехник - 30 удаагийн үйлдлээр банкны шилжүүлгийн гүйлгээгээр 23,854,827 төгрөгийн цалинг гарт илүү олгосон байсан. Нягтлан бодогч ******* нь алба хаагчдын авах ёстой цалинг нь хооронд нь шилжүүлэх байдлаар үнэн зөвөөр олгож байсан учир дээрх алба хаагч нар нь энэ талаар огт мэдээгүй байгаа байх. Ямар ч байсан ******* дээрх үйлдлийн аргаар нийт төгрөгийн цалинг илүү олгосон, үүнээс 42,039,534 төгрөгийг буцаан суутгаж дутуу олгосон байна. Тэгэхээр үүний зөрүү 23,671,478 төгрөг болж байгаа юм. ******* нь дээрх 23,671,478 төгрөгийг өөртөө авсан тул энэ мөнгийг хариуцах ёстой болж байгаа юм. Иймд энэ мөнгийг буцаан төлөхийн тулд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкаар дамжуулан 6,412,330 төгрөгийг бэлнээр тушааж, алба хаагчдын цалинг олгосон байсан.Тэгэхээр үлдэгдэл 17,259,148 төгрөг огт төлөгдөөгүй, хохирол үүссэн байна. Ямар ч байсан ын гаргасан цалингийн хүснэгт дээр хэлтсийн дарга нь гарын үсэг зурж байгаа, гарын үсэг зурахдаа тэр 50-60 алба хаагчийг нэг бүрчлэн тулгаж үзэхгүй л бол дарга нь мэдэхгүй, анзаарахгүй байх боломжтой. Харин банкны ажилтны тухайд цагдаагийн хэлтсээс ирүүлсэн цалингийн хүснэгтийг банкны шилжүүлгийн жагсаалттайгаар тулгахгүйгээр шилжүүлэг хийдэг, заримдаа Ч.- файл хэлбэрээр нь авч шилжүүлэг хийдэг юм байна лээ, тэгэхээр үүнийг бас мэдээгүй байх боломжтой. Хэрэв цалингийн хүснэгт, банкны шилжүүлгийн жагсаалт хоёрыг хооронд нь тулгаж харсан бол ийм зөрчил байгааг мэдэх боломжтой..., нь нэр бүхий 23 алба хаагчдад 34 удаагийн үйлдлээр банкны шилжүүлгээр гүйлгэж, цалингийн хүснэгтээс 22,618,478 төгрөг илүү олгосон байдлаар нийт бичилт хийж олгосон, буцаагаад нэр бүхий 34 алба хаагчдад 69 удаагийн үйлдлээр банкны шилжүүлгээр гүйлгэн цалингийн хүснэгтээс 35,953,726 төгрөг дутуу олгосон мэтээр бичилт хийсэн. Энэ хоёр дүн тэнцүү байсан бол ямар нэгэн зөрүү үүсэхгүй, дээр мөнгөний зөрүү болох 13,335,248 төгрөгийг өөртөө аван гэсэн үг, нь өөр дээрээ 19,212,539 төгрөгийг илүү, өөртөө 6,065,466 төгрөг дутуу олгож, бодитоор 13,147,073 төгрөгийг илүү олгосон /19,212,539-6,065,466=13,147,073/ Мөн сантехникч т 30 удаагийн үйлдлээр 23,854,827 төгрөг илүү олгосон, нягтлан бодогч нь мэргэжлийн алдаа гаргаж 4,826 төгрөгийг илүү олгосон. Ингээд нийтдээ мэргэжлийн алдаанаас 4,826 төгрөгийг өөртөө илүү, өөр дээрээ санаатайгаар 13,147,073 төгрөг илүү, ийн дансаар 23,854,827 төгрөг илүү, нийт 37,006,726 төгрөгийг илүү бодитоор авсан байна. Тэгэхээр дээрх 65,711,012 төгрөг нь ын өөртөө 37,006,726 төгрөг болон алба хаагч нарын хооронд гүйлгэн шилжүүлсэн гүйлгээ нийт мөнгөн дүнгийн нийлбэр юм” гэх / хавтас 1, хуудас 122-123, 125-126/,
16. Пийк ом аудит” ХХК-ийн шинжээч , нарын гаргасан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн тайлан Нягтлан бодогч *******ын өөрийн дансаар дамжуулан 13,147,073 төгрөг илүү, сантехникч Д.О********* дансаар дамжуулан 23,854,827 төгрөг илүү буюу нийлбэр 37,001,900 төгрөг илүү бодитоор хийгдсэн гүйлгээ байна. Үүн дээр нягтлан бодогчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад 4,826 /Дөрвөн мянга найман зуун хорих зургаан/ төгрөг илүү олгосныг нягтлан бодогч хариуцах тул нийт 37,006,726 төгрөг болно. ....Нягтлан бодогч ******* нь сантехникч П.О******** болон тус хэлтсийн бусад алба хаагчдын нэр дансыг ашиглаагүй зөвхөн өөр дээрээ илүү олгосон дүн 19,212,539 төгрөг, түүнийгээ буцаан суутгаж дутуу олгож төлсөн дүн 6,065,466 төгрөг юм. Өөрөөр хэлбэл 23 удаагийн шилжүүлгийн үйлдлүүдийн нийлбэрээр: Цалингийн хүснэгтэд *******ын гарт олгох цалингийн дүн 10,000,000 төгрөг байлаа гэж төсөөлбөл банкны шилжүүлгээр 29,212,539 төгрөг шилжүүлж авсны улмаас 19,212,539 төгрөг илүү авсан байна. Мөн 12 удаагийн шилжүүлгийн үйлдлүүдийн нийлбэрээр: Цалингийн хүснэгтэд *******ын гарт олгох цалингийн дүн 16,065,466 төгрөг байлаа гэж төсөөлбөл банкны шилжүүлгээр 10,000,000 төгрөг шилжүүлж авсны улмаас 6,065,466 төгрөг дутуу буюу буцаан төлсөн байна. Нягтлан бодогч ******* нь өөртөө 19,212,539 төгрөг илүү ба 6,065,466 төгрөг дутуу нийтдээ илүү 13,147,073 төгрөг өөрийн цалингийн харилцах дансаар авсан..., Дээрх илүү олгосон 65,711,012 төгрөг, буцаан суутгалаар төлсөн 48,451,864 төгрөг нь бүхэлдээ *******ын болон дансаар дамжсан мөнгө биш бөгөөд нийт тухайн хэлтсийн алба хаагчдын дансны хооронд гүйлгэсэн мөнгөн дүн юм. *******, Д. болон нийт хэлтсийн алба хаагчдын данс хооронд шилжүүлэн нэгнээс нь авсанаа нөгөөхөөс нь нөхөж өгөх, нөхөж өгснийгөө 3-дах хүний данснаас гүйлгэн шилжүүлэх гэх мэтээр нийт 65,711,012 төгрөгийг илүү, 42,039,534 төгрөгийг дутуу олгосон болно. Цалингийн хүснэгтэнд бодогдсон цалингаас банкны гүйлгээгээр илүү шилжүүлэхийг гарт илүү олгосон, цалингийн хүснэгтэнд бодогдсон цалингаас банкны гүйлгээгээр дутуу шилжүүлэхийг гарт дутуу олгосон гэж дүгнэлтэнд тусгасан болно..., Няттлан бодогч ******* нь 2017 онд бэлнээр 4,000,000 төгрөгийг банканд тушаагаагүй, алба хаагч нарын цалин олгоогүй болно. Банкинд тушааж олгоогүй тул баримтаар нотлогдохгүй болно. Төлөх ёстой хохирлын хэмжээгээр хасагдах боломжгүй юм..., Нягтлан бодогч *******ын 2017-2021 оны хугацаанд мэргэжлийн алдаанаас үүдэлтэй илүү олгосон мөнгөн дүн нь 4,826 /Дөрвөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг болно...”гэсэн дүгнэлт /7-р хавтасны 211-214 дүгээр тал/,
17.*******ыг ******* аймаг дахь газрын сум дахь сум дундын хэлтэст нягтлан бодогчоор томилсон Ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/292 дугаартай тушаал/ хавтас 1, хуудас 203/,
18.*******ыг ажлаас халах тухай Ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/1072 дугаартай тушаал / хавтас 1, хуудас 204/,
19.*******ын 5682017535***** О* 5048******* дугаарын дансны хуулга / хавтас 2, хуудас 02-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдлыг бий болгох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагын албан тушаалтан өөрт хуулиар оногдсон үүргээ өөрийн байгууллагын эсрэг ашиглаж өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн өөртөө давуу байдал бий болгож төрийн байгууллагад 37,006,073 төгрөгийн бодит хохирол учруулсан байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн бөгөөд 2.3 дугаар зүйлийн 1-д гэм буруу нь санаатай эсхүл, болгоомжгүй хэлбэртэй байна гэжээ.
Шүүгдэгч ******* өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж хор уршигт зориуд хүргэсэн байгаа тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч болон өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас нийт 37,006,726 төгрөгийн хохирол төрд учирсан үүнээс 19,748,579 төгрөг төлөгдөж, 17,259,148 төгрөг төлөгдөөгүй болох нь “Пийк Ом аудит” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, Пийк Ом аудит” ХХК-ийн шинжээч , нарын гаргасан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн тайлан зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь ГХО ХХК-д нярав ажилтай сарын дундаж цалин 1,600,000 төгрөг авдаг/хавтас 8, хуудас 29, эхнэр Номин бизнес клуб ХХК-д ажилтай сарын дундаж цалин 1,870,000 төгрөг авдаг/ хавтас 8 хуудас 32 болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүгдэгч төрд учруулсан хохирлоо 2023 оны 12 дугаар сараас банкнаас зээл авч үлдэгдэл 17,259,148 төгрөгийг бүрэн барагдуулах боломжтой гэж мэдүүлж байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 17,259,148 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдлыг бий болгох гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хувьд багагүй хэмжээний үр дагаврыг бий болгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгчийн төрд учруулсан хохирол төлбөрийг гаргуулж 1 жилийн хугацаанд барагдуулах саналтай байна. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэргийн байдлаар талууд мэтгэлцсэн, зүйл ангид маргаан байхгүй. нь 2003-2007 онд их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2008 оноос эхлээд энэ ажлыг хийсэн нэлээн туршлагатай. Гэр бүлийн хувьд эхнэр 2 хүүхэдтэй. 2 хүүхэд нь 2010, 2014 онд төрсөн. нь ******* аймаг нярвын ажил хийдэг. Гар дээр 1,600,000 орчим төгрөгийг авдаг. нь 37,006,726 төгрөгийн хохирол төрд учруулсан боловч 19,747,549 төгрөг төлсөн. 17,259,147 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Эхнэр ажилтай, өөрөө ажилд орсон цалинтай болсон. Нэг хэсэг энэ хоёрын амьдрал үнэхээр хэцүү байсан. бид нар бүгдээрээ ажилладаг тул өмгөөлөгч би болон цагдаагийн алба хаагчид амьдралыг нь тэр битгий хэл өөрсдийн хувийн байдлыг мэддэг. Хувь хүний хувьд их томоотой, архи дарс хэрэглэдэггүй, эхнэр хүүхдэдээ халамжтай ийм эр хүн. Хэрэв хорих ял эдлэх юм бол төрд учруулсан 17,259,147 төгрөгийн хохирлыг 1 жил төлөх боломжгүй. Улсын яллагч 1 жилийн хугацаанд гэж санал тавьж байна. Ажилтай төрөлтэй байж төрд учруулсан хохирлыг төлж барагдуулан. ын хувь хүний байдлыг харахаар учиргүй төлөхгүйгээр төрийг хохироох хүн биш энийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1-5 жил зорчих эрх хязгаарлах, 1-5 жил хорих ялын санкцтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. Миний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-ыг хэрэглэж өгөөч гэсэн саналтай байна. Яагаад гэхээр 17,259,147 төгрөгийн хохиролтой. Улсын яллагч 1 жилийн хугацаанд төлүүлэх гэсэн саналыг дэмжиж байна. хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд төлүүлж тэнсэж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ажил хийж учирсан хохирлоо төлж барагдуулах боломжтой болсноо илэрхийлж, энэ байдал нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдсон байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан олон нийтээс тусгаарлалгүйгээр ажил хөдөлмөр эрхэлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулах боломж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.ын нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилээр хасаж, 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.- гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг нэг жилийн хугацаагаар хүлээлгэх, мөн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнсэнгийн хугацаанд хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.т мэдэгдсэн болно.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.ын нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч П.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг нэг жилийн хугацаагаар, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнсэнгийн хугацаагаар тус тус авсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.т мэдэгдсэн болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 17,259,148 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
7.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА