| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/178 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, хохирогчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******гийн *******, оны дүгээр сарын -ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн сумын дугаар () багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: пп9713.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор “шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт байрлах ийн гэрт 2 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “эхнэр рүү зуухны таг далайсан” гэх шалтгаанаар хохирогч ыг модон сандлаар толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...аас гаргасан “ сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт иргэн нь бусдад зодуулсан байдалтай байна” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай “...2236018 дугаартай хэрэгт ...******* овогтой ******* нь Ховд аймгийн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт байрлах ийн гэрт 2 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “эхнэр рүү зуухны таг далайсан” гэх шалтгаанаар хохирогч г 28-23 хэмжээтэй модон сандлаар толгой хэсэгт цохиж газар унагаасны улмаас толгойн хэсэгт гэмтэл үүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэх прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 153-155 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Б.*******ыг хохирогч ыг зодсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн “Уг хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн сумын төвд, Өгөөмөр багийн 6-14 тоот хашаанд байрлах гэрт болсон байх” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас) зэргээр уг гэмт хэрэг нь Ховд аймгийн сумын Өгөөмөр багийн нутагт үйлдэгдсэн болох нь тогтоогджээ.
1.3. Гэрч ийн “...Манай охин 4 хүүхэдтэйгээ надтай хамт амьдардаг юм. гэдэг хүнтэй өнгөрсөн хавраас танилцаж энэ хүнтэй хамт амьдраад байгаа. нь 2 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт Хомын талаас ирээд 3, 4 хоносон. 11 дүгээр сарын 02-ны өдөр манай охин гэртээ боорцог хийгээд өнжсөн, тэр өдөр гадуур яваад орой 16 цагийн үед жаахан халамцуу орж ирсэн. Гэрт байхдаа машиндаа архи хийчхээд тэрийгээ гарч ороод уугаад яваад байсан. Тэгээд орой 22 цагийн үед манай хүргэн Б.*******, манай охин а хоёр манайд орж ирсэн. Энэ хоёрыг манай зээ хүү дуудсан юм байна лээ. Б.*******, а хоёр орж ирээд манай охин а нь болон эгч нар луу “та нар эндээс явцгаа, энд хүнд битгий гай болоод бай, хүүхэд битгий дарамтлаад бай” гэж эгчтэйгээ маргасан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас);
- Гэрч “...би ыг манайхаас зайлаад өг гэж хэлээд чирээд гэрээс гаргасан, тэгээд 30-40 орчим минутын дараа гэрт орж ирээд гэрийн зүүн талаар пийшингийн дэргэд суусан, энэ хооронд эгч бид хоёр л хэрэлдээд хоорондоо бөөн хэрүүл болсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн -20 дугаар хуудас);
- ын “...Ховд аймгийн сумын Өгөөмөр багийн 6-14 тоотод 2 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23-аас 24-н цагийн үед Ханзагын Балдан нь гэртээ согтуу байсан. нь миний хүү Бадарчийн ад эрэгтэй хүүхэд байж эгчийнхээ үгэнд ордоггүй үг сөрлөө алан шүү гэж хэлэхэд манай хүүхэд уйлаад гараад гүйсэн. Тэгээд Б.*******, а нарыг дуудаж ирсэн байсан. Тэр хоёр орж ирээд “хүүхэд дээрэлхээд байхын, яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ” гэхэд Манай нь “хуц пиздаа минь” гэж хариулж байгаа сонсогдсон өөр юу гэж хэлж байгаа нь сонсогдоогүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас) зэрэг нь хоорондоо агуулгын зөрөөгүй, мөн энэхүү мэдүүлэгт дурдсан үйл баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үгүйсгээгүй тул үнэн зөв гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой.
Дээрх мэдүүлгүүдэд дурдсан агуулгаас дүгнэвэл Ховд аймгийн сумын Өгөөмөр багийн 6-14 тоотод байрлах гэрч ийн гэрт 2 оны 11 дүгээр сарын 02-ны орой шүүгдэгч Б.*******, гэрч а нар ирж хохирогч , гэрч нартай Б.ыг дээрэлхлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Харин гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгсэн чинь гэнэтхэн пийшингийн дээд талын таг ширмийг аваад босоод ирэхээр нь манай хүргэн Б.******* руу сууж байсан модон сандал шидсэн. сандалд оногдоод пийшин зүүн талын багана хоёрын завсраар доош харж унаад босож ирсэн” гэх мэдүүлгээсээ шүүхийн хэлэлцүүлэгт “...ыг ширэм аваад босож байгааг хараагүй. ...эргээд харах үед асуудал өнгөрчихсөн, уначихсан байсан” гэж;
- Гэрч а мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...нөгөө Балдан нь пийшингийн дээд талын ширэм барьсан далайж байсан” гэх мэдүүлгээсээ шүүхийн хэлэлцүүлэгт “...Дуу гарахаар нь эргээд харахад Б.*******, аав хоёр босоод ирсэн. Тэр үед эгч бид хоёр салсан. Би ыг ширэм авч далайж байхыг хараагүй” гэж;
- Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... нь дээлийнхээ ханцуйгаар жийрэглэж пийшингийн ширэм авч харагдсан тэгэхээр нь манай аав Цэндийн Бадарч нь авч буй ширэм дээр нь дарж авсан. Тэгээд таш гээд дуу гарсан, тэгтэл Б.******* гэх хүн гэрийн баруун талын орон дээр сууж байгаа харагдсан” гэх мэдүүлгээсээ шүүхийн хэлэлцүүлэгт “...ширэм барихад Олноо сандлаар цохичих шиг боллоо гэж маргааш өглөө нь аавын үгнээс сонссоноос биш өөр санахгүй байна” гэж тус тус зөрөөтэй мэдүүлсэн тул уг мэдүүлгүүдийн агуулгыг яллах болон цагаатгах талын нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
1.4. Хохирогч ы биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 995 дугаартай “...ы биед их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай дэлбэн хэсгийн цус харвалт, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн талын сильвиевийн ховилд цус, тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан тархмал няцрал, гавлын зүүн чамархай ясны дотогш цөмөрсөн хугарал, зүүн талын чамархай ясны цөмөрсөн хугарлаас баруун нүдний ухархай яс хүрсэн хугарал, зүүн талын чамархай ясны цөмөрсөн хугарлаас дагз яс хүрсэн хугарал, ярианы үйл ажиллагааны өөрчлөлт, баруун талын гар хөлийн саажил, баруун хацрын саажил, баруун нүдний ухархайн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн шанаа хэсгийн зулгаралтын сорви, зүүн мөрний урд хэсгийн зулгаралтын сорви, зүүн хөлийн тавхайн дээд хэсгийн зулгаралтуудын сорви гэмтэл тогтоогдлоо. ...ы биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 60-64 дүгээр хуудас)-ийг хэрэгт бэхжүүлсэн байна. Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан энэхүү шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтийн талаар талууд маргаагүй тул үнэн зөв гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Дээрх дүгнэлтээс харвал хохирогч нь зүүн талын чамархай орчимдоо цохиулснаас үүдэж дээрх гэмтлүүдийг авсан байх бөгөөд уг гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь тогтоогджээ.
1.5. Шүүгдэгч Б.******* яллагдагчаар “...Тухайн үед пийшингийн халуун төмрөөр миний эхнэрийн араас толгой руу нь цохих гээд далайж байх үед би түрүүлж сандал шидсэн. Миний эхнэр 8 сартай жирэмсэн байсан. ...Тухайн үед миний эхнэр, эхнэрийн гэдсэнд байсан хүүхдийн амь насанд аюул учрахаас урьдчилаад би руу сандал шидсэн” гэж (1 дэх хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас);
- Шүүхийн хэлэлцүүлэгт “... тэр үед манай эхнэр лүү зэвүүн хараад шүдээ хавираад сууж байсан ба би хувцасны шкафын урд сууж байсан. сууж байгаад гэнэт нүүрс хийсэн байсан зуухны улайдсан ширэм аваад босоод ирсэн. Тэр хооронд 2-3 секунд болсон. сууж байгаад ширэм аваад босоод ирэхээр нь би өөрийнхөө сууж байсан сандлаа аваад шидсэн. Тэгтэл ыг оноод, саваад багана мөргөөд унасан. Унасных нь дараа хадам эгч бид нар босгочхоод, эхнэр бид хоёр хэдэн дүү нар, хадам эцгээ аваад явсан. Би эхнэрээ хамгаалаад ширэм рүү нь сандал шидсэн. Цохиод аллаа гэж бодоод ширэм рүү сандал шидээд ширэм пийшин дээр унасан. ...Би аргагүй байдлаас болоод буюу эхнэрээ хамгаалаад ширэм рүү сандал шидсэн. ... пийшингийн урд сууж байсан. Манай эхнэр түлээ хийдэг савны хажууд хаалга руу хараад зогсчихсон байсан. ... пийшингийн урд сууж байгаад босоод ирсэн. Тэгэхээр нь гарах гэж байгаа юм байна гэж ойлготол манай эхнэр лүү хараад шүдээ хавираад байхаар нь араас нь цохичих вий гээд хараад сууж байсан. Тэр үед би нэлээн дээр сууж байсан. Гэтэл гэнэт пийшингийн таг ханцуйлаад далайгаад нэг алхахаар нь шидсэн” гэж;
- шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж тус тус гэм буруугийн талаар маргажээ.
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас);
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас) зэрэг болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлгийг харьцуулан хэрэг болсон гэх үйл баримтыг сэргээн дүрсэлбэл: Хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч пийшингийн урд талд сууж байсан, гэрч , нар хаалганы хажууд байх усны савны дэргэд зогсож байсан, гэрч хоймор хэсэгт буюу зурагтын урд талд сууж байсан, шүүгдэгч Б.******* нь угаалгын машины урд талд сандал дээр сууж байсан нь тус тус тогтоогджээ.
Мөн криминалистикийн шинжилгээний 08 дугаартай дүгнэлтээр хохирогч өмсөж явсан дээлийн ханцуй хэсэгт 40*50мм, 20*20мм, 140*40мм хэмжээтэй хайрагдаж түлэгдсэн гэмтлүүд тогтоогдсон тул хохирогч тухайн үед пийшингийн тагийг ханцуйгаараа жийрэглэж барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн “...Гэтэл гэнэт пийшингийн таг ханцуйлаад далайгаад нэг алхахаар нь шидсэн” гэх мэдүүлэг хохирогчийн биед авсан гэмтлээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал хохирогч нь пийшингийн үүднээс гэрийн хаалга чиглэлд алхсан тохиолдолд шүүгдэгч рүү баруун талын шанаагаа харуулж явахад шүүгдэгчийн хохирогч руу шидсэн сандал нь шүүгдэгчийн баруун талын чамархай, хацар хэсэгт онохоор байна. Гэтэл хохирогч зүүн талын чамархай хэсэгтээ шүүгдэгчийн үйлдлийн улмаас гэмтэл авсан нь хөдөлбөргүй тогтоогджээ. Иймд хохирогч пийшингийн тагийг авах үед шүүгдэгч Б.******* сандал шидэж хохирогчийн зүүн чамархай хэсэгт цохисон гэж дүгнэх үндэслэлтэй.
Мөн гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хохирогч цохиулсны улмаас багана, пийшингийн дундуур толгой нь зүүн хойшоо харсан чиглэлтэй унасан нь дээрх дүгнэлтийг нотолж байна.
1.6. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Ховд аймгийн сумын Өгөөмөр багийн 6-14 тоотод байрлах гэрч ийн гэрт 2 оны 11 дүгээр сарын 02-ны орой шүүгдэгч Б.*******, гэрч нар ирж хохирогч , гэрч нартай Б.ыг дээрэлхлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэсэн. Уг маргааны явцад шүүгдэгч хохирогч руу сандал шидэж цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.
2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогч руу сандал шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар хүн өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Тухайлбал тулгарсан довтолгоо гэж бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн биеийн хүч хэрэглэн довтлохоор идэвхтэй үйлдэл хийж эхэлсэн, үргэлжилсэн довтолгоогоор бусдын биед халдаж байгааг ойлгоно.
Энэхүү хэргийн хүрээнд хохирогч нь пийшингийн таг дээлийнхээ ханцуйгаар барьсан үйлдэл тогтоогдсон боловч бусдын эсрэг идэвхтэй довтолгоо хийх нь тодорхой болсон, эсхүл хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгөөр шүүгдэгч Б.******* нь урьд Ховд аймгийн сумын Өгөөмөр багийн нутагт 2 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ыг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал зэргээс нь дүгнэвэл шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Тодруулбал шүүгдэгч нь аливаа маргааныг хүчирхийллийн аргаар шийддэг зан үйлтэй гэж үзэх бөгөөд бусдын биед халдсан довтолгоондоо үргэлж эд зүйл ашигладаг гэж дүгнэв.
2.5. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч ы эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Хохирогч ы өмгөөлөгч эмчилгээний зардалд шүүгдэгчээс 2’090’878 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Шүүгдэгчийн эхнэр дансны хуулгаар шүүгдэгчээс хохирогчид 3’923’900 төгрөгийг төлсөн тул хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн гэж дүгнэж, хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Харин гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр шүүгдэгч хэвийн байдалдаа ороогүй буюу бүрэн эдгээгүй, цаашид эмчилгээ сувилгаа хийх шаардлагатай болох нь нотлогдсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэг зорилт нь зөрчигдсөн эрхийг сэргээх тул хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 174 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 173 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 178-180 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын “...Хүний биеийн байдал бол хүнд байгаа, өөрийгөө илэрхийлж чадахгүй, юм ярьж чадахгүй, баруун тал мэдээгүй байгаа. Баруун гар нь мэдээгүй байна. Хөл нь бага зэргээр мэдээ ороод байгаа, юм түшээд алхдаг болсон, ярьж чадахгүй байгаа” гэж (1 дэх хавтаст хэргийн 47 дугаар хуудас), мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “...Аавын биеийн байдал одоогоор хэл яриа ороогүй, баруун гар мэдээгүй байна. Өөрөө ямар ч байсан босоод явдаг болоод байгаа” гэж (1 дэх хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) тус тус мэдүүлсэн байна. Мөн хохирогч хөдөлмөрийн чадвараа 70 хувиар буюу бүрэн алдсан байна. Тодруулбал хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрийгөө авч явах чадваргүй, бусдын асрамжид орсон байна. Энэхүү нөхцөл байдлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарт хамааруулан үзнэ.
3. Улсын яллагч “...шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчид 10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан, хохирогчийн өмгөөлөгч санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг оногдуулахаар заажээ.
Улсын яллагчийн санал болгосон ял шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэрэгт тохирох тул шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
3.2. Мөрдөгч 3 оны дүгээр сарын 13-ны өдөр шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (1 дэх хавтаст хэргийн 162 дугаар хуудас) авсан байх ба энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн гэрээс хохирогчийг цохисон гэх нэг ширхэг модон сандлыг, мөн шинжилгээ хийх зорилгоор хохирогчийн саарал өнгийн нэг ширхэг дээлийг тус тус хураан авч эд мөрийн баримтаар тооцож ирүүлжээ. Дээрх эд зүйлүүдэд үзлэг хийж, тэмдэглэлээр хэрэгт бэхжүүлсэн байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус модон сандлыг гэрч ид, хохирогчийн саарал өнгийн нэг ширхэг дээлийг түүний хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох нь зүйтэй. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч нь хохирогчид 3’923’900 (гурван сая есөн зуун хорин гурван мянга есөн зуун) төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2,090,878 (хоёр сая ерэн мянга найман зуун далан найман) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн модон сандлыг гэрч ид, хохирогчийн саарал өнгийн нэг ширхэг дээлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Пүрэвсүрэнд тус тус буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА