Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

 

23 оны 0 сарын 0    23/ШЦТ/12

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ургийн овогт ы *******, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл , ээж, эгчийн хамт аймгийн сумын дугаар () багийн тоотод оршин суудаг, урьд аймаг дахь Сум дундын шүүхийн 10 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 3 сар хоногийн баривчлах ялаар, мөн тус шүүхийн оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: дю8819.

Монгол Улсын иргэн ургийн овогт ын *******, оны 03 дугаар сарын 09-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт аймгийн сумын дугаар () багийн дугаар гудамжны тоотод оршин суудаг, аймаг дахь Сум дундын шүүхийн 12 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 5 дугаар шүүхийн 15 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 оны дугаар сарын 2-ны өдрийн 19/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: дю9931.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор “шүүгдэгч *******, ******* нар нь 22 оны 05 дугаар сарын 28-аас 29-ний өдрийн хооронд бүлэглэн Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг “Өндөр далан” гэх газраас хохирогч гийн 32 тооны адууг БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” загварын, улсын дугааргүй мотоциклоор тууж мал хулгайлсан нь нотлогдсон” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар;

- Мөн “шүүгдэгч *******ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 22 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн дугаар хорооны задгай тоотод ын гэрт ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 66-69 дүгээр хуудас);

- Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн  31-43 дугаар хуудас);

- 31 тооны адууг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 46-52 дугаар хуудас);

- Хохирогч гийн “....Би 22 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Өндөр далан гэх газарт өөрийн эзэмшлийн 40 тооны адуу харахаар ирэх үед манай адуунууд алга байсан. Тэгээд хайлгүй гэртээ ирээд ямаагаа самнаад гэртээ өнжсөн. 22 оны 05 дугаар сарын 29-нд 14 цагийн үед гэртээ байж байтал манай эхнэр болох Пүрэвсүрэнгийн төрсөн дүү болох Дөргөн суманд оршин суудаг дүү нь залгаад танай адуутай адил зүсний дором тамгатай 40 тооны адуу явж байна гэж хэлэхээр би ы гэрт очиж уулзаад Дөргөн сумын төв рүү мотоциклтой ирсэн. цагийн үед Даадаа гэх жолоочтой хамт Дөргөн сумын Сээр багийн Ерэнпил гэх газарт ирэхэд манай тооны адуу байсан. Тухайн адуунуудыг холоос дурандаж харах үед манай яг өөрийн адуу мөн байсан. 22 оны 05 дугаар сарын -ны өдөр би 40 тооны адуу алдсан талаар гаргасан манай 32 тооны адуу байсан юм. Харин үлдсэн адуу нь манай ах дүү нарын адуу байсан ба тухайн үед манай адуутай хамт байгаагүйг сүүлд олж мэдсэн. Харин манай 32 тооны адуунаас 1 тооны шарга гүү байхгүй байсан ба үлдсэн 31 тооны адуугаа тоо ёсоор нь хүлээж авсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 8-9, 1-2 дугаар хуудас);

- Гэрч ы “...Саарал цоохор дээлтэй, өөрийгөө ******* гэж хэлээд бүртгүүлээд гарсан содон шинж тэмдэг нь зүүн гар нь ханцуй дотроо байсан. Зүүн гараа гаргаж ирэхгүй байсан. Би гэмтэлтэй гартай юм байна гэж бодсон. Нөгөө мотоцикл барьж явсан хүний зүс содон шинж тэмдгийг ерөөсөө анзаараагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас);

- Гэрч ын “...22 оны 05 сарын 29-ний өглөө 06 цаг 50 минутын үед Чоно харайхын гүүрний доор гэртээ байж байх үед зүс танихгүй хоёр залуу манай гэрт орж ирсэн. Ирээд мэнд ус болоод утсаараа нэг яриулаач гэж хэлээд миний утсыг аваад гарсан нэг нь гэрт үлдсэн. Гэрт үлдсэн нөхрөөс би хаанаас хаа хүрч явна гэж асуутал энүүхнээс явж байна. Хүзүүндээ хадагтай хүрэн адуу хайж явна гэж хэлсэн. Тэгээд хүрэн адууг хаанаас алдсан юм гэж асуухад урд нуруунаас гэж хэлсэн. Гадна байсан нөхөр нь 8016 гэсэн дугаар луу залгаж ярьсан байсан. Яриаг нь сонсоход “наашаа гарсан юм болов уу гарсан үгүйг мэдмээр байна наашаа гарсныг нь мэдвэл хэлээрэй” гэж цааш яриад байсан. Дараа нь нэг дугаар луу залгаад “88, 80” гэсэн хоёр дугаар луу залгасан байсан. Энэ хоёр дугаарын нэгэнтэй нь “Байна уу Гонгор ах уу Гонгор ах уу Зул байна. ******* байна” гээд тасарсан. Тэгээд гэрт орж ирээд “мобикомын сүлжээ барьдаг газар байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь сумын төв харагддаг газраас мобигийн сүлжээ барина уулаа даваад барина гэж хэлсэн. Тэгтэл тухайн хоёр залуу гараад мотоциклдоо суугаад явсан. Мотоциклын банк нь хөх, цайвар бүтээлэгтэй урд кирла багааж нь цэнхэр өнгийн Мустанг байж магадгүй мотоциклтой явж байсан. ...Тэгээд 10 цаг 50 минутын үед манай нутгийн хоёр хүн болох , Пүрэвхүү хоёр мотоциклтой манайд ирсэн. Ирээд надаас хүрэн азаргатай адуугаа асуусан би тэгээд адуу байгаа газрыг нь зааж өгсөн. Тэгтэл надад адуу туусан танихгүй мотоциклтой хоёр хүн явж байна гэж хэлсэн. ...Тэгээд станц руу яваад харуулаас очиж асуусан. 12-16 цагийн хооронд гаднын регистрийн дугаартай хүмүүс орсон байна уу хараад өг гээд хартал 12 цагийн хооронд ******* гэж хүн гарсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүний содон шинжийг нь харуулаас асуутал “зүүн гар ханцуйнаас гарахгүй байсан” гэж надад хэлсэн. ...Мотоцикл барьж явсан хүн нь саарал бараан өнгийн дээлтэй дэлдэн шар царайтай толгойн оройноос хойноо гэзэгтэй. Хар өнгийн хагас түрийтэй гуталтай, ард сууж явсан нь бор царайтай саравчтай хар малгайтай гандсан саарал дугуй хээтэй торгон дээлтэй, түрүүтэй гуталтай, зүүн гар нь ханцуйнаасаа гарахгүй зүүн гар нь бугалгаараа эргэсэн байрын гартай мотоциклын хоёр талдаа цагаан өнгийн юм ганзагалсан байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);

-Гэрч гийн “...Над руу адуу зармаар байна гэж утсаар анх залгаад хэлсэн. “Ээж эмчилгээнд явах гэж байгаа -аад тооны адуу заръя” гэж хэлэхээр нь хэдэн төгрөгийн үнэтэй юм гэтэл “унага, даага, шүдлэнгээ дээш доош болгоод нэгийг нь 800’000 төгрөгөөр зарна” гэж хэлээд нийт 24’000’000 төгрөгийн адуу авахаар болоод надад ******* хоёр эмээл захисан. Тэрийг нь авч ирж өгөөд бэлэн 3’000’000 төгрөгийг хээр Увс явах зам дээр байхад тоолж өгсөн. ...битүү ястай хуванцар хяртай эмээлээ 1’00’000, цэрэг хар эмээлээ 0’000 төгрөгөөр үнэлж өгсөн. Нийт 2’150’000 төгрөгөөр үнэлээд өгсөн. Мөн бэлэн 3’000’000 төгрөг өгсөн, үлдэгдэл мөнгөө Улаангом орж байж өгнө гэж хэлээд байж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29- дугаар хуудас);

- Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  (1 дүгээр хавтаст хэргийн 2-249 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь 22 оны 05 дугаар сарын 28-аас 29-ний өдрийн хооронд бүлэглэн Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг “Өндөр далан” гэх газраас хохирогч гийн 32 тооны адууг БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн мотоциклоор тууж тус аймгийн Дөргөнө сумын нутагт аваачиж гэрч д зарж 5’150’000 төгрөгийн орлого олсон үйл баримт тогтоогдож байна.

1.2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 144 дүгээр хуудас);

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 1-14 дугаар хуудас);

- Хохирогч ийн “...бид хоёр хоол хийнгээ архи хувааж ууж байсан би нэлээн согтчихсон тасарчихсан байсан. Нэг мэдсэн ******* намайг өшиглөөд цохиод байсан тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас);

- Гэрч гийн “...Миний хүү 22 оны 10 сарын сүүлээр хотод ажил хийхээр үеэл *******тайгаа орж ирээд хотод Өлзийт хороололд арьс ширний үйлдвэрт хөнжил, чөдөр, ногт хийж байна гэж утсаар ярьж байсан. Хамгийн сүүлд 22 оны 12 дугаар сарын 03-ны өдөр над руу утсаар яриад “’000 төгрөг шилжүүлчих ажил руугаа явах гэсэн чинь мөнгө байхгүй байна” гэхээр нь би ’000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 22 оны 12 дугаар 04-ний өдөр толгойдоо хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдэн ирээд одоо болтол ухаан орохгүй, биеийн байдал нэлээн хүнд байгаа талаар эмчлэгч эмч Бямбаа нь мэдэгдсэн. Би 22 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 05 цагийн үед аймгаас ирсэн. ГССҮТ-ийн эмчлэгч эмч Бямбаа хэлэхдээ толгойдоо гавлын суурь ясны хугарал гэдэг хүнд гэмтэл авсан гэсэн одоогоор биеийн байдал маш хүнд ухаан орохгүй хэвтэн эмчлүүлж байна” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 15-158 дугаар хуудас);

- Гэрч ын “...22 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үеэлүүд болох *******, нар залгаад “танайд нэг хоноод маргааш ажил амжуулаад орой Өлзийт рүү буцна” гэхээр нь гэртээ хонуулсан. Өнөөдөр өглөө ажилдаа эхнэртэйгээ хамт явсан. Тэгсэн өдөр ******* залгаад банкнаас мөнгө авах гэсэн ажиллахгүй байна гэж байсан. Бас над руу орой цагийн үед ******* залгаад “гурилын элдүүр хаана байгаа юм бэ, хоол хийх гэсэн юм” гэж байсан. Орой 21 цагийн үед гэртээ ирэхэд ******* хаалга онгойлгож өгсөн. Намайг гэртээ ороход доошоо харсан байдалтай, чихнээс нь цус гарчихсан байсан. ... юм ярьж чадахгүй, ямар ч ухаангүй байсан” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 1-161 дүгээр хуудас);

- Гэрч ын “...Орой 21 цагийн үед ирэхэд ийн чихнээс цус гарсан орон дээр доош харсан, чихнээс нь цус урсаад гарч байсан. *******аас “чи энэ хүнээ яаж байгаа юм бэ, алаад хаячихсан юм биш үү” гэхэд чих рүү нь алгадсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа, эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас);

- Хохирогч ийн биед хийсэн шүүх эмнэлгийн 1651 дугаартай “...ийн биед гавлын баруун зулай, чамархай, дагз, суурь ясны далд хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун зулай, чамархай дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун зулай, чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн зовхины гадна булан зулгаралт, баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 198-0 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар 22 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын дүүрэг, дугаар хорооны задгай тоотод байх гэрч ын гэрт шүүгдэгч *******, хохирогч нар нь архидан согтуурч, улмаар шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

1.3. Шүүгдэгч ******* нь яллагдагчаар “...Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэдээгүй. Ямар нэгэн байдлаар буруу гарын адуу гэдгийн ******* надад хэлсэн бол би хэзээ ч явахгүй байх байсан” гэж (1 дүгээр хавтаст хэргийн 10- дүгээр хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт “Энэ талаар би сайн мэдэхгүй. Надад “би гар муутай, мотоциклоор ойрхон яваад өгөөч” гэхээр нь явсан. Хэрвээ хулгай хийнэ гэсэн бол би явахгүй байсан. Энэ талаар хянаж үзнэ үү” гэж гэм буруугийн талаар маргажээ.

Хэдий шүүгдэгч ******* нь түүний мэдүүлгийг дэмжиж “Би гар муутай болохоор мотоцикл барьж чадахгүй байна” гэж хэлэхэд ******* надад туслаад хамт явсан. Би *******д хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй” гэх мэдүүлэг өгч байгаа боловч шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээсээ удаа дараа буцсан, тогтворгүй мэдүүлэг өгсөн байх тул түүнийг мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Шүүгдэгч нар нь аймгаас Ховд аймгийн Дөргөн сум хүртэл мотоциклоор явж хохирогч гийн 32 тооны адууг хулгайлж, бусдад зарсан үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч П.Бат-Эрдэнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн нөгөөтэйгөөр шүүгдэгч ******* нь удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан гэх хувийн байдлыг харгалзан дүгнэвэл шүүгдэгч П.Бат-Эрдэнийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийн мэдүүлэг няцаан үгүйсгэгдэж байх тул түүнийг цагаатгах үндэслэлгүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.

Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар хохирогч гийн 32 тооны бод малыг буюу адууг хүч хэрэглэхгүйгээр, зөвшөөрөл авахгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” заажээ. Тодруулбал шүүгдэгч нар хохирогчийн 32 тооны адууг буюу бод малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Шүүгдэгч *******, ******* нар хохирогчийн 32 тооны адууг хулгайлахдаа үйлдлээрээ нэгдсэн байх тул уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ. Тодруулбал шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Шүүгдэгч нар аймгаас Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг “Өндөр далан” гэх газраас хохирогч гийн 32 тооны адууг БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” загварын, улсын дугааргүй мотоциклоор тууж тус аймгийн Дөргөн сумын нутагт аваачиж гэрч д зарсан нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь гэмт хэргээ хялбарчлах түргэтгэх зорилгоор биеэр очиж чадахгүй тул уг мотоциклыг ашигласан байна. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Мустанг-5 загварын, улсын дугааргүй мотоцикл ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

2.2. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг олон удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч д 26’0’000 төгрөгийн хохирол учирсан болох нь Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар (1 дүгээр хавтаст хэргийн 2-249 дүгээр хуудас) нотлогджээ. Хохирогч нь хулгайлагдсан 32 тооны адуунаас 31 тооны адууг буцааж авсан болох нь мөрдөгчийн “31 тооны адууг хохирогч д хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” (1 дүгээр хавтаст хэргийн 53-58 дугаар хуудас) нотлогдож байна.

Хохирогч “...Одоо байхгүй байгаа адуу нь настай, шарга зүсмийн хээлтэй гүү байсан юм. Ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байхгүй. ...Би алдсан адуугаа 1’500’000 төгрөгөөр үнэлж байна” гэж мэдүүлсэн (1 дүгээр хавтаст хэргийн 2-249 дүгээр хуудас) ба Вендо ХХК-ийн ХЦ22- дугаартай үнэлгээний тайлангаар хохирогчийн буцаан аваагүй 1 тооны адуу нь 800’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч тус бүрээс 400’000 төгрөгийг буюу тэнцүү хэмжээгээр гаргуулж хохирогч д олгох үндэслэлтэй.

 3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.  Мөрдөгч хохирогч эд 23 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хэргийн материал танилцуулахад “...гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” (3 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) гэжээ. Иймд энэхүү хэргийн хувьд шүүгдэгч *******аар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

3.3. Иргэний нэхэмжлэгч гэрчээр “...Битүү ястай хуванцар хяртай эмээлээ 1’00’000 төгрөгөөр, цэрэг хар эмээлээ 0’000 төгрөгөөр үнэлж өгсөн. Нийт 2’150’000 төгрөгөөр үнэлээд өгсөн, мөн бэлэн 3’000’000 төгрөг буюу нийт 5’150’000 төгрөг өгсөн” гэж (1 дүгээр хавтаст хэргийн 29- дугаар хуудас), мөн иргэний нэхэмжлэгчээр “...Би *******аас бэлэн өгсөн 3’000’000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр зүйл нэхэмжлэхгүй, эмээлийг нэхэмжлээд байх зүйл алга байна” гэж (1 дүгээр хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас) тус тус мэдүүлжээ. Шүүгдэгч *******, ******* нар нь иргэний нэхэмжлэгч гээс 2’150’000 төгрөгийн үнэ бүхий эмээл, 3’000’000 төгрөгийг авсан талаараа маргаагүй тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж 5’150’000 төгрөгийн орлого олсон гэж дүгнэх үндэслэлтэй. Харин шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгчээс авсан хоёр эмээлийг болон бэлнээр авсан 3’000’000 төгрөгийг буцаан өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар нотлогдохгүй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч хохирлоо авсан эсэх талаараа шүүхэд мэдэгдээгүй тул иргэний нэхэмжлэлийг төлсөн, эсхүл төлөөгүй гэх дүгнэлт хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 1 дугаар хуудас), аймаг дахь Сум дундын шүүхийн оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 190-0 дугаар хуудас), мөн тус шүүхийн 10 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд аймаг дахь Сум дундын шүүхийн 10 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 3 сар хоногийн баривчлах ялаар, мөн тус шүүхийн оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), Сум дундын 5 дугаар шүүхийн 15 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 6-210 дугаар хуудас), мөн тус шүүхийн 12 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 2-215 дугаар хуудас), аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 216-22 дугаар хуудас), мөн тус шүүхийн 19 оны дугаар сарын 2-ны өдрийн 19/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 228-236 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд аймаг дахь Сум дундын шүүхийн 12 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 5 дугаар шүүхийн 15 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 оны дугаар сарын 2-ны өдрийн 19/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүрд нь 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг жилийн хугацаагаар тогтоох, шүүгдэгч П.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 92 хоногийг, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 312 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох, ...мотоциклын үнийг гаргуулж улсын орлого болгох” гэх санал;

- шүүгдэгч *******ын өмгөөлөгч “...улсын яллагчийн гаргасан жилийн хорих ялыг багасгаж өгөөч” гэх санал;

- шүүгдэгч П.Бат-Эрдэнийн өмгөөлөгч “...энэ хүнд 2 жилийн хорих ял оногдуулж өгөөч” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Улсын яллагчийн санал болгосон ялын төрөл болон хэмжээ нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт оногдуулах ялыг жилийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй.

Энэхүү хэрэгт холбогдуулан шүүгдэгч *******ыг нийт 3 хоног, шүүгдэгч П.Бат-Эрдэнийг 92 хоног тус тус цагдан хорьжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж, мөн тус хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон хоригдсон 3 хоногийг хасаж, биечлэн эдлэх 6 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид, шүүгдэгч *******д оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон 92 хоногийг хасаж, биечлэн эдлэх 3 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулдаг. Шүүгдэгч нар нь хохирогч гийн 32 тооны адууг иргэний нэхэмжлэгч д зарж 5’150’000 төгрөгийн орлого олсон байна. Иймд тус хэсгийг баримтлан шүүгдэгч *******аас 2’55’000 төгрөгийг, шүүгдэгч П.Бат-эрдэнээс 2’55’000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Мөн дээрх зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах ба илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлдэг. Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч тус бүрээс 400’000 төгрөгийг буюу нийт 800’000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгч нараас тэргүүн ээлжид 5’150’000 төгрөгийг албадан гаргуулж, уг мөнгөнөөс 800’000 төгрөгийг хохирогчид олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын, улсын дугааргүй мотоцикл устаж үгүй болсон гэх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт тогтоогоогүй байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******ын эзэмшлийн Мустанг-5 загварын, улсын дугааргүй мотоциклын үнэлгээгээр буюу 0’000 төгрөгийг түүнээс албадан гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.5. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан, улсын яллагч шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг үндэслэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

4. Хэрэгт хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг сиди дискийг ирүүлсэн ба уг сиди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах зүйтэй. Харин хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт ы *******, шүүгдэгч еншөөбү ургийн овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

- мөн шүүгдэгч ургийн овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч П.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурван) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ял дээр дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт оногдуулах ялыг (долоон) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон хоригдсон 3 (гурван зуун арван гурван) хоногийг хасаж, биечлэн эдлэх 6 (зургаан) жил 1 (нэг) сар 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид,

 - шүүгдэгч *******д оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон 92 (ерэн хоёр) хоногийг хасаж, биечлэн эдлэх 3 (гурван) жил 2 (хоёр) сар 28 (хорин найман) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5’150’000 (таван сая нэг зуун тавин мянган) төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч *******аас 2’55’000 (хоёр сая таван зуун далан таван мянган) төгрөгийг, шүүгдэгч П.Бат-эрдэнээс 2’55’000 (хоёр сая таван зуун далан таван мянган) төгрөгийг, мөн шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын, улсын дугааргүй мотоциклын үнэлгээ болох 0’000 (гурван зуун мянган) төгрөгийг тус тус албадан гаргуулж, хураан авсан хөрөнгөөс 800’000 (найман зуун мянган) төгрөгийг хохирогч д олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорьсугай.

. Иргэний нэхэмжлэгч гийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА