Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2018/0015

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2018/0015

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: СХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Б ЗД, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 сарын 28-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ц.Өнөрцэцэг /РД:чи58020801/, Б.Энхтүвшин /РД:ше63091000/ нарт холбогдох хэсэг, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн Ц.Өнөрцэцэгийн 000492116 тоот гэрчилгээтэй Г-1403002250 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Б.Энхтүвшингээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Р.Энхмандахын 000510319 тоот гэрчилгээтэй Г-1403002249 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2014 оны 06 сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн Ж.Мөнх-Эрдэнийн 000368452 тоот гэрчилгээтэй, Г-1403001853 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Р.Нарангэрэлээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Д.Жаргалсайханы 000422845 тоот гэрчилгээтэй, Г-1403001854 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2014 оны 11 сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн иргэн Ж.Мөнхсайхан /РД:фб98111835/, Д.Наранчимэг /РД:вю81010861/ нарт холбогдох хэсэг, Ж.Мөнхсайханы 000309745 тоот гэрчилгээтэй, Г-1403001697 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн Л.Даваасүрэнгийн 000429433 тоот гэрчилгээтэй, Г-1403002142 дугаартай, иргэн Л.Оюунгэрэлийн 000429435 тоот гэрчилгээтэй, Г-1403002140 дугаартай тус тус газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн С.Соёмбо-Эрдэнийн 000429438 тоот гэрчилгээтэй, Г-1403002137 дугаартай, иргэн Э.Мөнхгэрэлийн 000429510 тоот гэрчилгээтэй, Г-1403002187 дугаартай тус тус газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн А.Дуламсүрэнгийн 000429431 тоот гэрчилгээтэй, Г-1403002144 дугаартай, иргэн Н.Чинбаатарын 000429443 тоот гэрчилгээтэй, Г-1403002132 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч СХХК-ийн захирал А.Цогтмагнай, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагч Батсүмбэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх, гуравдагч этгээд Ж.Мөнхсайхан, Ж.Мөнх-ирээдүй нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, гуравдагч этгээд Р.Энхмандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг, нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч СХХК-ийн захирал А.Цогтмагнай, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 1. Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 138 дугаар захирамжид заасан "Сансари" ХХК-ийн 98.6 га газар эзэмших эрх нь сэргэсэн тухай:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн 09 дугаар шийдвэр гарч А/167 дугаар захирамжийн давхцал бүхий 6-н айлын 1,4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98,6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 138 дугаар захирамжид заасан "Сансари" ХХК-ийн 98.6 га газар эзэмших эрх нь сэргэсэн бөгөөд Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамж, 000320366 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор 95,4 га газрын газар эзэмших эрх баталгаажсан.

2. "Сансари" ХХК-ийн эзэмших эрхтэй 98.6 га газартай хил залгуулан орц, гарцгүй газар хууль бус захирамжуудаар 11-н иргэнд газар өмчлүүлсэн тухай:

Монгол Улсын стандарт Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлагын 10 дугаар зүйлийн 10.1.9-д "Зуслангийн орчин хүүхдэд аюулгүй таатай байна", 10.2.3-д "Зуслангийн ногоон бүс, хүүхдийн амралтын орчинд гаднын хүмүүсийг зөвшөөрөлгүй нэвтрүүлэх, мал, машин, мотоцикл, унадаг, моторт дугуйтай явах"-ыт хориглосон байна. Тус орц, гарцгүй газар өмчлөлөөр авсан 12 айлын хүмүүс өмчлөлийн газартаа хүрэхийн тулд "Сансари" ХХК-ийн эзэмшил газар дээгүүр заавал дайран өнгөрөх шаардлага үүсэж байдаг. Энэ тухай Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07/161 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Хүүхдийн зуслангийн болон амралтын газар дээгүүр гаднын хүмүүс, мал, машин, мотоцикл, унадаг, моторт дугуйтай явах дайран өнгөрөх тохиолдолд амрагч хүүхдүүдэд аюултай төдийгүй хүүхдийн зуслангийн аюулгүйн стандартыг зөрчих юм. Стандартыг зөрчигдсөнөөр "Сансари" ХХК хүүхдийн зуслан, амралтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасан "гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах" эрх нь зөрчигдөж байгаа. Мөн газрын үнэ цэнэ унах, зуслан, амралтын газрын залгаа айлууд байгаагаас хүүхдүүд, амрагч, зочид ирэхгүй байх, зуслан, амралтын газрын орчны эрүүл мэнд, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болж ихээхэн хохирол амсаж, газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох юм.

3.   Ойн сан бүхий газарт 12 иргэнд газар өмчлуүлэхээр захирамж гаргасан
тухай:

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно", Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д "хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт" газар өмчлүүлнэ гэж тус тус заасан байхад түүнийг зөрчин бэлчээр, нийтийн эдэлбэр, ойн сан бүхий газарт маргаан бүхий захирамжуудаар 12 иргэнд гэр булийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн байна. Ойн сан бүхий газар өмчлүүлсэн тухай Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07/161 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг бөгөөд хариуцагч нар болон гуравдагч этгээдүүд үүнтэй маргадаггүй болно.

4.   Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар 12 иргэнд газар
өмчлүүлсэн тухай:

                Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх хэсэгт "Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нъ энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг өмчлүүлэх" гэж заасан байхад 011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт 12 иргэнд газар өмчлүүлэх захирамж гаргасан байна. Тодруулбал 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Түшээгүн-д газар өмчлүүлэхээр тусгаагүй, мөн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Түшээгүн-д газар өмчлүүлэхээр тусгаагүй, 2016 оны зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн A/847, А/848, А/849 дугаар захирамжуудад заагдсан газраас өөр газар өмчлүүлэхээр заасан. Мөн энэ тухай Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нь газар дээр нь хяналтын хэмжилт, судалгааг хийж үзээд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаар "Газар эзэмших эрхийг сэргээх тухай" албан бичигт "...2011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөөлөгөөнд тусгалгүйгээр "Сансари" ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц, гарцгүйгээр 12 иргэнд газар өмчлүүлсэн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн A/847, A/848, А/849 дугаар захирамжуудыг хүчингүй болгон тус захирамжид холбогдох иргэдийн газар өмчлөх эрхийг хэвээр үлдээн, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн газар өмчлүүлэн олгохоор шийдвэрлэх" гэж Б ЗДд үүрэг болгосон байдаг. Гэтэл тус үүрэг болгосныг хариуцагч биелүүлээгүй байдаг.

5. Газар өмчлөх талаар өргөдөл гаргаагүй байхад 12 иргэнд газар өмчлүүлсэн тухай

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмнилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана " гэж заасан. Гэтэл 12 иргэнээс газар өмчлөн авахаар Б ЗДд хандан өргөдөл гаргаагүй байдаг. Газар өмчлөн авах тухай өргөдөл байхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг. Өргөдөл гаргасан хэмээн гуравдагч этгээд маргадагч энэ тухайгаа нотолж чаддаггүй болно. Иймд Б ЗД газар өмчлөх талаар өргөдөл гаргаагүй байхад 12 иргэнд газар өмчлүүлсэн тухай захирамж гаргаж Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 -т заасныг зөрчсөн байна.

6. Б ЗД 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжуудыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй тухай

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах", 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хуулъ ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 43.1-т "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ" гэж тус тус заасан байхад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа "Сансари" ХХК-д мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй маргаан бүхий захирамжуудыг гаргаж захиргааны шийдвэр гаргаж ажиллагааны журам зөрчсөн болно. Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар захирамжийн Ц.Өнөрцэцэг /РД:чи58020801/, Б.Энхтүвшин /РД:ше63091000/ нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжууд, 2014. оны 1 дүгээр 11-ний өдрийн а/404 дугаар захирамжийн Ж.Мөнхсайханд холбогдох хэсэг дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн тул хууль бус болох бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хүчингүй болгох үндэслэл болно. Хууль бус захирамжуудыг үндэслэн олгогдсон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэл нь мөн хууль бус байх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Төв аймгийн Б ЗД Д.Ганболд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХХК-ийн маргаж буй 12 айлын газар, тухайн үеийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байдаг. СХХК-и нь эзэмштл газартаа хашаа хатгасан, хүүхлийн зуслан нь тусдаа хашаа, хаалгатай, зохицуулж орц, гарц гаргах боломжтой. Гуравдагч этгээд иргэд өөрсдөө газар өмчилж авахыг хүсч өргөдөл гаргаагүй бол юу гэж захирамж гарах билээ. Өргөдлийг үндэслэж газар өмчлүүлэх ажиллагаа явагдана. Гуравдагч этгээд нарын газар өмчлөхийг хүссэн өргөдөл, хувийн хэрэг нь манай суманд архивлагдаж үлдээгүй байсан, би тэр үед ажиллаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна, манай л тэр үеийн хүмүүсийн буруу л даа гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль дүрмийг зөрчиж байна. Батсүмбэр сумын Түшээ гүн гэх газар сумын Засаг дарга шийдвэрээр олгосон газрыг иргэдийн гаргасан мэдүүлэг, нотлох баримт, саналыг үндэслэн. Улсын бүртгэлийн гэрчилгээг  баталгаажуулан, гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үндэслэж, хууль тогтоомжид нийцсэн үндэслэл журмын дагуу өмчлөлийн гэрчилгээ олгосон. Мөн хуулийн 11.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан заалтыг Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг үнэн зөвийг нотлох баримт, тайлбар лавлагааг иргэн хуулийн этгээдээс гаргуулан авах гэсэн заалтыг Улсын бүртгэл, сумын Засаг даргаас газар өмчлүүлсэн захирамж, газрын төлөв байдал чанарыг хянах тухай дүгнэлт, аймгийн газрын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэгдсэн кадастрын зураг, иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэж шийдвэр гаргасан тул Улсын бүртгэл бүртгэж гэрчилгээ олгоно гэсэн хүсэлтийг бичсэн байдаг. Улсын бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, мөн хуулийн 5.3-5.5 хүртэл хууль тогтоомжид заасан зүйл заалтыг зөрчсөн. Мөн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан  Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа зориулалтын дагуу ашиглаж болох барилга байгууламж,  зэргийг Иргэний хуулийн 181 дүгээр зүйл заалтад зааснаар үндэслэн Улсын бүртгэлийн газарт бүртгэнэ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газар бүртгүүлж, түүний дагуу баталгаажуулна. Өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэнээр өмчлөх эрх дуусгавар болно. Эдгээр хуулиудыг зөрчөөгүй байна. Мөн хуулийн 5 дугаар зүйл улсын бүртгэлийн зарчмыг хангаж байдаг. Улсын эрхийн гэрчилгээ давхардуулж, эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлж, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол тухайн бүртгэлийн хүчингүй болгож, холбогдох этгээдэд шилжүүлж өгнө. Эдгээр зүйл заалтад заасан үйлдэл байхгүй учир Улсын бүртгэлийн хэлтэс хууль зөрчиж бүртгээгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д.Наранчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Наранчимэг миний бие Төв аймгийн Батсүмбэр суманд амьдарч ажиллаж байсан бөгөөд тус сумын 3 дугаар баг, Баянгол, Түшээ гүнд 3500 м2 газрыг сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжаар өмчлөх эрхээ авсан бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд 18641357506399 нэгж талбарын дугаартайгаар бүртгэгдсэн болно. Дээрх газар нь "Сансари" ХХК-ийн эзэмшил газартай ямар нэгэн хэмжээгээр давхардаагүй бөгөөд дээрх нэхэмжлэлд дурдсан 11 иргэний газрын байршилтай хамааралгүй байгаа болно. Тус нэхэмжлэлд Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Түшээ гүний кино аманд 2011, 2012, 2013, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр СХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц гарц гаргалгүй 12 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж бичсэн байгаа нь Монгол улсын газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд хориглоогүй заалтыг дурдсан байна. Гэтэл Монгол улсын Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад "хил залгуулан газар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохгүй" гэж заагаагүй. Мөн нэхэмжлэлд Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжууд нь манай газар эзэмших эрхэд нөлөөлж байхад Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, ойн бүсэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг" гэж дурдсан байгаа бөгөөд Засаг дарга 2011, 2014 оны захирамжуудыг гарах үед Захиргааны ерөнхий хууль нь батлагдаагүй байсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх /Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ хэсэгт заасан байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Д.Наранчимэг би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө хэсэгт заасан эрхээ эдлэхэд "Сансари" ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцээгүй гэж үзэж байна мөн Монгол Улсны Үндсэн хуулиар олгогдсон газар өмчлөх, хүн оршин суух газраа өөрөө сонгох эрх ашиг хөндөгдөхөөр нэхэмжлэл гаргасан байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Өнөрцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Сансари" ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Б ЗДд холбогдох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03-р сарын 28-ны А/66, 2014 оны 06-р сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11-р сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн A/847, А/848, А/849 дугаартай захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай хэрэгт миний бие Цэдэвийн Өнөрцэцэг нь гуравдагч этгээдээр татагдан оролцож байна. Анх Ц.Өнөрцэцэг би тус сумын Баянгол Түшээ гүн 5 дугаар гудамж, 5 г тоотод 3500 м2 газрыг улсын бүртгэлийн г-1403002250 бүртгүүлж, 000492116 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэсээс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгосон бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд 18640356827336 нэгж талбарын дугаартайгаар бүртгэгдсэн болно. Тус нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт "Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шашны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжийн 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, "Сансари" ХХК-д 98,6 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Б ЗДд үүрэг болгосон бөгөөд 2011-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр "Сансари" ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц, гарцгүйгээр 12 иргэнд газар өмчлүүлсэн сумын Засаг даргын 2011 оны 03 дүгээр сарын 28-ны өдрийн А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848, А/849, А/849 дугаар захирамжуудыг хүчингүй болгон тус захирамжид холбогдох иргэдийн газар өмчлөх эрхийг хэвээр үлдээн 2017 оны газар зохион байгуулатын төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн газар өмчлүүлэн олгохоор шийдвэрлэх хэмээн заасан" гэж дурдсан байгаа нь шүүхийн шийдвэрийг хэт гуйвуулан худал бичсэн байна. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрт /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захираааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д заасныг тус тус заасныг баримтлан Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/167 тоот захирамжаас 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98,6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, "Сансари" ХХК-ний 100 га газар эзэмших эрхийг Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай зэрэг байгаль орчны тухай хууль тогтоомжид нийцүүлэн тус компаний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн баталгаажуулж, газрыг актаар хүлээлгэн егех, олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг сумын Засаг даргад даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай./ гэж заасан байхад "2011-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр "Сансари" ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц, гарцгүйгээр 12 иргэнд газар өмчлүүлсэн сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжуудыг хүчингүй болгон тус захирамжид холбогдох иргэдийн газар өмчлөх эрхийг хэвээр үлдээн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн газар өмчлүүлэн олгохоор шийдвэрлэх хэмээн заасан" гэж энэ талаар огт дурдаагүй байхад илт худал зүйл бичиж, шүүхийн шийдвэрийг гуйвуулж байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд Тус сумын 3 дугаар багийн нутаг Түшээ гүний кино аманд 2011, 2012, 2013, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлегөөнд тусгалгүйгээр СХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц гарц гаргалгүй 12 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна." гэж хууль зөрчсөн мэт бичсэн байна. Гэтэл Монгол улсын Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад "хил залгуулан газар өмчлүүлж болохгүй" гэж заагаагүй. Мөн нэхэмжлэлд "Батсүмбэр сумын Засаг даргын 201 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжууд нь манай газар эзэмших эрхэд нөлөөлж байхад Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, ойн бүсэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг" дурдсан байгаа бөгөөд Засаг дарга 2011, 2014 оны захирамжуудыг гарах үед Захиргааны ерөнхий хүуль нь батлагдаагүй байсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх /Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ хэсэгт заасан байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн дагуу Б ЗД 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар "Сансари" ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхдээ өөрийн хуучин эзэмшиж байсан газрын хойд хэсгийг авалгүйгээр урд талдаа шинэ газрыг авсан боловч өнөөдрийг хүртэл хашаа барьж хамгаалаагүй байгаа. Ц.Өнөрцэцэг би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь /Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;/ хэсэгт заасан эрхээ эдлэхэд "Сансари" ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцээгүй бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашгийг маань хөндөж байна гэжээ.

Гуравдагч этгээд Л.Даваасүрэн, Н.Чинбаатар, Э.Мөнхгэрэл, А.Дуламсүрэн, Л.Оюунгэрэл нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6.1.1-д заасан эрхийн хүрээнд хуульд заасан журмын дагуу маргаан бүхий газрыг өмчилж авсан. Бидний өмчилж авсан уг газар нь нэхэмжлэгч "Сансари" ХХК-ийн өмчлөлийн газартай ямар нэгэн байдлаар буюу 1 см-ийн ч давхцал үүсээгүй байхад нэхэмжлэгч нь бидний хуулиар олгогдсон газар өмчлөх бүрэн эрхийг ямар үндэслэлээр хязгаарлаж, газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ "...манай эзэмшлийн газартай хил залгаагаас үүдэн орц гарц хаасан" гэжээ. Гэтэл уг маргаан бүхий газрыг Геодези зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн геодезийн байнгын цэг, тэмдэгтээр баталгаажуулж, Засаг даргаас олгосон. Нэхэмжлэгч нь орц, гарц хаасан гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна. Бид нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөөгүй болно. Бид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа байтал ямар үндэслэлээр өмчлөлийн газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох билээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. Мөн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж заасан журмыг зөрчсөн байна. Хэдийгээр маргаан бүхий акт буюу бидэнд газар өмчлөх эрхийг олгосон шийдвэрийг захиргааны байгууллага нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх боломжтой ч дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн эзэмшил газрыг гуравдагч этгээд эзэмшиж байсан бодит нөхцөл байдлыг тэрээр байх боломжгүй юм. Тэгээд ч нэхэмжлэлдээ энэ талаар мэдэж байсан болохоо дурьдсан байна. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гаргснаас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Гуравдагч этгээд С.Соёмбо-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Соёмбо-Эрдэнэ миний би Төв аймгийн Б ЗДд газар хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу өгсөн. Харин уг өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад мэдэгдээгүй. Газар өмчилсөн шийдвэр гаргасан талаар миний бие мэдэхгүй тул гуравдагч этгээдийн хувьд тайлбар гаргах боломжгүй байна. Иймд маргааныг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд Д.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ шүүх хуралдаанд гуравдагч этгээд бөгөөд мөн иргэн . . . нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулахаар заасны дагуу Нарангэрэлээс тус газрыг худалдаж авахад газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, бичиг баримт нь бүрэн байсан. Тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар мэдэхгүй байна. Мөн нэхэмжлэлд Батсүмбэр сумын Засаг даргын  2011 оны 03 сарын 28-ний өдөр А/66, 2014 оны А/240 дугаар бүхий захирамж, 2014 оны А/404 дүгээр захирамж, 2016 оны А/847 дугаар захирамж, 2016 оны А/848 дугаар захирамж, 2016 оны А/849 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэх заалтад СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нийцэхгүй байдаг. Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашиг хөндөгдөж байна. Зуслан өөрөө тусдаа ордог хаалгатай. Бид зуслангийн  хашаа руу ордоггүй.  Зуслангийн үйл ажиллагаа хөндөгдөөд байна гээд өөрсдөө үйл ажиллагаагаа хөндөөд байдаг. Яагаад гэхээр зуслан бол хүүхдийн эрх ашиг гээд яригдаад байдаг боловч хажууд нь өөрсдөө томчуудын амралтанд хүн авдаг. Энэ ч мөн өөрсдөө хүүхдийн зуслангийн шаардлагаа зөрчиж байна гэсэн үг, Мөн эднийх ойн санд хамгадсан газар, учир нь 100 га газраасаа хасагдсан хэсгээ урагшаа ойн санруу улам оруулж 95.4 га болгосон, ийм байтлаа бид нарыг хууль зөрчсөн гээд өөрсдөө хууль зөрчиж байгааг юу гэх билээ. Миний хувьд  СХХК-д зургаан жил ажилласан. Эхлээд цалинжаад ажиллаж байсан. Сүүлдээ 5-6 сарын цалин өгөлгүй амралт дээр ажиллаад өгөөч гээд гуйсан болохоор амралтан дээр нь ажиллаж байсан. Тухайн газартаа эхнэр бид 2 өөрсдийнхөө хөрөнгөнөөс 20-оод сая төгрөг зарцуулсан. Ойрын үед их дарамттай байдаг болсон. СХХК-ийн манаач ална, хядна гээд хүүхэд орон доогуур орж уйлаад байдаг болсон. Шүүх энэ хэргийг үнэнээр шийдвэрлэж өгөх байх гэж итгэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхмандах нь 2014 оны А/66 дугаар бүхий захирамжаар өмчлөгдсөн газрыг иргэн Энхтүвшингээс Монгол улсын үндсэн хууль болон,  Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хуульд заасны дагуу худалдаж авсан. Шударгаар өмчлөх эрхээ олж авсан. Монгол улсын хууль тогтоомжийг зөрчилгүйгээр хуулийн дагуу өмчлөх эрхээ олж авсан байгаа. 2011, 2014 оны Батсүмбэр сумын Засаг даргын шийдвэр гарах үед шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байсан. 2016 оны 04 сарын 08-ны өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байдаг. Цаг хугацааны хувьд зөрүүтэй. СХХК-ийн эрх шилжүүлэн авсан 100 га газрыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эргүүлж авсан бол энэ асуудал гарахгүй байх байсан. Үүн дээр орц гарцын асуудлыг шийдэж өгсөн байсан. Шүүхийн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхдээ алдаатай шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шүүхэд хандаж албадан гүйцэтгэхээр шүүхэд хүсэлт гаргаад шүүхийн гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэх ёстой байтал Засаг даргын шийдвэрээр явуулсан байдаг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Хүүхдэд таатай орчин бүрдүүлэх ёстой мал амьтан, машин, мотоцикл, унадаг дугуй явахгүй байх ёстой гэх заалтыг зөрчиж хориглосон тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байдаг. 2-рт хүүхдийн зуслан уулын ам буюу өмчилдөг газраас 1 км гарангийн зай байдаг. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэвтрэн өнгөрч болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгчид сумын Засаг дарга 2017 оны А/482 дугаар захирамжаар 95,4 га газар олгохдоо газар өмчлөгч гуравдагч этгээд нарт мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна. 2011, 2014 оны эдгээр захирамжууд гарахад Захиргааны ерөнхий хууль гэж огт гараагүй батлагдаагүй байсан. 2016 оны 07 сарын 01-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөж эхэлсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг Б ЗД 2017 оны 11 сарын 01-ний өдөр А/482 тоот захирамжаар СХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхдээ өөрийн хуучин эзэмшүүлж байсан газрыг эзэмшүүлээгүй хойд хэсэг буюу голтой хэсгийн хасаад өөр хүний өмчлөх газар луу шинээр нэмж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байж олгосон байдаг. Энэ Газрын тухай хуулийн шудрага ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн. СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага  цаг хугацааны хувьд болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг үндэслэлгүйгээр тайлбарласан нэхэмжлэл гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа:

 

1. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 сарын 28-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ц.Өнөрцэцэг, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, Ц.Өнөрцэцэгийн Г-1403002250 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Б.Энхтүвшингээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Р.Энхмандахын Г-1403002249 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг;

 

2. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Ж.Мөнх-Эрдэнийн Г-1403001853 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Р.Нарангэрэлээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Д.Жаргалсайханы Г-1403001854 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг;

 

3. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 11 сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.Мөнхсайхан, Д.Наранчимэг нарт холбогдох хэсэг, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Ж.Мөнхсайханы Г-1403001697 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг;

 

4. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Л.Даваасүрэнгийн Г-1403002142 дугаартай, Л.Оюунгэрэлийн Г-1403002140 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг;

 

5. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн С.Соёмбо-Эрдэнийн Г-1403002137 дугаартай, иргэн Э.Мөнхгэрэлийн Г-1403002187 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийг;

 

6. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн А.Дуламсүрэнгийн Г-1403002144 дугаартай, иргэн Н.Чинбаатарын Г-1403002132 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах[1][1] гэж тодорхойлсон байна.

 

Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь СХХК нь дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхээ ... 12 иргэнд газар өмчлүүлэхдээ тус сумын 2011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр, сонсгох ажиллагаа явуулахгүйгээр СХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц, гарц гаргалгүйгээр өмчлүүлсний улмаас өөрийн эзэмшлийн газар дээгүүр 12 иргэн дайран өнгөрч байгаа нь хүүхдийн зуслангийн стандарт зөрчигдөж, хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, газар ээмших эрх хөндөгдсөн гэж тодорхойлж, маргаж байна.

 

Нэхэмжлэгч СХХК нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, 3 дугаар баг, Түшээ гүн нэртэй газарт 100 га газрыг эзэмшүүлэх эрхтэй болсон боловч мөн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжаар[2][2] уг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр[3][3] Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжийн СХХК-ийн 95,6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжаар нэхэмжлэгч СХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хууль зүйн үр дагавар бий болсон байх үед буюу 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжууд гарч, уг захирамжаар гуравдагч этгээд Ж.Мөнх-Эрдэнэ, Р.Нарангэрэл, Ж.Мөнхсайхан, Д.Наранчимэг нарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Иймд маргаан бүхий акт болох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 захирамжуудыг гарах үед Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4-т заасны дагуу СХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон байсан тул уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн дагуу сумын Засаг дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/482 дугаартай захирамж[4][4] гаргаж, уг захирамжаар СХХК-нд 95,4 га газрыг эзэмшүүлсэн байна.

 

Уг шийдвэрийг гаргах үед Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон байсан тул сумын Засаг дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/482 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, гуравдагч этгээд 12 иргэний газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангаж, орц гарцын асуудлыг шийдвэрлэх, СХХК-ийн саналыг сонсох ёстой байсан боловч уг ажиллагааг явуулаагүй байгаа нь хууль бус бөгөөд энэхүү маргаан үүсэх үндэслэл болсон байна.

Нөгөө талаас дээрх нэр бүхий 4 иргэний өмчлөлийн газар болон Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 сарын 28-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ц.Өнөрцэцэг, Б.Энхтүвшин, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамжаар Л.Даваасүрэн, Л.Оюунгэрэл, мөн өдрийн А/848 дугаар захирамжаар С.Соёмбо-Эрдэнэ, Э.Мөнхгэрэл, мөн өдрийн А/849 дугаар захирамжаар А.Дуламсүрэн, Н.Чинбаатар нарт тус тус Батсүмбэр сумын 3 дугаар баг, Түшээ гүн нэртэй газарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн бөгөөд уг газрууд нь нэхэмжлэгчийн эзэмшил гэх газартай ямар нэг байдлаар давхцалгүй, харин нэр бүхий 12 иргэн өмчлөлийн газартаа орох, гарахдаа СХХК-ийн эзэмшил 95,4 га газар дээгүүр нэвтэрч өнгөрөх ёстой болох нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын гаргасан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07/161 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй болно.

 

          Газрын тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1-д Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно гэж, 5 дугаар зүйлийн 5.2-т Билчээр, нийтийн эдэлбэр ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэсэн заасан байна.

          Одоогийн байдлаар нэхэмжлэгч СХХК нь өөрийн эзэмшил газар руу дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавиагүй, харин хүүхдийн зуслан нь тусдаа хашаатай байгаа болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд тул гуравдагч этгээд нар нь СХХК-ийн эзэмшлийн бүсээр, ингэхдээ хүүхдийн зуслангийн хашааны хажуугаар дайран өнгөрч буй нь хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болгосон, зуслангийн стандарт зөрчин хохирол учруулсан нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуульд харшилсан гэж үзэхээргүй байна.

 

          Тодруулбал, шүүх гуравдагч этгээд нарыг тус компанийн эзэмшил газраар дамжин өмчлөлийн газар руугаа орж, гарж байгаа нь хууль харшлаагүй гэж үзсэн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараахь замаар хязгаарлах эрхтэй /цаашид сервитут гэх/ гээд мөн зүйлийн 151.1.3-т сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчөөс сервитут бүхий талын үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зарим эрх хэрэгжүүлэхийг хязгаарлах[5][5] гэж зааснаас үзвэл уг заалтын дагуу захиргааны байгууллага төрийн нэрийн өмнөөс газар өмчлөгчийн хувьд нь талуудыг оролцуулан орц, гарцын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн энэ дүгнэлт нь талуудын орц, гарцын асуудлыг шийдвэрлэж байгаа шийдэл биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч СХХК нь эзэмшил 95,4 га газар дээрээ насанд хүрэгчдийн амралтын газар, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг зэрэгцүүлэн явуулдаг, хүүхдийн зуслангийн барилга, байгууламж нь тусдаа хашаагаар тусгаарлагдсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар[6][6] нотлогдож байна.

 

Эндээс үзвэл нэхэмжлэгч СХХК нь уг газарт насанд хүрэгчдийн болон хүүхдийн амралтын үйл ажиллагаа зэрэгцэн явуулж байгаа нь өөрөө зуслангийн орчин хүүхдэд аюулгүй, таатай байх нөхцлийг хангасан гэж үзэхээргүй байна.

 

Нөгөө талаас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар хүүхдийн зуслан нь тусдаа хашаатай учраас хүүхдийн зуслангийн бүсэд гуравдагч этгээдүүд дамжин өнгөрдөггүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн зуслангийн стандартад зуслангийн орчин хүүхдэд аюулгүй, таатай байхаар, зуслангийн ногоон бүс, хүүхдийн амралтын орчинд гадны хүмүүсийг зөвшөөрөлгүй нэвтрүүлэх, мал, машин, мотоцикл, унадаг, моторт дугуйтай явахыг хориглосон тул эзэмшил газраар 12 иргэн нэвтэрч уг стандартыг зөрчихөөр байна гэх тайлбарыг нь үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн гуравдагч этгээд нарын СХХК-нь өөрсдөө томчуудын амралт ажиллуулж, Хүүхдийн зуслангийн газрын шаардлагаа зөрчдөг, эдний газар нь ойн санд хамрагддаг, 2017 онд 95.4 га газар олгохдоо хариуцагч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад олгосон, бидэнд мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, орц гарцыг шийдвэрлэж болох байсан зэргээр Захиргааны Ерөнхий хуулийн мөн зөрчсөн гэх тайлбараас үзвэл Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шудрага ёс, тэгш байдлыг хангах гэсэн заалттай нийцэхгүй байна гэж үзэхээр байна.

Дээрх байдлаар нэр бүхий 12 иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ СХХК-ийн эзэмшил газраар дамжин өнгөрч байгаа нь нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан газар эзэмшигчийн эрх болон эд хөрөнгө, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар өмчлүүлсэн, Ойн тухай хуулийг зөрчин ойн сан бүхий газарт газар өмчлүүлсэн гэх хариуцагчын тайлбарыг хүлээн авах үндэслэл байхгүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч СХХК-ийн эзэмшиж буй 95.4 га газар нь ойн сан бүхий газарт байгаа бөгөөд нэхэмжлэгч нь ойн сан бүхий газарт газар эзэмших давуу эрх эдлэх хууль зүйн үндэслэл байхгүй буюу түүний шаардлагаар бусдын ойн сан бүхий газарт газар өмчлөх эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй болно.

 

            Гуравдагч этгээд нар нь газар өмчлөх хүсэлтээ сумын захиргааны байгууллагад өгсөн гэж тайлбарлах бөгөөд захиргааны байгууллагын архивын хэрэг хөтлөх журам зөрчсөн үйл ажиллагаанаас болж гуравдагч этгээд нарын өмчлөх эрх үүссэн нэгж талбарын газрын хувийн хэргийг архивт зохих ёсоор хадгалаагүй нь буруутайг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Нэгэнт гуравдагч этгээд 12 иргэнд газар өмчлүүлсэн маргаан бүхий Батсүмбэр сумын Засаг даргын дээрхи захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэр бүхий 11 иргэний өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Иймд захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас үүсэн үр дагаварт нэр бүхий 12 иргэнийг буруутгах, газар өмчлөх эрхгүй гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 48 дугаар зүйл 48.1-ийг баримтлан нэхэмжлэгчийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 сарын 28-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ц.Өнөрцэцэг, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, Ц.Өнөрцэцэгийн Г-1403002250 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Б.Энхтүвшингээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Р.Энхмандахын Г-1403002249 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2014 оны 06 сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Ж.Мөнх-Эрдэнийн Г-1403001853 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Р.Нарангэрэлээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Д.Жаргалсайханы Г-1403001854 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2014 оны 11 сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.Мөнхсайхан, Д.Наранчимэг нарт холбогдох хэсэг, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Ж.Мөнхсайханы Г-1403001697 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Л.Даваасүрэнгийн Г-1403002142 дугаартай, Л.Оюунгэрэлийн Г-1403002140 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/848 дугаар

 

 

захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн С.Соёмбо-Эрдэнийн Г-1403002137 дугаартай, иргэн Э.Мөнхгэрэлийн Г-1403002187 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн А.Дуламсүрэнгийн Г-1403002144 дугаартай, иргэн Н.Чинбаатарын Г-1403002132 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ХАЖИДМАА

                       

 

 

 

 

 


 

 

[1][1]Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, өөрчилсөн болно. Хавтаст хэргийн 1-р хавтас 109-112

[2][2] Хавтас хэргийн 2-р хавтас 110 дахь тал

[3][3] Хавтаст хэргийн 1-р хавтас 16-22

[4][4] Хавтаст хэргийн 1-р хавтас 23 тал

[5][5] Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн сервитутыг зохицуулсан ба үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн сервитутыг зохицуулаагүй боловч Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасны дагуу мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д эзэмшигчийн эрхийг хязгаарлах заалтад төсөөтэй хэрэглэсэн болно.

[6][6] 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд