Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Ариунболд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр, хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын дүгээр () багийн дүгээр айлын орон сууцны тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю94**************2.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг, дугаар айлын орон сууцны дүгээр орцны давхарт байрлах гэртээ 202 оны 0 дүгээр сарын 24-ний өдөр архидан согтуурах явцдаа хохирогч тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү нь цохиж түлхэх зэргээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

.. Хохирогч ын “...202 оны 0 дүгээр сарын 24-ний өглөө , н.Элбэгбуян гэх хоёр найзтайгаа хашааныхаа гадаа шил Эдэн гэх 0.5 литрийн архи миний автомашин дотор хувааж уугаад сууж байтал гэх найз Өргөө зочид буудалд байна хүрээд ир гэсэн чат бичсэн байхаар нь Данхаагаар автомашинаа бариулаад Өргөө буудалд өглөөний ******* цагийн үед очсон. тай уулзахад “-н айл руу *******ынд очих гэж байна хамт явах уу” гэхээр нь , бид гурав хамтдаа дугаар айлын байранд байх *******ын гэрт очоод архи ууж байгаад би *******од 20’000 төгрөг өгөөд нэг шил архи дахиж авхуулаад уусан. Тэгэхэд ******* миний автомашины түлхүүрийг авчихсан байхаар нь “чи яахаараа миний автомашины түлхүүрийг авчихсан байдаг юм” гээд маргаан үүсгэсэн. Тэгж байтал ******* миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход би хойшоогоо гуйваад унахдаа тэдний паарыг толгойны ар хэсгээрээ мөргөж унаад миний толгой хагарсан бас баруун нүд хавдаж хөхөрсөн асуудал болсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас);

- Гэрч гийн “...буцаад Болдоогийн гэрт очоод юу болсон талаар Болдоогоос асуухад Болдоо намайг хэвтэж байхад цохиход нь буцаагаад түлхтэл паар мөргөж унаад ухаан алдчихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Гэрч ын “...*******, ын нүүр хэсэгт нэг л удаа цохисон тэгээд паар мөргөөд унасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-28 дугаар хуудас);

- Гэрч ын “...ыг эмнэлэгт хүргэсэн эмэгтэй, жолоо барьж байсан залуу хоёр ыг Болдоо цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 0- дүгээр хуудас);

- Гэрч ийн “...Ирэхдээ шарх сорвигүй ирсэн, харин ******* нүдэнд нь цохичихсон юм шиг байна лээ ухаан алдаад босохдоо нүд хөхөрсөн байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5- дугаар хуудас);

- Гэрч ын “...******* ын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохитол хойшоогоо паар мөргөөд унасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас);

- Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...202 оны 0 дүгээр сарын 24-ний өглөө 0 цагийн үед манай гэрт , , нар гаднаас хоёр том савтай пиво барьж орж ирсэн. Тухайн үед манай гэрт миний эхнэр , , нар байсан. Бид хэд нийлээд тухайн хоёр савтай пивыг хувааж уугаад дуусаж байтал надад 20’000 төгрөг өгөөд “дахиад ганц шил хатуу юм аваад ир” гэхээр нь би гараад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч ирээд уусан. Би жаахан согтоод байхаар нь жижиг өрөөндөө ороод буйдан дээр хэвтэж байтал орж ирээд босоод ир гээд намайг чангаагаад байхаар нь би босож чадахгүй байна аа гээд эргээд хэвтэх гэтэл намайг чи ийм арчаагүй ш дээ гээд алгадаад авахаар би сууж байсан чигээрээ ын нүүр хэсэг рүү нэг удаа цохиод цааш нь түлхчихсэн чинь хойшоогоо гуйваад унахдаа манай жижиг өрөөний төмөр паарыг толгойныхоо ар хэсгээр мөргөж унаад босоод иртэл толгойны ар талаас нь цус гарч байсан. Тэгтэл Заагий нар нөгөө өрөөнөөс орж ирээд түргэн дуудахад ирэхгүй удаад байхаар нь Заагий , нар ыг эмнэлэгт үзүүлэхээр ын автомашинаар эмнэлэг явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг, дугаар айлын орон сууцны дүгээр орцны давхарт байрлах өөрийн гэртээ 202 оны 0 дүгээр сарын 24-ний өдөр архидан согтуурах явцдаа хохирогч тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр рүү нь нэг удаа цохисны улмаас хохирогч дагзаараа паар мөргөж унасан үйл баримт тогтоогдож байна.

.2. Хохирогч ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 55 дугаартай “...ын биед дагзны дунд хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. ын биед учирсан дээрх гэмтэл ирмэг, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 6-62 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

.. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг, дугаар айлын орон сууцны дүгээр орцны давхарт байрлах өөрийн гэртээ 202 оны 0 дүгээр сарын 24-ний өдөр архидан согтуурах явцдаа хохирогч тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр рүү нь нэг удаа цохисны улмаас хохирогч дагзаараа паар мөргөж унасан байна. Шүүгдэгч нь хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогч хойшоо савж унаад дагзны дунд хэсгийн хуйхны шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийг цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4. дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч “...Надад гаргаж өгөх баримт байхгүй миний бие зүгээр байгаа. Тухайн үед толгойны ар хэсэгт хуйх хэсэг нь жаахан язарсан байсан юм. ... Надад өөр нэмж хэлэх, нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй нь шүүгдэгч хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), шүүгдэгч *******ын “...би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч ын биед хөнгөн хохирол учруулсандаа харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

. Улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал;

- Шүүгдэгч “...торгох ялыг бага хэмжээгээр тогтоож өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчид торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00’000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулав.

.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 60.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 60.-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 0 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилжээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтуудын агуулгыг харьцуулан дүгнэвэл шүүх торгох ялыг төлөх 4 сар 0 хоногоос жил хүртэл хугацаа тогтоох, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох гэсэн хоёр ухагдахуунаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олгосон 4 сарын хугацаанд хэсэгчлэн, эсхүл хэсэгчлэхгүйгээр уг хугацааны дотор төлөх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн хэсгийн .6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх заалтуудыг шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон тохиолдолд тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх 4 сар 0 хоногоос жил хүртэл хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тодорхой бичих гэсэн агуулгаар ойлгоно. Харин шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг заавал дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг тайлбарласан, шүүгдэгчийг сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл бичих хууль зүйн шаардлагагүй болно. Мөн нөгөөтэйгөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар заавал тусгах болон шийдвэрлэсэн асуудал биш тул бичих шаардлагагүй болно.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бие даасан процесс бөгөөд шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дараа торгох ялыг шүүхээс тогтоосонд хугацаанд, эсхүл хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан хугацаанд төлөхийг шийдвэр гүйцэтгэгч ялтанд мэдэгдэж тэмдэглэл үйлддэг. Иймд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тохиолдолд торгох ял биелүүлэх хугацаа болон биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах хууль зүйн шаардлагагүй болно.

.. Мөрдөгч 202 оны 05 дугаар сарын 2-ны өдөр шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн , 2, 4 дэх хэсэг, .6, ., .8, .0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 00 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00’000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА